fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
10/10 / Published in ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, Facebook сурталчилгааны үр дүнгээ дээшлүүлэн борлуулалтаа өсгөх вэ? Энэ удаад бид шууд борлуулалтад чиглүүлэх биш харин худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат буюу боломжит хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, танилцуулах, борлуулалтын үе шат руу чиглүүлэх сурталчилгааны 3 аргачлалыг танилцуулж байна.

Эдгээр сурталчилгааны аргачлал нь илүү их мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх боломж олгосноороо худалдан авалтын замналын дараа, дараагийн шатанд хэрэглэгчдийг бэлтгэх тун чухал үүргийг гүйцэтгэх болно.

#1: Facebook Instant Experience сурталчилгаа

Instant Experience сурталчилгаа гар утас хэрэглэгчдэд оновчилсон, дэлгэц дүүрэн формат ашиглан танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэр дор нь өгөх боломж олгодог сурталчилгааны төрөл.

Энэ төрлийн сурталчилгаа дээр хэрэглэгч товшиход Facebook-н аппаас гаралгүйгээр гар утасны дэлгэцэнд дүүрэн харагдах газардах хуудас хэлбэрээр танай бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчид хүргэдэг.

Харин энэхүү мини вэбийг гар утсан дээрээ нээж үзсэн хүмүүст бид дараагийн сурталчилгааг хүргэх боломжтой болдог. Тиймээс энэ төрлийн сурталчилгааны хамгийн чухал давуу тал нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргээд зогсохгүй, тэдэнд худалдан авалтын замналын дараагийн шатны сурталчилгааг хүргэх боломж олгодог. Ялангуяа iOS14.5 шинэчлэлийн дараах үед яг ийм боломж л хамгийн хэрэгтэй болоод байгааг дурьдах нь бараг илүүц биз.

Хэрхэн энэ төрлийн сурталчилгааны үр дүнгээс дараагийн шатны сурталчилгааны зорилтот хэрэглэгчдийг сонгох вэ?

Танай Instant Experience сурталчилгааг нээж үзсэн хүмүүсийг Facebook сурталчилгааны Custom Audience үүсгэх замаар худалдан авалтын замналын дараагийн шатны сурталчилгаа хүргэх зорилтот бүлэг болгон авах боломжтой байдаг. Тэр ч байтугай тэдэнтэй ижил төстэй сонирхол, зан төлөв бүхий цоо шинэ хэрэглэгчдийг ч мөн сурталчилгааныхаа зорилтот сегментэд багтааж болно.

#2: Facebook Carousel буюу альбом хэлбэрийн сурталчилгаа

Facebook Carousel буюу албом хэлбэрийн сурталчилгаа нь мөн л олон төрлийн мэдээллийг нэг дор багтаан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл олгох, хэрэглэгчдээ бэлтгэх бас нэгэн онцгой аргачлал.

Уг сурталчилгааны форматыг ашигласнаар 10 хүртэлх тооны зураг эсвэл видеог багтаасан сурталчилгаа үүсгэх боломжтой бөгөөд сурталчилгаа нь зураг/видео тус бүр нь гарчиг, тайлбар болон вэб холбоосоос бүрдсэн хажуу тийш гүйлгэж үзэх албом хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг. Өөрөөр хэлбэл нэг сурталчилгаагаар 1 биш харин 10 хүртлэх тооны бүтээгдэхүүнийг хамтад хүргэх эсвэл тухайн бүтээгдэхүүний зөвхөн 1 шинж чанар, давуу талыг биш харин бүхий л давуу талуудыг нь нэг дор боломжит хэрэглэгчдэд танилцуулж болно гэсэн үг.

Түүнчлэн тухайн хэрэглэгчийн сонирхол, зан төлвөөс хамааруулан уг хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүний цуглуулгыг мөн сонгон хүргэх боломж ч бас бий.

Уг сурталчилгааны форматын хувьд нь интерактив буюу хэрэглэгчид зураг болон видеог гүйлгэн үзэх боломжтой нь сурталчилгааны хариу үйлдлийг нэмэгдүүлэх ингэснээр илүү олон хүнд хямд зардлаар хүргэх давуу талыг бий болгодог. Жишээ нь бид сошиал медиа маркетингийн онлайн сургалт–н сурталчилгаагаа яг энэ форматыг ашиглан үүсгэдэг бөгөөд уг сурталчилгаагаар онлайн сургалтынхаа бүх 8 сэдвийг нэг дор танилцуулдаг.

Анхаарах зүйл: Гар утсан дээр үзэхэд тохиромжтой байх үүднээс богино гарчиг ашиглах нь зүйтэй.

Мөн шууд борлуулалтад чиглүүлсэн каталогийн борлуулалтын сурталчилгаанд ч энэ форматыг ашиглаж болох ба сонгосон бүтээгдэхүүний жагсаалтаас автоматаар сонгон албом үүсгэх байдлаар хэрэглэгчдэд хүргэж болно. Ингэснээр тухайн хэрэглэгчид тохирох бүтээгдэхүүнийг Facebook сурталчилгааны алгоритм сонгоно гэсэн үг бөгөөд энэ нь мэдээж тухайн хэрэглэгчийн хувьд өмнө нь сонирхон үзсэн бараа, бүтээгдэхүүн, сонирхол дээр нь үндэслэдэг.

Түүнчлэн сануулах сурталчилгааг ч энэ форматыг ашиглан хийж болно. Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчид хамгийн сүүлд танай вэбээс эсвэл шопоос сонирхон үзсэн, сагсандаа нэмсэн боловч худалдан авч амжаагүй бараа бүтээгдэхүүнийг нь сануулах хэлбэрийн сурталчилгаа энэхүү форматыг ашиглан хийх нь үр дүнтэй байдаг. Уг сурталчилгааг ашиглах бас нэгэн бүтээлч арга нь албом хэлбэрийг сурталчилгааныхаа холбоосыг Instant Experience-тэй холбох байдаг. Ингэснээр мэдээж илүү их мэдээллийг сонирхогчид олгож, борлуулалтын шатанд илүү сайн бэлтгэнэ гэсэн үг.

#3: Facebook видео сурталчилгааг сонирхогчдыг худалдан авагчид болгон хувиргахад хэрхэн ашиглах вэ?

Онлайн видео хэрэглээ улам бүр л нэмэгдсээр, ойрын ирээдүйд ч энэ нь хадгалагдах нь тодорхой ажээ. Facebook сурталчилгаанд видеог төрөл бүрийн зорилгоор ашиглах боломжтой ч хамгийн түгээмэл нь мэдээж Newsfeed-ээ гүйлгэж буй хэрэглэгчдийн анхаарлыг татах.

Видео сурталчилгаа нь дараах зорилгод илүү сайн нийцдэг:

  • Cold audience буюу шинэ хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шуурхай танилцуулах;
  • Warm audience буюу танайхыг мэддэг хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар танилцуулан хүслийг нь өдөөх;
  • Борлуулалтын юүлүүр хоолойн хамгийн сүүлийн үе шатанд буй хүмүүст одоогийн хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг хуваалцах замаар итгэлцэл бий болгох;

Видео сурталчилгаа нь брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү чиглэсэн урсгалыг бий болгоход үр дүн сайтай сурталчилгааны төрөл яахын аргагүй мөн. Гэсэн хэдий ч анхаарах зүйлс бас бий.

Хамгийн эхэнд үйлдэлд дуудах товч буюу CTA: Үйлдэлд дуудах товч ашиглах нь зайлшгүй боловч энэ нь нь хүмүүст хамгийн чухал мэдээллийг өгөх эсвэл худалдан авахад уриалсан урамшуулал, хямдрал гэх мэт оролцоог дэмжих шалтгааныг агуулсан байх нь зүйтэй.

Түүнчлэн харагдах байдлын хувьд ч анхаарах ёстой тун чухал зүйл нь хүмүүс танай сурталчилгааг дуугүй үзэж байгаа гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл дууг нь тоглуулахгүйгээр үзэж буй хүмүүст ч танай видео сурталчилгаа ойлгогдохоор хадмал тайлбар тексттэй бэлтгэгдсэн эсэхийг нягтлаарай.

Видео сурталчилгааны хувьд тайлбар текст нь хэрэглэгчийн логик шалтгаан болоод сэтгэл хөдлөлийн аль алинд нь чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл танай бүтээгдэхүүнийг сонирхох хүмүүсийн сонирхолыг өдөөхийн хамт худалдан авалтанд уриалах урамшууллыг мөн орхигдуулж болохгүй гэсэн үг.

Видео сурталчилгааг үзсэн хүмүүст дараагийн шатны сурталчилгааг хэрхэн хүргэх вэ?

Энэ онд танилцуулагдсан iOS14.5-н хэрэглэгчийн нууцлалын шинэчлэл Facebook сурталчилгааны үр дүнд шууд нөлөөлөх болсноор видеог сурталчилгаанд ашиглах нь улам бүр чухал болж байх шиг. Учир нь танай видео сурталчилгааг үзсэн хүмүүсийг дахин онилж, худалдан авалтын замналын дараагийн үе шатанд чиглүүлэх боломж олгодог.

Ингэж дахин онилохын тулд видео үзэгчдийг хамруулсан Custom Audience үүсгэх шаардлагатай. Энд анхаарах ёстой зүйл нь видео үзсэн хугацаа бөгөөд танай видеог хэр удаан анхаарч үзсэн гэдэг үзүүлэлт нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлалтай шууд хамааралтай гэж үзэх боломжтой.

Харин хамрах хугацааг 365 хоног хүртлэх хугацаагаар тохируулж болох ба энэ нь тухайн үзэгчийг хэр удаан хугацаанд сурталчилгааны зорилтот сегментэд хадгалах вэ гэдгийг зааж өгдөг.

Төгсгөлд

Хэрэглэгчийн худалдан авалтын замнал, Facebook сурталчилгааны төрлүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болж, маркетингтаа амжилттай ашиглах бол манай онлайн сургалт эдгээр сэдвийг багтаасан байдгийг сануулъя.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP