Ямар ч байгууллагын хувьд шинэ хэрэглэгчийг найрсаг угтан авч, амжилттай харилцаа үүсгэх нь урт хугацаанд сэтгэл ханамжтай байлгах чухал алхам. Энэ нь дижитал орчинд дижитал маркетерүүдийн хувьд ч туйлын чухал. Мэдээж шинэ хэрэглэгч бүрийг хариуцсан ажилтан байнга туслаж дэмжиж байвал төгс харилцаа болох байх. Гэхдээ байгууллага бүрийн хувьд ийм боломж байхгүй байж бас болно. Яг л ийм үед бизнесийн байгууллагууд шинэ хэрэглэгч угтах үйлчилгээгээ чатботод даатгаж өгдөг.
Харилцаа, харилцаа. Бас дахин харилцаа гэдэг! Сошиал орчны хувьд хамгийн их харилцаа өрнөж буй суваг бол Messenger. Мэссэнжерийн аппликейшнуудыг сард хамгийн багадаа 5 тэрбум идэвхтэй хэрэглэгчид ашигладаг тул үүнийг дагаад Messenger автоматжуулалт болох чатботын хэрэглээ ч жилд 4 тэрбумаар өсч байна. Хэрэглэгч анх удаагаа холбогдож байна уу? эсвэл хэсэг хугацааны дараа дахин мэдээлэл авч байна уу? Аль ч тохиолдолд чатбот тэднийг угтаж, амжилттай харилцаа үүсгэх боломжтой учраас тэр.
Чатбот яагаад шинэ хэрэглэгчийг угтах, амжилттай харилцаа үүсгэгч үр дүнтэй хэрэгсэл вэ?
Өмнөх нийтлэлүүдээс та Мэссэнжер чатбот нь бизнесийн байгууллагуудын Facebook, Instagram хуудастай холбогдон түгээмэл асуултад хариулахын зэрэгцээ захиалга авч, бүртгэл хийх, дахин харилцах гэх мэт олон ухаалаг функцтэйг хангалттай мэдсэн байх. Харин одоо Facebook маркетинг, Инстаграм маркетинг ашиглаж буй бүхий л байгууллагуудын хувьд ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДЭД зориулсан чатботод зайлшгүй байх хэд хэдэн зүйлсийн талаар илүү дэлгэрүүлцгээе.
Амжилттай бүртгэл хийдэг, түүгээрээ дахин харилцдаг байх 👥
Чатбот танайхтай холбогдож байгаа хэрэглэгчдийн мэдээллийг маш сайн бүртгэж, авч үлдэх боломжтой. Үндсэн 2 аргаар мэдээлэл хүлээн авах, бүртгэл хийж болдог. Үүнд:
- Чатбот хэрэглэгчийн тодорхой мэдээллийг шууд хүлээн авах боломжтой. Жишээ нь нэр, чатботод анх нэвтэрсэн огноо, улс орон, хүйс гэх мэт.
- Харин утасны дугаар, имэйл хаяг гэх мэт хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд л бүртгэж авах боломжтой мэдээлэл бий. Жишээ нь, “Та утасны дугаараа үлдээнэ үү. Бид захиалгыг хүргэхдээ ашиглах болно.” гэх мэт.
Ялангуяа автоматаар нэр таних функц нь тухайн хэрэглэгчтэй зөвхөн өөртэй нь харилцаж буй мэт дотно мэдрэмжийг төрүүлдэг. Харин утас, имэйл гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг асууж буй бүртгэл нь тэдэнтэй дахин харилцаа үүсгэх боломж олгодог.
Брэндийг харуулсан байх ⚙️
Танай чатбот танай брэндийн НЭРИЙН ХУУДАС л гэсэн үг. Тиймээс анхнаасаа чатбот үүсгэхдээ дараах 3 зүйлсийг зайлшгүй хэрэгжүүлээрэй.
- Зурган контентод брэндингийн өнгө төрх, логог агуулсан байх
- Мэндчилгээний хэсэгт ямар брэнд, ямар байгууллага гэдгээ оруулах
- Брэндийн тухай гэсэн тусгай цэс холбож, дэлгэрэнгүй танилцуулга оруулах гэх мэт.
Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд өөрийн брэндийн өнгө төрх, онцлог, дүр төрхийг чатботын хамгийн эхний угтах хэсгээс эхлээд л танилцуулах хэрэгтэй шүү.
Нэг дор олон шинэ хэрэглэгчийг угтах үйлчлэх боломжтой😎
Нэг дор 100 эсвэл 1000, 10000 шинэ хэрэглэгчтэй харилцах чухал үүргийг чатбот маш сайн гүйцэтгэнэ. Цаг, минут бүрд ирдэг үнэ, хаяг гэх мэт түгээмэл асуултад 80% амжилттай хариулдаг. Энэ нь таны болон танай багийн ажлын ачааллыг эрс бууруулах болов уу. Шаардлагатай тохиолдолд, хэрэглэгч автоматжуулалтаас биш оператороос мэдээлэл авахыг хүсэхэд LIVE CHAT тохиргоо ажиллан танд мэдэгдэл ирэх болно. Та ч тухайн үед хариу өгөхөд л болно. ТӨГС БИШ ГЭЖ ҮҮ?
Хялбар бөгөөд шинэлэг харилцаа үүсгэдэг байх 😄
Ялангуяа ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН хувьд энэ нь илүү таалагдах болно. Найрсаг мэндчилгээ, хөгжилтэй эможи, GIF-үүд, ярианы өнгө аяс гээд л.
Эдгээр нь чатботыг дан ганц автоматжуулалт гэж ойлгуулахаас илүү шинэлэг, сонирхолтой мэдрэмжийг төрүүлж, тэдний сэтгэл ханамжийг хамгийн өндөрт байлгаж, шинэ хэрэглэгчдийг амжилттай угтах хэрэгсэл болно.
Хэрхэн чатбот ашиглан шинэ хэрэглэгчдийг угтаж, амжилттай харилцаа тогтоох вэ?
Ингээд шинэ хэрэглэгчидийг угтах, амжилттай харилцаа тогтоогч чатботын талаар танилцаж амжсан бол хэрхэн үүсгэх талаар танилцацгаая. Дараах 3 үе шатаар үүсгэнэ.
#1. Шинэ хэрэглэгчийн туулах замыг зураглах
Хамгийн түрүүнд, шинэ хэрэглэгч мэдээлэл авахдаа ямар зам туулахыг зураглах хэрэгтэй. Ямар мэдээлэл хамгийн түрүүнд хэрэгтэй бол? Ямар асуулт асуух бол, юу сонирхож үзэх бол? гэх мэт. Маш сайн СОНГОЛТ өгч, маш сайн ЧИГЛҮҮЛЭЛТ хийж өгөх нь зүйтэй.
Үүнийг та цаасан дээр гараараа зурагласан ч болно. Мөн дараах аргуудыг ашиглаж болно.
- Draw io гэх мэт хялбар хэрэгсэл ашиглах
- Chatfuel-ийн өөрийнх нь Flow Builder – ийг ашиглах
- Excel дээр зураглах гэх мэт.
#2. Шинэ хэрэглэгч орж ирэхэд угтах асуултуудын эсвэл сонголтын жагсаалт гарга.
Цөөн хэдэн асуултын жагсаалт гаргах нь ямар нэг автоматжуулалтад шинэ хэрэглэгчдийг угтах хамгийн зөв арга юм. Нэгдүгээрт:
- Танд хэрхэн туслах вэ?
- Бүтээгдэхүүний мэдээлэл дэлгэрэнгүй үзэх үү?
- Үнийн мэдээлэл? гэх мэт. Шинэ хэрэглэгч асуулт дээр дарах л юм бол хариулт нь очихоор тохируулагдсан байна.
Хоёрдугаарт, асуултад оновчтой хариулах боломжийг олгосон байх. Жишээ нь:
- Манайхаас анх удаа мэдээлэл авч байна уу? (Тийм / Үгүй)
- Та хэлээ сонгоно уу. (Англи / Монгол) гэх мэт.
Ингээд тухайн асуултуудаас цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бүх боломжит мэдээллийн холбоосыг үүсгэсэн байна. Чатботын аль ч хэсэгт хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлэх нь чухал.
#3.Өөрийн чатботоо тест хийж, шалгаж үзээрэй.
Шинэ хэрэглэгч орж ирэхээс өмнө чатботоо тест хийж заавал шалгаж үзэх хэрэгтэй. Үүнд:
- Хангалттай мэдээлэл өгч чадаж байна уу?
- Ойлгомжтой, цэгцтэй байна уу?
- Энгийн байна уу? эсвэл Хэт төвөгтэй байна уу?
- Ажиллахгүй гацаж буй хэсэг байна уу?
- Үг үсгийн алдаа, буруу мэдээлэл байна уу? гэх мэт.
Мөн өмнө нь автоматжуулалт огт туршиж, ашиглаж байгаагүй хүнээр туршуулаарай. Ингэснээр таны чатбот хангалттай сайн ажиллаж буй эсэхийг бодитоор мэдэх болно. Тэдний санал хүсэлтийг тусган засвар сайжруулалт хийгээрэй.
Мөн чатбот ажилласны дараах статистик үзүүлэлтийг харан хэрэглэгч хаана очоод зогсож байна, аль мэдээлэлд илүү хариу үйлдэл үзүүлж, идэвхтэй мэдээлэл авч байна гэдгийг харж, сайжруулалт хийгээрэй. Идэвхтэй сонирхсон мэдээллийг нь дахин сайжруулж оруулж болох юм.
✅ Шинэ хэрэглэгчдийг угтаж, амжилттай харилцаа тогтоогч шилдэг чатбот үүсгэх зөвлөмж
Дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр та илүү олон шинэ хэрэглэгчтэй амжилттай харилцаа үүсгэх боломжтой.
- Чатботдоо зураг, GIF, видео оруулах 🎥
Ихэнхдээ автоматжуулалтын хэрэгслийг шинэ хэрэглэгч ашиглаж сурахдаа харагдах байдлаар нь суралцдаг. Тиймээс зураг, GIF, видео ашиглах нь таны чатбот дахь мэдээлэлд илүү анхаарал хандуулж, эхлүүлсэн үйлдлээ дуусгахад нь тусалдаг.
2. Текстээ маш энгийн бич. 📖
Хэрэглэгчдийн унших чадвар нь борлуулалтад шууд нөлөөлдөг. Ялангуяа шинэ хэрэглэгчдэд. Текстийг бүрэн ойлгосон эсэхээс шалтгаалж үйлдлээ цааш үргэлжлүүлэх үү? Эсвэл орхих уу? гэдгийг шийдэхэд хүргэдэг. Шинээр холбогдож буй хүмүүсийн хувьд энгийн байх тусмаа л илүү сайн. Тиймээс та чатботоо богино, энгийн ойлгомжтой текстээр мэдээллийг нь оруул. Хэт мэргэжлийн үг хэллэг бүү ашигла.
3. Чатбот автоматжуулалтын оронд хүнтэй чатлах боломжийг олго 👩🏾💻
Заримдаа автоматжуулалтаас яг хүссэн мэдээллээ олж чадахгүй байх нь хэрэглэгчийг бухимдуулж орхидог. Хэрэв тэдэнд шаардлагатай тохиолдолд нэмэлт тусламж хэрэгтэй болвол live chat буюу ажилтантай холбогдох цэсийг үргэлж байлгах нь зүйтэй. Тэднийг удаан хүлээлгэх эсвэл шийдлийг төвөгтэй байдлаар олоход хүргэх юм бол шинэ хэрэглэгчдийг хадгалж үлдэх магадлал тун бага. Чатботоо аль болох хангалттай мэдээлэл өгч, асуултад хариулахаар тохируулж, ажилтантай холбогдох хэсгийг заавал байршуулаарай.
Шинэ хэрэглэгчдийг угтаж, амжилттай харилцаа үүсгэгч Chatbot автоматжуулалтыг байгууллага дээрээ хэрэгжүүлэхийг хүсвэл бид иж бүрэн сургалт бүхий чатбот үйлчилгээ үзүүлж байна. Үнийн санал, дэлгэрэнгүй мэдээлэл үзэх бол ЭНД ДАРААРАЙ.
Нийтлэлийг минь уншсан танд баярлалаа. Дараа дараагийн чатботын талаарх нийтлэлүүдээрээ уулзацгаая.