fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
6/03 / Published in БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, КОНТЕНТ МАРКЕТИНГ

Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

Сэтгэл хөдөлгөм, богино Stories нь байгууллагуудын хэрэглэгчидтэйгээ харилцах хамгийн шилдэг сувгуудын нэг болсоор. Бүр албан ёсны сурталчилгааны самбар болж, таны хувьд ердөө хэдхэн секундын дотор өөрийн брэндээ таниулах боломж өссөөр. Учир нь 😎👇

  • Өдөр бүр Instagram хэрэглэгчдийн 86.6% нь идэвхтэй стори хийдэг.
  • Хэрэглэгчдийн 61% нь сард багадаа 1 удаа жижиг бизнесүүдийг дэмжих стикер сторидоо ашигладаг.
  • Хүмүүсийн 90% нь гар утсаа босоо байдлаар ашигладаг тул үүнд Stories-ийн формат, хэмжээ таардаг.
  • Facebook болон Messenger, Instagram мөн WhatsApp зэрэг апп-ууд дахь 500+ сая Stories хийгддэгээс үзэхэд өдөр бүр хагас тэрбум хүн идэвхтэй стори ашигладаг.
  • Хамгийн өндөр үзэлттэй Instagram Stories-н 3-ний 1 нь бизнесийн байгууллагынх байдаг.
  • Сар бүр Stories ads ашиглан 4 сая сурталчилгаа хийгддэг гэх мэт өндөр үзүүлэлтүүд яг одоо бизнесдээ сториг идэвхтэй ашиглах шалтгаан биш гэж үү!

Stories ads үр дүнтэй юу?

Facebook Stories-г зөвхөн сторины хэсэгт бус News Feed эсвэл Instagram Stories сурталчилгааны хэсэгт ч үзэх боломжтой болсон. Тэгэхээр хаанаас ч хэн ч таны сториг бүтэн дэлгэцээр үзэх боломжууд нэмэгдсээр байна гэсэн үг. Тиймээс дараах зорилгуудаас сонгож сурталчилгаагаа үүсгээрэй.

  • Reach буюу хүртээмжийг өсгөх
  • Brand awareness буюу брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх
  • Video views буюу видео үзэлт нэмэгдүүлэх
  • App install буюу шууд апп татуулах
  • Conversion буюу каталог, карусел сурталчилгаа хийх гэх мэт.

Мөн Stories ads нь хүмүүсийг үйлдэл хийх сэдлийг төрүүлж өгдгөөрөө давуу талтай. Судалгаанд оролцогчдийн 62% нь аливаа брэнд болон бүтээгдэхүүнийг Stories-т харсны дараа дахин сонирхон үзэж, 38% нь тухайн үзсэн сурталчилгаагаа хүмүүст ярьсан бол, 34% нь дэлгүүрийг нь хайж очдог байна. Эдгээр үзүүлэлтүүдээс харахад ч стори сурталчилгаа нь бодит үр дүнг шууд үзүүлэх суваг биш гэж үү?

Stories Ads үүсгэх нь

Ads Manager-ээсээ стори сурталчилгааг үүсгэнэ. Үүний тулд дараах алхмуудыг хийгээрэй.

  1. Ads Manager-рүү орж + Create гэсэн ногоон товч дээр дарна.
  2. Сурталчилгааны зорилгоо сонгож үргэлжлүүлэх буюу Continue товч дээр дарна.
  3. Үүсгэж буй сурталчилгаандаа нэр өгөөд Next товч дээр дарна.

4. Сурталчилгааны төсөв болон оновчлолоо сонгосны дараа Manual Placements-ийг сонгон нийт харагдах сурталчилгаа явагдах талбаруудаас Instagram Stories, Facebook болон Messenger Stories зэргийг хамтад нь сонгоно. Ингээд үргэлжлүүлэх товч даран, сурталчилгааны харагдах байдлыг тохируулаад Publish дарна.

Stories Ads темплейт үүсгэх, сурталчилгаандаа ашиглах

Stories template үүсгэснээр дараа дараагийн сурталчилгаандаа ашиглаж, нэг өнгө төрхөөр хэрэглэгчдэдээ танигдахын зэрэгцээ, сурталчилгаа хийх бүрдээ шинэ темплейт гаргахад цаг зав зарцуулах шаардлагагүй болно. Анхаарах зүйл нь зөвхөн Brand awareness, Reach, Traffic (website), App installs, Lead generation болон Conversions (website) зэрэг сурталчилгааны зорилгуудаас сонгосон байх шаардлагатай. Дараах 7 алхмын дагуу Stories Template үүсгээрэй.

  1. Ads Manager-т стори сурталчилгаагаа үүсгэх;
  2. Сурталчилгаанд оруулах зураг, контентоо сонгох;
  3. Preview хэсэгт баруун дээд талд харагдах Edit товч дээр дарж доорх цонхийг нээн Change Template хэсэгрүү орж хүссэн темплейтээ үүсгэн хадгалах боломжтой.

Stories Ads хийхэд анхаарах 4 зүйл

Нэгт; Stories-н хэмжээ, форматыг баримтлах; Stories-н хувьд гар утасны дэлгэцээр бүтэн үзэх зориулалттай тул хэмжээ маш чухал. Тиймээс 1920*1080 pixels хэмжээтэй, 15 sec үргэлжлэх хугацаатай байх нь зүйтэй.

Хоёрт; Ашиглагдах зураг, видео чанартай байх; Дүрсний чанар муу байх нь тухайн брэндийг үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдгийг санаарай.

Гуравт; Stories дахь тайлбар текст товч, ойлгомжтой байх; Гарчиг, сурталчилгааны богино өгүүлбэр байхад л хангалттай. Үүнээс хэтэрвэл зохимжгүй харагддаг. Текстийн үлдсэн хэсэг See more дарж уншигддаг ч хэрэглэгчийг заавал үйлдэл хийлгэх гээд байдаг.

Дөрөвт; Call to action буюу оновчтой үйлдэлд дуудсан байх: Learn more, Call now, Send message гэх мэт хэрэглэгч шууд мэдээлэл авахад тохиромжтой үйлдэлд дуудах товчийг байнга байршуулах нь зүйтэй. Ингэж байж та худалдан авалтад хэрэглэгчдийг чиглүүлж чадна.

Дахин хэлэхэд Stories бол хүмүүсийн хувьд богино, хөгжилтэй, зугаатай байдлаар дурсамжаа хуваалцах талбар бол бизнесийнхний хувьд мөн богино, ойлгомжтой байдлаар зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх суваг байдаг. Хэрэглэгчдийн 68% нь дор хаяж хамгийн багадаа 3 апп-д Stories хийдэг бол, 63% нь цаашид энэ хэрэглээгээ улам нэмэх хандлагатай байгаагаас илүү тод мэдэж болно.  Ингээд уншигч таныг заавал стори сурталчилгааг туршиж үзэхийг зөвлөж байна.

Мөн бас нэгэн баяртай мэдээ дуулгахад Stories хэсэгт хэрэглэгч асуулт асуухад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажлыг чатботод даатгах боломжтой болсон. Та 3 хоногийн дотор л МЕССЭНЖЕР ЧАТБОТ-той болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРААРАЙ.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP