fbpx

Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

Facebook, Instagram пост бэлтгэх ажил таны өдөр тутмын ажил үүрэгт багтдаг уу? Танай байгууллагын Facebook, Instagram постууд хэт хэвийн уйтгартай, эсвэл өөрийн өнгө төрх, загвар төрхөө нэг л олохгүй байна уу? Зурагт постууд лого байхгүй, текстийн хэмжээ, байршил, өнгө загвар хэт олон төрлийн эрээвэр, хураавар цуглуулга шиг болчихоод байна уу?

Эдгээрээс гадна хэрэв та Facebook, Instagram маркетингт зориулсан контент бэлтгэдэг бол постын олон төрлөөс хамааран анхаарах ёстой хэмжээ, харьцаа гээд заавал сурах ёстой зүйлс контент бэлтгэх явцад олон тохиолддог.

Тийм ч учраас энэхүү нийтлэлдээ энэ бүх асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилгоор бүхий л төрлийн пост бэлтгэх үед заавал анхаарах зургийн хэмжээ, харьцааг орууллаа. Мөн өмнө бэлтгэсэн байсан бэлэн загвар файлыг дахин шинэчлэн, 14 төрлийн зурган постын Photoshop файл болгон тоо, төрлийг нь нэмж бэлтгэж татаж авахаар орууллаа.

Энэхүү загвар файл таны ажлыг тун ч их хөнгөвчлөнө гэдэгт итгэлтэй байна. Facebook пост загвар Photoshop файл татаж авахын тулд доорх цонхонд нэр, имэйл хаягаа оруулан ИЛГЭЭХ товч дээр дараарай. Танд имэйлээр загвар файлуудыг илгээх болно.

Facebook cover

Facebook cover нь нэг зурагтай, 5 хүртэл зураг солигдож харагдах боломжтой олон зурагтай, гэсэн 2 төрөлтэй.

Зурагтай Facebook cover-ийн хэмжээ

Facebook пост бэлтгэх
  • Хэмжээ: 851х315 pixels
  • Компьютерийн дэлгэцнээс харагдах: 820 x 312 pixels
  • Гар утасны дэлгэцнээс харагдах: 640 x 360 pixels

Анхаарах зүйл:

  • Лаптопоос бүтнээрээ харагдаж байгаа Facebook cover зураг л гар утаснаас баруун, зүүн, дээд, доод талаасаа таслагдаж харагдана. Иймээс та cover зураг бэлдэхдээ гол агуулга, лого зэргээ гар утаснаас харагдах хэмжээнд багтааж бэлдэх нь хамгийн зөв.
  • PNG өргөтгөлтэй зураг чанарын хувьд хамгийн сайн харагдах учир энэ өргөтгөлтэй зургийг ковер зургандаа ашиглаарай.
  • Дээрх зарласан хэмжээнээс дээш хэмжээтэй бэлдэх нь ачааллыг удаашруулах магадлалтай тул хэмжээг аль болох баримтлаарай.
  • Нэгэнт ковер зургаа уншуулсан бол дээш доош нь дахин байршуулалт хийхээр зөөхөөс татгалзаарай.

Facebook Profile зургийн хэмжээ

Facebook Profile зургийг 180х180 pixels харьцаатай байхаар санал болгож байгаа. Гэхдээ гар утасны дэлгэцэн дээр 128х128 pixels хэмжээ нь л таслагдан харагдах болно. Тиймээс гол агуулгаа энэ хэмжээнд багтаан оруулаарай.

Facebook пост бэлтгэх нь

Фэйсбүүк пост зургийн хэмжээ

Санал болгох хэмжээ: 1200 х 630 pixels Facebook бидний оруулсан постыг өөрийн форматад оруулдаг. Постын харьцаа 1.91:1 гэсэн харьцаатай байхыг Фэйсбүүкээс санал болгож байна. Энэ харьцааны хамгийн зохимжтой харьцаа нь 1200 х 630 pixels бөгөөд хамгийн багадаа нийтэлж буй зураг 600 x 315 pixels хэмжээтэй байх ёстой аж.

Анхаарах зүйл:

Хэрэв та 2-10 зурагтай пост нийтлэхийг хүсэж байвал зураг бүрийн харьцааг 1х1 буюу 1200 x 1200 pixels байхаар тооцоорой.

Facebook эвентийн ковер зургийн харьцаа

Санал болгох хэмжээ: 1920 x 1005 pixels

Анхаарах зүйл:

Facebook эвентийн зураг 2:1 харьцаатай байх ёстой.

Facebook Stories зургийн харьцаа

Facebook пост бэлтгэх

Санал болгох хэмжээ: 1080 x 1920 pixels

Анхаарах зүйл:

Stories гар утасны дэлгэц дүүрэн харагддаг бөгөөд үүний харьцаа 9:16 байдаг. Сторис хэсэгт оруулах зураг сонгохдоо 500 pxl-ээс доош өргөний хэмжээтэй зураг бүү сонго. Хэрэв текст хэлбэртэй стори оруулах гэж байгаа бол дээд доод талаас 14%-ийг хоосон үлдээгээрэй. Ингэснээр үйлдэлд дуудах товч байршуулахад текстийг дарахгүй байх болно.

Олон төрлийн Facebook пост бэлтгэх нь

1:1 харьцаатай нэг зурагтай пост бэлдэх

Хэмжээ: 1000 х 1000 pixels Тайлбар: Текст багатай, зураг голлосон, бүтээгдэхүүн танилцуулах контентод тохиромжтой.

Анхаарах зүйл:

Facebook-ийн шинэ хэмжээгээр нэг зурагтай 1х1 хэмжээтэй постыг 500х500 pixels гэсэн харьцаатай байхаар санал болгож байна. Харин бид энэ харьцаанд тохируулан 1000х1000 pixels хэмжээтэй дээрх зургийг бэлдлээ.

Босоо нэг зурагтай пост хийх

Хэмжээ: 1000 х 1500 pixels

Сануулга: Facebook-ийн шинэ хэмжээгээр нэг зурагтай босоо постын newsfeed-д харагдах хамгийн том хэмжээ 500х750 pixels гэсэн харьцаатай байхаар санал болгож байна. Харин бид энэ харьцаанд тохируулан 1000х1500 pixels хэмжээтэй дээрх зургийг бэлдлээ.

Хэвтээ нэг зурагтай пост бэлтгэх

Хэмжээ: 1000 х <1500 pixels

Сануулга: Босоо зургийн харьцаанд 750 pixels гэдэг бол хамгийн том харьцаа гэж өмнө нь өгүүлсэн. Үүний дагуу хөндлөн зураг бэлдэх гэж байгаа бол өндрийн хэмжээ 750 pixels-ээс бага бол ямар ч байж болох нь ээ. Гэхдээ ерөнхий харьцаагаа хэзээ ч алдаж болохгүй.

Босоо 2 зурагтай Facebook пост бэлтгэх

Хэмжээ: 498 х 1000.

Тайлбар: Энэ төрлийн постыг 2 бүтээгдэхүүн харьцуулахад хамгийн түгээмэл ашигладаг. Мөн 1 зурагтай пост Facebook төлбөртэй сурталчилгаанд ашиглах үед хэт их текст мэдээлэл орсон бол сурталчилгааны зардал нэмэгдэх зарим үед бүр сурталчилгаа батлагдахгүй байх ч тохиолдол байдаг. Ийм үед 2 зурагтай болгон өөрчлөх боломжтой.

Анхаарах зүйл:

Facebook newsfeed-ийн шинэ дизайны дагуу босоо 2 зурагтай пост 249х500 гэсэн харьцаатай харагдах нь. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

Та бидний бэлтгэсэн дараах нийтлэлүүдийг уншиж, сошиал медиа маркетингийн талаар хамгийн шинэ, сонирхолтой, хэрэгтэй цахим ном үнэгүй татаж авах бол:

Хэвтээ 2 зурагтай Facebook пост бэлтгэх

Хэмжээ: 1000 х 498

Тайлбар: Олон мэдээлэл нэг хуудсанд багтаахад тохиромжтой. Мөн 1 зурагтай пост Facebook төлбөртэй сурталчилгаанд ашиглах үед хэт их текст мэдээлэл орсон бол сурталчилгааны зардал нэмэгдэх зарим үед бүр сурталчилгаа батлагдахгүй байх ч тохиолдол байдаг. Ийм үед 2 зурагтай болгон өөрчлөх боломжтой.

Анхаарах зүйл:

Facebook Newsfeed-ийн шинэ дизайны дагуу босоо 2 зурагтай пост 500х249 гэсэн хэмжээтэй харагдах нь. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

1х1 хэмжээтэй 2 зурагтай Facebook пост бэлтгэх

Хэмжээ: 1000 х 1000

Анхаарах зүйл:

Facebook-ийн шинэ хэмжээгээр 1х1 хэмжээ 1000х1000 pixels байгаа. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

Дараалсан 3 зураг бүхий хэвтээ пост

Хэмжээ: үндсэн зураг 1500х747 pixels буюу 2:1 харьцаа бүхий хэвтээ, жижиг зургууд: 747х747 pixels буюу 1:1 харьцаатай.

Тайлбар: Ихэвчлэн ижил төрлийн 2 бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгааг харуулахад ашиглахад тохиромжтой.

Дараалсан 3 зураг бүхий босоо пост

Хэмжээ: үндсэн зураг 747х1500 pixels буюу 1:2 харьцаа бүхий босоо, жижиг зургууд: 747х747 pixels

Тайлбар: Ихэвчлэн ижил төрлийн 2 бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгааг харуулахад ашиглахад тохиромжтой.

Дараалсан 3 зураг бүхий 1:1 пост

Хэмжээ: 825х825 pixels

Тайлбар: Ихэвчлэн ижил төрлийн 3 бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгааг харуулахад ашиглахад тохиромжтой.

Олон зураг бүхий хэвтээ Facebook пост бэлтгэх

Хэмжээ: Үндсэн зураг 2500*1665 pixels, хоёр дахь зураг 830х825 pixels бусад жижиг зургууд 825*825 pixels

Тайлбар: Олон зураг бүхий бүтээгдэхүүний танилцуулга, заавар зөвлөгөө зэрэг олон зураг, их хэмжээний текст шаардлагатай постуудыг хийхэд тохиромжтой.

Анхаарах зүйл:

Дараалсан олон зураг бүхий хэвтээ постын хэмжээ өөрчлөгдөж үндсэн зураг үндсэн зураг 500х333 pixels, хоёр дахь зураг 166х165 pixels, харин бусад жижиг зураг 165х165 pixels гэсэн харьцаатай болжээ. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

Олон зураг бүхий босоо Facebook пост бэлтгэх

Хэмжээ: Үндсэн зураг 1665*2500 pixels, хоёр дахь зураг 830х825 pixels бусад жижиг зургууд 825*825 pixels Тайлбар: Олон зураг бүхий бүтээгдэхүүний танилцуулга, заавар зөвлөгөө зэрэг олон зураг, их хэмжээний текст шаардлагатай постуудыг хийхэд тохиромжтой.

Анхаарах зүйл:

Дараалсан олон зураг бүхий хэвтээ постын хэмжээ өөрчлөгдөж үндсэн зураг үндсэн зураг 500х333 pixels, хоёр дахь зураг 166х165 pixels, харин бусад жижиг зураг 165х165 pixels гэсэн хэмжээтэй болжээ. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

Альбом хэлбэрийн олон зурагтай Facebook пост бэлтгэх.

Хэмжээ: 996*996 pixels

Тайлбар: Бүтээгдэхүүнийг зургаар харуулахад маш тохиромжтой. Мөн хэт их тексттэй зургийг сурталчилгаанд ашиглах бол өгөгдсөн хэмжээгээр 4 тэнцүү хувааж пост бэлтгэсэн ч болно.

Анхаарах зүйл:

Альбом хэлбэрийн олон зурагтай постын харьцаа 249х249 pixels гэсэн харьцаатай болжээ. Харин бид энэ харьцаанд тохируулан дээрх хэмжээтэй жишээ зургийг бэлдлээ.

Вэб линк бүхий олон бүтээгдэхүүний Facebook пост бэлтгэх

Хэмжээ: 1000х1000 pixels видео/зураг

Тайлбар: Зураг бүрт өөрийн гэсэн тайлбар мөн вэб линк оруулах боломжтой тул хэрэглэгчдийг тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцуулах боломжыг олгодог. Вэб сайтын хандалт нэмэгдүүлэх давуу талтай. 5 хүртлэх тооны зураг, видео оруулах боломжтой.

Facebook сурталчилгаанд ашиглах зургийн хэмжээ

Facebook feed-д байршуулах сурталчилгааны зургийн хэмжээ:

Facebook пост бэлтгэх
  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Хамгийн бага хэмжээ: 600 x 600 pixels
  • Зохимжит харьцаа: 1.91:1-ээс 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Facebook баруун баганад байрших сурталчилгааны зургийн хэмжээ:

Facebook пост бэлтгэх
  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Хамгийн бага хэмжээ: 254 x 133 pixels
  • Зохимжит харьцаа: 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Facebook Instant article сурталчилгааны зургийн хэмжээ:

  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Хамгийн бага хэмжээ: 600 x 600 pixels
  • Зохимжит харьцаа: 1.91:1-ээс 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Facebook Marketplace-д байрших сурталчилгааны зургийн хэмжээ:

  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Зохимжит харьцаа: 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Facebook Sponsored Message буюу мессенжер сурталчилгааны зургийн хэмжээ:

  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Зохимжит харьцаа: 1.91:1-ээс 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Мессенжерийн инбокс дахь сурталчилгааны зургийн хэмжээ:

  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Хамгийн бага хэмжээ: 254 x 133 pixels
  • Зохимжит харьцаа: 1.91:1-ээс 1:1
  • Зургийн хэмжээ: дээд хэмжээ 30МВ

Мессенжерийн stories дахь сурталчилгааны зургийн хэмжээ:

  • Тохиромжтой хэмжээ: 1080 x 1080 pixels
  • Зохимжит харьцаа: 9:16
  • Зургийн өргөний доод хэмжээ: 500 pixels

Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа 😊👇

Судалгаанд үзүүлснээр, бизнесүүдийн 63.2% нь зурган постийн хэмжээ, харьцааг маркетингийн стратегийн чухал хэсэг гэж үзжээ. Мэдээж! Сурталчилгааны агуулгыг бүрэн илэрхийлэхэд зохимжтой хэмжээ, харьцаа зайлшгүй чухал. Ингээд Инстаграм зургийн зохимжит хэмжээ, харьцааг танд хүргэж байна.

Instagram profile

Instagram profile нь 1:1 харьцаатай зураг байх бөгөөд хэт том хэмжээтэй зураг зөвшөөрөгддөггүй. Тиймээс санал болгох хэмжээ нь 110×110 pixels байдаг.

Instagram post

Instagram дахь зурган постыг дараах 3 янзын хэмжээ, харьцаатай нийтлэх боломжтой.

  1. Хөндлөн зураг буюу 1080 x 608 pixels /Зохимжит харьцаа: 1.91:1/
  2. Бүх тал адил хэмжээтэй буюу 1080 x 1080 pixels /Зохимжит харьцаа: 1:1/
  3. Босоо буюу 1080 x 1350 pixels /Зохимжит харьцаа: 4:5/

Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь бүх тал адил хэмжээтэй буюу 1080 x 1080 pixels /Зохимжит харьцаа: 1:1/ бөгөөд үүнийг нэг зурагтай болон Carousel постод ашигладаг.

Instagram story, Reels

Instagram Story, Reels cover нь бүгд яг ижил хэмжээтэй байдаг. Үүнээс өөр хэмжээтэй оруулвал зайлшгүй таслагдахыг анхаараарай. 💡

Таны бэлтгэж буй постууд өөр өөр зорилготой байдаг нь мэдээж. Тиймээс яг л тийм өөр өөр зорилготой постуудыг яагаад заавал нэг ижил, уйтгартай загвар хэлбэртэй бэлтгэнэ гэж? Төрөл бүрийн сонирхолтой хэлбэрээр бэлтгэн хэрэглэгчдэд хүргэх нь таны ажлын үр дүнг ч мөн дээшлүүлэх боломжтой шүү.

Та бидний бэлтгэсэн Facebook, Instagram постын бэлэн загвар файлыг татаж авч, туршаарай. Мөн энэхүү пост танд таалагдвал SHARE хийгээрэй. Танд амжилт хүсье.

TOP