CREATE ACCOUNT

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ

Энэхүү 1 өдрийн эрчимт СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ нь Сошиал медиа ашиглан маркетинг, борлуулалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, шинэ түвшинд гаргах хамгийн эхний бодит алхам хийхэд тань танд туслах болно. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ -ийн шинэ боломжууд, арга техник, амжилттай, алдаатай туршлагууд, дадлага ажил, өрсөлдөөнт уралдаан гэх мэт сургалтын олон төрлийн хэлбэрийг хослуулан хэрхэн өөрийн бизнесээ сошиал медиад оновчтой байршуулах талаарх мэдлэгийг суралцагсдад олгоно.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Маркетинг, ПР, Сошиал медиа менежерүүд, Дижитал маркетингийн мэргэжилтнүүд, Бизнес эрхлэгчид гэх мэт СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ашиглан байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танигдсан байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээгээ сайжруулах, боломжит хэрэглэгчдийг татах, борлуулалтаа өсгөх төлөвлөгөөтэй хэн бүр манай сургалтанд хамрагдах боломжтой.

СЕРТИФИКАТ

Төгсөгчдөд сертификат олгоно.

ТӨЛБӨР?

Сургалтын төлбөр: 160,000 төгрөг. Та яг одоо бүртгүүлэн, төлбөрөө төлж 30% хөнгөлөлт авах боломжтой.

Үндсэн төлбөр:                160,000₮

Хөнгөлөлт 30%:                48,000₮

Таны төлөх дүн:               112,000₮

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сэдэв 1. Сошиал медиа платформууд, онцлог, бизнес хэрхэн хэрэглэх:

  • Сошиал медиа гэж юу вэ?
  • Өргөн хэрэглэгддэг сошиал медиа платформуудын Монгол дахь цар хүрээ, амжилттай кейсүүд
  • Өсөлтийн трэнд бүхий сошиал медиа платформуудыг бизнест хэрэглэх
  • Facebook ба Twitter онцлог, ялгаа, давуу ба сул талууд
  • LinkedIn платформыг бизнест хэрэглэх

Сэдэв 2. Facebook маркетингийн үндэс ба техникүүд:

  • Яагаад Facebook гэж?
  • Facebook хуудас үүсгэх, хөтлөх стратеги, контент төлөвлөлт
  • Edge Rank гэж юу вэ?
  • Зар сурталчилгааны компанит ажил явуулах, бүтэц, боломжууд
  • Facebook сурталчилгааны төрөл, анхаарах зүйлс
  • Зорилтот сегментийг сонгох
  • Custom audience
  • Үр дүнгийн үнэлгээ, шинжилгээ, тайлан
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ , Контент маркетингийн жишээ
  • Facebook маркетингийн автоматжуулалтын арга хэрэгсэл

Дасгал ажил. Facebook зар сурталчилгаа явуулах

  • Багт хуваагдах, даалгавар сонгох
  • Баг бүр Facebook пост бэлтгэх, оруулах
  • Сурталчилгаа үүсгэх, идэвхжүүлэх
  • Шилдэг пост шалгаруулах, үр дүнг дүгнэн хэлэлцэх

Сэдэв 4. Сошиал медиа маркетингийн кейсүүд, практик зөвлөмжүүд

  • Монголын бизнесийн амжилтын кейсүүд
  • Сошиал медиад гаргаж буй түгээмэл алдаанууд
  • Сошиал медиа маркетингийн зөвлөмжүүд
  • Автоматжуулалт: Buffer, Woobox, Hootsuite

ХЭЗЭЭ?

2017 оны 12-р сарын 01-ны өдөр 9:00-аас 18:00 цагт

ХААНА?

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Тайм Скүэр хотхоны 509-р байрны 1 давхарын үйлчилгээний төв.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БҮРТГҮҮЛЭХ

Та 2017-11-23-нд  багтаж доорх бүртгэлийн хуудсаар 30% ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр бүртгүүлээрэй.

БАГШ НАР

Ч. Баатарчулуун

НАТХАУЗ КРЕЙТИВ ХХК, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа, холбооны салбарын томоохон компаниудад 10 гаруй жилийн хугацаанд Сурталчилгаа, ПР, Олон нийттэй харилцах алба болон Маркетинг, Борлуулалтын алба удирдан ажиллаж, шинэ бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт, контент маркетинг, ПР, сошиал медиа маркетинг, маркетингийн төлөвлөлт, борлуулалтын чиглэлээр туршлага хуримтлуулсан маркетер. АНУ-д Олон Улсын Бизнесийн Мастерын зэрэг хамгаалсан.

Б.Батзориг

BZP ХХК, Гүйцэтгэх захирал

Монгол улсын томоохон бизнесийн групп компаниудад бизнесийн удирдлагаар ажилласан урт хугацааны туршлагатай менежментийн эксперт, энтрепренёр, дижитал маркетер. 2014 онд дижитал маркетингийн BZP Digital&Inbound компанийг үүсгэн байгуулсан. 2013 - 2014 Монос Группын гүйцэтгэх захирал 2012 - 2013 Алтай Холдинг ХХК дэд захирал 2010 - 2012 Скайтел Группын гүйцэтгэх захирал 2005 - 2010 М-Си-Эс Электроникс ХХК төслийн хэлтсийн дарга Executive Club of Mongolia клубын үндэслэн байгуулагч гишүүн Швед улсын Хааны технологийн дээд сургуулийн магистр

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ