2023 онд дэлхий нийтээр сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5 тэрбум-н босгыг давж, 266 саяар нэмэгджээ. Түүнчлэн дундаж сошиал медиа хэрэглэгч 2 цаг 23 минутыг сошиалд зарцуулж, шоппинг хийхээс эхлээд, найз нөхөдтэйгээ холбогдох, цагийг зугаар өнгөрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хайх зэргээр ашиглаж байна…
Агуулга Танилцуулга CRM нь жижиг дунд бизнест хэрхэн туслах вэ? Жижиг дунд бизнест CRM хэрэгтэй байгаа шалтгаанууд Жижиг дунд бизнесүүдэд зориулсан CRM-ийн ашиг тус Bitrix24 CRM Bitrix24 CRM нэвтрүүлэх үнийн санал Өнөөгийн бизнесийн өрсөлдөөнт орчинд жижиг, дунд бизнес эрхлэгчид тогтвортой, байнгын үр ашигтай ажиллахын тулд өөр, өөрсдийн гэсэн бизнесийн давуу талыг бий болгох нь чухал. Тэгвэл таны бизнесийн энэ давуу талыг
Их, дээд сургуулиас эхлээд сургалтын төвүүд хүртэлх боловсролын бүх шатны байгууллагуудад тулгарч байдаг нэг асуудал нь сургалтын алба, оюутан сурагчид, төгсөгчдийн хоорондын харилцааг илүү үр дүнтэй удирдах хэрэгцээ шаардлага байдаг. Төрөл бүрийн үйл ажиллагааны процессийг хамтад нь удирдах боломжтой иж бүрэн систем л уг хэрэгцээ шаардлагыг хангаж чадна. Энэхүү нийтлэлд бид бүх шатны боловсролын байгууллагын энэхүү хэрэгцээг Bitrix24 CRM Хэрэглэгчийн Харилцааны Менежмент ашиглан хэрхэн шийдэж болох талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн гаргаж, маркетерүүддаа хүргэж байна. Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн үйлчилгээндээ практикд хэрхэн хэрэглэж байгаа талаар бэлтгэлээ. Facebook маркетингийн төлөвлөгөө: Эхний алхам “Зорилго” – Урт хугацааны зорилгодоо хүрэхэд
Мета 2 жил орчимын өмнө тодруулбал 2021 оны 1 сард зарласан Facebook хуудасны шинэ хувилбараа нийтэд хүргэх ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. 2022 оны 10-р сараас Мета-гийн зүгээс жижиг, дунд бизнесийн байгууллагуудыг бүгдийг нь Page-н шинэ хувилбарт шилжүүлж дуусгахаа зарласан. Тэгэхээр та жижиг, дунд бизнесийн байгууллагын Facebook хуудас удирддаг бол танай Page автоматаар шинэ
Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, Facebook сурталчилгааны үр дүнгээ дээшлүүлэн борлуулалтаа өсгөх вэ? Энэ удаад бид шууд борлуулалтад чиглүүлэх биш харин худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат буюу боломжит хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, танилцуулах, борлуулалтын үе шат руу чиглүүлэх сурталчилгааны 3 аргачлалыг танилцуулж байна. Эдгээр сурталчилгааны аргачлал нь илүү их мэдээллийг хэрэглэгчдэд
Дижитал маркетинг гэдэг зүйл байнгын хурдтай өөрчлөгдөж байдаг салбар. Туршлагатай маркетер ч бай, шинээр эхэлж байгаа ч гэсэн яг одоо суралцах боломжтой дижитал маркетингийн сургалт гэдэг хэрэгтэй зүйл шүү. Гэхдээ бүр 54 сургалт бас ҮНЭГҮЙ. Контент маркетинг 1. Internet Marketing for Smart People – Copyblogger 2. Viral Marketing and How to Craft Contagious Content – Coursera 3. The
Facebook, Instagram сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдол гардаг уу? Мэдээж гардаг л байх. Шалтгаан нь магадгүй таны сонгосон үгийн сонголт байх магадлалтай.. Бид энэ удаад Facebook, Insta сурталчилгаа хийхдээ зайлсхийх ёстой 17 төрлийн үг хэллэгүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Facebook сурталчилгаанд “хориотой үг” ашигласан тохиолдолд ямар асуудал гардаг вэ? Facebook, Instagram сурталчилгааг нийтлэх товч дээр
Facebook, Instagram пост бэлтгэх ажил таны өдөр тутмын ажил үүрэгт багтдаг уу? Танай байгууллагын Facebook, Instagram постууд хэт хэвийн уйтгартай, эсвэл өөрийн өнгө төрх, загвар төрхөө нэг л олохгүй байна уу? Зурагт постууд лого байхгүй, текстийн хэмжээ, байршил, өнгө загвар хэт олон төрлийн эрээвэр, хураавар цуглуулга шиг болчихоод байна уу? Эдгээрээс гадна хэрэв та Facebook,
Ямар ч Facebook хэрэглэгч аливаа бизнесийн байгууллагын Facebook хуудсанд тодорхой мэдээлэл авахаар аль нэг постод нь коммент үлдээсэн л байдаг. Тэд өөрсдөө ч мэдэлгүй боломжит ирээдүйн худалдан авагчид буюу шинэ сэжим болдог. Харин нөгөө талаас тухайн бизнесийн байгууллага коммент бүрт алдалгүй хариу өгч хэрэглэгчдийг амжилттай цааш чиглүүлж байгаа эсэхээс шалтгаалж, үр дүнтэй борлуулалт явагдах эсэх
Контент маркетинг нь тодорхой зорилго бүхий бичвэр, нийтлэл, татаж авах материал, зураг, дүрс, хөдөлгөөнт бичлэг гэх мэт хэлбэртэй агуулгыг бэлтгэн, зорилтот хэрэглэгчдэд хүргэх улмаар өөрийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээ, туршлага, чадварын талаарх мэдлэг, мэдээлэл олгох маркетингийн аргачлал юм. Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг
Facebook дээрх төлбөртэй сурталчилгаа, бүүстийн чинь үр дүн нэг л хангалтгүй санагдаад байна уу? Борлуулалтаа өсгөж, сурталчилгааны үр дүнгээ хэрхэн дээшлүүлэх талаар бодож үзсэн үү? Энэ удаад бид Facebook сурталчилгаа хийхдээ хүмүүсийн нийтлэг гаргадаг 9 алдаа, залруулах аргын хамт хүргэхээр бэлтгэлээ. 1: Facebook сурталчилгааны бүтцийн талаарх мэдлэг дутмаг, үр ашигтай ашиглаж чаддаггүй. Facebook Ads Manager-с
Сэтгэл хөдөлгөм, богино Stories нь байгууллагуудын хэрэглэгчидтэйгээ харилцах хамгийн шилдэг сувгуудын нэг болсоор. Бүр албан ёсны сурталчилгааны самбар болж, таны хувьд ердөө хэдхэн секундын дотор өөрийн брэндээ таниулах боломж өссөөр. Учир нь 😎👇 Өдөр бүр Instagram хэрэглэгчдийн 86.6% нь идэвхтэй стори хийдэг. Хэрэглэгчдийн 61% нь сард багадаа 1 удаа жижиг бизнесүүдийг дэмжих стикер сторидоо ашигладаг.
Юуны өмнө уншигч танд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд хүргэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаад нь амжилт хүсье! Энэхүү нийтлэлд бид анхны бүтээгдэхүүнээ борлуулахад контент маркетинг хэрхэн туслах талаар дэлгэрэнгүй бэлтгэлээ. 20-р зууны эхээр бараа бүтээгдэхүүний хэт үйлдвэрлэл бий болсноор тэдгээрийг хэрхэн зарах вэ? гэдэг асуудал тулгарсан байдаг. Нэг ёсондоо маркетингийн хэрэгцээ зах зээлд эрчимтэй хөгжсөн гэсэн
Байгууллагуудын хувьд Инстаграм inbox-д нь уншигдаагүй, хариу өгөөгүй мессежүүд дүүрэн байх үе бий. Тэдгээрийн 90% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар лавлаж асуусан мөн тусламж хүссэн зурвасууд байдаг. Статистикаас харахад гол хэрэглээний мэссэж платформууд ашиглан өдөр бүр дунджаар 400 сая гаруй мессеж хэрэглэгчдээс нь бизнесийн байгууллагуудад очдог гэсэн тоо гарчээ. Энэ тоо ч цаашид өссөөр. Харин хэн
Сошиал маркетинг, дижитал маркетинг, график дизайны хэрэгцээ тун өндөр болсон өнөө цаг үед аливаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт үүнтэй шууд хамааралтай байдаг. Гэвч хэн энэ ажлыг хариуцаж хийх вэ? гэдэг асуултад байгууллага бүр эсвэл захирал, маркетер бүр хариулах гэж оролддог байх. Үүнд: Мэргэжлийн сошиал медиа маркетер болон Дизайнер. Эсвэл тэдний хэн нэгэн нь ганцаараа. Сошиал
Видео контент хаа сайгүй! Tik Tok! Instagram мөн Facebook-т! Ёстой л 8 настай балчраас 80 настай буурлууд гэдэг шиг. Хүн бүр өөрсдийн гар утсаар хөгжилтэй, богино видео контент хийсээр. Дээр нь бидний хамгийн өргөн ашигладаг сошиал платформууд өөрсдийн алгоритмаар энэхүү контентийг тултал дэмжиж, хүртээмжийг хэд дахин өндөрт хүргэж байна. Үүнийг батлах дараах статистикүүдтэй танилцъя! Ердөө
Өнгөрсөн жил Instagram-ын зүгээс Reels-ийг танилцуулснаас хойш хэрэглэгчдийн хариу үйлдэл үзүүлэлт буюу engagement 280%-аар өссөн байдаг. Учир нь анх Reels-ийг гарч ирмэгц бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс бүтээхэд хялбар байдал болон маш богино мөртлөө ойлгомжтой контентийн хэв маягийг нь шууд ашиглаж эхэлсэн. Мөн цаг, минут бүрд топ трендүүд бий болж, маркетерүүдийн хувьд зайлшгүй төлөвлөгөөндөө багтаах
2010 онд Инстаграм анх гарч ирэхэд бусад сошиал платформтой адил сельфи, тэжээвэр амьтад, хоолны зургаар дүүрэн байв. Харин өнөөдөр энгийн нэг зураг хуваалцах апп-аас маркетингийн суваг болтлоо маш хурдацтай өргөжжээ. Ялангуяа зөвхөн нөлөөлөгчдөд зориулагдсан биш бизнесийнхэнд зориулсан боломжууд нэмэгдэж, онлайн худалдаа, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд ер нь ямар ч салбар байсан Инстаграмд өөрсдийн хүртээмжийг тэлэх боломжтой
Өнгөрсөн амралтын өдрүүдэд E-Mongolia албан ёсны Facebook хуудсыг хакердаж, нэрийг нь NFT World Inc болгон сольжээ. Ийм тохиолдол тийм ч цөөн биш гардаг. Facebook хуудас, Facebook Бизнес менежерээ ийм байдлаар алдсан, Facebook Ad Account-г нь ашиглан өндөр дүнтэй төлбөртэй сурталчилгаа/boost хийгдсэн тохиолдол гарсаар байна. Манай байгууллагын хувьд ч яг ийм байдалд орсон хүмүүсийн тусламж хүссэн
Аливаа шинэ санааг хөгжүүлэхгүй орхивол минутын дараа хуучирдаг жамтай. Энэ дүрэм Start Up бизнест шууд нөлөөлдөг бөгөөд тэд зах зээл дэх өрсөлдөгчдөөс гадна цаг хугацаатай уралдаж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд үр дүн бас хурд шаардлагатай гэсэн үг. Хүний нөөцийн сонголт, технологи ашиглалт, хэрэгтэй зүйлд цаг, төсөв зарцуулдаг эсэхээс хамаарч бүтээмж шууд тодорхойлогддог. Бүх зүйл эхлэл
LIVE контент нь 2021 онд 2 тэрбум долларын орлоготой байсан бол 2022 он гэхэд 8 тэрбум долларт хүрэх хандлагатай байна. Бидний туршлагаас үзэхэд ч бусад төрлийн контентуудаас илүү хурдан хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Үүнийг батлах хэд хэдэн статистиктай танилцацгаая. 😊👇 Video streaming буюу шууд дамжуулалтын зах зээл 2028 он гэхэд $223.98 тэрбум долларт хүрнэ. Худалдан
Өмнө нь бид Facebook хуудсын талаар нилээдгүй нийтлэл бэлтгэсэн. Харин Facebook group-ийн талаарх нийтлэл энэ удаад анх удаагийнх байх болов уу. Ижил зорилгын тулд хүмүүс нэг дор нэгдэх энэхүү онлайн бүлгэмийн хэлбэр нь таны бизнест хэрхэн ашиг тусаа өгөх талаар цааш уншицгаая! Facebook Page болон Facebook Group хоорондын ялгаа Facebook Page бол зарын самбар л гэсэн үг. Хэдий
Бизнесийн байгууллагуудад зориулсан шинэ боломжууд Инстаграмын зүгээс зарлагдах бүрд дагагчдын тоо нэмж, хүртээмжээ өсгөхөд сошиал маркетерүүд бид түлхүү анхаарах шаардлагатай болдог. Учир нь дагагчид нэмэгдсэнээр үүнийг дагаад хэрэглэгчдийн хандалт өсч, борлуулалт нэмэгдэн, цаашлаад шинэ трендтэй хөл нийлүүлэн алхах боломж нэмэгддэг. Дараах статистикаас харахад Инстаграмын хувьд аль хэдийн бидний зайлшгүй ашиглах сошиал сувагт багтах болжээ. Инстаграмын
Завгүй нийгэм, завгүй цаг үе! Энэ дунд бизнес эрхлэгч та ч мөн адил тун завгүй яваа биз. Маркетинг, борлуулалт өсгөх, хэрэглэгчтэй харилцах, брэндээ таниулах, төлөвлөх бас дахин төлөвлөх гээд л цөөнгүй зорилтууд бидний өмнө үргэлж тулгардаг шүү дээ. МЭДЭЭЖ! Шийдэл үргэлж бий. Яг одоо уншихаар эхлүүлсэн энэхүү нийтлэл уншигч таныг шийдлээ олоход тань багахан хувь
Instagram TikTok-н бараг бүхий л функцыг хуулбарлахыг 2021 оны туршид л бид харцгаасан. Instagram-н захирал Adam Mosseri-н мэдэгдлээс харахад энэ тренд 2022 онд ч үргэлжлэх нь. Өөрөөр хэлбэл Instagram 2022 оны хамгийн гол анхаарал хандуулах талбараа “ВИДЕО” хэмээн зарлалаа. Facebook болон бусад сошиал медиа платформуудын 2022 оны трендийн талаарх бидний бэлтгэсэн нийтлэлийг тан санал болгоё!
Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй энэ үед сошиал медиа платформууд Twitter, Instagram, TikTok болон LinkedIn-с ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг 2022 онд маркетерүүд хүлээх вэ? Өмнөх нийтлэлээс Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ? талаарх мэдээллийг хүлээн авна уу. Twitter Twitter сүүлийн үед илүү хурдтай, шинэчлэл, хөгжүүлэлтийн чиглэл баримтлах
Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй яг энэ үед, ирж буй шинэ он ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг бидэнд бэлтгэж байгаа бол? Мэдээж цар тахлын нөлөө нийгмийн бүхий л салбарт, маркетингийн тэр дундаа дижитал маркетингийн салбарт ч гүн гүнзгий сорви үлдээсэн. Цар тахал, хорио цээр хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлж, дижитал хэрэглээний
Шинэ он ирэхэд цөөхөн хоног үлдэж, дараагийн шинэ жилийн босго тулж, хаалга тогших нь! Трендээс трендэд тэмүүлэх зах зээлийн энэ урсгалд хэн хэрэглэгчдийг татаж чадна тэр илүү амжилттай оршин тогтнох болжээ. Энэ удаагийн нийтлэлд тэрхүү амжилттай оршин тогтногч бизнес эрхлэгчдийн нэг болох танд сошиал маркетингийн томоохон платформ болох Инстаграмын тухай хүргэхээр бэлтгэлээ. Инстаграмын хувьд сүүлийн
Оновчтой сурталчилгаа, амжилттай борлуулалт урт хугацаандаа үргэлжилсээр л байдаг бол бид ганцхан товч дарчихаад л илүү үйлдэлгүй хүлээж суух байсан биз. Яг тэр үед хэрэглэгч дахин дахин холбогдож мэдээлэл авдаг нь худалдан авалт хийнэ гэдэг дохио байдаг. Хачирхалтай нь тэдний зарим нь худалдан авалт хийхийн яг өмнөхөн гэнэт шийдвэрээ өөрчилчихдөг. Энэ асуудлыг бид хэрхэн шийдвэрлэх
Өнгөрсөн оны буюу 2020 оны 3-р сарын 4-нд Facebook-ийн зүгээс мессенжер бодлоготой холбоотой 3 шинэ өөрчлөлтийг зарласан. Энэ нь бизнесийн байгууллагуудын хувьд мессенжер автоматжуулалт буюу чатбот идэвхжүүлэхдээ зарим нэг өөрчлөлт хийх шаардлага гарсан гэсэн үг. 📍 Энэ нь Facebook-ийн зүгээс зөвхөн Мессенжерт анхаарал хандуулж буй хэрэг биш бөгөөд 2019 оны Марк Зукербергийн F8 арга хэмжээ
Story, Story бас дахин Story! Сар тутам Инстаграмын хувьд 1.5 тэрбум, Facebook-т 2.2 тэрбум стори хийгддэг гэдэг статистик Инстаграм болон Фейсбүүк хэрэглэгчид сториг хэрхэн идэвхтэй ашигладаг болохыг харуулж байгаа болов уу. Мөн стори нь аливаа мэдээллийг хүмүүст маш богино хугацаанд, ойлгомжтой хүргэдгээрээ ердийн постоос давуу талтай байдаг. Тийм ч учраас бизнесийн байгууллагууд сториг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст ашиглан борлуулалтаа өсгөж, орлогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна уу? Эсвэл одоо явуулж буй Facebook сурталчилгааны үр дүндээ тийм ч сэтгэл хангалуун биш, сурталчилгааны үр дүнтэй шинэ аргууд туршиж үзэхээр төлөвлөж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай! Энэхүү нийтлэлд бид борлуулалтанд эерэг нөлөө үзүүлэх Facebook сурталчилгааны үндсэн 10 төрлийн талаар, хэрхэн ашиглах зөвлөмжийн хамт
Интернэт орчинд хувь хүний мэдээлэл, нууцлалын асуудал тун чухал бөгөөд эмзэг сэдэв гэдэгтэй санал нийлэхгүй хэн нэгнийг олоход хэцүү байх. Яг энэ асуудал л iOS 14.5 хувилбарт хувийн мэдээллээ бусадтай хуваалцах сонголтыг хэрэглэгчдэд өгөх алдарт шинэчлэл багтах үндэс болсон гэхэд буруудахгүй болов уу. Apple компани энэхүү шинэчлэлийг бүхий л сувгаар өргөн хүрээтэй сурталчилан түгээсэн шалтгаан
И-Мэйл маркетинг Сошиал медиа, мессенжер, чатбот, өндөр оновчлол бүхий интернэт сурталчилгаа нь дижитал маркетингийн арга барилыг эрс өөрчилсөн шинэлэг арга техникүүд. Түүнчлэн ухаалаг утас ашиглаж өссөн шинэ үеийнхэн интернэт орчин дахь харилцаа холбоог имэйлийн үеийнхнээс тэс өөр байдлаар хийх болсон. Ийм үед имэйл маркетинг үр дүнтэй гэж үү? гэсэн асуулт бидэнд их ирдэг. Z үеийнхэн,
Цахим худалдааны салбарт амжилт олоход заавал дагах ёстой дүрмүүд бий. Тэдгээрийн нэг нь боломжит хэрэглэгч хаана байна тэнд идэвхтэй ажиллах. Ихэнх цахим худалдааны байгууллагын хувьд энэхүү талбар нь Инстаграм гэж хэлэхэд алдаатай болохгүй байх. Танай Инстаграм хаягийг дагагчид танай бизнесийн хувьд том боломжийг агуулж буй гэсэн үг. Нийт Инстаграм хэрэглэгчдийн 90% хамгийн багадаа 1 бизнесийн
Ямар ч байгууллагын хувьд шинэ хэрэглэгчийг найрсаг угтан авч, амжилттай харилцаа үүсгэх нь урт хугацаанд сэтгэл ханамжтай байлгах чухал алхам. Энэ нь дижитал орчинд дижитал маркетерүүдийн хувьд ч туйлын чухал. Мэдээж шинэ хэрэглэгч бүрийг хариуцсан ажилтан байнга туслаж дэмжиж байвал төгс харилцаа болох байх. Гэхдээ байгууллага бүрийн хувьд ийм боломж байхгүй байж бас болно. Яг
Ромын эзэнт гүрэн нэг өдөрт бий болоогүй. Бидний хийж бүтээсэн зүйлс ч нэг өдөрт бий болоогүй. Хоногийн 24 цагт амжихгүй маш олон зүйл бий ч, эсрэгээрээ 24 цагт хийж амжих зүйлс ч олон бий. Бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэй дахин харилцаж тэдэнд тохирсон саналыг тавихад 24 цаг ч гэлтгүй хэзээ ч, хэдийд ч Messenger чатбот автоматжуулалтыг
Хүмүүсийн хувьд худалдаа наймаа хийх, зах, дэлгүүр хэсэх гэдэг нь нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Зах худалдааны газар эртнээс л ямар ч нийгмийн үед олноор цуглан сүүлийн үеийн мэдээ, сонин сайхантай танилцдаг газар байсан бол орчин үед ч залуусын очих хамгийн дуртай газар мөн л худалдааны төвүүд гэдэг нь мэдээж. Харин цар тахлын цаг үед хүмүүс бодит дэлгүүрт гэхээсээ
Зарим алдааг буцааж засахад маш хэцүү. Хэвлэлийн газар алдаатай номыг хэдэн мянган хувь хэвлэж, ачааны машины жолооч аварга том ачааг буруу газарт хүргэж, катерингийн тогооч хэдэн зуун дессертэд элсэн чихэрний оронд давс хийчихвэл яах вэ? Эдгээр алдааг засахад зарцуулах цаг хугацаа, хүчин чармайлтыг төсөөлбөл хэн ч байсан шантрах л болно. Гэхдээ Facebook мессенжер чатбот ашиглаж
Чатботын хэрэглээ яг гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Вэб хуудас дангаараа хангалтгүй болж, дижитал маркетингийн экосистемд чатбот заавал байх ёстой бүрэлдэхүүн хэсэг болжээ. Facebook messenger чатбот нь зөвхөн мэссэнжерээр хэрэглэгчдэд үйлчлэхээс гадна веб сайт, Instagram гэх мэт бусад сувгуудтай ч холбогдон ажиллах боломжтой болж байна. Бизнесийн байгууллагуудын хувьд харилцааны чатботууд хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж, зардлын
Бусад сошиал медиа сувгуудын адилаар ямар постууд тухайн хэрэглэгчдэд харагдахыг Инстаграмын алгоритм зохицуулдаг. Таны Инстаграм feed-д харагдаж буй постууд ердийн цаг хугацааны дарааллаар биш харин тодорхой алгоритмын дагуу эрэмблэгдэн байршдаг бөгөөд алгоритмыг ойлгож, түүнд өртөхүйц контентууд бид бэлдэж чадвал постын хүртээмж эрс сайжирна гэсэн үг. Инстаграмын feed хэсгийг удирддаг алгоритм үндсэн 6 хүчин зүйлийг голлон
Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын тоо 9%-аар өссөн бол интернет хэрэглэгчдийн тоо 70%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл хүн амын өсөлттэй харьцуулахад интернет хэрэглэгчдийн тооны өсөлт 7 дахин өндөр байна. Харин сошиал медиа хэрэглээгээр нь харвал сүүлийн 5 жилийн турш Facebook хамгийн олон хэрэглэгчидтэй сошиал медиа хэвээр байсаар байна. Монголын 2,2 сая
Дархан нэхий ХК: Эцсийн хэрэглэгч нартай тулж харилцан юуг зах зээл хүсч байна түүнийг үйлдвэрлэдэг.
Шилдэг брэнд бүтээгчдийн маркетинг, брэнд менежер, захирлуудтай ярилцаж туршлагаас нь хуваалцах цуврал лайв, нийтлэл, подкастууд та бүхэндээ бэлтгэн хүргэсээр байна. Энэ удаагийн Үндэсний шилдэг брэнд бүтээгчдийн туршлага цуврал нийтлэлээр Дархан нэхий брэндийн хамт олон өөрсдийн брэндийн онцлог, үнэ цэн болон хэрхэн үүссэн талаарх түүхээсээ хуваалцлаа. Сайн байна уу? Хамт олноороо манай нийтлэлд ярилцлага өгч байгаад
Шилдэг контент бүтээгчдийн энэ удаагийн дугаарт Positive Mongolians төслийн Түвшөө & Дөлгөөн хоёр оролцож байна. 2016 оноос хосын амьдралын хэв маягийг харуулсан Tuvshuu Dulguun Влог бичлэгийг эхлүүлж, одоо гэр бүлийн амьдралын влог болгон өөрчилж 3 дахь жилдээ үргэлжилж байна. Үүн дээрээ нэмж хосын жор, надтай хамт ном уншаарай, онлайн зөвлөмж, Tuvshuu болон Dulguun podcast, Big
Сайн байцгаана уу? Өнөөдрийн зочин бол киноны дүрс, бичлэгт дуу оруулах байдлаар сонирхолтой, өвөрмөц Batbileg Ulzii контентийг бүтээгч Ө. Батбилэг оролцож байна. Дуу оруулна гэдэг төрөлхийн авьяас байдаг уу? Удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд бий болсон ур чадвар, туршлага байдаг уу? энэ талаар бид өнөөдөр ярилцах болно. View this post on Instagram A post shared
Шилдэг брэнд бүтээгчдийн туршлагаас хуваалцах энэ удаагийн цуврал нийтлэл, лайв, подкастууд маань та бүхэндээ хүрсээр байна. Энэ удаагийн зочноор Ивээл брэндийн үүсгэн байгуулагч, захирал З. Рэгзэдмаа оролцож байна. Сайн байна уу? Урилгыг минь хүлээж авсан танд маш их баярлалаа. Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач! Сайн байна уу? Та бүхэнд ч мөн маш их баярлалаа. Тэр тусмаа
Бид та бүхэндээ зориулж Монголын шилдэг контент бүтээгчдийн туршлагаас хуваалцах “Контент бүтээгчийн туршлага” цуврал лайвыг IG TV-ээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Энэхүү цуврал контентоо танд ярилцлага нийтлэл хэлбэрээр хүргэж байгаа бөгөөд энэ удаад анхны зочноор 100-ийн хайр, Blah, Toxic контентуудыг бүтээгч YZ TV (ВАЙ ЗИ ТИВИ)-ын гүйцэтгэх захирал, найруулагч Ганболдын Ганлхагва оролцлоо. – Сайн байна
Таны хувьд ямар байдгийг мэдэхгүй ч шинэ эм, эмчилгээ эмч бичиж өгөх, эрүүл мэндийн ямар нэг асуудал гарах бүрт миний хувьд интернэт хайлт хийдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, хүмүүсийн сэтгэгдэлийг мэдэж авах гэж. АНУ-д хийгдсэн судалгааны үр дүнг харахад бусад хүмүүс ч ийм байдлаар мэдээлэл авдаг юм байна. 18-24 насныханы 90% нь сошиал медиа орчин дахь
Худалдааны салбарт хамгийн төгс харилцааг туршлагатай, мэдлэгтэй худалдааны зөвлөхгүйгээр төсөөлөх аргагүй. Таныг дэлгүүрт ороход тэр дор нь л эелдэг найрсаг, бүтээгдэхүүнийхээ талаар бүрэн мэддэг ажилтан тосч аваад хэрэгтэй бүхнийг тань хэлж өгөөд туслаад, зөвлөөд өглөө гэж бодъё л доо. Та хэрэгтэй зүйлээ олж аваад, худалдаж аваад гарах магадлал тун ч өндөр болноо доо! COVID-19-ийн хөл
Титэм вирусийн халдвартай холбоотой үүссэн нөхцөл байдал олон бизнесийн байгууллагыг маркетингийн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн. Бид ч мөн 11 сарын 11-нд дотоодод халдвар тархсан тухай мэдмэгцээ хамтран ажилладаг байгууллагуудынхаа маркетингийн төлөвлөгөөнд эрс өөрчлөлт оруулан, өмнө нь бэлдсэн байсан контентуудаа бүгдийг нь нийтлэлгүй үлдээсэн билээ. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид хамтран ажилладаг
Маркетингийн мэргэжилтнүүд бид ирэх оны хандлага, баримтлах стратегийг таамаглан зураглах хэрэгтэй ч хэзээ л бол, хэзээ маркетингийн арга хэрэгслээ өөрчлөн, шилжилт хөдөлгөөнд ороход бэлэн байх ёстой гэдгийг Covid19-тэй холбоотой үүссэн 2020 оны нөхцөл байдал бидэнд маш сайн ойлгууллаа. Монгол Улсын хувьд бусад улсуудтай харьцуулахад бүх нийтийг хамарсан хөл хорио нь харьцангуй хожуу үүссэн нөхцөл байдал
Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудыг багтаасан Ivy League-гийн Harvard, Cornell, Dartmouth, Yale, Columbia болон Pennsylvania-н их сургуулиудыг хүн бүр мэдэх болов уу. Эдгээр их сургуулиуд АНУ-н болон дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтанд эхний 15-д эрэмблэгддэг. Тэр утгаараа элсэн орж, суралцахад ч хамгийн их өрсөлдөөнтэй нь ойлгомжтой. Харин эдгээр сургуулиудаас гаргасан онлайн сургалтуудад үнэ төлбөргүй суралцах
Facebook сурталчилгаа батлагдахгүй (disapproved) байх тохиолдол гарч байсан уу? Өмнөх батлагдаагүй сурталчилгаа одоогийн сурталчилгааны үр дүн, идэвхтэй байдал гэх мэт зүйлд сөрөг нөлөө үзүүлэх болов уу? Тэгэхээр мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар одоогийн болоод ирээдүйн сурталчилгааны үр дүнд муугаар нөлөөлөх магадлалтай тул өмнөх батлагдаагүй сурталчилгаагаа устгаж байх нь зүйтэй гэнэ. Батлагдаагүй Facebook сурталчилгаа таны бусад сурталчилгаанд хэрхэн
Facebook төлбөртэй сурталчилгаа хийх үед таны сонгосон бүх хүнд хүрэхгүй байгааг анзаарч байсан уу? Таны сурталчилгааг хэнд хүргэх, хэнд хүргэхгүйгээ Facebook хэрхэн шийддэг юм бол? Яг үнэндээ таны сонгосон зорилтот сегмент бол хамгийн эхний шат. Facebook сурталчилгаа хүргэх оновчлол (Optimization for Ad Delivery) хэмээх алгоритм эцсийн шийдвэрийг гаргадаг. Энэ удаад дараах сэдвээр ярилцахаар бэлтгэлээ: Зорилтот
Банк санхүүгийн байгууллагын контент маркетинг: Сошиал медиа орчинд зөв дараалалтай контент бэлдэхүй
Банк санхүүгийн байгууллагын хувьд контент маркетингийг хялбаршуулан томъёолбол: Боломжит харилцагчдад боловсрол олгох Контент хүлээн авагчдын сонирхлыг татах замаар шинэ харилцагч олж авах Брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэх гэсэн 3 үе шатанд хуваан үзэж болно. Сайтар төлөвлөгөөн доор бэлтгэгдсэн үе шаттай контент банк, санхүүгийн байгууллага болон харилцагч хоорондыг итгэлцлийг бий болгох, вэб сайтын хандалтыг нэмэгдүүлэх, шинэ сэжмийг
Дэлхийн зах зээлд ажиллаж буй маркетерууд маркетингийн стратегиа төлөвлөхдөө сошиал медиа орчинд хэрэглэгчийн оролцоо, харилцаа холбоог дэмжсэн үе шаттай зорилготой контент бүтээхийг чухалчилж байна. Тэгвэл иогийн төвийн бизнес эрхлэгчид энэхүү зах зээлд ямар бодлого төлөвлөлттэй тоглох ёстой вэ? Иогийн төвд сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргах шалтгаан Үйлчлүүлэгчийн өсөлтийг хадгалах Сошиал медиад баримтлах эхний дүрэм бол
Заал дүүрэн үйлчлүүлэгчид тэдний эерэг сэтгэгдлээр бялxсан шилдэг ресторан байхын тулд менежерүүд цаг үргэлж мэдээлэлтэй, шинэ зорилго бүхий маркетингийн арга хэрэгслүүдийг хэрэгжүүлдэг байх нь зүйтэй. Ихэнх тогооч нар өөрсдийн жороо хуваалцах дургүй байдаг. Харин бид энэхүү салбарт амтат маркетингийн стратеги боловсруулах нууц жороосоо тантай харамгүй хуваалцах болно. Хамгийн түрүүнд зорилтот үйлчлүүлэгчдийн дүр гаргах Хүмүүс зүгээр
Өмнө нь аялагч аялахаар шийдвэл заавал аяллын байгууллага, агентаар дамжиж, зуучлуулдаг байсан. Тухайн аяллын агент нь хамгийн туршлагатай мэргэжилтэн нь буюу мөрөөдлийн аяллыг тань хэрэгжүүлэхэд тус болох бүхий л мэдээлэл, нүх сүв, түлхүүрийг нь атгагч байлаа. Аяллын агент мөн хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь гол нөлөөлөгч байсан. Тэд жуулчдад хаашаа, ямар чиглэлээр аялахыг нь чиглүүлэгч, гол
Судалгаанаас үзэхэд хэрэглэгчдийн 69% нь түргэн шуурхай автомат хариулагч болох чатботоос мэдээлэл авахыг илүүд үздэг бол бизнесийн байгууллагуудын 80% нь чатботоор хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч, тэдэнд бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ хүргэдэг байна. Иймд чатбот хэрэглээ жил бүр 4 тэрбумаар өсөж, чатботын програмууд ч эрчимтэй хөгжсөөр байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй мэссэнжер чатботын хэрэгцээг бүрэн хэмжээнд
Дэлхийн олон улс орнуудад их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурсаар байгаа нь боловсролын салбар дахь менежерүүдийн санаа зовних гол асуудал болоод байна. Энэ нөхцөлд шинэ элсэгчдэд сургалтын хөтөлбөрөө танилцуулах, тэдэнтэй харилцаа тогтоох, шууд холбогдон элсэлт авч, бүртгэл хийх сошиал медиа маркетингийн оновчтой стратеги боловсруулах нь зүйтэй.
Орон сууц, үл хөдлөх хөрөнгө нь хүн амьдралдаа цөөн удаа худалдан авах шийдвэр гаргадаг онцгой бүтээгдэхүүний нэг. Тиймээс энэ салбарын маркетингийн ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгчийн анхаарал татах нэг удаагийн компанит ажлаар хязгаарлахгүйгээр, өөрийн бизнесийн онцлогт тохирсон загварыг бий болгож, ажиллах нь илүү үр дүнтэй. Бусад салбарынхны адил үл хөдлөхийн салбарынхны хувьд уламжлалт маркетингийн арга хэрэгслийн ашиглалт
Дэлхийн нийт хүн амын 48% хувь нь буюу 3.7 тэрбум хүн сошиал медиа идэвхтэй хэрэглэж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хувьд сошиал медиа бол боломжит үйлчлүүлэгчидтэй харилцаа холбоо тогтоох, шинэ хэрэглэгчдийг олж авах, тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Судалгаанаас харахад эрүүл мэндийн үйлчилгээ авахынхаа өмнө нийт өвчтөнүүдийн 57%
Сошиал медиа маркетер та бидний танилцуулах маркетингийн автоматжуулалт, контент бэлтгэл, үр дүнгийн шинжилгээний аппликейшн, платформуудыг хэрэглэдэггүй бол ихээхэн боломжийг алдаж байна гэсэн үг. Бид энэ удаад мэргэжилтнүүдийн санал болгож буй платформ аппликейшнуудын талаар мэдээлэл хүргэж байна. Сошиал медиа маркетингийн хамгийн үр дүнтэй 3 платформ Facebook 2019 оны сошиал медиа шилдэг платформуудын жагсаалтыг Facebook тэргүүлж байна.
Монголчуудын интернэт, дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ойлголт, чиг хандлагын талаарх мэдээллийг Datareportal-с жил бүр гаргадаг DIGITAL 2024: MONGOLIA тайланд тусгажээ. Монгол Улсын дижитал хэрэглээ 2024 2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд: Монгол Улсын хүн ам 2024 2024 оны 1-р сарын байдлаар нийт хүн амын тоо
2020 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргаж буй маркетерууддаа зориулан ирэх онд зайлшгүй анхаарах ёстой сошиал медиа хандлага, өөрчлөлтүүдийн талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна. Нээлттэй биш ганцаарчилсан харилцаанд суурилсан оролцоо Facebook өмнө нь хүн бүр цугласан хотын төвийн талбай мэт орчин байсан бол зочны өрөөндөө найзтайгаа ярилцаж буй мэт нууцлаг, хувийн орон зай болгох
2019 он дуусаж шинэ он эхлэх гэж байгаатай холбогдуулан бид Facebook маркетингдаа анхаарах ёстой 2019 оны статистик үзүүлэлтүүдийг багцлан хүргэж байна. Статистик №1: Сошиал медиа орчинд ажиллаж буй маркетеруудын 93% нь сурталчилгаагаа Facebook-д байршуулдаг Сошиал медиа орчинд шинэ, сонирхолтой маш олон сувгууд нэмэгдэж байна. Түүнтэй харьцуулахад Facebook бол хуучин, зарим талаараа сонирхолгүй суваг. Гэхдээ 2019
Имэйл маркетинг нь маркетингийн цоо шинэ арга, аргачлалууд ар, араасаа үргэлж түрэн гарч байгаа өнөө үед ч, дижитал маркетингийн хамгийн үр дүнтэй арга хэлбэр хэвээр байсаар. HubSpot-оос гаргасан “2019 оны маркетингийн статистик үзүүлэлт” тайлангаас “Бизнесийн байгууллагуудын 49% нь имэйл маркетингийн автоматжуулалтыг ямар нэг хэлбэрээр ашигладаг” гэсэн статистикийг харж болно. Бидний хувьд ч өдөр тутмын ажилдаа
2022 он гэхэд дэлхий даяар нийт и-мэйл хэрэглэгчдийн тоо 4.3 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал бий. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын талтай тэнцэх тооны и-мэйл хэрэглэгч бий болох нь ээ. Мөн дээр нь и-мэйл маркетинг бусад дижитал маркетингийн аргачлалуудтай харьцуулахад хамгийн үр дүнтэй нь гэж судалгаанд хамрагдсан маркетерүүдийн 54% нь хариулсныг доорх графикаас харж болно.
Яагаад подкаст гэж? Алхаж явахдаа, гэртээ, замд түгжирч байхдаа гээд л хаана ч хэзээ ч сонсох боломжтой контентын нэгэн төрөл бол подкаст. АНУ-д гэхэд подкаст сонсогчдын хувь өдрөөс өдөрт нэмэгдэж энэ жил нийт хүн амын 26% нь подкастын идэвхтэй сонсогч болжээ. Саяханыг хүртэл ховорхон байсан тус контент Монголд ч мөн “эрчээ авч” байгаа бөгөөд одоогийн
Бид 2018 оны сүүлээс эхлэн сошиал медиа маркетингийн тэргүүн туршлагыг хуваалцаж байх SocialMediaThursday Facebook LIVE нэвтрүүлгийг бэлдэж эхэлсэн. Одоогоор 30 LIVE, 14 цахим ном бэлдснээр манай байгууллагаас тогтмол мэдээлэл авч байхаар имэйлээ бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо даруй 12,000-аар нэмэгджээ. Энэ бол маркетер бидний хувьд маш том үр дүн. Гэхдээ өөрийн бизнесээ авч явна гэдэг цаг наргүй
Интернэтийн эринд маркетерүүд, маркетингийн арга хэрэгслүүд ч хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр. Маркетерүүд олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашигладаг болсон ч, бага зардлаар өндөр өгөөжийг авч ирдэг имэйл маркетингийг орхигдуулж байгаа нь ажиглагддаг. Тиймээс бид ямар ч салбарын байгууллагын хувьд үнэнч хэрэглэгч бий болгох, тогтмол харилцаа, холбоо тогтоох хамгийн шилдэг арга хэрэгслийн нэг болох имэйл маркетингийн талаарх
Хэрэв сошиал медиа маркетинг гэдгийг сошиал сувгуудад тодорхой тооны пост оруулах гэдгээр л хязгаарлан дүгнэвэл хэтэрхий гэнэн тодорхойлолт болно. Хэдийгээр сошиал медиа маркетингийн гол хэрэглэгдэхүүний нэг контент мөн боловч зорилгогүй контент ямар ч үр дүн бидэнд авч ирж чадахгүй. Харин эсрэгээрээ цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зарсан ажил болох болно. Өөрөөр хэлбэл зорилго болон хэрэглэгчээ бүрэн
Хүмүүс ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүн өөрт ямар хэрэгтэй, яагаад худалдан авалт хийх ёстойгоо ухамсарлаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар судалгаа хийсний дараагаар худалдан авалт хийх эсэхээ шийддэг. Худалдан авалт хийхэд тухайн хүний зорилгоос эхлээд, сэтгэл хөдлөл, мэдрэмж, амьдралын хэмнэл, зан үйлийн онцлог гээд маш олон зүйл нөлөөлдөг байна. Та ч мөн өөрт ямар
Би энэхүү “Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?” хэмээх нийтлэлийг бизнес эрхлэгч ноён Аагий, эмнэлгийн захирал хадагтай Доогий, барилгын компанийн менежер хадагтай Ганаа, хүнсний дистрибьютор байгууллагын менежер хадагтай Өөгий, хөрөнгө зуучлалын компанийн менежер ноён Оогий нарт зориулж бичиж байна… Бас танд. Дээр дурдсан хадагтай, ноёд бол бүгд манай байгууллагын үнэ цэнтэй харилцагчид.
Сошиал медиа пост тайлбар текст хэрхэн бичих вэ? нэг талаас хамгийн хялбар асуулт, нөгөө талаас өдөр тутам бидэнд тулгардаг асуудал шиг сонсогдож байгаа биз? Уламжлалт маркетингт ч хэрэглэгч, харилцагчидтай харилцах гол харилцааны хэрэгсэл нь реклам зар сурталчилгаа байсан. Зар сурталчилгааны тусламжтайгаар л бид борлуулалтаа илүү нэмэгдүүлж, хэрэглэгчидтэй харилцаа үүсгэж чаддаг байв. Харин сошиал медиа орчин
Хэрэв танд хэдхэн өдрийн дотор л хэрэглэгчийн үйлчилгээг тань сайжруулж, зардлыг бууруулж, орлогыг тань нэмэгдүүлэх цахим туслахтай болох боломж байна гэвэл та итгэх үү? Яг ийм боломж олгох Facebook Messenger чатботтой эндээс танилц! Та Facebook Messenger чатботын талаар одоо л сонсож байгаа бол танай бизнест яг одоо хэрэгтэй зүйлсийн нэг энэ мөн гэдэгт итгэлтэй байж
Ямар пост хэрэглэгчийн news feed хэсэгт харагдах болон эс харагдах нь Facebook News Feed алгоритмаар зохицуулагддаг. Facebook-ийн News Feed хариуцсан захирал Adam Mosseri–н 2018 оны 1-р сард хийсэн /Facebook News Feed ХҮМҮҮС хоорондын харилцаанд илүү анхаардаг болж өөрчлөгдөнө/ мэдэгдэлд Facebook нь ямар нэг байгууллагын хүмүүстэй харилцах хэрэгсэл гэхээсээ илүү, хувь хүмүүс хоорондын утга учиртай харилцаа
Facebook News Feed алгоритмдоо дахин өөрчлөлт оруулж байгаагаа зарлалаа. Энэ удаад мэдээллийн бодит байдалд анхаарах, асуудалтай контентын тархацыг хязгаарлах өөрчлөлт оруулах гэнэ. Ерөнхийдөө Remove-Бодлого, стандартыг зөрчсөн контентыг устгах, Reduce-Баталгаагүй, хуурамч мэдээг бууруулах, Inform-Хэрэглэгчдийг илүү нэмэлт мэдээллээр хангах стратегийн хүрээнд хийгдэж буй энэхүү өөрчлөлт нь СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРҮҮДИЙН өдөр тутмын ажлын үр дүнд тодорхой хэмжээнд нөлөө
Сошиал маркетерүүдэд Фэйсбүүк сурталчилгаа батлагдахгүй байх, хүн хүрэхгүй гацах, тэр ч байтугай сурталчилгааны дансаа хаалгах гэх мэт асуудал тийм ч цөөн биш тохиолддог. Энэ тохиолдолд Фэйсбүүкийн харилцагчийн үйлчилгээний хэсэгт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай болдог бөгөөд ямар тохиолдолд ямар арга замаар холбогдох нь илүү хялбар бас үр дүнтэй талаар өөрийн туршлагаас хуваалцъя. Юуны өмнө танд Facebook сурталчилгаатай холбоотой асуудал
Facebook сурталчилгаа Active эхэлсэн төлөвтэй байгаа ч сурталчилгаа тань явахгүй байна уу? Сүүлийн үед Facebook сурталчилгааны бодлогоо чангатган, сурталчилгааны алгоритм нь Монгол хэл дэмждэг болсонтой холбоотойгоор Facebook сурталчилгаа явахгүй байх, батлагдахгүй байх гэх мэт асуудал нэлээд гарах болсон. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үүнтэй холбогдох хамгийн түгээмэл шалтгаануудыг тайлбарлахыг зорилоо. Facebook сурталчилгаа яагаад хүмүүст хүрэхгүй байна вэ? Сурталчилгаа
Анх гарсан цагаасаа эхлэн Facebook LIVE видео жирийн видео контентоос илүү олон хүн хүрч байгаа нь ажиглагдсан. Илүү амьд мэдрэмж, мэдээллийг шуурхай халуун цэгээсээ нь хүлээн авах зэрэг LIVE-ын давуу тал олон. Мөн нэг удаагийн LIVE-ийг бид маш олон контент болгож хувиргах боломжтой. Тухайн өдөр LIVE видео хэлбэрээр цацна. Цацагдсаны дараа LIVE-аараа Watch Party хийж
1. Facebook хуудас /page/ олон LIKE-тай байх нь чухал уу? Зарим талаараа тийм. Зарим талаараа үгүй. Хуудасны LIKE-ын тоо болон нийтлэгдэж байгаа контентын хүртээмж буюу REACH хоёр шууд хамааралтай. Манайхтай хамтарч ажилладаг нэгэн байгууллагын жишээн дээр гэхэд хуудасны LIKE-ын тоо хоёр дахин нэмэгдэхэд хүртээмж буюу ORGANIC REACH ойролцоогоор 3 дахин нэмэгдэж байлаа. Органик хүртээмж нэмэгдэнэ гэдэг төлбөртэй сурталчилгаа
Энэ удаад бид Facebook төлбөртэй сурталчилгааны хамгийн үр дүнтэй аргуудын нэг Facebook сурталчилгааны Custom Audience үүсгэх аргачлал, хэрхэн ашиглах талаарх мэдээлэл бэлтгэн та бүхэнд хүргэж байна. 1.47 тэрбум хэрэглэгч өдөр тутам холбогдож байдаг Facebook нь дижитал маркетерүүдийн хувьд тун чухал сурталчилгааны суваг. Гэхдээ заримдаа хэт олон хэрэглэгчтэй, хэт том талбар учраас нарийвчласан тодорхой сурталчилгааны сегмент
Анх 2013 онд Snapchat стори хэлбэртэй контентыг эхлэлийг тавьсан ба энэхүү контентын шинэ төрлийн өсөлтийг дэлхий даяар хүлээж бас харж байлаа. Зарим мэргэжилтнүүд стори тийм ч амжилттай байж чадахгүй гэж үзэж байсан ч snapchat стори том тэсрэлт хийсэн. Snapchat стори контентоо нээлт хийснээс хэдхэн сарын дараа Facebook-ийн захирал Зукерберг 3 тэрбум доллараар тус апп-ыг худалдан
2019 оны эхний сард сошиал медиа платформууд хэрхэн өөрчлөгдөв? Сошиал медиа маркетеруудын заавал мэдэх ёстой Facebook-ийн өөрчлөлтүүд, сошиал медиа маркетингийн шинэ мэдээ, мэдээлэл юу байна? Өнгөрсөн жил Facebook алгоритмаа өөрчилж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тухайн үед бизнесийн байгууллагын хуудаснаас түгээсэн контент эрс бага хүнд хүрдэг болох нь уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ Facebook-ийн зүгээс үүнд “Үгүй” гэсэн хариулт өгсөн
Дижитал маркетингт түгээмэл хэрэглэгддэг нэр томъёог Монгол хэлээр тайлбарласан Дижитал маркетингийн нэр томъёоны лавлах-ыг танилцуулж байна. А AddThis – AddThis-н тусламжтайгаар бид вэб дээрх контентоо илүү олон хүнд хүргэх боломжтой. Учир нь Аddthis нь вэбийн мэдээ, нийтлэл бусад контентыг уншигч өөрийн сошиал медиад түгээх, мөн танай байгууллагын сошиал сувгууд /facebook, instagram, twitter/-ыг вэб дээрх нийтлэлийг
Facebook Messenger Chatbot, маркетерүүд үүний талаар сүүлийн үед маш их ярьцгааж байна. Мэдээж сайнаар. 24 цагийн турш амрахгүй ажиллах энэхүү туслах нь гар утсаа ярихаасаа илүүтэй онлайнаар бараа, бүтээгдэхүүний судалгаа хийх, худалдан авалт, бизнесийн байгууллагуудтай холбогдох, дэлгэрэнгүй мэдээлэл авахад ашигладаг болсон хэрэглэгчидтэй харилцахад илүү хэрэгтэй. Facebook-с гаргасан судалгааны дүнгээс харахад хэрэглэгчдийн 56% нь мэссэжээр харилцахыг
Шинэ оны эхний ажлын өдрүүд сошиал медиа маркетерүүддээ сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө-ндөө заавал тусгах 10 зүйлийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Мөн сошиал медиа маркетингийн төлөвлөгөөг гаргаж байгаа маркетерүүддаа бид өөрсдийн хэрэглэдэг “Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө” -ний загвар файлыг татаж авахаар оруулсан. Энэхүү загварт оруулсан 10 зүйлийг яагаад контент төлөвлөгөөнд багтаах ёстой талаар
Хэрэв та, танай байгууллага бизнесийн зорилгоор Facebook Page ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогддог болсныг анзаарсан нь лавтай. Хэрэглэгчдээс асуулт, тусламж хүссэн хүсэлтүүд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх нь, тэр ч байтугай захиалга өгөх, худалдан авалт хийх нь ч нэмэгдсэн байх тийм үү? Тэгвэл Facebook Messenger Chatbot чатбот хэрхэн хийх вэ?
Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг татан, асуудлыг нь анзааруулан, шийдвэр гаргахад нь туслаж, борлуулалтаа нэмэгдүүлж буй талаарх тэргүүн туршлагыг судлахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн таны, танай байгууллагын хувьд контент маркетингийн аль арга хэрэгслийг ашиглах нь үр дүнгээ өгөх талаар
Facebook хэр олон хэрэглэгчидтэй, түүнд маркетингийн боломж цар хүрээ хэр их талаар олон зүйл нуршихгүйгээр энэхүү нийтлэлээ эхэлье. Таны ажилладаг салбар ресторан, зоогийн газар, хүлээн авалтын танхим гэх мэт үйлчилгээний салбарын бизнес бол таны анхаарал хандуулах ёстой Рестораны маркетингт фейсбүүкийг хэрхэн ашиглах талаарх 10 зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. FACEBOOK хэмээх энэхүү олон нийтийн цахим хуудсанд тогтмол
Контент бэлтгэл, байршуулалт, сурталчилгаа явуулах, үр дүнг хэмжих, төлөвлөгөө гаргах гээд олон төрлийн ажилбаруудыг гүйцэтгэх нь “сошиал медиа хөгжүүлэлт”-ийн нэг л хэсэг. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, хяналтын хуудасгүйгээр танай сошиал медиа хөгжүүлэлт хүссэн үр дүнд хүрэхгүй байх, тун чухал ажлууд орхигдож, мартагдах нь бий. Тиймээс сошиал медиа хөгжүүлэлтэд тун чухал хэрэгтэй “АЖЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС“-г дэлгэрэнгүй
Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг. Энэ нь мөн танай бизнесийн зорилтот хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаатай ч нягт холбоотой. Танай хэрэглэгчид хэзээ онлайн байдаг гэдгийг мэдэж байгаа бол таны постууд мөн олон хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ пост хийх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.
- 1
- 2