Их, дээд сургуулиас эхлээд сургалтын төвүүд хүртэлх боловсролын бүх шатны байгууллагуудад тулгарч байдаг нэг асуудал нь сургалтын алба, оюутан сурагчид, төгсөгчдийн хоорондын харилцааг илүү үр дүнтэй удирдах хэрэгцээ шаардлага байдаг. Төрөл бүрийн үйл ажиллагааны процессийг хамтад нь удирдах боломжтой иж бүрэн систем л уг хэрэгцээ шаардлагыг хангаж чадна. Энэхүү нийтлэлд бид бүх шатны боловсролын байгууллагын энэхүү хэрэгцээг Bitrix24 CRM Хэрэглэгчийн Харилцааны Менежмент ашиглан хэрхэн шийдэж болох талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү нийтлэлд bitrix24-н дижитал маркетинг, имэйл маркетинг, SMS мэссэж илгээх боломжууд, вэб хуудас, call center дуудлагын төв гэх функцуудын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулаагүй болно.
CRM – Хэрэглэгчийн харилцааны менежмент нь төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн гээд бүхий л байгууллагын хувьд хэрэглэгчидтэйгээ илүү үнэ цэнтэй харилцаа тогтооход тус болох зорилготой иж бүрэн систем.
Bitrix24 CRM-н иж бүрэн систем оюутан, суралцагсдын мэдээллийг удирдах, анги бүлэг хоорондын харилцааг зохицуулах, эвэнт төлөвлөх гэх мэт олон маш үйл ажиллагааг бүрэн удирдах боломжтой. Мөн хэрэглээ болоод функцын уян хатан байдал нь бүхий л шатны боловсролын байгууллагын тус, тусын өвөрмөц хэрэгцээг төгс хангах боломж олгодог.
Энэхүү нийтлэлд бид Bitrix24-ийг бүх шатны боловсролын байгууллагуудад зориулан хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаарх жишээг оруулахыг хичээлээ. Bitrix24 нь оюутан, суралцагсдын мэдээллийг үр дүнтэй удирдахаас эхлээд сургалтын алба, тэнхим хоорондын хамтын ажиллагаа, тэр ч байтугай төгсөгчидтэй харилцах харилцааг ч шинэ түвшинд гаргаснаар Bitrix24 нь удирдлагын болоод сургалтын үйл ажиллагааны процесийг нэг дороос удирдах ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦААНЫ СИСТЕМ-н хамгийн оновчтой шийдлүүдийн нэг болж чадна.
Оюутан, суралцагсдын мэдээллийг оновчтой удирдахад CRM ашиглах нь
Оюутан, суралцагсдыэ мэдээлэл, тэдэнтэй харилцах харилцааг үр дүнтэй удирдаж, зохион байгуулах нь аль ч шатны боловсролын байгууллагын хувьд нэн чухал хэрэгцээ байдаг. Bitrix24 яг л энэхүү хэрэгцээнд зориулан ашиглаж болох үнэ цэнтэй хэрэгслүүдийг багтаасан системийг санал болгодог.
- Оюутан, суралцагсдын мэдээллийн удирдлага: Bitrix24 CRM-г ашиглан оюутан, суралцагсдын хувийн мэдээлэл, сурлагын дүн, бусад харилцааны түүхийг бүртгэх, хадгалах талбар болгон ашиглаж болно. Энэ нь бүх оюутан, суралцагсдын мэдээллийн төвлөрсөн санг үүсгэж, нэг дороос удирдах, хандах боломж олгодог.
- Суралцах үйл явцын хяналт: Оюутан, суралцагч нэг бүрийн анх элсэн орсноос төгсөх хүртэлх бүхий л жишээ нь хичээлийн дүн, ирц, оролцоо болон бусад мэдээллийг бүртгэн нэг дороос харах, удирдах боломж олгоно.
- Оюутан багшийн харилцааг хөнгөвчлөх: Bitrix24 нь багш нарт оюутнуудтайгаа цахимаар харилцах харилцааг нь хялбар бөгөөд үр дүнтэй байх шийдлийг санал болгодог. Үүнд мессеж, мэйлээр харилцах, цаг товлох гэх мэт харилцааг хөнгөвчлөх шийдэл багтана.
- Удирдлагын үйл явцыг автоматжуулах: Bitrix24 нь оюутнуудын элсэлт, баримт бичиг хөтлөх, мэдэгдэл хүргэх зэрэг боловсролын байгууллагуудын ажлуудыг автоматжуулж, цагийг нь хэмнэн, гараар хийх ажлын ачааллыг бууруулах боломжтой.
- Боловсролын байгууллагуудад ашиглагддаг бусад хэрэгслүүдтэй хамтран ажиллах: Уг CRM-ийг төрөл бүрийн сургалтын менежментийн систем (LMS)-үүдтэй харилцан уялдаатай хамтран ажиллахаар тохируулах боломжтой.
Сургуулиудын багш, ажилчдын хамтын ажиллагааг сайжруулах
Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахад сургалтын алба, багш, ажилтнуудын хамтын ажиллагаа мөн чухал. Bitrix24-д энэхүү хамтын ажиллагааг хөнгөвчлөх, сайжруулах төрөл бүрийн хэрэгслүүд бий.
- Дундын календарь, цаг төлөвлөлтийн систем: Bitrix24-н дундын ажлын календарийг ашиглан хичээлийн хуваарь,уулзалт, хурал, зөвлөгөөн бусад эвэнт арга хэмжээг нэг бүрчлэн төлөвлөх боломжтой.
- Ажил, үүргийн менежмент, хуваарьлалт: Энэхүү платформ ажил, үүргийн менежментийн цогц шийдлийг санал болгодог. Сургалтын алба, багш, ажилтнууд хийх, ажил, үүргийг үүсгэж, холбогдох хүнд нь хуваарьлан, гүйцэтгэлийн явцыг хянах боломжтой.
- Бичиг, баримт хуваалцах, хамтран ажиллах: Bitrix24-н бичиг, баримтын удирдлагын систем нь бичиг баримт хуваалцах, түүнийг хамтран засварлах боломж олгодог. Сургалтын төлөвлөгөө гаргах, судалгааны ажил дээр хамтран ажиллах, захиргаа, удирдлагын бичиг баримт гаргах зэрэгт тун тохиромжтой.
- Дотоод харилцааны сувгууд: Энэхүү платформд шуурхай мессеж, групп чат, хэлэлцүүлгийн форум зэрэг олон төрлийн харилцааны сувгуудыг багтаасан. Эдгээр нь багш, ажилтнуудын хооронд хурдан бөгөөд үр дүнтэй харилцаа холбоог бий болгодог.
- Төслийн ажлын талбарууд: Bitrix24-д төслийн зориулалтын ажлын талбаруудыг үүсгэх боломж бий. Эдгээр ажлын талбарыг тодорхой эрдэм шинжилгээний төсөл, удирдлагын төрөл бүрийн санаачилга эсвэл баг хоорондын хамтын ажиллагаанд ашиглаж болно.
- Ажлын урсгал, процесс тохируулах: Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны тодорхой процесс бүрд тохируулах ажлын процесс үүсгэх боломжтой. Ийм ажлын процесс нь хамтын ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлдэг.
Bitrix24-н эдгээр хамтын ажиллагаа, харилцааны хэрэгслийг ашигласнаар, боловсролын байгууллагуудад багш, ажилтнуудын багаар ажиллах боломжийг дээшлүүлж, удирдлагын үр бүтээмжийг нэмэгдүүлж, уялдаатай холбоотой байгууллагын орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой.
Төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэх
Төгсөгчидтэй нягт харилцаа тогтоож, тэднээс хандив цуглуулан хөрөнгө босгох ажил явуулах нь боловсролын менежментийн нэгэн чухал хэрэгцээ юм. Bitrix24-ийн CRM энэ чухал ажлыг амжуулах онцгой ач холбогдолтой хэрэгсэл байж болно.
- Төгсөгчдийн мэдээллийн санг удирдах: Bitrix24-ийн CRM боловсролын байгууллагуудын төгсөгчдийн иж бүрэн мэдээллийн санг үүсгэх, хадгалах, удирдах боломж олгоно. Үүнд төгсөгчдийн холбоо барих мэдээлэл, сурлагын түүх, эрхэлж буй ажил мэргэжлийн талаарх мэдээлэл багтах бөгөөд энэ нь цаашдын зорилтот харилцаа холбоо тогтооход чухал ач холбогдолтой байдаг.
- Зорилтот мэдээлэл хүргэх кампанит ажил: Bitrix24-г төгсөгчидтэй тодорхой зорилтот мэдээлэл хүргэх, харилцаа тогтоох кампанит ажил хийхэд ашиглах боломжтой. Жишээлбэл, төгсөгчдийг байнгын мэдээллээр хангах, холбоотой байх зорилго бүхий мэдээллийн товхимол, төрөл бүрийн эвэнтийн урилга, сургуулийнхаа талаарх шинэ мэдээлэл илгээхи боломжууд энд бүрэн бий.
- Хандивын аянг ч удирдах боломжтой: Bitrix24-г хандивын аян удирдах, явцыг хянах зорилгоор ашиглах боломжтой. Хандив аян эхлүүлэх, явцыг хянах, хандивлагчдын бүртгэл хийх зэрэг бүхий боломж Bitrix24 CRM-д бий.
- Эвэнт зохион байгуулалт, менежмент: Уг системийг ашиглан төгсөгчдийн уулзалт, нэтворкингийн арга хэмжээ, хандивын арга хэмжээ зэргийг зохион байгуулах боломжтой. Тодруулбал арга хэмжээнд оролцогчдын бүртгэл, үйл явц, эвэнтийн дараах үйл ажиллагааг удирдахад тусалдаг.
- Оролцоо ба хувь нэмэрт дүн шинжилгээ хийх: Bitrix24-ийн аналитикийн функц төгсөгчдийн оролцоо, хувь нэмэрт дүн шинжилгээ хийх боломж мөн олгоно. Энэ мэдээлэл дараа, дараагийн арга хэмжээ, хандивын аяны үр дүнг нэмэгдүүлэх чухал мэдээлэл болж чадна шүү.
- Сошиал медиа интеграци: CRM-г сошиал медиа платформуудтай интеграцлах боломжтой. Энэ нь сошиал медиа ашиглан төгсөгчдэд мэдээлэл хүргэх, харилцаа тогтоох боломж олгоно.
Бүх шатны боловсролын байгууллагууд Bitrix24-ийн CRM-г ашиглан төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлж, харилцааг бэхжүүлж, цаашдын хандив, төсөв босгох ажлдыг үр дүнтэй зохион байгуулах боломжтой.
Эвэнт арга хэмжээ зохион байгуулах
Боловсролын байгууллагууд семинар, хурал, зөвлөгөөн зэрэг төрөл бүрийн эвэнт арга хэмжээ байнга зохион байгуулдаг. Bitrix24 мөн эдгээрийг үр дүнтэй зохион байгуулах цогц хэрэгслийг санал болгодог.
- Эвэнт төлөвлөх болон хуваарь гаргах: Bitrix24 ашиглан төрөл бүрийн арга хэмжээний төлөвлөх, хөтөлбөр, дундын календарчилсан төлөвлөгөө гаргах боломж бий. Үүнд арга хэмжээнд оролцох бүхий оролцогсдод эвэнтийн огноо, бүртгэл, байршил гэх зэрэг мэдээлэл хүргэхэд тусална.
- Оролцогчдын бүртгэлийг удирдах: Энэхүү платформыг ашиглан арга хэмжээний бүртгэлийн форм үүсгэх, оролцох хүмүүсийн жагсаалтыг гаргах боломжтой. Улмаар эвэнтэд оролцох хүмүүс дараалал, зохион байгуулалттай мэдээлэл өгөх, оролцсон болон хүрэлцэн ирж амжаагүй хүмүүст эвэнтийн дараа хүргэх мэдээлэл, холбоо барих ажлыг ч зохион байгуулах боломжтой.
- Эвэнтийн бэлтгэл, ажил үүргийн хуваарьлалт: Эвэнтийн бэлтгэл ажилтай холбоотой хийгдэх ажлуудыг Bitrix24 дотор хуваарилж, удирдаж болно. Багийн гишүүн бүрд өөрсдийн үүрэг хариуцлага, дуусгах хугацааг тодорхой мэдэж, эвэнтийг илүү сайн зохион байгуулах ажлын процессийг бий болгодог.
- Нөөцийн хуваарилалт, төсвийн хяналт: Bitrix24 нөөцийг үр ашигтай удирдаж, төсвийг хянахад тусалдаг. Өөрөөр хэлбэл зардалд хяналт тавьж, нөөцийг үр ашигтай хуваарилж, эвэнтийн төсвийг тодорхой гаргаж чадна.
- Оролцогсодтой харилцах: Bitrix24-г ашиглан арга хэмжээнд оролцох эсвэл хүрэлцэн ирсэн хүмүүст имэйл, автомат сануулагч илгээх зэргээр ашиглаж болно. Ингэснээр арга хэмжээнд оролцогсдын ирц, оролцоо нэмэгдэж, илүү үр дүнтэй болно.
- Санал хүсэлт хүлээн авах, дүн шинжилгээ хийх: Эвэнтийн дараа, Bitrix24-ийг оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авахад ашиглаж болно. Цуглуулсан санал хүсэлтүүд нь эвэнтийг хэр үр ашигтай болсныг үнэлж, цаашдын сайжруулалтыг төлөвлөхөд үнэ цэнтэй юм.
Боловсролын байгууллагууд Bitrix24-г ашиглан арга хэмжээ, эвэнтийн хоорондын уялдаа, төлөвлөлтийн процесс, зохион байгуулалтын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй болгох боломжтой.
Байгууллагын хурдтай өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах боломж
Байгууллагууд хурдтай өсөж, хөгжихийн хэрээр ашиглаж буй менежментийн системүүд ч үүнд нийцсэн байх ёстой. Bitrix24-н хувьд ч мөн адил томоохон боловсролын байгууллагуудын шаардлагад нийцсэн шийдлүүдийг санал болгож чаддаг.
- Байгууллагын өсөлтөд дасан зохицох: Bitrix24 танай байгууллага өсч томрохын хирээр өргөтгөн хөгжүүлэх боломжтой байдлаар бүтээгдсэн. Сургалтын алба, оюутан, багш нарын тоо нэмэгдэж, удирдлагын ажил үүргийн хэмжээ өсөхийн хэрээр Bitrix24 гүйцэтгэлийг алдагдуулахгүйгээр эдгээр шаардлагыг ханган бүрэн дүүрэн ажиллаж чадна.
- Өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх боломж: Энэхүү платформ нь байгууллагуудын удирдлагын тусгай шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх боломжтой. Тухайн байгууллагын хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөн ч Bitrix24-г түүнд тохируулан хөгжүүлж болно.
- Төрөл бүрийн боловсролын хөтөлбөрүүдийг дэмжих: Bitrix24 бага, дунд, дээд эсвэл тусгай боловсролын сургалтын хөтөлбөр болон тэдний удирдлагын өөр өөр арга барилд нийцэж ажиллах боломжтой.
- Тэнхим бүрд үр дүнтэй менежмент: Bitrix24 нь боловсролын байгууллагын олон тэнхим, сургалтын алба тус бүрийг жигд, уялдаатай ажиллахад тусалдаг.
- Бусад системүүдтэй тасралтгүй интеграцлал: Байгууллага өсөхийн хэрээр нэмэлт программ хангамж, системийг ашиглаж болно. Харин Bitrix24-ийн интеграцлалын тусламжтайгаар эдгээр системийг Bitrix24 дээр нэг дор хянан удирдах боломжтой.
- Зардалд хэмнэлттэй өргөтгөл: Bitrix24 нь зардалд хэмнэлттэй өргөтгөлийг санал болгодог. Байгууллага тухайн үеийн төсөвтөө тохирсон сонголтыг хийж, дараа нь шинэчлэх боломжтой.
Bitrix24-ийн өргөтгөх, дасан зохицох чадварыг ашигласнаар боловсролын байгууллагууд хүрээгээ тэлэх тусам CRM-аа үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллуулах боломжтой.
Дүгнэлт
Bitrix24-г бизнесийн байгууллагуудад илүү өргөн ашигладаг. Гэсэн хэдий ч энэ нийтлэлд дурдсанчлан дижитал технологи ашиглан удирдлагын үр бүтээмж, ажлын урсгал, процессыг илүү сайжруулах, маркетинг, борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж буй боловсролын байгууллагуудад Bitrix24 маш тохиромжтой сонголт.