fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл
☝️Чатбот

Харилцааны маркетинг: Facebook Messenger Chatbot

Судалгааны дүнгээс харахад нийт хэрэглэгчдийн 99%-д нь худалдан авалт хийхээс өмнө нэмэлт мэдээлэл хэрэгтэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл таньтай холбогдон нэмэлт мэдээлэл асуух, лавлах хэрэгцээ хэрэглэгчид заавал гарна. Магадгүй тэд өөрсдөө биеэр ирж эсвэл утсаар, имэйлээр асуух байх гэхдээ дийлэнх нь Facebook мэссэнжэрээр асуух болов уу.

Яг ийм нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа хэрэглэгчдэд цаг алдалгүй тэр дор нь хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэг тун амаргүй ажил. Интернэт хэрэглэгчдийн хувьд танай сурталчилгааг харсан даруйдаа л танайхаас асуулт асуух нь дамжиггүй. Харин та тэр дор нь хариу өгөхгүй бол 55% нь хариу өгсөн танай өрсөлдөгчийг сонгодог гэнэ.

Хэлэх гээд байгаа гол санаа маань танай хэрэглэгчид ажлын, ажлын бус цаг, амралтын өдөр гэж ялгахгүйгээр хэзээ танай сурталчилгаа, мэдээллийг олж харна тэр үедээ танайхаас хэрэгтэй зүйлээ лавладаг. Харин та тэр дор нь хариулахгүй бол та уг хэрэглэгчийг алдах магадлал тун өндөр.

Тийм учраас л бизнесийн байгууллагууд Facebook хуудсандаа чатбот ашигладаг. Хурдан, найдвартай, алдаагүй мэдээллийг хэрэглэгчдэд хүссэн үед нь тэр дор нь өгч чаддаг учраас.

Facebook Messenger Chatbot хөгжүүлэх ажлыг үнийн санал хүлээн авахын тулд дараах талбарыг нөхөн илгээх товч дээр дараарай.

Facebook Messenger Chatbot - Чатбот хөгжүүлэх үйлчилгээний үнийн санал АВАХ

Facebook мэссэнжер чатбот хөгжүүлэх үйлчилгээний үнийн санал авахын тулд доорх талбарыг нөхөн ИЛГЭЭХ товч дээр дарна уу! Танд имэйлээр үнийн санал илгээх болно.

Facebook Messenger Chatbot
Facebook Messenger Chatbot-н талаар сүүлийн үед маш их ярьцгааж байна. Мэдээж сайнаар. 24 цагийн турш амрахгүй ажиллах энэхүү туслах нь гар утсаа ярихаасаа илүүтэй онлайнаар бараа, бүтээгдэхүүний судалгаа хийх, худалдан авалт, бизнесийн байгууллагуудтай холбогдох, дэлгэрэнгүй мэдээлэл авахад ашигладаг болсон хэрэглэгчидтэй харилцахад илүү хэрэгтэй.  Facebook-с гаргасан судалгааны дүнгээс харахад хэрэглэгчдийн 56% нь мэссэжээр харилцахыг утсаар ярихаас илүүд
Facebook Messenger Chatbot чатбот хэрхэн хийх
Хэрэв та, танай байгууллага бизнесийн зорилгоор Facebook Page ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогддог болсныг анзаарсан нь лавтай. Хэрэглэгчдээс асуулт, тусламж хүссэн хүсэлтүүд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх нь, тэр ч байтугай захиалга өгөх, худалдан авалт хийх нь ч нэмэгдсэн байх тийм үү? Тэгвэл Facebook Messenger Chatbot чатбот хэрхэн хийх вэ?
TOP