fbpx

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?

Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага.

Яагаад Facebook маркетинг хэрэгтэй гэж?

Хэн нэгнээс Facebook гэж юу вэ? гэж асуувал ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ гэх байх. Бизнес эрхлэгчдээс энэ асуултыг асуувал зар сурталчилгааны хамгийн том платформ гэж хариулна. Харин маркетерүүдийн хувьд Facebook бол МАШ ТОМ БОЛОМЖ. Facebook маркетинг-н сувгийн хувьд улам л  чухал болсоор байгааг бид Google хайлтын үр дүнд Facebook дахь зарим мэдээлэл багтаж эхэлснээс эхлээд Facebook дээрх зарим видео контент Youtube-ийн видеоноос илүү үзэлттэй байгаагаас харж болно.

Яг өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн өргөн хэрэглээтэй сошиал медиа платформыг Facebook тэргүүлж байна. Facebook нь дэлхий даяар 2.16 тэрбум, Монголд 2.1 сая хэрэглэгчтэй бөгөөд дундаж хэрэглэгч нэг удаа Facebook-рүү нэвтэрч орохдоо хамгийн багадаа 20 минутыг өнгөрөөдөг гэсэн тоо гарчээ. Түүнчлэн Facebook-д минут тутамд 510,000 коммент, 293,000 пост, 136,000 зураг upload хийгдэж байна. Өөрөөр хэлбэл цахим хотын оршин суугчид Facebook-т холбогдох бүртээ зарцуулж буй 20 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг бөгөөд энэ нь л бизнес эрхлэгчдэд маш том боломжийг нээж өгч байгаа юм.

Түүнчлэн Facebook-ийн тусламжтайгаар бид маш хямд зардлаар, олон хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжтойгоор зогсохгүй маркетингийн зорилгоор ашиглах боломжтой томоохон хайлтын систем болон хөгжиж байна.

Өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг илүү олон хүнд илүү олон давуу талтай түгээхийн тулд Facebook хуудас буюу Page нээх хэрэгтэй. Учир нь ажлаа хянаж, тайлан гаргах, өөрийн хэрэглэгчээ олж авах, тэдэнтэй байнгын холбоо харилцаа үүсгэх, сурталчилгаа явуулах гэх мэт илүү олон боломж жирийн хувь хүний хаягт бус Facebook хуудсанд л бий.

Хэрэв та рестораны бизнес эрхэлдэг бол маркетингтаа фейсбүүкийг хэрхэн ашиглах бодит 10 жишээг ЭНДЭЭС уншиж болно.

Харин та Фэйсбүүк хуудас хөтлөх үед гаргадаг нийтлэг алдааны талаар ЭНДЭЭС харин түгээмэл асуултын талаар бидний өмнө бэлдсэн нийтлэлийг ЭНДЭЭС уншиж болно.

Энэхүү нийтлэлд:

Facebook-ийн ажиллах зарчим ба алгоритм

Facebook хуудас /Page/ хэрхэн нээх, заавал тохируулах ёстой зүйлс

Контент ба төлөвлөлт

Facebook Messenger Bot

Facebook төлбөртэй сурталчилгаа буюу Boost

сэдвүүдийг багтаав.

Facebook маркетинг

Facebook-ийн ажиллах зарчим ба алгоритм

Ямар пост хэрэглэгчийн news feed хэсэгт харагдах болон эс харагдах нь Facebook News Feed алгоритмаар зохицуулагддаг.

Facebook-ийн News Feed хариуцсан захирал Adam Mosseri–н 2018 оны 1-р сард хийсэн /Facebook News Feed ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаардаг болж өөрчлөгдөнө/ мэдэгдэлд Facebook нь ямар нэг байгууллагын хүмүүстэй харилцах хэрэгсэл гэхээсээ илүү, хувь хүмүүс хоорондын утга учиртай харилцаа бий болгох хэрэгсэл байх болно" гэж хэлсэн. Facebook News Feed өөрчлөлтийн талаар бид ч өмнө нь мэдээлж байсан. Анхнаасаа ч Facebook байгууллагын сурталчилгаа явуулах хэрэгсэл бус найз нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох суваг байсан билээ.

Тэгвэл Facebook-ээр байгууллагаа сурталчлах хэрэг байна уу?

Байгаа. Мэдээж Facebook Монгол дах хамгийн олон хэрэглэгчтэй бас хамгийн үр дүнтэй флатпорм хэвээрээ. Харин танай байгууллагын Facebook Page дээр нийтлэгдсэн контентыг илүү олон хүнд хүргэх үгүйг шийдэх дараах 5 үзүүлэлтийг Facebook харгалзан үздэг байна. Ач холбогдлын дарааллаар нь байрлуулбал:

  1. Коммент
  2. Реакшн /like, love, haha, wow, sad, angry/
  3. Комментын хариулт
  4. Тухайн постыг ямар нэг групп руу эсвэл мессенжерээр шэйр хийх
  5. Шэйр хийсэн постод үзүүлж буй хариу үйлдэл

Яагаад коммент хамгийн чухал үзүүлэлт болж байна вэ?

Аливаа хуудаснаас нийтэлсэн мэдээлэлд хүмүүс коммент үлдээж, харилцан ярианы сэдэв болох нь Facebook-ийн зарласан хувь хүмүүсийн харилцааг дэмжих зорилгод нийцэж байгаа юм. Хэн нэг хэрэглэгч сэтгэгдлээ үлдээснээр түүний найзуудад тухайн пост харагдаж, илүү олон хүнд хүрэх боломж үүсч байна.

Reaction буюу хариу үйлдэл

Өмнө нь ганцхан "like" гэсэн сонголттой байсан реакшн хэсэг одоо  love, haha, wow, sad, angry гэсэн олон сэтгэл хөдлөлийн илэрхийлэлтэй болсон. Энэ нь ч тухайн постыг цааш олон хүнд харуулах эсэхийг шийдвэрлэж байна. Гэхдээ эдгээр сонголтууд дотроо эрэмбэтэй. Жишээ нь энэ хэсгийн LOVE хамгийн сайн үзүүлэлтэд багтаж байгаа бол ANGRY реакшн тийм ч сайн үзүүлэлт болж чадахгүй байна.

Facebook маркетинг алгоритм

Гурав дахь чухал үзүүлэлт нь Comment Reply буюу хэн нэг хэрэглэгчийн бичсэн комментод хариу бичих

Энэ хэсэг илүү харилцан яриаг өдөөсөн болж өөрчлөгдсөнийг та тухайн комментны эзнийг автоматаар мэншион хийх боломжтой болсноос харж болно. Өмнө нь ийм тохиргоо Facebook-д байгаагүй. Үнэхээр л хүн хоорондын харилцаа, харилцан ярианд анхаарч байгаагийн нотолгоо энд байна.

Share хийх боломж ба өөрчлөлт

Өмнө нь шэйр хийгдэж байгаа контент сайн үзүүлэлттэй болж, олон хүнд хүрдэг байлаа. Харин одоо энэ нь бага зэрэг өөрчлөгджээ. Facebook-ийн пост шэйр хийх хэсэг ямар замаар шэйрлэхээ буюу мессенжерээр эсвэл ямар нэг page, групп рүү гэсэн сонголттой болсон. Үүн дотроос мессенжерээр шэйр хийгдэж байгаа пост хамгийн чанартайд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо "Энэ их хэрэгтэй мэдээлэл байна шүү. Үүнийг заавал уншаарай" гэсэн харилцааг үүсгэж байна гэж Facebook үзэж байгаа ажээ.

Хэн нэгэн таны постыг шэйрлэж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ шэйр хийсэн пост цаашид ямар байдалтай байгаа нь өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, хэдийгээр тухайн постыг хэрэглэгч энгийнээр буюу өөрийн ханан дээр шэйр хийсэн ч тухайн шэйрлэсэн пост дээр харилцан яриа үүсч, сэтгэгдэл, реакшн олон авч чадвал бас л тухайн пост олон хүнд харагдах магадал өсөх нь ээ.

Ингээд Facebook алгоритмын ажиллаж байгаа хамгийн сүүлийн үеийн зарчмын талаар товчхон мэдээлэлтэй боллоо. Одоо гол сэдэв рүүгээ эргээд оръё.

Энэхүү нийтлэлд Facebook Page нээх, пост бэлтгэл, төлбөртэй сурталчилгаа хийх гэх мэт Facebook маркетингийн үе шатыг эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээлээ. Дарааллын хувьд:

  1. Facebook хуудас /Page/ нээх;
  2. Нээсэн хуудсандаа /Page/ үе шаттай, чанартай сайн контент тогтмол нийтлэх;
  3. Контентоо олон хүнд түгээж, сурталчилгаа явуулах буюу Boost хийж борлуулалтаа өсгөх гэж дүгнэж болно. Тэгвэл эдгээр үе шатуудыг хэрхэн амжилттай явуулах талаар илүү дэлгэрүүлэн ярилцъя.

Facebook хуудас /Facebook Page/ нээх

Хамгийн түрүүнд бидний ашигладаг хувь хүний Facebook хаяг бол Facebook profile гэж нэрлэгддэг. Харин Facebook Page бол бизнесийн байгууллагад зориулсан profile гэж ойлгож болно. Бизнесийн байгууллагад зориулсан энэхүү Page - хуудасны хувьд тодорхой бизнесийн байгууллагад л зориулсан мэдээлэл оруулах, "найз болох" биш харин "like дарж фен болох" гэх онцлох ялгаануудтай.

Page нээх маш амархан. Таны Newsfeed буюу Home цэсний зүүн доод буланд Pages гэсэн хэсэг бий. Үүн дээр дарснаар баруун дээд буланд Create page гэсэн ногоон товч харагдана. Эсвэл шууд  https://www.facebook.com/pages/create/ холбоосоор хандаж болно.

Дараа нь Business or Brand болон Community or Public Figure хоёр сонголт танд харагдах ба та хэрэв би бизнесийн байгууллага эсвэл брэнддээ зориулсан хуудас нээх гэж байгаа бол эхнийхийг харин хувь хүний маркетинг хийх гэж байгаа бол хоёр дахийг сонгоорой.

Facebook маркетинг page нээх

Жишээ болгон бид Business or Brand гэсэн сонголтыг авлаа. Үүний дараа та бизнесийн нэр, үйл ажиллагааны төрлөө оруулах хэрэгтэй. Энэ хэсгийг бөглөхдөө танай үйлчлүүлэгч таныг шууд олж болох ойлгомжтой тодорхой байдалд анхаарах хэрэгтэй шүү.

Facebook маркетинг

Нэр, үйл ажиллагааны чиглэлээ оруулсны дараа Continue дарахад Profile зураг оруулах хэсэг харагдана. Хэрэв та одоохондоо оруулах зургаа шийдэж амжаагүй байгаа бол Skip товчийг дарж болно. Facebook хуудасны Profile зураг 1х1 харьцаатай буюу дөрвөлжин байх нь зохистой гэдгийг та энэ хэсэгт мөн анхаарах хэрэгтэй шүү. Хэрэв өөр харьцаатай зураг оруулбал дээд, доод болон хоёр хажуугаасаа таслагдаж харагддаг. Мөн болж өгвөл чанартай зураг оруулах нь цаашид хэрэглэгчдийг татах, дүр төрхөө бүрдүүлэхэд тань туслах болно.

Facebook маркетинг

Дараагийн хэсэг бол Cover зураг оруулах хэсэг. Facebook хуудасны cover зураг 851х315 pixels хэмжээтэй байх ёстой бөгөөд, 640х360 pixels хэмжээтэй хэсэг нь л гар утаснаас харахад бүтэн харагддаг гэдгийг мөн анхааралдаа авна биз. Та өөр хэмжээтэй зураг оруулж харагдах хэсэгт нь тааруулан тохируулж болох ч мөн л дээд, доод, хоёр хажуугаасаа таслагдаж харагдах тул үүнд заавал анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Cover зургийг дараа нь хялбархан өөрчлөх боломжтойгоос гадна видео байршуулах, ээлжлэн харагддаг олон зураг оруулсан ч болдог болсон. 

Бидний тухай

About хэсгийн тусламжтайгаар танай хуудсыг хүмүүс хялбархан олж, бас таны тухай мэдээллийг авдаг. Ийм учраас энэ хэсгийг бүрэн гүйцэд бөглөх хэрэгтэй.

About хэсэг нь General гэсэн дэд хэсэгтэй. Үүнд багтах Category, Name хэсгүүд нь таны шинээр нээхдээ бөглөсний дагуу харагдах ба хэрэв нэр, төрлөө өөрчлөх бол ард нь байгаа Edit товчны тусламжтайгаар засаж болно. Үүний доор буй Username хэсэг нь facebook.com/……… гэсний ард харагдах танай Facebook хуудасны URL хаяг юм. Жишээ нь манай байгууллагын Facebook хуудасны URL хаяг - https://facebook.com/nathousecreative харин User Name нь nathousecreative.

Тус хаягийг олон солих боломжгүй байдаг тул та байгууллагынхаа нэр, эсвэл танайхыг олох гол түлхүүр үгээр оруулж болно. Хамгийн гол нь хэрэглэгч танайхыг хайхад хялбар тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй гэдгийг та сайтар бодолцоорой. Хэрэв та олон URL хаяг оруулахыг хүсэж байвал бидний өмнө бэлдэж байсан ЭНЭ нийтлэлээс мэдээлэл аваарай.

Хоёр дахь дэд хэсэг бол PAGE INFO 

Энэ хэсгийн хамгийн дээр байрлах Edit start date хэсэгт та байгууллагынхаа байгуулагдсан огноог оруулж өгөх боломжтой. Edit business type хэсэгт та хэрэв онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг бол түүнийгээ сонгож болно. Харин ямар нэг байгууллагын page бол Edit business type хэсэгт дармагц гарах хоёр дахь сонголтыг сонгоорой. Ингэж бөглөх хэсгийг бүрэн бөглөх нь цаашид хуудас хөтлөлтөд хэрэгцээтэй олон боломжийг олж авахад тусалдаг учраас орхигдуулахгүй байхыг хичээгээрэй. Харин Edit Mission хэсэгт та байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг оруулж болно.

Facebook маркетинг

Дараагийн тун чухал дэд хэсэг бол CONTACT INFO

Энд та холбоо барих утасны дугаар, мэйл хаяг, вебсайт болон бусад сошиал медиа сувгуудаа байршуулах хэрэгтэй. Ингэж байршуулах нь хэрэглэгч танай хуудас руу ормогц шууд холбоо барих боломжийг бүрдүүлж өгдөг.

Үүний дараагаар та...

MORE INFO хэсэгт та байгууллагынхаа авсан шагнал, бүтээгдэхүүн үйлчилгээний бусад танилцуулга /хэрэв рестораны бизнес эрхэлдэг бол менюгээ оруулсан ч болно/ зэргийг оруулаарай.

Харин STORY хэсэгт та байгууллагынхаа зураг, сурталчилгаа танилцуулгын видео, текст хэлбэртэй түүхэн товчоо зэргийг оруулах боломжтой.

Мөн TEAM MEMBERS хэсэгт байгууллагынхаа ажилчдын танилцуулгыг ч оруулсан болно.

Хуудасны баруун дээд буланд “+Add a Button” гэсэн хэсгийн бүү орхи

Энэ хэсэгт та өөрийн бизнесийн зорилгоос хамааран аль нэг үйлдэлд дуудах товчийг сонгох хэрэгтэй.

+Add a Button товчин дээр дармагц танд Book with you буюу захиалга өгөх /book now/, Contact you буюу танай бүртгүүлсэн утасны дугаар, мэйл хаяг руу, эсвэл танай хуудас руу шууд мэссэж бичих товчийг тохируулах боломжтой болдог. Харин Learn more about your business хэсгийг сонгосноор танилцуулга видео үзүүлэх, өөрийн вэб хуудас руу оруулах боломж бүрдэнэ.

Shop with you or make a donation хэсгийг сонгосноор танай хуудас руу орсон хүмүүс худалдан авалт хийх, үнийн саналыг харахад хялбар болдог. Shop хэрхэн үүсгэх талаар бидний өмнө нь бэлдэж байсан мэдээллийг та ЭНДЭЭС аваарай.

Хэрэв та өөрийн бүтээсэн апп, цахим тоглоомыг санал болгож байгаа бол Download your app or play your game хэсгийг сонгож болно.

Хуудсаа хамтран удирдах нь

Үндсэн тохиргоонуудыг оруулж дууссан бол дараагийн маш чухал алхам бол хэрхэн хамтран Facebook хуудсаа удирдах талаар бодох хэрэгтэй. Facebook Page нь хувийн profile-с тусдаа үүсдэг. Ингэснээр тухайн байгууллагын ажилтнууд хамтран удирдах боломжтой болдог. Түүнчлэн тухайн хамтран ажиллагсдадаа өөр, өөр эрх олгох замаар үүрэг ролийг нь зааглах боломжтой. Тэгэхээр ямар үүрэгтэй хамтран ажиллагсад сонгож болох вэ?

Facebook хуудасны баруун дээд хэсэгт “Settings” гэсэн товч бий. Эндээс та зүүн гар талын цэснээс “Page Roles” цэсийг сонгоорой. Хамтран ажиллах гишүүдэд олгох эрхийн хэд хэдэн сонголттой:

  • Admin: Админы хувьд Page хуудасны бүхий л тохиргоог өөрчлөн удирдах эрхтэй. Мэссэж илгээж, пост хийж, коммент бичиж эсвэл устгаж, сурталчилгаа үүсгэн, хэн аль постыг хийсэн, хэнд ямар эрх олгох вэ гэх мэтээр. Тэгэхээр хэнд энэ эрхийг олгох талаар сайн бодоорой.
  • Editor: Editor-н хувьд админуудтай ижил эрхтэй боловч зөвхөн бусад хүмүүсийг үүрэг ролийг өөрчлөж, өөр админ болон бусад хамтрагчид нэмэх эрхгүй байдаг.
  • Moderator: Moderator-уудын хувьд мэссэж илгээж, ирсэн мэссэжд хариу өгч, коммент устгаж чадах ч Page-н өмнөөс пост хийх эрхгүй. Гэхдээ сурталчилгаа үүсгэх боломжтой.
  • Advertiser: Сурталчилгаа үүсгэх, үр дүнг нь харах эрхтэй.
  • Analyst: Аналистын хувьд ямар нэг байдлаар пост хийх эрхгүй зөвхөн хийгдсэн постын үр дүнг харах эрхтэй байдаг.
  • Live Contributor: Facebook Live хийхээр төлөвлөж байгаа бол энэ эрхтэй гишүүд танай Facebook хуудасны нэрийн өмнөөс LIVE хийх эрхтэй байдаг.

Like/Фенийн тоогоо нэмэгдүүлэх нь

Маш олон бизнесийн байгууллага өөрийн хуудсаа ажиллуулах хэрэгтэйг ухаармагцаа олон дагагчтай хуудсыг худалдаж авдаг. Дагагчийн тоо чухал ч тэдний дунд яг танай харилцагч бий эсэх нь тодорхойгүй. Мөн өмнөх хуудастай холбоотой асуудлууд ар араасаа цувардаг учир хэрэв та өөрийн бизнесийг Facebook-ээр сурталчлахыг хүсэж байвал худалдаж авахаасаа илүү шинээр Facebook Page нээн, өөрийн зорилтот хэрэглэгчиддээ хандах нь танд ашигтай. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНДЭЭС уншаарай.

Facebook Page хөгжүүлэлтэд  тань хэрэг болох аппликейшнууд

  1. Facebook page хөгжүүлэх ажлыг хөнгөвчлөх хамгийн хэрэгтэй аппликейшнууд
  2. Facebook хуудас хөтлөхөд шаардлагатай аппликейшнууд
  3. “Facebook Page хөгжүүлэлт”-г тань шинэ түвшинд гаргах 29 апп

Facebook хуудасны /Page/ нэр өөрчлөх

Хамгийн эхлээд та Facebook хуудасныхаа aдмин эрхээр холбогдсон байх ёстой. Үүний дараа дараах 5 алхамын тусламжтайгаар нэрээ өөрчилж болно.

  1. Page хуудасны зүүн гар талын About гэсэн цэс дээр дар
  2. Page хуудасныхаа нэрийн харалдаа байрлах Edit товч дээр дар
  3. Шинэ нэрээ оруулаад Continue товч дээр дар
  4. Шинэ нэрээ дахин шалгаад Request Change товч дээр дар
  5. Хуудасны нэрийг тэр дор нь солихгүй бөгөөд таны хүсэлтийг хүлээн авлаа 3 хоногийн дотор хариу өгнө гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Энэхүү зааврын дагуу хийсэн ч таны нэр өөрчлөгдөхгүй байвал илүү дэлгэрэнгүйг бидний өмнө нь бэлдэж байсан FACEBOOK ХУУДАСНЫ НЭР ӨӨРЧЛӨХ нийтлэлээс уншна уу.

Контент ба төлөвлөлт

Танай хуудсыг амьд байлгаж, хэрэглэгчдийг татаж чадах ганц зүйл бол чанартай сайн пост, контент. Сайн контент хэзээ ч санамсаргүй бүтдэггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчиддээ хүрсэн үе шаттай контент бүтээхэд сайн төлөвлөгөө маш чухал. Бид сошиал медиа маркетингийн сайн төлөвлөгөөнд заавал тусгах ёстой зүйлсийг багтаасан ашиглахад бэлэн 2019 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвар болон түүнийг практик дээр хэрхэн хэрэглэх талаар нийтлэл бэлдэж оруулсан. Сайн төлөвлөгөөнөөс гадна контент бэлтгэх үед заавал шалгах зүйлсийн checklist болон ажлын хяналтын хуудас гаргах хэрэгтэй. 

Facebook Page: Постын төрлүүд

Facebook Page - хуудсанд дараах 6 төрлийн пост нийтлэх боломжтой: Видео, Зураг, Вэб холбоос, Асуулт, Эвент болон ердийн текст хэлбэртэй постууд.

Facebook маркетинг пост хийх

1. Видео пост

Видео хамгийн өргөн хэрэглээтэй, хамгийн үр дүнтэй постын төрөл. YouTube-с гаргасан судалгаанаас харахад өдөр бүр 500 жилтэй тэнцэх хэмжээний YouTube видеог Facebook хэрэглэгчид үздэг гэнэ. Гэхдээ энэ зөвхөн Facebook дээрээс үзэж буй Youtube-н видеоны тухай яригдаж байгааг анхаараарай. Харин Facebook өөрийнх нь видео үзэлт энэ тооноос даруй хэд дахин их байх нь ойлгомжтой. Бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, урамшуулал, хямдралын мэдээлэл зэрэгт видео постыг ашигладаг.

  • Видео пост бэлтгэхдээ хамгийн чухал, анхаарал татах зүйлээр эхлүүл.
  • Зөвхөн бүтээгдэхүүнээ биш, танай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгчээ ч мөн харуулахыг хичээ.
  • Видео постоо аль болох богино байлга. 60-аас 90 секунд байхад тохиромжтой. Урт видеог маш бага хүн дуустал нь үздэг гэдгийг анхаар.

2. Зурагт пост

Зургийн хэмжээ харьцааг зайлшгүй анхаар. Сошиал медиа маркетингийн постын хүртээмж, үр дүнд постын харагдах байдал буюу Сошиал медиа пост зургийн хэмжээ, харьцаа шууд нөлөө үзүүлдэг тун чухал хүчин зүйл. Зөв харьцаатай тохирох зургийн хэмжээгээр нь бэлтгэсэн пост нь хүргэх мэссэж, мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй болгохоос гадна хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой эд. Тиймээс та зурагтай пост бэлтгэхээсээ өмнө Сошиал медиа пост зургийн хэмжээ инфографиктай эндээс танилцан шаардлагатай постын зөв хэмжээ, харьцааг мэдэж аваарай. 

Facebook маркетинг зургийн хэмжээ

Анхаарах зүйлс:

  • Холбоо, хамааралтай зураг ашигла. Хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадах, мөн танай брэндийг илтгэх зураг ашиглах нь зөв.
  • Үйлдэлд дуудах товчыг ашигласнаар сурталчилгаан дээрх даралт нэмэгдэн, хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоох боломж өснө. Жишээ нь: Яг одоо захиал, утсаар холбогдох, худалдан авах, мессеж бичих, урамшуулалд хамрагдах гэх мэт товчыг зурагт пост бүр дээрээ ашиглахыг хичээ.
  • Facebook сурталчилгаанд мөнгө төлж байгаа бол сурталчилгааны зурган дахь текст нийт зургийн 20%-с хэтэрч болохгүйг анхаарна уу. Текст 20%-с их байснаар таны сурталчилгаа зорилтот хэрэглэгчдэд тань харагдах магадлал буурах ба үр ашиггүй зардал гаргаж байгаагаас өөрцгүй болох юм. Аль болох текст болоод логогоо зурагт постынхоо загвар, дизайнд ашиглахгүй байх хэрэглэгчдийн анхаарлын илүүтэй татдаг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
  • Бодит байх талаас нь анхаар. Facebook хэрэглэгчид бодит бүтээгдэхүүний зургийг эсвэл бодит хэрэглэгчдийн зургийг илүүд үздэг. Зургаа энгийн, ойлгомжтой байх талаас ч бас анхаар.
  • Маш сайн зураг байлаа гээд хангалттай сайн сурталчилгаа болж чадахгүй. Тайлбар текстүүд дээр ч анхаарал хандуулаарай!

Холбоотой нийтлэл: 

3. Холбоос линк

Танай вэб рүү хэрэглэгчдийг татах хамгийн чухал зүйл нь вэб холбоосоо Facebook хуудсандаа нийтлэх.

Бүтээгдэхүүний газардах хуудас, блог пост, хэрэгтэй мэдээллийн холбоос хамгийн үр дүнтэй нь.

4. Асуулт хариулт

Questions буюу Асуултыг хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг санал хүсэлтийг сонсох зорилгоор хэрэглээрэй.

  • Товч бай. Асуултаа богино, ойлгомжтой байхад анхаар.
  • Хэт нарийвчлахаас татгалз. Ихэнх хүмүүс хариулж чадах асуулт сонго.
  • Танайхтай холбоотой байхад анхаар. Өөрийн байгууллага, бүтээгдэхүүнийг асуултдаа багтаахыг хичээ.
  • Хэрэглэгчдэд сонголт оруулах боломж олго. “Allow anyone to add options” сонголтыг заавал идэвхжүүл.

5. Event

“Event”-г ямар нэг бодит арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол ашиглаарай. Гэхдээ онлайн арга хэмжээнд хэрэглэх боломж бий. Эвэнтээ аль болох эрт үүсгэ. Ингэснээр хүмүүст эвэнтийнхээ талаар хангалттай мэдээлэл өгөхөд хэрэг болно. Мөн болох гэж буй эвэнтийнхээ талаар болон өмнө зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар байнга шинэ мэдээлэл оруулж байх нь сонирхож буй хүмүүст илүү мэдээлэл өгөх ач холбогдолтой. Эвэнтийн зураг, байршил, үнэ тариф болон хугацааг тодорхой оруулах боломжтой.

6. Текст пост

Зарим тохиолдолд зөвхөн текст пост хэрэглэх боломжууд бий. Жишээ нь зарим яаралтай мэдээлэл, мэдэгдэл, асуулт эсвэл сонирхолтой хүний хэлсэн үг гэх мэт.

  • Хамаарал. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хамааралтай байх талаас анхаар.
  • Хоосон зайг нөхөх. Хоосон зайг нөхөх хэлбэрээр хариу авах асуулт хэлбэрээр ашиглаж болно. Манай бүтээгдэхүүний яг юу нь, яагаад танд таалагддаг вэ? гэх мэт сэдвээр харилцан яриа өрнүүлэхэд энэ төрлийн постууд тустай байдаг.

Контент бэлтгэх үед гаргадаг 4 түгээмэл алдаа

1. Хэт борлуулалт дэмжсэн мэдээллүүд түлхүү оруулах

Маркетингийн эцсийн зорилго нь борлуулалтыг нэмэгдүүлэх. Иймд бид борлуулалт дэмжиж болохоор контентууд бүтээдэг. Энэ нь ч зарим талаар зөв. Ийм борлуулалт дэмжсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг шууд сурталчилсан контентуудад хэрэглэгчид үнэ, хаяг асуух, бүтээгдэхүүн үйлчилгээг шууд сонирхож захиалга өгөх зэргээр тун үр дүнтэй хариу үйлдэл үзүүлж байх шиг анзаарагддаг. Энэ нь богино хугацаандаа үр дүнтэй мэт харагдах ч урт хугацаандаа танай брэндийн үнэ цэнийг унагаах, үнэнч хэрэглэгчдийн үүсгэж чадахгүй байх аюултай. Харин хэрэглэгчээ гэгээрүүлсэн, мэдлэг олгосон, манай бүтээгдэхүүн үйлчилгээ танд хэрхэн туслах вэ гэсэн мессежийг далдуур өгөх контентийг бэлтгэх нь урт хугацаанд танд тогтмол хэрэглэгчдийг татах боломжийг олгодог. Тийм учраас та контентоо бүтээхдээ:

  1. Асуудлыг нь таниулах
  2. Тухайн асуудлын хор уршгийг илэрхийлэх
  3. Шийдэх шийдлүүдийг танилцуулах
  4. Үүний дараа манай бүтээгдэхүүн уг асуудлыг шийдэж чадна гэдэг мессежийг шат дараалалтай өгч байхаар төлөвлөх хэрэгтэй.

Үүнийг бид хэрэглэгчийн худалдан авалтын замнал гэж нэрлэдэг. Хэрэглэгч бүр яг энэ дардан замаар явж, худалдан авалтын шийдвэр гаргадаггүй ч ерөнхийд нь эдгээр үе шатуудыг дамждаг.

Таны оруулж буй нийт мэдээллийн ¼ буюу 25%-с ихгүй нь борлуулалт дэмжсэн пост байх нь тохиромжтой байдаг.

2. Уламжлалт контентоосоо татгалздаггүй, шинэ зүйлийг туршдаггүй

Facebook байнга л шинэчлэл өөрчлөлт хийж, шинэ боломжуудыг нэвтрүүлсээр. Хэрэглэгчдийн хувьд энэхүү шинэчлэл байнга сонирхолтой, анхаарал татсан зүйл байх бөгөөд хэрэглэгчийн мэдээлэл хүлээж авах дадал, сонирхол ялгаатай байдаг. Зарим хэрэглэгч видео контент үзэх дуртай байхад заримд нь зурган хэлбэртэй контент сонирхолтой санагдана. Харин зарим нь урт текст бүхий контентыг илүү сонирхдог. Тиймээс сошиал медиа маркетер та Facebook-ийн зүгээс гаргаж буй өөрчлөлтүүдийг тун соргог хүлээж авах хэрэгтэй. Сүүлийн үед гэхэд Stories маркетингийн орхигдуулж болохгүй тун чухал суваг болж байна.

Бидэнд бэлэн видео контентийг л гэхэд энгийн видео хэлбэрээр цацахаас гадна Canvas /одоо Instant experience гэдэг нэртэй болсон/, Live видео хэлбэрээр цацах, GIF файл болгон, веб сайтын нийтлэлдээ оруулах зэргээр маш олон янзаар хөрвүүлэн оруулах боломж бий. Зурган хэлбэртэй контент гэхэд л хэдэн зурагтайгаасаа хамаараад контентыг уншиж байгаа хүнд өөр өөр мэдрэмж сэтгэгдэл төрүүлдгийг та бидний бэлдсэн 11  төрлийн загвар PSD файл татаж авахаар багтаасан Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа нийтлэлээс харж болно. Мөн 360 градус дэлгэмэл зурагт пост ч бэлдэж болно шүү дээ. Ийм зураг хэрхэн бэлтгэх талаар ЭНДЭЭС мэдээлэл аваарай. 

3. Контентийн чанарт анхаардаггүй

Таны бэлтгэж байгаа контент чанарын асуудалтай байх нь тухайн мэдээллийн хүртээмж, цаашлаад бодит борлуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн энгийн жишээ л гэхэд JPEG, JPG өргөтгөлтэй хадгалсан зургуудыг Фэйсбүүк болон бусад платформууд руу оруулах нь чанарын алдагдалтай буюу таны компьютерт харагдаж байгаагаас илүү бүрсийж харагддаг. Иймээс интернет орчинд байрших зургийг хадгалахад тохиромжтой PNG өргөтгөлөөр бэлтгэн оруулах нь таны контентийг ямар ч алдагдалгүй яг л таны компьютерт яаж харагдаж байгаа түүнтэй адил харагдуулахад тусална.

Мөн тогтсон темплейт загвар ашигладаггүй нь нэг дутагдал болдог. Зарим мэдээлэлд лого орсон. Заримд нь ороогүй байх нь таны нийтэлж байгаа контентууд өөрийн гэсэн өнгө аясгүй мэт харагдуулах аюултай. Иймээс постуудын төрлөөс хамаарч темплейт загваруудыг мэргэжлийн дизайнераараа эсвэл энэ төрлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компаниар гүйцэтгүүлэн түүнийгээ тогтмол ашиглах нь таны брэндийг хүмүүст хоногшуулахад тусална.

4. Контент нийтлэх цаг, өдрийг анхаардаггүй

Пост хийх хамгийн тохиромжтой өдөр Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагууд байдаг. Үүн дундаас хамгийн үр дүнтэй өдөр нь Лхагва гараг. Харин цагийн хувьд үдийн дараа өөрөөр хэлбэл үдээс хойш 13 – 16 цагт хамгийн тохиромжтой.

Facebook хэрэглэгчид өглөө 9 цагаас эхлэн идэвхжиж, 4 цагт хамгийн өндөр идэвхтэй болдог. Хүмүүсийн like дарж, share хийж, сэтгэгдэл бичиж постуудыг идэвхжүүлж байгаа цагийг ажиглавал үдийн цайны цагийн өмнөхөн ба дараа эсвэл яг үдийн цайны үеэр байгаа нь анзаарагдана. Үдийн цайны дараа ихэнх хүмүүсийн хувьд ажлын идэвх багасан, уйдах хандлагатай байдаг нь Facebook-т холбогдох шалтгаан болдог аж.

Пост хийхэд хамгийн тохиромжгүй цагууд

Ерөнхийдөө орой 8 цагаас өглөө 8 цагийн хооронд хэдийгээр хүмүүс хамгийн ихээр Facebook ашигладаг хэдий ч тэдний хувьд анхаарал сарниулах зүйлс мөн тэр хэрээр илүү байдаг гэнэ. ТВ үзэх, гэр бүлийнхэн гээд. Амралтын өдрүүд ч мөн адил тийм ч өндөр идэвхжилтэй байдаггүй. Гэхдээ амралтын өдрүүд илүү урт нийтлэл, видео гэх мэт зав цаг шаардах контент хамгийн тохиромжтой байдаг.

Гэхдээ хэрэглэгч бүрийг адилхан гэж бодож болохгүй. Яг танай хэрэглэгч хэзээ идэвхтэй Facebook хэрэглэж байгааг мэдэхийн тулд та удирдаж байгаа хуудас руугаа ороод Insight хэсгээс Post цэсийг сонгон ороход танай хуудас хэзээ хамгийн идэвхтэй байгаа нь харагдах болно.

Facebook-ээс бусад сошиал медиа платформд хэдэн цагаас контент нийтэлбэл тохиромжтой байдаг талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Контент бэлтгэл болон, төлөвлөлтийн үед хэрэг болох бэлэн ашиглаж болох загварууд (ҮНЭГҮЙ татаж авахаар)

Facebook Messenger Bot

Хиймэл оюун ухааны эрин үед bot-бот гэдэг нэршил нь програмын тусламжтайгаар хүмүүстэй харилцах харилцааны автоматжуулалтыг тодорхойлдог.
Facebook-н тусламжтайгаар энэ төрлийн автоматжуулалтыг бүхий л бизнесийн байгууллагад ашиглах боломжтой болсон.

2016 оны 4-р сард Facebook анх өөрийн Messenger Platform-г танилцуулснаар бизнесийн байгууллагууд Facebook Messenger бот ашиглах боломж нээгдсэн. Та ч бас Facebook Messenger хэрэглэгч бол ямар нэг байдлаар боттой харилцаж байсан гэдэгт итгэлтэй байна. Жишээ нь манай байгууллагын Facebook хуудасны мэссэнжертэй харилцан сургалтанд бүртгүүлэх нь л боттой харилцаж байна гэсэн үг.

Яагаад Facebook Messenger чатбот гэж?

Facebook-с гаргасан судалгааны дүнгээс харахад хэрэглэгчдийн 56% нь мэссэжээр харилцахыг утсаар ярихаас илүүд үзсэн бөгөөд сард нийтдээ 8 тэрбум мэссэж зөвхөн бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчдийн хооронд солилцдог гэнэ. Эдгээр судалгаа, тоо баримт бидэнд чатбот хэрэгтэй бөгөөд заавал байх ёстой маркетинг, борлуулалтын хэрэгсэл мөн гэдгийг сануулсаар…

Асуулт, хариултын меню, цэс хэлбэрээр болон түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчдэд мэдээллийн замыг зааж өгөх нь Facebook Messenger chatbot-н эхний үүрэг. Энэ нь маркетерүүдийн хувьд мэдээж маш их цаг хэмнэхээс гадна, хүн хүч, зардал ч хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүн үзэх, хаяг байршил асуух, меню-хоолны цэс харах, цаг товлох болон түгээмэл асуултуудад хариу өгөх зэрэг ажлыг таны тусламжгүйгээр тун хялбар шийдэх боломж олгодог.

Хэрэглэгчийн үйлчилгээ гэдэг тийм ч хямд зардалтай зүйл биш. Гэхдээ шинээр гарч буй технологиуд хэрэглэгчдээс давтагдан ирдэг түгээмэл асуултанд хариу өгөх, энгийн хүсэлтийг гүйцэлдүүлэх гэх мэт ажлыг гүйцэтгэснээр зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Түүнчлэн зөвхөн хэрэглэгчийн үйлчилгээ ч биш мөн сэжим үүсгэх, борлуулалт өсгөхөд ч чатботыг үр дүнтэй ашиглах өргөн боломжууд бий.

Facebook Messenger bot-н талаар хэрхэн хөгжүүлэх, үр дүнтэй хэрэглээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах нийтлэлүүдтэй танилцаарай. 

Facebook төлбөртэй сурталчилгаа ашиглах нь

Facebook сурталчилгаа буюу “Boost Post” бидэнд Facebook Page дээрх контентоо олон хүнд хүргэхээс эхлээд зорилтот сегментээ өндөр нарийвчлалтай сонгох, дахин онилох буюу Re-Targeting хийж, танай хуудсанд хандсан хүмүүсийг хэрэглэгчээ болгох, олон бүтээгдэхүүний сурталчилгаа явуулах зэрэг олон боломжийг хямд зардлаар нээж өгдөг учраас сошиал медиа маркетеруудын хувьд хэрэгтэй зүйлийн нэг яах аргагүй мөн.

Сурталчилгаа явуулах эхний алхам

Та Facebook сурталчилгааг тухайн постын доор харагдах “Boost Post” гэсэн цэнхэр товчыг ашиглан эхлүүлж болох ч энэ нь тийм ч өргөн боломжийг бидэнд өгч чаддаггүй. Харин Ads managerашигласнаар хэрэглэгчээ зөв онилох, байршил, зорилго гээд маш олон боломж гарч ирэх болно.

Юуны өмнө сурталчилгаа явуулахын тулд та тухайн Facebook хуудасны админ эсвэл сурталчилгаа явуулах эрх бүхий рольтой байх мөн сурталчилгааны аккаунттай байх хэрэгтэй. Хуудас дээр админ байсан ч сурталчилгааны аккаунт үүсгээгүй бол сурталчилгаа явуулах боломжгүй байдгийг анхаарна уу.

Холбоотой нийтлэл:

Сурталчилгааны аккаунт данс үүсгэх

Сурталчилгааны аккаунт үүсгэхийн тулд юун түрүүнд танд олон улсын эрхтэй банкны карт эсвэл Paypal аккаунт байх хэрэгтэй. Хэрэв та картаа бэлтгэчихсэн бол Ads Manager-т хандан дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Facebook-ийн цэсийг илэрхийлдэг хөндлөн гурван зураас дээр дарахад цэсний баруун захад Settings гэсэн хэсэг харагдана. 

Settings цэсийг сонгон ороход таны дэлгэцийн зүүн буланд Ad Account, Pages, Payment Settings, Notifications гэсэн дэд хэсгүүд бий. Үүнээс  Payment Settings хэсгийг сонгон ороорой. 

Дэлгэцийн дунд хэсэг Next Bill буюу дараагийн нэхэмжлэх ирэх хугацааны мэдээлэл, Payment Methods төлбөрөө хэрхэн төлөхөө шийдэх, Set Your Account Spending Limit буюу сурталчилгаанд зарцуулах төсвийн хязгаар тавих гэсэн хэсэг гарч ирнэ.

Үүнээс Payment Methods хэсэгт байрлах Add Payment Methods товчийг дарснаар танд картын мэдээллээ оруулах цонх гарч ирнэ. Энэ хэсэгт картын мэдээллээ оруулснаар та өөрийн сурталчилгааны аккаунттай болно.

Харин сурталчилгааны данс аль хэдийнээ тохируулсан ч өөр хамтран ажиллагчаа уг сурталчилгааны аккаунтыг ашиглан сурталчилгаа хийх эрхтэйгээр нэмэхийг хүсэж байвал Settings цэсний Ad account хэсэг рүү орж, баруун доод буланд байрлах Add people цэнхэр товчийг дарах хэрэгтэй.

Сурталчилгаа явуулах хоёр дахь алхам

Шинээр сурталчилгаа явуулахын тулд юун түрүүнд Ads Manager-тээ ор. Ads manager-рүү нэвтэрч ороход таны Facebook-ийн хаяг дээр холбоотой сурталчилгааны дансны жагсаалт харагдах ба хэрэв таны хаяг дээр нэг л данс холбоотой бол ганц л сурталчилгааны аккаунт харагдана. Тухайн сурталчилгааны дансны үндсэн эзэмшигч хэн гэдгээр тухайн дансны хаяг харагддаг тул таны нэрээр энэ нь харагдахгүй байж болзошгүйг анхаарна уу. Та өөрийн хуудасны сурталчилгааны дансан дээр холбоотой хаягийг сонгоод ороорой.

Ингээд дараагийн хуудсанд тухайн сурталчилгааны дансан дээр өмнө нь явуулсан сурталчилгааны жагсаалт, үр дүнгийн мэдээлэл гарч ирнэ. Харин та шинэ сурталчилгаа явуулах гэж байгаа бол Create гэсэн ногоон товчийг дараарай.

Facebook юуг хэрхэн ямар зорилгоор сурталчлах гэж байгаатай холбоотой сурталчилгааны төрлүүдийг санал болгодог. Шинэ сурталчилгаа үүсгэх Create товчийг дарсны дараа хуудас солигдож, Awareness буюу бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах, Consideration буюу ямар үйлдэл шаардсан, Conversion буюу үр дүнтэй холбосон сурталчилгааны төрлүүдээс сонголт хийх цонх гарч ирнэ.

  • Хэрэв та тухайн сурталчилгаан дээр коммэнт бичүүлэх зэрэг ямар нэг үйлдэл хийлгэхийг бус зөвхөн бараа бүтээгдэхүүнийхээ лого, сав баглаа боодлыг таниулах, олон хүнд хүргэхийг хүсэж байвал  нь Awareness хэсгийн сонголтуудаас сонгох нь зүйтэй.
  • Харин хэрэглэгч танай сурталчилгааг харснаар хэрэглэгч сэтгэгдэл үлдээх, ямар нэг холбоос руу дарж орох, танай хуудсанд like дарах, таны зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд нэгдэх, видео контент үзэх, апп инсталл хийх зэрэг үйлдэл хийлгэх зорилготой бол Consideration хэсгээс сонгоорой.
  • Харин танай веб хуудас болон бусад онлайн дэлгүүрт танай бараа зарагдаж байгаа бол та сүүлийн сурталчилгааны төрөл болох Conversion-г ашиглавал илүү үр дүнтэй байдаг.

Сурталчилгааны бүтэц

Facebook төлбөртэй сурталчилгаа дараах бүтцээс бүрддэг:

Campaign: Сурталчилгааны кампанит ажил сурталчилгааны зорилго сонгосноор үүсдэг. Тухайн сурталчилгаантай холбоотой бүхий л мэдээлэл энд агуулагдаж буй.
Ad set: Ad set нь тухайн сурталчилгааны зорилтот сегмент, сурталчилгаагаа хаана байршуулах, ямар хугацаа, төсөвтэй гэх мэт мэдээллийг энд сонгоно.
Ad: Сурталчилгаа хэрхэн харагдах ямар зураг, текст, өнгө төрхтэй байхыг энд сонгодог.

Facebook сурталчилгааны төрөл, зорилтот сегмент

Сурталчилгааны төрөл

Сурталчилгааны зорилгоос хамааруулан дараах төрлийн өөр, өөрийн давуу тал бүхий Facebook сурталчилгааны төрлөөс сонгон явуулах боломжтой.

Зурагт сурталчилгаа
Өндөр чанартай, хэрэглэгчдийн анхаарал татах зураг ашиглах нь вэбийн хандалт нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн оролцоог дээшлүүлэх чухал ач холбогдолтой.

Видео сурталчилгаа
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ харуулахад зурагт сурталчилгаатай харьцуулахад илүү анхаарал татах, илүү их мэдээлэл өгөх боломжтой.

Collection сурталчилгаа
өөрийн Facebook хуудасны Shop хэсэгтэй холбон бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдан авалтад нөлөөлөх боломж бүхий сурталчилгааны хэлбэр.

Carousel-Албом хэлбэрийн сурталчилгаа
Тус бүртээ бэв холбоос бүхий 10 хүртэлх тооны зураг, видеог нэг сурталчилгаанд багтаан харуулах боломжтой.

Slideshow-Хөдөлгөөнт зураг
Бэлтгэсэн зургаа хөдөлгөөнд оруулан, дуу, текстээр баяжуулан сурталчилгаанд ашиглаж болно.

Instant Experience сурталчилгаа
Instant Experience-хуучин нэрээр Canvas сурталчилгаа нь гар утасны дэлгэц дүүрэн зөвхөн танай бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг харуулах боломжтой. Энэ төрлийн сурталчилгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс танилцана уу.

Lead generation - хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах сурталчилгаа
Энэ төрлийн сурталчилгаа нь Facebook болон Instagram дээр өөрийн бизнесийн талаар сонирхож буй хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах боломж олгоно. Зураг, видео, текст тайлбарын хамт мэдээлэл бүртгэх хуудсыг хэрэглэгчдэд хүргэдэг.

Offer-Хямдрал, урамшууллын санал
Facebook дээр өөрийн хэрэглэгчдэд зориулсан хямдрал, урамшууллыг санал болгох боломж.

Пост дэмжих сурталчилгаа
Бидний ярьж заншсанаар Boost Post сурталчилгаа. Постоо олон хүнд хүргэн, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Event сурталчилгаа
Зохион байгуулж буй эвентээ олон хүнд хүргэхэд энэхүү сурталчилгааг ашиглана. Зураг болон видео хэлбэрээр сурталчилгаагаа үүсгэж болно.

Page like нэмэгдүүлэх сурталчилгаа
Facebook хуудасныхаа like-г нэмэгдүүлэх сурталчилгаа явуулах боломжтой. Олон like-тай хуудас худалдаж авснаас энэ төрлийн сурталчилгаа хийх нь танд жинхэнэ зорилтот хэрэглэгчдээс тань бүрдсэн хуудастай болох боломж олгоно.

Сурталчилгааны зорилтот сегмент

Сурталчилгааны зорилтот сегмент сонгох нь Facebook сурталчилгааны хувьд хамгийн чухал давуу талуудын нэг. Хэрэглэгчид нь маш их цагийг зарцуулж, асар их мэдээллийг Facebook-т өгч байдгаас хэрэглэгчдийнхээ талаар гүн гүнзгийн мэдээлэл цуглуулах боломжыг Facebook-т олгодог. Харин нөгөө талаас Facebook тэрбум, тэрбум хэрэглэгчдийг хоорондоо холбогдох, шинэ мэдээлэл хүлээж авах, хуваалцах боломж олгосныхоо төлөө тэдэнд төлбөртэй сурталчилгаа хүргэх эрхтэй болж байгаа юм гэсэн үг.

Бид Facebook сурталчилгаа хийхдээ сурталчилгааны зорилтот сегментээ сонгох дараах боломжууд бий. 

Хүн ам зүйн үзүүлэлтүүд

  • Байршил: Улсаар, хотоор гэх мэт газар зүйн байршлаар нь сонголт хийх
  • Нас: Ямар насны хэрэглэгчид танай зорилтот зах зээл вэ?
  • Хүйс: Эрэгтэй эсвэл эмэгтэйчүүдийг сонгох
  • Нэмэлт сонголтууд -“More Demographics”: Ажил эрхлэлт, гэр бүлийн байдал гэх мэт илүү олон үзүүлэлтээр сонголт хийх боломж олгоно.

Сонирхолын үзүүлэлтүүд

Хэрэглэгчид юуг сонирхдог талаарх мэдээллийг үндэслэн бид сурталчилгаа хүргэхээр сонгох боломжтой. Гэхдээ энэхүү сонирхолын үзүүлэлт нь тухайн хэрэглэгч өөрөө юу сонирхдог гэсэн мэдээлэлд биш харин Facebook хэрэглэх явцдаа ямар хуудас дагасан, ямар төрлийн видео сонгон үздэг, ямар төрлийн мэдээ илүү хардаг гэх мэдээлэлд тулгуурлсан байдаг тул бодитой сонголт болж өгдөг.

Зан төлвийн үзүүлэлтүүд

Ашиглаж буй төхөөрөмж, хэрэглэж буй компьютерийн үйлдлийн систем, аялалын давтамж гэх мэт худалдан авалтын болон одоо хийхээр төлөвлөж буй үйлдлийн талаарх мэдээлэлд тулгуурлан зорилтот сегментээ сонгох боломжтой. 

Түүнээс гадна та өөрийн хэрэглэгчдийн мэдээлэл, вэб хуудасныхаа хандалт, Facebook хуудасны оролцоо, видео постын үзэлт гэх мэт мэдээллийг ашиглан зөвхөн танд өөртөө ашиглаж болох Custom Audience буюу Тусгай зорилтот сегмент үүсгэн сурталчилгаагаа хүргэх боломжийн талаар эндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Сурталчилгааны байршил

Facebook сурталчилгааны үндсэн байршил болох News Feed-ээс гадна бид Instagram, Audience network буюу бусад гар утасны аппликейшнд, Messenger-т сурталчилгаагаа харуулах боломжтой. 

Сурталчилгаанд тавигдах шаардлага

Ямар нэг сурталчилгаа явуулах хүсэлт илгээмэгц Facebook тухайн сурталчилгааг явуулахыг зөвшөөрөх эсэхээ шийдэхээр хянаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл Facebook бол яг л өөрийн гэсэн Үндсэн хуультай их хот гэсэн үг. Монгол Улсын үндсэн хуулинд бусдыг шашин шүтлэг, сонирхол, итгэл үнэмшилээр ялгаварлан гадуурхах хориотой байдаг шиг Facebook-д ч гэсэн ийм мэдээлэл төлбөр төлж түгээх хориотой. Өөрөөр хэлбэл шашны утга агуулгатай, нэг үзэл санааг хэт дэмжсэн контент байгаа эсэхийг Facebook хянаж тухайн сурталчилгааг нийтлэх эсэхээ шийднэ.

Мөн насанд хүрэгчдэд зориулсан утга агуулгатай, зохиогчийн эрхтэй, бусдыг төөрөлдүүлсэн буюу /Before, After/ харуулсан, иртэй мэсний зураг ашигласан зэрэг олон нийтэд түгээхэд тохиромжгүй контентыг Facebook төлбөртэй сурталчилгаа явуулахад зохимжгүй гэж үздэг. Иймээс хэрэв контентоо илүү олон хүнд төлбөртэй сурталчилгаараа хүргэхийг хүсэж байвал дээрх шаардлагуудыг анхаарах хэрэгтэй.

Өмнө нь Facebook зурган контентын 20%-аас илүү зайг текст эзэлж байвал сурталчилгаанд ашиглахыг зөвшөөрдөггүй байсан. Одоо зөвшөөрдөг болсон ч аливаа зурган контент дээрх текст бага байх тусам илүү олон хүнд хүрч байна. Харин таны контентын текст 20%-аас их байгаа эсэхийг хэрхэн шалгах мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Сурталчилгааны үр дүнг хэмжих

Сурталчилгаа хэр олон хүнд хүрэх нь сурталчилгааны төсөвтэй холбоотой ч зорилтот бүлэгтээ хүрч, тэдний сонирхлыг төрүүлж чадвал, төлбөртэй сурталчилгааны харагдацаар зогсохгүй, органик хүртээмж ч мөн дагаж ихэснэ. Facebook алгоритм хэсэгт өгүүлсэнчлэн Facebook хувь хүн хоорондын харилцаанд түлхүү анхаарч байгаа шүү дээ.

Facebook сурталчилгааны хувьд хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой үр дүнгийн үзүүлэлтүүд:

  • Reach: Таны сурталчилгаа хэдэн хүнд хүрч байна? Хэт бага байгаа бол төсөв нэмэх, сурталчилгааны загвар, дизайны хувьд Facebook сурталчилгааны шаардлагыг хангасан эсэх дээр анхаарал хандуулаарай.
  • Frequency: 1 хэрэглэгч дунджаар хэдэн удаа таны сурталчилгааг харж байна? Хэт өндөр байгаа бол зорилтот бүлгийг өөрчлөх хэрэгтэй.
  • Cost per Action: Нэгжийн зардал. FB сурталчилгаа бусад сурталчилгааны сувгаас ашигтай эсэхийг харах боломжтой.
  • Actions, Engagement: Сурталчилгаа зорилгодоо хүрч байгаа эсэх?

Сурталчилгааны төсөв, зорилтот сегмэнд сонгох үед өдөрт хэдэн хүнд хүрэх, ямар үр дүн гарах гэсэн тооцоолол гарч ирдэг. Энэ нь таны бэлдсэн контентын агуулга, зорилтот бүлгийн сонирхолд нийцэж байгаа эсэх болон зургийн чанар, стандарт зэргээс хамаарна. Сурталчилгаа цацагдаж эхэлмэгц Facebook тухайн сурталчилгаанд үнэлгээ өгдөг ба үүнтэй сурталчилгааны цаашдын ирээдүй шууд хамаарна. 

Facebook сурталчилгааны үр дүн хэмжих хамгийн чухал 2 үзүүлэлтийн тухай та эндээс дэлгэрүүлж уншаарай.

Facebook сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлэх

Үр дүнтэй сурталчилгаа /boost/ хийхийн тулд зорилтот сегментээ олж онилох, танай байгууллагын хуудастай холбогдсон хүмүүст үе шаттай мэдээлэл хүргэх хэрэгтэй.

Facebook сурталчилгаагаа одоогийн хэрэглэгчид буюу танайхаар үйлчлүүлсэн хүмүүсдээ хүргэ!

Яагаад?

Ихэнх маркетерууд шинэ хэрэглэгч олох тал дээрээ хэт их анхаардаг. Харин өмнөх хэрэглэгчид тань бүгд танайхаас дахин 1 худалдан авалт хийвэл ямар вэ? Тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа бол илүү үнэтэй багц, дараагийн шинэ загварыг тань худалдан авах магадлал илүү байх нь мэдээж. Тэгэхээр одоогийн хэрэглэгчид тань борлуулалтад эерэг нөлөө үзүүлэх боломж тун өндөр.

Судалгаанаас үзэхэд шинэ хэрэглэгч авах зардал нь одоогийн хэрэглэгчээ тогтоон барихаас 5-10 дахин өндөр байдаг аж. Энэ тоо л таныг одоогийн хэрэглэгчдэдээ илүү анхаарал хандуулах хангалттай шалтгаан болно гэж итгэж байна.

Яаж?

  1. Ads Manager-Tools-Audiences гэсэн сонголтыг хий.
  2. Дэлгэцийн баруун дээд булан дахь Create Audience цэснээс Custom Audience-г сонго.
  3. Зорилтот сегментийнхээ төрлийг сонго. Энэ тохиолдолд хэрэглэгчийн жагсаалт буюу Customer List-г сонгох бөгөөд вэб хуудсанд хандсан хэрэглэгчид эсвэл апп хэрэглэгчдийн жагсаалтыг сонгох боломжтой.
  4. Одоо хэрэглэгчдийнхээ и-мэйл хаяг эсвэл утасны дугаар бүхий CSV эсвэл TXT өргөтгөлтэй файлыг сонгон оруулаад Create Audience товчыг дар.
  5. Facebook таны оруулсан жагсаалтыг хэрэглэгчдийн мэдээлэлтэй харьцуулах болно. Энэ процесс бага зэрэг хугацаа шаардах бөгөөд дараах мэдээлэл гарч ирнэ. Өөрийн үүсгэсэн жагсаалтдаа нэр өгөөд Done товч дээр дараарай.
  6. Ийнхүү одоогийн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан Facebook сурталчилгаа үүсгэх боломжтой боллоо. Эдгээр хэрэглэгчдэдээ шинэ бараа бүтээгдэхүүн, хямдрал урамшууллын эсвэл үнэнч хэрэглэгчдийн хөнгөлөлтийн мэдээллийг хүргэж болно.

Lookalike Audiences үүсгэн шинэ боломжит хэрэглэгчдэд хүр!

Яагаад?

Өмнө үүсгэсэн Custom audiences-тай адилаар одоогийн хэрэглэгчдийн мэдээллээ ашиглан тэдэнтэй төстэй боломжит хэрэглэгчдийн сегмент үүсгэх боломж. Facebook-т Lookalike Audiences үүсгэхэд тухайн сонгосон бүс нутгийн нийт Facebook хэрэглэгчдээс танай хэрэглэгчидтэй хамгийн ижил төстэй шинж чанар бүхий 1%-с 10%-г зорилтот сегментээр сонгох боломж олгодог. Бас л хүмүүсийн тэр бүр хэрэглээд байдаггүй зорилтот сегментдээ хүрэх үр дүнтэй аргуудын нэг.

Яаж?

  1. Үүний тулд Ads Manager-Tools-Audiences хэсгээс дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлах Create Audience цэснээс Lookalike Audience товчыг сонго.
  2. Source хэсэгт Custom audience, conversion pixel эсвэл Facebook хуудасны аль нэгийг сонгоно. Дараа нь аль улсын Facebook хэрэглэгчдээс зорилтот сегментээ бүрдүүлэхээ сонго. Эцэст нь тухайн улсын нийт Facebook хэрэглэгчдийн 1%-10%-тай тэнцүү хэмжээний зорилтот сегментийнхээ хэмжээг сонгох боломжтой.
  3. Confirm товчыг дарснаар та өөрийн хэрэглэгчидтэй ижил төстэй бусад Facebook хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх сурталчилгааг хүргэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт Facebook хэрэглэгч 1.5 сая хүнд биш харин өөрийн бодит худалдан авагчидтай ижил сонирхол, шинж чанар бүхий танай хэрэглэгч болох магадлал өндөр 14,400 хэрэглэгчид сурталчилгаагаа хүргэх болно. Энэ нь нийт Facebook хэрэглэгчдэд хандсан сурталчилгаанаас харьцангуй хямд зардлаар илүү үр дүнд хүрэх боломжыг танд олгоно.

Facebook сурталчилгааны үр дүн-г тогтмол хяна!

Facebook сурталчилгааныхаа үр дүнг тогтмол хянаж байх нь хамгийн үр дүнтэйгээр төсвөө хэрхэн хуваарилах шийдвэр гаргахад тань туслах болно. Дараах нийтлэг үзүүлэлтүүдийг нэн тэргүүнд анхаар.

  1. Постын engagement буюу оролцоо өөрөөр хэлбэл like, comment, share. Контентийн төрлөөр нь мөн ангилан ямар контент илүү үр дүнтэй байгааг анхаар.
  2. Вэб хуудасны хандалт, ямар сурталчилгаа боломжит хэрэглэгчдийн урсгалыг нэмэгдүүлж буйг хар.
  3. Conversions буюу борлуулалтыг Google Analytics ашиглан яг хаанаас орж ирсэн болохыг нь тогтоож болно. Энэ нь аль суваг илүү борлуулалт хийж байгааг харах боломж олгоно.

Эцэст нь

Өдөр бүр 1.18 тэрбум хэрэглэгч идэвхтэй харилцаа үүсгэдэг, 60 сая бизнесийн байгууллагууд өөрсдийн маркетингийг хийж буй Facebook хэмээх аварга талбарт та ч бас өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах боломж бий.

Та бусдад туслаж, хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөх, зорилготой контент бүтээх нь таны амжилтын үндэс болно.

Facebook ч хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоох, түүнийгээ хадгалах бүхий л боломжоор маркетерүүдийг хангаж өгсөн гэхэд буруудахгүй болов уу.

Байнгын өөрчлөгдөн шинэчлэгдэж буй маркетингийн боломжууд, сурталчилгааны шинэ төрлүүд, үр дүнгий үзүүлэлтүүд сошиал медиа маркетерүүд бидний заавал хэрэглэх ёстой зүйлс.

Танай хэрэглэгчид Facebook-р дамжуулан тэдэнтэй харилцах боломжийг танд олгож байна. Энэ боломж том, жижиг ямар байгууллагын өмнө бүрэн дүүрэн нээлттэй.

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар
TOP