Маркетеруудад зориулсан Facebook-н талаарх 40 БАРИМТ
Өдөр бүр 1,13 тэрбум хүн идэвхтэй ашиглаж байдаг үзүүлэлтээрээ Facebook дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа мөнөөс мөн. Энэ ч утгаараа бизнес эрхлэгчдийн хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэх сувгийн хувьд нэн тэргүүний сонголт болдог. Facebook ашиглан маркетинг хийх гэж буй хэн бүхний хувьд хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл нь Facebook-н талаарх хамгийн сүүлийн мэдээ, баримтууд.
Facebook-н талаарх статистик мэдээ баримтууд – Хүмүүс
- [inlinetweet prefix=”@nathousemn” tweeter=”null” suffix=””]Дэлхийн хүн амын 23% нь Facebook дээр идэвхтэй хаягтай байдаг.[/inlinetweet] Facebook идэвхтэй хэрэглэгчийн тоогоо 2016 оны хагас жилийн байдлаар 1,7 тэрбум гэж зарласан. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн ам 7.5 тэрбум гэвэл 4 хүн тутмын 1 нь сард ядаж нэг удаа Facebook-т холбогддог байна.
- Facebook зөвхөн сошиал медиа байхаа нэгэнт больсон, харин эдийн засгийн тогтолцоо болсон. Энэхүү эдийн засгийн идэвхтэй хэрэглэгчийн тоо нь Хятадын хүн амаас их.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Монгол дахь нийт Facebook идэвхтэй хэрэглэгчдийн 90,4% нь Улаанбаатарт амьдардаг.[/inlinetweet]
- Нийт Facebook хэрэглэгчдийн 70% нь өдөрт ядаж нэг удаа Facebook-ээ шалгадаг.
- Интернэт хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 77% нь Facebook хэрэглэдэг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 66.7% байдаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Хүмүүс өдөрт дунджаар 50 минут Facebook болон бусад холбогдох аппликейшнуудыг (Facebook, Messenger, Instagram) ашигладаг.[/inlinetweet] Харин энэ үзүүлэлт Snapchat-н хувьд 25-30 минут байдаг гэнэ.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Секунд тутам 6-8 шинэ хэрэглэгч Facebook-т бүртгүүлдэг.[/inlinetweet]
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Өдөрт дунджаар 1.03 тэрбум хэрэглэгч Facebook-т гар утаснаасаа холбогддог.[/inlinetweet]
- Нийт хэрэглэгчдийнх нь 54% нь зөвхөн гар утаснаасаа Facebook-т холбогддог.
- Харин энэ үзүүлэлт Монголд 44% байдаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Монгол дахь Facebook хэрэглэгчдийн ердөө 8% нь зөвхөн суурин компьютераас Facebook-т холбогддог.[/inlinetweet]
- 1 тэрбум гаруй хэрэглэгч Facebook messenger-г сард ядаж 1 удаа ашигладаг.
Facebook статистик мэдээ баримтууд – Пост
- Facebook хэрэглэгчдийн 44% өдөрт 1 удаа найзуудынхаа пост дээр “like” дардаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Минут тутамд 4 сая пост дээр Like дардаг.[/inlinetweet]
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Харин минут тутамд 1.3 сая пост share хийгддэг.[/inlinetweet]
- Facebook постын хувьд дундажаар 40 тэмдэгтээс бүрддэг.
- Хүний анхаарал төвлөрөх хугацаа 8 секунд. Богино пост урт, олон үгтэй постоос илүү үр дүнтэй байдаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Facebook-т пост хийх хамгийн үр дүнтэй өдрүүд – Пүрэв болон Баасан.[/inlinetweet]
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Facebook-т пост хийх хамгийн үр дүнтэй цагууд – Өглөө 6-8 & Өдөр 1-4.[/inlinetweet]
- Facebook-н хамгийн олон LIKE-тай хуудас нь Facebook for Every Phone гэдэг хуудас бөгөөд 501,146,829 like-тай.
- Хамгийн олон LIKE-тай брэндүүд
- Coca cola – 99 285 554 likes
- Mcdonalds – 67 198 013 likes
- Microsoft Lumia – 47454928 likes
Facebook статистик мэдээ баримтууд – Зураг
- Facebook-т зурагтай пост зураггүйгээсээ 2.3 дахин илүү харилцаа үүсгэж чаддаг.
- Бизнесийн байгууллагуудын зурагтай Facebook постууд нийт харилцааны 87%-г бүрэлдүүлдэг.
- Текст посттой харьцуулахад зурагтай пост 53% илүү like, 104% илүү коммент, 84% илүү даралт авдаг байна.
- 2015 онд өдөрт дунджаар 2 тэрбум зураг Facebook болон бусад холбоотой аппуудаар дамжин (Facebook, Messenger, Instagram) нийтлэгдэж байжээ.
Facebook статистик мэдээ баримтууд – Видео
- Бүтээгдэхүүний видео танилцуулга үзсний дараа хүмүүсийн тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах магадлал нь 85% өсдөг гэнэ.
- Facebook-т хүмүүст харагдаж байгаа видеоны тоо 3.6 дахин өссөн.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Facebook дээр үзсэн видеоны 85% нь дуугүй тоглуулсан байдаг.[/inlinetweet]
- Хүмүүс Facebook Live видео үзэхдээ 3 дахин урт хугацааг зарцуулдаг.
- Видео постууд зурагтай посттой харьцуулахад 135% илүү органик хүртээмжтэй байдаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Текст тайлбар оруулах нь видео үзэх хугацааг дундажаар 12%-р нэмэгдүүлдэг.[/inlinetweet]
- 2015 оны 11 сарын байдлаар өдөрт 8 тэрбум видео үзэж байсан.
- Өдөрт дунджаар 100 сая цагийг Facebook видео үзэхэд зарцуулдаг.
Facebook статистик мэдээ баримтууд – Сурталчилгаа
- Facebook-т 3 сая хувь хүн, байгууллага төлбөртэй сурталчилгаа явуулдаг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]2015 онд Facebook $8 тэрбум ам.долларыг сурталчилгааны орлогоос олсон.[/inlinetweet]
- Залуусын худалдан авалтын шийдвэрийн 47%-д сошиал медиа нөлөөлдөг.
- 2020 он гэхэд нийт дижитал сурталчилгааны жилийн зардал $100тэрбумд хүрнэ.
- Нийт сурталчилгааны орлогын 79% нь гар утсанд зориулсан сурталчилгаанаас орж ирдэг.
- [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Монгол дахь Facebook хэрэглэгчид сард дундажаар 7 сурталчилгаан дээр дардаг.[/inlinetweet]
Монгол дахь Facebook хэрэглэгчдийн талаарх дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл энд дарна уу!