fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
2/18 / Published in БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

Өмнө нь бид Facebook хуудсын талаар нилээдгүй нийтлэл бэлтгэсэн. Харин Facebook group-ийн талаарх нийтлэл энэ удаад анх удаагийнх байх болов уу. Ижил зорилгын тулд хүмүүс нэг дор нэгдэх энэхүү онлайн бүлгэмийн хэлбэр нь таны бизнест хэрхэн ашиг тусаа өгөх талаар цааш уншицгаая!

Facebook Page болон Facebook Group хоорондын ялгаа  

Facebook Page бол зарын самбар л гэсэн үг. Хэдий чинээ олон хүнд хүрнэ төдий чинээ амжилттай байна. Мэдээлэлтэй байх эсвэл анхаарал татахуйц байх эсэхийг зөвхөн та шийдэж, мөн тогтвортой бөгөөд тодорхой байх үүргийг ч хүлээдэг. Ерөөсөө л “Манайх энд байна. Гар аргаар хийсэн шар айраг бий. Та амтлаад үз!” гэх болно.

Хамгийн гол нь өөрсдийн гэсэн ялгарах дүр төрхийг бий болгож, шаардлагатай тохиргоонуудыг хийсэн байх нь зүйтэй. Үүнд:

  • Page-ын About хэсгээ бүрэн тохируул. Шууд залгахад утас байхгүй, салбараар үйлчлүүлье гэхэд хаяггүй байх нь олонтаа! Веб сайт, товч танилцуулга гээд л бүгдийг нь л тохируулаарай. 👌
  • Page-ийн пост бүрийг төлөвлөгөөний дагуу зорилготой бэлтгэ. Учир нь та цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулсаншүү дээ.
  • Шоп, мессенжерт мөн хангалттай мэдээлэл оруулаарай. Таныг завгүй үед ажилласаар байх болно.

Харин Facebook Group-н хувьд, хэрэглэгчид нэг дор цугласан газар тул та тэдэнд ямар их хайртайгаа зарлаж болно. Энд та дуртай сэдвээрээ хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжилдөн, сургалт, зөвлөгөө явуулж, тэдэнтэй хамт мэдлэгээ тэлэх ч боломжтой. Нөгөө л нэг “Харилцаа, харилцаа. Бас дахин харилцаа!” гэсэн үг. Аль алиныг нь маркетингдаа шууд хэрэгжүүлж болох юм.

Facebook Group-н бизнест үзүүлэх 7 ашиг тус 

  1. Хэрэглэгчдэд шууд хүрэх боломж; Facebook группийн гишүүд хэний ч оролцоогүй идэвхтэй харилцааг өрнүүлж байдаг. Энэ нь шинэ мэдээлэлд шууд хариу үзүүлэхэд нөлөөлдөг тул таны гол үүрэг бол аль болох спам оруулахаас зайлсхийгээрэй. Азтантай лайв, улс төрийн эерэг ба сөрөг PR, онлайн мөрийтэй тоглоомын бичлэг зэрэг нь хэрэглэгчийг шууд бухимдуулах болно. Мөн урт хугацааны харилцааг бий болгодог. Учир нь хэрэглэгчдийн хувьд өөрсдөд нь үнэнч ханддаг байгууллагад дуртай. Тиймээс худалдан авалт бүрийн дараа тэднийг тусгайлан group-д урьж, оройн арьс арчилгааны зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэвэл таатай л байх болов уу. Ингэснээр дахин худалдан авалтад уриалж, байнгын хэрэглэгчидтэй болох болно.
  2. Органик хүртээмж өсөх боломж; Facebook алгоритм нь хэзээ ямар дарааллаар хэнд аль пост харагдахыг зохицуулдаг. Тиймээс танай group-т идэвхтэй харилцаа өрнөвөл төдий чинээ шинэ гишүүд нэмэгдэж, хүрээгээ тэлнэ гэсэн үг.
  3. Хэрэглэгчдэд туслах тусламжийн булан; Хэрэглэгчдэд үргэлж л тусламж, дэмжлэг хэрэгтэй байдаг. Таныг завгүй үед ч тэд нэгэндээ туслахдаа дуртай байх болно.
  4. Суралцах, мэдлэг тэлэх булан; Онлайн сургалтад яг тохирдог. “Хэрхэн маникюр хийх вэ?” өөрийн сургалтыг эхлүүлж, танай салбарт амжилттай яваа нэгэнтэй лайв хийж болох юм.
  5. Санал хүсэлтийн булан; Зүгээр л асуу. Бас сонс. Хэрэглэгчид юу хэрэгтэйг та эндээс л олно.
  6. Insights хэсэг буюу дүн шинжилгээ хийх боломж; Facebook Page-н нэг адил Insight хэсгээс хэрэглэгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Ямар сэдэвт хариу үйлдэл үзүүлж, хэзээ нийтэлсэн постод илүү идэвхтэй байгааг хараарай. Ингэснээр дараа дараагийн удаа та илүү туршлагатай байх болно.

7. Борлуулалтаа дэмжих хэрэгсэл; Хэдий борлуулалтын суваг гэхээс илүү харилцаанд тохирох юм шиг боловч та өөрийн группийн гишүүдэд тусгай санал тавьж болох юм. Тэдэнд зориулсан хөнгөлөлт байсан ч болно.

Facebook Group: Төрлүүд

Public буюу нээлттэй групп; Гишүүдийн нийтэлсэн пост, шэйр хийсэн мэдээлэл өөр хүмүүст ч харагдах боломжтой. Мөн хэн нь админ, хэн нь модератор гэдгийг хялбар мэдэх болно. Шинэ гишүүд ямар ч саадгүй нэгдэж, хэн дуртай нь хэлэлцүүлэг өрнүүлнэ. Гэхдээ зарим нэг зүйл хяналтаас гарч магадгүй тул постуудыг үргэлж хянах ажлыг тусдаа модераторт даатгаарай.

Хаалттай ба хайлтад илэрдэг групп; Энэ группийн хувьд зөвхөн одоогийн гишүүд л group-т хэн харьяалагддаг, юу нийтэлж, хүмүүс юу хуваалцаж байгааг харах боломжтой. Хайлтад шууд гарч ирэх ч админ болон модераторийн хяналттай байх тул спам пост болон зөвшөөрөлгүй мэдээлэл таны групп дэх уур амьсгалыг нураахгүй л байх болов уу!

Хаалттай ба хайлтад илэрдэггүй групп; Нууц групп! Энэ нь өмнөх group-ийн төрөлтэй төстэй боловч хайлтад харагддаггүй. Зөвхөн тухайн group-ийн гишүүн эсвэл админ нь шинэ элсэгчдэд урилга явуулснаар л нэгдэх боломжтой. Бүх зүйлд хяналт тавих хэрэгтэй болох тул зарим тохиолдолд танд төвөгтэй санагдаж магадгүй л юм. Хэрэв тэгвэл нийтлэлээ үргэлжлүүлэн уншиж Admin Assist тохиргоог туршиж үзээрэй. Ингээд хэрхэн өөрийн бизнест тохирсон Facebook group нээхийг хамтдаа туршицгаая! ☺️👇

Facebook group хэрхэн нээх вэ? 

Комьпютероос нээх нь. Facebook-ийнхээ зүүн гар талд байрлах Groups товч дээр дарж, Create new group сонголтыг сонгоно. Group-д өгөх нэрийг бичиж Public байх уу? Private байх уу? мөн харагддаг байх уу? Үгүй юу? /Hide эсвэл Visible/ гэдгээ сонгож Create товчийг дарна. Болчихлоо! 💯

Ингээд ковер зураг нэмж хэрэглэгчдээ урих л үлдлээ. Хэрэв Facebook Page-тэйгээ холбох бол group-ийнхээ settings хэсэгт хандаж, доош гүйлгэн Linked Page дээр дарж, холбох пэйжээ сонгон Link гэдгийг сонгоход л хангалттай. Хамгийн гол нь та пэйждээ админ эрхтэй байх хэрэгтэйг санаарай.

Гар утаснаас нээх нь. Facebook аппынхаа Menu хэсэгрүү орж Groups сонголтыг сонгоно. Your groups товч дээр дарж, Create гэж сонгоно. Өөрийн group-т шинэ нэр өгч, хаалттай эсвэл нээлттэй эсэх, харагддаг эсвэл нууц байх эсэхийг сонгож Create group сонголтыг сонгосноор та цоо шинэ group-ээ үүсгэнэ.

Ёс зүйн тодорхой дүрэм тогтоох нь

Ялангуяа нээлттэй group-ын хувьд мөн цоо шинэ group-ийн хувьд хяналт маш их хэрэгтэй байдаг. Үүнд:

  1. Онлайн мөрийтэй тоглоом, азтантай лайв шэйрлэхгүй байх; 
  2. Хэн нэгний нэр төрд халдсан, бүдүүлэг үг хэллэгтэй пост нийтлэхгүй байх;
  3. Зар, сурталчилгаа оруулах бол админаас зөвшөөрөл авах; гэх мэт.

Эдгээр дүрмийг маш тодорхой жагсааж, Pin post болгон group-т хамгийн түрүүнд харагдахаар тохируулаарай. Мөн Group Rule товч дээр дарж тусгайлан оруулснаар гишүүдэд үргэлж сануулж байдаг ашиг тустай. Жишээ нь доорх товч дүрэм манай Сошиал медиа маркетинг хэмээх Facebook группийнх.

💡 Зөвлөмж: Асуудал үүсгэгч хэн бэ? Group-ийн дүрмийг хэн зөрчсөн бэ? Сөрөг мэдээлэл хэн нийтлэхийг оролддог вэ? гэх мэт. Сануулга өгөхөд дахин дахин сөрөг үйлдэл гаргагчийг шууд хасахыг зөвлөж байна.

Шинэ гишүүдийг удирдах нь

Хэнийг group-дээ нэгтгэх, хэнийг хүлээж авахгүй гэдгээ урьдчилан тохируулахад дараах арга танд туслана. Үүнийг Group-ийнхээ Settings рүү орж Manage Membership хэсэгт тохируулаарай. ☺️

Нэгт, Who can join the group буюу хэн таны group-т нэгдэх боломжтойг тохируулна. Хувь хүний аккаунт уу? эсвэл байгууллагын пэйжүүд үү? Аль аль нь уу? Жишээ нь, Онлайн сургалтад зориулсан Facebook group бол дан Only profile сонголт дээр байх гэх мэт.

Хоёрт, Who can approve member requests буюу шинэ гишүүдийн хүсэлтийг хэн, хэрхэн зөвшөөрөх вэ? гэдэг хэсэг.

  • Anyone in the group буюу нэгдэхийг хүссэн хүн бүрийг автоматаар зөвшөөрөх; Давуу тал нь шинэ гишүүн бүрийг хянах шаардлагагүй. Аяндаа гишүүдийн тоо өссөөр л байна. Сул тал нь ямар ч хяналт байхгүйгээс болж танай group-ын уур амьсгалыг эвдэх бүдүүлэг хүмүүс мөн хуурамч аккаунтууд нэмэгдэх магадлал өндөр.
  • Only admin and moderators буюу админ, модераторууд шинэ гишүүдийн хүсэлтийг хянан зөвшөөрөх; Давуу тал нь шинэ гишүүн бүрийг хянах боломжтой.

Гуравт, Who is preapproved to join буюу шинэ гишүүд нэгдэхийг урьдчилан зөвшөөрөх; Өөрөөр хэлбэл, таны удирддаг бусад group-т байгаа гишүүн элсэхээр хүсэлт илгээвэл автоматаар зөвшөөрөх мөн  .csv ба .tsv өргөтгөлтэй 5000 имэйл жагсаалт бүхий файл Upload хийвэл жагсаалтад буй шинэ гишүүдийг автоматаар зөвшөөрөх тохиргоо юм. Анхаарах зүйл нь Facebook-т бүртгэлтэй имэйл жагсаалтууд байх ёстой шүү.

Дөрөвт, Membership questions буюу шинэ элсэгчдээс асуулт асуух; Яг танай Group-т тохирсон шинэ гишүүдийг олж авах оновчтой арга. 2-3 асуулт ч тохируулах боломжтой.

💡 Зөвлөмж: Шинэ гишүүдийг меншион хийж, найрсагаар мэндчилгээ хүргэхийн хамт группийн дүрмээ танилцуулаарай. Ингэснээр тэдэнд ямар группд элссэнийг нь сануулахын хамт дараа дараагийн харилцаануудад идэвхтэй оролцохыг урих болно.

Admin Assist буюу админы туслах тохиргоог хэрэгжүүлэх нь

Admin Assist нь группийн админуудын урьдчилан тогтоосон шалгуурт үндэслэн тухайн групп дэх шинэ пост, гишүүдийн оролцоог удирдах хэрэгсэл. Үр дүнтэй ашиглах хэд хэдэн боломжууд бий:

  • Шинэ гишүүд эсвэл профайл зураггүй хүмүүс гэх мэт тодорхой хэрэглэгчдийн оруулж буй нийтлэлийг автоматаар татгалзах замаар группт зохисгүй харилцаа үүсгэх боломжийг хязгаарлаж болно.
  • Спам байх магадлалтай пост, сэтгэгдлийг автоматаар хаах урьдчилан тогтоосон шалгуурыг ашиглан групп дэх зар, сурталчилгаа, спам постуудыг багасгах боломжтой.
  • Бие даасан баримт шалгагчид худал мэдээлэл агуулсан гэж тогтоосон пост, нийтлэлийг автоматаар хязгаарлах.
  • Сурталчилгааны агуулга бүхий постыг тодорхой түлхүүр үг, линк, холбоос агуулсан эсэхээс нь хамааран автоматаар хязгаарлах.
  • Гишүүдээс тодорхой давтамжтайгаар ирүүлсэн гомдол бүхий постыг автоматаар устгах тохиргоо.
  • Пост нь шалгуур хангахгүй байгаа хүмүүст энэ талаар мэдэгдэх автомат тохиргоог үүсгэснээр, тэдэнд постоо засварлах, дахин илгээх боломж олгох.

Admin Assist тохируулах нь:

  1. Facebook News Feed-с зүүн гар талын Groups цэс дээр даран группээ сонгоно. Хэрэв жагсаалтанд таны сонгох группийн нэр харагдахгүй байгаа бол See More товч дээр дараарай.
  2. Зүүн гар талын цэснээс Admin Assist-г сонго.
  3. Сонголт бүрийн ард байрлах Add товч дээр даран өөрчлөх тохиргоог хийнэ.
  4. Урьдчилан тохируулсан шалгууруудыг сонгон өөрчлөлт хийсэн бол Apply Criteria товчийг даран баталгаажуулаарай. эсвэл See More Options товч дээр даран шалгуураа сонгон Update товч дээр даран өөрчлөх боломжтой.

Мөн цаашид ямар пост, ямар сэтгэгдлийг зөвшөөрөх эсвэл устгахыг тохируулснаар админы хувьд нэг бүрчлэн зохицуулалт хийх чухал ажлаа хөнгөвчилж байгаа юм.

Шинэ хүсэлтийг автоматаар хүлээн авах

Automatic member approvals цэсийг ашиглан тодорхой шаардлага хангасан шинэ хүсэлтийг автоматаар хүлээн авах тохиргоог мөн хийх боломжтой.

Approve member request if; Энэ бол ямар тохиолдолд шинэ гишүүдийг автоматаар зөвшөөрөх вэ? гэдэг тохиргоо. Үүнд та нас, байршлын хязгаар тогтоож түүнд тэнцсэн хүмүүс болон мөн Membership questions буюу асуултад хариулсан шинэ гишүүдийг автоматаар зөвшөөрч болно.

Decline member request if; Харин энэ бол ямар тохиолдолд шинэ гишүүдийг зөвшөөрөхгүй вэ? гэдэг тохиргоо. Профайл зурагггүй, цоо шинэ аккаунт бол /Хуурамч аккаунт байх магадлалтай/, Membership questions буюу асуултад хариулаагүй бол зөвшөөрөхгүйгээр тохируулж болно.

Group Quality буюу Facebook бодлогыг дагаж мөрдөх нь

Community standart буюу Facebook бодлого нь хүний эрх ашиг, магадгүй оюуны өмчийн эрх зөрчигдсөн эсэх гэх мэт үйлдлүүдэд заавал арга хэмжээ авдаг. Ямар нэг зөрчилгүй бол Group has no issues буюу ямар ч асуудалгүй гэж ногоон тэмдэг заадаг. Үүнийгээ амжилттай хадгалж үлдэхийн тулд Community standart-тай тусгайлан танилцахыг зөвлөж байна.

Оргил хандалттай үед пост урьдчилан төлөвлөж, нийтлэх нь

Facebook group-ийн Insights буюу үзүүлэлтийн хэсэгт ямар цагт нийтлэгдсэн пост илүү идэвхтэй хариу үйлдэл үзүүлэлттэйг харах боломжтой байдаг. Тиймээс тэрхүү үзүүлэлтэд тулгуурлан тохиромжтой цагт нь тохиромжтой пост бэлтгэн нийтлээрэй. Маргааш эсвэл бүтэн сараар нь нийтлэгдэх постыг урьдчилан автоматжуулах боломжтой. Үүнийг Scheduled post товч дээр дарж Create post сонголтыг сонгон үүсгэнэ.

Эцэст нь

Дараах зөвлөмжүүдийг ч мөн хэрэгжүүлж үзээрэй. Учир нь амжилттай харилцаанд байнгын хичээл зүтгэл шаардагддаг тул туршиж үзэхэд алзахгүй л болов уу!☺️

  • Пэйж болон group-д нийтэлж буй контентуудаа ялгаатай байлгах: Ихэнхдээ пэйж дагасан хүмүүс group-д ч гэсэн нэгдсэн байдаг. Шинэ бүтээгдэхүүний тухай хоёуланд нь зэрэг оруулсны оронд пэйждээ анх зарлаад, group-дээ харин хэлэлцүүлэг өрнүүлж болох юм.
  • Бусад платформуудаас шинэ гишүүд урь: Twitter, email болон бусад платформуудад group линкээ байршуулж, шинэ гишүүдийг урь. Тэдэнд ч гэсэн танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, байнгын хэрэглэгчид таалагдах болно.
  • Нэг тохируулаад мартаж болохгүй. Энэ хамгийн чухал нь. Байнгын хөгжүүлэлт хэрэгтэй. Сар бүр ковер зургаа сольж, спам постуудыг устгаж байгаарай. Мөн гишүүдээ үргэлж дэмж. Хэн нэгэн уйдвал сайн дураараа орхиж ч магадгүй шүү дээ.
  • Тогтвортой оролц. Гэхдээ хэт их биш: Facebook group бол хэрэглэгчид бие даан харилцаа өрнүүлэх боломжтой чөлөөт орон зай. Түүнийг нь маш сайн дэмждэг бай. Асуудал дэвшүүлж, эерэг мэтгэлцээн өрнүүл. Гэхдээ тэдний өмнүүр орж, хэт их чиглүүлэх гэсний хэрэггүй шүү.

Ингээд бидний нийтлэлийг сонгон уншдаг уншигч танд баярлалаа. Дараа дараагийн нийтлэлүүдээрээ бид цоо шинэ бөгөөд өгөөжтэй мэдээллүүдийг бэлтгэсээр байх болно. Танд амжилт хүсье! 😃

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP