LIVE контент нь 2021 онд 2 тэрбум долларын орлоготой байсан бол 2022 он гэхэд 8 тэрбум долларт хүрэх хандлагатай байна. Бидний туршлагаас үзэхэд ч бусад төрлийн контентуудаас илүү хурдан хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Үүнийг батлах хэд хэдэн статистиктай танилцацгаая. 😊👇
- Video streaming буюу шууд дамжуулалтын зах зээл 2028 он гэхэд $223.98 тэрбум долларт хүрнэ.
- Худалдан авагчдын 5-ний 1 нь шууд лайвын дамжуулалтаас шинэ бүтээгдэхүүн, брэндийн худалдан авалт хийдэг.
- Маркетерүүдийн 10 хүрэхгүй хувь нь YouTube Live-г маркетингийн стратегидаа тусгасан байдаг.
- TikTok хэрэглэгчдийн дөрөвний нэг орчим нь Live Streaming үзэхийн тулд тухайн платформыг ашигладаг.
- Сошиал медиад лайв үзэгчдийн 13% нь Инстаграм лайвын идэвхтэй үзэгч байдаг гэх мэт.
Зөвхөн бидний түгээмэл ашигладаг Facebook-т биш сошиал платформ бүрт LIVE контент оргил болоод байна.
Facebook Live контент бүтээх нь: Бодит туршлагаас 10 зөвлөмж
Нэг. Тохиромжтой цагт эхлүүл; Яг л ТВ хөтөлбөр шиг! 7 хоног бүр, тогтмол, цуврал хийгддэг байх нь зүйтэй. Нэр өгч, 7 хоног бүр сэдэв дэвшүүлэх нь илүү үр дүнтэй болгодог. Үзэгчид итгэл төрүүлж, дугаар бүрийг тань шимтэн хүлээх болно. Манай байгууллагын хувьд #SocialmediaThursday цуврал лайв эхлүүлээд 7 хоног бүрийн Пүрэв гарагт тогтмол хийгээд 3 жил болж байна. Харилцагчдадаа сошиал маркетингийн шинэ, соргог мэдээ мэдээлэл хүргэх, зөвлөмж өгөхөд тун тохиромжтой байдаг шүү. 😊
Хоёр. Анх удаагийнх бол эхлэхийн өмнө заавал турш; Интернет тасалдах, за бүр тог тасрах, гаднын дуу чимээ орох, микрофон залгагдаагүй байх гэх мэт. Түм буман асуудал яг лайвын явцад тулгардаг. Тиймээс эхлэхийн өмнө дараах зүйлсийг зайлшгүй шалгаарай.
💡 Гар утас эсвэл компьютер аль нь ч бай, тухайн ашиглаж буй төхөөрөмжийнхөө цэнэгийг шалгах. Компьютероор хийж буй бол олон зэрэг нээсэн файл, фолдеруудыг хаах. Учир нь шууд лайв нь нилээн үзүүлэлт шаарддаг.
💡 Микрофоны дугаралтыг шалгах. Бидний нэг удаагийн лайв огт дуугүй болчихсон байсан. Цаг хугацаа, бэлтгэл гээд олон хүчин чармайлт зарцуулсан байлаа. Тиймээс уншигч та энэ алдааг тоохгүй өнгөрч болохгүй шүү. 🙉
💡 Гэрэлтүүлэг сайн байх. Ингэснээр дүрс нь ч мөн чанартай байж чаддаг. Хэрэв зориулалтын гэрэл байхгүй бол цонхны наана сууж байгалийн буюу нарны гэрэлд хийвэл хамгийн SUPER сонголт байх болно. 😎
💡 Арын дуу чимээг багасгах. Цонхоо хаа. Хаалгаа түгж. Яаралтай түргэн тусламжийн машин, цагдаагийн дохиолол гээд цонх онгорхой үед урилгагүй зочид их ккк. Мөн лайв дуустал хаалгаа түр түгж. Гэнэт ажлын хүн орж ирэх, хүмүүс чанга ярих тохиолдол цөөнгүй байдаг. Иймэрхүү дууны алдааг дараа нь эдит хийж засах ч боломжгүй.
💡 Wifi хурд болон Дата /GB/ хангалттай хүрэлцэх эсэхийг шалгах. Хэдий интернет бүр мөсөн тасраагүй ч хурд удаан байвал мөн л алдаа зааж, лайв тасалддаг.
Гурав. Эхлэхээс өмнө сайтар идэвхжүүл. Хүлээлт үүсгэ;
💡 Лайв эвент зарлах; Эвентэд Going дарсан хүмүүст эхлэхийн өмнө 2-3 удаа сануулга очдог давуу талтай.
💡 Ямар сэдвээр, хэн гэдэг зочинтой, хэзээ, хэдэн цагт шууд дамжуулагдахыг харуулсан зурган пост нийтлэ. Энэ нь хэрэглэгч лайвын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад тусалдаг.
💡 Стори хий. Лайв эхлэхэд 3 хоног үлдлээ! гэсэн countdown бүхий стори нийтлэ. Хэрэв зочинтой лайв бол зочноо меншион хийж, зочныхоо дагагчдад ч давхар сануулаарай.
💡 Тохирох Group-үүдэд шэйр хий. Учир нь тэнд л идэвхтэй харилцаа холбоо, хөгжих хүсэл эрмэлзэл их байдаг.
Дөрөв. Үзэгчидтэй идэвхтэй харилцаа үүсгэ. Асуултад нь төвөгшөөлгүй хариул; LIVE контент бол үзэгчдийн санал хүсэлтийг сонсох, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, онлайн зөвлөгөө өгөх №1 боломж юм. Лайвын үед коммент болон мессенжер тасрахгүй бөгөөд үүнд идэвхтэй шууд хариу өгөхөд тэд дуртай байдаг. Доорх жишээнээс үзэхэд мэргэжлийн зөвлөгөөг шууд дамжуулах нь маш үр дүнтэй ба мэдээлэл авсан хүн бүртэй амжилттай харилцаа тогтоох завгүй ажлыг чатботод даатгасан. Үр дүнд нь 100 гаруй коммент асуултад нэг бүрчлэн хариу өгч, үйлчилгээгээ танилцуулж чадсан. 🦾
Тав. Лайвын үед илүү бүтээлч бай; Учир нь LIVE контент бол өөрийгөө болон бизнесээ илэрхийлэх чөлөөт орон зай юм.
- Урамшууллын код өг: Жишээ нь, 25 гэсэн кодыг коммент хэсэгт үлдээн 25% урамшуулал авна уу! гэх мэт.
- Зөвхөн үзэгч дундаас азтан шалгаруул.
- Онлайн лайвтаа үзэгчдээс зочин урь.
- Хөгжилтэй тоглоом тогло. /Мөрийтэй тоглоом биш/
- Бүтээгдэхүүний тухай болон брэндийнхээ тухай асуух гэх мэт бүтээлч байхад анхаараарай.
Зургаа. Шууд дамжуулалтын үеэр чухал мэдээллийг давт; Жишээ нь, дээр дурдсанчлан 25 гэсэн кодыг коммент хэсэгт үлдээн 25% урамшуулал авна уу! гэх мэдээллийг лайвын эхэнд 1, дунд 1, төгсгөлд нь 1 хэлээрэй. Танилцуулга мэдээлэлд анхаарлаа хандуулаад түр мартсан байж ч болно. 😊
Долоо. Хамтрагчтай лайв хий; Хоёр төрлийн хамтрагч танд тусална. Нэг нь камерны ард хэн нэгэн бүтээгдэхүүнийг задлах, танд дөхүүлж өгөх, үзэгчдийн асуултад хариулах үүргийг гүйцэтгэнэ. Харин нөгөө нь таны лайвын зочин байх болно.
Мессеж, коммент бичсэн хэрэглэгчидтэй тэр дор нь харилцаа үүсгэ; Учир нь лайвын үзэгчид бол ирээдүйн худалдан авагчид буюу чанартай сэжим байх 99%-ийн магадлалтай байдаг. Мэдээж лайв хийгээд завгүй байх тул 100, 1000 эсвэл 10,000 коммент, мессежид хэрхэн хариулах билээ. Үүнийг чатботод даатгахад л болно. 👇
Найм. Лайваа үргэлж хадгалах; Энэ бол хамгийн чухал нь! Яг лайвын үед ухраах боломжгүй байдаг тул хадгалагдсаны дараа дахин үзэхэд давуу талтай байдаг. Үүнийг лайвын төгсгөлд Post товч дээр дарж хадгалахад л болно. Шинэ хэрэглэгчид үзэхэд ашиг тустай.
Ес. Зохиогчийн эрх зөрчихөөс зайлсхийх; Үнэнийг хэлэхэд лайвын үед таны ард явсан дуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй бол Facebook-ээс Your video is partially muted гэсэн сануулга ирэх бөгөөд Post muted буюу огт дуугүй нийтлэх, Restore audio буюу аяыг солих, Delete video буюу лайвыг тэр чигт нь устгах гэсэн 3 сонголт өгдөг. Мөн ямар олон улсын хамтын удирдлагын байгууллагад бүртгэлтэй эсэх нь ч мэдэгдэл байдлаар ирдэг. Үүнийг үл тоож удаа дараа ийм тохиолдол гаргавал Facebook-ээс хатуу арга хэмжээ авах байх шүү.
Тиймээс зохиогчийн эрхийн асуудалгүй чөлөөтэй ашиглаж болох background хөгжмийн жагсаалт youtube-д зөндөө л байдаг тул шууд ашиглаарай. Nocopyright music гэж хайхад л болно.
Арав. Дүрмийг дагах; Facebook-ээс зэвсэг, хар тамхи, ёс бус үйлдлүүдийг олон нийтэд харуулахыг хориглодог. Мөн мөрийтэй тоглоомыг шууд сурталчилсан лайвыг спам гэж үздэг. Тиймээс Facebook худалдааны бодлого болон Харилцааны стандартуудтай заавал танилцаарай. Учир нь санамсаргүй таны лайв Facebook-ын бодлогод таарахгүй болчиж ч магад. Дээрх бодлого, стандартуудыг зөрчих юм бол таны контент шууд л устгагдах эрсдэлтэй. Пэйжээрээ лайв хийж байгаа бол пэйж, групп, арга хэмжээний тухай бодлоготой мөн танилцаарай.
Instagram Live контент бүтээх нь: Бодит туршлагаас 5 зөвлөмж
Нэг. Хүлээлт үүсгэх; Ямар сэдвээр, хэн гэдэг зочинтой, хэзээ лайв хийгдэхийг тодорхой нийтлээрэй. Ингэснээр үзэгчид ч гэсэн цагаа төлөвлөж цайныхаа цагаар тухтай гэгч нь танай лайвыг дуустал үзэх болно.
Хоёр. Live-аа schedule хийх буюу эхлэх хугацааг урьдчилан тохируулах; Үүнийг хамгийн багадаа 1 цагийн дараа эхлэхээр, хамгийн ихдээ 3 сарын дараа эхлэх хүртэл хугацаанд тохируулж болно. Сэдвээ өгч, эхлэх өдөр цагийг тохируулан Schedule live video товч дээр дарахад болно.
Гурав. Стори меншион болон countdown ашиглах; Инстаграм сторины давуу тал нь та хамтрагчаа меншион хийхэд, энэ нь тэдэнд Direct Message /DM/-ээр очих ба тэд ч таны сториг өөрсдийн сторид шэйр хийх боломжтой байдаг. Ингэснээр хамтрагчийн тань дагагчид ч таныг дагах болно. 😘
Дөрөв. Бүтээгчидтэй хамтрах; Салбарын бизнесүүд болон шилдэг контент бүтээгчидтэй хамтран Инстаграм лайв хийх нь дагагчид буюу шинэ хэрэглэгчдээ нэмэгдүүлэх мөн boost хийсэн хэмжээний маш өндөр хүртээмжид хүрэх боломжтой.
Тав. Тайлбар текст, tumbnail-ыг урьдчилан бэлтгэх; Алдаагүй, чанартай LIVE контент ерөөсөө л “Бэлтгэл, бэлтгэл. Бас дахин бэлтгэл!” байдаг. Тайлбар текстээ чангаар унш. Ойлгомжтой эсэхийг шалга. Үг үсгийн алдааг хяна. Зочдынхоо нэр, эрхэлдэг ажлыг зөв бичсэн эсэхийг тэднээс асуу. Лайвын төгсгөлд заавал Upload хийдэг Tumbnail-ыг урьдчилан бэлтгэж утсандээрээ хадгал. Ингэснээр таны IGTV нэг өнгө төрхтэй цэгцтэй харагдах болно.
LIVE контентоос бусад төрлийн контент бэлтгэх нь
LIVE контент цацагдсаны дараа бэлэн видео контент болж үлдэнэ. Уг видео контентоо Youtube-ийн сувагтаа ч оруулж болно.
Мөн видео контентоосоо дууг нь салгаж аваад Podcast, аудио нэвтрүүлэг хийх боломжтой. Мөн та блог хөтөлдөг бол LIVE-аар ярьсан сэдвээрээ блог нийтлэл болгон хувиргаж болно. Энэ мэтээр LIVE бидэнд маш их контент бэлтгэж өгөх ашигтай.
Блог нийтлэл; Хүн бүрийн мэдээлэл хүлээж авах арга байдал өөр. Сонсох, уншиж судлах эсвэл ярилцах гэх мэт. Магадгүй лайвыг тань үзэж амжаагүй хэрэглэгч блог нийтлэл хэлбэрээр тухтай уншиж танилцаж магад. Мөн ярилцлагаа энэ төрлийн контент болгох нь хайлтад өртөх боломжийг тань нэмэгдүүлдэг тул заавал туршиж үзэхийг санал болгоё. Бидний бэлтгэсэн дараах блог нийтлэлүүдтэй танилцан санаа аваарай! 😌
- Ө. Батбилэг: Чанаргүй олон контентоос чанартай цөөн контент бүтээхэд анхаарч ажилладаг.
- Ивээл брэндийн үүсгэн байгуулагч З. Рэгзэдмаа: “Цагийн дотор сэтгэл ханамж” уриатай ажиллаж байна.
- Positive Mongolians: Үзэгчид контент сонгож үзэх боловсролтой болсон тул түүнд тохирсон контент хийх хэрэгтэй.
- YZ TV-ын гүйцэтгэх захирал, найруулагч Г. Ганлхагва: Контент бүтээхэд үзэгчид юу хүсч байгааг биш, үзэгчид юу үзээгүйг илүү бодож ажилладаг.
Facebook Live-нхаа аудиог нь ашиглан подкаст бэлтгэх; Замын түгжрэл эсвэл амралтын өдрийн чөлөөт цагуудад та хэрэглэгчдэдээ шинэхэн подкастын дугаараа санал болгоорой. Таатай хүлээн авч, тухтай сонсож танилцана гэдэгт итгэлтэй байна. 😊
Блог нийтлэл, подкастийн хандалтийг гэмэгдүүлэх цуврал имэйл; Борлуулалт, хямдралын имэйлээс илүү үр өгөөжтэй, шинэ соргог мэдээ мэдээлэлтэй имэйлийг хэрэглэгчид нээж үзэх, дарж үзэх нь маш өндөр байдгийг бид туршлагаасаа харсан. Мөн л үр дүнтэй арга! 🤩
Ярилцсан сэдвийн сонирхолтой хэсгээс бэлтгэсэн постууд; Ярилцсан видео, бэлтгэсэн нийтлэлээсээ богино ишлэл бүхий зурган постууд бэлтгэн сошиал сувгууддаа нийтэл. Ийм төрлийн постууд Твиттер, Инстаграм, Facebook гээд аль ч сошиал сүлжээнд үр дүнтэй байх болно.
Компьютероос шууд лайв хийхэд туслах апп-ууд
Гар утаснаас лайв хийхэд харьцангуй ойлгомжтой байдаг. Харин компьютероос лайв хийхэд заавал камер болон микрофон залгах шаардлагатай. Үүнд, хэмжээ харьцаа, харагдах байдал болон шинэ зочин урьж оролцуулах, комментуудыг харж хариу өгөхөд тань туслах тусгайлан зориулагдсан програмууд буюу software-ууд бий. Дараах 3 програм хамгийн түгээмэл ашиглагддаг. Хэрэв танд өөрийн гэсэн хэрэглэхэд хялбар програм бий бол бидэнтэй хуваалцаарай. 😉
- Zoom; Монголд хамгийн өргөн ашиглагддаг нь. Үнэгүй хувилбарт one to one буюу 2 хүн хамтран лайв хийхэд дээд хугацаа нь 30 минут, хязгааргүй олон хүн нэгдэн лайв уулзалт хийхэд 40 минут байдаг. Хэрэв та сарын төлбөр болох $14.99/$19.99 гэсэн янз янзын багцийг идэвхжүүлбэл илүү SUPER сонголтуудтай лайв хийж болно.
- OBS Studio; Мөн л өргөн ашиглагддаг нь. Ганц давуу тал нь та энэ software-ийг Windows төхөөрөмж дээр суулгасан тохиолдолд хязгааргүй ашиглах боломжтой. Үүнийг мөн компьютерийн screen record хийхэд ашигладаг бөгөөд бидний хувьд онлайн сургалт бэлтгэхэд хялбар байдаг.
- Ecamm Live; Манай байгууллагын хувьд #SocialmediaThursday цуврал лайваа үүгээр хийдэг. Үнэгүй хувилбарт 14 хоногийн хугацаанд хязгааргүй бүх боломжийг ашиглаж болно. Энгийн багц нь $20-оос эхэлдэг. Мөн л компьютерийн screen record хийхэд ашигладаг.
Ингээд таныг өөрийн байгууллагадаа LIVE контентийг илүү үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нийтлэлд бид орчин үеийн тренд болон туршлагыг зэрэг хэрэгжүүлснээ хуваалцлаа. Дараагийн нийтлэлээрээ уулзацгаая. Амжилт хүсье! 😍