CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

5 МИНУТАНД FACEBOOK PAGE COVER ЗУРАГ ХИЙХ АРГА

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
FACEBOOK PAGE COVER ЗУРАГ
Танай Facebook page хуудас удаан хугацаанд нэг л ковер зурагтайгаа байсаар л байна уу? Яаралтай солих хэрэгтэй болсон хэдий ч өөрөө хийж чадахгүй, дизайнер хөлслөх гээд ажил удчих гээд байна уу? Ийм асуултууд таны өмнө тулгарч байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Хамгийн хялбар аргаар, богино хугацаанд, мэргэжлийн дизайны програм ашиглахгүйгээр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР гоё FACEBOOK PAGE COVER ЗУРАГ бэлтгэх арга танилцуулж байна.

Хамгийн эхлээд зорилгоо тодорхойл

Дизайны ажлаа эхлэхээс өмнө ямар зорилгоор ковераа солих гэж байгаагаа өөрөөсөө асуу. Ихэнх Facebook хуудасны админы хувьд маркетингийн үйл ажиллагаагаа илүү олон хүнд таниулах зорилгоор ковер зургаа ашигладаг.

Жишээ нь:

  • Брэндээ таниулах
  • Бүтээгдэхүүний давуу талаа харуулах
  • Facebook уралдаан тэмцээн зарлах
  • Event үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх
  • Урамшууллын талаарх мэдээлэл хүргэх гэх мэт.

Дизайн бэлтгэх

Зорилгоо тодорхойлсон тохиолдолд дизайнаа бэлтгэж эхлэх цаг. Энэ жишээн дээр бид удахгүй болох “СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ”-н сургалтын талаарх мэдээлэл агуулсан ковер бэлтгэх болно.

1. Эхний алхам ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Дизайны сайт болох “Canva.com”-д бүртгүүлэн, дизайны сонголтуудаас “Facebook cover” гэсэн товч дээр дарна.

canva facebook page cover зураг
Ингэснээр дараахь шинэ цонх нээгдэнэ.
canva facebook page cover зураг хийх
Canva ашиглахын хамгийн гол давуу тал нь та ковер зургийн хэмжээ, харьцаа ямар болох асуудалд санаа зовох шаардлагагүй. Яг зурагт харагдаж байгаагаар Canva өөрөө таны өмнөөс хэмжээ, харьцааг нь гаргаж өгөхөөс гадна бэлэн загваруудыг мөн бэлтгээд зохицуулчихна.

2. Загвар сонгох

Дараагийн алхам ковер зургийнхаа загварыг сонгох. Бидний хувьд энэхүү жишээнд “LAYOUTS” хэсгээс доорх зурагт харагдаж буй бэлэн загвар, темплейтыг FACEBOOK PAGE COVER ЗУРАГ бэлтгэхдээ сонгов.

canva facebook page cover зураг хийх 1

3. Зураг сонгох

Одоо фон болгон оруулах зураг сонгох шаардлагатай. Өөрийн сонгосон зургаа компьютераасаа татан оруулж болно. Эсвэл Canva-гийн санал болгож буй зургийг ч ашиглаж болно. Бидний хувьд сургалтын сэдэвтэй холбоотой дараах зургийг сонгон компьютераасаа татаж авч ашиглалаа. Зураг татан оруулахын тулд цонхны зүүн гар талд байрлах UPLOADs хэсэгт хандах хэрэгтэй.

canva facebook page cover зураг хийх 2
Өөрийн бэлтгэсэн зургаа компьютер дээрээсээ сонгож болохоос гадна Canva-н зургийн фондоос зураг сонгох боломжтой. Зарим зураг нь төлбөргүй бол бусад нь 1ам.долларын үнэтэй байдаг.

4. Зургаа байрлуулах

Бид бэлэн загвар сонгосон учир өөрийн татаж оруулсан зургаа сонгосон бэлэн загварынхаа фон зураг дээр авч ирэхэд л автоматаар фон зураг болон байршина. Доорх жишээг харна уу.

canva facebook page cover зураг хийх 3
За одоо текстээ засч оруулан, өнгө, хэмжээг нь тохируулахад л дараах байдлаар FACEBOOK PAGE COVER ЗУРАГ маань бэлэн болох болно. Текст, бусад дүрсийн өнгө, өнгөний нэвтрэлт, бусад элемэнтүүдийн наана, цаана байрлах байрлал гэх мэтийг нь сонгох боломжтой.

canva facebook page cover зураг хийх 4
Доорх зурагт үзүүлснээр текстийн хэмжээ, өнгө болон фонт, үсэг хоорондын зай гэх мэт тохиргоог өөрчлөх боломжтой.

canva facebook page cover зураг хийх 5
За ингээд манай FACEBOOK PAGE COVER ЗУРАГ бэлэн боллоо.

canva facebook page cover зураг хийх 6
Амархан байгаа биз? Богино хугацаанд зураг, дизайны мэргэжлийн хүнд программ ашиглахгүйгээр зөвхөн ковер зураг биш өөр олон төрлийн дизайн гаргах боломжтой г мөн танд сануулъя.

5. FACEBOOK PAGE COVER ЗУРАГ-аас татаж авах, Facbook хуудсандаа байрлуулах

Хамгийн сүүлийн алхам татаж авах.

Цонхны баруун дээд буланд байрлах “Download” товч дээр дарахад дараах зурагт харагдаж буй сонголт гарч ирэх ба “Download” товчыг дарснаар өөрийн компьютерт хадгалах болно.

canva facebook page cover зураг хийх 7
Ингээд Facebook хуудасныхаа ковер зургийг өөрийн компьютер дээр татаад авчихна. Одоо харин Facebook хуудасныхаа cover зургийн солиход бэлэн боллоо!

facebook page cover зураг

Canva.com-г ашиглан FACEBOOK PAGE COVER ЗУРАГ хийхээс гадна Facebook, Instagram, Twitter пост бэлтгэх, төрөл бүрийн танилцуулга, тараах материалыг загвар гаргах, нэрийн хуудас, урилга, меню гэх мэт бүхий л төрлийн загвар дизайн гаргахад ашиглах боломжтой.

Мөн та өөр илүү хялбар програм, апп ашигладаг бол энэхүү нийтлийн сошиал постууд дээр коммент хэлбэрээр манай уншигчидтай хуваалцаарай.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ