fbpx

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ТУХАЙ МАРКЕТЕРҮҮДИЙН МЭДЭХ ЁСТОЙ БҮХНИЙГ!

Маркетинг гэж юу вэ? Маркетинг ямар зорилготой вэ? Маркетингийн зорилго хэзээд зөв цагт нь, зөв газарт нь, зөв хүмүүст мэдээлэл хүргэх байсан. Тэгвэл дэлхийн нийт хүн амын 53% буюу 4,021 тэрбум, Монгол Улсын нийт хүн амын 65% буюу 2 сая хүн интернэтэд холбогдож байна. Энэ тоо бизнес эрхлэгчид болон маркетингийнханд зорилтот хэрэглэгчид буюу бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах “зөв хүмүүсийг” олох зөв газар нь интернэт орчин, маркетингийн "зөв" аргачлал нь ДИЖИТАЛ МАРКЕТИНГ гэдгийг дахин батлан харуулж байгаа болов уу.

ИНТЕРНЭТ МАРКЕТИНГИЙН ТАЛААР А-Я ЦАХИМ НОМ

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Дижитал маркетинг нь бизнесийн байгууллагуудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хайлтын систем, сошиал медиа, имэйл, өөрийн вэб хуудас гэх мэт дижитал сувгуудыг ашиглан одоогийн болон боломжит хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэж, харилцаа үүсгэдэг маркетингийн аргачлал.

Дижитал сувгуудад зөвхөн интернэтээр хязгаарлахгүй бидний өдөр бүр ашигладаг гар утас, зөөврийн компьютер, суурин компьютер, таблет, телевизийн сувгууд, видео тоглоом, апп, дижитал брошур гэх мэт зүйлсийг ч хамруулж болно.

Уламжлалт маркетингийн хэрэгслүүд нь хэрэглэгчийг тогтсон цагт хэрэгцээт мэдээллээ авахад тусалдаг бол дижижал маркетинг нь ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчид хэзээ ч, хаанаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, контентыг хүлээн авах боломж олгодог. Дижитал маркетингийн бас нэгэн гол давуу тал нь харьцангуй бага зардал, хэмжиж болох үр дүн гэж хэлж болох юм. 

Маркетингийн зорилго хэзээд зөв цагт нь, зөв газарт нь, зөв хүмүүст мэдээлэл хүргэх байсан. Тэгвэл дэлхийн нийт хүн амын 53% буюу 4,021 тэрбум, Монгол Улсын нийт хүн амын 65% буюу 2 сая хүн интернэтэд холбогдож байна. Энэ тоо бизнес эрхлэгчид болон маркетингийнханд зорилтот хэрэглэгчид буюу бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах “зөв хүмүүсийг” олох зөв газар нь интернэт орчин гэдгийг дахин батлан харуулж байгаа болов уу.

Тиймээс бизнесийн байгууллагуудын хувьд зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд дижитал маркетингийг ашиглах зайлшгүй шаардлага бий болж байна.

Дижитал маркетинг, түүний төрлүүд

Сүүлийн жилүүдэд  дижитал маркетингийг ашигладаггүй бизнесийн байгууллага гэж байхгүй болсон гэвэл алдаатай мэдээлэл болохгүй болов уу. Шинэ үеийн маркетерүүдийн хувьд шууд бүтээгдэхүүнээ сурталчилах уламжлалт хэв маягаас, зорилготой контентоор дамжуулан хэрэглэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх соёлд сургах, тэднийг гэгээрүүлэх хэв маягт улам бүр шилжиж байна.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч танай вэб хуудаснаас дан ганц бүтээгдэхүүний танилцуулга, үнийн талаарх мэдээлэл авах бус, тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах тухай заавар, уг бүтээгдэхүүнтэй холбоотой  нэмэлт мэдээллүүд авах боломжийг илүүтэй бүрдүүлэх болсон.

Үүний үр дүнд хэрэглэгчдийн боловсрол нэмэгдэж, дараачийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээл танилцуулахад хэрэглэгч өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн худалдан авалт хийх магадлал нэмэгдэх болно. Энэ бүгдийг бий болгоход туслах дижитал маркетингийн бүхий үйл ажиллагаа, түүнчлэн эдгээрийг автоматжуулах, хялбаршуулах бүхий л хэрэгслийн талаар энэхүү нийтлэлд багтаан нэгдсэн мэдээлэл хүргэхээр зорьлоо.

  • Хайлтын системийн оновчлол (SEO): Хайлтын системийн оновчлол гэдэг нь вэбд хайлтын системээр дамжин ирэх үнэгүй хандалтын тоо болон чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дижитал маркетингийн үйл ажиллагаа юм.
  • Контент маркетингБрэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах зорилгоор контент хөгжүүлэх, түгээх аргачлал.
  • Сошиа медиа маркетинг: Сошиал медиа сувгуудыг ашиглан брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах дижитал маркетингийн аргачлал.
  • Pay-Per-Click (PPC)Pay Per Click нь даралт буюу үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд олон төрлийн веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааны холбоос дээр хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем. Хамгийн тод жишээ нь Google Ads.
  • Native Advertising: Онлайн сурталчилгааны нэгэн төрөл ба сошиал сүлжээнд нийтлэгдэж буй бусад постын адил форматын дагуу сурталчилгааны агуулга, материалаа бэлтгэсэн байдаг.
  • Маркетингийн автоматжуулалт:  Энэ ойлголтоор маркетингийн үндсэн үйл ажиллагааг автоматжуулах програм хангамжын хэрэглээг нэрлэдэг.
  • Email MarketingБайгууллагууд имэйл маркетингийг зорилтот хэрэглэгчидтэйгээ тогтвортой харилцаа үүсгэх арга зам болгон ашигладаг.
  • Салбар бүрийн дижитал маркетингийн онцлог: Дижитал маркетинг бүхий салбарын бизнесийн байгууллагуудын хувьд салбарын онцлог, хэрэглэгчдийн шийдвэр гаргах ялгаатай процесс, худалдан авалтын шийдвэр гаргах замналд тохирсон маркетингийн аргачлал ашиглах өргөн боломж олгодог.
  • Онлайн ПР-Online PR: Энэ нь блог, мэдээллийн вэб сайт, онлайн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндийн талаарх эерэг мэдээлэл тархаах үйл явц.
  • Дижитал маркетингт суралцах нь: Дэлхийн томоохон их сургуулиудын онлайн хичээл, богино хугацааны сургалтуудад хамрагдаж болох дараах вэбүүдийг танд санал болгож байна.
Дижитал маркетинг

Дижитал маркетинг: Хайлтын системийн оновчлол (SEO)

Хайлтын системийн оновчлол гэх дижитал маркетингийн шинэ төрөл үүсэн, хөгжих хэмжээнд интернэт хайлт хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Том, жижиг гэж ялгахгүйгээр бүхий л бизнесийн байгууллагын хувьд зөвхөн вэб хуудастай байх биш харин хайлтын системийн оновчлол, вэб дэх мэдээлэл нь хайлтын системийн хайлтын үр дүнгийн илэрц дунд хаана гарч ирж байна гэдэг чухал асуудал болжээ.

Томоохон байгууллагууд олон линк холбоос, олон жилийн турш бүтээсэн контент, хандалтын тоо гээд хайлтанд дээгүүр байрших шалгуур үзүүлэлтүүдийг аль хэдийнэ бий болгочихсон байдаг. Ямар ч салбарын хувьд ийм өрсөлдөгч бий. Танайхаас урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа, илүү маркетингийн төсөвтэй, хүний нөөцтэй энэ нөөц, боломжоо ч онлайн дахь мэдээлэл, хайлтын системд өртөх магадлалаа сайжруулах чиглэлд ашиглаж чаддаг тийм өрсөлдөгчид.

Харин шинэ, туршлага багатай, нөөц боломж хязгаарлагдмал жижиг, дунд эсвэл шинэхэн бизнесийн байгууллагуудын хувьд интернэт ертөнцөд өрсөлдөх боломж бий юу?

Сайн мэдээ нь ТИЙМ боломж БИЙ. Одоохондоо Монголд ихэнх байгууллага энэ тал дээр тун тааруу анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл танд бүүр их боломж бий. Нөгөө сайн мэдээ нь хайлтын системийн оновчлол-search-engine optimization (SEO) нь хэмжээний тухай ойлголт биш болсон. Өөрөөр хэлбэл хэр урт хугацаанд вэб хуудас ажиллуулж байгаа, хэр их хандалт авч ирэх линктэй (inbound link), хэн их контенттой гэдэг тийм чухал биш болсон. Харин хэний вэб тухайн хайлт хийж буй хүнд хэрэгтэй, хамгийн их хамааралтай контенттой вэ гэдэг нь чухал болсон. Өөрөөр хэлбэл бидэнд том, хүчтэй өрсөлдөгчтэй эн тэнцүү өрсөлдөх боломж бий болсоон гэсэн үг.

ВЭБ ХУУДАС

Вэб хуудас нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, борлуулалтыг идэвхжүүлэх хамгийн хямд бөгөөд өгөөжтэй маркетингийн хэрэгсэл. Вэб хуудсыг маркетингтаа ашиглах нь хэрэглэгчдийг худалдан авалтын замналын дараагийн алхамд бэлдэх, гэгээрүүлэх, хөгжүүлэх, харилцаа, итгэлцэл тогтоох улмаар шинэ хэрэглэгчдийг бий болгох процесс гэж ойлгож болно.

Жишээлбэл манай байгууллагын (nathouse.mn) вэб хуудас нь бизнес эрхлэгч, маркетерүүдэд зориулсан дижитал маркетингийн сүүлийн үеийн чиг хандлага, аргачлал, хэрэгсэлүүд, дэвшилтэт шинэ платформуудтай холбоотой блог нийтлэлүүдийг тодорхой сэдвүүдээр бүлэглэн бэлтгэж, тогтмол шинэчлэн хүргэдэг. Ингэснээр энэ сэдвийн хүрээнд сонирхож буй уншигчдын манай вэб рүү чиглэсэн урсгал нэмэгдэж,  сошиал медиа сургалтын элсэлт болон маркетингийн үйлчилгээний шинэ харилцагчтай ажиллах боломж үүсдэг.

Вэб хуудас бүтээнэ гэдэг IT-ын мэргэжилтнүүдийн хариуцах өртөг өндөртэй, ярвигтай зүйл гэж ихэнх бизнес эрхлэгчид, маркетерүүд төсөөлөх нь бий. Харин сүүлийн үеийн контент менежмент системүүд (CMS) нь заавал мэргэжлийн программист, вэб хөгжүүлэгчийн оролцоотойгоор HTML код бичихгүйгээр, энгийн хялбар аргаар өөрийн вэб хуудастай болох, түүнийгээ тогтвортой хөгжүүлэх боломж олгох болсон.

Хамгийн өргөн хэрэглээ бүхий контент менежментийн системүүд:

  • Wordpress- Хамгийн гол ялгарах зүйл нь ашиглахад энгийн. Өргөтгөхөд хялбар, үнэгүй программ мөн байнгын шинэчлэлт хөгжүүлэлт хийх боломжтой. Хүмүүс хэдийгээр ердийн блог хийхэд зориулсан хэрэгсэл мэтээр хүлээж авдаг ч, интернэт орчин дахь нийт вэбийн 30% нь энэхүү платформ дээр бүтээгдсэн байдгийг сануулахад л хэр их боломжтойг нь харж болно.
  • Movable Type - Бүтээлч байдлаар сонирхолтой вэб хуудас хөгжүүлэх, байнгын шинэчлэл хийх боломжтой платформ.
  • Hubspot- Маркетинг, борлуулалтын цогц шийдэл гэдэг утгаараа вэб хуудсыг тань борлуулалтын хэрэгсэл болгох, маркетинг, борлуулалтын бусад хэрэгтэй хэрэгслүүдтэй уялдуулах өргөн боломжтой.
  • Drupal- Нээлттэй эх дээр суурьласан контент менежмент системийн бас нэг чухал төлөөлөл. Уян хатан, хэрэглэгчийн удирдлагын дэвшилтэт систем, олон хэлний сонголт гэх мэт давуу талууд ихтэй. 
  • ExpressionEngine - Вэб хуудас хялбар хийх боломжтой ч Wordpress-г бодвол ашиглах нэмэлт хэрэгслийн хувьд цөөн, төлбөртэй ашигладаг платформ юм.

Вэб хуудсаа удирдах

Вэб хуудастай боллоо гээд асуудал шийдэгдэхгүй. Учир нь вэб хуудас нь ердийн нэг танилцуулга биш харин бүтээгдэхүүн үйлчилгээ, бусад маркетингийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, мөн сэжим бий болгох, борлуулалт хийх үүрэг бүхий маркетинг, борлуулалтын гол хэрэгсэл байх ёстой.

Хайлтын системийн оновчлол, түлхүүр үгийн шинжилгээ-SEO

Бид хэнд ямар үйлчилгээг санал болгох гэж байгаа билээ? Манай хэрэглэгч хэн байх вэ? Эдгээр асуултын хариулт нь танай вэбийн хайлтын системийн оновчлол, түлхүүр үгийн шинжилгээний гол суурь болж өгдөг. Вэбдээ танай бүтээгдэхүүн, үйлчилгээ одоо хэрэгтэй байгаа зорилтот хэрэглэгчдээ татах хамгийн чухал аргачлалын нэг нь хайлтын системийн оновчлол. Интернет хэрэглэгчид өөрт яг одоо хэрэгтэй байгаа мэдээллийг GOOGLE, BING зэрэг хайлтын систем ашиглан хайдаг.

Хайлт хийж буй хэрэглэгчдийн 92 хувь нь хайлтын үр дүнгийн эхний 2 хуудас буюу 20 илэрцийг л хардаг бол 71% нь зөвхөн эхний хуудаснаас хэрэгтэй мэдээллээ олчихдог гэнэ. Тиймээс л бид өөрийн вэбийн мэдээллийг хайлтын үр дүнгийн хамгийн эхний хуудсанд багтаан гаргах шаардлагатай. SEO буюу хайлтын системийн оновчлол нь танай вэбийн хайлтын үр дүнд гарч ирэх байрлалыг дээшлүүлж, хайж буй хүмүүст харагдах илэрцийг нэмэгдүүлж, улмаар танай вэбийн хандалтыг өсгөдөг.

Хайлтын системийн оновчлолд ашиглагддаг түгээмэл хэрэгслүүд:

  • Google AdWords Keyword Planner- Түлхүүр үгийн зөв сонголт, түүний үр дүнгийн шинжилгээ, нэмэлт түлхүүр үгийн сонголтыг эндээс санал болгодог.
  • Google Trends- Өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүний төрөл, зорилтот хэрэглэгчийн хайлтын чиг хандлага, өрсөлдөгч сайтуудын ранк зэргийг тандан харах боломжтой.
  • SEMRush- Өөрийн болон өрсөлдөгч байгууллагын хайлтын системийн оновчлол, стратеги, түлхүүр үгийн талаар судалгаа хийх боломжтой. Хайлтын үр дүнгийн байршил тандах, түлхүүр үг санал болгох тэр ч байтугай түлхүүр үг, хайлтын системийн оновчлолд шаардлагатай контентын загвар ч эндээс авч болно.
  • Bing Ads- Түлхүүр үгийн шинжилгээ, хайлтын түүх, нэмэлт сонголт гээд танд хэрэг болох мэдээллийг Bing Ads гаргаж өгч чадна.
  • Übersuggest- Түлхүүр үг сонгох, тухайн хайлтын илэрц, харьцуулалт, түлхүүр үгийн болон өрсөлдөгчийн шинжилгээ хийх боломжтой үнэгүй хэрэгсэл.

Вэб аналитик шинжилгээ

Ямар хүмүүс манай вэбд хандаж байна? Юу хийж байна? Ямар мэдээллийг уншиж байна? Хэр хугацаа зарцуулж, хэдэн хуудас үзэв гэх мэт мэдээллийг цуглуулж, шинжилгээ хийж, үр дүнг нь хэмжих боломжийг вэб аналитик шинжилгээний хэрэгслүүд олгодог. Вэб аналитик шинжилгээний хэрэгслүүд:

  • SimilarWeb- Өөрийн вэб хуудасны үзүүлэлтүүдийг ижил төрлийн вэб хуудасны үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжлэх боломж олгодог.
  • Alexa- Аналитик шинжилгээ хийхдээ дэлхийн хүрээнд, улс орны хүрээнд, ангилалын хүрээнд авч үзэж нарийвчлан шинжилгээ хийдэг.
  • Google Analytics - Энэхүү үнэгүй хэрэгсэл нь аль сегментийн ямар сонирхол, зан төлөв бүхий хэрэглэгчид манай вэб хуудсаар зочлон, юу үзэж, юу хийж, ямар үр дүнтэй байгаа тухай маш олон талын мэдээллийг бидэнд өгдөг.

Вэб хуудас хэрэглээний шинжилгээ

Хүмүүс манай вэбийг хэрхэн хэрэглэж байна? Ямар мэдээлэл ихэвчлэн авч байна вэ? гэх мэт хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчээ танихад мөн вэбийхээ ажиллагааг сайжруулах, дизайныг нь өөрчлөхөд хэрэг болдог.

Хэрэглэгчид манай вэбд хэдэн цагт хандаж, ямар төрлийн мэдээлэл уншиж байна. Хаана нь дарж байна, хаана тогтож уншиж байна? Хэрэглэгчийн боловсролд зориулсан контент уу? эсвэл борлуулалтын хэсэгт илүү анхаарч байна уу гэх мэт мэдээллийг бидэнд гаргаж өгдөг вэб хэрэглээний шинжилгээ хийхэд туслах хэрэгслүүд:

  • Clicktale- Танай вэб дээрх хэрэглэгчийн хулганы товшилт, хөдөлгөөн, гүйлгэх, томруулах зэрэг бүх үйлдлийг цуглуулан тайлагнах боломжтой.
  • Crazy Egg- Онлайн heatmaps буюу хэрэглэгчийн анхаарлыг хэмжих хэрэгсэл ашиглан танай вэбийн аль хэсэгт хүмүүст илүү их анхаарал хандуулж, аль хэсгийг үл ойшоож байгааг танд харуулж, дизайны өөрчлөлт хийх, вэбийнхээ үр дүнг нэмэгдүүлэх боломж олгох хэрэгсэл.
  • Tealeaf-  Вэб сайтынхаа дизайны оновчтой, үр дүнтэй эсэхийг хэрэглэгчийнхээ нүдээр харах боломж гаргаж өгдөгөөрөө алдартай. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн бүх үйлдлийг бичиж аван, дахин үзэж алдаа дутагдлаа харж болно гэсэн үг.

ОНЛАЙН ХУДАЛДАА

Онлайн худалдааны вэб

Бизнес эрхлэгчдийн хувьд өөрийн цахим худалдааны дэлгүүрээ нээх нь ердийн бодит дэлгүүртэй харьцуулахад хэрэглэгчдийн хүртээмж, зах зээлээ нь хязгааргүй болгож байгаатай ижил зүйл.

  • Ecwid-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цахим худалдааны платформ. 175 орны 1,5 сая бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн. Онлайн худалдаагаа вэб хуудас, Инстаграм, Facebook хуудас, онлайн худалдааны сайтуудаар дамжуулан хийж болно. 
  • Shopify - Хувь хүмүүс, бизнесийн байгууллагуудад биет болон биет бус бараа худалдаалдагаас нь үл хамааран өөрийн гэсэн загвар, хийц бүхий онлайн худалдааны вэб сайт, онлайн дэлгүүр нээх боломж өгдөг. 
  • ShopTab- Онлайн худалдааны дэлгүүрээ Facebook хуудастайгаа холбож өгснөөр, Facebook хэрэглэгчдэд хялбар, хурдан хүргэх боломжтой юм.
  • Storefront SocialFacebook Store үүсгэх, түүнийгээ өөрийн өнгө төрх оруулан шинэчлэх, facebook хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг эндээс.
  • Volusion - Олон төрлийн цахим худалдааны сайтын загвараас сонгон, хайлтын системийн оновчлол, онлайн төлбөр тооцооны интеграц зэргийг өөртөө багтаасан цогц шийдэл.

Онлайн худалдааны менежмент

  • Magento - Бодит болон цахим худалдааны бүх хэрэгслүүдийг багтаасан худалдааны менежментийн цогц платформ. Meganto Commerce нь зөвхөн худалдааны менежментээс гадна хамгийн дэвшилтэт хайлтын системийн функц, онлайн сурталчилгаа, нууцлал зэргийг ч хамруулсан.
  • WooCommerce Themes - Онлайн худалдааны вэб хуудас бүтээх, удирдах, хянах, цахим дэлгүүрийн бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт хянах, хэрэглэгчдийг удирдахад ашигладаг платформ юм. Хэрэглэхэд хялбар, үнэгүй ашиглах боломжтой.
  • PrestaShop - Онлайн худалдааны програм хангамжийн тэргүүлэгч платформ юм. Онлайн худалдааны дэлгүүр нээж, бизнесээ өргөжүүлэхэд хэрэгтэй бүх зүйлс энд бий. 

Газардах хуудас бүтээх, турших хэрэгслүүд

Landing Page буюу Газардах хуудас нь дижитал маркетингийн кампанит ажлын орхигдуулж болохгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд маш тодорхой зорилго бүхий бие даасан хуудас байдаг. Уг хуудас руу зорилтот хэрэглэгчдийг тэдний анхаарлыг татах мэдээлэл, бизнесийн блог, сошиал медиа постууд, хайлтын системийн оновчлол, төлбөртэй сурталчилгааны тусламжтайгаар чиглүүлдэг. Үндсэн 2 зорилго бүхий газардах хуудсыг дижитал маркетерүүд ашигладаг. 

Lead Generation Landing Page-Сэжим үүсгэх газардах хуудас нь хэрэглэгчийн нэр, имэйл хаяг, ажил, албан тушаал, утасны дугаар гэх мэт мэдээллийг цуглуулах зорилго бүхий бүртгэлийн хуудсыг агуулсан байдаг. Энэ төрлийн газардах хуудсыг ихэвчлэн B2B бүтээгдэхүүний маркетингт ашигладаг.

Click-Through Landing Page - Дамжуулах газардах хуудас нь хэрэглэгчийг танай сурталчилгаанаас бүтээгдэхүүн худалдан авах цахим худалдааны хуудсанд шилжих замд чиглүүлэх үндсэн үүрэгтэй. Сурталчилгаа сонирхон дарсан хүмүүсийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцуулж, худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлөх хуудас гэж хэлж болох юм.

Газардах хуудас бүтээх шилдэг хэрэгслүүдтэй танилц:

  • Unbounce - Боломжит хэрэглэгчдийг бодит худалдан авагчид болгоход чиглэсэн газардах хуудас бүтээгч шилдэг хэрэгсэл.
  • LeadPages - Вэб хуудастай байна гэдэг хангалттай биш. Танай вэб рүү хандсан хүн бүрийг эхний даралтаас эцсийн худалдан авалтыг хийх хүртэлх бүхий л замд нь дэмжсэн, харилцаа үүсгэх боломж олгох тэргүүлэх хэрэгсэл. 
  • Instapage - Төлбөртэй сурталчилгааны үр дүн эцсийн борлуулалтын үр дүнгээр хэмжигдэж байдаг. Яг энэ үр дүнд чиглэсэн Газардах хуудас үүсгэх, түүний оновчлол, гүйцэтгэл, үр дүнгээ хэмжих цогц үйлчилгээг танд санал болгоно.
  • Optimizely - Газардах хуудсаа туршилт, шинжилгээний үндсэн дээр бүтээхэд энэ хэрэгсэл туслах болно. Дижитал маркетингт "таамаглах" гэдэг зүйлийг байхгүй болгох үүрэгтэй эд.
Дижитал маркетинг

Дижитал маркетинг: КОНТЕНТ МАРКЕТИНГ

Брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах зорилгоор зорилтот хэрэглэгчийн зураглал, худалдан авалтын замналд үндэслэн гаргасан маркетингийн төлөвлөгөөний дагуу зөв системтэйгээр контент хөгжүүлэх, түгээх аргачлалыг контент маркетинг гэж хэлдэг. Дижитал маркетингт тухайн сувгийн онцлог болон бизнесийн чиглэлээс хамааран хүргэх контентын агуулга хэлбэр харилцан адилгүй байдаг.

Facebook маркетингийн хувьд 2021 онд хамгийн хурдацтай өсөлтүүдийн нэг нь LIVE видео ашиглалт байх нь ээ. Дэлхий даяар титэм вирусийн тархалтыг хязгаарлахаар хөл хорио тогтоох арга хэмжээ авч байгаа энэ цаг үед хэрэглэгчид өөрийн нийгмийн харилцаа холбоогоо Facebook LIVE-аар хангаж байна.

Socialbakers-ээс 2020 онд гаргасан хамгийн сүүлийн судалгаанаас харахад өмнөх жилтэй харьцуулахад 2020 оны 2-р улиралд Facebook LIVE ашиглалт 26,9%-аар өссөн бол сүүлийн 4 сарын дотор 126% өсжээ. Түүнчлэн Facebook-д нийтлэгдэж буй видео контентын тоо ч нэмэгдэж байна. 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт постонд эзлэх видео контентийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад 2.6%-аар өсөж, 28.8%-д хүрсэнийг SocialBaker-ээс гаргасан Social Media Trend тайлангаас харж болно. Тиймээс энэ жил Facebook Live хэрхэн маркетингийн зорилгоор үр дүнтэй хийх талаар маркетер бид маш сайн судлах хэрэгтэй байна.

Түүнчлэн өнгөрсөн 2020 онд маш хурдацтай өссөн контентын нэг нь подкаст байсан бөгөөд манай байгууллагын бэлдсэн Подкаст хэрхэн бэлдэх вэ? Маркетеруудад зориулсан гарын авлага нийтлэл ч хамгийн олон хүнд хүрсэн нийтлэлийн тоонд багтжээ.

Видео контент бэлдэхэд хэрэгтэй сайтууд

Сошиал медиа маркетингт видео контент чухал гэдэгтэй санал нийлнэ биз дээ? Тиймээс видео контент бэлтгэх үед танд хэрэг болох чанартай бичлэгүүд олох газрын жагсаалтыг хүргэж байна.

  • Pixabay нь 1.2 сая зургийн болон видеог багтаасан сантай бөгөөд бүгд ямар хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөргүй бас заавал эх үүсвэрээ дурьдахгүйгээр ашиглаж болноо гэсэн үг. Pixabay-н HD бичлэгүүдээс жишээ авбал: 12 секундийн урттай хэн нэгэн юм бичиж байгаа энэ бичлэг эсвэл 1 минутын сансараас авсан дэлхийн дүрслэл зэргийг дурьдаж болно.
  • Pexels нь анх үнэгүй зургийн сайт байсан бол одоо маш баялаг сан бүхий HD видеонууд эндээс олж авч болно. Дээр нь эдгээр нь ямар ч дэлгэц дээр гайхалтай харагдах өндөр чанартай. Мөн л эндээс авсан видеог үнэгүй ашиглахаас гадна ямар нэг нэмэлт зөвшөөрөлгүйгээр засах, өөрийн бизнесийн зорилгоор дахин ашиглах боломжтой юм байна.
  • Videvo нь өөрийн хэрэглэгчдийн бүтээсэн видео, хөдөлгөөнт графикийг үнэгүй ашиглах боломжыг олгодог.  2 төрлийн зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр видео татаж авч болно. Нэг нь Videvo Standard License нөгөө нь Creative Commons 3.0 license. Videvo Standard License нь видеог үнэгүй ашиглах зөвшөөрөл бөгөөд харин та дахин татаж авч болохоор өөр газар байршуулах эрхгүй. Харин Creative Commons 3.0 нь та уг видеог бүтээгчийг заавал дурьдах шаардлагатай болдог.
  • Life of Vids нь Канадын Leeroy нэртэй сурталчилгааны агентлагаас санал болгодог үнэгүй зураг, бичлэгийн сан. Ямар нэг зохиогчийн эрхийн хязгаарлалт байхгүй. Өндөр чанартай хувилбарыг нь татаж авахын тулд тухайн бичлэгийн баруун доор байрлах Vimeo лого дээр даран гарч ирэх “Download” товч дээр дараарай. Шинэ бичлэгүүд 7 хоног бүр нэмэгддэг, мөн зургийн санг нь ч бас сонирхоорой.
  • Splitshire нь Daniel Nanescu хэмээх хүний өөрийн зураг, бичлэгээ бусдад үнэгүй ашиглах боломж олгохын тулд нээсэн сайт. Зөвхөн нэг хүний бүтээл гэдэг утгаараа бас өвөрмөц вэб сайт шүү. Жишээ нь видео гэхэд л дроноор авсан гайхалтай бичлэгүүд бий. Ямар нэг байдлаар цааш нь борлуулахаас бусад зорилгоор ашиглаж болно.
  • Distill- Байнга шинэчлэгдэх дээр нь үнэгүй HD видео сан хэрэгтэй байдаг бол Distill-г орж үз. Нарийн шалгуураар сонгосон чанартай бичлэгүүд энд бий. Имэйл хаягаа бүртгүүлчих 10 өдөр тутамд шинэ 10 бичлэгийг танд илгээж байх болно.
  • Stock Footage 4 Free- Өдөр бүр шинэ бичлэг нэмэгдэж байдаг Stock Footage 4 Free сайт нь сошиал медиад контент бэлтгэдэг хүн бүрт л хэрэг болно. Энэ сайтын хувьд видео бичлэгүүдээ төрлүүдэд ангилан хайж олоход ойлгомжтой хялбар болгосон нь таалагдсан.
  • Videezy сайтын хувьд өргөн сонголт бүхий видео сантай бөгөөд та харин эндээс авсан видеогоо ашиглах бол эдний нэрийг заавал дурьдах ёстой гэнэ. Гэхдээ төлбөр төлөөд нэр дурьдалгүйгээр ашигласан ч болох юм байна.
  • Videoblocks-оос өөр, өөр орчинд авсан "time lapse" видео, агаараас авсан бичлэгүүдийг олж авч болно. Эхлээд бүртгүүлэн 7 хоногийн үнэгүй эрх авбал өдөрт 20 бичлэг татаж авах эрх олгодог.
  • Vidsplay-н цуглуулгад 7 хоног бүр шинэ бичлэг нэмэгдэж байдаг ба сошиал медиа контент бэлтгэдэг бол чанартай, шинэ видеог үнэгүй татаж авах бас нэгэн сонголт шүү. Эдгээр сайтуудаас сошиал медиа контент бэлтгэхдээ ашиглах чанартай, шинэлэг видеог татаж авах боломжтой.

Контент цуглуулах, тархаах хэрэгслүүд

Сайн контент бүтээхийн тулд тухайн сэдэвтэй холбоотой олон тооны контентыг судлаж, харьцуулах хэрэгцээ гардаг. Тийм тохиолдолд жишээ нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээ, мэдээллийг цэгцтэй хадгалж, хэрэгтэй үедээ ашиглахын тулд Evernote-г Google Drive-тай хослуулан ашиглах боломжтой.

  • Evernote - Google Keep and Microsoft's OneNote зэрэг cloud үйлчилгээтэй холбогдон, томоохон төсөл, жижиг санаа, тэмдэглэл гээд хэрэгцээт бүхий л зүйлсээ нэг дор эмх цэгцтэйгээр хадгалахад туслана.
  • IFTTT - "If This, Then That буюу Хэрэв ийм бол дараа тийм" гэсэн үгний товчлолоос бүрдсэн нэртэй уг апп нь олон төрлийн аппликейшн, төхөөрөмж, үйлчилгээг хооронд нь холбох үндсэн үүрэгтэй.
  • Feedly -  Вэбд суурилсан мэдээний цогц үйлчилгээ. Мэдээллийн сайтууд, блог, Youtube сувгууд, түлхүүр үгийн мониторинг, Твиттерийн жиргээ, тодорхой вэб хуудасны RSS Feed зэргийг нэг дор цуглуулан нэгтгэх, дахин тархаах боломж олгодог.
  • Scoop.it - Танд хэрэгтэй контентийг нэг дор цуглуулах, тархаах төлөвлөлтийн ухаалаг календарь, контентын баталгаат эх сурвалжууд, контент төлөвлөгөө, хяналт зэргийг цогцоор нь санал болгодог ухаалаг платформ юм.
  • Cronycle - Чанартай, сонирхолтой, баталгаат эх сурвалж бүхий мэдээллийг нэг дор цуглуулж, эмхлэн, тархаах боломжтой.
Дижитал маркетинг

Дижитал маркетинг: СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ 

Фэйсбүүк /Facebook/, Инстаграм /Instagram/, Юүтүб /YouTube/ зэрэг сошиал медиа сувгуудыг ашиглан брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, вэб хандалтаа дээшлүүлэх, сэжим үүсгэх, хэрэглэгч татах маркетингийн аргачлалыг сошиал медиа маркетинг гэдэг.

Монгол улсын хувьд нийт хүн хамгийн идэвхтэй хийгээд үр дүнтэй сошиал маркетингийн суваг Facebook бөгөөд нийт амын 68% буюу 2’200’000 хүн Facebook идэвхтэй хэрэглэж байна. Түүнчлэн Facebook нь маркетингийн зорилгоор ашиглахад хамгийн олон боломжоор хангадаг сошиал суваг мөн бөгөөд Монгол улсын хэмжээнд 250’000 хүн Facebook бизнес хуудас удирдаж байна.

Сошиал медиа маркетингийн амжилттай хэрэгжүүлэхэд суваг бүрийн алгоримтмыг сайтар ойлгож түүнд өртөх контент бэлдэх хэрэгтэй. Facebook Page дээр нийтлэгдсэн контентыг илүү олон хүнд хүргэх үгүйг шийдэх дараах 5 үзүүлэлт нөлөөлдөг бол Инстаграмын тухайд Инстаграмын feed хэсэг үндсэн 6 хүчин зүйлийг голлон харгалзаж үздэг бол Stories-Стори, Explore Page-Хайлтын хэсэг, IGTV, болон Reels хэсгүүдийг үндсэн алгоритмтай төсөөтэй боловч тус тусын онцлох хүчин зүйлсийг харгалдан үздэг өөр, өөр алгоритмууд хэнд, ямар контент харагдахыг зохицуулдаг.

Харин Google-ийн дараа ордог хамгийн том хайлтын суваг болсон YouTube-д оновчлол хамгийн чухалд тооцогдож байна.

Үүний дараа Монголд хүч түрэн гарч ирж байгаа подкастыг маркетингийн зорилгоор ашиглаж байгаа байгууллагуудын тухайд

  1. Сэжим үүсгэх
  2. Тухайн салбартаа тэргүүлэгч болох зорилгоор анхаарлын төвд өртөх
  3. Чухал мэдээ дуулгах
  4. Хөгжилтэй байх гэсэн нийтлэг зорилгууд бий.

Хэрхэн лайк, шэйр, коммэнт /LIKE, share, comment/-ыг борлуулалт болгох вэ?

Хэрэв сошиал медиа маркетинг гэдгийг сошиал сувгуудад тодорхой тооны пост оруулах гэдгээр л хязгаарлан дүгнэвэл хэтэрхий гэнэн тодорхойлолт болно. Хэдийгээр сошиал медиа маркетингийн гол хэрэглэгдэхүүний нэг контент мөн боловч зорилгогүй контент ямар ч үр дүн бидэнд авч ирж чадахгүй. Харин эсрэгээрээ цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зарсан ажил болох болно. Тиймээс юун түрүүнд зорилгоо тодорхойлон стратегиа гаргах хэрэгтэй. Харанхуй таамгаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр, хэнд хандаж буйгаа тодорхойлсон мэдээлэл нь илүү үр дүнтэй, зорилготой байж чаддаг. Тиймээс зорилгоо тодорхойлсны дараа зорилтот сегментийн зураглал буюу персона гаргах хэрэгцээ бий.

Хүмүүсийг хүн ам зүйн мэдээлэл, зан чанарын болон сэдэлжих байдлын төсөөтэй чанар, зорилгоор нь бүлэглэн үзэх боломжтой. Хувь хүмүүс хоорондоо ялгаатай ч худалдан авалт хийхдээ эдгээр үзүүлэлтээрээ төсөөтэй байдаг бөгөөд тухайн төсөөт бүлэг хүрээ ижил үг хэллэг хэрэглэх, зорилгынхоо хүрээнд ижил зан үйлийн тогтолцоотой болсон байдаг.

Тиймээс бид ямар нэг маркетингийн мэдээлэл хүргэхийнхээ өмнө заавал ХЭНД гэдгээ маш сайн тодорхойлон гаргах хэрэгтэй. Персона гаргах гэж үүнийг хэлээд байгаа хэрэг.

Боломжит худалдан авагчийн персонаг гаргаснаар маркетингийнхны хувьд юун дээр илүү төвлөрөх, ямар үг хэллэг түлхүү ашиглах зэргээр ажлаа илүү хөнгөвчилж, илүү ойлгомжтой болгоод зогсохгүй, ХЭНД гэдгээ маш сайн ойлгосон учир үр дүнтэй байж чадна.

Өөрөөр хэлбэл Худалдан авагчийн персона нарийвчлан гаргаснаар илүү үнэ цэнтэй хэрэглэгчийг татаж, тэдэнд хүрч, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл хүргэх боломж бүрддэг.

Маркетинг гэдэг хэзээд зөв цагт, зөв хүнд, зөв мэдээлэл хүргэж бүтээгдэхүүн үйлчилгээ зарж борлуулах үйл явц байсан. Одоо ч хэвээрээ. Зөв хүнд гэдэгт хэнд гэдгээ маркетингийн үүднээс дэлгэрэнгүй ойлгож, маркетингийн персона гаргах тухай хөндөгддөг бол зөв цагт зөв мэдээлэл хүргэнэ гэдэг худалдан авагчийн замналын үйл явцтай холбогддог.

Хэрэглэгчид өдөр бүр маш олон сурталчилгааны материалаар бөмбөгдүүлдэг. Үүний үр дүнд тоо томшгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлд ханаж, өргөн сонголттой болжээ. Энэ нь маркетер бидний зорилтот худалдан авагчийн төлөөх тэмцлийг хурцатгаж, илүү оновчтой, илүү зорилготой мэдээлэл түгээхэд анхаарах хэрэгтэй болгож байнаг.

Сошиал медиа орчин хэрэглэгчдийг дахин онилж, ре-маркетинг хийх, хүн ам зүйн үзүүлэлт, сонирхолоор нь бүлэглэн сегментчлэх гэх мэт маркетингаа амжилттай хийхэд тустай бүрэн боломжыг бидэнд олгодог. Гэхдээ энэ нь зорилгогүй, зөвхөн сонирхол л татах олон контент нийтлээд болчихно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл танай контент олон LIKE, Share, Comment авах нь бидний ажлын нэг жижиг хэсэг болохоос гол зорилго бус болжээ.

Харин тухайн хүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг үнэ цэнтэйгээр худалдан авалтын замналд нь тохируулан сэтгэл зүй, хүсэл сонирхолд нь нийцүүлэн хүргэснээр маркетингаа борлуулалт болгож, жинхэнэ утгаар сошиал медиа маркетинг явуулж чадна.

Товчхондоо худалдан авалтын замналыг зөв тодорхойлсноор өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчид хэрэгтэй үед нь хэрэгтэй мэдээллээр дамжуулан байнга сануулан, холбоо тогтоож, сонголтыг нь хялбаршуулж, өөртөө татах үйл явцыг хэрхэн төлөвлөхөө ойлгоход тустай.

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөлт

Facebook, Twitter, Instagram, LinkedIn, GooglePlus, Pinterest гэх мэт сошиал сүлжээнд нэг зэрэг, нэг дороос пост хийх, төлөвлөх боломжийг дараах аппликейшнүүдийг танд олгоно. 

  • Hootsuite  - Бид энэхүү аппыг бүх сошиал медиа пост төлөвлөх ажилдаа ашигладаг. Hootsuite өөрийн сонгосон цагт эсвэл auto-schedule буюу автоматаар хамгийн олон хүнд хүрэх цагт пост хийх пост төлөвлөлтийн боломжууд санал болгохоос гадна Facebook, Twitter, Instagram, LinkedIn, GooglePlus, Pinterest гэх мэт сошиал сүлжээнд нэг зэрэг нэг дороос пост нийтлэх, төлөвлөх боломж олгодог. Түүнчлэн RSS Feed-с автоматаар постууд нийтлэх, түлхүүр үг ашиглан Твиттерт мониторинг хийх, зураг, видео сангаас сонгон сошиал медиа пост бэлтгэх, сошиал медиа сувгууд удирдах, үр дүнгийн шинжилгээ хийх, төлбөртэй сурталчилгаа үүсгэх гэх мэт боломжууд бас бий.
  • Buffer-  Facebook, Twitter, Instagram, LinkedIn, Pinterest гэх мэт сошиал платформуудад 1 дороос 1 зэрэг пост хийх, төлөвлөх боломжтой маш хялбар, хэрэглэхэд ойлгомжтой апп.
  • Postplanner - Сошиал платформуудын постын төлөвлөх, хянах бөгөөд төлбөрийн багцаасаа хамаараад 3-25 төрлийн хаяг холбон бүх сошиал медиа сувгуудынхаа постыг төлөвлөх боломжтой.

Сошиал медиа маркетингийн кампанит ажил үүсгэх, сошиал медиа хөгжүүлэлт

Сошиал медиа сувгуудынхаа дагагчдын тоог нэмэгдүүлэх, шинэ хэрэглэгчдийг өөртөө татах, идэвхижүүлэх, уралдаан, тэмцээн, урамшуулалт хөтөлбөр зохион байгуулах хэрэгцээ гардаг. Энд бид сошиал медиа хөгжүүлэлтэд тань тус болох аппликейшнуудыг танилцуулж байна.

  • Shortstack- Энэ аппыг ашигласнаар уралдаан, тэмцээн, урамшууллын кампанит ажлыг Facebook хуудсаараа дамжуулан хийх боломж олгоно. Уралдаанд санал өгөх, оролцох нөхцөл, хязгаарлалтуудыг ч өөрийн хүссэнээр тогтоож өгч болно.
  • Wishpond - Энэ апп нь Facebook хуудсаар дамжуулан сошиал медиа идэвхжүүлэлтийн кампанит ажил зохион байгуулахад шаардлагатай бүхий л зүйлсийг нэг дороос авах боломж олгодог. Газардах хуудас, уралдаан тэмцээн, бүртгэлийн маягт, оролцогчдыг хамруулсан имэйл маркетингийн автоматжуулалт, бусад маркетинг, борлуулалт, CRM-н аппликейшнтай холбох боломж гэх мэт.
  • Woobox - Сошиал медиа маркетингийн кампанит ажлыг нэг дороос удирдах боломж олгодог хүчирхэг апп. Судалгаа, сонжоо, санал асуулга, уралдаан тэмцээн, купон, ялагч тодруулах, Facebook Page Tab үүсгэж болно.
  • Pagemodo - Facebook хуудсандаа Custom Tabs үүсгэхэд хэрэг болно. Хэрэглэгчдэдээ зориулсан “Угтах хуудас“, Газрын зураг, Бүтээгдэхүүн, Урамшууллын тусгай хуудас байгууллагынхаа Facebook хуудсанд гаргах бол хялбархан шийдэх боломжыг энэхүү апп олгодог. Мөн пост бэлтгэх, төлөвлөх функц ч бий.
  • Tabfoundry - Энэ нь тоглоом, сонжоо, имэйл цуглуулах, уралдаан, тэмцээн зохион байгуулах, тусгай хуудас-custom tab үүсгэх функцыг Facebook хуудсанд тань нэмнэ. Өгөгдсөн загвар гэхээсээ хялбар зөөж байршуулах функц бүхий талбар дээр та ажиллах боломжтой. Хэрэв та Hootsuite ашигладаг бол Tabfoundry Campaigns app ҮНЭГҮЙ байдаг.
  • TabSite - Энэ апп нь  Facebook хуудсандаа уралдаан, тэмцээн, сугалаа, хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах гэх мэт идэвхжүүлэлтийн хуудас үүсгэх боломж олгоно. Ашиглахад хялбар, энгийн.

Facebook Messenger Chatbot аппууд

Яагаад мэссэнжер чатбот чухал гэж?  Facebook мессенжерийг дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн өдөр тутам идэвхитэй ашигладаг бөгөөд тэд илгээсэн мэссэж унших магадлал 80%-с дээш байдаг гэнэ. Тийм ч учраас Facebook Messenger нь бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоох, байнгын холбоотой байх нэгэн шинэ шийдэл болон гарч ирж байна. Хэрэглэгчээс ирж буй мэдээ мэдээлэл, асуултуудад цаг алдалгүй хариулах боломж олгох энэхүү шидэт туслахыг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхэд тань дараах аппликейшнууд туслах болно. Дамшрамд дурьдахад эдгээр аппликейшнуудыг ашиглан программын анхан шатны мэдлэггүй хүмүүс ч Facebook Messenger Chatbot – Чатбот үүсгэж болно.

  • Manychat - Бэлэн загвар, бот бүтээх энгийн талбарууд, бизнесийн бүх салбарын байгууллагуудад зориулсан шийдлүүд гээд чатбот хэрэгтэй хэн бүхэнд хэрэгтэй зүйлс энд бий. 
  • Botsify - Тогтмол төлбөр, олон аппликейшнтай холбогдох боломж, Facebook мэссэнжерээс гадна вэб чатбот, Slack бот гэх мэт шинэ боломжуудтай. 
  • OnSequel - Хялбар, ямар нэг код бичих шаардлагагүй, бэлэн загварууд ашиглах боломжтой, Facebook messenger, Kik, Viber болон Telegram бот үүсгэж болно.

Сошиал медиа маркетингийн үр дүнг хэрхэн хэмжих вэ?

Сошиал медиа контентууд хичнээн хүнд хүрсэн, хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? энэ сард контентын гүйцэтгэл борлуулалтаа хэр дэмжсэн байна вэ? гэх мэт сошиал медиа маркетингийнхаа ажлын үр дүнг хэмжих хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгардаг.  Танд Facebook, Twitter, Instagram, LinkedIn, GooglePlus, Pinterest хуудасны үр дүнгийн шинжилгээ хийн, тайлан гаргахад туслах дараах хэрэгслүүдийг санал болгож байна. 

  • Hootsuite Analytics - Та сошиал медиа маркетингийнхаа үр дүнг хэмжих, тайлан гаргах боломжтой.
  • Agorapulse- Сошиал медиа маркетингийн пост төлөвлөх, үр дүнг хэмжих, тайлагнах, багаараа хамтран удирдах боломжтой.
  • Socialbakers- Сошиал медиа дахь хэрэглэгчийн PERSONA гаргах, тэдний юу сонирхдог, юунд дурладаг, нөлөөлөгчид нь хэн бэ гэх мэт мэдээллийг та эндээс гаргаж авч болно.
  • Quintly- Зөвхөн өөрийн брэнд, байгууллага, агентлагийн сошиал маркетингийн үр дүнг нарийвчлан хэмжиж, хялбар аргаар дэлгэрэнгүй тайланг өөрийн хүссэнээр гаргах боломжтой.
  • Zuumsocial- Өрсөлдөгчдийнхөө сошиал медиа маркетингийн үйл ажиллагаа, сурталчилгаа, түүний үр дүнг өдрөөр, 7 хоног 1 сараар хүлээн авч, өөрийн сошиал сувгуудын үр дүнтэй харьцуулах боломжтой.

Сошиал медиа сувгуудын хамтын ажиллагаа 

Өөрийн бизнесийн онцлогоос хамаарч дан ганц Facebook page бус харин өөр, өөр сошиал сувгуудыг хамтад нь ашиглах хэрэгцээ бидний өмнө тулгардаг. Гэхдээ олон тусдаа сошиал сувгуудыг хамтад нь хөтлөж, хэрхэн уялдуулах вэ? гэж бодож байгаа бол танд хэрэг болох аппликэйшнуудыг санал болгъё.

Pinterest - Танай байгууллагын онцлогийг тусгасан сонирхолтой  зурган контент ихтэй бол Pinterest хуудсаа Facebook хуудсандаа холбох боломжтой.

Instagram- Харин Instagram-нхаа зургуудыг Facebook хуудсандаа оруулж ирэх бол дараах аппликейшнуудыг ашиглаарай!

Twitter- https://www.facebook.com/twitter/хаягаар хандан ашиглах боломжтой ба таныг Facebook хуудсандаа пост хийх бүрт уг пост жиргээнд мөн нэмэгдэх болно. Энэ нь жиргээний дагагчдадаа Facebook хуудсаа танилцуулах маш үр дүнтэй арга. Харин та хаана юу нийтлэхээ сонгох шаардлагатай бол дараах төлөвлөлтийн аппликейшнүүдыг ашиглах нь зүйтэй.

Дижитал маркетинг

Дижитал маркетинг: PAY-PER-CLICK (PPC) 

Pay Per Click буюу даралт буюу үр дүнгээр төлбөрөө төлөх онлайн сурталчилгааны загвар бөгөөд олон төрлийн веб хуудас, хайлтын системийн илэрцэд таны байршуулсан сурталчилгааны холбоос дээр хэрэглэгч дарах бүрд төлбөр тооцдог систем. Bid-based PPC буюу үнэ хаялцах зарчимд суурилсан загвар нь сурталчилгаа явуулж буй талууд даралт бүрт төлөхийг хүсч буй дээд үнээ тогтоон өрсөлдөх замаар сурталчилгааны талбарыг худалдан авдаг.

Google Ads буюу Google-н онлайн сурталчилгааны платформ нь Pay-Pay-Click сурталчилгааны хамгийн сонгодог жишээ. Та Google ашиглан хэрэгтэй зүйлсээ хайдаг бол энэхүү платформыг ашигласан олон, олон сурталчилгааг харж байсан нь лавтай.  

Яг тэр хайлтын үр дүнд гарч ирдэг сурталчилгаанууд шиг та ч бас Google Ads-Google сурталчилгааг ашиглан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тэр хүмүүст нь, хэрэгтэй байгаа тэр цагт нь маркетингийн мэдээллээ хүргэх боломжтой. Доорх зургаас та Google хайлтын үр дүнгийн хуудсыг харж байна. Хамгийн дээр байрлах Ad гэсэн тэмдэглээ бүхий хэсэг нь Google сурталчилгааны хэсэг бол удаах хэсэг нь ердийн органик хайлтын үр дүнг бидэнд харуулдаг.

Дижитал маркетинг

Дижитал маркетинг: NATIVE ADS 

Native Advertising нь Онлайн сурталчилгааны нэгэн төрөл бөгөөд хэвлэл мэдээллийн болон бусад вэб хуудсанд баннер гэх мэт уламжлалт сурталчилгааны хэлбэрээр бус жишээ нь нийтлэл, блог пост, инфографик, сошиал сүлжээнд нийтлэгдсэн пост хэлбэрээр байршуулсан төлбөртэй контент. Тухайн вэб хуудас болон сошиал медиа сүлжээнд нийтлэгддэг бусад контентын адил форматын дагуу сурталчилгааны агуулга, материалаа бэлтгэсэн байдаг.

Энэ төрлийн сурталчилгааг бүх мэдээллийн вэб хуудас, блог пост, сошиал медиа платформууд, хайлтын системийн илэрцэд харах боломжтой.

Дижитал маркетинг

Дижитал маркетинг: МАРКЕТИНГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ

CRM, маркетинг, борлуулалтын автоматжуулалтын шийдэл

Байгууллагын шинэ хэрэглэгчийг нэмэгдүүлэх, одоогийн хэрэглэгчийг тогтоон барих, тогтмол харилцаа холбоотой байх хамгийн чухал бас нүсэр ажлыг маркетингийн автоматжуулсан хэрэгсэл болох Customer Relationship Marketing /CRM/ буюу Хэрэглэгчийн удирдлагын систем гүйцэтгэдэг. Бид CRM-тай болсноор  хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх, утас, имейл болон хэрэглэгчийн бусад мэдээллийн сан бүрдүүлэх, удирдах боломжтой.

Мөн энэхүү систем нь тухайн хэрэглэгч хэн болох, хэрхэн түүнтэй холбогдох, бидэнтэй өмнө ямар зорилгоор холбогдож, харилцаа хэзээ үүсгэсэн, ямар үр дүнд хүрч байсан, хичнээн худалдан авалт хийсэн эсвэл худалдан авалт хийгээгүй бол шалтгаан нь юу вэ гэх мэт хэрэглэгчийн бүхий л мэдээллийг үүсгэн, хадгалах, шинжлэх үүрэгтэй. Эдгээр давуу талуудыг өөртөө шингээсэн хэрэглэгчийн удирдлагын CRM-уудыг танд танилцуулж байна.

  • Bitrix24 CRM - Хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн баазыг удирдах, хянах, боломжтойгоос гадна имэйл маркетинг, дуудлагын төв, сошиал медиа, SMS, байгууллагын дотоод ажлын процесс, ажил үүргийн хуваарь, вэб хуудас, онлайн худалдаа гэх мэт бүгдийг багтаасан цогц систем юм.
  • HubSpot CRM - Хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн баазыг удирдах, хянах, боломжтой систем юм. Энэхүү CRM нь Hubspot-н маркетинг, борлуулалтын иж бүрэн шийдэлтэй нягт уялдаатай ажиллах боломжтойгоороо давуу талтай.
  • Marketo- Дижитал маркетингийн автоматжуулалт, хэрэглэгчийн удирдлагын иж бүрэн шийдэл.
  • Hatchbuck-   Байгууллагын онцлогоос хамаараад CRM болон борлуулалтын автоматжуулалт, маркетингийн автоматжуулалт, И-мейл маркетингийн шийдлийг хамтад нь эндээс авах боломжтой.
  • SalesForce-   Борлуулалт, үйлчилгээ, маркетингийн функцыг багтаасан CRM-ын шилдэг платформ.
  • Oracle Marketing Cloud-  Хэрэглэгчийн мэдээллийн баазыг удирдах, төлөвлөх, хянах боломжтой маркетингийн автоматжуулалтын систем юм.
  • Adobe Marketing Cloud- Вэб хуудасны контентуудыг вэб хөгжүүлэгч, маркетерүүд хамтран удирдах, хянах боломжтой.
Дижитал маркетинг

Дижитал маркетинг: И-мэйл маркетинг гэж юу вэ?

И-Мэйл маркетинг гэдэг онолын үүднээс “Direct marketing буюу шууд маркетингийн нэг хэлбэр бөгөөд электрон шуудан ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материалаа хэрэглэгчдэд хүргэдэг хамгийн үр дүнтэй маркетингийн нэгэн арга юм” гэж тайлбарладаг. Энгийн үгээр тайлбарлавал И-мэйл маркетинг гэдгийг хэрэглэгчийн персонад зориулсан контентыг, худалдан авалтын замналд нь нийцүүлэн, одоогийн хэрэглэгчээ тогтоон барих, боломжит хэрэглэгчдийг буюу танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож байгаа хүмүүсийг өөрийн хэрэглэгч болгоход чиглэсэн, үнэнч хэрэглэгчийг бий болгох бат бөх, тогтвортой харилцааны суваг гэж ойлгож болно.

Яагаад и-мэйл маркетинг гэж?

Зардал багатай: И-мэйл маркетинг хамгийн хямд өртөгтэй маркетингийн суваг юм. Зар сурталчилгааны бусад сувгуудтай харьцуулахад имэйл маркетинг нь хэрэглэгчдэд хүрч буй зардал нь маш хямд байдаг. И-мэйл маркетингийн бизнестээ өргөн хэрэглэдэг байгууллагууд и-мэйл маркетингд зарцуулсан 1$-ийн зардлаасаа дунджаар 32$-ийн ашиг олж байна гэсэн тоо бий.

Амжилт: И-мэйл маркетинг бидэнд хамгийн боломжит хэрэглэгчид рүү л чиглүүлэх боломж олгодог. Иймээс шууд маркетингийн бусад төрлүүдтэй харьцуулахад илүү үр дүнтэй юм.

Уян хатан, үр дүнгээ хэмжиж болохуйц: И-мэйл маркетингийн үр дүнг хэмжиж болохуйц байдаг нь и-мэйл маркетингийн давуу талын нэг. Өөрөөр хэлбэл яг одоо танай кампанит ажил ямар үе шаттай явж, аль хэсэг нь хамгийн үр дүнтэй байгаа, мөн хүмүүс ямар и-мэйлд илүү хариу үйлдэл үзүүлж буй зэргийг хялбараар хянах боломжтой.

EMAIL МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЭЛ 

Имэйл маркетинг нь хамгийн бага зардлаар хэрэгтэй хүмүүст, хэрэгтэй мэдээллийг хүргэх боломж олгодог дижитал маркетингийн тун чухал арга техник. Үр дүнтэй Имэйл маркетинг хийхэд танд хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, автоматжуулалт, газардах хуудас, бүртгэлийн хуудас үүсгэх боломж бүхий имэйл маркетингийн цогц аппликейшнууд хэрэг болно. 

  • GetResponse - Имэйл маркетинг, газардах хуудас, бүртгэлийн форм, webinar, автоматжуулалт, хялбар CRM гээд бүх боломжууд бий. Манай байгууллагын хувьд имэйл маркетингийн үндсэн апп болгон ашиглаж байгаа.
  • Constant Contact - И-мейлийн бэлэн загварууд, автоматжуулалт, хэрэглэгчийн удирдлага, үр дүнгийн тайлан, судалгаа, санал асуулгын функц хүртэл энд багтсан. 
  • aWeber - Имэйл загварууд хялбар үүсгэх, бэлэн загварууд, автоматжуулалт, хэрэглэгчийн ангилал, тест хийх боломж, бусад хэрэгцээт аппликейшнуудтай холбогдох боломж, үр дүнгийн хяналт, тайлан, хэрэглэгчийн удирдлагын функцуудтай.
  • MailChimp -  Имэйл маркетингийн кампанит ажлууд үүсгэх хялбар функцууд, автоматжуулалт, тест туршилт хийх, имэйл бүртгэлийн хуудас үүсгэх вэб хуудас, бусад сошиал сувгуудтай холбох хамгийн өргөн боломжтой. 2000 хэрэглэгч хүртэл үнэгүй ашиглах боломжийг нь та заавал туршиж үзээрэй. 

Хэрэглэгчийн судалгааг онлайнаар хэрхэн авах вэ?

Зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах гээд хэрэглэгчийн судалгаа хийх хэрэгцээ маркетерүүдэд байнга гарч байдаг. Томоохон хэмжээний хэрэглэгчийн судалгаа авахад судалгаа авах ажилтанг авах, сургах, судалгааны асуулга хэвлэлт, үр дүнг оруулах, нэгтгэх, тайлагнах гээд цаг, хугацаа шаардсан нүсэр ажил болдог байсан бол одоо онлайн орчинд хэрэглэгчдээс судалгаа авах хялбар олон шийдлүүд бий болжээ.

  • SurveyMonkey - Өөрийн байгууллагын хэрэгцээнд зориулсан бүхий л түвшний  судалгааг, судалгааны асуулга, дизайнаа үүсгэн, онлайн орчинд судалгаа явуулж, үр дүнг нэгтгэн гаргах боломжтой.
  • Typeform -  Судалгаа, санал асуулга, сонжоо зэргийг вэб болон сошиал сувгаар дамжуулан авах боломжтой.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: САЛБАР БҮРИЙН ОНЦЛОГТОЙ МАРКЕТИНГ

Салбар бүрийн маркетинг

Дижитал маркетинг бүхий салбарын бизнесийн байгууллагуудын хувьд салбарын онцлог, хэрэглэгчдийн шийдвэр гаргах ялгаатай процесс, худалдан авалтын шийдвэр гаргах замналд тохирсон маркетингийн аргачлал ашиглах өргөн боломж олгодог.

Тийм ч учраас бид дараах салбаруудад дижитал маркетингийг амжилттай хэрэгжүүлэхэд хэрэг болох дараах нийтлэлүүдийг бэлтгэсэн юм.

  1. Аялал жуулчлалын маркетинг: Интернэт орчинд амжилттай хийх нь
  2. Рестораны маркетинг: Амжилтын нууц жор
  3. Банк санхүүгийн байгууллагын контент маркетинг: Сошиал медиа орчинд зөв дараалалтай контент бэлдэхүй
  4. Интернэт орчинд барилга, үл хөдлөх салбарын маркетингийг амжилттай хийх боломжууд
  5. Эмнэлгийн салбарын сошиал медиа маркетинг: Тогтвортой харилцаа, итгэлцэл бий болгохуй
  6. Боловсролын салбарт амжилттай маркетинг хийх нь
  7. Иогийн салбарын сошиал медиа маркетингийн стратеги

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: СУРАЛЦАХ НЬ

Сургалтын платформууд

Өөрийгөө хөгжүүлэхэд заавал MBA-д сурахгүй шаардлагагүй, та бага зэргийн зүтгэл гаргавал бүх төрлийн сургалтанд хамрагдаж, бүр сертификаттай ч болох боломжийг интернэт ертөнц бидэнд нээж өгчээ. Дэлхийн томоохон их сургуулиудын онлайн хичээл, богино хугацааны сургалтуудад хамрагдаж болох дараах вэбүүдийг танд санал болгож байна.

Дижитал маркетингийн онлайн сургалт - Натхауз Креатив компанийн дижитал маркетинг, сошиал медиа маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт тавтай морил.

  • Coursera —  Алдартай их сургуулиудын онлайн сургалт
  • Highbrow  —  Өдөр бүр 5-минутын курсууд имэйл хаягт тань илгээнэ
  • Udemy  —  Иогаас эхлээд зургийн гээд бүхий л сэдвээрх онлайн сургалтын курсууд
  • FutureLearn  —  Их, дээд сургууль, урлаг, соёлын байгууллагуудаас гаргасан сургалтын курсуудтай танилц
  • MIT OpenCourseWare —  MIT-н бүхий л хичээлүүд энд бий
  • Udacity  —  Мэдлэг, чадварыг тань дээшлүүлэх хичээл, төслүүд
  • edX  —  MIT, Harvard гэх мэт сургуулиудын чанартай сургалтуудыг эндээс
  • Codeacademy  —  Програм, код бичих талаарх сургалтууд, үнэгүй
  • Khan Academy  —  Тааваараа өөрийн сонгосон чадвараа хөгжүүлэхийг хүсвэл энд ханд
  • Academic Earth  —  Их, дээд сургуулиудын үнэгүй сургалтууд
  • Chesscademy  —  Шатарын хорхойтнуудад зориулсан үнэгүй онлайн сургалтууд
  • How to start a startup —  Энтерпренерүүдийн нэг цэгийн төв.

Шинэ мэдээ мэдээллийн вэбүүд

Маркетерүүдийн хувьд  өдөр тутамдаа суралцаж, шинэ мэдээ мэдээлэл, контентуудтай танилцах хэрэгцээ зайлшгүй байдаг. Танд хэрэгцээт шинэ, сонирхолтой контентуудыг хүргэх дараах вэб хуудсуудыг санал болгож байна.

  • TED/TED-Ed —  Үзэл санаа түгээх хүчирхэг илтгэлүүд, богино хэмжээний бичлэгийн сан
  • Curiosity  —  Сонирхолд тань тохирох хэдэн зуун мянган чанартай бичлэгүүд
  • Investopedia — Санхүүгийн боловсролын хамгийн баялаг контент бүхий хуудас
  • Open Culture  —  Үнэгүй сургалтын материалууд
  • HowStuffWorks  —  Элдэв зүйлсийн талаарх тайлбар, танилцуулга
  • Popular Science  —  Шинжлэх ухаан, технологийн мэдээ, мэдээлэл
  • AEON  —  Интернэт дэхь суурьтай үзэл бодлын талбар
  • Book of Life  —  Амьдралын хамгийн чухал зүйлсийн тухай
  • Matter  —  Сонирхолтой нийтлэл, өгүүллэгийн талбар

Хэрэгцээт блог нийтлэлүүд 

Шинжлэх ухаан, нийтлэл эдийн засаг гээд бүхий л төрлийн мэдээ мэдээллийг багтаасан сонирхолтой нийтлэлүүдтэй  танилцаж, олон талт мэдээлэлтэй байх хэрэгцээ маркетерүүдэд тулгардаг л байх. Бүх салбарын мэдээ мэдээллийг багтаасан сонирхолтой сайтуудыг танд санал болгож байна.

  • Wait But Why  —  Бүхий л зүйлсийн талаар дүрслэн өгүүлэх блог
  • Brain Pickings — Тал бүрийн сонирхолтой нийтлэлүүд
  • Backreactions —  Физикийн шинэ нээлтийн талаарх онолын физикчийн бичвэрүүд
  • You Are Not So Smart  —  Бидний дунд нийтлэг байдаг буруу ойлголтын няцаалтыг эндээс
  • Hello Internet —  Brady Haran болон CGP Grey нарын ярилцлагууд
  • Whizzpast  —  Түүхийн талаарх гайхалтай блог
  • Barking up the wrong tree — Амжилтын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй нийтлэлүүд
  • 20 Minute VC  —  Шинэ бизнес эхлэх гэж байна уу? Тэгвэл эндээс эхэл!

Оролцоонд тулгуурласан сургалтын вэбүүд

Бүтээлч хэв  маягаар ажиллахын хамт зарим үед тоглоом тоглох, шинэ хэл сурангаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг интернэт бидэнд олгодогийг энд сануулах гэсэн юм.

  • Kahoot  —  Сургалтын сонирхолтой тоглоомууд
  • Lumosity —  Шинжлэх ухааны тоглоомуудаар өөрийн танин мэдэхүйн чадвараа энд сорь
  • Memrise — Хэл сурах, шинэ үг цээжлэхийг хамгийн хялбар болгожээ энэ хуудас
  • Macat —  Critical thinking-н чадварыг хөгжүүлэх платформ
  • Duolingo  —  Хэлний мэдлэгээ үнэгүйгээр дээшлүүлээрэй
  • Degreed —  Насан туршийн сургалтын платформ

Мэдлэг хуваалцах талбарууд

Салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүд гээд сонирхолтой зүйлсийг олж унших дараах сайтуудыг мөн санал болгож байна.

  • Quora  —  Мэдлэгтэй хүмүүсийг уг мэдлэг хэрэгцээтэй байгаа хүмүүстэй нь холбох газар
  • Socratic — Багш сурган хүмүүжүүлэгчдийн томоохон нийгэмлэгээс гаргадаг контентын сан
  • Declara  —  ижил сонирхолтой хүмүүстэй мэдлэгээ солилцох талбар
  • Stack Exchange — жинхэнэ мэргэжилтнүүдээс асуух асуултын хариултыг эндээс ав
  • Zooniverse  —  хүмүүсийн сайн дурын судалгааны хамгийн том төв
  • Instructables —  DIY-өөрсдөө хийх төслүүдийн үр дүнг эндээс
  • Academia  —  Бүхий л сэдвээрх эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилц
TOP