fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
9/05 / Published in БЛОГ

Хэрхэн нэг Facebook Live видеоноос олон төрлийн маркетингийн контент бэлтгэн гаргах вэ?

Бид 2018 оны сүүлээс эхлэн сошиал медиа маркетингийн тэргүүн туршлагыг хуваалцаж байх SocialMediaThursday Facebook LIVE нэвтрүүлгийг бэлдэж эхэлсэн. Одоогоор 30 LIVE, 14 цахим ном бэлдснээр манай байгууллагаас тогтмол мэдээлэл авч байхаар имэйлээ бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо даруй 12,000-аар нэмэгджээ. Энэ бол маркетер бидний хувьд маш том үр дүн.

Гэхдээ өөрийн бизнесээ авч явна гэдэг цаг наргүй ажил, энэ их ажлын хажуугаар нь сошиал медиа платформууд дээр идэвхтэй байж, хангалттай хэмжээний маркетингийн контент тогтмол бэлтгэнэ гэдэг бүүр ч амаргүй. Тийм ч учраас бид өөрсдийн туршлага дээр үндэслэн хэрхэн ганцхан Facebook Live видеоноос олон төрлийн маркетингийн контент бэлтгэх талаарх энэхүү нийтлэлийг танд хүргэж байна.

Хаанаас эхлэх вэ?

Хамгийн түрүүнд та хэрэглэгчдийнхээ санааг хамгийн ихээр зовоож, тэдэнд асуудал үүсгэж, сонирхолыг нь татах сэдвээр Facebook Live хийхээр төлөвлө.

Бид LIVE хийхэд хэрхэн бэлддэг вэ?

Forbes сэтгүүл аливаа мэдээлэл нь статистик тоон үзүүлэлт бүхий агуулгатай, судалгаан дээр үндэслэгдсэн байвал хэрэглэгчдийн итгэлийг илүү төрүүлдэг гэж үзжээ.
Маркетингийн мэдээлэл хэрэглэгчдэд хоногшин үлдэхийн тулд “итгэл төрүүлэхүйц” байх хэрэгтэй талаар Made to stick номонд дурдсан нь ч бий. Тиймээс бид ямар нэг LIVE хийхийн өмнө олон эх сурвалжаас тухайн сэдвийн дагуу гаргасан судалгаа, нийтлэлтэй танилцаж, дүгнэлт үнэлэлт хийдэг. Энэ нь эргээд манай маркетеруудад өөрийгөө хөгжүүлэх нэгэн боломж болоод зогсохгүй бидний бэлдсэн нийтлэлийг чанаржуулдаг.
Бид судалгаа хийж блог нийтлэл бэлдэхээсээ өмнө дараах 3 асуултыг өөрөөсөө асуудаг.
Энэ сэдэв шинэ мэдээ юу? Эсвэл хүмүүст хэрэгтэй юу? Бид нийтлэлээ бичихдээ нэг бол маркетингийн шинэ тренд хандлагыг мэдээлэх, эсвэл хэрэглэгчид нэн хэрэгтэй зүйл байх гэсэн зарчмыг баримталдаг.
Аль өнцгөөс бичвэл хэрэгтэй байж болох вэ? Сэдэвтэй холбоотой өөр дагалдах асуудал юу байж болох вэ? Хэрэглэгчийн өдөр тутмын ажилд хэрэгтэй байх тусмаа нийтлэлийн чанар сайжирч, органик хүртээмж өсдөг. Тиймээс нийтлэлээ аль болох тухайн сэдвийн хүрээнд хөндөгдөж болох бүх асуудлын цогц мэдээлэл болгоход анхаарах хэрэгтэй.
Энэ сэдэв хэт хуучирсан сэдэв юм биш биз? Зарим сэдэв хэрэглэгчид байнга тохиолддог асуудлыг хөнддөг тул зайлшгүй байх шаардлагатай хэзээ ч хуучрашгүй сэдэв байдаг. Гэхдээ сошиал медиа орчин байнга өөрчлөгдөж байдаг тул зарим функц хуучирч хэрэглэгдэхээ болих нь бий.

1. Live видеогоо бусад сошиал сувгуудаар тархаа.

Facebook Live хийх нь танд бэлэн видео контент бэлтгэж өгдөг. Энэ бэлэн видео контентоо Facebook, LinkedIn, YouTube гэх мэт бусад сошиал сувгуудад нийтэл. Өөр, өөр платформ ашигладаг шинэ хүмүүст хүрэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга.  Мөн видеог тухайн сошиал сүлжээнд пост болгон нийтлэх нь Facebook live видеоныхоо линкийг хуваалцахаас хамаагүй илүү олон хүнд хүрэх боломжтой.   

Бид Facebook LIVE хийдэг болсноосоо хойш Youtube сувгаа идэвхтэй хөгжүүлж байгаа. Учир нь бид 7 хоног бүрийн Facebook LIVE-аа видео контент болгон бэлтгээд Youtube-д байршуулчихдаг.

2. Энэ сэдвээрээ блог нийтлэл бэлтгэн гарга.

Faceook Live видеогоор ярилцсан сэдвийнхээ дагуу блог нийтлэл бэлтгэ. Энэ нь хайлтын системд өртөх магадлалыг нэмэгдүүлэхээс гадна танай вэбийн хандалтыг өсгөх болно. Зөвхөн вэб дээрээ ч биш LinkedIn-д ч давхар нийтлэх боломжтой. Блог нийтлэлдээ Facebook Live видеогоо embed хийж багтаахаа бас мартаж болохгүй шүү.

Блог бичихэд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Ямар нэг найруулгын алдаа байна уу? Өөрийнхөө бичсэн зүйлийг олон удаа уншиснаар бүх зүйл хэвийн мэт харагдаад эхэлдэг. Тиймээс бусад хүмүүсээр уншуулж үзэх нь хамгийн зөв шийдэл болдог.
Үг үсгийн алдаагаа хянасан уу? Зөв бичгийн алдаа шалгадаг сайтуудаар бүх текстээ нягтлах нь хамгийн зөв шийдэл. Гэхдээ http://spellcheck.gov.mn/ зэрэг сайтаас текстээ шууд хуулбал тухайн сайтын код хамтдаа хуулагддаг болохыг анхаараарай.
Хайлтын системд өртөхөөр гарчиг өгсөн үү? Нийтлэлийн гарчигт танайхыг хайж олох түлхүүр үг заавал ашиглагдсан байх хэрэгтэй. Тиймээс түлхүүр үгээ хэрэглэгчдийн хайж болох байдлаар тохируулах хэрэгтэй.
Хэт урт гарчиг биччихсэн юм биш биз? HubSpot-ийн зүгээс нийтлэлийн гарчиг 6-13 үгтэй байснаар тогтвортой, өндөр хандалтыг авч ирдэг гэж зөвлөдөг.
Жишээ хангалттай оруулсан уу? Хамгийн гол нь таны авсан жишээ хэрэглэгчдэд үнэхээр хэрэгтэй юу? Хэрэглэгч танай жишээг хараад тодорхой ойлголт авч чадах уу?
Танай нийтлэл зорилгоо биелүүлж, вебийн интер-актив чанарыг хангаж чадах уу? Сайн вебсайт интер-актив шинжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тухайн нийтлэлийг уншиж байх үедээ хэрэглэгч өөр аль нийтлэлийг уншиж болох, мөн уншиж байх явцдаа болон дараа нь танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хэзээ авах нь зүйтэй шийдэл болох талаар бодолцох хэрэгтэй.
Сонирхолтой гэхдээ ашиггүй зүйл бичсэн юм биш биз? Бид нийтлэл бүртээ цахим ном нийтэлдэг. Энэ нь и-мэйл листийн тоог нэмэгдүүлж, зорилтот бүлэгт хүрэх нэг арга болж өгдөг.

3. Инстаграмд зориулан богино видеонууд болгон хувааж бэлтгэ.

Инстаграмд видео хамгийн үр дүнтэй контент байдаг гэхдээ ердөө 120 секундийн видео л нийтлэх боломжтой. Тиймээс сонирхолтой хэсгээс нь богино видео бэлтгэн, Стори болон ердийн видео пост болгон Инстаграмдаа нийтэл. Харин бүтнээр нь эсвэл хэсэгчлэн IGTV-дээ (IGTV-д 10 минут хүртлэх хугацаатай, хэвтээ, босоо ямар ч форматын видео нийтлэх боломжтой болсон) оруулан холбоосыг нь сторидоо оруулж өгөхөө мартаж болохгүй шүү.  Аа тийм видеоныхоо YouTube холбоосыг Instagram bio-доо заавал оруул.

Манай байгууллагын Инстаграм хаяг: https://www.instagram.com/nathousemn/

IGTV болон стори, видео пост хэлбэрээр Facebook Live видеоноос богино видео бэлтгэн оруулдаг.
View this post on Instagram

👉 Манай чатбот хариуцсан менежер Анар-Эрдэнэ чатботын талаар юу ярив? 👉 Муу чатбот ямар уршигтай вэ? Харин үүнийг хэрхэн сайжруулж болох вэ? #Nathouse_creative #Nathouse_LunchTime #Chatbot

A post shared by Nathouse Creative Agency (@nathousemn) on Aug 20, 2019 at 9:39pm PDT

4. Видеоныхоо сонирхолтой хэсгээс богино видео таслан Instagram болон Facebook Stories бэлтгэн нийтэл.

Instagram Stories таны ямар ч контентыг тэр дундаа видео контентыг илүү олон хүнд хүргэх гайхалтай үр дүнтэй арга. Ялангуяа контент бэлтгэх үеийн хөшигний ард болсон үйл явдлаар сонирхолтой Instagram Stories бэлтгэн оруулбал. Түүнчлэн уг сэдвээр хэрэглэгчдийнхээ санал бодлыг танай Инстаграм хаягийг таг хийсэн Стори хэлбэрээр хүлээн авахаар төлөвлө. Энэ нь танай контентийг сонирхох хүмүүсийн тоог эрс нэмэгдүүлнэ шүү.

5. Блог нийтлэлийнхээ хандалтыг имэйл илгээн нэмэгдүүл.

Нийтлэл бэлтгэн нийтэлсэн бол бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ имэйл илгээх нь нийлэлийн хандалтыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга.

Facebook Live хийхдээ үнэгүй татаж авах ebook бэлтгэн гаргадаг нь манай байгууллагын имэйл жагсаалтыг тун богино хугацаанд нэмэгдүүлсэн. Цахим ном татан авсан эдгээр уншигчид маань 7 хоног бүрийн нийтлэлийг ч имэйлээр хүлээн авч унших нь элбэг.

6. Мэссэнжер ботоо ашиглан хэрэглэгчдэдээ мэдээ илгээ.

Видео, блог нийтлэл гээд л бүхий л контентын хүртээмжийг нэмэгдүүлэх тун хэрэгтэй арга нь Facebook мэссэнжер. Хэрэглэгчдэдээ Facebook Live хийх гэж байгаагаа, шинэ нийтлэл, татаж авах ebook бэлэн болсныг мэссэнжерээр мэдэгдэх нь хандалтыг тэр дор нь нэмэгдүүлж олон хүнд мэдээлэл хүргэх хурдан, оновчтой арга хэдийнэ болчихсон.

Та ч бас дараах холбоосоор хандан манай мэссэнжер холбогдон татаж авах цахим номнууд манай үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой. m.me/nathousecreative

7. Facebook Live-нхаа аудиог нь ашиглан подкаст бэлтгэ.

Бэлэн болсон видеоныхоо аудиог ашиглан подкаст гаргаж болно. Бас л нэг хэрэглэхэд хялбар шинэлэг контент. Бэлэн болсон подкастаа та Apple Podcasts, Spotify, SoundCloud, Google Podcasts гээд бүхий л платформд нийтлэн хэрэглэгчдэдээ хүргэ.

Манай маркетерүүдийн бэлтгэн гаргадаг цоо шинэ “Сошиал медиа маркетераас СОШИАЛ МЕДИА МАРКЕТЕРТ” подкастыг хүлээн авч сонсохыг урьж байна. Уг подкастын зорилго нь Cошиал медиа маркетингийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл, тэргүүн туршлагыг түгээж байх.

Apple Podcasts-http://ow.ly/ZzQ850vGsE4
Google Podcasts-https://www.google.com/podcasts…
Anchor-https://anchor.fm/nathousecreativepodcast
Spotify-https://open.spotify.com/show/2XWZFyo9rmviVzQy2vB84B
Breaker-https://www.breaker.audio/soshial-miedia-markietieraas-sosh…
Pocket Casts-https://pca.st/0Dl7
RadioPublic-https://radiopublic.com/-85DVOx

8. Ярилцсан сэдвийнхээ сонирхолтой тоо баримтаар постууд бэлтгэн нийтэл.

Ярилцсан видео, бэлтгэсэн нийтлэлээсээ сонирхолтой тоо баримт, ишлэл ашиглан зурагт постууд бэлтгэн сошиал сувгуудадаа нийтэл. Ийм төрлийн постууд Твиттер, Инстаграм, Facebook гээд аль ч сошиал сүлжээнд үр дүнтэй байх болно. Ялангуяа Твиттерт нэг сэдвээр олон тооны ийм ишлэл пост бэлтгэн нийтлэх нь видео контентын хүртээмжид сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

9. Цахим ном бэлтгэн хэрэглэгчдэдээ хүргэ.

Facebook Live болон нийтлэлийнхээ агуулгыг цахим ном болгосноор дахин нэг шинэ контент бэлэн болно. Энэ контент нь танай и-мэйл листийг богино хугацаанд энэ сэдвээр сонирхон судлаж буй хүмүүсээр нэмэгдлүүлж өгдөг. Гэхдээ бидний бэлдэж буй цахим ном хошин шог, кино, онигоо биш яг манай үйлчилгээтэй л холбоотой тул зорилтот бүлгийн нэгдлийг бидэнд авч ирдэг.

Бидний бэлтгэсэн сошиал медиа болон дижитал маркетингийн цахим номнуудыг үнэгүй татаж авах бол дараах холбоосоор хандаарай. https://nathouse.mn/ebooks

Маркетерүүдийн ажил тийм ч хялбар, гарын үзүүрээр хийчих ажил биш. Заримдаа ч өдөр тутмын их ажлын хажуугаар сошиал маркетингийг үр дүнтэй, тогтвортой хийнэ гэдэг ямар ч боломжгүй зүйл мэт санагдах нь бий. Харин энд дурьдсан нэг удаагийн контентыг ашиглан олон төрлийн маркетингийн контент бүтээж дадвал таны ажлыг маш хөнгөвчлөнө шүү.

Бидний бэлдсэн нийтлэл танд хэрэг болно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP