fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
10/05 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд


Facebook, Instagram сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдол гардаг уу? Мэдээж гардаг л байх. Шалтгаан нь магадгүй таны сонгосон үгийн сонголт байх магадлалтай..

Бид энэ удаад Facebook, Insta сурталчилгаа хийхдээ зайлсхийх ёстой 17 төрлийн үг хэллэгүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Facebook сурталчилгаанд “хориотой үг” ашигласан тохиолдолд ямар асуудал гардаг вэ?

Facebook, Instagram сурталчилгааг нийтлэх товч дээр дарсан даруйд сурталчилгаа шалгагдаж байна буюу “In review” төлөвт ордог. Энэ нь 24 цагийн дотор сурталчилгааг автоматаар шалгах хяналтын процесс юм. Гэхдээ зарим үед 24 цагаас илүү удаан хүлээгдэх нь ч бий.

Хэрэв Мета-н эхний автоамат хяналтаар асуудал гарсан бол таны сурталчилгаа “Rejected” буюу “батлагдсангүй” төлөвт орно. Та Ads manager дээр батлагдаагүй сурталчилгаануудаа ангилан харж болно. Мөн Business Suite дээрх Account Quality цонхноос илүү хялбараар асуудлыг нь олж, шийдвэрлэх боломжтой.

Account Quality хуудсанд сурталчилгааны аккаунтуудын статус, батлагдаагүй сурталчилгааны жагсаалтыг харж, улмаар шалтгаан, шийдэх, дахин хүсэлт илгээх холбоосуудыг байрлуулсан байдаг.

Эндээс танай сурталчилгаа ямар бодлогын зөрчил гаргасан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харж болно. Жишээлбэл, танай сурталчилгаанд зохисгүй үг хэллэг ашигласан байна гэх мэт.

Хэрэв танай сурталчилгаа Метагийн сурталчилгааны бодлогыг зөрчсөн гэдэгтэй санал нийлэхгүй байгаа бол “Request review” товч дээр дарж, сурталчилгааг дахин шалгах хүсэлт илгээж болно.

Харин сурталчилгаа чинь Мета-н бодлогыг үнэхээр зөрчиж байгаа бол уг сурталчилгаандаа шаардлагатай засварыг оруулан, дахин хяналтанд илгээх хэрэгтэй.

Зарим тохиолдолд автомат хяналтаар асуудалгүй батлагдан, хүмүүст хүрч байсан сурталчилгаа дахин шалгалтанд өртөн rejected статустай болох тохиолдол ч цөөн биш гардаг. Ямар нэг шалтгаанаар жишээ нь хэрэглэгчийн сөрөг сэтгэгдэл, репорт хийх гэх мэт шалтгааны улмаас сурталчилгааг дахин шалгаж, зогсоох боломжтой байдаг гэсэн үг.

Ийм тохиолдолд сурталчилгаа хянах явц удааширч, буцаагдан, сурталчилгаа эхлэх хугацаанаасаа хоцорч эхлэх, тэр ч бүү хэл бүр батлагдахгүй байх гэх мэт асуудлууд гарч эхэлдэг. Тийм ч учраас эдгээр асуудлаас зайлсхийх хамгийн зөв арга нь Метагийн сурталчилгааны бодлогыг эхнээс нь дагаж мөрдөх. 

Мета-гийн хувьд зар сурталчилгаанд хэрэглэхийг хориглодог олон үг, хэллэг бий. Эдгээрийг бид 17 ангилалд оруулан нарийвчлан тайлбарлалаа.

1: Нэр

Имэйл, текст мэссэж гэх мэт маркетингийн сувгууд дээр хэрэглэгчдийн нэрийг дурьдах нь тухайн хүнд өөрт нь хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх оновчтой арга байдаг. Гэхдээ Мета-гийн хувьд энэ аргыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Тиймээс тухайн хувь хүний нэрийг дурьдсан сурталчилгаа хийх нь асуудал гаргана шүү.

2: Шашин шүтлэг

Хэт хувийн орон зайд халдсан шинж чанартай биш бол шашин шүтлэг нь сурталчилгаанд ашиглах боломжтой сэдэв. Гэхдээ тодорхой зааг хязгаартайгаар ашиглах ёстой сэдэв. Өөрөөр хэлбэл та сурталчилгаа харж байгаа хүний шашин шүтлэгийг мэдэж байгаа мэтээр сурталчилгааныхаа текстийг боловсруулж болохгүй. Жишээ нь “таны нэгэн адил Буддын шашин шүтдэг хүмүүст зориулсан” гэх мэт үг хэллэг ашиглаж болохгүй.

3: Нас

Facebook сурталчилгаанд насны тухай дурдсан байхад асуудал гаргахгүй. Гэхдээ танай сурталчилгаа нь тухайн сурталчилгаа хүрч буй хүнд тодорхой насны ангилалд багтаж буй гэдгийг нь мэдрүүлж болохгүй. Энэ нь та “Танай нэг үеийнхэн ” эсвэл “Одоо та 40 нас хүрч байгаа тул танд энэ бүтээгдэхүүнийг санал болгож байна” гэх мэт үгсийг хэрэглэх боломжгүй гэсэн үг.

4: Арьс өнгө, гарал угсаа

Мөн л дээрх нас, шашин шүтлэгтэй ижил Facebook сурталчилгаанд үндэс угсаа, гарал үүслийг дурдах нь асуудалгүй. Гэхдээ арьс өнгө, гарал угсааны хувьд төвийг сахисан байдлаар хандах нь чухал.

5: Хүйс

Танай сурталчилгаа тодорхой хүйсийн хэрэглэгчдэд хандаж байгаа ч гэсэн сурталчилгааныхаа текст дээр энэ талаар дурьдахаас зайлсхий. 

6: Бэлгийн чиг баримжаа

Тодорхой бэлгийн чиг баримжаатай хүмүүст сурталчилгаа хүргэхэд дээрхтэй ижил дүрэм үйлчилнэ. 

7: Сэтгэцийн эрүүл мэнд ба хөгжлийн бэрхшээл

Хэрэв та сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахыг хүсэж байгаа бол тэдэнд ямар асуудал тулгарч байгааг мэдэх нь чухал биш. Жишээлбэл, сурталчилгаандаа “Та сэтгэлийн хямралаа хэрхэн давж байна?” гэх мэт зүйл бичих ёсгүй.

Өөрөөр хэлбэл санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөвхөн тухайн сурталчилгааг харсан хүнд л зориулсан мэтээр сэтгэгдэл төрүүлж болохгүй. Харин, “Бид сэтгэлийн хямралыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн” гэх мэт үгсийг ашиглаж болно.

8: Санхүүгийн байдал

Метагийн хувьд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахыг хориглодоггүй. Гэхдээ та зорилтот хэрэглэгчдийнхээ санхүүгийн байдлыг мэддэг мэт мессеж тэдэнд өгч болохгүй. Жишээлбэл, “Танайх дампуурлаа зарлах гэж байна уу” гэж хэлж огт болохгүй.

Харин оронд нь байгууллагынхаа санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд анхаарал хандуул. 

9: Гэмт хэрэг

Хэдийгээр та гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүст зориулсан үйлчилгээ санал болгодог байсан ч тэр талаар дурьдахгүй байх нь зүйтэй. 

10: Сонгуулийн эрх

Та улс төр, олон нийтийн байгууллага, нэр дэвшигчийг төлөөлж, хүмүүсийг саналаа идэвхтэй өгөхийг уриалсан сурталчилгаа явуулж болно. Гэхдээ тухайн хүнийг сонгуулиа өгсөн эсэхийг мэдэж байгаа мэтээр сурталчилгааныхаа текстийг боловсруулж болохгүй. “Та сонгуулиа хараахан өгөөгүй бол шинэ сонголт хийх боломжоо бүү алдаарай” гэх мэт үг хэлэхээс зайлсхий. Үүний оронд хүмүүст санал өгөхөд шаардлагатай мэдээллийг олж авахад нь тусла. 

11: Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл

Танай сурталчилгаа үйлдвэрчний эвлэлийн гишүүд, эсвэл хараахан гишүүн болоогүй хүмүүст хандсан аль нь ч бай, тэдний гишүүнчлэлийн талаарх мэдээллийг сурталчилгаандаа ашиглахаас зайлсхийх нь зөв. 

12: Зохисгүй үг хэллэг

Мета компанийн хувьд танай зорилтот хэрэглэгчдэд таалагдах байсан ч, төлбөртэй сурталчилгаанд зохисгүй үг хэллэг, хараалын үг хэлэхийг огт зөвшөөрдөггүй.

Хэрэв танай сурталчилгаанд зохисгүй үг, хэллэг орсон бол дахин эргэж хянах нь зөв. Зарим хүмүүс эможи, тэмдэгт ашиглан Метагийн хяналтыг аргалах гэж оролддог. Энэ нь ч зөв шийдэл биш.

13: Нийгэм, улс төрийн сэдэв

Хэрэв танай байгууллага нийгэм, улс төрийн сэдвээр зар сурталчилгаа явуулах эрхгүй бол сурталчилгаандаа сонгууль, эдийн засаг, дэлхийн дулаарал гэх мэт нийгэм, улс төрийн асуудлуудыг дурдах боломжгүй. Эдгээр сэдвээр зар сурталчилгаа явуулахын тулд та эхлээд зөвшөөрөл авах ёстой.

Зөвшөөрөл авсан бол энэ төрлийн сурталчилгаа явуулахдаа Special Ad ангиллаас “Social Issues, elections or politics” гэсэн ангиллыг заавал сонгож сурталчилгаагаа хийгээрэй.

Гэхдээ зарим тохиолдолд улс төр, нийгмийн асуудлыг онцолсон сурталчилгааг бүрэн хориглодог гэдгийг мөн сануулъя. Жишээ нь сонгуулийн үед.

14: Төөрөгдүүлсэн мэдээлэл

Маркетерүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилахдаа мэдээж хамгийн сайн үр дүнгээ хэрэглэгчдэд танилцуулах сонирхолтой байдаг. Гэхдээ хэдийгээр үнэхээр тийм үр дүн гарах боломжтой ч хүн бүр яг ижил үр дүнд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй бол таны сурталчилгаандаа ашиглаж буй үр дүнгийн мэдээлэл ирээдүйн хэрэглэгчдэд бодит бус хүлээлт үүсгэсэн, төөрөгдүүлсэн мэдээлэл хэмээн ангилагдах магадлалтай.

Жишээ нь “Манай тураах бүтээгдэхүүн 1 сарын дотор 5кг тураана” гэсэн агуулга бүхий сурталчилгааны текст яг ийм асуудал дагуулах магадлал өндөр. Энэ талаар илүү тодорхой мэдээллийг Facebook Community Standards-с авч болно.

Тиймээс сурталчилгаанд ашиглах үр дүнгийн үзүүлэлт, статистик мэдээллүүдээ заавал эргэж хар. 

15: Мета брэндийн нэрс, лого

Facebook сурталчилгаанд Мета-гийн Facebook, Instagram гэх мэт брэндийн нэрсийг дурдаж болно. Гэхдээ хязгаарлагдмал байдлаар.

Та Facebook групп эсвэл Instagram хаягаа сурталчилах боломжтой. Гэхдээ Facebook, Instagram гэсэн үг, лого сурталчилгааны хамгийн гол мэссэж байх ёсгүй. Түүнчлэн Мета-гийн брэндүүдийн нэрийг алдаагүй бичих нь бас чухал. Өөрөөр хэлбэл сурталчилгаа дээрээ логоны харьцаа, өнгө, үсгийн фонт, текстийн хэмжээг өөрчлөх эсвэл брэндийн нэрийг товчлох, жижиг үсгээр бичих ёсгүй гэсэн үг.

16: Гуравдагч этгээдийн контент

Facebook сурталчилгаанд өөрийн биш гуравдагч этгээдийн буюу бусад компанийн брэнд нэр, лого, барааны тэмдэг, бүтээгдэхүүний нэр зэргийг ашиглахыг хориглодог. Энэ нь ноцтой оюуны өмчийн зөрчил гэж тооцогдох магадлалтай.

Өөрөөр хэлбэл та Nike брэндийн бүтээгдэхүүн борлуулдаг бол Facebook-т сурталчилгаа хийхээсээ өмнө энэхүү брэндийг сурталчилгаандаа ашиглах эрхтэй эсэхээ заавал эргэн хараарай.

17: Дүрмийн алдаа

Метагийн хувьд дүрмийн болон цэг таслал, үсгийн том, жижгээр бичих сонголт гэх мэтийг зориудаар сонгосон тохиолдолд асуудал гаргах магадлалтай байдаг.

Өөрөөр хэлбэл хэт их дүрмийн алдаа, том жижиг үсгийг хэт их хольж бичсэн, цэг таслал, эможи, тэмдэгтийг хэт ихээр ашигласан тохиолдолд танай сурталчилгааг батлахгүй байх магадлалтай шүү.

Эцэст нь

Мета-н автомат хяналтын систем бүх сурталчилгааг ямар ч алдаа гаргахгүйгээр хянадаг гэвэл бодит байдалтай нийцэхгүй. Гэхдээ ямар тохиолдолд автомат хяналт батлахгүй байх магадлалтай, харин ямар тохиолдолд алдаатай дүгнэлт гэж үзэн дахин “Request Review” хянах хүсэлт явуулах вэ гэдгээ мэдэж байх нь цаг хугацаа хэмнэдэг шүү.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP