CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

СОШИАЛ МЕДИАГ БИЗНЕСТ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ ЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨНҮҮД

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА
СОШИАЛ МЕДИАГ БИЗНЕСТ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ

Сошиал медиа ялангуяа Facebook, Twitter зэрэг нь бизнесийн байгууллагын хувьд зорилтот хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх бас нэгэн мэдээллийн суваг. Харин хэрхэн СОШИАЛ МЕДИАГ БИЗНЕСТ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ вэ? Энэ талаарх үр дүнтэй, энгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

СОШИАЛ МЕДИАГ БИЗНЕСТ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ хамгийн энгийн аргын нэг нь байгууллагаа ойр ойрхон танилцуулах!

Таны хамгийн сайн найз магадгүй хамгийн олон удаа таарч, байнга л хамтдаа байдаг хүн болохоороо л “Таны хамгийн сайн найз” байдаг байх. Яг л үүнтэй адил хэрэглэгчидтэйгээ байнга холбоотой байх нь өөрийгөө, байгууллагаа, брэндээ танилцуулах үр дүнтэй аргуудын нэг.
Сошиал медиаг бизнесийн зорилгоор ашиглаж байгаа бол бодит хүмүүстэй л харилцаж байгаа гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Өөрөөрөө жишээ аваад үзээрэй. Ямарваа нэг бизнесийн байгууллага тантай эсвэл танай хүүхэдтэй яаж харьцвал (олон нийтийн сүлжээгээр) та эерэгээр хүлээж авах вэ? Тийм л харьцааг та ч бас ирээдүйн эсвэл одоогийн хэрэглэгчиддээ олон нийтийн сүлжээг ашиглан хүргэ.

Санал асуулга, нээлттэй хариулт бүхий асуултууд асуу!

Хүмүүстэй харьцах хамгийн үр дүнтэй энгийн аргын нэг нь асуулт асуух. Гэхдээ мэдээж өөрийн бизнест хамааралтай, таны ажилд үр дүн өгөхүйц асуулт асуу. Жишээ нь:

  • Хэрэглэгчдэд зориулсан урамшууллын талаарх санал асуулга
  • Ямар нэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа эсэх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх хэрэглэгчдийн сэтгэгдлийг гэх мэт

Хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бас нэг түгээмэл хэрэглэгддэг, үр дүнтэй арга нь хошигнол, хөгжилтэй асуулт мөн хариулт. Хошигнол өөрөө бизнесийн байгууллага, хэрэглэгчдийн хоорондын саадыг арилгаж өгдөг давуу талтай.
Хүмүүс автомат хариулагч шиг хөндий харьцаа биш харин илүү бодит, дотно харьцааг мэдэрснээр илүү идэвхтэйгээр танай байгууллагын үйл ажиллагаанд оролцох болно. Энэ л Сошиал медиа маркетингийн зорилго, гол утга учир нь юм шүү дээ!
Ямар нэг урамшуулал, идэвхжүүлэлтийн ажилд ч мөн сошиал медиа дагагчдынхаа оролцоог нэмэгдүүлэх талаар бодож оруулж байх нь зөв. Жишээ нь жил бүр болдог “Монгол дээлний өдөр” танай салбаруудаар дээлтэй ирсэн хэрэглэгчдэдээ зориулсан урамшуулал зарлах гэх мэт.

#Hashtags #хэт #их #бүү #ашигла.

Нэг постод хэт олон “hashtag” гэхдээ бүр пост бүрдээ хэт олныг ашигладаг байгууллагууд байдаг. Харин хэт олныг биш тодорхой судалгааны үндсэн дээр цөөн тооны “hashtag” сонгон ашиглах нь үр дүнтэй. Жишээ нь:

  • Байгууллагынхаа нэрийг пост бүр дээрээ ашиглах нь танай байгууллагатай холбоотой мэдээллийг хялбархан авах боломжтой болгоно.
  • Өөрийн байгууллагын хэрэглэж буй бүх л олон нийтийн сүлжээнд ижил “hashtag” хэрэглэх нь зүйтэй
  • Тогтвортой ашиглах хэрэгтэй. Жишээ нь хэрэглэгчид зориулсан зөвлөгөөгөө #Таны_мэдлэгт “hashtag”-тайгаар оруулдаг бол энэ төрлийн бүх л постууд ижил сэдэвтэй байх хэрэгтэй.

Эцэст нь товчхон

  • Ирээдүйн боломжит хэрэглэгчиддээ өөрийн байгууллагаа танилцуул.
  • Ухаалаг, нөхөрсөг бас мэдрэмжтэй бай. Олон нийтийн сүлжээ хүмүүсээс л бүрдэж байгаа.
  • Олон нийтийн сүлжээнд хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй аргууд нь ердийн амьдралд шалгарсан санал асуулга, асуулт, урамшуулал, онцгой хямдрал гэх мэт аргууд байж болно. Заавал туршиж үзээрэй!
  •  “hashtag” ашиглаж болно гэхдээ зорилготойгоор.

Мэдээж хамгийн гол зүйл бол хэдийгээр цахим ертөнцөөр дамжин харилцаж байгаа ч хүмүүстэй тэр тусмаа ирээдүйн хэрэглэгчидтэйгээ харьцаж байгаа гэдгээ анхаарах хэрэгтэй. 

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ