Өнгөрсөн жил Instagram-ын зүгээс Reels-ийг танилцуулснаас хойш хэрэглэгчдийн хариу үйлдэл үзүүлэлт буюу engagement 280%-аар өссөн байдаг. Учир нь анх Reels-ийг гарч ирмэгц бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс бүтээхэд хялбар байдал болон маш богино мөртлөө ойлгомжтой контентийн хэв маягийг нь шууд ашиглаж эхэлсэн.
Мөн цаг, минут бүрд топ трендүүд бий болж, маркетерүүдийн хувьд зайлшгүй төлөвлөгөөндөө багтаах контент болсон. Nike компани гэхэд зөвхөн 1 reels-ээрээ 4.6 сая хандалт авдаг. Энэ бол органик үзүүлэлт юм.
Энэхүү нийтлэлийг бичиж буй маркетер би өөрийнхөө хамгийн анх туршиж үзсэн Reels үзүүлэлтээ хуваалцъя. Гайхширсан шүү! Доорх зургаас харахад 575 үзэлттэй 1 минутын видеог 1 жилийн өмнө нийтэлсэн. Харин 75.1К үзэлттэйг саяхан буюу 2022/02/26-нд нийтэлсэн. Хугацааны хувьд сүүлд нийтлэгдсэн Reels нь маш богино хугацаанд энэ зэргийн үзэлттэй байгаа нь намайг гайхшруулж орхисон. Хоёр видеоны хувьд хоёулаа огт бүүст хийгдээгүй органик үзэлт шүү.
Ингээд энэхүү нийтлэлд Instagram Reels хэрхэн үр дүнтэй хийх талаар болон үзүүлэлт үр дүн, хүртээмжээ хэмжих, Instagram Reels Algorithm хэрхэн ажилладаг талаар жишээ татан хуваалцацгаая.
Instagram Reels гэж юу вэ?
Юун түрүүнд, Instagram Reels нь босоо форматтай, ердөө 15-60 секунд үргэлжлэх богино видео контент юм. Давуу тал нь заавал мэргэжлийн гэрэл, камер болон зураг авалтын ур чадвар шаардахгүйгээр хэн ч бай зураг авалт, бэлэн видео ашиглан дуу, аяны сонголтуудаас сонгож, засварлаж Feed, Stories, болон Reels хэсэгтээ нийтлэх боломжтой юм.
Анх гарч ирснээсээ хойш, Instagram Reels нь брэндүүд болон бизнесүүдэд бүтээлч байдлаа хөгжүүлж, туршлагаа нэмэх гайхалтай боломжийг нээж өгсөн. Учир нь Reels нь зөвхөн тухайн аккаунтын дагагчдаар хязгаарлагдахгүйгээр Instagram дахь бүхий л хэрэглэгчдэд хүрдгээрээ давуу талтай. Миний туршлагаас үзэхэд 200 дагагчтай хэдий ч хамгийн анх туршсан Reels маань 75,100 хүнд хүрсэн гэхэд итгэмээргүй санагдсан. Өөрөөр хэлбэл та контентоо олон хүнд хүргэе гэвэл заавал их дагагчтай байх албагүй болжээ.
Instagram Reels хэрхэн хийх вэ?
Instagram Reels бүтээхэд ердөө энгийн 4 алхам л хангалттай. Үүнд: Төлөвлөх, дүрсээ авах, Preview буюу урьдчилсан байдлаар харж, Effect-үүд нэмэх, Instagram Reel-ээ нийтлэх гэх мэт.
Алхам #1: Төлөвлөх: Аливааг төлөвлөхгүй хийх нь хугацаа зарцуулсан хэдий ч үр дүнгүй байх эрсдэл өндөртэйг та мэдэх байх. Тиймээс дараах асуултуудад хариулж ямар зорилгын төлөө Reels хийхээ гаргаарай.
- Танай бизнес, брэндийн хувьд ямар сэдэв алдартай вэ? Хувцас загвар, стилл? Хоолны жор? Эрүүл мэндийн зөвлөгөө?
- Таны Reels контентууд Instagram feed постууд болон Stories-той хэрхэн уялдах вэ?
- Таны хэрэглэгч хэн бэ? Тэд юу үздэг вэ? Богино заавар, зөвлөмжүүд, хөшигний ар дахь үйл явдал, “day in the life” сэдэвтэй байх эсэхийг сонгоно гэсэн үг.
Заавал дээрх асуултуудад яс хариулах ч албагүй. Учир нь бизнес бүр өөр өөр. Ерөөсөө л та хэрэглэгчдэдээ юуг хүргэмээр байгаагаа жагсаахад болно.
Алхам #2: Дүрсээ авах: Одоо Instagram апп-руугаа орох цаг. 3 янзаар Reels бүтээх боломжтой.
Нэг. The Reels товч дээр дарах
Хоёр. Instagram-ын үндсэн дэлгэцийн дээр байрлах контент нэмэх товчруу орох
Гурав. The Instagram Stories-ын камераар дамжин Reels бүтээх
Ингээд бэлэн болсон дүрс дээрээ хүссэн дуу, аяaa оруулах боломжтой. Мөн зүүн талын товчнуудаас видеоны хурдыг өөрчилж, танд гар байхгүй бол утсаа нэг байршилд тогтоож хугацаа тоологчийг ажиллуулах боломжтой. Таныг бэлэн болтол 3 секунд гэсэн үг!
- Бэлэн зураг, бичлэг нэмэх бол “+” товч дээр дарна.
- Шууд бичлэг хийж эхлэх бол гол товч дээр дарна.
- Цааш үргэлжлүүлж засвар хийх бол “Edit clip” товч дээр дарна.
Алхам #3: Preview буюу урьдчилсан байдлаар харах, эффект нэмэх
Үүний тул Preview товч дээр дарахад хангалттай. Мөн эффект нэмэх бол Story-тэй төстэй тул танд ойлгомжтой байх болно. Дараах сонголтуудаас сонгож Reels-д нэмэлт Edit хийх боломжтой.
- Text: Reels-д илүү их текст нэмэх
- Draw: Чөлөөт дүрс зурах
- Stickers: GIFs буюу хөдөлгөөнт зураг, цаг болон хөгжилтэй стикерүүд нэмэх
- AR effects: Бүтээгчдийн оруулсан AR effect-үүдээс хязгааргүй ашиглах
- Filters: Нэмэлт филтер оруулах
- Audio: Бэлэн дүрс зургандаа дуу, ая нэмэх гэх мэт.
Алхам #4: Instagram Reels-ээ нийтлэх
Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа нийтлэх цаг. “Next” товч дээр дарж, ковер зураг болон тайлбар текст оруулж “Share” товч дээр дарна. Мөн “Also share to Feed” тохиргоог идэвхжүүлснээр зөвхөн Reels хэсэгт биш Instagram Feed-д давхар харагдана. Мөн л хүртээмжийг нэмэгдүүлнэ.
💡 Instagram Reels хэмжээ: Instagram Stories-тэй адил Instagram Reels нь босоо, гар утсан дээр бүтэн үзэх зориулалттай. Үүнийг харгалзан үзээд 9:16 харьцаатай, 1080 pixels x 1920 pixels хэмжээтэй контент үүсгэх нь зүйтэй.
Хэрхэн Instagram Reels Insights буюу үзүүлэлтээ хянах вэ?
Үзүүлэлт, үр дүн хянах нь үр ашиггүй контентийг үргэлжлүүлэн хийж, хугацаа алдахгүй байлгах давуу талтай. 2 янзаар Reels-ийн хүртээмж, үр дүнг хянах боломжтой.
- Reels хэсэгт үзэх: Reels-ээ нээж баруун доод буланд байрлах 3 цэг дээр дарж, “View Insights” дээр дарна. Үүнд, яг тухайн Reels-д хэдэн хүн хариу үйлдэл үзүүлсэнг харах боломжтой.
2. Instagram Insights хэсэгт үзэх: Instagram profile-руугаа орж, Insights хэсэгрүү орсноор харах боломжтой. Үүнд:
- Plays: Таны Reel-ийг яг хэдэн удаа тоглуулсан;
- Accounts Reached: Хэдэн хүнд хүрсэн;
- Likes: Хэдэн хүнд таалагдсан;
- Comments: Хичнээн комменттой;
- Saves: Хэдэн хүн хадгалсан;
- Shares: Хэдэн хүн шэйр хийж бусадтайгаа хуваалцсаныг харах боломжтой.
Инстаграм Reels алгоритм хэрхэн ажилладаг вэ?
Яаж ийм гайхалтай өндөр хүртээмжтэй байгааг мэдэх авахын тулд яах аргагүй алгоритм хэрхэн ажилладагыг мэдэх хэрэгтэй. Инстаграм Reels алгоритм нь дараах төрлийн Reels-үүдийг илүү олон хүнд хүргэдэг гэнэ.
- Маш өндөр оролцоо, хариу үйлдэлтэй Reels (Комментийн тоо, лайк, шэйр болон үзэлтийн тоо өндөр байх);
- Илүү бүтээлч текст, филтер эсвэл камер эффект ашигласан Reels ;
- Босоо форматтай Reels;
- Тренд болсон дуу, хөгжим, ая ашигласан Reels гэх мэт.
Мөн сэтгэл хөдлөл талаас эерэг зүйлсэд уриалсан Reels-ийг бүр ч хүчтэй дэмжиж, олон хүнд хүргэдэг байна. Үүнд:
- Хөгжилтэй байх (Хүмүүсийг инээлгэж, сурпрайз барьсан байх);
- Урам зориг буюу мотиваци өгдөг байх (Хэн ч нэгдэж болохоор эрүүл амьдралын хэв маяг, шинэ хобби, тэжээвэр амьтадтайгаа хэрхэн цагийг өнгөрүүлэх тухай ч байсан болно.);
- Аливаа шинэ зүйлийг туршсан байх гэх мэт.
Нөгөө талаас, дараах Reels-н хувьд олон хүнд хүрэх хүртээмжийг дэмждэггүй.
- Дүрс чанар хэт муу байх;
- Дүрсэнд хэт өргөн хүрээ өгсөн байх;
- Зургийн ихэнх хэсэг тексттэй байх;
- Instagram’s Community Guidelines буюу Инстаграмын харилцааны дүрмийг дагаагүй байх;
- Илт өөр апп-уудын лого орсон байх (Жишээ нь, Tik Tok гэх мэт.)
Тиймээс маш чанартай, анхаарал татахуйц, тренд ая, дуу хөгжим оруулсан Reels нь хамгийн хүртээмжтэй байдаг байх нь.
Instagram Reels амжилттай бүтээх 5 зөвлөмж
1: Дэлгэц дээр текст оруулах: Бид Facebook дээрх видеоны 85%-ыг дуугүй тоглуулж үздэг учир subtitle буюу хадмал нэмэх нь илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгодог. Мөн хадмал орчуулгатай бэлтгэх нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст таны контентийг ойлгоход үнэлж баршгүй тус болдог юм шүү.
Зөвлөхөд, текстээ яг видеоны доод хэсэгт голлуулж байршуулна. Мөн цаад талын background-аас ялгарахуйц байхад анхаараарай. Үүний тулд, текстэндээ бага зэргийн сүүдэр өгөх эсвэл дэвсгэртэй бичиж болно.
2: Урам зориг өгдөг трендүүдийг дага: TikTok-той адил Reels нь маш хурдан тренд нь шинэчлэгдэж байдаг. Тиймээс хоцрогдохгүйн тулд өглөө бүр 1 минут зарцуулж, бусдын хийсэн Reels, ая, дууны сонголтуудыг үзээрэй.
#3: Үзэгчдийг Bio хэсэг дэх холбоосруу чиглүүл: Мэдээж хүртээмж өндөр байх тусам оновчтой үйлдэлд дуудалт маш чухал. Reels бүрийн тайлбар хэсэгт “Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай Bio хэсэг дэх холбоосоор нэвтэрнэ үү!” гэж оруулахад болно.
4: Өөрийн гэсэн зорилтот хэрэглэгчдээ олж, тогтмол Reels нийтэл: Хэдий reels нь өндөр хүртээмжтэй байдаг ч, бүх хэрэглэгчдэд хүрнэ гэж үгүй. Тиймээс яг танайхыг сонгож буй цөөхөн хэрэглэгчдэд илүү төвлөрч ажиллаад үзээрэй.
5: Хамгийн доод тал нь 3-5 хаштаг ашигла: Дор хаяж 3-5 хаштаг оруулах нь Инстаграм алгоритм таны Reels-ийг ойлгоход мөн зорилтот хэрэглэгчдэд харуулахад тусална.
Рийл хийхэд тань хялбар болгох үүднээс заавар бэлтгэн хүргэж байна.
Ингээд дээрх нийтлэл танд Reels контентийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. Мөн инстаграмд амжилттай маркетинг хийхэд тань туслах дараах холбоотой нийтлэлүүдийг жагсаалаа. Танд амжилт хүсье!