CREATE ACCOUNT

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 оны 9-12-р сар: Сошиал маркетерүүдийн төлөвлөгөөнд тэмдэглэгдэх өдрүүд.

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ, ХЭРЭГТЭЙ

Сошиал медиа маркетер таны төлөвлөгөөнд заавал тэмдэглэгдэх ёстой өдрүүдийг тань сануулах, контент төлөвлөгөө гаргахад тань туслах зорилготой “СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018”-г бид бэлтгэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Бидний бэлтгэсэн календарьд тусгагдсан өдрүүдээс гадна таны, танай байгууллагын, салбарын хувьд онцлон тэмдэглэх өдрүүдээ та нэмж тодруулна биз ээ. Жилийн сүүлийн сарууд маркетеруудын хувьд алдаж болохгүй олон тэмдэглэлт өдрүүдийг агуулснаараа онцлогтой.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 оны 9-р сар

Жил бүрийн 9 дүгээр сар хичээлийн шинэ жил эхэлж амарч зугаалсан хүмүүсийн цуваа дууссан их ачааллын үе байдгаараа онцлогтой. Хичээлийн шинэ жил, намар, ургац хураалт, Apple-н шинэ iPhone, олон, олон салбарын ажилтнуудын өдрүүд гээд тэмдэглэгддэг сошиал маркетерүүдийг завгүй бас бүтээлч байхыг шаардах сар.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 09

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 оны 10-р сар

2018 оны 10 дугаар сард Багш нарын баяр, Дэлхийн инээмсэглэлийн өдөр, NBA-н шинэ улирлын эхлэл, Монгол Улсын нийслэлийн өдөр, Halloween-н баяр гээд олон тэмдэглэлт өдрүүд багтжээ.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 10

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 оны 11-р сар

2018 оны 11 дүгээр сард Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд найрамдах улс тунхагласан өдөр, Талархалын баяр, Хар баасан гараг, Cyber Monday, Олон улсын Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх өдөр гээд олон чухал тэмдэглэлт өдрүүд багтжээ.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 11

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 оны 12-р сар

2018 оны 12 дугаар сар маркетерууд бидний хамгийн чухал сар. Оны сүүлчийн сар учир ажлаа дүгнэх, тайлан тооцооны завгүй сар байхаас гадна ДОХ өвчинтэй тэмцэх өдөр, Санхүү, эдийн засагчдын өдөр, Зул сарын баяр, Зул сарын баярт зориулсан  Сагсан бөмбөг, Хөлбөмбөгийн хамгийн сонирхолтой үе болно.

СОШИАЛ МЕДИА КОНТЕНТ КАЛЕНДАРЬ 2018 12

Татаж аваад (pdf хэлбэрээр татаж авах линк) өөрт хэрэгтэй өдрүүдийг мөн нэмж тэмдэглэн нүдэнд харагдах газар хадчихвал…

Бонус:

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ КОНТЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД АНХААРАХ АЛХАМУУД
СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕР АЖЛАА ХЭРХЭН ХӨНГӨВЧЛӨХ ВЭ?

ДЭЭШ