fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Facebook Page шинэ хувилбар
Baatarchuluun Chagnaadorj
12/07 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

Мета 2 жил орчимын өмнө тодруулбал 2021 оны 1 сард зарласан Facebook хуудасны шинэ хувилбараа нийтэд хүргэх ажлаа дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ.

2022 оны 10-р сараас Мета-гийн зүгээс жижиг, дунд бизнесийн байгууллагуудыг бүгдийг нь Page-н шинэ хувилбарт шилжүүлж дуусгахаа зарласан. Тэгэхээр та жижиг, дунд бизнесийн байгууллагын Facebook хуудас удирддаг бол танай Page автоматаар шинэ хувилбарт шилжсэн тухай анхааруулга гарч ирсэн байх.

Гэхдээ танай хуудас хуучин классик хувилбартайгаа байгаа бол шинэчлэх хүсэлт илгээх эсвэл шууд шинэ хувилбарт шилжүүлэх боломж одоогоор байхгүй. Мета автоматаар л шилжүүлэх болно гэдгийг анхаараарай.

Танай Facebook хуудас шинэ хувилбарт шилжсэний дараа хуучин URL хаяг болох facebook.com/@username хаягаар хандах боломжтой хэвээр. Гэхдээ та өөрийн хувийн профайл хаягаар хандан Facebook хуудсаа удирдах боломжгүй.

Үүний оронд сошиал медиа маркетерууд шинэчлэгдсэн Facebook хуудсыг удирдах хоёр сонголттой болсон. Дийлэнх маркетеруудын хувьд Meta Business Suite хариу өгөх, контент пост хийх, төлөвлөх хамгийн зөв сонголт шүү.

Харин Facebook хуудасны тохиргоо хийх бол хувийн профайлаасаа Facebook хуудас руу шилжих шаардлагатай болсон. Үүний тулд Facebook-ээ нээгээд өөрийн профайл зураг дээр дарж, “See All Profiles” сонголтыг хий. Таны сонгох боломжтой профайл болон хуудаснуудын жагсаалт гарч ирэх бөгөөд эндээс тохиргоо хийх шаардлагатай Facebook хуудсаа сонгоорой. Эсвэл Facebook хуудасны URL хаягаар хандаад шууд “Switch Now” товч дээр дарж болно.

Танай хуудас шинэ хувилбарт шилжсэний дараа хуучин сонгодог загварт буцаж шилжих сонголттой байх магадлалтай. Edit Page цэсэнд Switch to Classic Pages гэсэн сонголт харагдаж байгаа бол хуучин сонгодог загварт буцаж шилжих боломжтой байна гэсэн үг. Гэхдээ анхаарвал зохих нэг зүйл бий, тэр нь хэрэв та хуучин хувилбарт буцаж шилжих бол шинэ хувилбарт байх хугацаанд нийтлэгдсэн бүх постууд устана гэдгийг анхаараарай.

Шинэ хувилбарт шилжсэн Facebook Page-г хувийн профайлаас удирдах боломжгүй. Тиймээс багийн гишүүддээ зохих эрх олгох талаар хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй.

Шинэ хувилбарт шилжсэн тохиолдолд өөрчлөгдөх хамгийн эхний зүйл нь хуудас удирдах, хандах эрхийн өөрчлөлт.

Facebook хуудас удирдах эрх, үүргийн шинэ хуваарилалт: Хэрхэн тохируулах вэ?

Хамгийн эхлээд Facebook хуудас руугаа хандаад зүүн гар талын багана дах Professional Tools хэсгээс Professional dashboard-г сонгоно. Эндээс Page Access сонголтыг хийгээрэй.

Эндээс танай Facebook хуудсыг удирдах хүмүүс, бизнес аккаунтыг харах боломжтой. Шинэ хувилбарт хуудас удирдах 3 ялгаатай түвшний сонголт бий:

  • Facebook access:  Энэ төрлийн эрхтэй хүмүүс хувийн профайлаасаа хуудас руу шилжих, түүнчлэн Business Suite, Creator Studio ашиглах боломжтой.
  • Task access: Энэ төрлийн эрхтэй хүмүүс Facebook хуудас руу шилжих боломжгүй бөгөөд Business Suite ашиглан Facebook хуудас удирдах боломжтой.
  • Business Account: Бизнес менежерээр дамжуулан уг хуудсыг удирдах, хандах эрхийг зохицуулах боломжтой.                                               

Шинэ хувилбарт хуудасны тохиргоо, бусад аккаунтын холбоос тохируулах нь

Шинэ хувилбарт Facebook хуудасны тохиргоо цөөн сонголттой болчихсон. Гол тохиргоог Professional dashboard цэснээс хийнэ дээ.  “Insights” цэснээс үр дүнгийн мэдээллийг харах боломжтой бол Grow your audience цэснээс сурталчилгааны хэсэгт хандаж болно.

Instagram, WhatsApp аккаунтаа холбох бол Your tools хэсгийн “Linked accounts” цэсийг сонгоорой.

Linked Accounts

Moderation Assist Tool

Танай хуудас өндөр идэвхтэй бол цаг авах, хүний оролцоо шаардах зарим зүйлсийг автоматжуулах боломжийг энэ тохиргоо олгодог.

Үүний тулд та хуудасныхаа Professional Dashboard руу хандан доош гүйлгэн “Tools to try” хэсгээс “Moderation Assist” цэсийг сонгоно уу. Энэхүү цэснээс та хуудас удирдах үндсэн дүрэм үүсгэн автоматаар хийгдэхээр тохируулж болдог. Жишээ нь ямар ч найзгүй, дагагчгүй хэрэглэгчдийн үлдээсэн комментийг нуух үйлдлийг автоматаар хийх гэх мэт.

Цаашлавал Add товч дээр даран нэмэлтээр хийх боломжтой тохиргооны жагсаалтыг харж болно. Энд жишээ нь линк холбоос, зураг агуулсан мөн тодорхой түлхүүр үг бүхий комментийг нуух автомат тохиргоог хийх боломжтой байдаг. Төрөл бүрийн спам, зар, сөрөг сэтгэгдлээс хамгаалахын тулд дөнгөж нээгдсэн шинэ аккаунтын үлдээсэн комментийг ч мөн нуух тохиргоог автоматаар хийгдэхээр тохируулж болно.

Пост хийх

Суурин компьютераас хандаж байгаа бол Business Suite-г ашиглах нь зөв. Яагаад гэхээр шууд пост хийх товч дээр дарснаар доорх зурагт харагдаж байгаачлан маш энгийн функц бүхий пост нийтлэх л боломжтой.

Харин гар утаснаас хандаж байгаа пост хийх тохиолдолд нэмэлт олон сонголтууд бий. Шууд нийтлэхээс гадна хэзээ нийтлэх цаг тохируулан урьдчилан төлөвлөх гэх мэт. Түүнчлэн page дээр нийтлэж буй постоо танай хуудастай хамаатай 3 группт мөн эндээс share хийж болно.

Featured хэсэгт онцлох постуудаа сонгон тохируулах

Хуучин Pinned пост онцлох мэдээлэл, постуудаа зоож өгөхөд хэрэгтэй зүйл байсан. Шинэ хувилбарт бүр тусад нь Featured буюу онцлох гэсэн хэсэг гарган хуудасны дээд хэсэгт байрлуулжээ.

Жишээлбэл, iCompany.mn хуудас хамгийн чухал онцлох мэдээллээ Featured хэсэгт байрлуулдаг бөгөөд шинэ хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ авахад нь илүү хялбар болгож өгчээ.

Зөвхөн пост биш Эвэнт, шоп, хоолны меню, бичлэгүүд гэх мэт төрөл бүрийн контентуудыг Онцлох хэсэг сонгон байршуулах боломжтой болсон байна билээ шүү.

Эдгээрийг сонгон тохируулахын тулд Featured хэсгийн Manage товч дээр дарахад л болно. Бүх сонголтууд гараад ирнэ. Хэрэгтэй гэснээ сонгоод Done товч дээр дараад болох нь тэр.

Хуудасны дагагч болон лайк

Шинэ хувилбарт шилжснээр хамгийн түрүүнд анзаарагдах зүйлсийн нэг нь та хуудасныхаа Followers буюу дагагчдын тооны өсөлтийн статистик мэдээллийг л харах боломжтой болно. Эхний удаад лайк болон дагагчийн аль аль нь харагдах байх гэхдээ яваандаа Facebook зөвхөн дагагчдыг л үлдээх болов уу даа.

Шинэ хувилбарт шилжснээр эхний үед ойлгомжгүй, хуудас болон профайл хооронд шилжих нь төвөгтэй мэт санагдаж магадгүй гэхдээ удахгүй энэ хувилбарыг хэрэглээд сурчихна гэдэгт итгэлтэй байна. Бид сүүлийн жилүүдэд Facebook-н энэ байтугай л өөрчлөлтүүдийг туулаад гарлаа шүү дээ :).

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP