fbpx

Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

Facebook-н өөрчлөлт, шинэчлэлүүдийн талаар бидний хамгийн итгэлтэй хэлж чадах ганц зүйл нь зогсолтгүй, байнгын өөрчлөлт!

Шинэчлэл, өөрчлөлт гэдэг нэг талаас танд, танай байгууллагын маркетингт авч ирэх шинэ боломж. Тийм ч учраас 2023 онд Facebook, Instagram болон бусад сошиал медиа платформуудын хийсэн гол шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

2023 оны 4-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 🎼

  • TikTok-н эцэг компани Pinterest + Instagram-н хуулбар “Lemon 8” апп гаргажээ. (zdnet)
  • Tiktok байгууллагын хэрэглэгчдэд зориулсан Effect House-даа томоохон шинэчлэл хийжээ. (Шинэ)
  • Өнгөрсөн 3-р сард Tiktok-д зарцуулсан сурталчилгааны зардал 11% өсчээ. (FT)
  • Tiktok “friends” табаа “Explore” хэмээх шинэ хуудсаар солих гэнэ. (Шинэ)
  • Tiktok Giphy-тэй хамтран цоо шинэ төрлийн Gifs гаргах гэнэ. (Унших)
  • TikTok-н захирал TED talk-р Tiktok болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцсан байна. (TED)
  • Tiktok shop хамгийн хүлээлттэй байгаа цахим худалдааны функц нь Beta хувилбараар гарчээ. (SEL)

Instagram 📸

  • Instagram пост хадгалахдаа найзуудтайгаа хуваалцах боломжтой цуглуулга хэлбэрээр хадгалах шинэ функц гаргажээ. (Verge)
  • Instagram бизнесийн байгууллагууд хэрхэн DM-г ашиглаж байгаа талаарх тайлан мэдээлэл гаргажээ. (Пост)
  • Instagram Reels шинээр үр дүнгийн болон трэндийн мэдээлэл бүхий шинэчлэл хийжээ. (Блог)
  • Instagram био хэсэгтээ 5 хүртлэх тооны холбоос нэмэх боломжтой болжээ. (DT)
  • Instagram зурагт албом хэлбэрийн постонд дуу нэмэх функцыг туршиж байна. (TV)

Meta 🥶

  • Өнгөрсөн 4-р сард ЕХ-н хэрэглэгчид FB & IG-н сурталчилгааны оновчлолыг унтраах сонголттой болжээ. (Эндээс)
  • Meta FB & IG reels дэх сурталчилгаа байршуулах контентийн шүүлтүүр гаргасан байна. (Унших)
  • Meta худалдаа, цахим худалдааны салбарын сурталчилгаа эрхлэгчдэд зориулсан сурталчилгааны шинэ төрлийг танилцуулжээ. (Унших)
  • Meta Generative AI-г сурталчилгаа үүсгэх, сурталчилгааны оновчлолд ашиглаж эхэлнэ. (decrypt)
  • Facebook шинэ төрлийн видео элемэнтийг Facebook marketplace-т нэмжээ. (SMT)
  • WhatsApp аппаасаа шууд Facebook stories хийх боломжийг гаргажээ. (MC)
  • Meta өнгөрсөн жилийн Apple-н хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын өөрчлөлтөөс хамаарсан асуудлыг бүрэн шийдэж өсөлтийн шатанд орсон байна. (BI$)
  • Facebook маркетингийн зөвлөгөө мэдээллийн “ShopTalk23” цуврал видеонууд гаргажээ. (Унших)
  • Meta Рийлс болон видеоны аудио чанарыг дээшлүүлэх хөгжүүлэлт хийжээ. (Engineering)
  • Meta маркетерүүдэд зориулсан AI Tool-г Advantage+ кампанидаа ашиглаж эхэлсэн нь амжилттай байгаа гэнэ. (Adweek)
  • Facebook лайв видеоноос богино бичлэг үүсгэх функцыг туршиж байна. (Дэлгэрэнгүйг)
  • Meta Shopping сурталчилгаандаа өөрчлөлт оруулан худалдан авагчийн замналыг бүхэлд нь хамрах боломж гаргахаар ажиллаж байна. (Блог)
  • Нэг WhatsApp аккаунтыг 5 өөр төхөөрөмж дээр нэг зэрэг ашиглах боломжтой болжээ. (Эндээс)

LinkedIn 👨‍💼

  • LinkedIn хэрэглэгчийн feed, хайлт болон санал болгох постын хэсэгтээ өөрчлөлтүүд хийжээ. (Пост)
  • LinkedIn CLEAR-тэй хамтран аккаунтаа үнэ төлбөргүйгээр баталгаажуулах боломжтой болно. (Одоо баталгаажуул)
  • LinkedIn Feed algorithm-нхаа талаар шинэ мэдээлэл гаргажээ. (Блог)
  • LinkedIn шинэ CTA товчнуудыг LinkedIn premium хэрэглэгчдэд зориулан гаргажээ. (SMT)

Google 🔍

  • Google шинээр “Ad transparency center”-г танилцуулснаар хэрэглэгчдэд өөрт харагдаж буй сурталчилгааны талаарх мэдээлэл өгөх гэнэ. (GB)
  • Google Ads editor 2.3 нийтэд гарчээ. (Пост)
  • Google Ads хиймэл оюун ашиглан сурталчилгаа үүсгэх функцыг туршиж байна. (Эндээс)
  • Google Marketing Live-н бүртгэл эхэлжээ. (Эндээс)
  • Google analytics 4 шинээр “Once per session” үр дүнгийн мэдээлэл гаргадаг болжээ. (SEJ)
  • Google Ads баталгаажуулах тэмдэг гаргахаар туршиж байна. (Эндээс)
  • Google КҮҮКИС-ҮГҮЙ эрин үеийн сурталчилгааны үр дүнгийн туршилтынхаа тайланг танилцуулжээ
  • Google Mobile-friendly хуудасны хурд, хуудасны аюулгүй байдал, хэрэглэгчийн туршлага зэрэг үзүүлэлтийг хайлтын системийн эрэмбэ тодорхойлох хүчин зүйлсийн жагсаалтаас хасчээ. (Блог)
  • Google Bard код бичих чадвартай болсон гэнэ яг л ChatGPT шиг. (SEJ)
  • Google Analytics 4 нүүр хуудсандаа 4 шинэ үзүүлэлт нэмэгджээ. (Пост)
  • Google шинээр “Magi” хэмээх илүү дэвшилтэт хайлтын систем гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Bing AI-н эсрэг. (Блог)
  • Google Ads API version 13.1 гарчээ. (SEL)

Twitter 🐣

  • Twitter-н саналд болгох контентийн алгоритм Github дээр гарчээ. (Эндээс)
  • Twitter Blue тэмдэгтэй хэрэглэгчид ердийн хэрэглэгчдээс 50% цөөн сурталчилгаа харах гэнэ. (SEL)
  • Elon Мusk BBC-д Твиттерийн талаар ярилцлага өгчээ. (BBC)
  • Twitter Blue хэрэглэгчид 10,000 тэмдэгт бүхий твит хийх, текст форматууд ашиглах боломжтой болно. (Эндээс)
  • Twitter “keyword Targeting for Ads” функцыг сэргээхээр төлөвлөж байгаа юм байна. (SMT)
  • Twitter тодорхой твитүүдэд үзэн ядалтыг дэмжсэн контент гэсэн тэмдэг нэмж, хүртээмжийг нь хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. (аюулгүй байдал)
  • Twitter сурталчилгаа зөвхөн цэнхэр тэмдэгтэй төлбөр төлдөг хэрэглэгчдэд л нээлттэй болжээ. (SMT)
  • Twitter хэвлэн нийтлэгчдэд нийтлэл бүртээ уншигчдаас төлбөр авах боломж олгох гэнэ. (Source)

Youtube 📼

  • Youtube Shorts “Total reach” хэмээх үр дүнгийн үзүүлэлтийг гаргаж эхэлнэ. (DIW)
  • Youtube стрийминг видеоныхоо хэрэглэгчийн хариу үйлдлийг идэвхжүүлэх зорилгоор Live Reactions-г гаргах гэнэ. (Үзэх)
  • Youtube контент бүтээгчдэд лайв стриймингийн тодорхой хэсэгт сурталчилгаа байршуулах боломжийг гаргаж өгөх гэнэ. (Үзэх)
  • 5 шинэ функц Youtube-д нэмэгджээ. (Үзэх)
  • Youtube контент бүтээгчдэд зориулсан “Notify Me” шинэ товч гаргаж өгснөөр дараагийн лайв стрийминг эхлэх үед хэрэглэгчдэд сануулах боломжтой болох юм байна. (Үзэх)
  • Youtube хяналтгүй идэх зуршилтай холбоотой контентуудын талаарх шинэ бодлого танилцуулжээ. (Блог)
  • Youtube iOS үйлдлийн системд Shorts-т хавтас зураг ашиглах боломжтой болсон бөгөөд Shorts-т бичлэгээр хариу өгөх боломж Андройд хэрэглэгчдэд нэмэгджээ. (Үзэх)
  • Youtube оюуны өмчийн асуудал гаргахгүйгээр хэрхэн Youtube контентдоо дуу, хөгжим ашиглах талаар зөвлөгөө мэдээлэл гаргажээ. (YT)
  • Youtube контент бүтээгчдэд зориулсан шинэ трендийг танилцуулах зорилготой “culture & trends” цуврал бичлэгүүдийг гаргаж эхэлжээ. (Youtube)
  • Подкаст хэсэг Youtube music-т нэмэгджээ. (Эндээс)

Snapchat 😶‍🌫️

  • Snapchat Rockerbox-той хамтран маркетингийн үр дүнгийн тайланг илүү сайжруулах боломжтой болжээ. (Forbiz)
  • Snapchat сурталчилгаа үүсгэхдээ “Хийж болох болон болохгүй” зүйлсийн талаарх мэдээллийг гаргажээ. (ТикТок)
  • Snapchat контент бүтээгчдэд зориулан шинээр гаргасан функцуудээ Snap Summit 2023-н үеэр танилцуулжээ. (Мэдээлэл)
  • Snapchat “Snap AI” хэмээх хиймэл оюунд тулгуурласан чатботоо бүх хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. (CNN)
  • Snapchat-н төлбөр төлдөг хэрэглэгчдийн тоо 3 саяд хүрчээ. (TC)
  • Snapchat 2023 оны эхний улиралд хэрэглэгчдийн тоо өсөлтийн зорилтоо биелүүлсэн хэдий ч орлогын төлөвлөгөөнд хүрээгүй байна. (SMT)

Microsoft 👨🏻‍🎨

  • Microsoft-н шинэ Bing чат хэсэгт сурталчилгаа байршуулах гэнэ. (engadget)
  • Microsoft Edge одооноос Dall-e AI image үүсгэгчийг өөртөө багтаажээ. (PP)
  • Microsoft сурталчилгаа байршуулах платформын жагсаалтаас Twitter-г хассан байна.
  • Bing Chat номын хэмжээтэй бичиг баримтыг ч боловсруулах чадвартай болжээ. (MS)
  • Microsoft-н хайлтын болон сурталчилгааны орлого 2023 оны эхний улиралд 3.4% өсчээ. (SEL)

Маркетинг 🔬

  • Pepsi 1 сая гаруй ам.долларын төсөв бүхий шинэ лого, ребрэндинг хийжээ. (EU)
  • Instacart шинэ “Instacart marketing solutions”-аа зарлалаа. (newswire)
  • Spotify өөрийн Clubhouse-н хуулбар бүтээгдэхүүнээ зах зээлээс татжээ. (TV)
  • Godaddy жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан AI prompt-н сангаа танилцуулжээ. (эндээс)
  • Adobe шинээр AI-д сууриласан видео засварлах хэрэгслээ танилцууллаа. (BW)
  • BIC сурталчилгааны шинэ кампанит ажил дээрээ Snoop Dogg болон Martha Stewart-тай хамтран гаргажээ. (Илүү)

Маркетингийн тайлан, репорт

  1. Harvard: Сошиал медиаг төлбөртэй хэрэглэх талаарх хүмүүсийн санал бодлыг судлажээ.
  2. Хэрэгслүүд : Дижитал маркетингийн хамгийн хэрэгцээт үндсэн хэрэгслүүдийг эндээс.
  3. Хамтын ажиллагаа : 2023 оны шинэ тайлан бүтээлч хамтын ажиллагааны талаар гарчээ.
  4. SEO : 3-р сард танилцуулагдсан Хайлтын системийн оновчлол, хайлтын шинэчлэлүүд.
  5. AI: Контент маркетингийн мэргэжилтэн “Rand Fishkin”-н хиймэл оюунаар бүтсэн контентийн талаарх судалгаа.
  6. Гарын авлага: Маркетерүүдийн заавал унших шаардлагатай GTM гарын авлага.
  7. Reddit: Хэрэглэгчийн зан төлөв, үйлдлийн талаарх нээлттэй байдлын тайлангаа гаргажээ.
  8. Хэрэглэгчид: Гар утасны тоглоом хэрэглэгчдийн зарцуулалт 2023 оны эхний улиралд 30% өсчээ.
  9. SEO : SEO хайлтын системийн үндсэн хүчин зүйлсийн эрэмбийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл гарчээ.
  10. Adobe : Digital Trends 2023 шинэ тайлан нийтлэгджээ.
  11. SaaS : B2B SaaS вэб хуудасны хамгийн шилдэг загвар, толгой гарчигийн жишээг эндээс.
  12. AI: Forbes хиймэл оюун ухаан болон үүнд Америкчууд хэрхэн хандаж байгаа талаарх судалгааг гаргажээ.
  13. Бизнес: 3-star үнэлгээ онлайн бизнест хэрхэн нөлөөлдөг вэ.
  14. LinkedIn : Шилдэг LinkedIn сурталчилгааны жишээнүүдийг эндээс.
  15. Сурталчилгааны төсөв: ТикТок болон бусад платформд төлбөртэй сурталчилгааны зарцуулалт хэрхэн өөрчлөгдөх вэ.
  16. Сошиал медиа: Amazon болон бусад хамтрагчдын зүгээс сошиал медиа болон аудио чиглэлд цоо шинэ мэдээлэл гаргажээ .
  17. Youtube: Youtube Shorts Algorithm-н талаарх шинэ тайлан гарсан байна.
  18. Marketing: Brighton SEO эвэнтийн маркетингийн танилцуулгын слайдуудыг эндээс.
  19. LinkedIn: Маркетерүүдэд зориулсан B2B худалдан авагчийн тайланг гаргажээ.
  20. Маркетинг: Gartner-н шинэ тайлан өсөлт багатай зах зээлд маркетингийн шийдвэрийг хэрхэн гаргах талаар байлаа.
  21. Сошиал медиа: Hubspot жил бүрийн “State of social media” тайлангаа Brandwatch-тай хамтран гаргажээ.
  22. Өгөгдөл: Зорилтот зах зээлээс хэрхэн өөрийн маркетингт хэрэгтэй мэдээллийг олж авах вэ.
  23. TikTok: TikTok контент бүтээгчид болон нөлөөлөгчидтэй хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаарх гарын авлага гаргажээ.
  24. TV: ТВ үзэгчдийн болон үүнд Tiktok хэрхэн нөлөөлж буй талаарх тайлан гарчээ.
  25. Сурталчилгаа: Google-н төлбөртэй сурталчилгааг хэрхэн хийх талаарх гарын авлагыг Anya Gildner гаргажээ.
  26. Видео: Видеог маркетингийн зорилгоор хэрхэн ашиглах талаар Justin Halsall-тай хийсэн ярилцлага.
  27. Трэнд: Pinterest-н 2023 оны хуримын трэндийн талаарх тайлан гарчээ.
  28. Медиа бизнес: Медиа ертөнц хааш чиглэж буй талаарх дүн шинжилгээг эндээс.

2023 оны 3-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 

  • Tiktok апп доторх худалдан авалтаас $205 саяыг олсон нь Meta, Twitter, Snap-н орлогыг нийлүүлснээс илүү болжээ. (Эндээс)
  • Tiktok шинээр “Sound for Business” функц гаргасан нь маркетерүүд, бизнесийн байгууллагуудад ая дууг илүү хүртээмжтэй болгох зорилготой юм байна. (Эндээс)
  • Tiktok бага насны хэрэглэгчдэд зориулсан өдрийн 60 минутын хязгаар тогтоож эхэлжээ. (Эндээс)
  • Tiktok-н хэрэглэгчид тун удахгүй тамгагүй видео татаж авах боломжтой болох гэнэ. (Эндээс)
  • Tiktok хайлтын үр дүнд гаргах “Tiktok search Ads” функцээ илүү олон сурталчилгаа эрхлэгчдэд нээлттэй болгон, илүү их зорилтот хэрэглэгчид, хайлтын түлхүүр үгийг хамруулах гэнэ. (SEL)
  • Tiktok шинээр “Series” функц гарсан нь контент бүтээгчдэд төлбөртэй контент гаргах боломж олгох гэнэ. (Эндээс)
  • Tiktok Dentsu-тэй хамтран сурталчилгааны кампанит ажлын үр дүнг хэмжих шинэ шийдэл гаргах гэнэ. (Эндээс)
  • Tiktok шинээр “Feed Refresh” функц гаргасан нь хэрэглэгчдэд цоо шинэ контентоор нүүр хуудсаа шинэчлэх боломж олгох юм байна. (Эндээс)
  • Tiktok-н АНУ дахь хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрсэн бөгөөд CEO Shou chew энэ талаар ярилцсан видео бэлтгэн дэмжлэг хүссэн байна. (Эндээс)

Instagram 

  • Instagram хэрэглэгчийн насыг баталгаажуулах функцээ илүү олон оронд туршиж байгаа юм байна. (TC)
  • Тун удахгүй: Instagram шинээр зөвхөн тухайн хэрэглэгч өөрөө буцаж дагасан дагагчиддаа зориулсан лайв хийх функц гаргах гэнэ. (Alex)
  • Instagram Рийлсийг бүтнээр нь IG stories-т оруулах функц туршиж байгаа гэнэ. (SMT)

Meta 

  • Facebook энэ сард 90 секундийн рийлс болон рийлс дурсамж функцуудыг танилцуулжээ. (Meta)
  • Meta-гаас сурталчилгааны зорилтот хэрэглэгчийн сонголтонд хиймэл оюун ухааныг ашигласнаар үр дүнг хэрхэн дээшлүүлж байгаа талаарх мэдээллийг гаргажээ. (Энд)
  • Meta цоо шинэ төвлөрсөн бус сошиал медиа платформ гаргахаар ажиллаж байна. (Platform)
  • Meta Инстаграм, Facebook-н сарын төлбөртэй үйлчилгээгээ АНУ-д нэвтрүүлжээ. (TC)
  • Meta Audio channels-г Facebook группуудээс хасах гэнэ. (Блог)
  • Сурвалжлагчдад зориулсан контент нийтлэхэд анхаарах зүйлсийн талаарх мэдээлэл олгох зорилготой шинэ Аюулгүй байдлын төвийг ажиллуулж эхэлсэн байна. (FB)
  • Meta WhatsApp web-н шинэ хувилбарыг гаргажээ. (SMT)
  • Шинэ Facebook emoji шинэчлэл гарсан байна. (Унших)

Google 

  • Google Сурталчилгааны бодлогоо шинэчлэсэн байна. (Эндээс)
  • Google “Google Ads dashboard”-д 3 шинэ үзүүлэлт нэмжээ. (SEL)
  • Google хиймэл оюунд түшиглэсэн хайлтын сурталчилгаагаа танилцуулжээ. (Пост)
  • Google Ads зорилтот хэрэглэгч үүсгэх процессийг шинээр гаргасан GA4 Audience builder-н тусламжтайгаар илүү хялбаршуулсан байна. (Мэдээ)
  • Google Trends 2023 онд шинэ өнгө төрхтэй болно. (Пост)
  • Google хиймэл оюун ухааны хэрэглээг Google Drive, Docs болон  Gmail-д нэвтрүүлжээ. (Блог)
  • Google-н Bard AI ChatBot АНУ, Их Британид нэвтэрчээ. (Мэдээ)
  • Google Discovery Ads-т 3 шинэ функц нэмэгдсэн байна. (SEL)
  • Google Аnalytics-н зөвшөөрөгдөх үзүүлэлтийн тоо нэмэгджээ. (Блог)

Twitter 

  • Twitter Blue шинээр 20 улсад нэвтэрчээ. (mashable)
  • Twitter сард $42k-г API access авах байгууллагуудаас нэхэмжлэжээ. (wired)
  • Twitter “Bookmark count”-г бүх хүмүүст харуулдаг болжээ. (Pocket)
  • Twitter шинээр “Why You’re seeing this tweet” функц гаргахаар ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдэд тэдний сонирхолын талаарх мэдээллийг өгөх гэнэ. (Elon)
  • Twitter 2FA баталгаажуулалтыг Твиттерийн төлбөр төлсөн хэрэглэгчид л хэрэглэх боломжтойгоор бусад энгийн хэрэглэгчдийн хэрэглээнээс хасчээ.
  • Twitter 4 сарын 1-нээс хөх тэмдэгийг зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчдийнх болгон өөрчлөжээ. (CNN)
  • Twitter байгууллагын аккаунтын баталгаажуулах тэмдгийг сарын $1000 төлбөртэй болгожээ. (Твиттер)
  • Elon Musk Твиттерийн санал болгох алгоритмыг нийтэд нээлттэй болголоо. (BT)
  • Twitter-н одоогоор хөгжүүлэлтийн шатанд буй текст форматын шинэ функц нь урьдчилан харах хэсэг бүхий Твит хийх боломжийг хэрэглэгчдэд олгох гэнэ. (SMT)

Youtube 

  • Youtube-н шинэ CEO Neal Youtube & AI-н ирээдүйн талаарх өөрийн бодлыг хуваалцжээ. (Блог)
  • Youtube суурин компьютераас хандах үед overlay сурталчилгааг байршуулахыг энэ сараас зогсоожээ. (Эндээс)
  • Youtube Youtube Shorts-т хавтас зураг нэмэх боломжийг iOS-т гаргажээ. (Блог)
  • Youtube подкастыг Youtube Studio-с үүсгэх боломжтой болсноос гадна үр дүнгийн мэдээллийг мөн багтаажээ. (Tweet)

LinkedIn 

  • LinkedIn нийтлэл хамтран бүтээх боломжийг гаргажээ. (Блог)
  • LinkedIn шинээр 5 функцыг Sales navigator-т нэмжээ. (Мэдээ)
  • LinkedIn B2C сурталчилгаанд зориулсан нэмэлт зорилтот хэрэглэгч сонгох үзүүлэлт, ашиглах зөвлөгөөны хамт гаргажээ. (SMT)
  • LinkedIn шинээр “Podcast Academy”-г гаргасан байна.(Блог)
  • LinkedIn бизнес хуудсанд зориулсан 4 шинэчлэл гаргажээ.(Блог)

Snapchat 

  • Snapchat эцэг, эхийн хяналтын хэсэгтээ шинэ контентын хяналтын функц нэмжээ. (values)
  • Snapchat-н ChatGPT-тай хамтарсан AI Bot integration гарчээ. (Snap)

Microsoft 

  • Microsoft Bing AI чат хадгалах болон бусад шинэ функц нэвтрүүлэхээр ажиллаж байна. (Seroundtable)
  • Microsoft Bing AI нийтэд нээлттэй болсон байна. (central)
  • Microsoft Outlook, Word болон бусад аппууддаа AI хэрэгслүүд нэмжээ. (AP)
  • Microsoft шинээр text-to-image бүтээгч Bing AI-даа нэмжээ. (Bing)

Маркетинг 

  • Spotify өөрийн аппдаа шинэчлэл хийснээр цоо шинэ Tiktok маягийн санал болгох хуудас, ухаалаг тоглуулах жагсаалттай болжээ. (TC)
  • Initiative энэ оны Adweek Global media agency-р нэрлэгджээ. (Adweek)
  • ChatGPT 4 энэ сард нийтэд хүрч эхэлсэн бөгөөд улам олон хэрэглэгчдийн анхаарлыг татсаар. (Эндээс)
  • Adobe шинээр “Adobe firefly”-г гаргасан нь маркетинг, дизайны салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад чиглэжээ. (Forbes)
  • Canva шинээр төлбөр төлдөг хэрэглэгчид нь ашиглах боломжтой AI хэрэгслийг таницуулжээ. (bloomberg)

2023 оны 2-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 

  • Tiktok “Refresh” хэмээх шинэ функц туршиж байгаа нь “For You” хуудасны алгоритмыг шинэчлэх үүрэгтэй гэнэ. (Блог)
  • Tiktok контентоо хялбар аргаар олон хүнд хүргэх 4 шинэ арга замыг танилцуулжээ. (ТикТок)
  • Tiktok 500 мянган долларын шагналын сан бүхий “Tiktok Trivia” уралдааныг 2-р сарын 22-26-нд зохион байгуулжээ. (Блог)
  • Tiktok “Food”, “Fashion” зэрэг тодорхой сэдвүүдээр тусдаа хуудаснууд нээжээ. (DIW)
  • Tiktok контент бүтээгчдэд зориулсан “Creativity Program Beta” хөтөлбөрийг зарласан байна. (Блог)
  • Tiktok автомашины интеграц гаргаж байгаа бөгөөд хамгийн эхлээд Mercedes-Benz-тэй хамтрах гэнэ. (TC)

Instagram 

  • Instagram Notes Европ, Японы хэрэглэгчдэд хүрч эхэлжээ. (TC)
  • Instagram хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Memory” буюу дурсамж функцыг туршиж эхэлжээ. (SMT)
  • Instagram WhatsApp-нхтай төстэй “Channel Broadcasts” функцээ зарласан бөгөөд та одоохондоо бүртгүүлэх хүсэлт илгээх боломжтой. (Mosseri)
  • Meta Facebook & Instagram дээр төлбөртэй үйлчилгээ эхлүүлж байна. (Mosseri)

Google 

  • Google цоо шинэ AI Bot болох “Bard”-г танилцуулсан бөгөөд дараах холбоосоор хандан уг танилцуулгыг үзэх боломжтой. (Эндээс)
  • Google Analytics 4-т 3 шинэ функц нэмэгджээ. (SEL)

Meta 

  • Meta өнгөрсөн 2022 оны орлогын тайлан болон 2023 оны стратегиа танилцууллаа. (Эндээс)
  • Whatsapp аудио мессежийг текст болгон хувиргах шинэ функц гаргахаар ажиллаж байгаа гэнэ. (Эндээс)
  • Meta сурталчилгааны бодлогоо илүү нээлттэй болгохын тулд “Why Am I seeing this Ad” хэсэгт нэмэлт мэдээллүүд багтаадаг болжээ. (Блог)
  • Meta Facebook & Instagram дээр төлбөртэй үйлчилгээ эхлүүлж байна. (Mosseri)
  • Meta IG групп чат дунд бүтээгдэхүүний сурталчилгаа байршуулахаар туршиж байна. (SMT)
  • Meta Facebook-н хязгаарлалтын бодлогоо өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа танилцууллаа. (Блог)

Twitter 

  • Twitter сурталчилгааны орлогоос Twitter Blue Creators-уудтай хуваалцана. (Эндээс)
  • Twitter Blue 6 шинэ улсад нэвтэрчээ. (TC)
  • Twitter хялбар бүүст хийх сонголтыг туршиж байна. (SMT)
  • Twitter Blue хэрэглэгч 4,000 тэмдэгт бүхий твит хийх боломжтой болжээ. (TC)
  • Twitter 2023 оны 3 сарын 20-ноос эхлэн 2 шатлалт нууцлалын функцыг зөвхөн Twitter Blue хэрэглэгчид ашиглах боломжтой болгоно. (Tвит)

YouTube 

  • Youtube шинээр Comment Filters гаргасан нь өмнөх комментуудыг хялбар олж авах боломж олгох гэнэ. (Мэдэгдэл)
  • Youtube сурталчилгаа эрхлэгчдэд видеоны тодорхой цагт сурталчилгаа байршуулах боломж олгох гэнэ! (Google)
  • Youtube комментонд богино бичлэгээр хариу өгөх функц шинээр гаргах гэнэ. (SMT)
  • Podcast тун удахгүй Youtube Music-т нэмэгдэх гэнэ. (gms)
  • Youtube контент бүтээгчдэд зориулсан хэд хэдэн хэлээр дуу оруулах боломжоо өргөжүүлж эхэлжээ. (Эндээс)

Snapchat 

  • Snapchat 2 сая гаруй төлбөр төлдөг хэрэглэгчидтэй болжээ. (TC)
  • Snapchat контент бүтээгчдэд зориулсан аудио функц шинээр нэмжээ. (TC)
  • Snapchat’s Investors Day танилцуулгыг эндээс харна уу. (Блог)

LinkedIn 

  • LinkedIn Feed-н шинэ функцууд, Newsletter төлөвлөх болон One-click захиалгын функцууд нэвтрүүлжээ. (Блог)
  • LinkedIn тун удахгүй хэрэглэгчдэдээ харах контентоо сонгох илүү сонголт өгөх гэнэ. (SEL)
  • LinkedIn newsletters захиалагчдыг хурдан, хялбараар өсгөх аргачлалыг танилцуулжээ. (Пост)

Маркетингийн бусад мэдээлэл 

  • Open AI заавар, сургалт бүхий вэб хуудас нээснээс гадна ChatGPT-н төлбөртэй хувилбарыг санал болгожээ. (Эндээс)
  • Amazon-н сурталчилгааны бизнес өнгөрсөн улиралд 19% өссөн нь Google, Microsoft аль алинаас нь өндөр үзүүлэлт болжээ. (Adweek)
  • Microsoft-н шинэ Bing AI-д суурьласан сурталчилгааны функцыг нэвтрүүлнэ. (Эндээс)
  • Spotify хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Tiktok-той төстэй хуудастай болно. (Bloomberg)

Мета дүрэм, журам зөрчсөн тохиолдолд шууд хязгаарлах биш харин таниулах чиглэлд түлхүү ажиллана

Бие даасан Хяналтын зөвлөлийнхөө зөвлөмжийн дагуу Мета компани зөрчил бүхий пост нийтлэсэн хэрэглэгчийн эрхийг хязгаарлах биш харин уг пост яагаад, ямар дүрэм, журам зөрчсөн болохыг тайлбарлах байдлаар зөрчлийн шийтгэлийн арга барилаа өөрчлөх гэнэ.

Мета-гийн тайлбарласнаар:

“Уг шинэчлэл нэвтэрснээр бид пост хийх боломжийг нь хязгаарлахын оронд хүмүүст дахин ийм төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхэд нь илүү анхаарч, тэдний пост ямар зөрчил гаргасан болохыг тайлбарлаж, таниулахад анхаарлаа хандуулах болно. Бид тухайн хэрэглэгчид яагаад постыг нь устгасан талаар хангалттай ойлголт өгөх анхааруулга, тайлбар өгсөний дараа л (ихэвчлэн долоо дахь зөрчлөөс эхлэн) давтан зөрчил гаргаж байгаа хүмүүст хязгаарлалт тавих байдлаар ажиллах болно.”

“Манай хэрэглэгчид дийлэнх нь ямар нэг байдлаар буруу санаа агуулаагүй байдаг. Статистикаас харахад хүмүүсийн ихэнх нь яагаад, ямар алдаа хийснээс болоод “Facebook хязгаарлалт”-нд өртсөн болохоо ч мэдээгүй байдаг. Бидний хийсэн судалгаагаар сануулга авсан хүмүүсийн 80% нь бодлогын зөрчил дахин гаргаагүй болохыг тогтоосон.”

Зөрчлийнх нь талаар тайлбарлаж таниулах нь мэдээж хэрэгтэй. Хүмүүс ямар дүрэм, журмыг зөрчсөнөө мэдэхгүй бол уг зөрчлийг дахин гаргах магадлал нэмэгдэнэ. Харин тайлбар, анхааруулга өгсөний дараа хүмүүс нөхцөл байдлыг бүрэн ойлгох боломжтой болно. Энэ нь зөрчлийг бууруулах нь мэдээж. 

Дэлгэрэнгүйг эндээс.

Facebook, Instagram төлбөртэй үйлчилгээ гаргана.

Meta Verified ✅ Та өөрийн Facebook, Instagram хаяг дээрээ албан ёсны бичиг баримтаа (иргэний үнэмлэх гэх мэт) ашиглан, цэнхэр баталгаажуулалтын тэмдэг төлбөр төлөөд авч болдог болох нь. Цэнхэр тэмдэгээс гадна бас тодорхой нэмэлт давуу талуудтай. Үнийн хувьд Твиттерийн Blue-гээс арай үнэтэй. Вэб дээрээс авбал сард $11.99, iOS дээр $14.99. Гэхдээ сурталчилгаа үздэг хэвээр. Ийм үнээр та цэнхэр тэмдэг авах уу? Авах бол яагаад?

Meta Verified хэмээх энэ үйлчилгээ нь тун удахгүй Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад нэвтэрч эхлэх гэнэ.

Зукерберг захирал Meta Verified-н тухай Instagram дээрх цоо шинэ Broadcast Channel дээрээ зарласан. Энэхүү channel нь нийтэд нээлттэй мэдээллийн суваг бөгөөд доорх линкээр (зөвхөн гар утаснаас) хандаад л та шинэ мэдээ, мэдээлэл хүлээж авах боломжтой юм байна. https://ig.me/j/AbZ19cL4AVphbig9/

Мөн Инстаграмын Адам Моссери захирал ч IG шинэчлэлүүдийнхээ талаарх мэдээлэл хуваалцаж байх Broadcast Channel нээсэн байна: https://ig.me/j/AbZTKoOURuXfh8e4/

2023 оны 1-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 

  • Tiktok контент бүтээгчид өөрсдийн контентоо зөвхөн насанд хүрсэн хүмүүст хүргэхээр хязгаарлах боломжтой болно.. (Mash)
  • Tiktok IMDb-н мэдээллийг лизенцүүлэх замаар кино, телевизийн салбарын контентийг төвлөрүүлэх гэнэ. (THR)
  • Tiktok унтах цаг болсныг сануулах функцийг туршиж байгаа юм байна. (Дэлгэрэнгүйг эндээс)
  • TikTok 5 төрлийн контентийн бодлогоо шинэчлэн, өсвөр насныхныг өөрийн платформ дээрх аюулгүй байдлыг хангах, зохисгүй контентоос сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. (SEL)
  • Tiktok контент бүтээгчид лайв стриймингийнхээ нягтралын чанарыг сонгох боломжтой болох гэнэ. (DIW)
  • Tiktok таблет хэрэглэгчдэд тулгарч байсан форматын асуудлыг шийджээ. (AP)
  • TikTok-н нууцлаг Go-Viral товчны талаарх мэдээлэл нийтэд цацагджээ. (forbes)
  • Tiktok подкастын функц туршиж эхэлсэн байна. Гол зорилго нь хэрэглэгчдийг өөрийн плаформд удаан барих. (TC)
  • TikTok DM-дээ нэмэлт шинэчлэл хийснээр хэрэглэгчид нь ямар ч хүнээс мэссэж хүлээж авах боломжтой болжээ. (TC)
  • Tiktok контент бүтээгчдэд Tiktok Gift-н 50%-г өгөх шинэ өөрчлөлт хийж байгаа гэнэ. (Твит)

Instagram 

  • Instagram-н захирал 2023 онд баримтлах гол чиглэлээ зарлалаа. (IG)
  • Instagram аппынхаа доод хэсэгт байрлах үндсэн цэснээс Shopping Tab-г хасна. (IG)
  • Instagram-н захирал өнгөрсөн жил хэт их видео контентод анхаарснаа хүлээн зөвшөөрөв. (Verge)
  • Instagram шинээр 3 функц танилцууллаа: Quiet Mode, Hidden Words, Not Interested сонголт. (Adam)
  • Instagram үйлдэлд дуудах товч дээрээ “Lead Forms” байрлуулах сонголтыг бизнесийн байгууллагуудын аккаунтуудад гаргаж өгнө. (Дэлгэрэнгүйг)
  • Instagram Avatars-г профайл зурагтаа ашиглах боломжтой болно. (HT)

Meta 

  • Facebook энэ жил нийт зардлынхаа 20%-г Metaverse-т зарцуулна. (Bloomberg)
  • Facebook апп дотроо мэссэнжер чат функцээ буцаан багтаах гэнэ. (DIW)
  • Meta өсвөр насныхныг FB, Insta сурталчилгааны зорилтот сегментэд хамруулах сонголтуудад шинэ хязгаарлалт хийлээ. (Дэлгэрэнгүйг)
  • Facebook Creator Studio-г хэрэглээнээс гаргаж байгаа бөгөөд Business suite-д шилжих талаарх мэдэгдэл ирж эхэлсэн байна. (DIW)
  • Facebook сурталчилгааны үр дүнгийн тооцооллын шинэ нэр томъёо гаргаж иржээ. (Блог)
  • Meta “community chat” функцээ илүү олон мэссэнжер хэрэглэгчид, Facebook группүүдэд нээлээ. (Твит)
  • WhatsApp-н өөрөө өөртөө мэссэж илгээх функц албан ёсоор нийтэд хүрч эхэлжээ. (Mac)
  • Facebook-н мэдээлснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар өсөлт гарч эхэлсэн бөгөөд апп доторх харилцаа ч нэмэгдэж байгаа гэнэ.. (Унших)
  • Meta NBA-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 50 тоглоомыг VR-т нэмжээ. (Блог)
  • Meta бизнесийн байгууллагуудад зориулсан албан ёсны FB, IG маркетингийн мэргэжилтнүүд гэсэн сертификатуудыг гаргасан байна. (Блог)
  • Meta бизнесийн байгууллагууд, контент бүтээгчдэд зориулсан оюуны өмчийн эрхээ удирдах шинэ вэб хуудас гаргажээ. (Вэб)
  • Facebook мэссэнжер чатыг end-to-end encryption-тэй болгож байна. (Fb)

Google 

  • Google Ads-н “Remove Redundant Keywords” санал болгогч функц бүх төрлийн сурталчилгаанд хамааралтай болжээ. (Унших)
  • Google Search дүрмийн алдааг шалгах функцтэй болжээ. (SEL)
  • Google Analytics 4 одооноос эхлэн уламжлалт Universal Analytics-н мэдээллээ шилжүүлж, нүүр хуудсаа өөрийнхөөрөө тохируулах боломжтой болжээ. (SEL)
  • Google Search улс орон, бүс нутгийн трэнд мэдээллийг тестээр гаргаж эхэлжээ. (seroundtable)
  • 12 шинэ хэмжүүр үзүүлэлт Google Analytics 4-т нэмэгджээ. (SEL)
  • Google хайлтын үр дүнгээс эмбед хийгдсэн подкастыг хасчээ. (Унших)

Twitter 

  • Twitter улс төрийн сэдэвт сурталчилгаанд тавьсан хязгаарлалтаа цуцлажээ. (Мэдэгдэл)
  • Twitter-н гар утаснаас хийх хайлтын “Advance Search” функц тестийн шатанд байгаа гэнэ. (Унших)
  • Twitter-н “For You” хуудас гар утас болон компьютер аль, аль дээр нь үндсэн хуудас болсон байна. (TV)
  • Twitter “Twitter Blue”-н жилийн, хямдралтай багцыг санал болгож эхэлжээ. (TV)
  • Twitter хэрэглэгчдэд харуулах санал болгох твитийн тоог буцаан бууруулсан нь оролцооны үзүүлэлт буурч эхэлсэнтэй холбоотой. (Elon)
  • Twitter шинээр “Pinned Lists”-г танилцууллаа. (Adweek)
  • Twitter шинээр “Search Keyword Сурталчилгаа” танилцуулснаар тодорхой түлхүүр үгээр хайлт хийж буй хүмүүст сурталчилгаагаа хүргэх боломжтой болжээ. (Tвит)
  • Twitter “verified views” хэмээх тухайн твитийн харагдсан тоог хэмжих шинэ хэмжүүр гаргажээ. (SMT)

YouTube 

  • Youtube “санал болгох хаштаг”-г YouTube Short-н видеоны нэр дээр нэмэхийг санал болгох болжээ. (Шинээр)
  • Youtube энэ 2-р сарын 1-нээс Shorts-н орлогыг контент бүтээгчидтэй хуваалцах болжээ. (EG)
  • YouTube үр дүнгийн шинэ үзүүлэлтүүд нэмсэн нь Shorts-н үр дүнг түлхүү харуулах юм байна. (Үзэх)

LinkedIn 

  • LinkedIn 2023 онд хийгдэх 7 шинэчлэлээ зарлалаа. (Унших)
  • LinkedIn апп доторх хэрэглээ, өдрийн идэвхтэй хэрэглэгчийн тоо нэмэгдсэн нь сүүлийн үед томоохон байгууллагууд ажилчдаа ихээр халж байгаатай холбоотой гэнэ. (Унших)
  • LinkedIn “LinkedIn Newsletter”-г хэрэглэгчид илүү хялбар хайж олоход туслах шинэ функц танилцуулжээ. (SEJ)

Маркетингийн бусад мэдээлэл

  • Hootsuite үнэгүй планаа байхгүй болгож, бусад багцуудынхаа үнийг нэмж байгаа гэнэ. (Reddit)
  • Shutterstock бүтээлч маркетингт зориулсан шинэ AI боломжуудыг танилцуулжээ. (Insider)
  • Yoast SEO 20.0 шинэчлэл томоохон өөрчлөлтүүдийг авч ирлээ. (SEJ)
  • Microsoft Bing сурталчилгааны орлого 10% өсчээ. (seroundtable)
  • Yandex SEO-н мэдээлэл нийтэд ил болсноор 1,000 гаруй хайлтын системийн хүчин зүйлсийн жагсаалт задарчээ. (SEL)
  • Apple “Business Connect” хэмээх платформ гаргасан нь бизнесийн байгууллагууд Apple Apps дээрх өөрийн мэдээллээ удирдах боломж олгох гэнэ. (AP)

Маркетингийн тайлан, репорт

  1. Tiktok: Маркетерүүдэд зориулсан үнэгүй контент календарь гаргажээ.
  2. LinkedIn: B2B маркетингийн шинэ мэдээлэл, инфографик гаргажээ.
  3. Trends: Wearesocial сошиал медиа өөрчлөлтийн талаарх “Think Forward 2023” тайлан гаргажээ.
  4. СММ: Сошиал медиа менежерүүд дэлгэц харах цагаа хэрхэн бууруулах вэ?
  5. Twitter: 2023 оны контент календарь, кампанит ажил төлөвлөлттэй хамт гаргажээ.
  6. Google: Гүүглийн албан ёсны блог дээр “How Vimeo scaled its Search Traffic” пост нийтлэгджээ.
  7. Pinterest: Стратеги төлөвлөлтийн талаарх шинэ инфографикууд гаргажээ.
  8. Сошиал медиа: Data AI-н 2022 оны сошиал медиа хэрэглээний шинэ тайлан гарчээ. ​
  9. Нөлөөлөгчид: 2023 оны нөлөөлөгчийн маркетингийн талаарх Oglivy-н шинэ судалгаа, тайлан гарчээ.
  10. Хэрэглэгчид: Accenture компаниаас “Metaverse Marketing & E-commerce”-н талаарх шинэ мэдээлэл гаргажээ.
  11. PPC: Сурталчилгаа хийгчид Google Ads-н санал болгож байгаа зүйлсийг яагаад эргэж харах ёстой вэ.
  12. Youtube: Видео бүтээх трэндийн талаарх 2023 оны шинэ мэдээлэл гарчээ.
  13. McKinsey: 2023 оны “State of AI in 2023” шинэ тайлан гарчээ.

2022 оны 12-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 🎙️

  • Tiktok 2022 оны шилдэг Tiktok сурталчилгаануудыг танилцууллаа. (Эндээс дэлгэрэнгүйг)
  • Tiktok “Strengthen Community Safety” кампанит ажлаа эхлүүллээ. (Эндээс)
  • TikTok шинэчлэгдсэн “CAP University Marketing Education” курсээ дахин зарлалаа. (SMT)
  • Tiktok шинэ маркетинг партнеруудаа жагсаалтанд нэмжээ. (Эндээс)
  • Texas муж (дараа нь улс даяар) Tiktok аппыг төрийн байгууллагуудын төхөөрөмж дээр суулгахыг хориглосон шийдвэр гаргажээ. (Эндээс)
  • TikTok “Posted Drafts” буюу шинэ постыг автоматаар драфт болгон хадгалах шинэ функц гаргахаар ажиллаж байгаа гэнэ. (DIW)
  • Tiktok хэрэглэгчдэдээ зориулан “Үүнийг би яагаад харж байгаа билээ? тайлбар хийх” хэсэг гаргахаар туршиж байна. (SMT)

Instagram 📸

  • Instagram гуравдагч аппаас контент хуваалцах “Share to Reels” функц гаргахаар тест хийж эхэлжээ. (Эндээс)
  • Instagram илүү оргинал платформ болох ажлын хүрээнд BeReal-нхтэй ижил элементүүд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. (Эндээс)
  • Instagram хөдөлгөөнт аватаруудыг IG Stories-т ашиглах туршилтыг зарим улсуудад хийж эхэлжээ. (Tвиттер)
  • Instagram апп дотроос пост төлөвлөх функцээ албан ёсоор нэвтрүүлжээ. (IG блог)
  • Instagram “Account Statuses” хэмээх шинэ функц гаргасан нь контентийн зөрчил, нуугдмал хязгаарлалтын мэдээллийг хүргэх юм байна. (Эндээс)
  • Instagram ЖДБизнес эрхлэгчдийн хэрэглэгчидтэй харилцах харилцааг хялбаршуулах “DM labels” гаргахаар туршиж байгаа гэнэ. (SMT)
  • Instagram АНУ болон цөөн хэдэн улсад шинээр “Notes” функц гаргажээ. (NBC)
  • Instagram аккаунтаа халдлагаас хамгаалах, алдсан аккаунтаа буцааж авахад туслах хэрэглэгчийн тусламжийн функцээ гаргажээ. (SMT)

Meta 🩻

  • Meta компани ЕХолбооны мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийн улмаас $275 сая долларын торгууль төлөх болжээ. (TC)
  • WhatsApp өөртөө тэмдэглэл үлдээх боломжтой “message yourself” шинэ функц танилцуулжээ. (DailyMail)
  • Facebook шинээр орлого олох боломж бүхий Stars үйлчилгээгээ танилцуулснаас гадна төлбөрийн босгыг бууруулсан байна. (Эндээс)
  • Facebook-н “Video Insights API” Рийлсийн мэдээллийг багтаадаг болжээ. (Adweek)
  • Meta-гийн хувьд 2023 онд 30 оронд шинээр лайв чат хэрэглэгчийн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. (Блог)
  • WhatsApp одооноос 32 хүн зэрэг дуудлага хийх функцтэй болжээ. (Блог)
  • WhatsApp нэг-удаагийн мэссэж гаргахаар ажиллаж байна. Яг л Snapchat-нх шиг. (Sam)
  • Jobs функц Facebook-с 2023 оны 2-р сард байхгүй болох гэнэ. (Adweek)
  • Meta компани Cambridge Analytica хэргийг $725 сая төлөн хаахаар болжээ. (BBC)
  • Facebook апп дотроос рийлс хийх илүү хялбар аргыг шинээр нэмжээ. (SMT)

Google 🔮

  • Google-н үр дүнгийн тайлангийн хэсэг илүү оновчтой болж эхэлсэн гэнэ. (Эндээс)
  • “Views per Session” болон “Average Session Duration” гэдэг үзүүлэлтүүд GA4-т ордог болжээ. (Унших)
  • Google Хайлтын алгоритмынхаа талаарх шинэ дэлгэрэнгүй мэдээллийг “Office Hours Video”-р танилцуулжээ. (SEL)
  • Google-н “Helpful Content Update Dec 2022” шинэчлэл бүрэн хэмжээгээрээ ажиллаж эхэлжээ. (Унших)
  • 2022 оны 12-р сарын Google Webmasters тайлан гарчээ. (Seroundtable)
  • Google Analytics 4-т газардах хуудасны тайлан нэмэгджээ. (Блог)

Twitter 🐦

  • Twitter таны дагадаггүй хэрэглэгчдийн твитийг түлхүү харуулах “санал болгох” контентдоо илүү анхаарал хандуулна. (Insider)
  • Twitter сурталчилгааны 3 шинэ форматыг танилцууллаа. (SEJ)
  • Twitter Blue iPhone хэрэглэгчдэд бол сард $11 болох гэнэ. Мэдээж Apple-н App Store бодлогоос шалтгаалаад. (Унших)
  • Elon Musk-н хэлснээр хэрэв та нууцлагдмал хязгаарлалтад өртсөн бол Twitter танд мэдэгдэнэ гэнэ. (Унших)
  • Twitter username-г нь хэрэглээнд гаргахын тулд 1.5 тэрбум хаягийг устгана гэнэ. (Insider)
  • Twitter дахин нэг функцээ зогсоосон нь “Twitter Moments”. (Engadget)
  • Twitter брэнд, бизнесийн байгууллагуудад зориулсан алтан шаргал өнгө бүхий Twitter Blue тэмдэгээ гаргажээ. (TC)
  • Twitter шинээр “Public Unique Impression Count” буюу тухайн твитийн хүрсэн хүний тоог харуулдаг болжээ. (SEJ)
  • Twitter нэг твитийн тэмдэгтийн хязгаарыг 4000 тэмдэгт болгох гэнэ. (SMT)
  • Twitter Blue хэрэглэгчид 1 цаг хүртлэх хэмжээтэй бичлэг оруулах боломжтой болно. (Adweek)

YouTube 📼

  • Youtube 2022 оны шилдэг контент бүтээгчид, шилдэг видео болон сурталчилгааг танилцуулжээ. (TC)
  • YouTube, Google-н хамтаар интернэт баримт шалгах ажлыг нь дэмжин $13.2 сая долларын грантыг IFCN-д олгохоор болжээ. (Adweek)
  • Youtube шинээр Shorts засварлах функц нэмжээ. (SMT)
  • Youtube үзэн ядалтын сэдэл бүхий комментийг илрүүлэлтээ сайжруулан 24 цагийн хязгаарлалт хийдэг болжээ. (Эндээс)
  • Youtube лайв стрийминг дээр шинэ эможи reaction нэмжээ. (DIW)

LinkedIn 📟

  • LinkedIn-н “Focused Inbox” функц бүх хэрэглэгчдэд нь нээлттэй болсон байна. (SEJ)
  • LinkedIn шинээр 3 B2B маркетингийн функц нэмсэн байна. (Intelligence)
  • LinkedIn Creator Analytics дашбоарддаа шинэ үзүүлэлтүүд нэмжээ. (Унших)
  • LinkedIn шинэ B2B сурталчилгааны таргеттингийн шинэчлэл хийжээ. (Блог)

2022 оны 12-р сарын топ маркетингийн мэдээлэл📣

  1. Tiktok: Жил бүрийн Трэндийн тайлангаа “What’s next in 2023” нэртэйгээр гаргажээ.
  2. SEO: Google хайлтын үр дүнгийн бүтцийг харуулах “Visual Element” галерейгаа гаргажээ.
  3. Facebook: Сурталчилгааны 70 кампанит ажлын үр дүнд тулгуурлан видео сурталчилгааны зөвлөмжийг гаргажээ.
  4. Маркетинг: Сувгийн маркетингийн хялбар гарын авлага 2023.
  5. Видео: iStock видео маркетингийн платформ 2023 оны трэндийг танилцуулжээ.
  6. Snapchat: Снапчат Gen-Z үеийнхэн бизнесийн байгууллагуудаас юу хүсдэг талаарх шинэ тайлан гаргажээ.
  7. Microsoft: Шинэ жилийн баярын үеэр эрчээ авах 3 үндсэн трэндийг танилцуулсан байна.
  8. YouTube: Подкаст хийх талаар 67 хуудас гарын авлага гаргажээ.
  9. Маркетинг: Контент маркетингийн талаарх хамгийн шилдэг блог, тайлан репортуудыг нэг дороос.
  10. Google: 12-р сарын “Google’s SEO Office Hours” шинэ дугаар.
  11. LinkedIn: ЛинкедИн-н алгоритмын талаар болон платформын ерөнхий мэдээллийг агуулсан жилийн тайлан.
  12. Сошиал медиа: Hootsuite Сошиал медиа трэндийн тайлангаа гаргажээ.
  13. Instagram: 2023 оны трэндийн талаарх шинэ репорт нийтэлсэн байна.
  14. Pinterest: 2023 оны шинэ трэнд, өсөлтийн тайланг гаргажээ.
  15. LinkedIn: Edelman-тэй хамтарсан B2B маркетингийн жил бүрийн тайлангийн 5 дахь дугаар гарчээ.
  16. Хэрэглэгч: Маркетерүүдэд зориулсан 2023 оны хэрэглэгчийн трэндийн тайлан гарчээ.
  17. Маркетинг: 2023 онд маркетингийн захирлуудад тулгарч магадгүй асуудлууд.
  18. SEO: Хэрэг болох үнэгүй SEO хэрэгслүүдийн санг эндээс олоод авч болох юм байна.

2022 оны 11-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 🎶

  • Tiktok таны хадгалж авсан постын талаарх мэдээллийг контент бүтээгчид нь мэдээлэх шинэ функц гаргалаа. (Унших)
  • TikTok-н орлого 2 тэрбум ам.доллараар буурна. Буруутан нь зардлын өсөлт, эдийн засгийн өсөлтийн удаашрал. (Унших)
  • Tiktok цаг уурын өөрчлөлтийн эсрэг глобал кампанит ажил эхлүүлжээ. Хаштаг нь #Climate Actions. (Унших)
  • Tiktok сурталчилгааны үр дүнгийн мэдээлэлдээ хүн ам зүйн үзүүлэлтүүдийг шинээр нэмжээ. (Дэлгэрэнгүй)
  • TikTok энэ оны топ контент бүтээгчдийг танилцуулах Discover List2022 жагсаалтаа гаргалаа. (Дэлгэрэнгүй)
  • Tiktok АНУ-д анхны апп доторх цахим худалдааны шопоо танилцууллаа. (SMT)

Instagram 🧞‍♂️

  • Instagram шинээр Gift sharing функц Instagram reels-д нэмсэн байна. (Эндээс)
  • Instagram зарим хэрэглэгчдэдээ шууд Instagram аккаунтаасаа NFT борлуулах эрх нээж эхэлжээ. (TV)
  • Instagram “Reels төлөвлөх” функц нь 75 хүртлэх өдрийн Рийлсийг урьдчилан төлөвлөх боломжтой юм байна. (Дэлгэрэнгүйг)
  • Instagram шинэ Web Interface гарган хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. (TC)
  • Instagram ердийн зурган пост дээр ая нэмэн видео пост болгон хувиргах функц дээр ажиллаж байгаа гэнэ. (Эндээс)
  • Instagram шинээр “pin to your reels” функц гаргахаар туршиж байна. (Эндээс)
  • Instagram шинээр “Teen Protection” функцууд, чат сануулгыг танилцууллаа. (Эндээс)

Meta 🐳

  • Meta Facebook-н “Professional mode”-г нийт контент бүтээгчдэд нээлттэй болголоо. (Дэлгэрэнгүйг)
  • Meta “Business Messaging Accelerator” програмаа эхлүүлжээ. (SMT)
  • Meta 11,000 ажилтнаа халахаар болсон нь ажиллах хүчнийх нь 13% болж байгаа юм байна. (Mark)
  • Meta ая таних хиймэл оюун ухааны платформ болох “Audio Analytic”-г худалдан авлаа. (Эндээс)
  • WhatsApp “Business Search” функцээ Бразил, Британи, Мексик зэрэг шинэ улсуудад нэвтрүүлснээс гадна төлбөр тооцооны функцыг Бразилд нээжээ. (Эндээс)
  • WhatsApp 1024 хүртлэх тооны хэрэглэгч холбогдох боломжтой Чат групп шинээр гаргалаа. (Дэлгэрэнгүйг)
  • Meta Facebook хэрэглэгчдийн профайлаас шашны, улс төрийн болон бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг устгажээ. (SMT)
  • WhatsApp “Polls” шинэ функц гаргасан нь чат дотор интерактив санал асуулга явуулах боломж олгох аж. (TM)
  • Meta-гийн зүгээс Mark Zuckerberg захирал нь ирэх жил ажлаа өгөх  талаарх мэдээллийг няцлаа. (Дэлгэрэнгүйг)
  • WhatsApp-н хэрэглэгчийн мэдээлэл алдагдснаар бараг 500 сая хэрэглэгчийнх нь мэдээлэл онлайнд зарагдаж байгаа гэнэ. (radar)

Google 🔍

  • Google төлбөртэй сурталчилгааны ижил төстэй хэрэглэгчийн сегментээ хасч байгаа юм байна. (Дэлгэрэнгүй)
  • Google шинээр хайлтын төрөл үүсгэсэн нь хямдралын купон, урамшууллын мэдээлэлд төвлөрөх гэнэ. ( Блог)
  • Google маркетерүүд, сурталчилгаа эрхлэгчдэд зориулсан “Ads Data hub” гаргажээ. (SEL)
  • Google Business Profile Photo үр дүнгийн хэсгийг хасчээ. (Seroundtable)
  • Google “Hangouts” аппаа хааж байгаа гэнэ. (Дэлгэрэнгүй)
  • Google “Ads Editor”-нхээ хувилбар v2.2-г гаргажээ. Энд зорилтот хэрэглэгчдийн оновчлол болон 11 шинэ функц нэмэгдсэн байна. (Дэлгэрэнгүйг)
  • Google аналитикийн GA4 тайландаа шинэ нэмэлт боломжууд нэмжээ. (Дэлгэрэнгүйг)
  • Google сурталчилгааны Youtube кампанит ажлын frequency буюу давтамжийн мэдээллийг гаргадаг болжээ. (SEJ)
  • Google-н Search Console шоппинг таб жагсаалт гаргах функц нэмжээ. ( Блог)
  • Google сурталчилгаа эрхлэгчдэд санал болгож буй өөрчлөлтийг автоматаар тохируулах функцыг идэвхжүүлсэн тохиолдолд $100-н сурталчилгааны эрх олгож байгаа гэнэ. (Унших)
  • Google хайлтын үр дүнг эрэмблэх системийнхээ талаар шинэ гарын авлага гаргажээ. (Унших)

Twitter 🐧

  • Twitter Crypto хэтэвчийнхээ хөгжүүлэлтийг түр зогсоожээ. (WG)
  • Musk “Activist Group”-үүдийг сурталчилгааны орлогын бууралтанд буруутгалаа. (TC)
  • #RIPTwitter тренд, ажилтнууд нь массаар ажлаа орхих гэх мэт асуудлууд Твиттерийн эргэн тойронд. (CNBC)
  • Twitter шинэ функц танилцуулахаар ажиллаж байгаа нь урт Твитийг автоматаар хуваан “threads” болгох юм байна. (TC)
  • Twitter end-to-end encryption DM-г гарган “source of the tweet” хэмээх функцыг хаахаар төлөвлөж байгаа гэнэ. (SEJ)
  • Twitter шинээр хөх, алтан шар болон саарал өнгө бүхий баталгаажуулах тэмдэгүүдийг гаргаж эхэлжээ. (TG)
  • Elon musk-н twitter 2.0 нь дуудлага, нууцлал бүхий чаттай болох бөгөөд Signal апптай хамтрах гэнэ. (Insider)

YouTube 🎥

  • Youtube шинээр онлайн маркет гаргах бөгөөд Streaming үйлчилгээ гол бүтээгдэхүүн нь байх гэнэ. (Эндээс)
  • Youtube хайлтын үр дүнгийн мэдээллийг илүү олон хэл дээр гаргахаас гадна Channel-н шинэ загварыг гарган танилцууллаа. (SEJ)
  • YouTube контент бүтээгчид хамтран стийминг хийх функцыг зөвхөн мобайл апп дээрээ гаргасан бөгөөд одоогоор суурин компьютерт ийм боломж гаргах төлөвлөгөө байхгүй гэнэ. (Блог)
  • Youtube лайвстриймын талаарх асуулт, хариултын шууд нэвтрүүлгүүд хийж эхэлжээ. (GSM)
  • YouTube ухаалаг зурагт дээрээс YT shorts үзэх боломжийг нээхээр ажиллаж байна. (Блог)
  • Youtube комментийн орчуулга, ухаалаг хариултыг илүү олон хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна. (SEL)
  • Youtube Music to Shorts функцээ өргөжүүлэн 60 секунд хүртлэх урттай ая дууг оруулах боломжтой болгожээ. (Унших)
  • Youtube шинээр шоппинг функцыг Shorts дээр нэмэх туршилт хийж эхэлжээ. (TC)

Snapchat 😶‍🌫️

  • Snapchat Амазонтой хамтран шинэ AR filter болон lense-г бүтээгдэхүүн туршиж үзэхэд зориулан гаргажээ. (Sisat)
  • BigCommerce болон Snapchat хамтран АНУ-н бизнесийн байгууллагуудад шопоо Snapchat-тай холбоход нь туслаж байгаа гэнэ. (SEL)
  • Snapchat шинэ bitmojis, AR filter болон Garment Filter-үүдийг Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулан гаргажээ. (SMT)
  • Disney болон Snapchat хамтран Аватар киноны шинэ ангид зориулсан AR filter гаргажээ. (MD)

LinkedIn 👨‍💻

  • LinkedIn баталгаажсан мэдээлэл гэсэн функц болон Account нээгдсэн он сарыг харуулахаар ажиллаж байна. (Дэлгэрэнгүйг)
  • LinkedIn Github-тай хамтран Код бичих сургалтын хөтөлбөрийг LinkedIn Learning-д нэмэх гэнэ. (Дэлгэрэнгүй)
  • LinkedIn байгууллагууд, брэндийг хуурамч хаягуудаас хамгаалах зорилго бүхий “Brand Safety Hub-г гаргажээ. (Дэлгэрэнгүй)
  • LinkedIn пост урьдчилан төлөвлөх шинэ функц гаргажээ. (Эндээс)

Pinterest 📌

  • Pinterest-н гаргасан өмнө нь зөвхөн урилгаар ашигладаг байсан Shuffle апп нийтэд нээлттэй болжээ. (TC)
  • Pinterest хамгийн сүүлийн алгоритмын өөрчлөлтийнхөө талаарх мэдээлэл гаргажээ. (SMT)

Маркетингийн бусад 📣

  • Apple шинэ сурталчилгааны байршил гаргасан нь Today Tab болон бүтээгдэхүүний хуудас дээр байх аж. (SEJ)
  • Signal шинээр Snapchat-ынх шиг сторис функц нэвтрүүлжээ. (Axios)
  • Өмнө нь зөвхөн хаалттай хүрээнд ашиглагддаг байсан Microsoft-н Video сурталчилгааг нийтээр ашиглах боломжтой болжээ. (SEJ)
  • Spotify шинээр Video Podcast гарган танилцуулжээ. (TB)
  • Clickup болон Hubspot стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. (PRN)
  • Энэ жил АНУ-д хар Баасан гарагийн борлуулалт рекорд тогтоож $9 тэрбумд хүрчээ. (CNBC)

2022 оны 11-р сарын топ маркетингийн мэдээлэл

  1. Контент бүтээгчид: Meta контент бүтээгчдийн зах зээлийн талаарх шинэ маркетингийн тайлан гаргажээ.
  2. Tiktok: Энтертэймент салбар болон цахим худалдаа хэрхэн амжилттай хамтран ажиллаж байгаа талаарх маркетингийн тайланг гаргажээ.
  3. Tiktok: “Tiktok Works” хэмээх сурталчилгаа, маркетингийн талаарх шинэ цувралуудыг гаргаж эхэлжээ.
  4. Ebay : Энэ баярын улиралд хүмүүс хэрхэн худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа талаарх маркетингийн тайлан гарчээ.
  5. LinkedIn: Байгууллагын борлуулалтын контентийг хэрхэн хийх, хэрхэн LinkedIn дээр өсөлт гаргах талаарх шинэ заавар гарын авлагыг гаргажээ.
  6. Snapchat: Trends & Opportunities хэмээх энэ шинэ жилийн үеэр амжилттай ажиллах гарын авлага гаргажээ.
  7. Баярын улирал: Meta шинээр Holiday Marketing-н бичил вэб хуудас, гарын авлага гаргажээ.
  8. Сурталчилгаа: Энэ оны 10-р сараас эхлэн сурталчилгааны зардал буурч байгаа талаарх шинэ репорт нийтлэгджээ.
  9. Pinterest ямар контентийг хязгаарладаг талаарх мэдээллийг ил тод байдлын тайландаа тусгасан байна. (Тайланг эндээс)
  10. Snapchat: AR болон түүний ирээдүйн боломжийн талаарх тайлан мэдээлэл гаргажээ.

11-р сар асуудалтай сар байлаа, гэхдээ

Тэмдэглэлт баярууд, Black Friday, Cyber Monday гээд олон зүйлс маркетерүүдийг маань нойргүй хонуулсан байх.

Гэхдээ л Reels төлөвлөх боломж, LinkedIn төлөвлөх шинэ функц, YouTube-н 60 аудио ашиглах боломж гээд хэрэгтэй зүйлс ихтэй байжээ.

2022 оны 10 сард сошиал медиад юу болов? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok 🎶

  • Tiktok АНУ-д Live shopping функц нэмэхээр ажиллаж байна. (CNET)
  • TikTok зураг засах 7 шинэ функц танилцуулахын хамт Инстаграмтай ижил зургийн Image Mode-г гаргасан. (Унш)
  • Tiktok World Event 2022 арга хэмжээнийхээ үеэр Creator Marketplace-н шинэчлэл, сурталчилгааны шинэ багцууд танилцууллаа. (SMT)
  • Tiktok цахим худалдааны салбарт илүү идэвхтэй оролцохоор төлөвлөж байна. (MD)
  • Tiktok контент бүтээгчдэд орлогоо нэмэгдүүлэх боломж олгох Monetisation Feature-г танилцууллаа. (TB)
  • Tiktok төлбөртэй сурталчилгааны шинэ формат болох “Smart Performance Campaign”-г танилцууллаа. (Эндээс)
  • TikTok TikTok live ашиглах хэрэглэгчдийн насны хязгаарыг дээшлүүллээ. (Унш)
  • TikTok онлайн тоглоомын тусдаа апп гаргалаа. (Унших)
  • Tiktok жижиг, дунд бизнес эрхлэгчид, маркетерүүдэд зориулсан “Tiktok Academy”-г танилцууллаа. (Эндээс)

Instagram 🧌

  • Instagram шоппинг табаа Home Screen-с салган байршуулах туршилт хийж эхэлсэн. (TC)
  • Instagram хэрэглэгчдийнхээ Profile болон Feed-д байршуулах сурталчилгааныхаа тоог нэмэгдүүлсэн. (SEJ)
  • Instagram хэрэглэгчдийн профайлд нэгээс дээш тооны линк холбоос байршуулах туршилт хийж эхэлсэн. (SMT)
  • Instagram Creator “Media Kit”-дээ шинэчлэл тогтмол хийж эхэлсэн байна. (Унших)
  • Instagram “Achievement Badges” хэмээх тэмдэгийг Рийлс бүтээгчдийг идэвхжүүлэх зорилгоор гарган туршиж байна. (PP)
  • Instagram хэрэглэгчид нь хамтран Рийлс бүтээх, засварлах шинэ функцыг туршиж байна. (Эндээс))
  • Instagram шууд аппаасаа постууд, рийлс урьдчилан цаг товлон төлөвлөх функцыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн. (TC)
  • Instagram контент бүтээгчдэд зориулан хамтын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломж бүхий “Creator Portfolios”-г танилцуулахаар төлөвлөж байна. (SMT)
  • Instagram-н тэргүүн IG Reels болон Зургийн хүртээмж илүү тогтвортой болсон гэж мэдэгдлээ. (PP)
  • Instagram шинэ жилийн хямдрал, урамшуулал угтан, маркетерүүдэд зориулсан зөвлөмж гаргажээ. (SMT)

Meta 🧞‍♂️

  • Meta мэссэнжерийн Call Ad-даа шинэ функц нэмсэн байна. (Унших)
  • Facebook аккаунт хооронд шилжихэд хялбар болгох өөрчлөлт хийжээ. (Унших)
  • Facebook хэрэглэгчдийн news feed дээр “show more or show less” функцыг идэвхжүүллээ. (Эндээс)
  • Meta Facebook Reels, Видео сурталчилгааны шинэ функцууд нэмлээ. (Унших)
  • Facebook-н Сурталчилгааны бодлогын нэр “Meta Standard Policies” болон өөрчлөгдсөн байна. (SEL)
  • Meta “Instant Articles”-г дэмжихээ зогсоолоо. (Axioms)
  • WhatsApp мэссэж илгээснээс 15 минутын дотор ашиглах “Edit Товч”-г туршиж байна. (AP)
  • Facebook группт шинэ функцууд нэвтрүүлсний дотор групп дотор Reels хийх боломж байлаа. (FB)
  • Meta “Branded Content” тагийг бүх FB Reels-т ашиглах боломжтой болсон. (Эндээс)
  • Meta Английн шүүхийн шийдвэрээр Giphy-г буцаан худалдах боллоо. (CNBC)
  • Meta зорилтот хэрэглэгчийн сонголтыг автоматжуулах “Advantage +” шоппинг сурталчилгааны кампанит ажил үүсгэх шинэ функцыг гаргалаа. (FB)
  • Meta оюуны өмчийн зөрчлийг илрүүлэхэд туслах шинэ функцыг танилцууллаа. (FB)

LinkedIn 🌵

  • LinkedIn шинэ 3 өөрчлөлтийг LinkedIn Page-д зориулан гаргалаа. (SEJ)
  • LinkedIn шинээр сурталчилгааны формат гаргасан нь “Document Ads”. (DIW)
  • LinkedIn видеонд автоматаар хадмал оруулах боломжтой болгожээ. (SEJ)
  • LinkedIn хиймэл оюун ухаан ашиглан ажиллах шинэ хамгаалалтын функцыг танилцууллаа. (Info)
  • LinkedIn зураг болон бичлэгт Page & Хэрэглэгчийг меншн хийх стикерийг танилцууллаа. (SMT)
  • LinkedIn ажил олгогчдын ажлыг хөнгөвчлөх шинэ функц танилцуулжээ. (TT)

Google 🔍

  • Google Search-тэй холбоотой бүх мэдээлэл “Google Search On” арга хэмжээн дээр зарлагдлаа. (SEJ)
  • Google-н зүгээс Google Tag-аа сурталчилгаа, аналитиктайгаа интеграци хийжээ. (Унших)
  • Google компани Google Ads API 2023-аа гаргах хугацаагаа зарлалаа. (Seroundtable)
  • Google Analytics тайлангаас Store Visits-н тайлан хасагдсан байна. (SEJ)
  • Google-н Display Ads-н илүү боловсронгуй болжээ. (SEJ)
  • Google хайлтын үр дүнгийн хэсэгт сайтын нэр, Favicon логог нь харуулдаг болжээ. (Унших)
  • Google Ad-н First Party Cookies хэрэглэгчийн мэдээллийг таних боломжтой болжээ. ( Блог)
  • Google Ads сурталчилгааны Youtube Conversion кампаниас контент таргетингийн функцийг хасчээ. (SEL)
  • Google Webmaster гарын авлага Google Search Essentials хэмээх нэртэй болж шинэ агуулгаар баяжижээ. (Seroundtable)
  • Google Data Studio-г одооноос Looker Studio гэх болсон байна. (SEL)
  • Google Ads хэрэглэгчдэд зориулсан “Sponsored” тэмдэгээ тод хар болгосон байна. (SEL)
  • Google “Audio Ads” сурталчилгаагаа бүх сурталчилгаа эрхлэгчдэд нээлттэй болгожээ. (Унших)
  • Google-н “My Ads Center” нийтэд хүрч эхэлжээ. ( Блог)
  • Google Ads үр дүнгийн тайлангийн 3 шинэ багана нэмжээ. (Seroundtable)
  • Google Ads-н видео сурталчилгааны 5 шинэ загвар гарчээ. (SEJ)
  • Google Analytics 4 нүүр хуудсаа шинэчлэн, 5 шинэ функц нэмжээ. (Дэлгэрэнгүй)

Twitter 🐧

  • Twitter 2 төрлийн шинэ видео шинэчлэл хийлээ: Дэлгэц дүүрэн видео болон хайлтын хуудсанд илүү их видео байршуулсан байна. (Дэлгэрэнгүй)
  • Twitter Андройд үйлдлийн системд зориулсан DM шинэ UI танилцуулжээ. (Дэлгэрэнгүй)
  • Twitter энэ Твитийн screenshot-г биш бодит твитийг нь түгээнэ үү гэсэн сануулга гаргадаг болжээ. (Блог)
  • Twitter #хаштагийг холбоосгүй болгохоор ажиллаж байгаа гэнэ. (9to5)
  • Twitter хэрэглэгчийн username-г дурьдахийг хаах функцыг туршиж байгаа гэнэ. (Дэлгэрэнгүй)
  • Twitter хэрэглэгчдийхээ хоорондын харилцааг идэвхжүүлэх зорилго бүхий Audio Chats-г танилцууллаа. (Tweet)
  • Elon Musk Twitter-г худалдан авч CEO & CFO-г халлаа. (SEJ)
  • Twitter Campaign Planner-аа нэмж шинээр 15 улсад нэвтрүүллээ. (SEJ)

Youtube 📸

  • YouTube Shorts-д IG & Tiktok-нх шиг дуу оруулах функцтэй болжээ. (Блог)
  • YouTube автомат хадмал оруулах функцээ сайжруулах зорилготой шинэ функц нэмжээ. (SMT)
  • YouTube суваг бүрт username-тэй болох боломжийг нээж өгчээ. Өмнө нь зөвхөн цөөн хэдэн Creators л ийм боломжтой байсан юм. (Блог)
  • YouTube шинэчлэгдсэн Analytics UI-г YouTube Studio аппдаа нэмжээ. (SMT)
  • YouTube шинэ Podcast Advertising Channel-аа илүү олон байгууллагуудад хүртээмжтэй болгожээ. (Reuters)
  • Youtube Live Video, Shorts болон Видеог тусад нь ТАБуудад хуваах өөрчлөлт хийж эхэлжээ. (Adweek)
  • YouTube эрүүл мэндийн чиглэлийн youtuber-уудыг баталгаажуулан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах эрхтэй болгож эхэлжээ. (Блог)

Бусад 📣

  • WordPress Gutenberg 14.2 шинэчлэгдсэн UX-тэй болжээ. (SEJ)
  • Microsoft Advertising 6 шинэчлэл танилцуулж, шинэ зах зээлд нэвтэрчээ. (Дэлгэрэнгүй)
  • Google, Apple, Meta, Amazon болон Microsoft хамтдаа дуу хоолой таних технологийг сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ. (SEJ)
  • Google Meets автоматаар уулзалтын тэмдэглэл гаргадаг болох гэнэ. (TC)
  • Tiktok мэдээ, мэдээлэл авахаар уг платформыг хэрэглэдэг хэрэглэгчдийн хувь 3%-с 10% болон өсчээ. (YF)
  • Zoom календарь, имэйлийн функц нэмэн Google & Office-той өрсөлдөхөөр төлөвлөж байгаа гэнэ. (TV)
  • Amazon-н сурталчилгааны бизнес өнгөрсөн улиралд $9.5 тэрбумын орлого олсон байна. (DD)
  • Google Ads орлого 6% өссөн бол Microsoft Bing Ads орлого 16% өссөн байна. (SE)
  • Amazon видео сурталчилгааны шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргажээ. (Дэлгэрэнгүй)

2022 оны 10-р сард гарсан заавал унших ТОП 10 маркетингийн мэдээлэл!

  1. Tiktok: Бизнесийн байгууллагуудад зориулсан 17-хуудас “Holiday Marketing” гарын авлага гаргажээ.
  2. Контент бүтээгч: Adobe-н шинэ “Creator Marketing” тайлан гарчээ.
  3. Сурталчилгаа: Байгууллагуудын сурталчилгааны зардал саруудаар хэрхэн өөрчлөгддөг талаарх сонирхолтой тайлан нийтлэгджээ.
  4. Хэрэглэгч: Саяхны энэхүү тайлангаас Gen-Z-үүдийн “Одоо ав, дараа төл” төлбөрийн форматын хэрэглээг харж болно.
  5. Snapchat: AR-н технологи хэрэглэгчдийн худалдан авалтанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх тайланг Snapchat гаргажээ.
  6. Tiktok: Сурталчилгаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд зориулсан ил тод байдлын тайланг гаргажээ.
  7. Нөлөөлөгч: Ирэх жилүүдэд ялангуяа 2023 онд нөлөөллийн маркетингийн өсөлтийн талаарх шинэ репорт нийтлэгдсэн байна.
  8. Хэрэглэгч : Контент ашиглан өөр, өөр хэрэглэгчийн персонаг хэрхэн онилох талаарх сонирхолтой гарын авлагыг эндээс.

ТикТок Photo Mode буюу Инстаграм хуулбарыг гаргалаа

TikTok хэрэглэгчдэдээ зориулан видео, аудио, зураг, текст засварлах хэд хэдэн шинэ боломжуудыг нэмжээ. Видеог нэгтгэх, танах, хуваах, хурдлуулах болон удаашруулах, аудиог танах, хасах, үргэлжлэх хугацааг тохируулах гэх мэт. https://newsroom.tiktok.com/en-us/editing-tools

Twitter хэрэглэгчид нэг твийтэд зураг, бичлэг, GIF хамтад нь оруулах боломжтой шинэ функц нэмжээ. https://twitter.com/TwitterSup…/status/1577729271002533921

Facebook хэрэглэгчид нь өөрийн NewsFeed дээрээ ямар постыг илүү их хармаар байгаа болон аль постуудыг нь багасгах тохиргоог өөрсдөө хийх сонголтыг гаргажээ. Энэхүү сонголт мөн Reels дээр ч туршигдаж байгаа юм байна. https://techcrunch.com/…/facebook-new-ways-customize…/

2022 оны 9 сард сошиал медиад юу болов? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Meta:

✅ Meta Facebook болон Instagram-д төлбөртэй хувилбар гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. 
✅ Meta Connect эвэнт 10-р сарын 11-нд болохоор зарлагдлаа. 
✅ Meta шинэ төрлийн end-to-end encryption-г Messenger, IG Chat-д туршиж байгаа гэнэ. 
✅ Meta Reddit-нх шиг гишүүдийн чатыг Facebook группт танилцуулахаар төлөвлөж байна. 
✅ Meta Creators-т зориулан Facebook хуудсаа хөгжүүлэх хэд хэдэн шинэ боломжууд танилцуулжээ.
✅ Facebook шинэ төрлийн хамтарсан сурталчилгааг танилцууллаа. 
✅ Meta гуравдагч аппаас Reels-г нийтлэх боломжтой API-г гаргалаа. 

Tiktok:

✅ TikTok BeReal-н хуулбар болох “Tiktok Now” шинэ функцээ танилцууллаа. 
✅ TikTok хэд хэдэн оролцогчтой Live видео хийх боломжоо илүү олон хэрэглэгчдэд нээж эхэллээ. 
✅ Tiktok-н бүх хэрэглэгчид коммент dislike товчийг ашиглах боломжтой боллоо.
✅ Tiktok видеоны тайлбар текстийн тэмдэгтийн тоог нэмсэн байна.

Instagram:

✅ NFT-г Instagram, Facebook аль алинд нь холбон пост хийх боломжтой боллоо. 
✅ Instagram эвэнтийн шинэ функц дээр ажиллаж байна. 
✅ Instagram хэрэглэгчид нь өөрийнхөө өмнө нь хийсэн постоо дахин share хийх функцыг нэвтрүүлэхээр туршиж эхэллээ. 
✅ Instagram Рийлс-д зориулсан “Add Topics” функцыг туршиж эхэлсэн байна.  
✅ Instagram Shopping функцуудээ хасч эхэлжээ. 
✅ Instagram Stories-т 60 секундээс уртгүй бол видеог хэд хэд хувааж оруулдагаа зогсоожээ. 

Google:

✅ Google Хайлтын үр дүнгийн хэсэгт “Quick Read” болон “5-min read” гэсэн шошго байршуулан туршиж байна. 
✅ Google хэрхэн “Meta Descriptions” сайжруулах талаарх жишээнүүдийг танилцууллаа. 
✅ Google шинээр “Ads setups & Ad group” тохиргооны сонголтуудыг танилцууллаа. 
✅ Google газардах хуудас нь шаардлага хангахгүй сурталчилгааг батлахгүй байх бодлогыг энэ сараас хэрэгжүүлж эхэлнэ.
✅ Google шинээр HTTPS тайланг Google Search Console-д нэмжээ. 

LinkedIn:

✅ LinkedIn нь Meta, IBM, Oracle-тай хамтран мэргэжлийн сертификат олгох хичээлүүдийг санал болгож эхэлсэн байна. 
✅ LinkedIn өөр дээрээ пост төлөвлөх сонголтыг туршиж байна. 
✅ LinkedIn гишүүддээ ажлын шинэ байрны талаарх мэдээллийг хүргэдэг функцыг танилцууллаа. 
✅ LinkedIn “Focused Inbox” хэмээх мэссэжээ удирдах шинэ функц гаргажээ. 

Twitter:

✅ Twitter Circle-г бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой боллоо. 
✅ Twitter-н шинэ подкаст функц Twitter Blue iOS хэрэглэгчдэд хүрч эхэллээ. 
✅ Twitter “Add Alt Text to your Images” сануулгыг нийтэд хүргэж байна. 

YouTube:

✅ YouTube боловсролын байгууллагуудад зориулан ad-free тоглуулагч гаргажээ. 
✅ YouTube Music өөрийн дуугаа Instagram Stories-т нийтлэх боломжтой болгожээ. 
✅ YouTube шинээр босоо формат бүхий сурталчилгааны байршлыг YouTube Ads-т танилцуулжээ. 

Бусад:

✅ Adobe Figma-г $20 тэрбум ам.доллараар худалдан авлаа.
✅ Canva шинээр Visual Worksuite хэмээх үйлчилгээг танилцуулжээ. 
✅ Pinterest шинэ идэвхжүүлэлтийн кампанит ажил эхлүүлжээ. Нэр нь “Don’t don’t yourself”. 

Meta Creators-т зориулан Facebook хуудсаа хөгжүүлэх хэд хэдэн шинэ боломжууд танилцуулжээ:

❶ Creator Endorsement: Өөрийн дагагчдаа бусад хүмүүсийн хуудсыг дагах урилга илгээх боломжтой болжээ.

❷ Toп Fan-үүдээ автоматаар mention хийн пост, стори хийх шинэ боломжтой. Яг группт шинэ гишүүдийг mention хийж пост хийдэгтэй ижил.

❸ Зөвхөн топ Fan-үүддээ зориулан пост хийх боломж.

❹ ‘Rising Creator’ тэмдэгтэй болсноор хүмүүст хүрэх хүртээмжээ нэмэгдүлэх боломж.

Facebook Community Chats хэмээх шинэ функц танилцуулсан нь Facebook группт текст, аудио, видео чат ашиглах боломжийг нээжээ. Discord хэлбэрийн аудио мэссэж илгээх боломж бүхий уг функц нь чатыг ангилах, зөвхөн админ хоорондын гэх мэтээр ашиглаж болох гэнэ.

Органик хүртээмж: 2022 онд.

👉 Instagram = 13.51% 🤔 (жилийн өмнөхтэй харьцуулахад 29% буурсан) 
👉 Facebook = 8.60% 😳 (жилийн өмнөхөөс 9% буурсан)

Эндээс анхаарал татаж байгаа зүйл нь юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд харж байсан үзүүлэлтүүдтэй харьцуулахад 8.6% гэдэг бол Facebook-ийн хувьд маш сайн үзүүлэлт байхаар харагдаж байна. 🤪 
Өмнөх жилүүдийн судалгааны үр дүнгээс харахад Facebook-ийн дундаж органик хүртээмжийг 1-6% хооронд л гаргасан байдаг.

Харин энэ үзүүлэлтийн хувьд Socialinsider-с 2021 оны 7-р сараас 2022 оны 7-р сарын хооронд нийтлэгдсэн 613,013 Facebook пост, 320,187 Instagram пост, нийт 933’200 сошиал медиа постын үр дүнд тулгуурлан гаргасан үзүүлэлт юм байна. 

Яг бодит байдал дээр Таны удирдаж буй Page-н хувьд органик хүртээмж ямар түвшинд байна? 8,6%-с их үү эсвэл бага уу?

Уг үзүүлэлтийг тооцож гаргахын тулд постын нийт хүртээмж (Organic Reach)-г Page-нхээ нийт дагагчид(Like)-ынхаа тоонд хувааж, 100-аар үржүүлээд гаргаарай.

Жишээ нь манай Facebook (https://www.facebook.com/nathousecreative) хуудасны хувьд өнгөрсөн 8-р сарын 10-наас хойш нийтлэгдсэн постуудын хувьд органик хүртээмж дунджаар 14,4% байна. Нийтлэгдсэн постууд дунджаар манай хуудасны нийт 47000 дагагчийн 14%-д нь хүрч байна гэсэн үг. 8,6%-тай харьцуулахад боломжийн :). Та ч гэсэн энэ үзүүлэлтийг заавал гаргаж хараарай.

Уг судалгааны үр дүнгээс өөр нэг чухал үзүүлэлтийг харах боломжтой нь Engagement Rate Буюу Оролцооны үзүүлэлт. Нийт engagement-г (reaction, share, comment гэх мэт хариу үйлдлийн нийлбэр) постын хүртээмж/reach-д хувааж, 100-аар үржүүлж гаргасан үзүүлэлт. 

Engagement Rate 2022 онд: 

👉 Instagram = 3.35% 🥺
👉 Facebook = 1.4% 😬

Эндээс харвал дунджаар танай постыг харсан нийт хүний 1-3% нь л хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг. Мөн л байгууллагынхаа Facebook хуудасны сүүлийн сарын нийт постын дундаж Engagement Rate-г тооцож гаргалаа. 4,9%! 20 хүн тутмын нэг нь л хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг.  👎🏻

ГЭХДЭЭ, Socialinsider-с уг судалгааны үр дүнд хавсаргасан анхааруулгыг мөн танд хүргэе:

Хэт нийтэд зориулсан сошиал медиа үзүүлэлтүүдэд автахаас сэргийл. Мэдээж органик хүртээмж, оролцоо өндөр байх нь САЙН ч, маркетеруудын хувьд үүнээс илүүг харж төлөвлөх нь зүйтэй. 
Органик постыг хэрэглэгчидтэй тогтвортой харилцаа тогтоох, постын төрөл, сэдвийг харьцуулах, туршиж үзэхэд ашиглахад буруудах зүйл үгүй. 
Гэхдээ үүнээс гадна хэрэглэгчдийн коммунити бий болгох, хэрэглэгчийн үйлчилгээгээ шинэ түвшинд гаргахад Facebook группийг ашигла. Нөгөө талаас хандалт, сэжим болон борлуулалт гэсэн хамгийн чухал 3 үзүүлэлтэд гол анхаарлаа хандуулсан төлбөртэй сурталчилгаа тун чухал шүү.

Судалгааны дүнг:
https://www.socialinsider.io/blog/social-media-reach/

Public группууд Page шиг ажиллаж эхэлнэ.

Facebook 9-р сарын 5-наас эхлэн public группуудэд өөрчлөлт оруулжээ. Хамгийн гол өөрчлөлт нь бүх “гишүүд” нь “дагагч” болно гэнэ. “Хүмүүс NewsFeed дээрээ тухайн группт нийтлэгдсэн постуудыг хүлээж авч байхын тулд нэгдэж гишүүн болох биш дагахад л хангалттай.” Private группийн хувьд гишүүд хэвээрээ гэнэ.

Та нээлттэй/public групп удирддаг бол ямар нэг өөрчлөлт хийх шаардлагагүй юм байна. Уг өөрчлөлт автоматаар хийгдэнэ. Энэхүү өөрчлөлтийн сайн тал нь гэвэл, таны удирддаг нээлттэй групп дэхь постуудын хүртээмж нэмэгдэх магадлалтай. Энэ нь ч сүүлийн үед Мета таны дагаагүй ч танд хэрэгтэй гэж үзэж буй постуудыг харуулах “санал болгох” функцдээ анхаарал тавих болсонтой нийцэж байна. 

Та өөрийн удирддаг группийн хувьд зөвхөн гишүүддээ зориулсан хаалттай байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол private групп болгон өөрчлөх боломжтой.

✅ Гэхдээ ийм өөрчлөлт хийхээсээ өмнө анхаарах ёстой зүйл бас бий. Танай группийн гишүүд (удахгүй дагагчид) групп дэх постыг цааш нь түгээх/share хийх боломжгүй мөн private групп болгон өөрчлөсөн тохиолдолд буцаагаад public групп болгох боломжгүй шүү.

Тэгэхээр одооноос Page болон Public группийн хооронд ялгаа бараг байхгүй болж байна гэж болохоор болж байх шиг?!?Таны хувьд энэ өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна? Миний хувьд Private/Хаалттай группийг илүүд үздэг. Нээлттэй групп удирдаггүй дээ бараг. Жишээ нь Сошиал маркетерүүдэд зориулсан Сошиал медиа маркетинг | Facebook групп бий.

2022 оны 8 сард сошиал медиад юу болов? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Tiktok:
✅ TikTok апп доторх хайлтыг илүү сайжруулах өөрчлөлтүүд хийж эхэлжээ! 
✅ Tiktok Tiktok Stories-г Instagram, Facebook-т түгээх шинэ функцыг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тоглоомын дүрмийг өөрчлөх өөрчлөлт үү! 
✅ TikTok танд ойр байрлах бизнесийн байгууллагуудын контентийг танд харуулах “nearby feed”-г туршиж эхэлжээ. 
✅ TikTok контент бүтээгч, хэрэглэгчдэд хэн тэдний видеог “дуртай” цэсэндээ нэмснийг мэдэгддэг болжээ.

Instagram:
✅ Instagram хэрэглэгчдэд “санал болгох” контентийг хэрхэн сонгож авдаг талаараа тайлбар мэдээлэл гаргасан байна.✅ Instagram NFTs платформоо 100 улсад түүний дотор манай улсад нэвтрүүлжээ. 
✅ Instagram шинэ наалт, IG-FB крос пост хийх боломж болон FB reels үр дүнгийн үзүүлэлтүүд гэх мэт шинэ функцууд танилцууллаа. 
✅ Reels-ээ Creator Studio-гээс шууд бэлтгэн, хугацаа тохируулан нийтлэх боломжтой боллоо.  
✅ Instagram хэрэглэгчдэдээ QR код ашиглан контентууд түгээх, хуваалцах боломж гаргажээ.

Meta:
✅ Facebook ирэх 10 дугаар сараас live-shopping функцээ зогсоох гэнэ. Ердийн лайв энд хамаарахгүй шүү!✅ Messenger end-to-end encryption-тэй болж шинэ функцууд нэмэгдсэн байна. 
✅ Meta сурталчилгааны автоматжуулсан оновчлолыг илүү сайжруулсан “Meta Advantage”-аа танилцууллаа. 
✅ Facebook хэрэглэгчдийн санал гомдлыг хүлээн авах Хэрэглэгчийн үйлчилгээний хэсгийг шинээр нэмж байгаагаа зарлалаа.

Twitter:
✅ Twitter утасны дугаараа баталгаажуулсан аккаунтуудад олгох тэмдэг гаргахаар туршиж эхэлжээ. Хэн нь бот, хэн нь бодит хэрэглэгч болохыг ялгах оролдлого бололтой. 
✅ Twitter шинээр Twitter Pixel болон Conversions API гаргажээ. Twitter албан ёсоор Podcast-тай болсон байна. 
✅ Twitter “Tweet Tiles” хэмээх шинэ формат туршиж байгаа юм байна.

LinkedIn:

✅ LinkedIn постууд дээр ашиглах Link sticker танилцуулсан, дажгүй л харагдаж байна билээ.
✅ LinkedIn апп доторх хайлтын системдээ сайжруулалтууд хийжээ. 
✅ LinkedIn хариу комментуудаас сонгон pin хийж функц гаргасан байна.

YouTube:
✅ YouTube видео зүүм хийж үзэх функц нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. 
✅ YouTube Tiktok-нх шиг “Бичлэгээр коммент оруулах” функц нэвтрүүллээ. 
✅ YouTube Shorts татаж авсан тохиолдолд тамгатай татагддаг болжээ. 
✅ YouTube подкастанд зориулсан тусдаа хуудас нээлээ. https://www.youtube.com/podcasts хуудас нь одоогоор зөвхөн АНУ-д нээлттэй байгаа юм байна.

Бусад:
✅ Clubhouse эргэн ирэлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд томоохон өөрчлөлтүүд хийгдэх бололтой. 
✅ Apple компани iPhone, iPad дээр харуулах сурталчилгаагаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. 
✅ BeReal хэмээх шинэ сошиал медиа апп 10 сая идэвхтэй хэрэглэгчидтэй болжээ.

Мета өмнөх Stories-г Reels-т хөрвүүлэх, үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээлэл харах гэх мэт Reels-н шинэ функцуудыг танилцууллаа.

Богино видео хөгжүүлэлтийн чиглэлд анхаарлаа хандуулан, TikTok-н өрсөлдөөнийг тогтоон барих арга хэмжээний хүрээнд Мета компани Facebook болон Instagram-н Reels-н шинэчлэлүүдийг танилцууллаа. Үүнд: өмнөх Stories-с автоматаар шинэ Reels-үүд үүсгэх боломж, түүнчлэн үр дүнгийн илүү дэлгэрэнгүй мэдээллүүд, “Add Yours” стикерүүдийн нэмэлт боломжууд багтжээ.

Эдгээр шинэ функцуудыг хэрхэн ашиглах вэ?

Хамгийн чухал шинэчлэл нь “Add Yours” стикерийг зөвхөн Сторид биш Reels-т мөн ашиглах  боломжтой болгосон нь байлаа. Ингэснээр мэдээж Reels-н хүлээн авах хариу үйлдэл өсөх нь гарцаагүй.

Дээрх зурагт байгаачлан та “Add Yours” стикер ашиглан асуулт Reels-тээ нэмэх боломжтой бөгөөд мөн хариу видеонуудыг нэг дор харах боломж ч бас нэмэгджээ.

Богино видеоны хувьд ялангуяа TikTok-н видео нь сонирхол татахуйц байхаас гадна үзэгчийн оролцоог бий болгож байгаа хамгийн гол давуу тал нь болоод байгаа билээ.

Мета-гийн хувьд энэ чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийх нь бас нэгэн чухал нэмэлт энэхүү ‘Add Yours‘ стикер болж байгаа бололтой.

Дараагийн шинэ өөрчлөлт нь Facebook хэрэглэгчид өмнөх Stories-г хөрвүүлэн автоматаар шинэ Reels үүсгэх боломж.

Дээрх зурагт харуулж байгаачлан шинээр Reels үүсгэх хэсэгт “Create from your story archive” гэсэн шинэ сонголт нэмэгдэх бөгөөд эндээс өмнөх сторигоо реелс болгон хөрвүүлэх юм байна.

Тэгэхээр өмнөх өндөр хандалттай сторигоо тун хялбархан реелс болгоод байх нь дээ тун удахгүй.

Түүнээс гадна тун саяхан Creator Studio дотор бизнес хуудасныхаа видео постуудыг Reels болгон хөрвүүлэх функц нэмэгдсэн гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу.

Сүүлийн шинэчлэлийн хувьд Creator Studio-д Reels-н үр дүнгийн гүйцэтгэлийн шинэ үзүүлэлтүүд нэмэгдсэн ба үүний үр дүнд Reels-н Хүртээмж, Хэдэн минут үзсэн, Дундаж үзэлтийн хугацаа-г харах боломжтой болжээ.

Түүнчлэн өмнө нь зөвхөн Instagram дээр боломжтой байсан Reels-н зарим функцийг Фэйсбүүкт мөн ашиглах боломжуудыг нээж байгаа юм байна.

Инстаграм-с Facebook-т шууд пост хийх нь одоо Instagram-н бүх хэрэглэгчид нээлттэй болсон бол Remix функцыг Facebook Reels-т ашиглаж болохоор болжээ.

Бид бүхний аль хэдийнэ мэддэг болсон зүйл нь Мета-гийн хувьд Reels хамгийн чухал, анхаарал хандуулах талбар болсон, энэ нь ч богино видео хүчээ авч, TikTok хамгийн хүчирхэг өрсөлдөгч болон гарч ирж байгаатай холбоотой.

TikTok-н үндсэн элементүүдийг шууд хуулбарласнаар Мета тэдний гол ялгаа, давуу талыг нь үгүй хийхээр ажиллаж, энэ нь ч үр дүнгээ өгч байгаа гэнэ…

Хүмүүс Instagram-д зарцуулж буй нийт хугацааныхаа 20 гаруй хувийг Reels үзэхэд зарцуулж байгаа бол нийт видео контент хүмүүсийн Facebook-т зарцуулж буй цагийн 50 хувийг эзэлж байна гэсэн статистик ч үүнийг батлах биз ээ.

Мета-гийн хувьд TikTok-г хуулбарласнаар хүмүүст шинэ апп татан авч, дахин нэг шинэ аккаунт үүсгэх шаардлагыг үгүй болгох гол зорилготой, энэхүү зорилгодоо ч хүрч байгаа бололтой.

Энэхүү шинэчлэлийн талаар Инстагийн босс Адам Моссеригийн танилцуулга:

Facebook байгууллагын буюу B2B зах зээлд зориулсан сурталчилгааны зорилтот сегмент сонгох шинэ боломжууд гаргажээ.

Сүүлийн үед Facebook төлбөртэй сурталчилгааны зорилтот сегмент сонгох хэсэгт дорвитой өөрчлөлт хийгдээгүй гэхэд болно. Харин энэ 7 хоногт Мета компани Facebook сурталчилгааны зорилтот хэрэглэгчид сонгох хэсэгт B2B зах зээлд зориулсан шинэ хувилбаруудыг танилцууллаа.

Эдгээр нь ямар сонголтууд болох, хэрхэн ашиглах вэ?

Шинээр гарсан сонголтууд

Мета-гийн тодорхойлолт:

IT салбарын шийдвэр гаргагчид: Албан тушаалын нэр дээр нь үндэслэн гаргасан мэдээллийн технологийн салбарын шийдвэр гаргагчдад сурталчилгааг чиглүүлэх боломж олгоно.

Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид албан тушаал, сонирхолд тулгуурласан: Албан тушаал, сонирхолын үзүүлэлтэнд тулгуурлан бүрдүүлсэн бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчдад сурталчилгаа хүргэх боломжтой.

Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид: IT, техник, захиргаа, хүний ​​нөөц, стратеги, маркетингийн чиглэлийн шийдвэр гаргагчдад чиглүүлсэн сурталчилгаа хийх боломжтой. 

Тэгэхээр дээрх тодорхойлолтоос харахад:

  1. IT салбарын шийдвэр гаргагчид” гэдэг нь мэдээллийн технологийн салбарын удирдах албан тушаалын хүмүүс.
  2. Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид албан тушаал, сонирхолд тулгуурласан” гэдэг нь салбар хамаарахгүйгээр удирдах албан тушаалын нэр дээр тулгуурлан гаргасан зорилтот сегмент.
  3. Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид” гэдэг нь IT, техник, захиргаа, хүний ​​нөөц, стратеги, маркетинг гэх мэт голлох чиглэлийн удирдах албан тушаалтнуудыг хамруулсан зорилтот сегментийн сонголт байх нь.

Ерөнхийдөө Facebook-т бүртгэлтэй албан тушаалын нэр дээр үндэслэн гаргасан шийдвэр гаргагчдын бүлэг гэж ойлгож болно. Эхнийх нь зөвхөн IT-гийхныг багтаасан бол, дараагийнх нь бизнесийн бүхий л салбаруудын удирдлагууд харин 3 дахь нь голлох хэд хэдэн салбар нэгжүүдийн удирдлагыг багтаасан зорилтот сегментүүд гэж харж болохоор байна.

Мэдээж албан тушаалын хувьд Facebook хэрэглэгчдийн профайл дээрх албан тушаалаас хамаарч байгаа болов уу даа.

Түүнчлэн эдгээрээс гадна сүүлийн 6, 12, 24 сард шинээр үүсгэсэн бизнесийн байгууллагуудын админуудад сурталчилгааг чиглүүлэх сонголт шинээр гаргасан байна. 

Шинээр үүсгэсэн бизнесийн байгууллагын хувьд шинэ Facebook хуудас үүсгэсэн админуудыг чиглүүлж байгаа болов уу гэж таамаглаж байна.

Эдгээр шинэ сонголтыг хэрхэн ашиглах вэ?

Ads Manager-т хандан шинэ сурталчилгаа үүсгэх хэсэгт Ad Set-Detailed Targeting гэсэн дарааллаар эдгээр сонголтыг олж сонгож болно.

Шийдвэр гаргагчдын сонголтын хувьд: Demographics > Work > Industries гэсэн дарааллаар үүсгэнэ. 

Шинээр үүсгэсэн бизнесийн админуудын хувьд: Detailed Targeting > Behaviors > Digital Activities гэсэн алхамаар сонголт хийнэ.

Зорилтот сегментийн хэмжээ

Энэ шинэ сонголтуудын хувьд Монгол Улсын хэмжээнд хүргэх Facebook сурталчилгаа үүсгэхэд хэр олон тооны хүнд хүргэх боломжтой байгааг мөн бид туршиж үзсэн.

Шийдвэр гаргагчдын сегментүүдийн хувьд:

  • IT салбарын шийдвэр гаргагчид: 325 – 855;
  • Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид албан тушаал, сонирхолд тулгуурласан: 385 – 817;
  • Бизнесийн байгууллагын шийдвэр гаргагчид: 378 – 832;

Нэгдүгээрт хэт бага сегмент, хоёрдугаарт сүүлийн 2 сонголт давхцаж байх магадлалтай харагдаж байгаа биз.

Гурван сегментийг бүгдийг нь сонгосон тохиолдолд л дөнгөж 1200-1400 хүнийг хамарсан сурталчилгаа үүсгэх боломжтой харагдаж байна.

Харин шинэ бизнес хуудасны админуудад чиглүүлсэн сурталчилгаа үүсгэх бол дараах хэмжээтэй зорилтот сегментүүд үүсгэх боломжтой байна: 

  • < 6 сар: 14800-17400
  • < 12 сар: 25600-30100
  • < 24 сар: 45600-53600

Шийдвэр гаргагчдад зориулсан сегментүүдтэй харьцуулахад харьцангуй том хэмжээтэй зорилтот бүлгүүд үүсгэх боломжтой байгаа биз? 

Хэрэглээний хувьд?

Шийдвэр гаргагчдын зорилтот бүлгүүдийн хувьд хэт бага хэмжээтэй байгаа нь сурталчилгааны хангалттай хэмжээний үр дүнг авч ирэхгүй байх магадлалтай санагдсан. Гэхдээ туршаад үзэхэд буруудах зүйлгүй болов уу. Хамгийн бага төсвөөр байгууллагын удирдлагуудад сурталчилгаагаа хүргэх боломж байна гэсэн үг.

Шинэхэн бизнесийн админуудад зориулсан сегментүүдийн хувьд цэвэр хэзээ Facebook Page-ээ нээсэн тэр хугацаагаар бүрдүүлсэн үү эсвэл өөр аргачлал байгаа юу яг таг мэдэхгүй байна.

Гэхдээ бидний хувьд л ямартай ч тун хэрэгтэй сегмент байх боломжтой санагдсан. Туршилт хийж байгаа :).

Та ч гэсэн туршаад үзэхэд буруудахгүй л болов уу?

………………

Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Facebook төлбөртэй сурталчилгаа, бүүстийн талаарх маркетерүүд, бизнес эрхлэгчдийн мэдэх ёстой зүйлсийг багтаасан дэлгэрэнгүй гарын авлага болсон “Фэйсбүүк маркетингийн талаар А-Я” ном худалдаанд гарлаа. 

Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ сэдвийн хүрээнд бэлтгэсэн маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан уг гарын авлагыг Эндээс татан авах боломжтой.

Инстаграм хэрэглэгчдийнхээ санал гомдлыг хүлээн авна.

Инстаграм хэрэглэгчдийнхээ хүсэлтээр энэ жил хийсэн зарим өөрчлөлтүүдээ царцаана хэмээн Инстагрмын захирал Адам Моссери мэдэгджээ. Тестийн шатанд явж байсан TikTok хэлбэрийн дэлгэц дүүрэн босоо формат бүхий Feed-ээ нийтэд танилцуулахаа түр азнахаас гадна бидний дагаагүй хэрэглэгчдийн видеог санал болгодог давтамжаа багасгах бололтой. 

Гэхдээ энэхүү мэдэгдэл нь “Make Instagram Instagram Agian” хөдөлгөөнд 200,000 хэрэглэгч нь гарын үсэг зурж нэгдсэний дараа л хийгдэж байгаа зүйл шүү. Юутай ч хэрэглэгчид юу хүсч байгаа хэлж, Инстаграм ч түүнийг нь сонсож байгаагаа харууллаа.

Instagram InstaTok (Facebook => FaceTok) болох уу?…

Хэдийгээр дээрх мэдэгдлийг Инстаграмын босс хийсэн ч Зукерберг захирлын хувьд өрсөлдөөнд тэсч үлдэж, залуусыг татах гол арга зам нь ТикТок-г шууд хуулбарлах юм гэдэгт итгэсээр л байгааг Метагийн 2022 оны 2-р улирлын тайлангаас харж болохоор байна шүү.  

Марк Зукерберг захирал Facebook-н толгой компани Meta Platforms, Inc.-н 2022 оны 2-р улирлын тайланг танилцуулахдаа илгээсэн 2300 гаруй үгтэй нээлттэй захидлаас маркетерууд анхаарлаа хандуулах асуудлууд юу байна гэдгийг товч жагсаалаа. Үүнд:

  1. Мета биднийг Facebook, Instagram аль алинд нь илүү их Reel нийтлэх тал дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг хүсч байна;
  2. Facebook, Instagram дээр чинь гарч ирээд байгаа санал болгож буй контентоос аль хэдийнэ залхаад эхэлчихсэн бол одоохондоо энэ төрлийн контент FB дээр 15% орчим, IG дээр арай илүү хувийг эзэлж буй гэдгийг дуулгая… Дараа жилийн эцэс гэхэд энэ үзүүлэлт 2 дахин өсөх болно гэнэ шүү. Гэхдээ та IG дээрх Favorites & Following, харин FB дээрх ‘Feeds’ (Favorites, Найзууд, Groups & Pages) цэсийг шинээр гаргасныг мартаагүй биз.
  3. Facebook, Instagram төлбөртэй сурталчилгаа явуулдаг эсвэл явуулж эхлэхээр төлөвлөж байгаа хүмүүст дуулгахад “Click-To_Message” сурталчилгаа үр дүн сайн байгаа гэнэ шүү.
  4. Facebook, Instagram-с гадна өөр маркетингийн үр дүнтэй суваг ашиглахаар төлөвлөж байгаа бол бид танд имэйл маркетингийг сонгохыг санал болгож байна.

Instagram Reels-г идэвхжүүлэх “бүүст хийх” боломжтой боллоо.

2022 он гарснаас хойш богино видеонд хандуулах анхаарлаа эрс нэмэгдүүлж буй Instagram-н зүгээс хийж буй ээлжит шинэчлэл нь бизнесийн байгууллагуудад Reels-ээ дэмжих төлбөртэй сурталчилгаа хийх боломжийг олгох алхам болжээ.

Instagram-н тайлбарласнаар: “Reels нь манай хамгийн хурдтай өсөж буй контентийн төрөл төдийгүй Instagram-н чухал бүрэлдэхүүн хэсэг нэгэнт болжээ. Олон, олон хэрэглэгчид маань Reels-г чөлөөт цагаа хөгжилтэй, сонирхолтой зүйлс үзэн өнгөрөөх түүнчлэн шинэ бизнесийн байгууллагуудтай танилцах зорилгоор үздэг. Өнөөдрөөс эхлэн бид бизнесийн байгууллагууд, бизнес  эрхлэгчид шинэ, шинэ хэрэглэгчдэд хүрч, илүү их харилцаа үүсгэх боломжийг олгох үүднээс Reels-ээ төлбөртэй сурталчилгаанд ашиглах цоо шинэ боломжийг нээж байна.

Дээрх бичлэгт харуулж байгаачлан, бүүст хийх боломжтой Reels-н баруун доод буланд “Boost” гэсэн шинэ сонголт нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү товч дээр дараад л илүү олон хүнд хүргэж болох нь ээ.

За ингээд жинхэнэ олныг хамарсан цоо шинэ трендийг та ч гэсэн (хэрэв та азтай бол) эхлүүлэх боломжтой болжээ. Гэхдээ юуны өмнө Reels-ээ бүүст хийхээс өмнө доорх хэдхэн шаардлагыг нь анхааралтай аваарай.

Boosted Reels нь Feed, Stories, Reels таб болон Explore хуудсанд гарч ирэх боломжтой гэнэ.

Түүнчлэн бүүст хийхийн тулд Reels тань 60 секундээс богино, 9:16 харьцаатай байх өөрөөр хэлбэл “босоо, дэлгэц дүүрэн форматтай” байх ёстой гэсэн үг. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан ая, дуу, GIF, интерактив sticker эсвэл камерын филтер ашигласан бол сурталчилгаанд ашиглах боломжгүй гэнэ.

Мөн Facebook-т давхар нийтэлсэн бол сурталчилгаанд ашиглах боломжгүй гэдгийг нь анхаараарай.

Instagram одооноос бүх видеог Reels хэлбэрээр нийтлэх болно.

Өнгөрсөн 7 хоногт Meta компани 15 минутаас богино бүх видео Reels хэлбэрээр нийтлэгдэх болно гэж зарласнаас гадна Reels-д зориулсан олон шинэ функцуудыг шинээр нэмсэн байна.

Мета-гийн тайлбарласнаар: “Reels нь Инстаграм хэрэглэгчдийн хувьд видео үзэх, бүтээх илүү сонирхолтой, зугаатай сонголт нэгэнт болсон бөгөөд одооноос эхлэн бид хэрэглэгчдийнхээ видео бичлэгүүдийг ч мөн адил дэлгэц дүүрэн тэр л хэлбэрт шилжүүлж байна. Ирэх долоо хоногоос эхлэн 15 минутаас богино хугацаатай шинэ видео бичлэг Reels хэлбэрээр нийтлэгдэх болно. Харин өмнөх видео постуудын хувьд Reels-т автоматаар хувирахгүй.

15 минут. Тийм ч богино хугацаа биш бөгөөд Инстад нийтлэгдсэн бараг бүх видео одооноос автоматаар Reels-т орох болно гэсэн үг.

Үүнээс гадна Instagram нь Reels-т зориулсан хэд хэдэн төрлийн шинэ функцуудыг танилцуулсан байна.

Юуны өмнө, Instagram Reels-н хувьд хэд хэдэн Remix сонголтууд нэмэгджээ:

  • Remix for photos: Угаасаа зураг нь Instagram-н хувьд хамгийн чухал контент байсан. Ирэх долоо хоногоос Public тохиргоотой нийтэлсэн зургаа Remix хийх боломжтой болно.
  • Expanded Remix layouts: Ногоон дэлгэц, хэвтээ эсвэл босоо талласан эсвэл хажуугийн жижиг дэлгэцийн аль нэгийг сонгон өөрийн видео тайлбарыг одоо байгаа Reels-т нэмж оруулах боломжтой болох нь.
  • Add your clip: Таны ремикс оригналь Reels-тэй хамт биш харин дараа нь тоглохоор оруулах боломжтой болно.

Инстаграм мөн Reels-н загвар темплейтүүдийн сонголтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд та өөрийн өмнө оруулж байсан Reels-н форматыг загвар болгон дахин ашиглах боломжтой болж байгаагаас гадна шинээр Хос камерын горим нэмэгдснээр утасныхаа урд болон хойд камерыг нэгэн зэрэг ашиглан Reels хийх боломж мөн нэмэгдэж байгаа юм байна.

Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад эдгээр шинэ функцууд TikTok-н хувьд аль хэдийнэ нэвтрүүлээд хэрэглэгчид нь ашиглаад дадчихсан зүйлс гэдгийг санаарай.

Өөрөөр хэлбэл Facebook болоод Instagram нь шинэ чиг хандлагыг бий болгож, нэвтрүүлдэг байсан бол одоо Stories-с хойш бол хуулбарлах, зах зээлээ хамгаалах л функцууд гаргадаг болж дээ.

Магадгүй Мета-н хувьд дараагийн шатанд буюу метаверс дээр илүү төвлөрч байгаа энэ үед энэ нь шилжилтийн үеийн арга тактик ч байхыг үгүйсгэхгүй.

Facebook-н Feed формат шинэчлэгдэн, TikTok-той илүү ойролцоо болно.

Facebook Feed шинэчлэгджээ. Метагийн тайлбарлаж байгаагаар хэрэглэгчдийнх нь хамгийн их хүсэлт гаргасан эрэлттэй функц гэнэ. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ постуудыг харахад хялбар болгож байгаа гэж тайлбарлаж байгаа ч Метагийн хувьд бидэнд санал болгох контентууд тэр дундаа видео контентуудыг илүүтэй харуулах боломжоо нэмэгдүүлж байгаа бололтой.

Марк Зукерберг захирлын нийтэлсэн дээрх видеоноос харж байгаачлан Facebook-н үндсэн хуудас одоо “Home” (бидэнд санал болгох контентуудаас ихэвчлэн бүрдэх) болон “Feeds” (Favorites, Friends, Groups, Pages гэх мэт ангилалд багтсан постуудыг нийтлэгдсэн цаг хугацааны дарааллаар нь байршуулсан) гэсэн хэсэгт хуваагдах юм байна.

Энэхүү шинэчлэл нь Facebook-г өөрийгөө сошиал медиа апп биш харин “энтертэйнмэнт апп ” гэж тодорхойлдог TikTok-той илүү ойролцоо болгож байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

TikTok-н үндсэн “For You” Feed нь таны сонирхолд нийцүүлсэн хамгийн шилдэг, хамгийн сонирхолтой контентийг багтаасан байдаг бөгөөд таны найз нөхөд, дагадаг хуудаснуудаар хязгаарлагддаггүй. Мета-гийн хувьд ийм л өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бололтой. Гэхдээ Facebook хэрэглэгчид TikTok-нхтой ижил зүйлийг үнэхээр хүсч байгаа болов уу?

Дээрх зураг дээрхтэй ижил сануулга таны Facebook апп дээр тун удахгүй гарч ирснээр та ч бас уг шинэчлэлттэй нүүр тулах болно.

Найз, нөхөд, дагадаг хуудасны постуудыг тусад нь гаргаснаар Facebook үндсэн Home хэсэгт танд хүргэх гэсэн хүссэн постоо байршуулах эрхтэй боллоо гэсэн үг.

Зукерберг захирлын тайлбарлаж байгаагаар: “Facebook-н хэрэглэгчдээсээ хүлээн авдаг хамгийн их хэрэгцээтэй функцүүдийн нэг бол найз нөхдийнхөө постуудыг цаг алдахгүй хүлээн авах хүсэлт байдаг. Тиймээс өнөөдөр бид “Feeds” табыг гаргаж байгаа ба эндээс та өөрийн найзууд, группууд болон хуудаснуудынхаа постуудыг цаг хугацааны дарааллаар нь харах боломжтой. Түүнээс гадна Home таб нь манай зүгээс танд хамгийн их таалагдана гэж үзэж буй контентуудыг санал болгох гол талбар хэвээр байх болно.”

Хэдийгээр тийм ч үнэмшилтэй тайлбар биш гэсэн энэ өөрчлөлт үр дүнгээ өгч магадгүй л юм. ТикТок яг ийм хэлбэрээр хүмүүсийн анхаарал татах контентийг санал болгох нь амжилтын нэг үндэс гэдгийг харуулчихлаа шүү дээ.

Бизнесийн байгууллагуудын хувьд энэ өөрчлөлт ямар асуудал дагуулах бол? Page-н шинэ постуудыг тусад нь ТАБ гаргаад оруулчихаар нөгөө байнга буурч буй хүртээмж гэдэг зүйл бүр л доошлох уу эсвэл?

Ямартай ч шийдэл олдох л байх, харж байя.

Facebook болон Instagram Reels: Тун удахгүй нэмэгдэх шинэ функцууд

Meta-гаас гаргасан мэдээллээс харахад Suggested Reels хэсэг FB feed дээр өнөөдрөөс нэмэгдэж байгаа бөгөөд нэмээд хэд, хэдэн шинэ функцуудыг тун удахгүй гаргах гэнэ!

Тун удахгүй компьютераасаа бүр тодруулбал Creator Studio-гоосоо Facebook Reels бэлтгэж, нийтлэх, урьдчилан төлөвлөх боломжтой болох нь.

Тун удахгүй нэмэгдэх шинэ функцууд:

Компьютераас Facebook Reels бэлтгэж, нийтлэх: Creator Studio ашиглан вэб хөтчөөс Facebook Reels бэлтгэж, засварлах, нийтлэх боломжтой болно. Түүнчлэн эндээс Facebook Reels-г урьдчилан төлөвлөж нийтлэх ч боломж гарна.

Видеоноос Reels: Мөн Creator Studio-гоос өмнө нийтлэгдсэн видео, лайв видеог засварлаж, өөрчлөн Facebook Reel бэлтгэх функц бүхий видео засвар хийх хэрэгслийг тун удахгүй хэрэглэгчдэд хүргэнэ.

Facebook Reels-дээ шинэ дуу оруул: Facebook Reels хийхдээ өөрөө дуу оруулах боломжтой болох юм байна. Түүнээс гадна Sound Sync хэмээх шинэ функц нэвтрүүлж байгаа бөгөөд ингэснээр таны бэлтгэсэн бичлэгийг сонгосон ая, дууны хэмнэлд автоматаар тохируулах ч боломжтой болох гэнэ. Мөн хэд, хэдэн төрлийн хоолойгоор текстээ уншуулан Reels-тээ оруулах ч боломж тун удахгүй.

Дэлгэрэнгүйг эндээс

Insta Reels 90 секунд урт болно.

Хэрэглэгчдийн хүлээлтийг ажил хэрэг болгожээ, Meta. Reels одооноос 90 секундийн урттай болно гэнэ.

(Оны эхэнд TikTok видеогоо 10 минут хүртлэх урттай оруулах боломжтой болгосон. Meta ч бага багаар Reels-нхээ үргэлжлэх хугацааг нэмсээр!)

Instagram-н босс Adam Mosseri энэ оны хамгийн гол зорилгоо Reels хэмээн мэдэгдэж байсныг та санаж байгаа байх, тэрээр өчигдөр хэд, хэдэн шинэ функцууд Reels-т нэмж байгаагаа зарлалаа.

  1. 90 секунд Reels (хэлэх зүйлсээ “бүтнээр нь багтаах”)
  2. Өөрийн аудио Reels-тээ оруулах (хамгийн их хүлээж байсан функц)
  3. Стикерүүд Reels-т нэмэх боломж (асуулт, хариултууд, сонжоо, эможи гэх мэт.)
  4. Reels-ээ сонгож байрлуулах (3 зурагт пост эсвэл Reels-г сонгон профайлынхаа эхэнд байрлуулах)

Adam-н энэ мэдээллийг хүргэсэн Instagram Reel:

Твиит:

https://twitter.com/mosseri/status/1534205524006383616

Meta: 2022 оны эхний улирлын Community Standards-н тайлангаа гаргажээ.

Уг тайланд багтсан Facebook,  Instagram дээрх бодлогын зөрчил бүхий контентийн эсрэг 2022 оны 1-р улиралд арга хэмжээний талаар товчхон:

Фэйсбүүк:

  • 1.8 тэрбум спам контентийн зөрчил илэрүүлсэн. Энэ нь 2021 оны 4-р улиралд 1.2 тэрбум байснаас өссөн үзүүлэлт бөгөөд цөөн тооны хэрэглэгчид маш их хэмжээний спам тархаасан зөрчилд арга хэмжээ авсан байна.
  • Урьдчилан илрүүлэх технологийн сайжруулалтаас хамааран 2021 оны 4-р улиралд 12.4 сая байсан хүчирхийлэл, түүнд турхирсан контентийн зөрчил 21.7 сая болж нэмэгдсэн байна.

Instagram:

  • Урьдчилан илрүүлэх технологийн шинэчлэлттэй холбоотойгоор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой контентийн зөрчил 2021 оны 4-р улиралд 1.2 сая байсан бол 2022 оны эхний улиралд 1.8 сая болж өсчээ.

Нийгмийн асуудал, сонгууль, улс төрийн сурталчилгаанд илүү ил тод байдлыг бий болгох

2022 оны 7 сард Meta компани Ad Library-с нийгмийн асуудал, сонгуулийн, улс төрийн зар сурталчилгааны сонгосон зорилтот хэрэглэгчдийн мэдээллийг харах боломжтой болгох гэнэ. 

Энэхүү шинэчлэлт нийтэд нээлттэй болсноор нь зорилтот хэрэглэгчийн бүлэг тус бүрээр (байршил, хүн ам зүй, сонирхол гэх мэт) тухайн хуудаснаас явуулж буй нийгмийн асуудал, сонгуулийн, улс төрийн зар сурталчилгааны тоо, төсвийн зарцуулалтыг харуулах гэнэ. 

Instagram босоо формат бүхий бичлэг, зурагт постыг туршиж эхэлжээ.

Инстаграм хэрэглэгчдэдээ илүү сонирхолтой, оролцоог нэмэгдүүлэх өөрчлөлтүүд хийж байгаагын нэг нь  босоо формат бүхий видео, зурагт постыг туршиж эхэлж байгаа юм байна.

Instagram-н Адам Моссери саяханы постдоо “Бид зураг, видеоны ирээдүй гар утаснаас гэдгийг мэднэ.” “9х16 харьцаатай. Бодит, гайхалтай мэдрэмжийг хэрэглэгчдэд өгөх ёстой” хэмээн Моссери зураг, видео бичлэгийн шинэ форматын талаар мэдээлжээ.

Ингэснээр Instagram постын харагдах байдал дэлгэц дүүрэн яг л TikTok-ийнхтэй ижилхэн харагдаж эхэлнэ гэсэн үг.

Моссери энэхүү өөрчлөлт нь гар утас хамгийн тэргүүн сонголт болчихсон хэрэглэгчид нь цагийг хэрхэн өнгөрөөж буй тэр л хэв маягт Инстаграмыг нийцүүлэн хийгдэж буй шинэчлэлт юм гэж уг өөрчлөлтийн талаар тайлбарлажээ.

Түүнчлэн Instagram нүүр хуудсан дээр хэрэглэгчдэд санал болгох контентоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Моссери хэлэхдээ, энэ өөрчлөлтийн зорилго нь “Бид танд таалагдаж магадгүй, гэхдээ та хараахан хараагүй байж магадгүй зүйлсийг санал олгох явдал юм.” гэжээ. 

Instagram Reel 90 секунд хүртэл урттай болсон уу?

Instagram “Reels”-ийн уртыг 90 секунд болгон нэмэгдүүлж байна гэсэн мэдээллийг сошиал медиа хэрэглэгчид нийтлээд эхэлжээ.

Өмнө нь Reels хэмээх энэхүү богино, босоо формат бүхий видео 60 секунд хүртэл үргэлжилдэг байсан.

Instagram албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа. Өмнөх мэдээллүүдээс харахад 2022 онд Reels-г илүү сайжруулах өөрчлөлтүүд хийх төлөвлөгөөтэй байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн сард Instagram онцлох Сторинуудаас Reels үүсгэх функцыг танилцуулсан бөгөөд ийм төрлийн шинэчлэлүүд цаашид чүргэлжлэх төлөвтэй.

Instagram-ын мэдээлж байгаагаар Reels нь Instagram болон Facebook аль алинд нь хамгийн хурдацтай өсөж буй контентын төрөл бөгөөд эдгээр платформын хувьд хэрэглэгчид нь нийт зарцуулж буй цагийнхаа талаас илүү хувийг видео үзэхэд зарцуулдаг гэнэ.

Гол өрсөлдөгчийн нэг TikTok видеонууд хурдтай богино видео хэлбэртэй эхэлж байсан ч үргэлжлэх хугацаа нь байнга нэмэгдэж ирсэн. Жишээ нь, өнгөрсөн 7-р сард TikTok 60 секундын видео бичлэгээс гурван минут хүртэл нэмсэн бол, саяхан 10 минутын урттай видео байршуулах боломжийг хэрэглэгчдэд олгожээ. 

Инстаграм ч TikTok-н энэхүү трэндийг дагаж байгаа бололтой.

Reels-с гадна Инстаграм хэрэглэгчид 60 минут хүртэл урттай Instagram видео, дөрвөн цаг хүртэл үргэлжлэх боломжтой Instagram Live хийх боломжтой болсон.

Meta сурталчилгааны автоматжуулсан функцуудыг Meta Advantage нэр дор нэгтгэнэ.

Мета сурталчилгааны автоматжуулсан функцуудыг жишээ нь Detailed Targeting Expansion болон Automated App Ads зэргийг ашиглахад илүү хялбар болгох үүднээс Meta Advantage нэр дор нэгтгэх болно гэдгээ мэдэгдлээ.

Мета компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Гоксу Небол-Периман нийтлэлдээ дурьдахдаа “Сурталчилгааны автоматжуулалтын функцууд нь mashine learning технологийг ашиглан уг сурталчилгаа илүү хамааралтай хэрэглэгчдэд чиглүүлэх замаар сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх боломжийг олгодог.”

“Түүнчлэн сурталчилгааны кампанит ажлын оновчлолыг илүү хялбарчлах, автоматжуулах замаар сурталчилгаа удирдах ажилд зарцуулах цагийг багасган, илүү бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулах боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм. Тодруулбал, эдгээр автоматжуулах функцуудыг ашиглаж үзсэн хүмүүсийн 77% нь долоо хоногт нэлээд хэдэн цаг хэмнэсэн гэсэн судалгаа гарсан.”

Meta Advantage нь дараах хоёр бүтээгдэхүүнийг санал болгох юм байна. 

Advantage: Энд ижил төстэй хэрэглэгчдийн сегмент болон нарийвчилсан зорилтот сегментийг сонгох ажлыг оновчлох, хялбаршуулах функцууд.

Advantage+: Сурталчилгааны байршил, агуулга гэх мэт сурталчилгааны кампанит ажлын үндсэн хэсгийг эсвэл компанит ажлыг бүхэлд нь автоматжуулах функцууд.

Небол-Периман мөн ойрын хугацаанд Мета компани одоогоор туршилтын шатанд байгаа Advantage+ Shopping функцийг танилцуулах болно гэдгийг мөн дурьджээ.

Уг функц нь хамгийн оновчтой агуулга, зорилтот сегмент, сурталчилгааны байршуулалт, төсвийн хослолыг сонгон борлуулалтыг сайжруулах боломжийг бий болгох замаар бизнес эрхлэгчдэд туслах чухал функц байх болно хэмээн Небол-Периман тэмдэглэжээ.

Advantage+ Shopping функц нь энэ оны эцэс гэхэд бүх хэрэглэгчдэд хүрэх юм байна.

Meta: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сурталчилгаа болоод мэссэжийн шинэ функцууд танилцууллаа.

Харилцаа, харилцан яриа эхлүүлэх, удирдах шинэ функцууд

Хүмүүс бизнесийн байгууллагуудтай харилцаа үүсгэх арга зам өөрчлөгдсөөр. Одоогийн дижитал эрин үед хүмүүсийн 71% (10 хүний ​​7) нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ мессэж бичдэг шигээ бизнесийн байгууллагуудтай харилцахыг хүсэж байна. Яг ийм боломжийг бизнес эрхлэгчдэд илүү хялбар арга замаар олгох үүднээс Meta дараах шинэ функцуудыг нэвтрүүлж байгаа юм байна. 

  • WhatsApp-р мэссэж харилцаа үүсгэх Facebook болон Instagram сурталчилгааны хялбар сонголтууд
  • WhatsApp мэссэжийг Business Inbox-т: Бизнесийн байгууллагуудын Inbox-т Facebook Messenger, Instagram Direct мэссэжүүдийг хүлээн авдаг бол энэхүү өөрчлөлтийг нийтэд хүргэснээр WhatsApp мэссэжийг ч бизнесийн байгууллагууд хамтад нь хүлээн авч удирдах боломжтой болох юм байна. 
  • Мэссэж сурталчилгааг Meta Business Suite-с: Бизнесийн байгууллагууд өмнө нь мэссэжээр харилцсан хэрэглэгчдэдээ мэссэж сурталчилгаа хүргэх бол шууд Business Suite-с илгээх боломжтой болох гэнэ. Мэдээж зөвхөн удахгүй болох хямдрал, урамшууллын мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд. 

Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх функцууд

Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан шинэ хэрэглэгчдийг бүртгэх, дараа, дараагийн мэдээлэл хүргэх боломж олгох шинэ функцуудыг мөн Meta нэвтрүүлэхээр ажиллаж байна:

  • Instagram дээрх Үнийн санал авах товч: Одоогоор цөөн тооны бизнесийн байгууллагууд дээр л туршигдаж буй энэхүү үнэгүй функц нь бизнесийн байгууллагуудад Instagram профайл дээрээ “Үнийн санал авах” товч байршуулах, Stories-д “Үнийн санал авах” стикер ашиглах боломжийг олгох гэнэ. 
  • Инстант формоор ирсэн сэжмийг үнэлэх боломж: Бизнесийн байгууллагуудад тун удахгүй хүрэх бас нэгэн шинэ функц нь Lead Ads Instant Form-р ирсэн сэжмийг асуултанд хариулсан байдлаар нь үнэлэх боломж юм байна.
  • Илүү уян хатан Инстант форм: харагдах байдал, загвар, дизайныг нь өөрчлөх боломж бүхий Instant Form тун удахгүй сурталчилгаа үүсгэх хэсэгт нэмэгдэх нь.
  • Хаалттай контент: Бизнесийн байгууллагууд сурталчилгааны форм нөхөн, мэдээллээ илгээсэн хэрэглэгчид л хандах боломжтой хаалттай контент санал болгох боломжтой болох нь. Жишээлбэл, танилцуулга, үнийн санал гэх мэт мэдээллийг вэб хуудас руу чиглүүлэхгүйгээр шууд сурталчилгаанаас татаж авах боломжтой байх бололтой. 
  • CRM интеграцчлал: Сурталчилгааны үр дүнд цугласан хэрэглэгчийн мэдээллийг шууд өөрийн CRM-д татаж авах боломжтой болох гэнэ.

Twitter бот аккаунтуудыг ялгах тэмдэг гаргалаа.

Twitter хэрэглэгчдэд ойлгомжтой байх, мэдээллийн нээлттэж байдлыг нэмэгдүүлэх бас нэг арга хэмжээ авсны нэг нь шинэ бот тэмдэглээ танилцуулга байлаа. Ингэснээр автоматжуулсан аккаунтын хувьд хөгжүүлэгч нь сайн дураар Automated буюу автоматжуулсан аккаунт гэсэн тэмдэглээг өөрийн аккаунт дээр нэмэх боломжтой болжээ.

Доорх жишээн дээр харагдаж байгаачлан нэрийнхээ хажууд шинээр роботын дүрс бүхий тэмдэглээний хамт Automated гэсэн текстийг байршуулах юм байна.

Энэ нь хэрэглэгчдийн tweet feed-д мөн адил ‘Automated’ гэсэн тэмдэглээ бүхий нэрээр харагдах аж.

Instagram хэрэглэгчид нь бусдын Стори-г лайк дарах функц гаргажээ, өөрөөр хэлбэл Стори лайк дарахад DM илгээхгүй гэсэн үг. 

Instagram шинэ, хялбар функц танилцуулсан нь хэрэглэгчид нь бусдын Stories үзээд Stories like хийх боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл DM илгээхгүйгээр ямар ч Сторид лайк дардаг болжээ.

Дээрх видеонд Adam Mosseri-гийн харуулж байгаачлан Stories-н баруун доод буланд бяцхан зүрх харагдах бөгөөд энэ нь Stories Like товч юм байна.

Facebook шоппинг шинэ дүрэм, журмууд

Онлайн ялангуяа сошиал худалдаа нийтлэг болсон энэ үед Facebook, Instagram аль аль нь шоппинг функцууддээ анхаарал хандуулж байна.

Энэ ч утгаараа Facebook энэ чиглэлд зарим өөрчлөлтийг хийжээ. Шоппинг функц ашиглахын тулд бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагуудын дагаж мөрдөх дүрмийг шинэчлэжээ. Түүнчлэн Commerce Policy хэмээх Фэйсбүүк дээр шоппинг функцыг ашиглаж буй бүх хүмүүс  дагаж мөрдөх ёстой дүрмийг ч шинэчлэсэн байна.

Хэрэв та төлбөртэй сурталчилгаа явуулж байгаа бол Зар сурталчилгааны бодлогыг дагаж мөрдөх ёстой бөгөөд Commerce Manager эсвэл Shop цэсийг ашиглаж буй хүмүүс Merchant Agreement-г хүлээн зөвшөөрөх ёстой юм байна.

Мета-гийн хувьд эдгээр бүх дүрэм, журмыг нэг дор энд байрлуулсан байна.

Түүнчлэн хэрэглэгчийн аюулгүй байдлын талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар мэдэгдсэн байна.

  • Бодлогын зөрчилтэй холбоотойгоор тухайн хэрэглэгчийн бүтээгдэхүүний постыг устгах, бүтээгдэхүүний шошго (tag) ашиглах хязгаарлалт хийгдэх, шоппинг ашиглах эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
  • Facebook-н хувьд системийн ажиллагааг сайжруулах болон шаардлага хангахгүй байгаа борлуулагчдыг илэрүүлэх аль алинд нь хэрэглэгчийн санал асуулга, хэрэглэгчийн сэтгэгдэлийг ашиглаж байгаа гэнэ.
  • Мета нь халдлагад өртсөн аккаунтууд, залилангийн үйлдлүүдийг илрүүлэх сайтар бэлтгэгдсэн хяналт шалгалтын болон гүйцэтгэлийн багтай.
  • Мөн автоматаар хуурамч бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг таних, хориглох системийг ашигладаг.
  • Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг баг нь хулгайн эд зүйлсийг худалдан борлуулахаас сэргийлэх албан ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг гэнэ.
  • Хэрэглэгчид мөн хэдийгээр өөрсдөө худалдан аваагүй ч гэсэн сэжиг бүхий үйлдлийн талаар мэдээлэх боломжтой.

TikTok бизнесийн байгууллагууд, маркетерүүдэд зориулан шинэ газардах хуудас нээх боломжийг гаргажээ

TikTok энгийн вэб хуудаснаас 11 дахин хүртлэх хурдан ачаалах боломжтой сурталчилгаанд зориулагдсан Instant Page хэмээх функц гаргажээ. Facebook-н Instant Articles-тэй төстэй гэсэн үг.

Хэрэглэгчид TikTok апп ашиглах явцдаа сурталчилгааны үйлдэлд дуудах товч дээр дарснаар Instant Pages руу зочлоно. Харин эдгээр шуурхай хуудсанд видео, зураг гэх мэт өргөн агуулгатай бүтээгдэхүүний газардах хуудас байрлуулах боломжтой юм байна.

@tiktokforbusiness Introducing TikTok Instant Page, here to make moving from in-feed ads to sales lightning fast. #WhatsNewOnTikTok #tiktokmarketing ♬ original sound – TikTok For Business

Instagram Стори болон DM-д зориулсан 3D аватаруудыг гаргалаа

АНУ, Канад, Мексикийн хэрэглэгчид Facebook, Messenger-с гадна Instagram Stories болон DM-д өөрсдийнхөө 3D аватаруудыг ашиглах боломжтой болсон байна.

Мета хэрэглэгчдийнхээ бүхий л дүр төрхийг илэрхийлж чадах царайны шинэ хэлбэр, илэрхийлэл, арьсны өнгө, бусад хэрэгслийг аватар үүсгэх сонголт дунд шинээр нэмсэн гэнэ.

Удахгүй болох Америк хөл бөмбөгийн аварга тодруулах Super Bowl-г угтан NFL-ийн шинэ өмсгөлүүдийг ч хамтад нь танилцуулсан байна.

Ийм аватаруудыг ойрын саруудад дэлхий даяар нийт Facebook, Instagram, Messenger хэрэглэгчид ашиглах боломжтой болно гэнэ.

Instagram LIVE видеог төлөвлөх боломжтой боллоо

Энэ оны үндсэн зорилгоо залуус болон контент бүтээгчдийг татах жил болгон зарласан ажлынхаа хүрээнд Instagram Live видеог төлөвлөх, нийтэд түгээх боломжийг нэмэгдүүлэх шинэ өөрчлөлт хийжээ.

Хэдийгээр Live видео хийх функц бүх хэрэглэгчдэд нь нээлттэй байдаг ч одоо ЛАЙВ видеогоо өмнө нь төлөвлөж, түүнийгээ сурталчилах пост, стори хийх боломжтой болж байна.

Түүнчлэн хийхээр төлөвлөсөн Live нь тухайн хэрэглэгчийн профайл хэсэгт харагддаг болжээ. Уг тэмдэглээ дээр дарснаар хүмүүс лайв эхлэх үед сануулга хүлээн авч ч болох нь.

Instagram-н бүх видеонд Remix функцийг ашиглах боломжтой

Өнгөрсөн жил Instagram TikTok-н Duets-тэй төстэй Remix on Reels хэмээх шинэ функц нэвтрүүлсэн. Энэхүү функцыг ашиглан хэрэглэгчид нь бусад хүний видеотой зэрэгцүүлсэн Reels хийх боломжтой болсон.

Харин одоо энэ функцийг Reels-ээс гадна бусад видеонд ч ашиглах боломжтой болжээ.

Instagram нь контент бүтээгчдэд зориулсан төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлж байна

Instagram АНУ дахь зарим контент бүтээгчидтэй хамтран төлбөртэй захиалгын функцээ туршиж эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

Энэ үйлчилгээ нь одоогоор Subscriber Stories, Subscriber Lives, Subscriber Badges гэсэн сонголтуудтай байх юм байна.

Subscriber Stories: Төлбөр төлсөн хэрэглэгчдэд зориулсан онцгой Стори-г эндээс үзэж болох бөгөөд энэ төрлийн стори нь Үзмэн ягаан тэмдэгтэй байх гэнэ.

Subscriber Lives: Төлбөр төлсөн хэрэглэгчдэд зориулсан лайв видеог эндээс үзэж болох нь.

Subscriber Badges: Төлбөр төлсөн хэрэглэгчид таних тэмдэгтэй байх бөгөөд контент бүтээгчид тэднийг ердийн дагагчдаасаа ялгах боломжтой болох гэнэ.

Facebook Subscriptions: Контент бүтээгчдэд зориулсан төлбөртэй үйлчилгээ

Facebook нь 2020 онд “Subscriptions” буюу төлбөртэй захиалгын үйлчилгээг танилцуулсан. Гол зорилго нь контент бүтээгчдийг татах, тэдэнд орлого олох боломжийг олгох. Энэ үйлчилгээндээ хэд хэдэн шинэчлэл хийж байгаа юм байна.

Үүнд:

  • Контент бүтээгчид имэйлээ өгөхийг зөвшөөрсөн захиалагчдын имэйл жагсаалтыг татаж авч болох юм байна. Ингэснээр контент бүтээгчдэд Facebook-н платформоос гадна ч хэрэглэгчидтэйгээ холбогдох боломж олгожээ.
  • Контент бүтээгчид захиалгын үйлчилгээгээ сурталчлахын тулд тусгай линк үүсгэн ашиглах боломжтой болжээ.
  • Түүнчлэн тун удахгүй контент бүтээгчид захиалгын үйлчилгээнийхээ орлогын урьдчилсан тооцоо, борлуулалт яг хаанаас ирж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болно.

Instagram өөрчлөх боломжтой Profile Grid танилцуулж магадгүй

Instagram нь хэрэглэгчдэд, тэр дундаа бизнесийн байгууллагуудад Instagram-н харагдах байдлыг сайжруулах бас нэгэн шинэ сонголт өгч магадгүй.

Гар утасны апп хөгжүүлэгч Алессандро Палуцци саяхан доорх постыг нийтлэжээ. Энд харуулснаар Инстаграм хэрэглэгчид постуудаа хүссэн дарааллаар нь өөрчлөх замаар профайлынхаа харагдах байдлыг өөрчлөх боломжтой болно гэнэ.

Инстаграм хэрэглэгчийн feed-д постууд хэрхэн байрших сонголтууд гаргахаар туршиж байна

Хэрэглэгчид нь Инстаграм постууд өөрийн Feed-д хэрхэн харагдахыг сонгох боломжтой шинэ өөрчлөлт туршиж байгаагаа мэдэгдлээ.

Одоогоор Instagram feed хэрэглэгчийн хэрэглээ, сонирхолд тулгуурлан постуудыг эрэмбэлж, байршуулдаг алгоритм дээр тулгуурладаг. Instagram үүнээс гадна постыг алгоритмын оролцоогүйгээр зөвхөн нийтлэгдсэн хугацааны дарааллаар харуулах “Favorites” болон “Following” гэсэн сонголтуудыг туршиж байгаа юм байна.

“Favorites” нь хэрэглэгчдэд сонгосон аккаунтын жагсаалт гаргах боломжийг олгож, эдгээр хэрэглэгчдийн шинэ постуудыг алдалгүй харж байх сонголтыг өгөх юм байна. Жишээ нь Инстаграмын захирал Моссери-н хувьд ойр дотны хүмүүс, найзууд болон өөрийн дуртай контент бүтээгчдийнхээ постыг харж байхын тулд энэ сонголтыг ашигладаг гэнэ.

“Following” сонголт нь нийтлэгдсэн хугацааны дарааллаар таны дагасан хүмүүсийн постуудыг харуулах гэнэ.

Моссери-гийн хэлж байгаагаар эдгээр сонголтууд зарим хэрэглэгчдэд хэдийнэ хүрсэн бол энэ оны эхний хагаст багтан бүх хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ.

Инстаграм 2022 онд видео, мессеж, ил тод байдал, бүтээгчдэд анхаарлаа хандуулна

Инстаграм нь уламжлалт зургийн апп гэдэг имижээ орхиж, 2022 онд видео, мессеж, ил тод байдал, контент бүтээгчдэд илүү их анхаарал хандуулахаар төлөвлөж байна.

Инстаграмын захирал Адам Моссери саяханы видео постоороо дамжуулан “Бид Instagram гэж юу вэ гэдэг талаар дахин бодох хэрэгтэй болсон” гэж мэдэгдсэн. TikTok илүү их хүчээ авах болсон нь Instagram-г видео контентод анхаарлаа хандуулж, Reels-д суурилсан нэгдсэн видео формат бий болгох ажлыг нь эрчимжүүллээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Түүнчлэн өнгөрсөн жил Инстаграм хэрэглэгчдэд зарим контентыг удирдах, лайкын тоог нуух, DM-дээ ёс бус үг хэллэгийг нуух гэх мэт өөрчлөлтүүдэд тодорхой хүчин чармайлт гаргасан. 2022 онд Instagram энэ чиглэлд тавьж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ, Instagram-н ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх тал дээр ч анхаарал хандуулах гэнэ.

Мөн Instagram залуусыг илүү татахын тулд мессежийн функцууддаа тэргүүлэх ач холбогдол өгөх болно гэж мэдэгдлээ.

Нөгөө талаар Instagram контент бүтээгчдэд зориулсан орлого олох боломжийг нэмэгдүүлэх шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Facebook контент бүтээгчдэд зориулсан коммент зохицуулалтын шинэ функц нэвтрүүлжээ

Контент бүтээгчдийн хувьд хамгийн нийтлэг ашигладаг контентын нэг нь Facebook Live. Live видео оролцоо өндөр ч троллууд, спамчид бас толгойны өвчин болох элбэг гэнэ. Зөвхөн live ч биш ердийн постын хувьд ч ижил.

Facebook яг энэ үед хэрэг болох шинэ функцуудыг нэвтрүүлж байгаа юм байна. Эдгээр нь зохисгүй комментыг нуух, зарим хэрэглэгчдийг блок хийх боломжийг олгох юм байна. Үг, үсэг, тэмдэгт, бусад тусгай тэмдэглээ оролцуулсан түлхүүр үгнүүд үүсгэх замаар зохисгүй комментыг илэрүүлэн нуух функцыг энд агуулсан байна.

Криптовалютын сурталчилгаа явуулах зөвшөөрлийг нэмэгдүүлсэн

Facebook-н зүгээс бизнесийн байгууллагуудыг криптовалютын сурталчилгаа хийхийн тулд хүсэлт гаргахыг шаарддаг. Ийм төрлийн сурталчилгааг явуулах эрхийг зөвхөн 3 төрлийн лицензийн аль нэгийг нь эзэмшдэг газруудад л өгдөг байсан.

Сүүлийн жилүүдэд криптовалютын зах зээл өргөжин, тогтворжиж байгаатай холбогдуулан Facebook хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалтын лицензийн тоог нэмэгдүүлэх замаар криптовалютны сурталчилгаа хийх боломжийг өргөжүүлэхээр шийджээ.

Ингэснээр нийтдээ 27 лицензийг хүлээн зөвшөөрөх болно гэж мэдэгдээд, жагсаалтыг нь энэ талаарх сурталчилгааны бодлогын хуудсан дээрээ байршуулсан байна. Харамсалтай нь манай улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл энд харагдсангүй. Гэхдээ хууль, журам нь нэгэнт батлагдсан тул удахгүй биз ээ.

Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2021

Facebook хэрхэн сурталчилгааны үр дүнг хэмжих, өгөөжийг нэмэгдүүлэх талаар зөвлөмж нийтэлжээ.

Фэйсбүүк сүүлийн улирлын тайландаа энэ онд хийгдсэн онлайн сурталчилгааны нууцлалын бодлогын өөрчлөлтүүд (ялангуяа iOS 14 -ийн шинэчлэлт) маркетерүүдийн хувьд Facebook сурталчилгааны кампанит ажлыг оновчлох, үр дүнг хэмжихэд хүндрэл үүсгэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Интернэт хэрэглэгчийн нууцлалтай холбоотой хийгдсэн бодлогын шинэчлэлийн улмаас сурталчилгааны зардал нэмэгдэж, үр дүнг дутуу мэдээлэх асуудал нийтлэг байгаа бололтой. (Facebook -н тооцоолсноор, сурталчилгааны үр дүнг iOS дээрх вэб conversion-хөрвүүлэлтийг дунджаар 15% дутуу бүртгэж байгаа аж).

Яг ийм асуудлуудтай нүүр тулж буй маркетерүүдэд зориулан Фэйсбүүк сурталчилгааг хэрхэн оновчтой болгох, үр дүнгийн мэдээллийн нарийвчлалыг сайжруулах зөвлөмжийг гаргажээ. Үүнд:

Үр дүнг бүрэн гаргах хангалттай хугацаа өгөх. Фэйсбүүк сурталчилгааны үр дүнгийн талаарх дата өгөгдөл цуглуулахад хугацаа шаардлагатай тул өдөр тутмын мэдээлэлд үндэслэн сурталчилгааны кампанит ажлын үр дүнг тооцох нь буруу гэнэ. Сурталчилгааны үр дүнгийн мэдээлэл хойшлогдох тохиолдол гарах болсон тул хамгийн багадаа 72 цагийн буюу 3 өдрийн эсвэл кампанит ажлын нийт үргэлжилсэн хугацаанд тохирох үр дүнг харгалзан дүгнэлт гаргах нь зөв юм байна.

Үр дүнг кампанит ажлын түвшинд гаргах. Сурталчилгааны үр дүнгийн мэдээллийг өсөн нэмэгдсэн байдлаар тайлагнах магадлалтай тул Ad буюу сурталчилгааны түвшинд биш харан Ad Campaign-Кампанит ажлын түвшинд харж байх хэрэгтэй гэнэ.

Conversions API тохируул. Conversions API нь Facebook-с гаднах бусад вэб болон апп дээрх маркетингийн өгөгдлийг бүртгэн тайлагнах үүрэгтэй чухал функц. Тиймээс сурталчилгааны бүхий л түвшинд гарч буй үр дүнгийн үзүүлэлтийг бүрэн гүйцэт бүртгэж авахын тулд зааврын дагуу Conversions API-г заавал тохируулах хэрэгтэй гэнэ.

Турш. Одоогийн нөхцөл байдалд хамгийн сайн тохирсон шийдлийг олох оновчтой арга нь өөр өөр зорилтот сегмент болон сурталчилгааны формат, аргыг туршиж үзэх шаардлагатай гэнэ.

Илүү дэлгэрэнгүйг Facebook-с.

Facebook шинэчлэл: 2021 оны 9 дүгээр сар

Өнгөрсөн 7 хоногт Facebook бизнесийн байгууллагуудад зориулсан харилцагчийн үйлчилгээ ялангуяа мэссэж болон имэйл харилцаа, контент, пост төлөвлөлтийг хялбаршуулах File Manager болон пост A/B тест хийх боломжийг шууд Business Suite-д нэмж байгаагаа зарлалаа.

Эдгээр шинэчлэл нь Facebook-н хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд өргөн хүрээнд анхаарал хандуулан ажиллаж буй цахим худалдааны салбарт хийгдэж буй ажлын нэг хэсэг бололтой.

Яг ямар шинэчлэлүүд танилцуулсныг хамтдаа харцгаая!

Хамгийн эхнийх нь мэссэж харилцааг өөр, өөр мэссэж апптай холбох шинэчлэлтүүд байлаа.

Facebook сурталчилгаа хийгчдэд зориулан Click-to-Message сурталчилгааны сонголтыг нэмж, өөр, өөр мэссэж аппаар шууд харилцах боломжтой болгож байгаа юм байна.

Facebook-н танилцуулгад:“Бизнес эрхлэгчдийн хувьд Messenger, Instagram Direct болон WhatsApp ашиглан тус тусад нь мэссэжээр холбогдох сурталчилгааг хийх боломжтой байгаа. Харин энэхүү танилцуулж байгаа шинэчлэл нэвтэрснээр дээрх бүхий л мессеж платформыг сонгон сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд тухайн хэрэглэгч аль мэссэж аппыг түлхүү ашигладагаас нь хамааруулан бид хаана мэссэж харилцаа үүсгэхийг автоматаар сонгох болно. “ гэжээ.

Дээрх зурагт таны харж байгаачлан Click-to-Message сурталчилгаа үүсгэхэд Facebook-н систем автоматаар тухайн хэрэглэгчийн хамгийн түгээмэл ашигладаг мессеж платформыг сонгон мэссэж илгээх боломжтой болно гэсэн үг юм байна.

Энэ өөрчлөлт бизнес эрхлэгчдэд ялангуяа зөвхөн Messenger ашигладаг бус харин Instagram DM эсвэл WhatsApp ашигладаг хэрэглэгчдэд зориулан сурталчилгаа явуулдаг, жишээ нь аялал жуулчлалын байгууллагуудад тун хэрэгтэй байж болохоор харагдаж байна. Түүнчлэн Facebook-с гаргасан насанд хүрэгчдийн 75% нь бизнесийн байгууллагуудтай мессежээр харилцахыг илүүд үздэг гэсэн судалгааны дүнг хамтад нь танилцуулсан байна билээ.

Энэ үеэр танилцуулсан бас нэгэн өөрчлөлт нь бизнесийн байгууллагууд Instagram профайл дээрээ WhatsApp мэссэжийн үйлдэлд дуудах товч нэмэх боломжтой болсон талаар байлаа.

Дээрх зурагт харуулсны адил бизнесийн байгууллагын профайлд “WhatsApp” товч нэмж, хэрэглэгчидтэй шууд WhatsApp ашиглан харилцаа тогтоох боломжтой болох юм байна.

Энэ нь WhatsApp-г түлхүү ашигладаг зах зээлд анхаарлаа хандуулдаг бизнесийн байгууллагуудад (Европ, Өмнөд Америк болон Энэтхэгт WhatsApp-г нийтлэг ашигладаг) зорилтот хэрэглэгчидтэйгээ хялбар харилцаа үүсгэх боломжоор хангах өөрчлөлт болж байгаа танилцуулгадаа онцложээ.

Дээрх өөрчлөлттэй уялдуулан тун удахгүй Instagram-с шууд WhatsApp мэссэж харилцаа үүсгэх сурталчилгааг хийх боломжтой болох талаар ч танилцуулгадаа дурьджээ.

Facebook Business Suite-д нэмэгдэх шинэ функцууд

Түүнчлэн Facebook Business Suite хэмээх бизнес удирдлагын платформдоо ре-маркетингийн имэйл илгээх функцыг нэмж байгаагаа зарласан байна.

Өнгөрсөн жил тодорхой хэмжээнд туршиж үзсэний үндсэн дээр нэвтрүүлж буй энэхүү функц Фэйсбүүк хуудсыг түүн дотроо Business Suite-г бие даасан харилцагчийн удирдлагын CRM-н хэмжээнд ашиглах боломжтой болгох ажлын хүрээнд хийгдэж байгаа алхам бололтой.

Business Suite-д нэмэгдэж буй бас нэгэн зүйл нь File Manager хэмээх шинэ сонголт бөгөөд үүний тусламжтайгаар Facebook пост, контентоо хялбар удирдах боломжтой болох гэнэ. Мөн пост A/B тест хийх өөр өөрөөр хэлбэл хэд хэдэн хувилбараар пост хийж аль нь илүү их харилцаа үүсгэж байгааг турших боломж ч нэмэгдэж байгаа юм байна.

Пост тест хийхийн тулд 4 хүртэлх тооны өөр, өөр хувилбар үүсгэн нийтлэх бөгөөд Facebook тухайн хувилбаруудын үр дүнг харьцуулан гаргаж өгснөөр хамгийн үр дүнтэйг нь бүүстлэн олон хүнд хүргэж болох юм байна. Эсвэл уг үр дүнд тулгуурлан дараа дараагийн постоо ч сайжруулж болох нь.

Нөгөө талаас, Facebook “Work Accounts ” хэмээх шинэ сонголтыг туршиж байгаа бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд Facebook сурталчилгаа болон бизнес хэрэгслүүдийг өөрийн хувийн профайл биш тусдаа профайл үүсгэн удирдах боломж олгох гэнэ.

Facebook-н танилцуулгад: “Бизнес эрхлэгчид хувийн фэйсбүүк профайлаас тусдаа бизнесийн холбоотой зүйлсээ удирдах аргыг биднээс байнга хүсдэг. Яг энэ зорилгоор Work Accounts-г туршиж байгаа бөгөөд энэ нь бизнесийн хэрэглэгчдэд хувийн профайлаа ашиглахгүйгээр Бизнес менежерээ ашиглах боломжийг олгоно.” гэжээ.

Хувийн аккаунтаа бизнес аккаунттай холихгүйгээр ашиглах, сошиал медиа маркетингийн багийн гишүүд хамтын ажиллагаагаа хялбаршуулах, багийн гишүүдэд олгох эрх, хамтын ажиллагааг удирдахад хялбар болгох давуу талуудыг бий болгох өөрчлөлт байж болохоор харагдаж байна. Гэхдээ энэхүү функц одоогоор туршилтын шатанд байгаа бөгөөд дараа жилд л нийтэд хүрэх боломжтой гэдгийг анхаараарай.

Бизнес эрхлэгчдэд зориулсан багц

Ялангуяа жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаасан жишээ нь санхүүгийн програм, онлайн график дизайны аппликейшн зэргийг хямд үнээр санал болгох багцыг Facebook мөн санал болгож эхлэх гэнэ.

Facebook танилцуулгад: “Жишээ нь бид Facebook сурталчилгааны купон, QuickBooks нягтлан бодох бүртгэлийн програм хангамж, Canva Pro багцыг 3 сар үнэгүй ашиглах эрх гэх жижиг бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, тэдний ажилд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг багтаасан багцыг санал болгож эхэлнэ. ” гэжээ.

Facebook Business Explore-г өргөжүүлнэ

Эцэст нь Facebook Business Explore хөтөлбөрөө АНУ, Австрали, Канад, Ирланд, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Өмнөд Африк, Их Британи зэрэг олон оронд өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Business Explore

Дээрх жишээнд харагдаж байгаачлан Business Explore нь хэрэглэгчид NewsFeed-ээ гүйлгэх явцадаа сонирхож үзсэн бизнесийн байгууллагуудтай ижил төстэй бусад байгууллагын мэдээллийг санал болгох функц юм байна.

Facebook танилцуулгад: “Энэ шинэ функц нь хүмүүсийг бусад төстэй шинэ бизнесийн байгууллагуудыг олж авахад туслах болно, мөн нөгөө талаас бизнесийн байгууллагуудын хувьд ч шинэ хэрэглэгчдэд хүрэх боломжоор хангах болно.” гэжээ.

Инстаграм шоп хэсэгт сурталчилгаа байршуулж эхэлжээ

Instagram 2021 оны 8-р сарын сүүлийн 7 хоногоос эхлэн шоп хэсэгтээ сурталчилгаа байршуулж эхэлжээ. Мэдээж сурталчилгааны байршлын хувьд нүдээ олсон гэж болно. Яг л дэлгүүр хэсэж буй хүмүүст хайж буй барааг нь харуулахтай зүйрлэж болох алхам. Өөрсдөө ч хэрэглэгчдийнхээ хэрэгцээт зүйлсийг нь олж өгөхөд туслах арга хэмжээ хэмээн тайлбарласан байна билээ.

Уг сурталчилгаа Instagram Shop табын хуудсанд гарч ирэх бөгөөд сурталчилгаа дээр дарснаар бүтээгдэхүүний дэлгэрэнгүй хуудсанд хандах гэнэ. Эндээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл, нэмэлт зураг, брэндийн талаарх мэдээлэл, бусад холбоотой бүтээгдэхүүнийг ч олж харах боломжтой. Уг бүтээгдэхүнийг хэрэглэгч өөрийн хүслийн жагсаалтад хадгалах эсвэл найзуудтайгаа хуваалцах болно гэнэ.

Энэ төрлийн сурталчилгааг Инстаграм шоп ашиглах боломжтой бүх улс орнуудад үүсгэх боломжтой юм байна.

Фэйсбүүк, Инстаграмд ​​сурталчилгаа хийгчид 18 -аас доош насны хэрэглэгчдийг сонирхолд нь тулгуурлан таргет хийх боломжгүй

Фэйсбүүк, Мессенжер, Инстаграмд ​​ сурталчилгаа хийдэг бол та өсвөр насныханд зориулсан сурталчилгааг сонирхлоор нь онилон явуулах боломжгүй болсныг анзаарсан байх. Гэхдээ нас, хүйс, байршлаар нь таргет хийн 18 ба түүнээс доош насны хүмүүст сурталчилгааны кампанит ажлыг чиглүүлэх боломжтой хэвээр байгаа.

Энэхүү хязгаарлалт нь хэд хэдэн согтууруулах ундааны брэндүүд Фэйсбүүк, Инстаграм дээрх сурталчилгаагаа насны хязгаарлалт тавихгүйгээр явуулж байсан нь тогтоогдсон гэсэн мэдээлэл нийтэд цацагдсан өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэнэ.

Өнгөрсөн 4-р сард Reset Australia хэмээх лобби группээс “Facebook-т өсвөр насныхныг согтууруулах ундаа, тамхи, утаагүй тамхи, мөрийтэй тоглоом, жин хасах, түргэн хоол, онлайн болзоо гэх мэт сонирхлоор дамжуулан сонгон сурталчилгаагаа онилох боломжтой” гэсэн мэдээллийг гаргасан.

Инстаграмын хувьд өсвөр насныхан болон хүүхдүүдэд зориулан гаргаж буй бас нэгэн арга хэмжээ нь аюулгүй байдлыг хангах үүдэээс 16 -аас доош насны шинэ хэрэглэгчдийн аккаунт автоматаар Private тохиргоотой байх өөрчлөлт хийж байгаа юм байна. Түүнчлэн Sensitive Content Controls хэмээх функцыг гаргаснаар хайлтын хэсэгт гарч ирэх постуудыг хязгаарлах боломжтой болох гэнэ. Түүнээс гадна насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний хоорондын харилцааг хянах, сэжигтэй үйлдлийг мэдээлэх арга хэмжээг ч авч эхэлсэн юм байна.

Инстаграмын захирал Адам Моссери эдгээр шинэ арга хэмжээний талаарх постдоо: “Бид хүүхэд, залуус, эцэг эхчүүд, хууль тогтоогчид, мэргэжилтнүүдийн үгийг сонсож, Инстаграмыг аюулгүй орчин байлгахад анхаарч ажиллах болно” гэжээ.

Facebook групп админуудад зориулсан шинэ багажуудаа танилцууллаа

Facebook-н мэдээллээс харахад нийтдээ 70 сая идэвхтэй Facebook групп админ, зохицуулагчид байгаа гэнэ. Facebook-н үндсэн зорилго болох “building community”-г жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй гэдэг утгаараа ч групп нь тун чухал ач холбогдолтойг ч мөн онцлож буй.

Группийн админ, зохицуулагчдын ажлыг хөнгөвчлөх хэд хэдэн функцыг Facebook танилцуулжээ:

  • Admin Home – Группийн бүхий л функцуудыг нэг дороос удирдах хэсэг.
  • Admin Assist – Спам зохицуулах, зарим гишүүдийн оролцоог хязгаарлах боломж бүхий автоматжуулсан, уян хатан багаж.
  • Conflict Alerts –Хиймэл оюун ухаанд түшиглэсэн групп дэх харилцааны түвшинг урьдчилан мэдэгдэх систем.
  • Slowing down conversations – Шаардлагатай үед харилцааг хязгаарлах боломж олгох функц.
  • Member summaries – Гишүүн бүрийн үйлдэл бүрийг харуулах админы хэрэгсэл.

Facebook Page удирдах илүү хялбар, хурдтай боллоо

Facebook хуудас өөрийн гэсэн бизнес News feed-тэй болсноор Page-нхээ нэрийн өмнөөс бусад бизнесийн байгууллагын постууд дээр коммент бичиж, лайк дарах боломжтой болжээ.

Түүнчлэн энэ сард Facebook Business Suite-д хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан шинэ шинэ функцууд нэмэгдэж байгаа бөгөөд жишээ нь Stories-г ухаалаг утас болон компьютераас нийтлэх, төлөвлөх боломжтой болохоос гадна Facebook болон Instagram-д зэрэг пост нийтлэх, мэссэжийг нэг дороос удирдах, анхааруулга, дохиог хамтад нь нэгтгэн харуулах болжээ. Facebook хуудас болон Instagram аккаунтынхаа үр дүнгийн хэсгийг ч нэг дороос харж болох юм байна.

Business Suite-н шинэ функцыг танилцуулсан цаг хугацааны дарааллаар нь жагсаавал:

Сторид хэд хэдэн зураг, видео нэмэх боломжтой болсон
10 хүртлэх тооны зураг болон бичлэг нэг дор сторид оруулах боломжтой болсон байна. Create Story >> Add Media. Stories цэсэнд хандах.

Пост, стори удирдах шинэ календарь
Нийтлэгдсэн болон төлөвлөгдсөн бүхий л пост, сториг нэг дор календариас харах боломжтой болсон. Calendar цэснээс та сар, 7 хоногоор бүх пост, сториг Facebook, Instagram болон пост, стори гэж ангилан харах боломжтой. Calendar цэсэнд хандах.

Facebook болон Instagram сториг нэг дороос удирдах боломжтой
Business Suite-с Facebook болон Instagram сториг үүсгэх, нийтлэх, удирдах боломжтой болсон. Шинэ стори үүсгэхийн тулд Posts & Stories цэснээс Create Story сонголтыг хийгээрэй. Харин нийтлэгдсэн болон төлөвлөгдсөэ стори үр дүн харах, устгах гэх мэт үйлдлийг хийхийн тулд Posts & Stories цэснээс Stories-г сонгоно уу. Stories цэсэнд хандах.

Нийтлэгдсэн эсвэл төлөвлөгдсөн постыг засварлах
Business Suite-т өмнө нийтлэгдсэн эсвэл нийтлэхээр төлөвлөсөн постыг засварлах боломжтой. Үүний тулд Posts & Stories цэснээс постоо сонгон засварлах эсвэл хувилах, устгах сонголтыг хийж болно. Posts цэсэнд хандах.

Постын үр дүнг харах шинэ функц
Facebook болон Instagram-н пост, сурталчилгааны үр дүнг нэг дороос хамтад нь харах боломжтой болсон. Үр дүнгийн хэсгийг Insights >> Content сонголтыг хийн харна уу. Report цэсэнд хандах.

Business Suite-д удирдах тохиргооны хэсэг нэмэгдлээ
Now you can manage settings for your Facebook Page, Instagram аккаунтууд, тэднийг удирдах хүмүүсийг зохицуулах удирдлагын хэсэг Business Suite-т нэмэгдлээ. Settings цэсэнд хандах.

Эх үүсвэр: Facebook

Facebook хуурамч мэдээллийн эсрэг арга хэмжээ авч эхэллээ

Өнгөрсөн 5 сарын 26-нд Facebook-н зүгээс хуурамч мэдээ ялангуяа COVID-19, вакцин, уур амьсгалын өөрчлөлт, улс төр гэх мэт сэдвээрх худал, төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх хөтөлбөрөө зарласан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Facebook-н баримтанд тулгуурлах санаачлагыг илүү дэмжих, хуурамч мэдээг олон удаа нийтлэсэн хуудас болон хувь хүмүүсийн эсрэг авах арга хэмжээг тодорхой болгох юм байна.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хэрэглэгчдэд цөөн хэдэн өөрчлөлт ажиглагдах юм байна.

Хамгийн эхнийх нь, хэн нэгэн хэрэглэгч хуурамч мэдээ дамжуулдаг, тархаадаг хэмээн тэмдэглэгдсэн хуудсыг дагах бол анхааруулга гарч ирэх гэнэ. Уг анхааруулгад уг хуудсыг яагаад хуурамч мэдээлэл тархаадаг гэж үзэж байгаа талаарх мэдээлэл, лайк дарах эсвэл уг шийдвээ хүчингүй болгох сонголтын хамт гарч ирнэ.

Facebook-н зүгээс мөн хуурамч мэдээ тархаадаг хувь хүмүүсийн харагдах байдлыг ч хязгаарлаж эхлэх гэнэ. Өөрөөр хэлбэл хувь хүний аккаунтаас хуурамч мэдээг удаа дараа тархаасан гэж тогтоосон бол тухайн хүний постуудыг алгоритм хязгаарлах юм байна.

Мөн хэрэглэгчдийн хувьд ч худал эсвэл төөрөгдүүлсэн мэдээ дамжуулсан, тархаасан бол авах арга хэмжээний талаарх анхааруулга, нийтлэсэн постын хувьд яагаад хуурамч мэдээ гэж үзэж байгааг тайлбарласан тайлбарын хамт хүлээн авах гэнэ.

Түгээхээсээ өмнө тухайн мэдээг уншихыг Facebook хэрэглэгчдэдээ сануулж байна

Өнгөрсөн сард танилцуулсан бас нэгэн өөрчлөлт нь Facebook өөрийн платформ дээр түгээгдэж буй мэдээ нь ямар нэг байдлаар төөрөгдүүлсэн мэдээлэл байхаас сэргийлэх арга хэмжээний нэг хэсэг байлаа.

Өөрөөр хэлбэл хэрэглэгч Facebook-т ямар нэг мэдээ share хийх гэж байгаа бол өмнө нь уг мэдээ, нийтлэлийг уншиж танилцахыг сануулах сануулга гарган туршилт хийж байгаа юм байна.

Like-н тоог нуух сонголт Instagram болон Facebook-т нэмэгдлээ

Инстаграм хэрэглээг илүү тааламжтай болгох зорилго бүхий постын лайкын тоог нуух туршилтыг жил гаруй хугацаанд хийсний дараа уг сонголтыг хэрэглэгчдийхээ гарт үлдээжээ.

Хүмүүс өөрийн Feed дэх постын болоод өөрийн постуудын лайкын тоог харагдахгүй болгох тохиргоог хийж болох юм байна. Энэхүү өөрчлөлт нь Facebook-т ч мөн адил орох гэнэ. 

Лайкын тоо нуух тестийн хувьд эхний үр дүн хэдийгээр эерэг хандлагатай байсан ч Nicki Minaj зэрэг зарим нөлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. 

“Хүмүүсийн зүгээс санал бодлоо хүчтэй илэрхийлж байсан. Зарим хүмүүс үнэхээр дэмжиж байсан бол зарим хүмүүсийн хувьд бухимдлаа хүчтэй илэрхийлж байсан. Тиймээс бид сонголтыг хүмүүст үлдээхээр шийдсэн” Instagram-н захирал Adam Mosseri Твиттерт нийтлэсэн видео бичлэгтээ гэж ярьжээ.

Facebook аудио контентэнд анхаарал хандуулж эхэллээ.

Хүн төрөлхтөний харилцаа холбооны хамгийн чухал хэрэглүүр нь хэл яриа мөнөөс мөн. Тэгээд ч аудио хэлбэрийн сошиал платформ, контентийн хэрэглээ тун хурдтай газар авч байгаагийн тод жишээ нь подкаст мөн Clubhouse-н амжилт билээ.

Soundbites: Сошиал аудио контентийн цоо шинэ формат

Soundbites хэмээх энэхүү богино аудио бичлэгийн хэрэгсэл нь хошин шог, онигоо, шүлэг, дуу, ишлэл үг гэх мэт маш олон төрлийн аудио бичлэгийг Facebook пост, сторитой хослуулах боломж олгох юм байна. Одоогоор тестийн шатанд буй энэ шинэ бүтээгдэхүүн тун удахгүй нийтэд хүрэх гэнэ.

Подкаст ч мөн Facebook-т

Тун удахгүй ирэх саруудад бид Facebook апп дотроо дуртай подкастаа сонсох боломжтой болох гэнэ. Түүнээс гадна бидний сонирхолд үндэслэн шинэ подкастуудыг ч Facebook санал болгох юм байна. Подкаст бүтээгчид ч мөн адил сонсогчидтойгоо шууд Facebook-т харилцахад хялбар болох шинжтэй.

Шууд ярилцлагын өрөөнүүд Facebook болон Messenger-т

Clubhouse-н өрсөлдөгчийг Facebook энэ зун гэхэд л нийтэд дэлгэх бололтой. Одоогоор хөгжүүлэлт, туршилтын шатанд буй энэхүү шууд ярилцлагын өрөөнүүд нь Facebook болон Messenger-т аль алинд нь нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. app by the summer. We believe that audio is a perfect way for communities to engage around topics they care about.

Дэлгэрэнгүйг эндээс.

Facebook харилцагчийн удирдлагын (CRM) Kustomer-г худалдан авлаа.

Өнгөрсөн оны 12 сард Facebook CRM үйлчилгээний тэргүүлэх шийдлийн нэг Kustomer-г худалдан авсан нь бизнесийн байгууллагуудад санал болгодог үйлчилгээгээ илүү сайжруулах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг бололтой. 

Энэхүү харилцагчийн удирдлагын платформ нь олон сувгаас хандаж буй харилцан яриаг нэг цонхонд нэгтгэн харуулснаар бизнесийн байгууллагуудын хувьд дахин давтагдах, түгээмэл асуултуудын хариултыг автоматжуулах боломж олгодог юм. 

Өнгөрсөн онд шинэ ШОП хэсгийг танилцуулан, WhatsApp болон Messenger-н интеграцыг хийснээр бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэсэгт хийж буй томоохон өөрчлөлтийнх нь үргэлжлэл нь энэхүү харилцагчийн удирдлагын платформын нэгдэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Facebook ердийн нэг хүүхдийн төрсөн өдрийн зургаа нийтлэдэг талбар биш болсоор. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

“Social Business for Good” вэб хуудас нь бизнесийн байгууллагуудыг нийгмийн сайн үйлстэй холбож өгнө

Facebook том, жижиг бүхий л бизнесийн байгууллагуудад зориулсан Social Business for Good хэмээх цоо шинэ сайт нээжээ. 

Энэхүү вэб хуудас нь байгууллагын нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх зорилготой эсвэл угаасаа нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг аль ч төрлийн байгууллагын хувьд хэрэг болох мэдээ, мэдээлэл, хэрэгтэй зүйлсийг агуулсан юм байна. 

Жишээ нь Хандив цуглуулахад хэрэг болох зөвлөгөө мэдээлэл, аргачлал, хэрэгсэл, нийгэмд хандсан үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхэд чиглэсэн зөвлөмж мэдээлэл байгаа гэнэ. Танай байгууллага нийгмийн хариуцлагын зорилгодоо хүрэхэд туслах цогц мэдээллийг нэг дороос!

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Source: Facebook

Facebook Gaming шинэчлэл

Facebook онлайн тоглоомынхоо хэсэгт томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгчдээ ч таатай хүлээж авна хэмээн найдаж байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Facebook хэд хэдэн онлайн стрийминг тоглоом шинээр нэмсэн бөгөөд Андройд үйлдлийн систем болон компьютераас тоглох боломжтой юм байна. Одоохондоо зөвхөн АНУ дах хэрэглэгчид нь тоглох боломжтой эдгээр тоглоомыг ямар нэг нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр шууд тоглох юм байна. Гэхдээ одоогоор Apple-тай үүсээд байгаа зөрчлийн улмаас iOS төхөөрөмжүүд дээр ашиглах боломжгүй.

Харин маркетерүүдийн хувьд сурталчилгааны байршуулалтын шинэ боломж болох “тоглох боломжтой сурталчилгаа”-г үүсгэх боломжтой болох гэнэ.

Source: Facebook

Шинээр нэмэгдэж байгаа тоглоомнуудаас нэрлэвэл Asphalt 9: LegendsMobile Legends: AdventurePGA Tour Golf ShootoutSolitaire: Arthur’s Tale, WWE Supercard… Мөн олон онлайн стрийминг тоглоомнууд энэ сард нэмэгдэх бололтой. Facebook-н Gaming таб шинэчлэгдсэн байсныг анзаарсан бол эндээс энэхүү шинэ тоглоомнуудыг олж тоглох боломжтой.

Source: Facebook

Messenger-н шинэ функцууд

Source: Facebook

Нэлээд удаан хугацаанд яригдсан шинэ функцууд Messenger болон Instagram DM-д нэмэгдэн одоо л нийтэд хүрч эхэлж байна.

Messenger аппын хамгийн сүүлийн хувилбар Watch Together хэмээх шинэ функцтэй болсон бөгөөд энэ нь видео чатаар холбогдож байх үедээ хамтдаа видео контент үзэх боломж олгох гэнэ.

Түүнчлэн vanish mode буюу тухайн үед түр харагдаад өнгөрөх мэссэж илгээх боломж мөн мэссэнжерт болон Instagram мэссэжид нэмэгдэж байгаа гэнэ.

Эдгээрээс гадна өмнө нь зөвхөн мэссэнжерт ашигладаг байсан эсвэл мэссэнжерт шинээр нэмэгдэж буй доорх бүх функцууд Instagram DM-д тун удахгүй нэмэгдэх юм байна: 

  • Апп хоорондын мэссэж: Instagram болон Messenger хэрэглэгчид хоорондоо мэссэж илгээж, видео дуудлага хийх боломж. 
  • Watch Together-Хамтдаа үзэх:  Facebook Watch, IGTV, кино, нэвтрүүлэг гээд хамтдаа видео контент үзэх боломж видео дуудлага хийж буй хүмүүст олгоно.
  • Vanish Mode-Устах төлөв: Илгээсэн мэссэжийг уншсан бол эсвэл та чатаа хаасан тохиолдолд устах тохиргоотой болно. 
  • Selfie Stickers: Шинэ стикерүүд ашиглах.
  • Чат өнгө: Чат хэсгийн өнгө төрхийг өөрийнхөөрөө өөрчлөх. 
  • Тусгай эможи: Өөрийн сонгосон эможиг ашиглах.
  • Forwarding-Дамжуулах: 5 хүртлэх тооны найз эсвэл группт мэссэж, контент дамжуулах. 
  • Хариу илгээх: Харилцан ярианы тодорхой нэг мэссэжид хариу илгээх.
  • Мэссэж тохиргоо: Хэн мэссэж илгээх боломжтой, хэн мэссэж илгээх эрхгүй тохиргоо.

Messenger болон Instagram мэссэжийн шинэ функцуудын талаар дэлгэрэнгүйг эндээс.

Facebook энэ оны 3-р улирлын Community Standards тайлангаа гаргажээ

Source: Facebook 

Урьдчилан таамаглах аргагүй зүйлээр дүүрэн 2020 дуусах дөхөж байна. Facebook ч төрөл бүрийн репорт, тайлангуудаа нийтэд танилцуул эхэлжээ. Жишээ нь: Community Standards Enforcement Report.

11-р сарын дундуур гарсан энэхүү тайланд үзэн ядах явдалтай тэмцэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа багтаасан нь улирлын тайланд энэ төрлийн мэдээлэл орсон анхны тохиолдол болсон байна. Эндээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нийтийн аюулгүй байдалтай хэрхэн уялдуулж байгаа талаар үүндээ хиймэл оюун ухаан, өөрийн ажилтнууд, гадны мэргэжилтнүүд, хэрэглэгчийн репортыг хэрхэн хослуулж байгаа талаарх сонирхолтой баримтууд багтсан байна. Энэ талаарх бүрэн тайланг эндээс харж болно.

Facebook түүнчлэн Ил тодын тайлангаа ч 2020 оны эхний хагасын байдлаар гаргажээ. Хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалахын хамт, засгийн газруудтай хэрхэн хамтран ажиллаж байгаагаа энд дурьдсан байна. Эндээс уг тайланг харж болно.

Facebook Shops-т хямдралын функц нэмэгдлээ

Шинэ жил гэр бүлийн баяр гэгддэг бол зарим хүмүүсийн хувьд хямдрал урамшууллын баяр ч болдог. Тийм ч учраас Facebook Shops-тоо хямдралын шинэ функц нэмсэн болов уу.

Тэгэхээр та онлайн худалдаа эрхэлдэг бол Facebook Shops-г хэрэглэгчдийнхээ анхаарлыг татах, хямдрал, урамшууллаа танилцуулах чухал хэрэгсэл болгон ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Тухайн бүтээгдэхүүний үнийн хэмжээ болон хувиар илэрхийлсэн хямдрал, тодорхой шаардлага хангасан жишээ нь тодорхой тоогоор эсвэл борлуулалтын дүнгээс хамаарсан хямдрал эсвэл хямдралын код гэх мэт хувирлбараас сонгох боломжтой. Нийт бүтээгдэхүүндээ эсвэл тодорхой багцад зориулсан хямдрал зарлаж болно гэнэ.

Одоогоор зөвхөн АНУ-д ашиглах боломжтой ч, удахгүй бусад улсад нээлттэй болох төлөвтэй.

Facebook Messenger API Instagram мэссэнжэртэй холбогдох боломжтой

Messenger API-д шинэчлэл хийгдснээр бизнесийн байгууллагууд Instagram мэссэжийн хэсгээ төрөл бүрийн апптай ялангуяа чатботуудтай холбох боломж гарах гэнэ.

Instagram, Stories, Shops хэсгээс мэссэжээр холбогдож буй бүхий л хэрэглэгчидтэй нэг дороос харилцах болж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бүхий л харилцааг нэг дор төвлөрүүлэх хамгийн эхний оролдлого.

Гэхдээ энэхүү шинэчилсэн API нь одоогоор зөвхөн цөөн тооны хөгжүүлэгчдэд л нээлттэй байгаа юм байна.

Жич: Бидний ашигладаг chatfuel.com чатботын апп ч Инстаграмын мэссэжид хариу өгөх боломжтой болно гэдгээ мэдэгдсэн.

Шинэчлэгдсэн Messenger API-н талаар эндээс дэлгэрэнгүйг авна уу.)

Facebook-с Oversight Board буюу бие даасан мэргэжилтнүүдийн зөвлөлөө танилцууллаа

Хэрэв таны пост ямар нэг алдаа, буруу ойлголтын улмаас Facebook-с устгагдсан бол та бодит хүмүүсээс бүрдсэн зөвлөлд хандаж болох гэнэ.

Facebook-н энэхүү зөвлөл нь Oversight Board хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд бие даасан экспертүүдээс бүрдсэн юм байна. Энэхүү зөвлөл нь тодорхой асуудлаарх эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй ба нэг үгээр бол Facebook-н Дээд шүүх юм байна.

Facebook-н зүгээс маш олон асуудлаар тодорхой, нэгдсэн гарын авлага, заавар, журам гаргахаар ажиллаж байгаа ч бүхнийг яг таг зохицуулах боломж хомс. Тэгэхээр энэ шинэ зөвлөл нь тодорхой онцгой тохиолдолд ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдлын талаарх асуудлаар Facebook-н өмнөөс эцсийн шийдвэр гаргах гэнэ.

Гэхдээ та энэхүү зөвлөлд хандахаас өмнө Facebook-н бүхий л шатны шийдвэр гаргах процессыг туулсан байх ёстой юм байна.

Ингэснээр Oversight Board Reference ID гэдэг зүйлийг таны асуудал дээр үүсгэн үүнийгээ ашиглан Oversight Board-н вэб хуудсанд нэвтэрч хүсэлтээ илгээх боломжтой болно гэнэ.

Энэхүү зөвлөлд хэрхэн хүсэлт гаргах талаар эндээс мэдээлэл авч болно.

Facebook Business Suite шинэчлэгдлээ

Facebook Business Suite нь бизнес эрхлэгчдэд Facebook, Instagram хуудсууд, Messenger, Whatsapp-н мэссэжээ ч нэг дороос удирдах боломж олгох апп.

Бүхий л мэдэгдэл, анхааруулга нэг дор байхаас гадна Facebook, Instragam-н үр дүнгийн тайлан мэдээг ч Facebook Business Suite-с харж болно.

Facebook Business Suite-н танилцуулгыг эндээс.

Instagram Live видео үргэлжлэх хугацаа болон бусад өөрчлөлтүүд

Instagram Live видео хамгийн сүүлийн шинэчлэл 4 цаг хүртлэх хугацаатай лайв хийхээс гадна Instagram-д хийсэн лайваа 30 хоногийн дотор хадгалж авах боломж олгожээ. мөн “Live Now” товч Explore tab-д тун удахгүй орох юм байна.

Ads Manager статус шалгах хуудас

Шинээр танилцуулсан сурталчилгааны статус шалгах уг хуудаснаас маркетерүүд Facebook сурталчилгааны платформ ямар нэг нийтийг хамарсан асуудал байгаа эсэхийг харж болох юм байна.

Source: Facebook

Facebook шоп шинэчлэгдлээ

Энэ жил Facebook шоп хэсэгтээ маш их анхаарал хандуулсан нэг талаас ковид-19-тэй холбоотой хязгаарлалтууд онлайн худалдааны хэрэглээ, эрэлтийг эрс өсгөсөн. Нөгөө талаас Facebook-н зүгээс жижиг бизнесийг дэмжих ажлын хүрээнд хийгдэж байгаа эдгээр өөрчлөлт Facebook Shops-г утгаар нь Facebook дэхь дэлгүүр болгон өөрчлөх эхний алхамууд болж байна.

Шоп хэсэгт шинээр бүтээгдэхүүн нэмэх нь өмнө хийдэг байсан үйлдлүүдтэй ижил боловч худалдан авах холбоос товч, мэссэжээр нэмэлт асуултууд асуух зэрэг онлайн худалдаанд зайлшгүй байх ёстой өөрчлөлтүүд нэмэгдсэн байна.

Түүнчлэн өнгө, фонтыг өөрийн брэндингтэй уялдуулан өөрчлөх боломжтой болжээ!

Facebook хуучин мэдээг анхааруулдаг болсон

Хуурамч болоод хуучирсан мэдээлэлтэй тэмцэх ажлын хүрээнд Facebook тухайн мэдээлэл 3 сар болон түүнээс өмнө нийтлэгдсэн мэдээ бол анхааруулга цонх гарч ирдэг болжээ.

Гол зорилго нь хуучирсан мэдээ одоогийн үйл явдлын талаар буруу, зөрүүтэй ойлголтыг нийтэд хүргэх вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэнэ.

Source: Facebook

Жижиг бизнесүүдэд зориулсан имэйл маркетингийн хэрэгслийг танилцуулжээ

Зарим жижиг бизнесийн байгууллагууд Facebook-н имэйл маркетингийн хэрэгслийг туршиж эхэлсэн гэнэ.

Facebook хуудаснаасаа тодруулбал инбоксоосоо шууд имэйл илгээх, үр дүнг нь хянах боломжтой уг хэрэгсэл туршилтыг амжилттай давбал нийтийн хүртээл тун удахгүй болох юм байна.

Тусгай зорилтот бүлгийг бүтээгдэхүүн сонирхсон хүмүүсээс бүрдүүлэх боломж

Facebook’s Ad Manager-ээсээ танай бүтээгдэхүүнийг сонирхсон эсвэл худалдан авсан хүмүүсийг онилсон сурталчилгаа үүсгэх боломжтой болжээ.

 “Custom Audience” сонголтын хэсэгт “Shopping” гэсэн шинэ сонголт нэмэгдсэн байгааг анзаарсан байх. Энэ сонголтын тусламжтайгаар бүтээгдэхүүн харсан, сагсанд нэмсэн, худалдан авсан хүмүүсээс бүрдсэн зорилтот бүлэг үүсгэх боломжтой юм байна.

Instagram Shop ашиглах боломжтой улсуудын жагсаалтанд Монгол гэсэн сонголт нэмэгджээ

Facebook Shops Бүтээгдэхүүн таг хийх, улмаар пост, сурталчилгаагаа онлайн худалдааны вэбтэйгээ холбох боломж бүхий Instagram Shop-г ашиглах боломжтой улсуудын жагсаалтанд Монгол Улс нэмэгджээ.

via GIPHY

Цахим худалдааны сайтаа болох Facebook Commerce Manager-т катологи үүсгэ. Дараа нь Инста аккаунтаа бүтээгдэхүүнүүдтэйгээ холбосны дараа шопоо хянуулах хүсэлт илгээгээд л хариу хүлээх юм байна.

Шопыг тань зөвшөөрсөн хариу ирсэн бол инстаграм пост, сторидоо Shopping Tag, стикерүүд ашиглан бүтээгдэхүүнээ сурталчилах боломжтой болно.

Хэрхэн инста шоп үүсгэх зааврыг эндээс авна уу.

TOP