Facebook shop болон мэссэнжер чатбот-оо хэрхэн үр дүнтэй хослуулах вэ?
Хүмүүсийн хувьд худалдаа наймаа хийх, зах, дэлгүүр хэсэх гэдэг нь нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Зах худалдааны газар эртнээс л ямар ч нийгмийн үед олноор цуглан сүүлийн үеийн мэдээ, сонин сайхантай танилцдаг газар байсан бол орчин үед ч залуусын очих хамгийн дуртай газар мөн л худалдааны төвүүд гэдэг нь мэдээж.
Харин цар тахлын цаг үед хүмүүс бодит дэлгүүрт гэхээсээ онлайн дэлгүүрт илүү их цагийг өнгөрөөж байх шиг. Хэдийгээр хэрэглэгчид онлайн дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа ч энэ нь нийгмийн харилцаа энд хүрээд зогсчихож байна гэсэн үг биш гэнэ. Харин ч илүү идэвхтэй, илүү олон хүнийг хамарсан сошиал медиа платформуудад энэхүү харилцаа илүү идэвхтэй өрнөж байгааг бид харж байна.
Үүний хамгийн тод жишээг нь жил бүр асар их хэмжээний дижитал маркетингийн төсөв сошиал нөлөөлөгчдөд зарцуулагдаж байгаагаас ч бас харж болно.
Тэгэхээр хэлэх гээд байгаа гол санаа нь юу вэ гэхээр хэрэв та онлайн худалдааны салбарт өрсөлдөгч байхыг хүсвэл сошиал медиа хөгжүүлэлтдээ анхаарал тавих хэрэгтэй шүү гэсэн үг.
Цахим худалдааны болоод сошиал харилцааны үүрэг функцыг аль алийг нь төгс гүйцэтгэж чадах Facebook Shop болон чатботын хослол-ын талаар энэхүү нийтлэлдээ ярилцахаар бэлтгэлээ.
Facebook Shop гэж юу вэ?
Бидний мэдэж байгаачлан Facebook Shops бол Facebook-н бизнес, маркетингийн платформын нэг хэсэг. Энэ нь хэрэглэгч хамгийн хялбар байдлаар бараа, бүтээгдэхүүнийг олж авах, худалдаж авахад зориулагдсан хэрэгсэл. Мөн бизнесийн байгууллагуудын хувьд ч үүсгэж, бүтээгдэхүүнээ байршуулахад хялбар талбар.
Facebook 2020 оны 5-р сард Facebook shop-оо шинэчлэн шууд бүтээгдэхүүнээ борлуулах шинэ боломжийг бизнесийн байгууллагуудад хүргэж буйгаа зарласан. Шинэ Facebook Shop-ын үүрэг бол хэрэглэгч өөрт таалагдсан бүтээгдэхүүнээ хамгийн хялбараар олж авч, шууд худалдан авалт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэх. Бизнесийн байгууллагуудын хувьд цар тахал, хөл хорионы үед онлайн худалдаагаа хялбар аргаар идэвхтэй хөгжүүлэх боломж олгох.
Facebook Shop-н талаарх Facebook-ээс гаргасан мэдээлэлд:
“Facebook Shops нь бизнесийн байгууллагуудад Facebook болон Instagram-д аль алин дээр нь онлайн дэлгүүрээ нээх боломжийг олгож байгаа юм. Facebook Shop үүсгэх нь энгийн, хялбар мөн үнэ төлбөргүй. Бизнесийн байгууллагууд онцлох бүтээгдэхүүнүүдээ сонгон байршуулах, шопынхоо харагдах байдлыг өөрийн брэндийг илэрхийлэх өнгө, үзэмжид тохируулан өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, том, жижиг ямар ч байгууллагын хувьд үйл ажиллагаагаа онлайн орчинд идэвхтэй үргэлжлүүлэх, хэзээ ч, хаанаас ч хэрэглэгчидтэйгээ холбогдох боломжтой болж байгаа юм.”
Хүмүүс Facebook-т цагийг өнгөрөөж, гэр бүл, найз нөхдөөсөө гадна бизнесийн байгууллагуудтай идэвхтэй харилцаа тогтоодог. Тиймээс тэд танай Facebook шопыг ядах юмгүй олох болов уу. Харин шинэчлэгдсэн Facebook Shop ашигласнаар бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэдээ Facebook-ээс гаралгүй, өөр сайт, апп руу шилжихгүйгээр шоппинг хийх, тэр ч байтугай худалдан авалт хийх боломжийг л олгож байна гэсэн үг. Хэдийгээр одоогоор энэхүү функц нь тун цөөхөн улсад л боломжтой байгаа.
Яагаад Facebook Shops ашиглан борлуулалт хийх хэрэгтэй вэ?
Хэрэв та онлайн худалдааны бизнес эхлэх гэж байгаа бол Facebook Shops хамгийн эхний алхамуудын нэг байх байх болов уу.
Харин өөр платформ дээр аль хэдийн онлайн худалдаа эрхэлдэг бол Facebook shop-ийг ашиглаж эхлэх цөөн хэдэн шалтгаан байна.
1. Facebook Shops нь илүү олон хэрэглэгчдэд хүрэхэд тань туслана.
Эдгээр статистикийг та өмнө нь сонссон байж магадгүй. Facebook-н сарын идэвхтэй хэрэглэгчийн 2.7 тэрбум, харин энэ тоо Монголд 2,7 сая байдаг. Тэгэхээр танай онлайн бизнесийн хувьд маш олон боломжит хэрэглэгч энд байгаа биз. Цар тахлаас болж хүмүүс мэдээлэлтэй байх, зугаатай байх, харилцаа холбоотой байх, шоппинг хийх зорилгоор сошиалд зарцуулах цаг нь эрс нэмэгдсэнийг мартаж болохгүй.
Facebook хэрэглэгчдийн 2/3 нь 7 хоногт хамгийн багадаа 1 удаа бизнесийн байгууллагын Facebook хуудсаар зочилдог байна. Эдгээр тоо баримтууд Facebook-т Shop-ыг нэвтрүүлэх хамгийн чухал шалтгааныг харуулж буй юм. Ямартай ч хэрэглэгчид бэлэн байгаа бөгөөд таны хувьд ажлаа эхлүүлэх л үлджээ гэсэн үг.
Facebook аппын шинэ хувилбар ч Shop-ыг олоход хялбархан болгосон өөрчлөлт хийсэн байна билээ. Facebook аппаа нээгээд л дэлгүүрийн сагсны тэмдэг дээр дарах эсвэл бизнесийн байгууллагын хуудас руу орж View Shop товч дээр дарахад болно. Мөн шопдоо зориулж төлбөртэй сурталчилгаа явуулж, пост, стори тогтмол хийх нь мөн л хэрэглэгчдэд шууд хүрэх хялбар аргын нэг.
2. Facebook Shop үүсгэх нь тун хялбар
Та тухайн Facebook хуудасны Business Manager дээр админ эрхтэй, тухайн хуудас болон каталогийг мөн удирдах эрхтэй бол шоп үүсгэх нь хялбархан ажил.
Facebook shop шинээр үүсгэх бол:
- Facebook-ын Create Your Shop page холбоосоор хандан, Next товч дарна уу.
- Дараагийн алхам: Checkout method буюу худалдан авах арга замыг сонгоно. Бидний хувьд энэ удаад ‘Checkout with Messaging’ сонголтыг ашиглан чатботтойгоо холбох аргыг сонголоо. Дараа нь Next товчийг дарна уу.
- Жагсаалтаас өөрийн Facebook хуудсаа сонгоно. (Эсвэл шинээр үүсгэж болно.) Next товч дарна уу.
- Add Products хэсэгт бүтээгдэхүүнээ оруулчихсан бол сонгон шоптоо нэмнэ. Харин оруулаагүй бол шинээр каталоги үүсгэн бүтээгдэхүүнээ нэмэх хэрэгтэй. Ингээд Finish Setup товч дарна уу.
- 30 хүртэлх бүтээгдэхүүний мэдээлэл оруулах боломжтой.
- Дараагийн алхам Shop-ийн Settings хэсэгт өнгө бусад харагдах байдлыг тохируулж болно.
- Одоо Publish дарж, таны shop-ыг Facebook-ээс батлахыг хүлээнэ.
- Хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтыг сайжруулахын тулд Messenger chatbot холбоорой.
3. Facebook Shops ямар нэг төлбөр байхгүй.
Facebook shop үнэгүй гэж үү? Тийм ээ, үнэгүй. Бусад цахим худалдааны платформ шиг сар бүрийн төлбөр авдаггүй.
Харин одоогоор Монголд хараахан ашиглах боломжгүй байгаа, АНУ зэрэг цөөн улсад ашиглах боломжтой шууд Facebook Shop-с төлбөрөө төлөн худалдан авалт хийх функцыг нь ашиглах бол тодорхой шимтгэл төлөх болно. Энэ тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийн 5%-ыг эсвэл 8$, түүнээс бага үнийн дүнтэй бүтээгдэхүүний хувьд 0.4$-г Facebook борлуулалтын шимтгэл болгон авдаг.
4. Facebook мэссэнжер чатбот шопынхоо үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хурдан шуурхай болгоход тань тусална.
Чатбот нь хэрэглэгчдийн асуултад хариулж, үнийн мэдээлэл өгч, захиалга аван худалдан авалт руу чиглүүлэх чухал үүргийг хариуцдаг. Онлайн худалдааны хувьд чатбот ердийн дэлгүүрийн худалдагчийн үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг.
Facebook Shop-ын хувьд мөн адил. Мессенжер чатботтой холбож бүхий л түгээмэл асуултад хариулан, захиалга авах ажлыг хариуцуулах боломжтой. 24 цагийн турш хэрэглэгчдэд шуурхай, үнэн зөв хариу өгч, таны оролцоогүйгээр борлуулалт хийгээд байх чатбот гэхээр хамгийн хэрэгтэй зүйл шиг санагдаж байгаа биз?
Өөрөөр хэлбэл, гараар хариу өгч, захиалга авах амаргүй ажлыг автоматжуулснаар ирээдүйн худалдан авагчдаас нэгийг ч алдахгүй гэсэн үг. Тэр ч байтугай чатбот худалдан авсан бүтээгдэхүүнтэй нь хослох бүтээгдэхүүнийг санал болгох эсвэл дахин худалдан авалтыг дэмжих мэдээллийг ч автоматаар илгээх боломжтой. Догь байгаа биз?
Яг ийм функц бүхий цахим худалдааны байгууллагад зориулсан чатбот темплейтийг ч бид бэлтгэсэн бөгөөд таны хувьд хийх ажил нь ердөө өөрийн байгууллагын мэдээллийг өөрчлөн оруулах л шаардлагатай гэсэн үг.
Facebook Shop-той мессенжер чатбот холбосноор хэрхэн ажиллах вэ?
Facebook Shop үүсгэн бүтээгдэхүүнээ байршуулснаар танай бараа, бүтээгдэхүүнийг сонирхох магадлалтай боломжит хэрэглэгчдийн хамгийн их цагийг өнгөрөөж буй талбарт танай бараа бүтээгдэхүүн байршлаа гэсэн үг.
Харин энэхүү шопоо чатботтой холбосноор танай бараа бүтээгдэхүүнийг сонирхож буй хүмүүст түргэн шуурхай мэдээлэл өгч, тэдэнд дахин сануулга илгээж, бусад дагалдах бүтээгдэхүүн, хослох загварыг санал болгох боломжтой болно.
Хэрхэн хялбархан чатботтой болох вэ?
- Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
- Хэрхэн ажилладаг, функцууд, ямар зориулалттай талаар богино видео бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг үзэн, чатбот хөгжүүлэх эсэх сонголтоо хийнэ.
- Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
- Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
Нийтлэлийг маань энэ хүртэл уншсан эрхэм харилцагч танд баярлалаа. Дараа дараагийн чатботтой холбоотой цоо шинэ мэдээллүүдийг хүргэхдээ тун таатай байх болно.