fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
12/17 / Published in МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Ковидын жилүүд ард хоцорч, хэвийн амьдралын зах зух харагдаж эхэлж буй яг энэ үед, ирж буй шинэ он ямар шинэ өөрчлөлт, шинэчлэлтийг бидэнд бэлтгэж байгаа бол?

Мэдээж цар тахлын нөлөө нийгмийн бүхий л салбарт, маркетингийн тэр дундаа дижитал маркетингийн салбарт ч гүн гүнзгий сорви үлдээсэн.

Цар тахал, хорио цээр хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлж, дижитал хэрэглээний олон шинэ хэв маягийг авч ирсэн. Clubhouse шиг аудио өрөөнүүд, цахим худалдааны огцом өсөлт, тэр ч байтугай metaverse хэмээх дижитал ертөнцийн талаарх илүү бодитой алхамууд гэх мэт. Эдгээр зүйлс ирэх жилүүдэд маркетерүүдийн ажилд нөлөөлөх зүйлс мөн.

Тэгэхээр бид сошиал медиа маркетерүүд Facebook-с 2022 онд юу хүлээж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд олон асуудал, бэрхшээлүүдтэй тулгарсан ч, Facebook 2,9 тэрбум идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоогоор түүх дэх хамгийн том сүлжээг хамарсан сошиал медиа платформ хэвээр байна.

Залуусын дунд хэрэглээ нь харьцангуй буурч байх магадлалтай хэдий ч шинэ зах зээл дэх нэвтрэлтээ үргэлжлүүлж, хэрэглээний бууралтаа шинэ функцуудаар нөхөж, сурталчилгааны шинэ шинэ боломжууудыг гарган, цахим худалдаа, бизнесийн фунцуудаа нэмэгдүүлэн, дараагийн цоо шинэ үе рүү хөтөлсөөр…

Энд мэдээж VR болон Metaverse дижитал харилцаа, дижитал ертөнцийн талаар дурьдах хэрэгтэй. Асуудал бэрхшээл, Засгийн газруудын хяналт гэх мэт зүйлс байсаар байх ч Facebook шинэ түвшинд, олон чиглэлд хөгжих, өсөх боломжтой гэдэг нь ойлгомжтой.

eCommerce цахим худалдааны чиглэлд тавьж буй анхаарал

Facebook цахим худалдааны салбарт цар тахлын эхэн үеэс ихээхэн хүчин чармайлтаа чиглүүлсэн. Үүний илрэл нь Facebook болон Instagram Shops бөгөөд энэ нь бизнесийн байгууллагуудыг худалдан авагчидтай нь холбох шинэ хялбар арга замыг бий болгосон.

Лайв шоппинг Facebook-н хувьд дараагийн анхаарал хандуулах чухал талбар байх бөгөөд 2022 онд энэ чиглэлд шинэ боломжууд илүү нэмэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл шууд постоос худалдан авалт руу чиглүүлэх, төлбөр тооцоог хялбар хийх аргууд (Facebook Pay, Diem цахим төлбөрийн хэрэгсэл) гэх мэт Live Shopping хийхэд шаардлагатай хөгжүүлэлтүүд 2022 онд мэргэжилтнүүдийн хүлээлтэнд байна.

Live-stream shopping Хятадад маш өндөр хэрэглээтэй топ тренд болж байгаа нь ч энэ хүлээлтийг баталгаажуулсаар. Лайв худалдааны зах зээл зөвхөн Хятадад гэхэд л 2017-с 2020 онд 280%-н өсөлттэй байгаа ба дараа жилийн эцэс гэхэд 423 тэрбум ам.долларын зах зээл болох төлөвтэй байна.

Facebook ч яг ийм боломж бусад зах зээлд бий гэж үзэн, энэ чиглэлд ихээхэн хүч чармайлт гаргаж, туршилтуудыг ч аль хэдийнэ эхлүүлчихсэн.

Facebook-н бас нэгэн зорилго нь хөгжиж буй улсуудад дижитал дэд бүтцийнх нь хамгийн чухал, үндсэн элемент болох бөгөөд eCommerce – Цахим худалдаа энэ чиглэлд томоохон үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

Тэгэхээр шоппинг, цахим худалдааны функцууд Facebook-н хэрэглээнд нэмэгдэн, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээтэй нягт уялдах тийм л өөрчлөлтийг 2022 онд бид харах нь.

AR/VR хөгжүүлэлт

Facebook-н захирал Mark Zuckerberg Metaverse хэмээх зүйлийн талаарх өөрийн алсын хараагаа нийтэд тодорхой танилцуулсан.

Тэгэхээр ирэх жилүүдэд бид Facebook-н AR нүдний шилний дараагийн, ялангуяа Instagram-тай холбогдсон шинэ загварууд, дараагийн шатны сошиал болон ажлын хэрэгсэл болох Oculus VR төхөөрөмжүүд зэргийг танилцуулахыг нь харах нь.

Хэрэв Facebook Metaverse орчин дахь шилжилтийг удирдан хөтлөж чадвал, технологийн ирээдүйн төлөөх тэмцэлд тэргүүлэх байр суурь эзлэж авах нь мэдээж. Тийм ч учраас энэ чиглэлд эхлэлийг нь хамгаас түрүүнд тавьж буй заа.

Алгоритмын өөрчлөлт

‘Facebook Files’ хэмээх саяхны мэдээллүүд Facebook нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийнхөө талаар өөрсдөө хэр их мэдээлэлтэй байсан, уг сөрөг нөлөөллийг бууруулах талаар юу хийсэн эсвэл хийгээгүй гэдгийг харуулснаараа томоохон үр дагавартай зүйл болсон.

Харин Facebook өөрийнх нь бизнесийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх хэдий ч энд дурьдагдсан асуудлуудыг шийдэх талаар арга хэмжээ авах болов уу?

Дижитал шилжилтийн дараагийн үе шатанд бэлтгэж, зөвхөн Facebook-н платформ биш илүү олон чиглэлд зорьж буйгаа зарласан Meta улс төрийн контентуудыг хязгаарлах, хэрэглэгчдэд илүү эрх чөлөө олгох гэх мэт чиглэлд дорвитой өөрчлөлт хийнэ гэсэн хүлээлт мэргэжилтнүүдийн дунд бий.

Алгоритмын хөөсрөлтийг үгүй болгох нь Facebook Files-г дэлгэсэн шүгэл үлээгч Frances Haugen-н үндсэн шаардлага байсан. Алгоритмаар зориудаар хөөсрүүлсэн биш энгийн NewsFeed-г хэрэглэгчдэд харуулах гэсэн шаардлагыг хэрхэн биелүүлэх бол, үр дүн нь ямар байх бол:

a) Хэрэглэгчид юу харахаа өөрсдөө удирдах боломж олгох өөрчлөлтүүд хийгдэх болов уу. Энэ тал дээр ч Facebook өөрчлөлтүүд хийж ирсэн;

b) Гэхдээ ихэнх хэрэглэгчид нь энэ функцыг нь ашигладаггүй учир Facebook-н хувьд ч томоохон нөлөө үзүүлэхгүй.

Facebook өмнө нь ийм функц гарган танилцуулсан тиймээс энэ удаад илүү өргөн хүрээнд өөрчлөлт хийгдэх болов уу.

Аудио контент

Аудио сошиал медиа зөвхөн цар тахлын үеийн хүмүүсийн сатаарал байв уу, урт хугацааны ирээдүйтэй хэрэглээ юу?

Магадгүй аль, аль нь л байх, Facebook-н хувьд аудио сошиалын талбарт ХҮРТЭЭМЖ хэмээх давуу талаа ашиглан тэргүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лайв видеотой адил хүн бүр аудио контент бүтээх боломжгүй байж магадгүй. Ийм төрлийн контентийг сонирхолтой, тогтмол байдлаар хийх нь ур чадвар шаардах ажил. Тийм ч учраас Clubhouse, Twitter Spaces гэх мэт энэ чиглэлийн шинэ аппууд бүрэн хэмжээнд нийтийг хамарч чадахгүй байх шиг.

Харин Facebook-н хувьд илүү олныг хамарсан, нийгмийн бүхий л түвшиний контент бүтээгчдийн талбар гэдэг утгаараа энэ талбар дахь хамгийн том тоглогчдын нэг болно гэдэг нь ойлгомжтой.

Дижитал аватар

2022 онд нэгэн авч хэрэгжүүлэх магадлалтай нэгэн чухал алхам digital identity-дижитал таних тэмдэг буюу таны Facebook profile болон metaverse ертөнц  дэхь дүр төрхийн холбоос.

Дижитал дүрслэл бүхий NFT аватарууд хэлбэрээр одоогоор нийтэд хүрч буй эдгээр дижитал таних тэмдэг нь виртуал орчинд таныг төлөөлөх дүр төрх гэж төсөөлж болно.

Facebook ч илүү олон хэрэглэгчид нь хөдөлгөөн, хариу өгөх чадвар бүхий ийм төрлийн дижитал аватар үүсгэх боломжийг хангасан функцуудыг гаргаж ирсэн бөгөөд metaverse хэмээх ойлголт илүү олныг хамрах үед эдгээр дүр төрхүүд нь уг орчинд хэн нэгийг төлөөлөх хэмжээнд хөгжих нь ойлгомжтой.

Тэгэхээр ирэх жилүүдэд найзуудынхаа 3D дүр төрхүүдийг төрөл бүрийн хэлбэрээр Facebook-н аппууд дунд харах нь ээ.

Төлбөртэй сурталчилгаа

Facebook сурталчилгаа эрхлэгчдийг өөрийн “machine learning” процесст сурталчилгааны төсөв гэх мэт зүйлсээ илүү даатгахыг зөвлөж байгаа. Энэ нь Apple-н iOS 14 шинэчлэлтэй холбоотойгоор үүсээд буй асуудлыг шийдэх арга зам болгон маркетерүүдэд санал болгож буй шийдлийн нэг юм.

Facebook мэдээллийн дутмаг байдлаас үл хамааран сурталчилгааг үр дүнтэй байлгах системийг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед ийм амжилттай жишээнүүдийг ч олонтой дурьдах болсон. 

Гэсэн хэдий ч сурталчилгааны кампанит ажил бүрийн хувьд уг систем тест хийх, үр дүн дээр тулгуурлан дахин оновчлохын тулд сурталчилгааны суралцах хугацаа хангалттай урт байх зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд сануулцгааж байна.

Facebook-н зүгээс сурталчилгаа эрхлэгчдийг кампанит ажлын үргэлжлэх хугацааг уртасгах, илүү тэвчээртэй байхыг сануулах болсон бол хариуд нь маркетерүүд Google Analytics болон бусад трак хийх, хэрэглэгчдийн үйлдлийг бүртгэх аргачлалыг Facebook сурталчилгаатай холбон ашиглах замаар сурталчилгааны үр дүнгээ бодитой хэмжих арга замыг эрэлхийлэх шаардлага тулгарч байна.

Эцсийн эцэст

Facebook Page-н хүртээмж, сурталчилгааны үр дүн буурахын хэрээр маркетерүүд TikTok, YouTube сурталчилгаа гэх мэт шинэлэг аргачлалуудад сурталчилгааны төсвөө зарцуулж эхлэх нь гарцаагүй. Энэ нь Facebook-н үр ашигт ч нөлөө үзүүлэх болно. Энэ үр нөлөөг багасгахын тулд eCommerce цахим худалдааны талбарт маш их анхаарал хандуулж байгаа нь харагдаж байна.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP