Видео контент хаа сайгүй! Tik Tok! Instagram мөн Facebook-т! Ёстой л 8 настай балчраас 80 настай буурлууд гэдэг шиг. Хүн бүр өөрсдийн гар утсаар хөгжилтэй, богино видео контент хийсээр. Дээр нь бидний хамгийн өргөн ашигладаг сошиал платформууд өөрсдийн алгоритмаар энэхүү контентийг тултал дэмжиж, хүртээмжийг хэд дахин өндөрт хүргэж байна. Үүнийг батлах дараах статистикүүдтэй танилцъя!
- Ердөө ганцхан жилийн өмнө 40.8%-ийн өсөлттэй байсан Tik Tok энэ жил дахин 15%-аар өсөх төлөвтэй байна.
- TikTok-г дэлхий даяар сар бүр 1 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчидтэй.
- TikTok-ийг дэлхийн 155 орны 141-д нь, 39 хэлээр ашиглах боломжтой.
- TikTok хэрэглэгчдийн 47% нь 30-аас доош насныхан, зөвхөн 11% нь 50-аас дээш насныхан байдаг.
- TikTok нь Facebook, Instagram-ийн дараа ордог дэлхийн гурав дахь том нийгмийн сүлжээ гэх мэт.
Tik Tok -ийн зүгээс 100 ч биш бүр 200% өөрсдөдөө итгэлтэй байгааг нь уриа үгнээс нь харж болно. “Сурталчилгаа битгий хий. Зүгээр л Tik Tok хий!” гэж. Зөв л дөө! Тусгайлан төсөвлөсөн сурталчилгааны үр дүнг Tik Tok дээрх 17 секундийн видео давуулан биелүүлчих үед ийм уриа гаргах нь аргагүй биз.
Миний хувьд бодит туршлагаасаа бас хуваалцъя. Ер нь би шинээр гарч ирж байгаа сошиал апп, трендүүдэд тэгж их яарч, нэгдэхийн тулд шинэ аккаунт нээдэггүй. Гэхдээ санамсаргүй Монголын Tik Tok одтой нэг богино видео хийчихсэн юм. Аль 4 жилийн өмнө. Одоо болтол “Таны Tik Tok видеонд хүмүүс хариу үйлдэл үзүүлж байна.” гэдэг мэдэгдэл ирсээр байдагт би гайхдаг. Хандалтын хувьд 11.5К хүн үзэж 528 хүнд таалагдсан байдаг. Үүнээс үзэхэд органик хүртээмжийг ямар их дэмждэг болохыг харж болно. 😎
@annu_kaa @tony_svldee tei maazarlaa.😂😂😂#tiktokmongolia #boomerang ♬ original sound – Ц. Анударь
Ингээд нийтлэл маань цааш үргэлжлэхдээ Tik Tok таны бизнест, танд, сошиал маркетингид тань ямар үр ашигтай талаар тусгах болно.
TikTok таны бизнест! Мөн танд!
TikTok нь 2018 онд 133 сая хэрэглэгчтэй байсан бол 2021 онд сар тутам идэвхтэй ашигладаг хэрэглэгчдийнх нь тоо 1 тэрбум давжээ. Ингэснээр хамгийн хүртээмжтэй маркетингийн гол суваг болсон бөгөөд хэдхэн секунд бүжиглэсэн видео гэхэд маш богино хугацаанд хэдэн мянган хүнд хүрэх боломжтой ажээ. Ихэнх платформын хувьд дагагчдийн хүрээллээр аливаа контентийн хүртээмж хамаардаг бол Tik Tok-ийн хувьд энэ алгоритмыг эвдэж ганцхан дагагчтай байсан ч анхаарал татахуйц контент бүтээж чадвал хэдэн ч хүнд хүрэх боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дагагч нэмэх гэж хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулах шаардлагагүй болж байгаа юм.
2020 онд, TikTok-оос маркетингийнхан болон бизнесүүдэд зориулсан сурталчилгаа удирдах хэсэгтэй болсноо зарласан. Мөн TikTok нөлөөлөгчид гэж гарч ирж маркетерүүд тэдэнтэй хамтарч эхлэх болсон.
TikTok-ийг маркетинг, бизнесдээ ашиглах 7 арга
TikTok нь маркетерүүдийг зорилгодоо хүрэхэд нь янз бүрээр тусалдаг. Танай брэндийг огт мэдэхгүй хүмүүст ч хүрдэг тул контент маркетингийн зорилготойгоо анхнаасаа уялдуулж хийх нь үр дүнтэй болов уу. Үүний тулд дараах 7 аргыг ашиглаарай.
- Тусгайлан маркетингийн кампанит ажил эхлүүлэх
Тренд болж буй дуу, хөгжим, хаштаг, дүрс хөдөлгөөн ашиглаж, хүссэнээрээ бүтээлч байх боломжийг олгодог тул танд хил хягаар байхгүй гэж хэлмээр байна. Тиймээс маркетингийн төлөвлөгөөгөө зураглаж, бэлэн болгосны дараа ямар зорилгод чиглэж буй түүндээ зориулан контентоо бүтээнэ.
Дэлхийн алдартай гоо сайхны брэнд Fenty Beauty-ийн хувьд Дэлхийн од Rihanna-тай хамтарч, How to болон Unboxing видеонууд хийхийн зэрэгцээ, арга хэмжээ, хүлээн авалтуудад шууд Tik Tok лайв хүргэсээр нэг видео нь 46, 000-аас 1 сая тогтмол хандалттай байх болжээ. Том амжилт биш гэж үү? 😎
@fentybeauty Reply to @justinquintanill6 Wait for it…y’all ready??? 😏 3.6.22 @rihanna @Ulta Beauty ♬ original sound – Fenty Beauty
2. Сайн дурын үйл ажиллагаа, ашгийн бус уриалгуудад нэгдэх
Үзэгчид эерэг зүйлд дуртай. Бүр хайртай. Танай брэнд хүнлэг, сайн сайхны төлөө гэдгээ зарлавал мөн л хэрэглэгчдийнхээ хайрыг татах болов уу. Жишээ нь, American Eagle болон Aerie брэндүүд хүйсийн өөр сонирхолтой залуучуудыг зөвөөр ойлгох боловсрол, оролцоог идэвхжүүлэх, дэмжих зорилгоор 50 муж, 50 тэтгэлэг, 5000 дуу хоолой кампанит ажил явуулдаг. Ингэснээр хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг уриалгыг нийгэмд түгээсэн юм.
3. Компанийн соёлыг идэвхжүүлэх
Та өөрийн брэнддээ зориулж Tik Tok аккаунт нээснээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ харуулахаас гадна өөрийн хамт олноо, байгууллагын соёлоо харуулж байдаг. Ингэснээр бүрэн утгаараа танай байгууллага хэрэглэгчидтэйгээ нээлттэй холбоо тогтоож чаддаг. Дараах байдлаар Tik Tok контент хийх боломжтой.
- “………. нэг өдөр” гэсэн сэдэв дэвшүүлэх. Жишээ нь: Маркетерүүдийн 1 өдөр, худалдааны зөвлөхийн 1 өдөр гэх мэт.
- Мөн танай компанид ажиллахад ямар давуу талтайг харуулах. Эерэг, бүтээмжтэй хамт олон гэдгээ сурталчилах.
- Танай багийн гишүүд брэндийнхээ эрхэм зорилгыг өдөр тутмын ажилдаа хэрхэн тусгаж ажилладаг талаар харуулах.
- Захирал, удирдлагуудын ярьсан товч танилцуулга, ярилцлага байх.
- Office tour буюу оффисоо танилцуулсан видео хийх гэх мэт.
4. Бүтээгдэхүүнээ харуулах
Хэрэглэгчдийн 39% нь урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй брэндүүдээ TikTok-оос олсон бол 47% нь худалдан авалт хийсэн байдаг. Тиймээс танд зөвлөхөд Tik Tok дахь Promote буюу сурталчилгаа явуулах хэсгийг ашиглаж, шинээр гарч ирж буй трендүүдийн дагуу бүтээгдэхүүнээ харуулах нь зүйтэй шүү.
5. Нөлөөлөгчидтэй хамтрах
Шинэ хэрэглэгчдэд хүрэх, тэдэнд танигдах бас нэгэн арга нь нөлөөлөгчдийн маркетинг байдаг. Учир нь Tik Tok нь органик хүртээмжийг маш сайн дэмжигч платформ тул хэн бүтээлч байна тэр хүн амжилттай, олон дагагчтай болох бүрэн боломжтой байдаг.
Adobe-ын хувьд @stevenoclock-тэй хамтарч маш бүтээлчээр ажилласан. Бичлэг бүр нь бүтээлч үйл ажиллагаа хэрхэн явагддагийг өнгө төрх, яриа тайлбар, хөгжимтэйгөөр оруулж өгсөн байдаг. Дээр нь нүд ирмэхийн зуур Adobe-ийн програмууд дээр хэрхэн чадварлагаар ажиллаж буйг харуулдаг нь маш сонирхолтой. 😊👇
@stevenoclock honestly my favorite photo i’ve made 🙂 #fyp #foryou #fashion #photographer #photography #model #outfit #photoshop #editing ♬ SZAS VERSE KISS ME MORE – SZA FAN PAGE!
Нөлөөлөгч сонгох 6 зөвлөмж:
- Бусад брэндтэй хэрхэн хамтран ажиллаж байсан туршлагыг нь судлах;
- Танай зорилтот хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоодог эсэхийг харах;
- Подкаст, блог, эвент зэрэг бусад бүтээдэг контентийг нь үзэх;
- Салбартай хамааралтай #ХАШТАГ хийдэг эсэхийг хянах;
- Таны төсөвт таарах үнийн саналтай эсэхийг лавлах;
- Гүйцэтгэл үр дүн хэрхэн явагдахыг тохирох гэх мэт. Танд амжилт хүсье!
6. Tik Tok-д элсэх
Танд л гэж хэлэхэд та өөрийн мэргэжлээ, байгаа байршилтайгаа оруулан Tik Tok-д нэгдэж, өөрийн карьертэй хослуулах боломжтой. Тэр тусмаа IT engineer, сошиал маркетинг гэх мэт онлайнаар удирдаж ажиллах боломжтой ажлын байрууд таныг хүлээж байдаг. Хэрэв та өөрт тохирох ажлын байрыг хайж үзэхийг хүсвэл ЭНД ДАРЖ хайж үзээрэй.
7. Бүтээгдэхүүний талаар боловсрол олгох
Энэ хамгийн чухал нь! Хэрэглэгчид ч үүнд дуртай. Энэ төрлийн контент шууд BOOM 💣 хийж асар хурдтай хандалт авдаггүй ч тогтмол хугацаанд хийгдсэнээр урт хугацааны үнэнч хэрэглэгчдийг бий болгодог. Бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, хэрхэн бүтээлч байж болох талаар олон төрлийн санаа өгснөөр маш амжилттай байдгийг Microsoft-ын жишээнээс харж болно.
@microsoft Happy little S’s. cc: @Microsoft Surface #microsoft #surface #fyp #techtoktips #graphicdesign #digitalart ♬ original sound – Microsoft
TikTok сурталчилгаа хэрхэн явуулах вэ?
Хэрэв та аль хэдийн TikTok бизнес аккаунт үүсгэсэн бол, TikTok Ads Manager -ээс сурталчилгаа үүсгэх боломжтой. Харин хараахан үүсгэж амжаагүй бол дараах заавраар үүсгээрэй.
- TikTok бизнес аккаунт үүсгэх хэсэгрүү орж, эхний бүртгэлийн мэдээллүүдээ оруулна. Үүнд, улс орон, утасны дугаар, таны бизнесийн албан ёсны нэрийг асууна. Утасны дугаар оруулмагц баталгаажуулах 4 оронтой тоог таны утсанд илгээх бөгөөд тэр дор нь хийж, “Register” буюу бүртгүүлэх товчийг дарна.
Дараа нь бүр нарийн мэдээллүүдээ оруулна. Үүнд, танай компанийн нэр, бизнес мэйл хаяг, утасны дугаар, сурталчилгаа явууллаа гэхэд сард ойролцоогоор хэдэн доллар төсөвлөх эсэх, веб сайтын холбоос гэх мэт. Ингээд “Тун удахгүй танд хариу илгээх болно.” гэж гарч ирдэг. Хэрэв таны бүртгэл баталгаажсан эсэхийг мэдэхийг хүсвэл бүртгүүлсэн бизнес мэйл хаягаа шалгахад болно. 😊
TikTok Ads буюу сурталчилгааны 5 төрөл
- In-Feed Ads: Энэ төрлийн сурталчилгаа нь хэрэглэгчдэд харагдахдаа ердийн Tik Tok үндсэн хуудсанд харагдах бөгөөд гагцхүү үзэгчдийг хаашаа чиглүүлэх нь ойлгомжтой CTA /Call to Action/ буюу үйлдэлд дуудах товчтой байдаг. Захиалгын линк, веб сайтын холбоос гэх мэт.
- TopView Ads: TopView Ads буюу үзэгчдэд илүү ихийг үзүүлэх сурталчилгаа. Энэ төрлийн сурталчилгаа нь хэрэглэгчдэд тухайн апп-ийг нээж үзмэгц хамгийн түрүүнд харагдах бөгөөд танайхыг шууд алгасахад хүргэхгүйн тулд илүү бүтээлч, анхаарал татахуйц байхад анхаараарай.
- Branded Hashtags: Хаштаг нь одоо бүр тусгайлан сурталчилгааны хэлбэрт оржээ. Tik Tok Ads Manager-ээс тусгайлан хаштаг үүсгэж олон хүнд хүргэх боломжтой болсон байна. Тухайн хаштагийг ашигласан видео тухайн оновчилсон хэрэглэгчдэдээ шууд хүрнэ гэсэн үг. Briogeo хэмээх үс арчилгааны брэнд нь хэрэглэгчдийнхээ дунд #BWellChallenge болон #briogeo гэсэн хаштаг үүсгэж, 90 өдрийн чалленжид нэгдэх уриалга гаргажээ. Тун амжилттай болсон байна. Туршиж үзэж яагаад болохгүй гэж!
@briogeo Kick off 2022 with our #BWellChallenge + watch your hair transform✨How to enter: Follow @briogeo, post a 🎥, tag us + use #BWellChallenge #Briogeo ♬ original sound – Briogeo Hair Care
4. Branded Effects: Энэ нь дээрх Branded Hashags-тай жаахан төстэй. Брэндүүд Tik Tok контент хийхдээ 2D, 3D эсвэл AR stickers-үүд ашиглах боломжтой.
5. Brand Takeovers: Энэ төрөл нь TopView, In-Feed болон Branded Hashtags гэх мэт сурталчилгаануупын шинжийг өөртөө агуулж нэгтгэсэн байдаг тул шинэ бөгөөд шилдэг туршлага болдог.
Ингээд дээрх сурталчилгааны төрлүүд ямар үр дүнд хүрдгийг бид туршиж үзэж байж мэдэх боломжтой. Тиймээс дараах 4 алхмын дагуу хийж үзээрэй.
TikTok Ad Manager -ээс сурталчилгаа хийх 4 алхам
- TikTok Ad Manager-т орж сурталчилгааны зорилгоо сонгоно. Traffic буюу веб хуудасруу хандах хандалтыг нэмэгдүүлэх, engagement буюу оролцоог дэмжих эсвэл leads буюу шинэ хэрэглэгч татах гэх мэт.
- Оновчлолоо сонгоно. Хэнрүү чиглүүлэхээ шийднэ гэсэн үг. Хэрэглэгчдийн байршил болон бусад оновчлолын мэдээлэл үүнд хамаарна.
- Зарцуулах төсвөө сонгоно. Өдөр бүр зарцуулах төсвийг эсвэл нийт сурталчилгаа үргэлжлэх хугацааны төсвийг тохируулж болно. Нийт үргэлжлэх хугацаанд зарцуулагдах төсөв хамгийн бага нь $50 бол өдрөөр төсөвлөх төсөв хамгийн багадаа $20 байхыг шаарддаг.
- Сурталчилгаагаа үүсгэх хэсэг. Брэндийн видеогоо оруулна. Мөн видео тоглогдохоос өмнөх Tumbnail зураг болон тайлбар текст, үйлдэлд дуудах товч зэргийг бэлэн болгоно. Ингээд бэлэн болсон бол сурталчилгааг эхлүүлэх товч дээр дарна.
Эцэст нь мөн TikTok-д шилдэг тренд болж буй Hashtag-уудыг танилцуулъя!
HowTo – Аливааг хэрхэн хийдэг вэ, хэрхэн бүтдэг вэ гэдгийг харуулсан санаа өгсөн, зөвлөсөн богино Tik Tok видеонууд. Хялбархан аргыг нь олоод хийж болох зүйлсийг харуулдаг. Үүнийг хошигнол болгосон @khaby.lame гэх залуу од болж Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хүртэл нэгдсэн байдаг.
@khaby.lame We reached 100M😍Thanks to all my fans,thx for ur time and ur love and ur positive energy,every single thing I do is for u guys 🤲🏾❤️ #learnfromkhaby ♬ suono originale – Khabane lame
ZoomMeeting – Саяхан карентинд хөл хорионы хүндхэн цаг үе өнгөрч, бизнесүүд даван туулахын тулд онлайнаар хурал хийсэн. Үүнтэй холбоотой хөгжилтэй, зугаатай үйл явцыг хуваалцсан Tik Tok видеонууд тренд болсон билээ.
@loadsavids #fyp #zoom #zoomcall #zoommeeting #webcam #cameranotoff #ohno #wtf ♬ original sound – New Videos Every Day
GRWM – Өглөөний эсвэл баярын нүүр будалт, хувцас загвар хэрхэн хийх талаар цөөхөн минутад харуулсан видео. Үүнд нөлөөлөгчид хамгийн их нэгдсэн. Нэг ёсондоо амьдралын хэв маягаасаа хуваалцсан гэхэд буруудахгүй болов уу.
@sophiiaisabella get ready with me💄 #grwm #hairtok #hairstyle #beautytok #valentinesdayoutfit #luxurydress #getreadywithme ♬ Everybody Love Somebody x So this is love – l1c3 ✞︎
Мөн дараах 5 хаштаг маш өндөр хэрэглээтэй байдаг байна. Таны бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирох бол эсвэл маш олон үзэгчдэд хүрэхийг хүсвэл та заавал ашиглаж үзээрэй гэж зөвлөх байна.
- fyp/#foryoupage: 19,543 тэрбум хандалт
- duet: 2445 тэрбум хандалт
- trending: 1718 тэрбум хандалт
- comedy: 1270 тэрбум хандалт
- entertainment: 24 тэрбум хандалт
Ингээд энэхүү нийтлэл танд Tik Tok-ийг маркетингдаа, бизнесдээ хэрхэн ашиглаж болох талаар санаа өгсөн гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараагийн нийтлэлээрээ уулзацгаая. Амжилт хүсье! 😘