fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
5/18 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ, ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ

Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

Байгууллагуудын хувьд Инстаграм inbox-д нь уншигдаагүй, хариу өгөөгүй мессежүүд дүүрэн байх үе бий. Тэдгээрийн 90% нь бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар лавлаж асуусан мөн тусламж хүссэн зурвасууд байдаг. Статистикаас харахад гол хэрэглээний мэссэж платформууд ашиглан өдөр бүр дунджаар 400 сая гаруй мессеж хэрэглэгчдээс нь бизнесийн байгууллагуудад очдог гэсэн тоо гарчээ. Энэ тоо ч цаашид өссөөр. Харин хэн хариу өгөх вэ?

Инстаграмын хувьд дагагчдад хариу өгөхгүй удах нь тэднийг үл тоосон мэдрэмжийг шууд төрүүлдэг. Харин Instagram autoresponder буюу автомат хариу өгөгч тохируулснаар итгэлцэл болоод харилцааг цааш өрнүүлэх хамгийн эхний алхам болдог. Ингээд цааш илүү дэлгэрэнгүй уншицгаая!

Инстаграмд яагаад хэрэглэгчдэд туслах автоматжуулалт чатбот хэрэгтэй вэ?

Бүтээгдэхүүний талаар асуух нь дагагчдын хувьд бизнесийн байгууллагатай DM-ээр буюу Instagram Direct message-ээр харилцах хамгийн топ шалтгаан байдаг. Тэд хүлээхийг хүсдэггүй. 90% нь тэр дор нь хариу авах хэрэгцээтэй байдаг. Их удлаа гэхэд 10 минут л хүлээдэг байна.

Инстаграм дагагч өсөх тусам, харилцаа ч мөн дагаад өсдөг. Тиймээс яг тухайн цаг үеийн асуултанд тухайн цаг мөчид л хариулах нь зүйтэй. Магадгүй та тун завгүй байх. Контент бэлтгэх, төлөвлөх, үр дүнтэй танилцах, дараа сард илүү амжилттай ажиллахаар туршлага судлах гээд л. Тиймээс үүнийг автоматжуулалтад даатга гэж зөвлөөд байгаа юм. Ингэснээр дараах ашиг тустай.

  • Хүмүүсийг бүтээгдэхүүнд чиглүүлэх. Сонирхогчоос худалдан авагч болгохын тулд та бизнес эрхлэгч гэхээс илүү маш сайн зөвлөгч байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шууд зарах гэж оролддог бусад бизнесүүдийн нэг гэж ойлгогдохоос илүү, маш сайн зөвлөгч байх нь тэдэнд тухтай дотно мэдрэмж төрүүлдэг. Ингэж итгэл төрснөөр худалдан авалт хийдэг. Тиймээс цаг тухайд нь шаардлагатай мэдээллийг өгөх чатбот холбох нь танд ч, хэрэглэгчдэд ч туслах болно.
  • FAQ буюу түгээмэл асуултад хариулах. Энэ хамгийн чухал нь. Эцэс төгсгөлгүй давтагдах түгээмэл асуултуудад хариулахгүй орхих маш хэцүү. Гэвч яг энэ хэсэг л хэрэглэгчдэд нэн яаралтай туслах хэсэг байдаг тул Инстаграм чатботод даатгаснаар нэг ч хэрэглэгчийг гомдоохгүй байх давуу талтай.
  • Дагагчдыг бусад холбоо барих хэсэгрүү чиглүүлэх. Зарим хэрэглэгчдийн хувьд мессежээр мэдээлэл авах дадал байхгүй байдаг. Тэдний хувьд шууд залгах эсвэл имэйлээр харилцах нь илүү албан ёсны тухтай байж магад. Тиймээс тэдэнд өөрсдөд нь тухтай байдлаар харилцах боломжийг нь олгоорой.

Хэрхэн Instagram автомат хариулагчийг тохируулах вэ?

1. Инстаграм хуудсаа Business account болгох

Инстаграм хуудсаа business account болгосноор автоматжуулалт хийх, янз бүрийн тохиргоог тохируулах боломж бүрддэг. Тиймээс үүний тулд дараах 5 алхамыг хийхэд л хангалттай.

  1. Personal account буюу Инстаграм хуудсаа нээнэ;
  2. Profile-руугаа орж, баруун дээд буланд байрлах цэсрүү орно;
  3. Settings дээр дарж, Account сонголтыг сонгоно;
  4. Switch to Professional account гэдэг дээр дарна;
  5. Эцэст нь Business эсвэл creator profile байх эсэхээ сонгоход болно.
how to setup instagram autoresponder using business account

2. Инстаграм аккаунтаа Meta Business Suite-тэй холбох

Ингэснээр Инстаграм чатбот үүсгэх боломжтой болно. Үүний тулд дараах 7 алхамыг хийхэд хангалттай.

  1. Instagram profile-руугаа орж, баруун дээд цэс дээр дарна.
  2. Settings-рүү орж, Account сонголтыг сонгоно.
  3. Sharing to other apps-руу орно.
  4. Facebook болон бизнесийнхээ бусад бүртгэлийн мэдээллийг оруулна.
  5. Instagram settings-рүү буцаж орон, Privacy-г сонгоно.
  6. Messages дээр дарна.
  7. Ингээд Allow access to messages товчийг On болгоно. 
how to setup instagram autoresponder

3. Automated responses буюу автомат хариулагч идэвхжүүлэх нь

Ингээд Meta Business Suite-тэй хамт Autoresponders-оо On хэрэгтэй. Үүний тулд дараах тохиргоонуудыг хийгээрэй.

  1. Компьютераас Meta Business Suite-рүүгээ орно.
  2. Зүүн гар талд байрлах Inbox цэсрүү орно.
  3. Automations /Өмнөх хувилбараар Automated responses/ сонголтыг сонгоно.
  4. Instagram-ийг сонгож, Автомат хариулагч ямархуу хариу өгөхийг товч, ойлгомжтой байдлаар оруулна.
  5. Instant reply хэсгийг On болгож, Save changes дарж бүх үйлдлийг хадгалахад болно.
how to setup instagram autoresponder

Энэхүү автомат хариулагч нь тохируулахад амархан хэдий ч тун хязгаарлагдмал хүрээнд хариу өгдөг. Өөрөөр хэлбэл, 2-3 хариултын сонголтоос өөр цааш үргэлжлэх боломжгүй бөгөөд хэрэглэгч цаашид мэдээлэл авахын тулд заавал залгах эсвэл дахин хандах хэрэгтэй болдог.

Бид үргэлж захидаг. Харилцаа, харилцаа! Бас дахин харилцаа! гэж. Инстаграмд ч энэ дүрэм мөн адил. Тиймээс харилцааг илүү сайн дэмжихийн тулд Instagram чатбот заавал туршиж үзээрэй. Дараах давуу тал, үр дүнг танд өгөх болно.

  • Илүү мэдрэмжтэй харилцаа үүсгэнэ.
  • Харилцааны эхлэл амжилттай байна.
  • Дахин чиглүүлэлтэд ашиглагдах хэрэглэгчдийн мэдээллийн сан үүснэ.
  • Хэдий чатбот автоматжуулалт хэдий ч, амьд харилцаа ч мөн байх болно.

Нэгт, Илүү мэдрэмжтэй харилцаа үүсгэнэ.

Байгууллагуудын гаргадаг хамгийн том алдаа бол мэдээлэл өгөх нь өгдөг. Гэхдээ нөгөө талаас хэрэглэгч маш их бэрхшээл туулж байж мэдээлэл авах явдал юм. Ийм тохиолдолд ихэнх нь шууд танай өрсөлдөгчийг сонгодог. Харилцаж мэдээлэл авахад хэцүү болгодог дараах алдаануудаас үргэлж зайлсхийгээрэй.

  • Яг хүссэн мэдээллийнх нь оронд хүчээр урамшууллын мэдээлэл харуулах
  • Эв хавгүй уншигдахад төвөгтэй мэдээлэл байх. Найруулгагүй, буруу ойлгогдож уншигдахаар байх.
  • Харилцааны дараа талархал илэрхийлэхгүй байх гэх мэт.

Хоёрт, Харилцааны амжилттай эхлэл.

Хэрэглэгчтэй харилцах харилцааны эхлэл анхны сэтгэгдэлтэй яг адил. Цаашид танай байгууллагын талаар ямар ойлголттой байх эсэх нь эндээс хамаардаг. Үүний тулд хамгийн анхны түлхүүр үг буюу цэсний сонголт ямар байхыг та тохируулна. Дараах янзуудаар тохируулж болно.

  • Одоо зарлагдаж буй урамшууллын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах цэс байх
  • FAQ буюу түгээмэл асуултад /Брэндийн тухай, Бүтээгдэхүүн, хаяг, холбоо барих/ хариулах 2-3 цэс байх
    Ямар ч цэсний сонголтгүй мөртлөө хэрэглэгч асуулт асуумагц тухайн үед хариу өгөх тохиргоотой байх
  • Ямар мэдээлэл хэрэгтэйг лавласан асуултуудын сонголт байх гэх мэт.
instagram autoresponder

Гуравт, Дахин чиглүүлэлтэд ашиглагдах хэрэглэгчдийн мэдээллийн сан үүснэ.

Өмнө нь мэдээлэл авсан хэрэглэгч 7 хоногийн дараа худалдан авалт хийх магадлал тун өндөр. Тиймээс тэдэнд дахин сануулах, тохиромжтой цагт нь урамшууллын мэдээлэл хүргэхэд мэдээж мэдээллийн сан зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа Facebook, Instagram сурталчилгааны хэсэгт хэрэглэгчдийн мэдээлэл ашиглан дахин чиглүүлэлт хийх нь оновчтой байдаг. Хэрэв танд имэйл жагсаалт нь байдаг бол мөн имэйл маркетинг хийх ч боломжтой юм. 

Дөрөвт, Хэдий чатбот автоматжуулалт хэдий ч амьд харилцаа ч мөн байх болно.

Шаардлагатай гэж үзвэл хэрэглэгчийг тантай эсвэл танай ажилтантай шууд холбох боломжтой. Учир нь автоматжуулалт шийдвэрлэх боломжгүй зарим нарийн асуудалд тусламж авах боломжийг хэрэглэгчдэд өгч байгаа юм.

Эцэст нь дахин сануулахад Инстаграм чатбот автоматжуулалтын хэрэглээ улам бүр эрчимтэй өссөөр. Үүнийг сонгосноор та трендтэйгээ хөл нийлүүлээд зогсохгүй, захиалга бүртгэлээ алдалгүй хийж, хэрэглэгч тус бүртэй амжилттай харилцаа тогтоох нь байна шүү.

Аан тийн! Бид Инстаграм чатбот автоматжуулалтын албан ёсны сургалтаа явуулж байгаа. Хэрэв та бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРААРАЙ! 😊

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP