fbpx

Боловсролын салбарт амжилттай маркетинг хийх нь

Дэлхийн олон улс орнуудад их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурсаар байгаа нь боловсролын салбар дахь менежерүүдийн санаа зовних гол асуудал болоод байна. Энэ нөхцөлд шинэ элсэгчдэд сургалтын хөтөлбөрөө танилцуулах,  тэдэнтэй харилцаа тогтоох, шууд холбогдон элсэлт авч, бүртгэл хийх сошиал медиа маркетингийн оновчтой стратеги боловсруулах нь зүйтэй.

Тиймээс энэ салбарт амжилттай маркетинг хийх дараах зөвлөмжүүдийг танд хүргэж байна.

1. Зорилтот сегментээ тодорхойлж, зах зээлдээ оновчтой төвлөрөх нь.

ХЭН танай сургуульд элсэж, хэн хамгийн түрүүнд бүртгүүлэх вэ? гэдгээ маш сайн тодорхойлбол бусдаас ялгарах, ирээдүйн оюутан, суралцагчдын анхаарлыг татах, улмаар тэднийг сургуульдаа элсүүлэх маркетингийн стратеги гаргахад ойлгомжтой байдаг. Партенон Груп их, дээд сургуулийн ирээдүйн оюутнуудыг дараах 6 сегментэд хуваасан байдаг.

  • Сурах сонирхолтой (Aspiring academics) – Ихэвчлэн 18-24 насны сурлага, дүн сайтай суралцагчид
  • Цаг нь болсон (Coming of age ) – Ихэвчлэн дээрх сегменттэй нас ойролцоо, гэхдээ яг юунд төвлөрөхөө шийдэж амжаагүй хүмүүс
  • Карьераа эхлэгсэд (Career starters) – Карьертаа илүү анхаарсан, ирээдүйн ажил мэргэжилдээ түлхэц өгөхийн тулд коллеж, их сургуульд суралцагчид
  • Карьер хурдасгагчид (Career accelerators) – Насны хувьд арай ахимаг, ажил карьераа хэдийнээ эхлүүлсэн боловч ажилладаг салбартаа илүү урагшлахыг хүсэгчид. Тэд бусад сегментүүдтэй харьцуулахад онлайн хичээлийг түлхүү сонирхож, сурдаг.
  • Салбар солигчид (Industry switchers) – Карьер хурдасгагчидтай ижил насны бүлэгт багтах боловч одоогийн ажил нь өсөж, дэвших боломж хомсоос болж шинийг эрэлхийлэгчид гэж болно.
  • Сургууль хэсэгчид (Academic wanderers) – Тэд бол нэлээн хожуу коллежид сурсан, яг тодорхойлсон чиглэл байхгүй боловч боловсролын зэрэг, цолтой болсноор ямар нэг гайхалтай боломж, үүд хаалга нээгдэнэ гэж итгэгчид. Ихэнх нь ажилгүй, орлого багатай байдаг.

Танай сургуулийн хувьд аль салбарын ямар чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэдэг, хэдэн сургалтын хөтөлбөртэйгөөс хамаарч хэд хэдэн ялгаатай сегментүүд байж болно.

Хэрэгтэй холбоос:

2. Сошиал медиа маркетингтаа анхаар

Зорилтот сегментээ тодорхойлсон бол одоо бусад их, дээд сургуулиас ялгарсан хүчтэй брэндинг бий болгохын тулд сошиал медиа маркетингийн стратеги боловсруулах нь зүйтэй. Үүний тулд чанартай боловсрол, төгсөгчдийн амжилт, ажлын байрны олдоц, профессор, багш нарын ур чадвар зэргийг тоо, баримтаар баталгаажуулж сурталчилах хэрэгтэй. Үүний тулд:

Амжилттай төгсөгчдөө зарлах – Судалгаанаас үзэхэд элсэж орсон оюутнуудын ихэнх нь тус сургуулийг амжилттай төгсөгчдийн талаар, тэдний ажил эрхлэлтийн талаар нэлээн анхаарч, ач холбогдол өгсөн байдаг. Сошиал сувгуудаараа амжилттай төгсөгчдийнхөө талаар тоо, баримттай мэдээлэл нийтэлж, тэдэнтэй холбоо харилцаатай байх нь шинэ оюутнуудыг татахад тусалдаг.

Оюутан, тэнхмийн амжилтуудаа сурталчлах – Багш, профессоруудын ур чадвар, оюутнуудын шинэ содон ололт нээлт, бүтээл туурвилуудыг зарлах хэрэгтэй. Ихэнх их, дээд сургуулиуд оюутан, багш нарынхаа гаргасан гайхам амжилтыг олонд дэлгэж, гайхуулж амжилгүй мартагдуулсан байдаг. Боловсролын ажилтнууд мэдээж энэ тал дээр хойрго байхыг ойлгож болох ч, маркетерүүд хувьд бол жинхэнэ хийх ажил шүү дээ.

Гоё сайхан орчноо сурталчил – Танай сургууль тавтай, тухтай, гайхалтай сайхан орчинтой юу? Сошиал медиаг ашиглан сурталчил, бөмбөгд. Ихэнх оюутны хувьд сурах сургуулийн орчин шийдвэр гаргахад чухал нөлөөтэй байдаг.

Сургуульд өрнөх амьдралыг дэлгэ – Коллеж, их, дээд сургуульд суралцах нь мэдлэг боловсрол эзэмшихээс гадна шинэ найз нөхөдтэй болж, амьдралын туршлага хуримтлуулан, үлдсэн амьдралаа яаж залуурдахыг чиглүүлж өгдөг амьдралын чухал үе. Оюутнуудынхаа өдөр тутмын амьдралыг дэлгэж, харуулах нь оюутнуудад сургуульдаа идэвхтэй суралцах, шинэ оюутнуудыг татахад тусалдаг.

Сошиал медиа лавлахтай болНью-Йоркийн их сургууль тэнхим тус бүрдээ зориулсан сошиал медиа хаягтай байдгийн адил та ч дуурайж болно. Харьяалагддаг тэнхимээр нь сонин сайхан юу болж байгааг ихэнх оюутнууд мэдэхийг хүсдэг.

Фэйсбүүкийн групп үүсгэ – Сонирхолд суурилсан Фэйсбүүкийн группүүд үүсгэх нь амжилттай сошиал медиа стратегийн бас нэг арга. Жишээлбэл, нэг оны төгсөгчдийн групп, эцэг эхчүүдийн болон гишүүнчлэлийн клуб гэх мэт.

Сошиал медиа төлөөлөгчтэй болох – Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудын эрчимтэй хийж байгаа маркетингийн шинэ стратеги бол оюутнуудаа сошиал медиа төлөөлөгчөө болгож, сошиал сувгууд дахь дагагчдаа нэмэгдүүлэх юм. Жишээлбэл, Флаглер коллеж өөрсдийн Youtube сувагтай бөгөөд төлөөлөгчөөр сонгогдсон оюутнууд нь тогтмол шинэ контентууд оруулдаг байна.

Зориулалтын шошго буюу hashtag – Тусгай зориулалтын шошго буюу hashtag тэмдэглэгээ бүтээснээр танай сургууль сошиал медиад брэндээ бүтээж болно. Арга хэмжээ болон тэнхим, хэлтсүүддээ зориулан тус бүрийн hashtag ч ашиглаж болно.

Веб сайтаа хөгжүүлэх – Оюутнуудын ихэнх нь сонирхсон сургуулийнхаа талаарх мэдээллийг хамгийн эхэлж, онлайнаар хайж үздэг. Тэгэхээр танай сургууль, брэндийн талаарх мэдээллийг эхэлж олж, харж, сэтгэгдэл авдаг зүйл нь яах аргагүй вебсайт болж байна.

Тиймээс вебсайтаа анх эхэлж, хийлгэхдээ UX дизайн буюу хэрэглэгчийн туршлага дээр суурилсан дизайны мэдлэгтэй веб хөгжүүлэгчдээр хийлгэх нь зүйтэй. Вебсайт дээр бол зардал хэмнэх гэж хямд, хөгжүүлэлт хийх нь тохиромжгүй шийдвэр. Оюутнуудын нүдэнд эхэлж вебсайт тусдаг учраас анх хараад дурлахуйц үзэмжтэй, оновчтой мэдээлэлтэй, шууд хариу үйлдэлд дуудахуйц байлгахад анхаарах хэрэгтэй.

Мөн ирээдүйн оюутан суралцагчид интернетээр хайлт хийхдээ 5 хүн тутмын 1 нь зөвхөн гар утсаа ашигладаг. Тэгэхээр гар утсаар үзэхэд тохиромжгүй, хариу үйлдэлд дуудах зүйлгүй вебсайт тийм ч зөв сонголт биш. Таны вебсайт зөвхөн гар утас ч гэлтгүй суурин компьютер, таблет төхөөрөмжөөр ашиглахад ч эвтэйхэн байх хэрэгтэй.

Хэрэгтэй холбоосууд:

3. Маркетингийн автоматжуулалт ашигла

Уламжлалт маркетинг буюу ТВ, радио, сонин сэтгүүл зэрэг нь маркетингийн үр дүнг нарийвчлан хэмжихэд хэцүү байдаг. Харин маркетингийн автоматжуулалтыг ашигласнаар шинэ элсэгчид хамгийн анх орж ирээд танай сургуулийн тухай ямар мэдээлэл үзсэн, цааш ямар алхам хийж аль сургалтын хөтөлбөрт элсэж бүртгүүлсэн зэргийг жагсаан хянах боломжтой. Бүр хэн гэдэг, ямар утасны дугаартай, хэзээ мэдээлэл авсан гэдгийг харж, эргээд тэдэнд нэмэлт зөвлөгөө мэдээлэл хүргэдэг.

Боловсролын салбарт дараах автоматжуулалтуудыг ашиглах нь хялбар, үр дүнтэй байдаг.

Контент төлөвлөлтийн автоматжуулалт – Хэрэв та Facebook хуудсандаа сургалт, элсэлтийн тухай тогтмол зурган болон видео контентууд нийтэлдэг бол хуудасныхаа Creater studio хэсэг дэх schedule тохиргоог ашиглаарай. Контентуудыг бэлэн болгосны дараа нийтлэгдэх цаг хугацааг урьдчилан тохируулах боломжтой. Мөн Twitter, Instagram, LinkedIn гэх мэт бусад сошиал платформуудыг зэрэг ашигладаг бол 1 дороос 1 зэрэг пост хийх, төлөвлөх боломжтой, хэрэглэхэд ойлгомжтой автоматжуулалтын програмуудыг (hootsuite.com, buffer.com, postplanner.com) ашиглаж болно.

Чатбот автоматжуулалт– Хэзээ элсэлт авах, хаана бүртгүүлэх, аль банкаар сургалтын төлбөрөө баталгаажуулах зэрэг маш олон асуулт таны нийтэлсэн контентийн сэтгэгдэл хэсэгт мөн мессенжерээр ирдэг. Эдгээр түгээмэл асуултуудад 100% хариулт өгөх чатбот автоматжуулалтыг (Сургалтын байгууллагын чатбот темплейт) маркетингийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зүйтэй. Учир нь их, дээд сургуульд элсэхээр хүсэлт өгсөн оюутнуудын 60% нь тэнцсэн эсэх, суралцах боломжтой эсэх хариугаа тухайн өдөртөө авах гэж хүлээдэг байна.

CRM, маркетинг, борлуулалтын автоматжуулалтИх, дээд сургуулийн шинэ элсэгчдийг нэмэгдүүлэх, одоогийн суралцагчдын мэдээллийг хянах, тогтмол харилцаа холбоотой байх хамгийн чухал бас нүсэр ажлыг маркетингийн автоматжуулсан хэрэгсэл болох Customer Relationship Marketing /CRM/ буюу Хэрэглэгчийн удирдлагын систем гүйцэтгэдэг. Ирландын Үндэсний Коллеж (NCI) CRM үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 12 сарын хугацаанд 247% -ийн өсөлттэй ажилласан байна. Тус сургуулийн маркетингийн мэргэжилтэн Эмма “Манай багийнхан коллежийн вэб сайтаар хэчнээн хүн зочилж, тэднээс хэчнээн нь оюутан болж, сонгосон сургалтын хөтөлбөртөө элсэж байгааг харж хянаж чадна.” хэмээн энэхүү ажлынхаа үр дүнг дүгнэсэн байна.

И-мэйл автоматжуулалт Ирээдүйн оюутан, суралцагчиддаа мэйлээр мэдээлэл илгээх нь найдвартай зөвхөн тухайн элсэгчид зориулсан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх маркетингийн бас нэгэн чухал арга хэрэгсэл.  Мэйл бүр эзэнд нь хүргэх, spam-руу орохоос зайлсхийхийн тулд дараах арга замуудыг ашиглаарай.

  • А/В тест –  Энэ нь мэйлээ зөвхөн гарчгийг нь солин 2 хувилбартайгаар илгээн тестелж, аль нь илүү мэйл хүлээн авагсдын сонирхлыг татаж, нээж уншихад хүргэх вэ гэдгийг шалгах арга юм. Мэдээж аль нэг үр дүнтэйг нь цаашдын ажилдаа нь хэрэгжүүлэх нь зүйтэй.
  • Хувь хүнд хандсан контент – Зорилтот сегмент рүүгээ хандсан мэйл илгээх нь имэйлийн хүртээмжийг нэмэх шилдэг аргын нэг. Тухайн хүний нэрийг багтаасан, өмнө нь ямар мэдээлэл үзэж байсан зэрэгт нь тулгуурлан хэрэгтэй мэдээллийг нь илгээх хэрэгтэй.
  • Хиймэл оюун ухаан ашиглан мэйл илгээх цагаа оновчлохSeventh Sense нь machine learning буюу хиймэл оюун ухаан ашиглан хүн тус бүрд ялгаатай цагаар мэйл илгээдэг хэрэгсэл юм. Энэ нь мэйлийн нээж үзэлт, хүртээмжийг 15-30%-иар нэмэгдүүлдэг. Таны мэйлийг нээж үзэхгүй, сонирхохгүй байх магадлал зэргийг ч тогтооход тусалдаг.

Бидний бэлдсэн тус нийтлэл боловсролын салбарын менежер, маркетер таны өдөр тутмын ажилд тусална гэдэг бид итгэж байна. Гэхдээ маркетингийн үйл ажиллагаа гэдэг тогтвортой, зорилготой байж үр дүн авч ирдэг учир та заавал өөрийн байгууллагад дээр дурдсан боломжийг туршиж үзээрэй. Танд амжилт хүсье.

Summary
TOP