fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
10/28 / Published in БЛОГ, КОНТЕНТ МАРКЕТИНГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook, Instagram Stories бизнесдээ ашиглах зайлшгүй 5 шалтгаан

Story, Story бас дахин Story! Сар тутам Инстаграмын хувьд 1.5 тэрбум, Facebook-т 2.2 тэрбум стори хийгддэг гэдэг статистик Инстаграм болон Фейсбүүк хэрэглэгчид сториг хэрхэн идэвхтэй ашигладаг болохыг харуулж байгаа болов уу. Мөн стори нь аливаа мэдээллийг хүмүүст маш богино хугацаанд, ойлгомжтой хүргэдгээрээ ердийн постоос давуу талтай байдаг.

Тийм ч учраас бизнесийн байгууллагууд сториг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хэрэглэгчтэй харилцаа үүсгэх хэрэгсэл болгон ашиглаад зогсохгүй, борлуулалтын өгөөжтэй суваг болгох ч боломжтой. Ингээд танд Facebook болон Instagram Stories-г бизнесдээ зайлшгүй ашиглах 5 шалтгааныг хүргэж байна.

Нэгт, Stories нь бусад төрлийн контентоос илүү хурдан хэрэглэгчдэд хүрдэг.

Instagram болон Facebook-ийн хувьд тухайн сувгийн алгоритмаас хамаарч нийтлэгдсэн контент хэнд хамгийн түрүүнд хүрэх нь шийдэгддэг. Харин Stories-н хувьд таны дагагчдад илүү хурдан хүрдэг бөгөөд 24 цагийн турш нийтэлсэн контентийг үнэ төлбөргүй хэрэглэгчдэд харуулдаг.

Мөн стори-г Инстаграм профайлын доор байрлах Highlights хэсэгт нэр, ковер өгч хадгалснаар зөвхөн 24 цагт хязгаарлагдахгүй тогтмол харагдахаар тохируулах ч боломжтой байх нь.

Хоёрт, Stories яг тухайн цаг үеийн үйл явдлыг шууд хэрэглэгчдэд хүргэдэг.

Хэрэв та рестораныхаа гал тогоонд амтат үдийн зоог бэлдэж буй бол эсвэл байгууллага дээрээ захиалга нэмэгдүүлэх урамшууллын арга хэмжээ зохион байгуулж байгаа бол тухайн үйл явдлыг шууд хэрэглэгчдэд хүргэх суваг нь зайлшгүй Stories байх болно. Сонирхол татах өөр ямар ч хэрэгсэл ашиглаагүй ч таны хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл хүргэх болов уу.

Гуравт, Stories-т үзүүлэх хүмүүсийн хариу үйлдэл өндөр байдаг. 

Таны СТОРИ-г хэрэглэгч үзээд зогсохгүй маш сайн хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс та тэднийг улам дэмжиж, харилцаа үүсгэхийн тулд Stories хийхдээ дараах зүйлүүдийг заавал нэмээрэй.

Үүнд:

  • Poll үүсгэх /Богино асуулт асууж, хэрэглэгчдээс санал асуух/;
  • Асуулт, хариултын стикер ашиглах;
  • Бусдыг меншион (Бусдыг меншион хийх үед нөгөө хүнд нь мэдэгдэл очиж, өөрийн сторидоо шэйр хийх боломжтой.) хийх гэх мэт;
  • Хамгийн сүүлд нэмэгдсэн шинэ боломж вэб холбоос бүхий стикер ашиглах;

Дөрөвт, Дарж үзэлтийн хувь өндөр байдаг. 

Хэрэв хүмүүс танай брэндийн талаар ямар нэг байдлаар илүү их асууж байвал, тэд илүү ихийг мэдэхийг хүсчээ гэсэн үг. Тиймээс стори контент нийтлэхдээ линк заавал холбоорой. Ингэснээр тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч мөн дарж үзэлтийг нэмэгдүүлэх болно.

Инстаграм постын хувьд тайлбар хэсэгт линк оруулах боломжгүй байдаг шүү дээ. Оруулсан ч идэвхтэй биш зүгээр л текст болчихдог. Веб сайт эсвэл шоп, бусад сошиал сувгийн холбоосоо энд оруулаарай. Өмнө нь таны Инстаграм дагагч 10,000-аас дээш байх ёстой байсан бол энэ 7 хоногоос эхлэн дагагчийн тоо хамаарахгүйгээр Инстаграм сторидоо вэб холбоо бүхий стикер нэмэх боломжтой болсон шүү. Facebook-ийн хувьд дагагч хамаарахгүйгээр энэ боломж нээлттэй шүү.

Тавт, Story нь аудио, видео контент хийх төсвийг хэмнэж өгдөг.

Сурталчилгааны видео, бүтээгдэхүүний тухай мэдээлэл, подкастын агуулгыг хэрэглэгчдэд хүргэхэд СТОРИ танд тусална. Ерөөсөө л яг одоо цаг үед болж буй үйл явдлыг богино хугацаанд ойлгомжтойгоор шууд хэрэглэгчдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Та заавал видео эдитор, график дизайнер хөлслөх шаардлагагүй. Маш хялбархан стори контент бүтээж төсвөө хэмнэх боломжтой.  

Facebook болон Instagram Stories хэрхэн хугацааг нь урьдчилан төлөвлөх вэ?

Instagram бизнес аккаунт болон Facebook хуудсанд Stories-ийг урьдчилан заасан хугацаанд нийтлэгдэхээр цаг хугацааг төлөвлөж болдог. Үүнийг та компьютер, суурин төхөөрөмж болон утсан дээр аль алинд нь Business suite апп ашиглан хялбар гүйцэтгэх боломжтой.

Компьютер, суурин төхөөрөмжөөс Business Suite апп ашиглан Stories төлөвлөх нь:

  1. Facebook хуудсандаа хандан зүүн гар талд байрлах цэсээс Business suite цэсийг сонгоно. Мөн зүүн гар талаас Stories сонголтыг сонгоно.

2. Шинэ Stories үүсгэхээр Add media товч дээр дар.

3. Зүүн доод буланд Text, Sticker, Link оруулах хэсгээс сонголт хийж сторигоо үүсгэ.

4. Ингээд бэлэн болсон сториг Facebook болон Instagram-д зэрэг орохоор хугацааг тохируулан төлөвлө.

Гар утаснаас Business Suite апп ашиглан Stories төлөвлөх нь:

  1. Гар утас дээрээ Business Suite апп татсан байх ёстой бөгөөд сонгон нээ.
  2. Өөрийн бизнес хуудас дээр админ эрхтэй Facebook account-аар Continue товч даран нэвтэрнэ.
  3. Story товч дээр дар.
  4. Зураг эсвэл бичлэг, стикер, текст болон холбоосыг бүгдийг сонгон СТОРИГОО бэлтгэ. Бэлэн болсон бол Share On товч дарж, Publish болон Schedule сонголтоос Schedule сонголтыг сонго.
  5. Ингээд Story нийтлэгдэх өдөр, цагийг тохируулж Done товчийг дарна. Бүтэн 7 хоног, магадгүй сарын Story контентоо нэг дор бэлэн болгох ч боломжтой.

Facebook, Instagram СТОРИД чатбот холбох нь.

  1. Чатбот апп-уудын сүүлийн үеийн өөрчлөлтөд Stories-т автоматаар хариу өгөх боломж нээгдсэн. Үүний тулд Facebook болон Instagram бизнес хуудсуудаа чатбот апп-тай холбосон байх нь хамгийн эхний алхам. Яагаад гэвэл НЭГ ДОР, НЭГ АВТОМАТЖУУЛАЛТААР Facebook, Instagram СТОРИ-доо хариу өгөх хэрэгтэй шүү дээ. Өргөн ашиглагддаг Manychat & Chatfuel апп-ын хувьд дараах дарааллаар холбоорой.
  • Chatfuel: Grow цэсийг сонгон, Connect to Page болон Connect to Instagram account товч дээр дарж холбоно.
  • Manychat: Settings цэсийг сонгон орж, Messenger-Connect Facebook Page болон Instagram-Connect Instagram account дарааллаар холбоно.

💡 Анхаарах зүйлс: Дээрх 2 зааврын дагуу чатбот холбохоос өмнө эхлээд Facebook, Instagram бизнес хуудсаа хооронд нь холбосон байх ёстой. Үүнийг, Facebook Page – Settings рүү орж, Instagram – Connect Instagram Account дарааллаар холбоно.

2. Facebook Stories-т чатбот холбох нь

Таны Facebook Page-ийн Stories-т хэрэглэгч Reply хийж асуулт асуухад автоматаар message-ийн хэсэгт шилждэг. Тиймээс Facebook Page-ээ чатбот апп-тай холбосон л бол өөр нэмэлт тохиргоо хийх шаардлагагүйгээр чатбот автоматаар бүх мэдээллийг өгөх болно.

3. Instagram Stories-т чатбот холбох нь

Инстаграм СТОРИ-н хувьд чатбот нь дараах 2 тохиолдолд аль алинд нь хариу өгдөг.

  1. Story reply
  2. Story mention.

Эдгээр автомат хариуг Инстаграм хаягтаа чатбот холбон идэвхжүүлснээр хялбар тохируулах боломжтой болно.

Нийтлэлийг минь шимтэн уншсан танд баярлалаа. Дээрх нийтлэлд дурдсан бүх санаа боломжуудыг шингээсэн шилдэг чатботыг бид танай байгууллагад үүсгэж өгөхөд хэзээд БЭЛЭН! 😊

Дэлгэрэнгүй үнийн санал татах бол ЭНД ДАРААРАЙ!

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP