fbpx

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Facebook Instant Experience сурталчилгаа: Шинэ бас сайжруулсан Canvas сурталчилгаа

Facebook сурталчилгааны нэгэн шинэхэн төрөл болох Facebook Canvas сурталчилгаа саяхан нэрээ өөрчлөн Instant Experience гэгдэх болсон. Гар утасны дэлгэц дүүрэн формат бүхий загвартай энэхүү сурталчилгааны төрөл нь 2016 онд анх танилцуулагдсан бөгөөд сошиал медиа аппликейшнуудын хэрэглээ, гар утаснаас вэб хуудас нээгдэх хугацаа зэрэг асуудлыг шийдэх цоо шинэ шийдэл болон гарсан.

Хэрэглэгчид гар утас ашиглах хугацааныхаа 90% хувийг мобайл аппликейшн ашиглан өнгөрөөдөг бол ердөө 10%-г нь л вэб хөтөч ашиглахад зарцуулдаг гэнэ. Түүнчлэн гар утас хэрэглэгчдийн 53% нь хандсан вэб хуудас нь 3 секундээс илүү хугацаанд дуудаж байвал гүйцэт нээхийг нь хүлээлгүй орхиж гардаг байна. Энэ 2 үзүүлэлт л онлайн сурталчилгаа явуулдаг маркетерүүдийг санаагаа зовооход хүргэх хангалттай муу мэдээ. Яг л ийм үед гар утас хэрэглэгчдэд зориулсан, түргэн нээгддэг, зураг, видео, текст, үйлдэлд дуудах товч гээд бүхий л төрлийн мэдээлэл агуулах боломжтой Instant Experience (хуучнаар Canvas) сурталчилгаа хэрэгтэй болсон.

Энэхүү Facebook сурталчилгааны хувьд нэрийн өөрчлөлтөөс гадна өөр ямар өөрчлөлт гарсан юм бол, хэрхэн маркетерүүд ашиглах боломжтой талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Мөн энэ сэдвээр ярилцсан Facebook Live видеог доор орууллаа. Хүлээн авна уу.

Сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө

2019 оны календарийг долоо хоног бүрээр нь зааглаж, гариг тус бүрийг тэмдэглэн, бүх нийтээр амрах болон онцлох өдрүүдийг багтаасан загвар файл татаж авахаар

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP