fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Дижитал маркетингийн нэр томъёоны лавлах

Дижитал маркетингт түгээмэл хэрэглэгддэг нэр томъёог Монгол хэлээр тайлбарласан Дижитал маркетингийн нэр томъёоны лавлах-ыг танилцуулж байна.

А

AddThis - AddThis-н тусламжтайгаар бид вэб дээрх контентоо илүү олон хүнд хүргэх боломжтой. Учир нь Аddthis нь вэбийн мэдээ, нийтлэл бусад контентыг уншигч өөрийн сошиал медиад түгээх, мөн танай байгууллагын сошиал сувгууд /facebook, instagram, twitter/-ыг вэб дээрх нийтлэлийг уншиж байх явцдаа дагах товчийг тухайн вэбд байршуулж өгдөг.

AMA - Ask me anything буюу AMA нь бусад хэрэглэгчдээс асуулт хүлээн авах зорилгоор анх үүссэн Юу ч байсан надаас асуу гэсэн хэллэгийн товчлол. Харин одоо цахим орчин, олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд хэрэглэгддэг чухал нэр томъёо болсон байна.

Algorithm - Алгоритм нь тодорхой функцыг гүйцэтгэхэд хэрэглэгдэхээр үүсгэсэн компьютерын томъёо юм. Facebook, Google зэрэг сайтуудын ашигладаг алгоритм нь контентийн идэвхжүүлэлт, түгээлтэд маш чухал үүрэгтэй тул сошиал медиа маркетеруудын хувьд тун ач холбогдолтой ойлголт байдаг.

Application Programming Interface (API) - API нь ямар нэг программ хангамж, аппликейшн, нөгөө программ, аппликейшнтэй харилцахад зориулан гаргасан интерпэйс. Twitter API бол үүний нэг жишээ юм.

Avatar - Аватар нь зураг эсвэл хэрэглэгчийн нэр хэлбэрээр цахим ертөнцөд тэр дундаа олон нийтийн сүлжээ, форумд таныг төлөөлж буй зүйл юм.

B

Bitly - интернэтийн хаяг, холбоосыг богиносгох үйлчилгээ бөгөөд цахим орчинд түгээгдэж байгаа уг холбоосын хандалтын талаархи статистик, мэдээллийг мөн гаргаж өгдөг. Твиттер гэх мэт тэмдэгтийн тооны хязгаар бүхий олон нийтийн сүлжээнд урт, олон тэмдэгт бүхий интернэт хаяг, холбоосыг түгээхэд ашиглах нь их.

Bio - сошиал мэдиа дахь тухайн хэрэглэгчийн талаархи богино текст хэлбэртэй танилцуулга.

Blog - web log хэмээх хоёр үгийн нэгтгэл. Блог хувь хүн, байгууллагын зүгээс тодорхой сэдэв, үйл явдлын тайлбар эсвэл зурагт болон видео хэлбэрээр тогтмол бэлтгэдэг мэдээлэл. Блог гэдгийг үйл үгээр ч ашиглаж болох бөгөөд энэ нь блогт нийтлэл бичих гэсэн утгатай.

Blogger - Хувь хүн, байгууллагууд блог нийтлэл бэлдэх боломж бүхий Google-н үнэгүй платформ. Ихэвчлэн танынэр.blogspot.com гэсэн дэд домэйн хаягтай байдаг.

Bookmarking - танд өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүсийг олох, сонирхолтой санагдсан нийтлэлийнхээ холбоосыг хадгалах боломж олгоно. Pocket эсвэл интернэт хөтөчийнхөө уг функцыг ашиглан төрөл бүрийн вэб сайт дахь мэдээллүүдийг нэг доор хадгалах боломж олгодог.

C

Canva - хялбар аргаар дизайн хийх боломж олгодог вэб апп. Canva ашиглахад тун хялбар, бэлэн дизайны загваруудтай бөгөөд тэдгээр нь Facebook, Instagram, Twitter гэх мэт сошиал сүлжээнд пост бэлдэхэд тохиромжтой хэмжээ, харьцааг сонгон бэлтгэж болно.

Chat - интернэт дэх хүмүүс хоорондын ямар ч харилцааг илэрхийлж болох хэдий ч уламжлалт ойлголтоор текст мэссэж апп ашиглан 2 хүн хоорондын харилцан яриаг илэрхийлэх нь элбэг.

Clickbait - илүү хандалт авах зорилгоор бэлтгэсэн анхаарал татахуйц гарчиг бүхий маркетинг, сурталчилгааны материалыг илэрхийлдэг. Түр зуурын сонирхол төрүүлэх замаар curiosity gap буюу сониучирхал дээр тулгуурласан хариу үйлдэлд тулгуурладаг.

Clickthrough Rate - сошиал медиад байршсан контент дээр дарсан хүний тоог нийт хэдэн удаа тухайн контент харагдсан тоонд нь харьцуулсан харьцаа.

Comment - ямар нэг блог нийтлэл, сошиал медиа постын хариулт, хариу үйлдэл гэж ойлгож болно.

Community manager - бизнесийн байгууллагын онлайн харилцаа холбоог бий болгох, зохицуулах, хөгжүүлэх үүрэгтэй ажилтан.

Connections - LinkedIn-н хувьд бол Facebook-н найзуудтай ижил ухагдахуун. LinkedIn-д хоорондоо холбогдож байгаа хүмүүс заавал найзууд байх албагүй харин өмнө нь уулзаж байсан эсвэл хамтран ажиллаж байсан ажил хэргийн эсвэл мэргэжлийн холбоотой хүмүүс байдаг.

Conversion Rate - сошиал медиад өргөн ашиглагддаг үр дүнгийн хэмжүүрүүдийн нэг бөгөөд хүмүүсийн хэдэн хувь нь таны хүсч буй үйлдлийг гүйцэтгэснийг харуулдаг үзүүлэлт. (Жишээ нь маягт бөглөх, худалдан авалт хийх гэх мэт.)

Creative Commons - зохиогчийн эрхтэйгээр бусад хүмүүсийн оюуны бүтээлийг ашиглах, түгээх хялбар боломж олгоход үйл ажиллагаагаа чиглүүлсэн ашгийн бус байгууллага юм. Энэхүү байгууллага нь үнэгүй лиценз, ашиглах эрх болох бусад хуульд нийцсэн арга замаар оюуны бүтээлийг бусад этгээд түгээх, арилжааны зорилгоор ашиглах гэх мэт боломж олгодог.

Crowdsourcing - ерөнхийдөө аутсорсингтай төстэй ойлголт бөгөөд голлон онлайн хэлбэрээр хэсэг бүлэг хүмүүсийн санаа, бүтээлийг нэгтгэх, цуглуулах үйл ажиллагаа.

D

Delicious - таалагдсан мэдээ, мэдээллийнхээ вэб холбоосыг нийтэд эсвэл зөвхөн өөртөө л харагдахуйцаар хадгалж, дараа нь хаанаас ч интернэтэд холбогдон гар утас, компьютераасаа хандах, найзууддаа түгээх боломж олгодог онлайн үйлчилгээ юм.

Digg - олон нийтийн мэдээний сайт бөгөөд хэрэглэгчид нь мэдээ нийтлэх, тухайн мэдээнд үнэлгээ өгөх боломжтой. Хамгийн өндөр үнэлгээтэй мэдээ сайтын нүүр хуудсанд байрших бөгөөд ингэснээр хамгийн олон хүнд харагдах боломжтой болдог.

Direct Message DM - Твиттерийн мессэж үйлчилгээ юм. Хэрэглэгчид харилцан бие биенээ дагасан нөхцөлд хоорондоо мессеж илгээх боломжтой.

E

Ebook - номны цахим хэлбэр гэж ойлгож болно. Гэхдээ ихэнх ebook нь хэвлэлд ороогүй (та л хэвлэхгүй бол) ном байдаг. Ихэнхдээ pdf хэлбэртэйгээр нийтлэгддэг. Маркетингийн хувьд ebook нь сэжим үүсгэх контентийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тухайн цахим номыг хүлээж авахын тулд тодорхой мэдээлэл нөхөх хэрэгтэй байдаг.

Employee Advocacy - тухайн байгууллагын ажиллагсад байгууллагынхаа мэдээлэл, контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд өөрийн сошиал сувгуудаа ашиглахыг хэлнэ.

Endorsement - LinkedIn-н хувьд таны өөрийн профайл дээр жагсаасан ур чадварыг өөр нэгэн хэрэглэгч хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

Engagement Rate - сошиал медиад түгээмэл хэрэглэгддэг үзүүлэлт. Ямар нэг пост, контентийн хувьд хүлээн авч буй хариу үйлдэл буюу like, share, comment дүнг тодорхойлдог.

Eventbrite - онлайн арга хэмжээ зохион байгуулах ба тасалбарын үйлчилгээ үзүүлэгч. Хэрэв таны арга хэмжээ үнэ төлбөргүй бол Eventbrite-г ашиглах нь ч гэсэн үнэ төлбөргүй. Хэрэв та тасалбар худалдаалах бол тасалбар бүрээсээ шимтгэл төлөх болно.

F

Facebook - 2004 онд Mark Zuckerberg-ийн үүсгэн бий болгосон сошиал медиа флатпорм Facebook нь хүмүүсийг тэдний найз нөхөд, гэр бүл, ангийхан, хамтран ажиллагсад болон бизнесийн байгууллагуудтай холбож, зураг, видео, статусын хэлбэрээр өөрийгөө илэрхийлэх, мэдээлэл дамжуулах болон хуваалцах боломжийг олгодог. Одоогоор 2,2 тэр бум идэвхтэй хэрэглэгчтэй хамгийн том олон нийтийн сүлжээ.

Fan - танай Facebook хуудсыг like дарсан хүмүүс.

Favorite - Жижиг одоор дүрсэлсэн Твиттерийн энэхүү тэмдэглээ нь тухайн контент танд таалагдлаа гэдэг дохиог анх нийтэлсэн хүнд нь илгээдэг.

Flash Mob - бүлэг хүмүүс олон нийтийн газарт гэнэт цуглан, богино хугацаанд ямар нэг онцгой, анхаарал татах үзүүлбэр үзүүлэх үйл явц.

Flickr - Онлайн орчинд зургаа хуваалцах олон нийтийн сүлжээний сайт. Хэрэглэгчид өөрийн хувийн аккаунтаар, группүүдээр, багц хэлбэрээр болон бусад аргаар зургаа бусадтай хуваалцах, мөн онлайн орчинд хадгалах боломжтой.

Forums - Онлайн орчин дахь хэлэлцүүлгийн сайтыг форум гэдэг. Үүнийг уламжлалт мэдээллийн самбарын орчин үеийн цахим хувилбар гэж ойлгож болно.

Follower - Олон нийтийн сүлжээний хувьд таны хувийн аккаунтыг дагасан, таны оруулсан мэдээ мэдээллийг хүлээн авахаар зөвшөөрсөн хүмүүсийг илэрхийлнэ.

Follow Friday (#ff) - Энэ нь Баасан гараг бүр идэвхтэй ашиглагддаг Твиттерийн #Хаштаг юм. Твиттер хэрэглэгчид бусад твиттер хэрэглэгчдийн нэрийг #ff хаштагийн хамт жиргэдэг. Ингэснээр тухайн хэрэглэгчийг дагахыг санал болгож байна гэсэн үг.

Friends - Фэйсбүүкт ашиглагддаг, таныг дагаж буй, таны холбогдож буй хүмүүсийн тухай ойлголт. Таны хувийн аккаунтыг үзэх эрхтэй, тантай холбогдох найзууд гэж ойлгож болно.

G

Geotag - Онлайн мэдээлэлд хамтатгах боломжтой тодорхой газарзүйн мэдээлэл агуулсан координатууд. Жишээ нь инстаграм хэрэглэгчид өөрсдийн зурагтай хамт хаана авсан байршлын мэдээллийг оруулдаг.

GIF - Graphics Interchange Format гэсэн үгсийн товчлол. Олон нийтийн сүлжээнд оруулах боломжтой богино хэмжээний хөдөлгөөнт зураг, видео дүрсийг GIF гэж ойлгож болно.

Google Chrome - Онлайн хайлтын систем болон бусад аппликейшнуудтай зохицож ажилладаг Google компанийн гаргасан үнэгүй вэб хөтөч.

Google Documents - Вэбд суурилсан текст бичвэр, илтгэл танилцуулга, хүснэгтэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх боломжтой оффисын хэрэглээний програм. Бүх мэдээлэл онлайн орчинд хадгалагддаг, олон хүн үзэх, зэрэг засварлах, хамтран ажиллах боломжтойгоороо давуу талтай.

Google+ - Google компанийн гаргасан олон нийтийн сүлжээ. Гэр бүл, найз нөхөд, мэргэжилтнүүдтэй холбогдон өөрийн зургаа хуваалцах, мессежээр харилцах, мэдээ мэдээлэл авах боломжтой платформ. "+1" нь Фэйсбүүк, Инстаграмын Like-тай ижил ойлголт.

H

Handle - Твиттерт ашиглагддаг хэн нэгний @нэрийг тодорхойлох нэр томъёо юм. Жишээ нь манай Nathouse Creative компанийн-н Твиттер Handle нь @NathouseMN.

Header Image - Таны Твиттер профайлын дээд хэсэгт байрших том зураг. ЛинкедИн дээрх Banner зураг, Фэйсбүүкийн Cover зураг гэсэн ойлголтуудтай ижил юм.

Hangout - Google+-н 10 хүртэлх хэрэглэгчид холбогдон видео дуудлага хийх үйлчилгээ. Нэр өгөх, Youtube видеог хамтдаа үзэх, Google Documents дээр хийсэн ажлаа нээн хамтдаа харах гээд олон боломжуудтай.

Hashtag - Олон нийтийн сүлжээнд хүргэж буй мессежээ тэмдэглэх тодотгох байдлаар ашиглагддаг. Hashtag-тай текст, үгс нь урдаа # тэмдэглэгээтэй байдаг. Жишээ нь #SocialMediaMarketing. Олон нийтийн сүлжээний сайтуудад Hashtag-н тусламжтай мэдээ мэдээллийг бүлэглэх, хайлтанд хялбар өртөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.

HTML - HyperText Markup Language гэсэн үгсийн товчлол. Энэ нь вэб хуудсанд зориулсан програмын хэл юм. HTML-г вэб дээрх хуудсуудыг барилга гэвэл тоосго, зуурмаг нь хэмээн зүйрлэж болох юм. HTML нь гол агуулга, бүтцийг бий болгодог бол CSS нь загвар, үзэмж нэмж өгдөг. HTML нь олон жилийн турш хувирч ирсэн ба одоогийн байдлаар HTML5 хувилбарт орсон байна.

I

Impressions - Маркетерүүд, сурталчилгаа цацагчдын хувьд сурталчилгааны хүрсэн, харагдсан тоо, давтамж бүрийг илэрхийлэх нэгж.

Inbound Marketing - боломжит хэрэглэгчдийн анхаарлыг татах, сэжим болгон хувиргах, борлуулах, халамжлах арга замыг ашигладаг маркетингийн төрөл. Инбаунд маркетинг нь хайлтын системийн оновчлол, блог, сошиал медиа, цахим ном, мэдээллийн и-мэйл, маркетингийн автоматжуулалт, судалгаа, CRM гэх мэт арга техник, хэрэгслүүдийг ашигладаг.

Instagram - Инстаграм нь хэрэглэгчид зургаа авах, зургандаа филтер нэмэх, зургаа Instagram-н сүлжээнд болон Facebook, Flickr, Twitter, Foursquare гээд олон нийтийн сүлжээний сайтуудад хуваалцах боломжийг олгодог аппликейшн юм. Тус аппликейшн нь гар утас хэрэглэгчдийг зорилтот зах зээлээ болгосон бөгөөд одоогоор 800 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна.

Instant Messaging - (IM) бол 2 болон түүнээс дээш хүмүүс текст хэлбэрээр харилцах боломжтой үйлчилгээ. Хэрэглэгчид хоорондоо текстээс гадна дуу хоолойгоор, дүрсээ харж ярих боломжууд ч бий.

K

Klout - Klout бол сошиал нөлөөллийг хэмжих хэмжүүр юм. Тус үйлчилгээний хэрэглэгчид Facebook, Flickr, Youtube зэрэг Social аккаунтуудаа холбон өөрийн Klout оноог харах боломж олгодог. Энэ оноо нь сошиал ертөнц дахь таны нөлөөллийн үнэлгээ ба хамгийн ихдээ 100 оноо авах болно.

L

Like - Facebook болон Instagram хэрэглэгчдийн хийдэг үйлдэл юм. Ямар нэг контентыг бусадтай хуваалцаж сэтгэгдэл бичихээс гадна таалагдаж байгааг илэрхийлэн Like дарах боломжтой.

Link building - Энэ нь бусад вэбээс өөрийн вэб рүү холбох холбоос үүсгэх замаар хайлтын үр дүнгийн илэрцэд дээгүүр байршихад чиглэсэн хайлтын системийн оновчлолын нэг аргачлал. Блог нь холбоос үүсгэх хамгийн өргөн хэрэглээ бүхий арга болж байна.

Linkedin - 200 орчим улсын 380 сая орчим хүмүүс хэрэглэдэг бизнест суурилсан олон нийтийн сүлжээний сайт. 2002 оы 12-р сард үүсгэн байгуулагдаж 2003 оны 5-р сард олон нийтэд нээлттэй болсон. Товчоор хэлбэл салбар бүрийн мэргэжилтнүүдийн харилцаа холбоо тогтоох талбар.

LinkedIn Publishing - LinkedIn-н хэрэглэгчид өөрийн сонирхол болон мэргэжилтэй холбоотой нийтлэл мэдээлэл оруулах талбар юм. Анх энэ нь зөвхөн LinkedIn-н нөлөөлөгч хэсэгт л нээлттэй байсан бол 2014 оноос хэрэглэгч бүрт нээлттэй болсон.

LinkedIn SlideShare - танилцуулга, презентаци хуваалцах онлайн олон нийтийн сүлжээ. Мөн хэрэглэгчид нь таалагдсан презентациа хадгалах, Facebook, Twitter, LinkedIn зэрэг бусад олон нийтийн сүлжээнд түгээх боломжтой.

Live streaming - Интернетийн тусламжтай ямар нэг контентийг шууд түгээх үйл явц. Meerkat болон Periscope аппликейшнуудаар анх олон нийтэд танилцуулагдсан үйлчилгээ юм.

M

Mashup - өмнө бий болсон төрөл бүрийн контентийг нэгтгэн шинэ контент бий болгох. Digital mashups - онлайн контент эх үүсвэрүүдээс хэд хэдэн контентыг нэгтгэн шинэ контент бий болгохыг хэлдэг.

Meerkat - Гар утсаараа шууд видео дамжуулах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог аппликейшн.

Meme - онлайн орчинд олонд түгсэн санаа, бодол, шоглол зэргийг илэрхийлдэг. Ихэнхдээ тексттэй зураг хэлбэртэй байх ба видео, онлайн холбоос хэлбэрээр ч байх нь бий.

Mention - Твиттерт хэн нэгний нэрийг @ тэмдэглэгээний тусламжтай өөрийн постдоо оруулах үйлдэл ба зорилго нь өөрийн мэдээлэлдээ тухайн хүнийг хамааралтайг тодотгох, тухайн хүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлнэ.

N

Native Advertising - онлайн сурталчилгааны нэгэн төрөл ба сошиал сүлжээнд нийтлэгдэж буй бусад постын адил форматын дагуу сурталчилгааны агуулга, материалаа бэлтгэсэн байдаг.

News Feed - мэдээний талбар. Facebook-т News Feed гэдэг нь хэрэглэгчдийн өөрийх нь нүүр хуудас бөгөөд тэндээс тэдний найзуудын хамгийн сүүлийн постууд харагддаг бол Twitter-т Timeline гэдэг.

Newsjacking - маркетинг, борлуулалтаа идэвхжүүлэхийн тулд хамгийн эрэлттэй, халуун сэдвийг ашиглахыг хэлдэг.

P

Pandora - Хэрэглэгчид нь өөрсдийн сонирхдог хөгжмийн урсгал, уран бүтээлчдийн дуугаар жагсаалт үүсгэн сонсох боломжтой олон нийтийн онлайн радио юм.

Periscope - Хэрэглэгчид нь хүссэн газраасаа Live видео дамжуулах боломжтой видео аппликейшн юм. Мөн бусад хүмүүсийн видеог үзэх, одоо дамжуулж байгаа Live видеонууд болон өмнө нь дамжуулсан видеонуудыг хайн үзэх, бусад хүмүүсийг даган Live дамжуулах үед мэдээлэл авч байх боломжтой.

Permalink - Энэ нь тухайн блог, вэбсайт дахь нийтлэлийн өөрчлөгдөхгүй, тогтмол URL хаяг юм.

Pinterest - зураг оруулах, хадгалах, самбар гэж нэрлэгдэх зургийн цуглуулгаар хадгалсан зургуудаа ангилах боломжтой фото зургаа хуваалцдаг олон нийтийн сүлжээ юм. Тус Самбар буюу Boards нь Хоол ба уух зүйлс, Эмэгтэйчүүдийн хувцас загвар, Цэцэрлэгжүүлэлт гэх мэт тодорхой сэдвээр ангилагддаг.

Podcast - цуврал хэлбэрээр бэлтгэгдэн хэрэглэгчдэд хүрдэг цахим мэдээлэл бөгөөд ихэвчлэн аудио хэлбэрээр гардаг.

Pocket - интернэтэд холбогдсон үед хадгалж авсан мэдээллээ дараа нь унших боломж олгодог апп юм. Мөн Pocket нь нээлттэй API-тай учир Твиттер бусад олон нийтийн сүлжээнүүд болон бусад 500 гаруй аппликейшнтай хавсарган ашиглах боломжтой байдаг.

PPC - Pay Per Click буюу даралт буюу үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд олон төрлийн веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааны холбоос дээр хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем. Bid-based PPC буюу үнэ хаялцах зарчимд суурилсан загвар нь сурталчилгаа явуулж буй талууд даралт бүрт төлөхийг хүсч буй дээд үнээ тогтоон өрсөлдөх замаар сурталчилгааны талбарыг худалдан авдаг.

Q

Quantcast - вэбсайтад хандаж буй хүмүүсийн нас, хүйс болон сайтын хөдөлгөөнийг хянадаг. Энэхүү хэрэгслийн гол зүйл нь онлайн сурталчилгаагаа зорилтот бүлэгрүү чиглүүлэх боломжтой.

R

Real time search - Real time search гэдэг нь цахим орчинд нийтлэгдсэн контентийг хайлтын системийн илэрцэд тэр дор нь индексжүүлэх арга юм.

Real time marketing - тухайн цаг үетэй тохирсон контентыг шинэ мэдээ хэлбэрээр цаг алдалгүй нийтлэхийг шаарддаг маркетингийн нэг хэлбэр юм.

Recommendation - LinkedIn-ийн recommendation нь LinkedIn хэрэглэгчийн өөрийн нэгэн хэрэглэгчийн мэргэжлийн ур чадварыг бататгах зорилготой бичвэрийг тэмдэглэлийг нэрлэдэг нэр томъёо юм.

Reddit - тухайлсан, тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээ нийтлэн, сэтгэгдлээ хуваалцдаг сошиал мэдээний цахим хуудас юм.

Reply - твиттерийн үйлдэл бөгөөд бусад хэрэглэгчдийн @хэрэглэгчийн нэр-ийг ашиглан тусгайлан ярилцах боломжыг олгодог. Энэ нь меншинээс ялгаатай ба @хэрэглэгчийн нэр дурьдагдсан хэрэглэгчдийн дагагчдад л харагддаг.

Retargeting - маркетерууд өөрийн хэрэглэгчдэд жишээ нь вебсайт руу хандсан хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан тэдэнд сурталчилгаа хүргэх онлайн маркетинг, сурталчилгааны арга юм.

Retweet - твиттерт харсан зүйлээ өөрийн дагагчиддаа дахин хуваалцахыг хэлнэ.

RSS feed - тогтмол шинэчлэгдэж байдаг контент бүхий блог, мэдээ гэх мэт вэбийн шинэчлэлийг нэгдсэн форматад оруулах стандарт.

RSS Reader - хэрэглэгчид олон тооны вебсайтын шинэ мэдээллүүдийг нэг дор нэгтгэн харах боломжыг олгодог. Ингэснээр нь илүү хурдан, үр дүнтэйгээр хэрэгтэй мэдээгээ нэг дор авах боломжтой болдог.

S

SEO - Search Engine Optimization: Хайлтын системийн оновчлол гэдэг нь вэбэд хайлтын системээс дамжин ирэх үнэгүй хандалтын тоо болон чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Selfie- Сэлфи нь ухаалаг утасны сэлфи камер болон сэлфиний гар ашиглан өөрийнхөө зургийг авахыг хэлнэ. Сэлфиг ихэвчлэн сошиал медиа сүлжээнд буюу Инстаграм, фэйсбүүк, твиттер хуудсанд #SELFIE гэсэн хаштагтайгаар бусад хүмүүстэй хуваалцдаг.

Skype - Skype бол хэрэглэгчид нь хоорондоо текст, аудио болон видео дуудлага хийх боломжтой үнэгүй програм юм. Үүнээс гадна хэрэглэгчид Skype дансаа ашиглан утасны дуудлага хийх нэгж худалдан авч болно.

Snapchat - хэрэглэгчид хоорондоо  зураг, видеогоо нэгэндээ илгээх, хүлээн авах боломжтой апп бөгөөд тодорхой хугацааны дараа устдаг уг зурган дээрээ эффэкт, текст нэмэх боломжтой байдаг.

Snapchat story - 24 цагийн хугацаанд л харагддаг зураг болон видео. Хэрэглэгчид сүүлийн үед Facebook, Instagram, Youtube болон LinkedIn дээр ч стори хийх боломжтой болсон.

Social Media Monitoring - Сошиал орчинд тухайн байгууллага, брэндтэнй холбоотой нийтлэгдэж буй бүхий л мэдээллийг хянах, хариу өгөх үйл явц юм.

Social Proof - Сошиал орчинд тухайн контентийн хүлээн авч буй хариу үйлдэл, дагагчийн тоог илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэг контентыг маш олон хүн цааш нь хуваалцсан бол тэдэнд таалагдсан сайн мэдээлэл гэж ойлгож болох тухай илэрхийлэл.

Social selling - сошиал медиа харилцааг хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгөх, асуултанд нь хариулах, тодруулах замаар ашиглан борлуулалт хийх үйл явц.

Stumple Upon - web browser-ийн үнэгүй нэмэлт ба вэбсайтуудыг нээх, хуваалцах ухаалаг хэрэгсэл.

T

Tag - сошиал медиа тэр дундаа Фэйсбүүк болон Инстаграмд түлхүү ашигладаг функц. Тухайн зураг, постонд багтсан, дурьдагдсан хүний профайлруу холбосон линк хэлбэрээр хэрэглэгддэг.

Trending Topic - Олон нийтийн сүлжээнд хамгийн ихээр яригдаж буй сэдэв, ашиглагдаж буй хаштаг. Твиттер болон фэйсбүүк-т хэрэглэгчид дарж тухайн сэдэв, харилцан ярианд нэгдэж болох холбоос хэлбэрээр ашиглагддаг.

Troll - эсвэл интернет тролл гэдэг нь цахим орчинд маргаан, зөрчилтэй сэдэв түгээгчдийг ерөнхийд нь нэрлэгдэг нэршил. Тодорхой сэдвээр хэлэлцүүлэг, форум, коммент, чатын харилцан ярианд хөндлөнгөөс оролцон, өдөөх зорилготой коммент, постууд нийтлэдэг.

Tumlbr - богино блог платформ ба хэрэглэгчид текст, зураг, видео, аудио, холбоос болон ишлэлүүдийг пост болгон оруулдаг. Мөн бусад блогчидыг дагах, тэдгээр хэрэглэгчдийн оруулсан контентийг өөрийн блогтоо дахин нийтлэх боломжтой.

Twitter - хэрэглэгчид 280 тэмдэгтэд багтаан өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцдаг олон нийтийн сүлжээ. Хэрэглэгчид бусад хэрэглэгчийн постыг цааш нь түгээх, харилцан яриандаа @ ашиглан нэгнийгээ меншин хийх, хариулах, хаштаг зэргийг ашигладаг.

Tweepi - сошиал медиа аккаунтуудаа удирдах ажлыг хялбаршуулсан сошиал медиа менежментийн багаж хэрэгсэл. Өргөн хэрэглэгддэг жишээ нь Твиттерт богино хугацаанд олон хүнийг дагах эсвэл дагахаа болих функцтэй байдаг.

Tweetdeck - Твиттерт зориулсан хэрэгсэл бөгөөд хэрэглэгчид өөрийн аккаунтыг удирдах боломж олгодог. Түүнчлэн эндээс твиттер хэрэглэгчид твит илгээх, хүлээн авах боломжтой.

Twitterverse - заримдаа Twittersphere буюу Твиттерийн ертөнц (жиргээнийхэн, жиргээчид) гэдэг энэхүү нэршил нь твиттер дэх идэвхтэй хэрэглэгчдийн хамруулсан ерөнхий нэршил.

U

User-Generated Content - хэрэглэгчдийн өөрсдийн бүтээсэн контент. Блог, нийтлэл, видео, зураг, ишлэл ямар ч хэлбэртэй байж болно. Маркетингийн кампанит ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор өөрийн хэрэглэгчдийг контент бүтээх ажилд уриалан оролцуулдаг..

V

Vine - 2012 онд байгуулагдсан сошиалаар видео хуваалдцдаг, платформ ба нийтлэсэн хийсэн видеогоо бусад сошиал платформ болох твиттер болон фэйсбүүкт маш хялбараар хуваалцах боломжтой.

Viral - олон нийтэд түгсэн, олны анхаарлыг татсан контентийг тодорхойлсон нэршил. Жишээ нь YouTube-н бичлэг, блог нийтлэл, зургийн хувьд ам дамжин эсвэл интернэтээр маш олон хүнд богино хугацаанд тархсан, танигдсан бол энэхүү нэр томъёог ашигладаг.

Vlogging/Vblog - мэдээ, мэдээлэл, түүхийг өгүүлэхдээ видео ашиглан бүтээж буй контентийг ерөнхийд нь нэрлэдэг. Vlog-г Youtube болон ижил төстэй олон нийтийн сүлжээнд ихэвчлэн байршуулдаг.

W

Webinar - Хувь хүн болон компаниудын онлайн орчинд зохион байгуулж буй танилцуулга, семинарыг нэрлэгдэг . Ихэвчлэн тодорхой форм, мэдээлэл бөглөн дараа нь онлайн танилцуулга, слайд, сургалтанд хамрагдах боломжтой болдог. Маркетерүүдийн хувьд хэрэглэгчдэд тодорхой сэдвээр мэдлэг, боловсрол олгох зорилгоор зохион байгуулдаг.

Y

Yammer - байгууллагын фейсбүүк гэж нэрлэгддэг байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах сошиал медиа. Байгууллагууд ихэвчлэн дотоод харилцаа холбооны зориулалтаар ашигладаг.

Z

Zapier - аппуудыг хооронд нь холбон, тодорхой үүргүүдийг автоматаар гүйцэтгэхэд зориулсан апп. Zaps буюу үүргүүд нь Triggers-нөхцөл болон Actions-үйлдлүүдээс бүрддэг. Жишээ бид манай вэб дээр шинэ мэдээ нийтлэгдвэл манай Facebook мэссэнжэрээр тархаах ажлыг энэхүү аппыг ашиглан автоматаар гүйцэтгэхээр тохируулсан байдаг.

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP