CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетингийн жилийн төлөвлөгөө: Заавал тусгах зорилтууд

/ / СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Жил бүрийн эхэнд хүн бүр л өөр, өөрийн тухайн жилийнхээ зорилго, зорилтыг тодорхойлдог. Харин маркетингийн ялангуяа Сошиал медиа маркетингийн жилийн төлөвлөгөө-дөө энэ жил ямар зорилтууд та, танай байгууллага өмнөө тавьж болох бол? Байгууллага болгон л ашиглаж болох 7 зорилтыг доор жагсаалаа.

1. Сошиал медиа сурталчилгааг илүү ашиглах.

Бизнесийн байгууллагуудын хувьд ямар нэг контентийг мөнгө төлөхгүйгээр Facebook хэрэглэгчдэд хүргэх нь улам бүр амаргүй болж байна. Энэ нь мэдээж Facebook-н хэрэглэгчдээ хамгаалах бодлогын нэг хэсэг. Энэ байдлыг давж гарах олон арга байгаа хэдий ч үнэхээр олон хүнд өөрийн бизнесийн талаарх мэдээллийг хүргэхээр төлөвлөж байгаа бол энд тодорхой төсөв гаргах шаардлагатай. Мэдээж зорилтот зах зээлээ зөв тогтоосон бол Facebook сурталчилгаа хэр үр дүнтэй болохыг ганц, хоёр доллар зарцуулаад туршаад үзэхэд болохгүй юм юу байх вэ?

2. Байгууллагын мэдээллээ шинэчлэх.

Олон нийтийн сүлжээн дэх өөрийн байгууллагын талаарх мэдээллийг хэзээ хамгийн сүүлд шинэчлэснээ санаж байна уу? Нэлээд удчихсан бол шинэ жилийн эхний сар хамгийн тохиромжтой цаг. Бүтээгдэхүүний төрөл, хаяг, утасны дугаар, зураг, лого гэх шинэчлэх шаардлагатай бүхий л мэдээллээ шинэчлээрэй. Мөн Facebook, Twitter, Youtube гэх мэт хэд хэдэн сошиал медиа аккаунттай бол бүгд алдаагүй, ижил мэдээлэлтэй байгаа эсэхийг шалгаарай. Бас дээр нь шинэ, сонирхолтой cover зураг, танилцуулга, мэдээлэл оруулах нь хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ч анхаар.

3. Үр дүнгийн тайланд илүү ач холбогдол өгөх.

Хүмүүст таалагдах контент олох, постуудын хуваарь гаргах болон бусад өдөр тутмын ажлаас болоод хичнээн хэрэгтэй ч анхаарал хандуулж чаддаггүй ажил бол сошиал медиа аналитик тайлангууд байдаг. Гэсэн хэдий ч өөртөө дахин нэг сануулахад гэмгүй шүү. Их цаг хугацаа зарцуулж, хөдөлмөрлөж байж бүтээсэн постууд чинь энэхүү аналитик судалгаанд үндэслээгүй бол үр дүн нь тийм ч хангалттай биш байх болно. Тиймээс 7 хоногт ядаж 1 өдөр зарцуулаад, өмнөх постуудын үр дүнгээс дараа, дараагийн ажилдаа хэрэг болох нэг зүйлийг олоод авахыг бодоорой.

  • Шинэ зүйл турших! Өнгөрсөн онд Instagram, Pinterest зэрэг сошиал медиа сүлжээнд шинээр данс нээчихээд нэг хэсэгтээ хүрээгүй орхисон байгаа юу? Тийм бол одоо бага зэрэг цаг зарцуулаад үзэж болно шүү. Гэхдээ мэдээж энэ оны Сошиал медиа маркетингийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг заавал болгоорой. Шинэ зүйл туршаад үзэхэд буруу зүйл юу байх вэ?
  • Уламжлалт мэдээллийн хэрэгслүүдтэй хослуул Маркетингийн стратеги, арга хэлбэр технологийн дэвшлийг даган өөрчлөгдөж байдаг хэдий ч маркетингийн мэдээлэл хүргэх сувгуудаа тус тусад нь хадгалж авч үлдэх хандлага байсаар байдаг. Харин ТВ, хэвлэлийн, интернэт, и-мэйл, сошиал гэх мэт бүхий л боломжит сувгуудыг цогц байдлаар маркетингийн нэг зорилгод ашиглах нь үр дүнд маш эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
  • Тусыг тусаар хариулж, харилцаа үүсгэ. Хэн нэгэн таны твиитыг RT хийж, постыг тань цааш нь түгээхэд баярлах, талархах тийм нэг мэдрэмж танд ч бас төрдөг биз дээ? Тийм мэдрэмжийг мэдэрдэг бас хүлээдэг нь ганц та биш. Хэдийгээр завгүй ажилтай ч ийм тохиолдолд багахан хугацаа гаргаад “Тусыг тусаар” хариулж байх нь л жинхэнэ олон нийтийн сүлжээний харилцааны гол нууц шүү дээ. Тиймээс одооноос эхлээд танд тус хүргэсэн л хариуг нь заавал барьж байя. Энэ нь бас цаашдын тогтмол үр дүнтэй харилцааны эхлэл ч болох боломжтой.

4. Одоогийнхоосоо өөрөөр ажилла.

Та шинэ оныг “Сошиал медиа маркетингийн” жил болгохоор зорилго тавьчихсан байгаа юу? Тийм бол яаж? Өмнөх жилүүдийнхээсээ өөр шинэ зүйл турш. Ямар нэг пост эсвэл сурталчилгааг олон хувилбараар бэлтгэх нь цаг зав шаардана л даа. Гэхдээ л өмнөхөөсөө өөрөөр бэлтгэн, туршиж үзэх нь хамаагүй илүү үр дүнд хүргэнэ.

5. “Save this link”-г ашиглан хадгалсан нийтлэлүүдээ заавал эргэж хар.

Facebook энэ боломжыг гаргаснаар өмнө харсан зүйлээ дараа хайх шаардлагагүй болсон. Нэг товч дараад л хадгалах боломжтой болсон. Гэхдээ нэг л асуудал байгаад байна уу? Тэр нь хадгалаад мартчихдаг асуудал. Гэхдээ та хэрэг болно гэж үзээд л уг нийтлэл, холбоосыг хадгалсан байгаа. Өөрийгөө хөгжүүлэх, сошиал медиа маркетингийн контент болгон ашиглахад зориулж гэх мэт. Өдөр бүр эсвэл 7 хоногт нэг удаа хугацаа гарган, энэхүү өөртөө зориулан хадгалсан нийтлэл, холбоосоо эргээд нэг хараарай.

6. Байгууллагынхаа сошиал медиа харилцааны дүрэм журмыг дахин нэг хар.

Танай байгууллага сошиал медиа харилцааны талаарх дүрэм, журам гарган, дагаж мөрддөг үү? Тийм бол сошиал медиа сүлжээнд гарсан өөрчлөлт, шинэ технологи гарах зэрэгт зориулан дахин нэг эргэж харах нь зүйтэй. Эдгээр дүрэм, журам нь сошиал медиа маркетинг хариуцсан ажилтны ажил, үүргийг тусгаад зогсохгүй танай байгууллагын сошиал медиа сүлжээн дэхь бусад харилцааг ч зохицуулж байдаг.

7. Энэ оныг зорилгоо илүү тодорхой болгох жил болго.

Ер нь бол ямар нэг сошиал медиа сүлжээнд байгууллагынхаа хуудсыг нээхдээ л сайтар бодож боловсруулсан, тодорхой зорилготой байх ёстой. Гэхдээ энэ зорилгоо хараахан бэлэн болгоогүй байгаа бол шинэ оны эхний сарыг сошиал медиа үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлох боломж болгон ашиглаж болно. Энэхүү жагсаалт таны ажилд, шинэ жилийн зорилгоо тодорхойлоход тань багахан ч гэсэн тус болсон гэж найдаж байна.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ