fbpx

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook News Feed-гүй болох уу?

Facebook-н хувьд цоо шинэ эрин үе эхэлж байгаа талаар Mark Zuckerberg өнгөрсөн 7 хоногт зарлалаа. Түүнийхээр Facebook илүү хэрэглэгчийн нууцлалд анхаарсан, News Feed биш харин мэссэж харилцаанд тулгуурласан, encryption нууцлалаа нэмэгдүүлж, жижиг групп, богино хугацаатай контентууд ноёлсон цоо шинэ нийгмийн сүлжээ болох нь. Харин энэ нь бизнесийн байгууллагуудын хувьд юу гэсэн үг вэ? Маркетерүүд шинэ орчинд хэрхэн бэлтгэх ёстой юм бол?

Энэ сэдвээр ярилцсан Facebook Live видеог доороос хүлээн авч үзээрэй.

Хамгийн эхлээд Mark Zuckerberg захирал A Privacy-Focused Vision for Social Networking гарчиг бүхий нийтлэлд таны анхаарлыг хандуулъя. Уг мэдээллийн агуулгыг товч сийрүүлбэл:

Хэрэглэгчийн нууцлалд илүү анхаарсан сошиал сүлжээ

Ирээдүйн сошиал медиа сүлжээ нь одоогийнх шиг хүн бүр нээлттэйгээр хоорондоо харилцаж байдаг хотын төвийн талбай шиг биш харин тус тусдаа бие биетэйгээ холбогдох айлын зочны өрөө шиг л байх болно.

Өнгөрсөн 15 жилийн хугацааанд Facebook-н зорилго дэлхийг илүү нээлттэй бас холбоотой болгох байсан. Харин одоо бол интернэтийн ирээдүйг харвал илүү хэрэглэгчийн мэдээллийн нууцлалд анхаарал хандуулах шаардлага гарч ирж байна. Нууцлал л хүмүүст өөрийнхөөрөө байх, нээлттэй харилцах эрх чөлөөг өгөх яг бидний бүтээн бий болгож байгаа сошиал сүлжээг бий болгож чадна.

Яг ийм хэрэглэгчийн мэдээллийн нууцлалд илүү анхаарах сошиал платформ бий болгохын тулд Facebook дараах 6 үндсэн зарчимд тулгуурлан ажиллах болно:

1️⃣ Нээлттэй биш ганцаарчилсан харилцаа. Хүмүүст өөрөө хэнтэй харилцахаа шийдэх боломжтой, хэн нэгэн өөр хүн ярилцаж буй зүйлийг мэдэх боломжгүй тийм газар хэрэгтэй.

(Мэссэжийн аппликейшн хэрэглэгчийн тоо сошиал сүлжээний хэрэглэгчдийн тоог аль 2014 онд гүйцэж түрүүлсэн. Facebook-н хувьд мэссэжийн хамгийн олон хэрэглэгчтэй Messenger болон WhatsApp аппликейшнуудыг эзэмшдэг.)

2️⃣ Encryption – Нууцлал. Хүмүүсийн хоорондын харилцаа аюулгүй байх ёстой. End-to-end encryption нь хэн нэгэн Facebook хүртэл тэдний хоорондын яриаг сонсох ёсгүй.

(WhatsApp өндөр нууцлалтай, end-to-end encrypted мэссэж апп. Өнгөрсөн 1-р сард Facebook-с WhatsApp,  Messenger болон Instagram Direct мэссэжийг нэгтгэн өндөр нууцлалтай хоорондоо харилцах боломжтой нэгдсэн мэссэжийн бүтэц үүсгэх талаар мэдээлсэн.)

3️⃣ Байнгын биш контент. Хүмүүс өөрийнхөөрөө байх, нийтэлсэн зүйл нь дараа нь өөрт нь асуудал болно гэдэг талаар санаа зовохгүй байх ёстой. Тиймээс мэссэж, стори нь хүмүүст хүрдэг тодорхой хугацаатай байх ёстой.

(Instagram Stories өдөр тутам идэвхтэй хэрэглэдэг 500 сая хэрэглэгчтэй бол Facebook Stories-г 300 сая хэрэглэгч өдөр бүр ашигладаг. Facebook ч энэ талаар маш идэвхтэй шинэчлэл, өөрчлөлт хийж боломжууд нэмж, идэвхжуулэлт хийж байгаа.)

4️⃣ Аюулгүй байдал. Хүмүүс биднээс өөрсдийнх нь аюулгүй байдлын талаарх бололцоотой бүхнийг хийх болно гэдэгт итгэлтэй байх ёстой.

5️⃣ Хамтын ажиллагаа. Хүмүүс манай аль ч аппыг ашиглан хоорондоо чөлөөтэй, аюулгүй харилцах боломжтой байх.

6️⃣ Мэдээллийн аюулгүй байдал. Хүмүүс өөрсдийнх нь эсрэг ашиглах магадлалтай улс оронд мэдээллийг нь байршуулахгүй гэдэгт мөн итгэлтэй байх ёстой.

Эцэст нь Mark Zuckerberg “Энэ бүх өөрчлөлт нэг шөнийн дотор хийгдэхгүй. Түүнээс гадна эдгээр 6 үндсэн зарчимаас гадна төлбөр, тооцоо, санхүүгийн гүйгээ, сурталчилгаа гэх мэт бизнесийн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зориулсан боломжуудад анхаарал хандуулах ёстой” гэдгийг ч бас дурьдсан байна.

Facebook News Feed-гүй болох уу?

Дээрх мэдээллээс харахад Facebook мэссэжийн үйлчилгээ, encryption-нууцлал, богино хугацааны контентуудад илүү анхаарал хандуулах нь.

Мөн 2006 оноос эхлэн Facebook-т News Feed-г эхнээс нь загвар, дизайныг нь гарган зүтгэсэн Chris Cox хэмээх эрхэм өнгөрсөн 7 хоногт компаниасаа гарч байгаагаа зарласан. Энэ нь цахим орчинд өрнөөд байсан Facebook News Feed гэдэг зүйлгүй болох гэсэн хардлагыг улам батжуулах шиг боллоо. Гэхдээ мэдээж News Feed нэг өдрийн дотор л алга  болчихгүй ч Chris Cox-н ажлаасаа гарсан нь Facebook-н хувьд News Feed хамгийн чухал зүйл байхаа больж байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд аль хэдийнэ хийгээд эхэлжээ.

Түүнчлэн News Feed-г байхгүй болгох нь яг одоо тулгараад байгаа асуудлуудыг эх үүсвэртэй нь хамт алга болгох оролдлого гэж мэргэжилтнүүд харж байгаа аж. Өөрөөр хэлбэл хуурамч мэдээ, тархи угаах гэсэн оролдлогууд News Feed байхгүй болчихвол олонд түгэж чадахгүй болно. Нууцлал нэмэгдснээр хэрэглэгчийн мэдээллийг ашиглахтай холбоотой асуудлууд үгүй болно. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх хялбар арга нь асуудал болоод байгаа зүйлийг нь л алга болгох гэж үзэж байгаа бололтой.

Харин үнэхээр News Feed байхгүй болчихвол яах вэ? Маркетерүүд үүнд хэрхэн бэлтгэх вэ? гэдэг асуулт тулгарч байна. Энд мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

 Та, сошиал медиа маркетерийн хувьд ирж өөрчлөлтөд хэрхэн бэлтгэж байна? Өөрийн санал, бодлоо бидэнтэй хуваалцаарай.

Холбоотой нийтлэл:

2019 онд маркетерүүдийн зайлшгүй анхаарах сошиал медиа маркетингийн чиг хандлага

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP