fbpx

Facebook хэрэглээ Монголд 2024

Монголчуудын интернэт, дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ойлголт, чиг хандлагын талаарх мэдээллийг Datareportal-с жил бүр гаргадаг DIGITAL 2024: MONGOLIA тайланд тусгажээ.

Монгол Улсын дижитал хэрэглээ 2024

2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд:

  • 2024 оны эхний байдлаар Монгол Улс 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83.9 хувь байна.
  • Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2024 оны эхэнд 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байна.
  • Мөн үед нийт үүрэн телефоны идэвхтэй холболтын тоо 5.13 сая болж, нийт хүн амын 147.8 хувьтай тэнцэж байна.

Монгол Улсын хүн ам 2024

2024 оны 1-р сарын байдлаар нийт хүн амын тоо 3.47 сая. 2023 онд нийт хүн ам 48 мянгаар ( +1.4 хувиар) өссөн.

Нийт хүн амын дунд эмэгтэйчүүд 50.5%, харин 49.5 хувь нь эрэгтэйчүүд байна.

2024 оны эхний байдлаар Монгол Улсын нийт хүн амын 69.2 хувь нь хотод, 30.8 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Хүн амын тоо, насаар 2024

Хүн амын голч нас 27.1. Нийт хүн ам насны бүлгээр:

  • 10.2% нь 0-4 насныхан;
  • 18.0% нь 5-12 насныхан;
  • 8.6% нь 13-17 насныхан;
  • 9.1% нь 18-24 насныхан;
  • 14.9% нь 25-34 насныхан;
  • 14.9% нь 35-44 насныхан;
  • 11.3% нь 45-54 насныхан;
  • 8.0% нь 55-64 насныхан;
  • 5.0% нь 65 ба түүнээс дээш насныхан.

Монгол Улсын интернэтийн хэрэглээ 2024

2024 оны эхний байдлаар 2.91 сая интернэт хэрэглэгчтэй. Монгол Улсын интернет хэрэглээний түвшин нийт хүн амын 83.9 хувьд хүрчээ.

Монгол Улсын сошиал медиа хэрэглээ 2024

Datareportal -с гаргасан мэдээллээс харахад 2024 оны 1-р сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад сошиал медиа хэрэглэгчдийн тоо 200 мянгаар буюу +8.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт сошиал медиа хэрэглэгчдийн 52.0 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 48.0 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Монгол Улсын Facebook хэрэглэгчид 2024

Метагийн сурталчилгааны платформ дээр мэдээллээс үзэхэд 2024 оны эхэн гэхэд Монгол Улсад Facebook хэрэглэгчдийн тоо 2.50 саяд хүрчээ. Анхаарах зүйл: Мета сүүлийн үед сурталчилгаа хүргэх хэрэглэгчдийн боломжит тоог тооцох аргачлалдаа өөрчлөлт оруулсан тул өмнөх тоон мэдээлэлтэй шууд харьцуулах боломжгүй.

Facebook хэрэглэгчдийн өсөлт

Метагийн өөрийн гаргасан статистик мэдээллээс харахад Монгол Улс дахь Facebook сурталчилгааны боломжит хүртээмж 2023 оны 1-р сараас 2024 оны 1-р сарын хооронд 200 мянгаар буюу +8.7 хувиар өссөн байна.

Энэ нь Facebook сурталчилгаа Монгол Улсын нийт хүн амын 72.0 хувьд хүрэх боломжтойг харуулж байна. Харин Мета төлбөртэй сурталчилгааг зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд хүргэдэг болохыг тооцож үзвэл Монгол Улсын 13 ба түүнээс дээш насны бүх хүнд 100% Facebook сурталчилгаа хүргэх боломжтой гэсэн үг.

Монгол Улс дахь Instagram хэрэглэгчид 2024

Метагийн сурталчилгааны хэрэгслүүдэд нийтлэгдсэн тоогоор Instagram 2024 оны эхэнд Монгол Улсад нийт 936.6 мянган хэрэглэгчтэй байв. Энэ нь Instagram-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 27.0 хувьтай тэнцэж байна гэсэн үг.

Харин 13 ба түүнээс дээш насны нийт хүн амын тоотой харьцуулахад 37.6 хувь нь instagram ашигладаг болохыг онцлох нь зүйтэй болов уу.

Харин хүйсээр нь авч үзвэл, Монгол Улс дахь нийт Instagram хэрэглэгчдийн 60.7%-г эмэгтэйчүүд, 39.3%-г эрэгтэйчүүд бүрдүүлж байна.

Instagram хэрэглэгчдийн өсөлт

2023 оны 1-р сараас 2024 оны 1-р сарын хооронд Монгол дахь Instagram хэрэглэгчдийн тоо 162 мянгаар ( +20.9 хувиар) өссөн байна.

Монгол Улс дахь Facebook messenger хэрэглэгчид 2024

Мөн л Метагийн сурталчилгааны боломжит хүртээмжийн мэдээллээс харахад 2024 оны эх гэхэд Facebook messenger-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монголд 2.20 сая хүрчээ. Энэ нь Facebook messenger хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 63.4 хувьтай тэнцэж байна гэсэн үг.

Харин 13 бас түүнээс дээш насны хүн амд харьцуулбал Facebook messenger хэрэглэгчдийн тоо 88.3%-д хүрчээ.

Монгол дахь Facebook messenger хэрэглэгчдийн өсөлт

2023 онд Facebook messenger хэрэглэгчдийн тоо 250 мянгаар буюу 12.8% өссөн байна.

Монгол Улс дахь Linkedin хэрэглэгчид 2024

Linkedin-н сурталчилгааны хэсгээс авсан мэдээллээс харахад Linkedin 2024 оны эх гэхэд Монголд нийт 290.0 мянган “гишүүнтэй” болжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 8.4 хувьтай тэнцэж байна.

Харин 18-аас дээш насны хүн амтай харьцуулбал LinkedIn хэрэглэгчдийн тоо Монгол Улсын 18-с дээш насны нийт хүн амын 13.2%-тай тэнцэж байгааг онцлох нь зүйтэй.

Харин хүйсний харьцаатай Facebook, Instagram хэрэглэгчдийнхээс ялгаатай буюу LinkedIn хэрэглэгч монголчуудын 46.5 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 53.5 хувь нь эрчүүд байна.

Монгол дахь LinkedIn хэрэглэгчдийн өсөлт

Монгол Улс дахь Linkedin хэрэглэгчдийн тоо 2023 онд 30 мянгаар (+11.5 хувиар) өссөн байна. Харин 2023 оны сүүлийн улиралд 10 мянгаар (+3.6 хувиар) өсчээ.

Монгол Улс дахь X (Twitter) хэрэглэгчид 2024

X (twitter)-н сурталчилгааны хүртээмжийн мэдээллээс харахад X хэрэглэгч Монголчуудын тоо 2024 оны эх гэхэд нийт 129.0 мянга болжээ. Энэ нь Х-ийн хэрэглэгчид Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувьтай тэнцэж байна гэсэн үг.

Xарин зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд харьцуулбал 5.2% нь X ашигладаг ажээ.

Хүйсийн ялгаатай байдлын хувьд мөн л Facebook болон Instagram-с өөр дүр зураг ажиглагдах бөгөөд 2024 оны эхэнд Монгол дахь x хэрэглэгчдийн 38.3 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 61.7 хувь нь эрэгтэйчүүд байв.

Монгол Улс дахь Х хэрэглэгчийн өсөлт

X (twitter) хэрэглэгчдийн тоо 2023 онд Монгол улсад 22 мянгаар (-14.5 хувиар) буурсан байна.

Монгол Улс дахь гар утасны хэрэглээ 2024

GSMA Intelligence-н мэдээлснээр 2024 оны эхэнд Монгол Улсад үүрэн холбооны 5.13 сая хэрэглэгч бүртгэгдсэн байна. Энэ нь 2024 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын гар утасны идэвхтэй холболт нийт хүн амын 147.8 хувьтай тэнцэж байна. Энэ тоо 2023 онд 293 мянгаар ( +6.1 хувиар) өссөн байна.

Facebook хэрэглээ Монголд 2021

Сүүлийн жилүүдэд Монгол дахь сошиал медиа хэрэглэгчдийн тоо өсөхөөс гадна идэвхтэй хэрэглээ ч мөн өсч байна. Ялангуяа бүхий л насны хэрэглэгчдийн төлбөртэй сурталчилгаанд үзүүлж буй идэвхтэй хариу үйлдэл эрс нэмэгджээ.

Монгол Улсын нийт хүн амын 68% буюу 2’200’000 хүн Facebook идэвхтэй ашиглаж, тэдний 99% нь гар утаснаасаа ханддаг юм байна. Түүнчлэн 250’000 хүн Facebook бизнес хуудас удирддаг.

18-34 насны залуучууд сошиал медиад хамгийн идэвхтэй байдаг ч сүүлийн 2 жилийн судалгааг харвал 45-аас дээш насны Facebook хэрэглэгчдийн тоо тогтвортой өсч байна. Хүмүүс сошиал медиаг чөлөөт цагаараа сонирхолтой мэдээ мэдээлэл авах, хүмүүстэй холбоотой байх мөн өөрийгөө олон нийтэд танилцуулах суваг хэмээн харж байна.

Facebook хэрэглээний идэвхийн хувьд ч сүүлийн жилүүдэд онцгой эерэг өөрчлөлт орж байна. Ялангуяа төлбөртэй сурталчилгааны идэвхтэй хариу үйлдэл, хэрэглэгчдийн коммент бичих тоо сүүлийн 2 жилд эрчимтэй өсөлттэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээс илүү идэвхтэй хэрэглээтэй нь хэвэээр боловч сүүлийн 2 жилд эрэгтэйчүүдийн идэвх өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү болжээ.

Facebook хэрэглээ Монголд 2020

Жил ирэх тусам сошиал медиа платформын хэрэглээ нь маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсоор л байна. Тэр дундаа Facebook хэрэглээ сүүлийн 5 жилийн хугацаанд маш эрчимтэй нэмэгдэж, Монгол дахь хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ болжээ. Монгол улсаас сошиалд идэвхитэй хэрэглэгчид 2.200.000 ба 95,4% нь гар утаснаас ханддаг идэвхитэй хэрэглэгч байна. Үүнээс 205.600 орчим төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас байна. Энэ үзүүлэлтээс харахад хэрэглэгчид, болон бизнесийнхэний хувьд Facebook-ийн хэрэглээ маш өндөр байгааг харах боломжтой юм.

Сүүлийн 5 н жилийн Facebook хэрэглэгчдийн хүйсийн харьцаа эр 48%, эм 52% харьцаа нь тэнцвэртэй байна. Сошиал идэвхитэй хэрэглэгчид 18-34 насны залуучууд. Facebook хүмүүс хэрэглэхдээ сонирхолтой мэдээлэл авах, танилын холбоогоо нэмэгдүүлэх, богино хугацаанд хэрэгцээт зүйлсийг харах, унших, үзэх байдлаар ашигладаг.

Хэрэглэгчдийн сүүлийн 4 жилийн мэдээллийг үзэхэд эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс 2 дахин илүү Facebook-ийн үйлдэл хийдэг байна. Жишээлбэл 1 сарын хугацаанд эрэгтэйчүүд 5 сэтгэгдэл бичдэг бол эмэгтэйчүүд 10 харин эрэгтэйчүүд 3 удаа нийтлэл хуваалцдаг бол эмэгтэйчүүд 6 гэх мэтчилэн байна.

2019 онд Facebook Page органик хүртээмжийг бууруулснаар төлбөртэй зар сурталчилгааг маш ихээр дэмжиж байсан тэрэнтэй холбогдон Facebook page зар сурталчилгааны дарж үзэх байдал өссөн байна. Мөн Facebook хаалттай ганцаарчилсан харилцааг дэмжиж буй тул маркетерүүдийн хувьд Facebook сурталчилгаа, контент хүргэхдээ өөрсдийн зорилтот бүлэгтээ сонирхол насны бүтцийн дагуу ялгаатай контентыг санал болгох зүйтэй юм.

Facebook хэрэглээ Монголд 2020 Инфографик мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Эх сурвалж: Facebook.com, Hootsuite.

Facebook хэрэглээ Монголд 2019

2018 онд Facebook хэрэглэгчдийнхээ коммент бичих байдлыг илүү ихээр дэмжиж байсан бөгөөд мобайл аппликейшны өөрчлөлт хүртэл үүнд зориулсан гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Facebook хэрэглэгчдийн сэтгэгдэл бичих тоо ч нэмэгдсэн байна. Хэрэглэгчдийн сонирхол хүйс, насны бүтцээс хамаарч эрс ялгаатай байгаа нь маркетерүүдийн хувьд Facebook сурталчилгаа явуулахдаа зорилтот хэрэглэгчээ нарийвчлан сонгож, оновчтой сурталчилгаа хүргэх боломжийг нэмэгдүүлж байна.

Facebook хэрэглээ Монголд

Танд хэрэгтэй холбоосууд:

  1. Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
  2. ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
  3. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
  4. YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
  5. Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор

Facebook хэрэглээ Монголд 2018

Нас, хүйсийн бүтэц Манай улс дахь Facebook хэрэглэгчдийн тоо 2017 онд 1,7 сая байсан бол 2018 оны 2-р сарын байдлаар 2,1 саяд хүрчээ. Монгол Улсын Facebook хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 66% нь 18-34 насныхан байна.

Facebook хэрэглээ Монголд

Энэ үзүүлэлт 2017 онд 70% байсныг сануулах юун. Мөн 2018 оны 2-р сарын байдлаар нийт FB хэрэглэгчдийн 52% нь эмэгтэй, 48% нь эрэгтэйчүүд байна. Холбоотой:

Facebook Page үзүүлэлтүүд Монголд 2018

Та бүхэнд We are social байгууллагаас жил бүр гаргадаг Сошиал медиа, интернэт хэрэглээний статистик тайлангаас авсан мэдээлэлд үндэслэн гаргасан инфографикийг хүргэж байна. 2017 онд Монгол дах Facebook хэрэглэгчдийн тоо 25%-р өссөн бол Монгол Улсын нийт хүн амын өсөлт 1.9% байсан байна.

Facebook хэрэглээ Монголд

Харин гар утаснаас Facebook-т холбогддог хэрэглэгчдийн хувь 95%-д хүрчээ. Мөн энэхүү инфографикт Facebook Page Engagement Rate хэмээх үзүүлэлтийг багтаасан бөгөөд уг үзүүлэлт нь тухайн төрлийн постын нийт хүртээмж (Reach)-тэй харьцуулахад хэдэн хувь нь харилцаа (like, comment, share, click) үүсгэж байгааг илэрхийлдэг. Эх сурвалж: Facebook.com, We are social. Холбоотой:

Facebook хэрэглээ Монголд 2017

Facebook хэрэглээ Монголд

Нас, хүйсийн бүтэц Монгол Улсын FB идэвхтэй хэрэглэдэг 18-с дээш насны нийт хүн амын 70% нь 18-34 насныхан байна. Түүнчлэн нийт FB хэрэглэгчдийн 53% нь эмэгтэй, 47% нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд ахимаг насны эмэгтэйчүүд, тус насны эрчүүдтэй харьцуулахад Facebook илүү идэвхтэй хэрэглэдэг байна.

Танд хэрэгтэй дараагийн нийтлэлүүдийг уншиж сошиал медиа маркетингийн талаар хамгийн шинэ сонирхолтой хэрэгтэй цахим ном үнэгүй татаж авах бол та дараах холбоосуудаар зочлоорой.

  1. Facebook маркетинг: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага
  2. ИНСТАГРАМ МАРКЕТИНГИЙН А-Я: МАРКЕТЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
  3. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮД
  4. YOUTUBE MARKETING: ХЭРХЭН YOUTUBE СУВГАА АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ, МАРКЕТИНГИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ ВЭ?
  5. Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах бяцхан жор
TOP