fbpx
Facebook маркетинг

Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ?

Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан цахим ном худалдаанд гарлаа!

Яагаад Facebook маркетинг хэрэгтэй гэж?

Хэн нэгнээс Facebook гэж юу вэ? гэж асуувал ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ гэх байх. Бизнес эрхлэгчдээс энэ асуултыг асуувал бүүст хийх, зар сурталчилгааны хамгийн том платформ гэж хариулна. Харин маркетерүүдийн хувьд Facebook бол МАШ ТОМ БОЛОМЖ. Facebook маркетинг-н сувгийн хувьд улам л  чухал болсоор байгааг бид Монгол дахь Facebook хэрэглээ, фэйсбүүкийн зүгээс 2020 онд хийсэн бизнесүүдэд хэрэгтэй өөрчлөлтүүд, маркетеруудын мэдэж байх ёстой 2021 оны фэйсбүүк трендээс харж болно.

Яг өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн өргөн хэрэглээтэй сошиал медиа платформыг Facebook тэргүүлж байна. Facebook нь дэлхий даяар 2.4 тэрбум, Монголд 2.3 сая хэрэглэгчтэй бөгөөд дундаж хэрэглэгч нэг удаа Facebook-рүү нэвтэрч орохдоо хамгийн багадаа 20 минутыг өнгөрөөдөг гэсэн тоо гарчээ. Түүнчлэн Facebook-д минут тутамд 510,000 коммент, 293,000 пост, 136,000 зураг upload хийгдэж байна. Өөрөөр хэлбэл цахим хотын оршин суугчид Facebook-т холбогдох бүртээ зарцуулж буй 20 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг бөгөөд энэ нь л бизнес эрхлэгчдэд маш том боломжийг нээж өгч байгаа юм.

Түүнчлэн Facebook-ийн тусламжтайгаар бид маш хямд зардлаар, олон хүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах боломжтойгоор зогсохгүй маркетингийн зорилгоор ашиглах боломжтой томоохон хайлтын систем болон хөгжиж байна.

Өөрийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг илүү олон хүнд илүү олон давуу талтай түгээхийн тулд Facebook хуудас буюу Page нээх хэрэгтэй. Учир нь ажлаа хянаж, тайлан гаргах, өөрийн хэрэглэгчээ олж авах, тэдэнтэй байнгын холбоо харилцаа үүсгэх, сурталчилгаа явуулах гэх мэт илүү олон боломж жирийн хувь хүний хаягт бус Facebook хуудсанд л бий.

"FACEBOOK МАРКЕТИНГИЙН А-Я" ЦАХИМ НОМ

ЭНЭХҮҮ ЦАХИМ НОМОНД:

Facebook-ийн ажиллах зарчим ба алгоритм

Facebook хуудас /Page/ хэрхэн нээх, заавал тохируулах ёстой зүйлс

Фейсбүүк маркетинг: Контент ба төлөвлөлт

Facebook Messenger Bot

Facebook маркетинг: Төлбөртэй сурталчилгаа буюу Boost хийх

сэдвүүдийг багтаав.

TOP