Ямар ч Facebook хэрэглэгч аливаа бизнесийн байгууллагын Facebook хуудсанд тодорхой мэдээлэл авахаар аль нэг постод нь коммент үлдээсэн л байдаг. Тэд өөрсдөө ч мэдэлгүй боломжит ирээдүйн худалдан авагчид буюу шинэ сэжим болдог.
Харин нөгөө талаас тухайн бизнесийн байгууллага коммент бүрт алдалгүй хариу өгч хэрэглэгчдийг амжилттай цааш чиглүүлж байгаа эсэхээс шалтгаалж, үр дүнтэй борлуулалт явагдах эсэх нь шийдэгддэг. Уншигч та ч мөн адил бизнесдээ зориулж Facebook хуудас ажиллуулдаг бол автомат комментод хариулах функцийг ашиглах цаг нь болжээ.🤖
Мэдээж, мессенжер чатботын тусламжтайгаар үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь комментоос бодит хэрэглэгч бий болгох мөн чанартай шинэ сэжим олж авахад туслах цаг болоод зардал хэмнэсэн маркетингийн хялбар автоматжуулалт байх болно.
Юуны өмнө хэд хэдэн амжилттай жишээтэй танилцъя!
Нэгт, Манай байгууллагатай хамтарч ажилладаг Wales Yard хотхоны худалдан авагчид амины орон сууцны төлбөрийн нөхцөл, байршил, зээлийн мэдээллийг авахын тулд 1 гэж коммент үлдээжээ. Үр дүнд нь тэд тэр дор түргэн шуурхай мэдээлэл авч чадсан байна. Сурталчилгаа хийгдээгүй органик хэрэглэгчдийн хариу үйлдэл гэхэд ГАЙХАЛТАЙ! 🤩🤩
Хоёрт, Бас нэгэн амжилттай жишээ! Мөн манайхтай хамтардаг Unimed International Hospital эрүүл мэндийн байгууллага нь Facebook хуудсандаа үйлчлүүлэгчдийн туршлагыг оруулангаа үйлчилгээний мэдээллийг коммент бичиж авахаар тохируулсан байна. Үүнд, постын тайлбар хэсэгт “ Хэрэв та манай зүрхний 24 цагийн бичлэгийн үнийн мэдээлэл авах бол 2 гэж коммэнт бичээрэй.” гэж нэмсэн байна. Мөн л бүүст хийгдээгүй ч дан органикаараа 160,000 хүнд хүрч 2800 шинэ сэжим олж авч, 276 шэйр хийгдсэн байна. ХӨӨХ! 🎉🎉🎉
Гуравт, Бүтээгдэхүүн 1 боловч хэрэглэгч 1000. 1000 хүний нэгийг ч гомдоож болохгүй. Хүссэн мэдээллийг нь тэр дор нь хүргэх хэрэгтэй. Яг энэ ажлыг хөнгөвчилсөний тод жишээ доорх зураг дээр харагдаж байна. Та ганц л тохируулах бөгөөд үнэ, хаяг, үзүүлэлт бүхий л мэдээллийг нэг ч хэрэглэгч алдахгүй өгсөөр л байна. Энэ чинь л чатбот дахь автомат комментод хариулагчийн гайхалтай давуу тал шүү дээ. 🤝
Та ч мөн адил. Автомат комментод хариулах функцийн тусламжтай хэрэглэгчтэй харилцах харилцаа, борлуулалтаа ч өсгөх боломжтой. Үүний тулд танд туслах дараах санаануудыг хэрэгжүүлээд үзээрэй. 😊
- Уралдаан, тэмцээн, урамшуулал явуулах. Уралдаан тэмцээн, урамшуулал явуулахад хэрэглэгч энгийн үеэс илүү маш идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, оролцдог. Тиймээс оролцогч бүртэй алдалгүй харилцаж ирээдүйн худалдан авагч буюу шинэ чанартай сэжим болгоход чиглүүлээрэй. Үүний тулд, та дараах алхамыг хий.
Нэгт, Тухайн уралдаан тэмцээн, урамшууллын тухай пост бэлтгэж оруулна. Хэрхэн оролцох заавар, ямар хугацаатай, ялагчийг хэрхэн тодруулах талаар гэх мэт.
Хоёрт, Автомат комментод хариулах функцийг тухайн посттой холбож тохируулна. Түлхүүр үгээр чиглүүлсэн байх уу эсвэл шууд хариу өгөхөөр тохируулсан байх уу гэх мэт. Ингээд таны чатбот коммент бичсэн хэрэглэгч бүртэй шууд харилцаа үүсгэж урамшууллын бүх мэдээллийг хэрхэн оролцох заавартай нь өгсөөр байх болно.
- Санал сэтгэгдэлд ямагт хариу өгөх. Ялангуяа постын коммент хэсэгт хамгийн их санал сэтгэгдэл ирдэг тул дараах байдлаар хариу өгөх боломжтой.
Чатбот холбосон үед хэрэглэгчдийн санал сэтгэгдэлд шууд талархал илэрхийлж, дараа нь хөнгөлөлт, урамшуулал өгөх, бүтээгдэхүүн санал болгох эсвэл FAQ буюу түгээмэл асуултад хариулах хэсэг гэх мэт бусад сонголтуудыг санал болгоорой.
Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook page & Instagram business account/
Коммент үлдээсэн хэрэглэгч бүр танай ИРЭЭДҮЙН ХУДАЛДАН АВАГЧ буюу цоо шинэ сэжим гэсэн үг. Та тэдэнтэй харилцаа үүсгэж, хангалттай сайн мэдээлэл өгч сэжмийн арчилгаа амжилттай сайн хийвэл үнэнч байнгын худалдан авагчтай болох боломжтой.
Дараах зураглалд комментоос авахуулаад худалдан авалт хийх хүртэлх хэрэглэгчийн хийх үйлдэл болон нөгөө талаас бизнесийн байгууллагын хийх үйлдлийг тодорхой гаргаж өгсөн. Үүнийг та ганцаараа хийх эсвэл аль нэг менежертээ даатгаж болох ч хэрэглэгч нэг бүртэй урт хугацаанд харилцаа үүсгэхэд цаг их орох тул чатбот автоматжуулалтыг ЗААВАЛ ашиглаарай.
Чатбот нь нэгэн зэрэг 100 эсвэл 1000, 10000 хэрэглэгчтэй ч зэрэг үр дүнтэй харилцаа үүсгэж, худалдан авалтад зайлшгүй чиглүүлж өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Автомат комментод хариулах функцийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах 2 зөвлөмж
1. Чатбот алдаагүй ажиллаж буй эсэхийг зайлшгүй туршиж шалгах
Facebook хуудастай чатбот холбоод тэр чигт нь орхиж болохгүй. 7 хоногт нэг удаа өөрийн биеэр туршиж, алдаагүй ажиллаж буй эсэхийг шалгаарай. Чатбот ажиллахгүй бол комментод хариулах функц нь мөн ажилладаггүй. Ихэвчлэн дараах тохиолдлуудад алдаа заадаг шүү.
- Мэдээлэл зохион байгуулалтын хэсэгт зураг, видео, текст дутуу оруулсан эсвэл цэс дутуу холбосон тохиолдолд.
- Чатбот апп-ын төлбөр бодогдсон төлөгдөөгүй байгаа тохиолдолд.
- Пэйжийн зүгээс Message reciever – ээ тухайн чатбот апп-аар сонгоогүй бол.
- Чатбот угтах хэсэг /welcome message/-ээ active буюу идэвхтэй болгоогүй бол.
- Чатбот болон пэйждээ аль алинд нь админ байх хэрэгтэй бөгөөд аль нэг дээр нь админ байхаа больсон тохиолдолд ажиллахгүй.
2. Comment baiting буюу зайлшгүй байдлаар коммент бичүүлэхээс зайлсхийх.
Та нохой, муурны алинд нь дуртай вэ? Та аль өнгийг сонгох вэ? гэх мэт хэт ерөнхий, хамааралгүй асуулт асууснаар магадгүй их коммент авах байх. Гэхдээ энэ нь урт хугацаанд үнэ цэнтэй байхгүй л болов уу. Facebook үүнийг зохиомол харилцаа үүсгэлт буюу хэрэглэгчдийг залхаах үйлдэл хэмээн үзэж хүртээмжийг эрс бууруулдаг.
Тиймээс хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц, тэдэнд ашигтай ойлгомжтой, товч хариу өгөх боломжтой пост нийтлээрэй. Жишээ нь, “Та яг одоо 50% OFF урамшуулалд хамрагдах бол 50 гэж бичнэ үү.” гэх мэт. Ойлгомжтой! Хэрэглэгчдэд ашигтай. Тэд эргэлзээгүй коммент бичих л болов уу.
Эцэст нь танд дуулгах сайхан мэдээтэй! Та дээрх нийтлэлд тусгагдсан бүх санаа, боломжуудыг чатботын тусламжтайгаар зөвхөн Facebook хуудас биш Инстаграм хуудсандаа ч хэрэгжүүлэх боломжтой шүү.
Нийтлэлийг минь шимтэн уншсан танд баярлалаа. Дээрх нийтлэлд дурдсан бүх санаа боломжуудыг шингээсэн шилдэг чатботыг бид танай байгууллагад үүсгэж өгөхөд хэзээд БЭЛЭН! 😊
Хэрхэн хялбархан чатботтой болох вэ?
- Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
- Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
- Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.