CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ ҮЕД ТУЛГАРДАГ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 7 АСУУЛТ

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
FACEBOOK ХУУДАС

Та бизнесийн зорилгоор FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ шаардлага гардаг уу? Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг зах зээлд хүргэх маркетингийн сувгуудын нэг тань Фейсбүүк мөн үү? FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ үед танд ч мөн дараах асуултууд тулгарч байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдгээр асуултуудын хариуг энэхүү нийтлэлд нэгтгэн орууллаа. Танд хэрэг болно гэж итгэж байна.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ үед тохиолддог асуултууд №1: Facebook хуудасны нэр солих боломжтой юу?

Хэрэв танай хуудас 200-с бага тооны LIKE-тай бол энэ нь тийм хүндрэлтэй асуудал биш. Дараах зааврын дагуу хуудасныхаа нэрийг 5 минутын дотор л солих боломжтой:

  • Хуудасны ковер зургийн доор байрлах “About” таб дээр дар.
  • Зүүн гар талд байрлах “Page Info” хэсэгт ханд.
  • “Name” хэсгээс Edit товч дээр дар.
  • Шинэ нэрээ оруулаад “Save Changes” товч дээр дарахад л хангалттай.

Харин танай хуудасны LIKE 200-с аль хэдийнэ хэтэрчихсэн бол 2 сонголт бий. Хэрэв та өмнө нь хуудасныхаа нэрийг өөрчлөж байгаагүй бол 1 удаа өөрчлөх боломж байх магадлалтай. Гэхдээ энэ тохиолдолд маш болгоомжтой өөрчлөх хэрэгтэй. Дараа дахин өөрчлөх боломж байхгүй гэдгийг санаарай.

Зарим хүмүүсийн хувьд өмнө нь хуудасныхаа нэрийг өөрчлөж байгаагүй ч нэрээ өөрчлөх сонголт гарч ирдэггүй.

Ийм тохиолдолд хуудаснхаа нэрийг солих хүсэлт илгээх хэрэгтэй болно. Доорх зурагт харуулснаар танд “Request Change” товч харагдаж байгаа бол нэр солих хүсэлт илгээх боломжтой гэсэн үг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг мөн эндээс аваарай.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХӨД нэр солих

“Request Change” товч дээр дарснаар мэдээлэл оруулах хуудас гарч ирнэ. Зохих мэдээллийг оруулахаас гадна байгууллагын нэр, хаягийг тодорхой харуулсан бичиг баримтыг хавсарган илгээх нь нэр солих ажлыг тань түргэсгэхэд тус болно шүү.

Харин та “Нэр солих” гэдэг товч олж харахгүй байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү нийтлэл танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Асуулт 2: FACEBOOK ХУУДАС хаягийг сольж болох уу?

Facebook хуудасны вэб хаяг буюу url нь хэрэглэгч танай хуудсанд шууд хандах боломжыг олгодог. Жишээ нь манай байгууллагын Facebook хуудасны url нь http://www.facebook.com/nathousecreative. Энэ хаягийг сонгосны дараа 1 удаа л солих боломжтой.

Анх Facebook хуудас нээхэд автоматаар маш урт, тогтооход хэцүү хаягтай байдаг. Энэхүү хаягийг богино, өөрийн байгууллагын нэр оролцсон, хэрэглэгч тогтооход хялбар хаягаар солих нь хуудсаа хэрэглэгчдэдээ таниулах ажлыг тань хөнгөвчилж өгөх нь гарцаагүй.

URL хаягаа өөрчлөхийн тулд www.facebook.com/username хаягт хандаарай. Эндээс вэб хаягийг нь солих хуудсаа сонгон, тухайн хуудсанд тохирсон url хаягаа оруулаад, “Check Availablity” товчийг даран уг хаягийг ашиглах боломжтой эсэхийг шалгаж үз.

FACEBOOK ХУУДАС хаяг

Энэхүү хаягийг нэг сонгосон тохиолдолд дахин 1 удаа л өөрчлөх боломж олгодог.

Том, жижиг үсэг ашиглах боломжтой бөгөөд энэ нь хэрэглэгчийн хувьд ялгаа гарахгүй гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл http://www.facebook.com/nathousecreative эсвэл http://www.facebook.com/NathouseCreative гэж сонгосон ч адилхан нэг л хуудсанд хандах болно гэсэн үг. Мөн вэб хаяг зөвхөн үсэг, тоо орсон байх ёстой бөгөөд зай авах ёсгүй гэдгийг сануулъя. Та тухайн хуудасны админ байх ёстойг ч мартаж болохгүй шүү.

Дахин сануулахад та нэг удаа энэхүү хаягийг сольсон бол дахин солих боломжгүй бөгөөөд зайлшгүй тохиолдолд та Facebook Help-т хандах хэрэгтэй болно.

Асуулт 3: 2 өөр Facebook хуудсыг нэгтгэж болох уу?

Хэрэв танай байгууллага ижил төрлийн 2 Facebook хуудастай бөгөөд тэдгээр нь ойролцоо нэртэй бол (нэр нь маш төстэй байхыг шаарддаг) уг хуудаснуудаа нэгтгэх боломжтой. Хуудсыг нэгтгэснээр LIKE хийсэн хүмүүсийн тоог нь нэг хуудасных дээр нь нэмэх ба харин 2 дахь хуудасны хувьд постууд, зураг, хаяг нь гэх мэт бүгд устах болно.

Хуудсаа нэгтгэхийн өмнө дараах зүйлсийг анхаарна уу:

  • Зөвхөн 1 хуудасны л постууд үлдэх болно. Гэхдээ та аль хуудасных гэдгийг нь сонгох боломжтой.
  • Дахин буцааж салгах боломжгүй.
  • Та 2 хуудасны аль алиных нь Admin байх ёстой.

2 хуудсыг нэгтгэхийн тулд та өөрийн Facebook хуудасны General Settings- Merge гэсэн замаар хандаж болохоос гадна https://www.facebook.com/pages/merge/ хаягаар шууд хандах боломж бас бий.

FACEBOOK ХУУДАС нэгтгэх

Нэгтгэх товчыг дарсны дараа аль хуудсыг үлдээх талаар лавласан цонх гарч ирэх бөгөөд та өөрийн авч үлдэх хуудсаа сонгосны дараа тодорхой хугацаанд Facebook таны хүсэлтийг хүлээн авч, хянаж үзэх болно.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ нэгтгэх

Facebook тодорхой хугацааны дараа 2 хуудас нэгтгэгдсэн эсвэл нэгтгэгдээгүй бол ямар шалтгааны улмаас боломжгүй байгаа талаарх мэдээллийг танд илгээнэ.

Гэхдээ сүүлийн үед маш их гарч буй нэг асуудлыг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Энэ нь Facebook хуудасныхаа LIKE-г нэмэгдүүлэх зорилгоор олон like-тай хуудас худалдаж авч нэгтгэсэн эсвэл та хүнээс Facebook хуудас худалдаж авсан тохиолдолд Facebook шууд хаах эрсдэлтэй байдаг. Бидний хамтарч ажилладаг нэгэн байгууллагын хувьд олон Like-тай хуудас худалдаж авснаас нь 1,5 жилийн дараа уг хуудсыг нь facebook-с Page хуудасныхаа Like-г нэмэгдүүлэх зорилгоор өөр хуудастай нэгтгэж Merge хийсэн гэсэн шалтгаанаар unpublish хийж хаасан тохиолдлыг санаж байна.

Харин та өөрөө тухайн хуудасны админ нь биш хуудсыг нэгтгэхийг хүсвэл Асуулт 6-н хариултыг харна уу.

Асуулт 4: Өөрийн Facebook хуудсыг хэн LIKE дарсныг харж болох уу?

Зөвхөн тухайн хуудсыг хариуцан хөтлөж буй админ болон бусад эрхтэй хүмүүс л уг хуудсанд хэн Like дарсныг харах эрхтэй. Гэхдээ зөвхөн тухайн хэрэглэгч өөрийн Like хийсэн хуудсыг харах эрхийг Public гэсэн сонголтоор зөвшөөрсөн тохиолдолд танд харагдах болно гэдгийг анхаараарай. Тэгэхээр өөрийн хуудсыг Like хийсэн бүх хүнийг олж мэдэх боломжгүй гэсэн үг.

Гэхдээ өөрийн хуудсыг Like дарсан хүмүүсийг олж харж болох 2 арга бий. Эхнийх нь доорх зурагт үзүүлснээр шинээр Like хийсэн хүмүүсийг гарган харах боломжтой. Хамгийн сүүлд танай хуудсанд нэгдсэн хүмүүсийн жагсаалтыг харахыг хүсвэл “See All” товчыг дараарай. Энэ тохиолдолд та уг хуудасны өмнөөс Facebook (log in as Page)-т холбогдсон байх ёстой.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ хэн like дарсныг харах

Дараагийнх нь хуудасны баруун гар талд байрлах “Page Likes” хэсэгт хулганаа байрлуулахад гарч ирэх цонхны “See All” товч дээр дараарай.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ

Асуулт 5: Үнэлгээ, сэтгэгдэлийн хэсгийг хэрхэн идэвхжүүлэх вэ?

Танай хуудас “Local Business” гэсэн төрөлтэй байхаас гадна бодит хаяг оруулсан тохиолдолд Үнэлгээ, сэтгэгдлийн хэсгийг идэвхжүүлэх боломжтой. Мөн энэ хэсгийг идэвхгүй болгож болно.

Идэвхжүүлэхийн тулд хуудасныхаа “About” таб дээр даран “Address” буюу хаягийн хэсэгт хандан “Edit” товч дээр дарна уу. Ингэснээр танай байгууллагын хаяг бүхий газрын зураг гарч ирэх бөгөөд “Show Map, Check-Ins and Star Ratings on the Page” сонголтыг идэвхжүүлнэ.

Асуулт 6: Хуудасныхаа About хэсэгт бичлэг хэрхэн оруулах вэ?

Доорх зурагт үзүүлснээр Facebook хуудасны үндсэн хэсгийн зүүн гар талын хэсэгт байрлуулсан видеог “featured video” гэж нэрлэдэг. Энд танилцуулга видеогоо оруулснаар танай хуудсанд зочилсон хүн бүрт харагдахаас гадна “Videos” хэсэгт ч илүү анхаарал татахуйц байрладаг.

FACEBOOK ХУУДАС ХӨТЛӨХ

Энэхүү тохиргоог хийхийн тулд “Videos” табыг сонгон “Add Featured Video” товч дээр дарна. Дараа нь тохирсон бичлэгийг сонгоход л хангалттай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидний өмнө бэлтгэсэн энэ нийтлэлээс авна уу.

Асуулт 7: Админ нь биш ч гэсэн ямар нэг хуудсыг өөрийн болгож болох уу?

Зарим тохиолдолд тухайн байгууллагын Facebook хуудас үүсгэн, хариуцаж байсан ажилтан нь админ эрхээ шилжүүлэлгүйгээр ажлаас гарсан тохиолдол гардаг. Мөн зарим байгууллагын хувьд хэн нэгэн үүсгээгүй ч хүмүүс check-in хийсээр тухайн байгууллагын Facebook хуудас автоматаар үүсчихсэн байх тохиолдол ч байна.

Ийм тохиодолд өөрийн байгууллагыг гэрчлэх бичиг баримтыг бүрдүүлэн эсвэл утсаар холбогдон тэрхүү хуудсыг өөрийн байгууллагын мэдэлд авах боломжтой. Хэн нэгэн үүсгээгүй аяндаа үүсчихсэн хуудсыг өөрийн болгохын тулд тухайн хуудсанд хандан 3 цэг бүхий зурагт харуулсан товч дээр даран “Is This Your Business?” сонголтыг сонгон дарна уу.

FACEBOOK ХУУДАС claim

Уг сонголтыг хийснээр Facebook тухайн байгууллагын нийтэд зарласан утсаар холбогдох эсвэл и-мэйл болон бичиг баримт ашиглан энэхүү хуудсыг албан ёсоор эзэмших эрхтэй гэдгээ баталгаажуулахыг шаарддаг.

claim1

Энэ хуудас нь танай байгууллагатай холбоотой гэдгийг баталгаажуулсны дараа Facebook таны хүсэлтийг судалж үзэх бөгөөд үүний дараа л танд админ эрхийг нь өгөх эсэхээ шийддэг.

Энэ нь бусад хүмүүс check-in хийх байдлаар үүсгэчихсэн эзэнгүй хуудасны хувьд шүү. Харин хэн нэгэн хүн админ эрхийг нь эзэмшдэг хуудасны хувьд арай өөр байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй:

  • Эхлээд админтай нь холбоо барихыг оролд. Мэссэж бич, хуудсан дээр нь пост хий.
  • Ямар нэг хариу өгөхгүй байгаа тохиолдолд тухайн хуудасны талаар Facebook-т гомдол гарга.

Гомдол гаргахын тулд мөн л дээрхтэй адилаар тухайн хуудасны ковер зургийн доор байрлах 3 цэг бүхий товч дээр дарж “Report Page” сонголтыг дар. Тэгээд энэ хуудас манай оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна гэсэн гомдол гаргах хэрэгтэй.

Ингэсний дараа Facebook таны гомдлыг шалгаж үзнэ. Ингэхдээ нэлээд хугацаа зарцуулах магадлалтай.

Төгсгөл

Таны өмнө тулгардаг зарим асуултын хариуг өгсөн гэж найдаж байна. Эдгээрээс гадна Facebook Help буюу тусламж хэсэгт хандан өөр бусад асуултууддаа хариулт олж авах боломжтой.

Мөн танд сошиал медиа маркетингийн талаарх асуулт байгаа бол манай Facebook хуудасны энэхүү нийтлэлтэй холбоотой пост дээр коммент хэлбэрээр үлдээгээрэй. Бид мэдэх зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх болно.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ