fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
12/15 / Published in БЛОГ, МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Шинэ он ирэхэд цөөхөн хоног үлдэж, дараагийн шинэ жилийн босго тулж, хаалга тогших нь! Трендээс трендэд тэмүүлэх зах зээлийн энэ урсгалд хэн хэрэглэгчдийг татаж чадна тэр илүү амжилттай оршин тогтнох болжээ.

Энэ удаагийн нийтлэлд тэрхүү амжилттай оршин тогтногч бизнес эрхлэгчдийн нэг болох танд сошиал маркетингийн томоохон платформ болох Инстаграмын тухай хүргэхээр бэлтгэлээ. Инстаграмын хувьд сүүлийн үед бизнес эрхлэгчдийг дэмжсэн цоо шинэ өөрчлөлтүүдийг түлхүү зарлаад буй. Үүнд, SHOP хэрэглээг нэвтрүүлэх, DM буюу инстаграм мессежид чатбот холбох, Reels-ийг илүү өргөнөөр ашиглах боломжтой болох гэх мэт сонирхолтой шинэчлэлтүүд багтсан.

Ямартай ч 2017 онд 800 сая хэрэглэгчтэй байсан Инстаграм ганцхан жилийн дотор 1 тэрбум хэрэглэгчтэй болж чадсан. Гэтэл энэ тоо цаашид улам өссөөр 2023 он гэхэд 1.2 тэрбум болох нь гэнэ шүү. Энэ амжилтыг дараах статистик үзүүлэлтүүд ч мөн илүү баталж харуулах шиг. 🎉

View this post on Instagram

A post shared by Social Media Marketing (@socialmediamarketing_mongolia)

Инстаграм Stories хүртэл автоматжуулах боломжтой болсон энэ үед ийм үзүүлэлттэй байх нь аргагүй ч биз. ГАЙХАЛТАЙ! Ингээд хамтдаа ирэх онд Инстаграм-н шилдэг трендүүдтэй танилцаж хөл нийлүүлэн алхацгаая!

ТРЕНД 1: DM /Direct message/ буюу Инстаграм мессеж автоматжуулалт

Доорх зураг дахь статистикуудаас харахад хэрэглэгч болон бизнесийн байгууллагуудын харилцааг дэмжих Инстаграмын зорилго биелсээр буй. Сая сая хэрэглэгч бизнесүүдэд мессеж илгээдэг топ 2 шалтгаан нь ерөөсөө л бүтээгдэхүүний талаар лавлах мөн хэрэглэгчийн тусламж авах!

View this post on Instagram

A post shared by Social Media Marketing (@socialmediamarketing_mongolia)

Яг үүнийг харгалзан бизнесийн байгууллагууд харилцааныхаа ачааллыг зөв удирдахын тулд чатбот автоматжуулалт ашиглаж эхэлсэн юм. Инстаграм чатбот түгээмэл асуултад хариулах, онлайн захиалга хийх гэх мэт мянга мянган хэрэглэгчидтэй харилцах ачааллыг бууруулж, харилцааг бодитоор өрнүүлдэг чухал хэрэгсэл болжээ.

Инстаграм чатбот нь customer support буюу хэрэглэгчийн туслах болох нь:
Statista-ын судалгаанд үзүүлснээр, дэлхий даяарх сошиал медиа хэрэглэгчдийн 18% нь тэр дор нь яаралтай хариу авахыг хүлээдэг бол 28% нь зөвхөн нэг цаг л хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч товч дарлаа, мессеж илгээлээ. JUST NOW! Секундээс ч хэтрэхгүй богино хугацаанд нэн даруй хариу авч, асуудлаа шийдвэрлэх тусламж хэрэгтэй гэсэн үг.

Үүнд нэмэлт борлуулалтын ажилтан эсвэл худалдааны зөвлөх шаардлагатай санагдаж магад. Гэвч 100% Инстаграм чатботод даатгах боломжтой. Үнэ, хаяг гэх мэт түгээмэл асуулт бүхий 100, 1000, 10000 хэрэглэгчдийн асуултад зэрэг хариулж, давхар тэдний захиалгыг автоматаар баталгаажуулж өгдгөөрөө таны борлуулалтын нэгээхэн хэсэг байж эсвэл бүхий л хэсэг ч болж болохоор гол хэрэгсэл юм.

Шинэ сэжим олж авах нь: Шинэ сэжим буюу ирээдүйн худалдан авалт хийх магадлалтай шинэ хэрэглэгчдийг бий болгоно гэдэг бас л хүчин чармайлт шаардсан ажил. Тэд шууд худалдан авалт хийдэггүй. Дахин дахин лавлаж, маш сайн судалдаг. Шуудхан хэлэхэд тодорхойгүй хариу өгөх эсвэл хариу өгөхгүй удаах нь маргаашийн худалдан авагчаа гомдоож буй үйлдэл. Үүнд мөн л Инстаграм чатбот дараах байдлаар танд тусалж чадна.

  • Instagram Stories-т шууд хариу өгөх: Энэ трендийн эхлэл хэсэгт дурдсанаар бизнесийн байгууллагад ирдэг Direct message-ийн 50% нь сториноос ирдэг гэж үзүүлсэн байна. Багагүй тоо шүү! Тиймээс таныг завгүй үед ч ажиллаж байх Инстаграм чатбот хэрэгжүүлснээр маргаашийн худалдан авагчидтай хэзээд найрсаг мэндчилэн, хариу өгөх нь.
  • Story mention бүрд хариу өгөх: Хэрэглэгч танайхыг Story-доо меншион хиймэгц Инстаграм чатбот тэр дор нь талархал илэрхийлсэн хариу илгээдэг. Хариу илгээнэ гэдэг харилцааны маш том хүндлэл, маш том амжилт юм.
  • Инстаграм комментод хариу өгөх: Таны Инстаграм сурталчилгаа хэрэглэгчдэд таалагджээ. Тиймээс тэд үнэ эсвэл нэмэлт мэдээлэл асууна. Мөн л автоматжуулалт ажиллаж, маш тодорхой хүссэн мэдээллийг нь өгч чадвал БИНГО л гэсэн үг.

ТРЕНД 2: Мессеж сурталчилгааны өсөлт 

2022 оны хоёр дахь тренд бол Инстаграм мессеж сурталчилгааны өсөлт юм. Өмнө ч, одоо ч Facebоok мессенжер сурталчилгааг бид түлхүү туршиж ирсэн бол одоо Инстаграм мессеж сурталчилгааг ч хэрэгжүүлэх боломжтой болсон.

Инстаграм мессеж сурталчилгаа буюу Instagram DM Ads зорилгын хувьд:

  • Хямдралын купон олгох: Улирлын хямдрал, шинэ оны баярын хямдрал, Black friday зэрэг онцгой үйл явдлуудад урамшуулал зарлахдаа хэрэгжүүлэх нь тохиромжтой. Яагаад гэж үү? Энэ төрлийн сурталчилгаа дээрх хэрэглэгчийн дарж үзэлт 80% өндөр байдаг учраас тэр. 😎
  • Газардах хуудасруу чиглүүлэх: Энэ зорилгод бүр ч илүү үр өгөөжтэй. Танай вэб хуудсан дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга бүхий онлайн захиалгын хэсгийг илүү олон хүнд хүргэхэд танд туслах болов уу! 🌍
  • DM буюу Direct message -ээр зочлож бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл үзэхийг санал болгох: Инстаграм чатбот нь мини вебсайт л гэсэн үг. Брэндийн тухай, бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай, хаяг, холбоо барих, захиалгын хэсэг гээд бүгд нэг дор. Тэр ч бүү хэл. Сонирхолтой асуулт хариултын хэсэг үүсгэсэн ч болно. Тэгэхээр энэ төрлийн сурталчилгаагаар гол чиглүүлэлт хийж чатботдоо шинэ хэрэглэгч урин бүх мэдээллээ үе шаттай санал болгож байгаа юм. 🙋‍♀️

Ингээд хэрхэн амжилттай Инстаграм мессеж сурталчилгаа буюу Instagram DM ads хийхийг дараах алхмын дагуу туршиж үзэцгээе!

Инстаграм мессеж сурталчилгаа буюу Instagram DM ads амжилттай үүсгэх 3 алхам

💡 Зөвлөмж: Дараах алхмуудыг амжилттай хийхээс өмнө Инстаграм хуудсаа чатботтой холбосон байх зайлшгүй шаардлагатай. Хэрхэн холбохыг Инстаграм аккаунтаа чатботтой холбох нь нийтлэлээс дэлгэрэнгүй үзээрэй.

Алхам 1: Flow үүсгэх

Өргөн ашиглагддаг Manychat платформд хэрхэн Flow үүсгэхийг туршиж үзье. Flow үүсгэнэ гэдэг нь хэрэглэгч мэдээлэл авах урсгалыг бий болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч ямар замаар аль товч дээр дарж, ямар түлхүүр үгээр урамшуулалд хамрагдахыг урьдчилан бэлтгэж автоматжуулна. Үүнд, Manychat аккаунт дахь Automation – Instagram – Triggers – Keywords цэсрүү орж, New flow гэж даран урамшууллын түлхүүр үгээ үүсгэнэ. Ингээд цаашид ямар мэдээлэл хэрэглэгчдэд очихыг өөрийн сонголтоор үүсгэж Publish дарахад болно.

Алхам 2: Instagram ad буюу сурталчилгаагаа үүсгэх

Facebook Ads Manager-рүү орно. Create New Campaign хэсэгт Messages сонголтыг сонгож Continue дарна.

Сурталчилгааны нэр үүсгэн мөн Continue цэс дарна. 😊👇

Сурталчилгааны төсөв, хэрэглэгчийн оновчлол сонгох сонголтуудын дээр Message Destination хэсгээс Instagram Direct-ийг идэвхжүүлнэ.👇

Мөн энэ хэсэгт сурталчилгаа явагдах Optimization & Delivery хэсгийг Conversation гэж тохируулж, Placements-ийг зөвхөн Instagram дээр идэвхэжсэн эсэхийг шалган Next товч дарна.😊👇

Алхам 3: Message template үүсгэх ба хадгалах

Энэ бол хамгийн чухал хэсэг. Учир нь таны мессеж хэрэглэгчдэд очихдоо ямар тексттэй байх болон ямар агуулга, харагдацтай байхыг та тохируулна. Үүнийг Message Template дээр дарж Create хийн үүсгэнэ. Бэлэн болсон бол Save Template дарж нэр өгөн хадгална.

Save and Finish дарж хадгалсны дараа Publish товчоо дарснаар таны сурталчилгаа амжилттай үүссэн гэсэн үг. 👏

ТРЕНД 3: Инстаграм шоппинг ба Live commerce (шууд лайв борлуулалт)

Дараагийн томоохон тренд бол Инстаграм шоппинг ба Live commerce /шууд лайв борлуулалт/ юм. Өнгөрсөн жил Ковид-19 цар тахлын үеэр сошиал дахь онлайн худалдаа 43% -аар өссөн нь энэ тренд хүчээ авах гол суурь болсон юм. Хэрэглэгч онлайн шоппинг хийхдээ Instagram-ийг ашиглаж, нөгөө талаас бизнесийн байгууллагууд бизнесээ сурталчлахад энэ платформд өөрсдийн хуудсаа идэвхжүүлсээр. Харин Инстаграмын зүгээс энэ харилцааг аль аль талд нь боломж болгож өгсөөр. 🤝

INSTAGRAM SHOP:
Энэ платформ нь нөлөөлөгчид ноёрхсон салбар шүү дээ. Үүндээр Инстаграм шоп нэмэгдэж хослуулан хэрэгжүүлснээр борлуулалтад гайхамшиг тохиолдох нь гарцаагүй. Учир нь Инстаграмаас дахин нэг веб сайтруу үсрэх хэрэглэгчийн замыг хэд дахин хялбарчилж богиносгож өгч байгаа юм.

LIVE COMMERCE /шууд лайв борлуулалт/:
Телевиз үзэж байхад хөтлөгч бүтээгдэхүүний талаар ярьж, танилцуулга хийхийн зэрэгцээ захиалга авахын тулд дуудлага бүрийг урамшуулж байдаг. Шууд лайвын борлуулалт мөн адил. Заавал телевизийн студи биш өөрийн байгаа газраас эсвэл дэлгүүрийн салбар дээрээс шууд дамжуулалт хийнэ. Хэрэглэгчдийн хувьд энэ төрлийн борлуулалтаас аль хэдийн худалдан авалт хийгээд эхэлсэн байх нь.

ТРЕНД 4: Богино видео контентийн ноёрхол

2016 онд богино видео контентийн трендийг эхлүүлсэн TikTok ба Snapchat-д бид талархах хэрэгтэй болов уу! Илүү хөгжилтэй байдлаар үзэгчдийн анхаарлыг татаж, боловсрол олгодгоороо энэ тренд сошиал маркетингийн чухал хэрэгсэл болж. Instagram Reels бол үүний тод жишээ. IGTV шиг урт биш ч, ойролцоогоор 15 секундээс 1 минут хүртэлх богино видео контент хялбар үүсгэх боломж юм.

Reels нь маркетингийн арга хэрэгсэл болоод зогсохгүй борлуулалтын арга хэрэгсэлд ч багтсаар. Stories-с ялгаатай нь 24 цагт хязгаарлагдахгүй контент бүтээгчийн профайлд нийтлэгдэж хадгалагдана. Коммент бичсэн хүн бүрд мэдээлэл очихоор Инстаграм чатбот тохируулснаар хариу үйлдэл үзүүлэлт болон чанартай сэжмийн тоог өсгөхийн зэрэгцээ борлуулалтаа амжилттай хийх нь.

Инстаграмын зүгээс өнгөрсөн 6-р сард Reels ad-аа нийтэд зарлаж, Стори сурталчилгааны оронд Instagram Reels сурталчилгаа явуулах боломжтой. болсон. Трендийг дэмжих жинхэнэ тренд үйлдэл гэвэл энэ л байх шүү!

Эцэст нь хэлэхэд, энэхүү нийтлэлээрээ бид танд ирэх оны Инстаграм маркетингийн шилдэг 4 трендийн талаар хүргэхийн зэрэгцээ сурталчилгааны шинэ санаа болон контентийн төрөл, борлуулалтын арга хэрэгслийн талаар түлхүү үзүүллээ.

Магадгүй та Facebook, Вэб хуудас гэх мэт бусад сувгууддаа ихэнх цагаа зарцуулдаг байж магад. Тэгвэл тэрхүү жагсаалтдаа тусгайлан Инстаграмыг нэмж, сурталчилгаа, контентийн төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж үзээрэй. Үр дүн лав хасах үзүүлэлттэй байхгүйг танд амлаж байна. Амжилт хүсье!

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP