fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
1/31 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

Сүүлийн үед Facebook хаягаа алдсан, сурталчилгааны гэнэтийн өндөр төлбөр гарсан талаарх мэдээлэл их гарах болсон манай байгууллага руу ч хандах, шийдэл хайх нь нэмэгдээд байх шиг. Ийм асуудлаас хэрхэн сэргийлэх вэ?

Өнгөрсөн жил Фэйсбүүк “холбоо барих найдвартай хүмүүс” функцээ идэвхгүй болгосон. Энэ талаарх мэдэгдэл ч танд Facebook апп дээр чинь гарч ирснийг харсан байж магадгүй.

Тэгэхээр аккаунтаа алдсан тохиолдолд найдвартай холбоо барих хүмүүсийн жагсаалт гаргасан байсан бол одоо энэ тийм ч хэрэг болохгүй нь гэсэн үг.

Тэгээд ч энэ функц нь олон хүн ашигладаггүй, хүмүүс хэрэглэдэггүй функцийн нэг байсан учраас ямар нэг тайлбар хийлгүйгээр чимээгүйхэн хаасан байх.

За тэгэхээр та холбоо барих найдвартай хүмүүсийн жагсаалт гаргасан байсан эсэхээс үл хамаараад Facebook хаягаа найдвартай, аюулгүй хамгаалж байхын тулд хийх ёстой зүйлсийг бүгдийг нь энд жагсаалаа.

Фэйсбүүк хаягаа хакеруудаас хамгаалахын тулд авах 10 алхам

Суурин компьютер, гар утаснаасаа Facebook-н Settings цэсийг сонгон дараах тохиргоог хийнэ үү.

1: 2 шатлалт нууцлалын тохиргоог идэвхжүүл!

2FA (2 шатлалт нууцлал) ЗААВАЛ авах ёстой арга хэмжээ. Үнэндээ Facebook төлбөртэй сурталчилгаа (boost) хийдэг бол энэ нууцлалын тохиргоог танай FB хуудасны админ бүр идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр сурталчилгааны үр дүн ч эрс нэмэгдэх боломжтой.

Ерөөсөө хамгийн чухал зүйл гээд л ойлгочих. Магадгүй танай хуудасны админ бүр 2FA тохируулсан бол постын органик хүртээмж ч сайжрах магадлалтай шүү. Тийм л чухал зүйл.

Settings-> Security and Login цэсээс Two-factor authentication-г идэвхжүүлэх боломжтой. Ихэнх хүмүүс мессежээр код хүлээн авах аргыг ашигладаг. ГЭХДЭЭ энэ нь үнэндээ 2FA-г тохируулах хамгийн найдвартай арга биш гэнэ, хакерууд утасны дугаарыг чинь мөн адил хуулбарлан давхар мессеж хүлээн авах боломжтой гэнэ шүү.

Тэгэхээр хамгийн зөв сонголт нь Authenticator апп ашиглах юм байна. Google Authenticator (iOS, Android) болон Duo Mobile аппуудыг мэргэжилтнүүд санал болгодог юм байна.

2: Найдвартай урт, хэцүү нууц үг сонгон ашигла!

Таны нууц үг урт бас хэцүү байх ёстой шүү. Хэрэв та нууц үгээ цээжээр санаж байгаа бол хангалттай “нууц” биш гэсэн үг юм байна.

2FA – 2 шатлалт нууцлал, урт, хэцүү нууц үг ашигладаг бол нууц үгээ байнга ойр, ойрхон солих шаардлагагүй гэнэ. Гэхдээ л аюулгүй байдлын мэргэжилтнүүд хэдэн сар тутамд нууц үгээ солихыг зөвлөдөг юм билээ.

3: Аюулгүй байдлыг дээд зэргээр хангах бол USB Security Key ашигла!

Аюулгүй байдлыг дээд зэргээр хангах бол USB Security Key ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.

4: Password manager буюу нууц үг хадгалах апп ашигла!

Өөрийнхөө ой санамж, нууц үг бичиж хадгалах гэх мэт арга найдвартай биш. Харин олон хүн хэрэглэдэг, найдвартай нууц үг удирдах аппууд жишээ нь LastPass, 1Password гэх мэтийг ашигла.

5: FB нэр, нууц үгээ хэн нэгэнтэй хэзээ бүү хуваалц!

Ямар ч тохиолдолд нэвтрэх нэр, нууц үгээ хэзээ ч, хэнтэй ч бүү хуваалц.

Байгууллагынхаа хуудас руугаа нэвтрэх эрхийг Business Manager эсвэл Business Suite ашиглаж, зохих үүрэг, роль бүхий админ, эдиторуудыг нэмж бай. Мөн тэднийг 2FA идэвхжүүлсэн эсэхийг нь заавал шалга.

6: Шинэ хандалт бүрд анхааруулга илгээх функцийг идэвхжүүл!

“Танигдаагүй нэвтрэлтийн талаар сэрэмжлүүлэг авах”-ыг идэвхжүүлж нэмэлт хамгаалалт тохируулна уу. Facebook, Messenger болон имэйлээр мэдэгдлүүдийг сонгоно уу. Алхам 7: Logged Sessions буюу хандалт бүрийг шалгаж хэвш Үе, үе өөрийн хаягт хандсан хандалтуудаа шалтгаж бай. Шаардлагагүй хандалтуудаа хасаж бай. Ялангуяа нийтийн эсвэл өөр хэн нэгний компьютер ашигладаг бол заавал хийж байх ёстой зүйл шүү.

7: Таны Facebook хаягтай холбогдсон апп, вэбүүдийн жагсаалтыг мөн шалга!

Settings->Security->Apps and websites сонголтыг хийн Facebook хаягаар холбогдсон, идэвхтэй хандалт бүхий апп, вэбүүдийг шалга. Шаардлагагүйг нь хас.

8: Business Integrations-г ч мөн адил шалга!

Settings->Security-> Settings->Business Integrations сонголтыг хийн бизнес холболтын хэсгийг тогтмол шалгаж бай. Энд тухайн апп, үйлчилгээнд нэвтэрч орохдоо өөрийн Facebook эрхээ ашигласан холболтын жагсаалт бий. Хэрэггүй, шаардлагагүй болсон бүхнийг эндээс хасаж бай.

9: Сэжиг бүхий линкуудээс болгоомжил!

Мета эсвэл Facebook-с гэсэн гарчиг бүхий имэйл, мессэж эсвэл бүр дотны найзуудаас (хакердуулчихсан) ч гэсэн илгээж буй мессэжүүд ямар нэг линк, холбоос агуулсан бол маш болгоомжтой хандах хэрэгтэй шүү.

Онлайн орчин дахь гэмт хэрэгтэнүүд маш энгийн аргууд хэрэглэдэг. Жишээ нь зүгээр л танай хуудсыг меншн хийгээд одоохон энэ холбоос дарж мэдээллээ оруулахгүй бол хаагдах аюул байна шүү гэсэн постууд хийчихдэг. Болгоомж алдан сандарсан хүмүүс энэ холбоос дээр нь дараад л өөрийн бүх мэдээллийг өгчихдөг. Эргэлзээтэй санагдаж байгаа бол ямар ч холбоос дээр дарахгүй байх хэрэгтэй!

10: Интернэт хөтөчийнхөө өргөтгөлүүдийг шалга!

Интернэт хөтчөө тогтмол шинэчилж, сэжиг бүхий апп, нэмэлт өргөтгөлүүдийг устгаж бай.

Эцэст нь: Мэдээллээ татаж авч бай!

Facebook хэрэглэгчдэдээ өөрийн хувийн профайл болон бизнес хуудасны бүх мэдээллийг татаж авч, хадгалах боломжийг олгодог. Яг л бид веб хуудсаа backup хийдэг шиг.

Муу юм тохиолдлоо (дээрх алхмуудыг хийсэн байхад айлтгүй л дээ гэхдээ л) гэж бодоход бид backup-тай байна гэсэн үг. Мэргэжилтнүүд жилд ядаж нэг удаа мэдээллээ хадгалж авахыг зөвлөдөг юм билээ.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP