fbpx

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх вэ?

Хэрэв та, танай байгууллага бизнесийн зорилгоор Facebook Page ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогддог болсныг анзаарсан нь лавтай. Хэрэглэгчдээс асуулт, тусламж хүссэн хүсэлтүүд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх нь, тэр ч байтугай захиалга өгөх, худалдан авалт хийх нь ч нэмэгдсэн байх тийм үү? Тэгвэл Facebook Messenger Chatbot чатбот хэрхэн хийх вэ?

Facebook Messenger chatbot-чатбот танай хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуултуудад цаг алдалгүй хариу өгөх, байнга холбоотой байх гээд маш олон ажлыг танд нугалж өгөх болно.

Энэ удаад бид Facebook Messenger chatbot чатбот хэрхэн үүсгэх талаарх мэдээлэл бэлтгэлээ.

Яагаад Facebook Messenger Chatbot чатбот гэж?

Хэрэв Facebook page хөтлөдөг бол Facebook Messenger chatbot үүсгэх боломжтой болсон. Энэхүү chatbot-чатбот нь хэрэглэгчид танай Facebook Page-тэй мэссэж бичихээр Send Message товч дээр дарах болон комментод асуулт ирэх үед автомат хариуг илгээхээр тохируулагдсан байдаг.

Асуулт, хариултын меню, цэс хэлбэрээр болон түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчдэд мэдээллийн замыг зааж өгөх, захиалга бүртгэл хийх нь Facebook Messenger chatbot-н үндсэн үүрэг нь. Энэ нь маркетерүүдийн хувьд мэдээж маш их цаг хэмнэхээс гадна, хүн хүч, зардал ч хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүн үзэх, хаяг байршил асуух, меню-хоолны цэс харах, цаг товлох болон түгээмэл асуултуудад хариу өгөх зэрэг ажлыг таны тусламжгүйгээр тун хялбар шийдэх боломж олгодог.

Автомат хариулагч нь хэрэглэгчдэд цаг алдалгүй хариу өгөх, дараагийн алхамыг нь заах чиглүүлэх боломж олгодог.

Зөвхөн цэс хэлбэрээр ч биш мөн түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчийн асуусан асуултыг ойлгон хариу өгч чадна. Жишээ нь хэрэв та рестораны бизнестэй бол меню гэдэг түлхүүр үгийг сонгон тохиргоо хийснээр хэрэглэгч меню гэсэн үг орсон мэссэж илгээсэн тохиолдолд ямар хариу өгөхийг ч мөн зааж болно гэсэн үг.

Энэхүү автомат хариулагчийн үүрэг нь чатботын хамгийн энгийн функцын нэг бөгөөд илүү олон үйлдэл хийх, хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч хадгалан, тэднийг дараа холбогдоход таних, бусад дижитал маркетингийн хэрэгслүүдтэй холбоотой ажиллах зэрэг маш олон дэвшилтэт боломжууд бас бий.

Facebook Messenger Chatbot Хэрхэн ажилладаг вэ?

Манай байгууллагын Facebook хуудсанд хандсан хэрэглэгчдэд манай чатбот цэс хэлбэрээр болон түлхүүр үг ашиглан хариулт өгдөг. Хэрэв та манай хуудсанд хандан Send Message товч дээр дарвал Facebook Messenger цонх нээгдэнэ.

Ингэснээр манай байгууллагын Facebook Messenger чатботтой харилцах боломжтой болно.

Харин та өгөгдсөн цэснээс сонгохгүйгээр мэссэж бичвэл түлхүүр үг ашиглан тохируулсан автомат хариулагч танд хариу өгөх болно. Жишээ нь та Chatbot гэсэн мессэж бичвэл манай бот танд чатботын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харах цонхыг илгээнэ.

Facebook Messenger Chatbot танай байгууллагад, таны бизнест ямар хэрэгтэй вэ?

Зөвхөн Монголд ч биш дэлхий даяар чатбот зах зээлийн хэмжээ 2019 онд 2.6 тэрбум доллар байсан бол 2024 онд 9.4 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байгаа аж. Сонирхож буй байгууллага, брэндийн Facebook хуудсанд зочлох, хэрэгтэй мэдээллээ асуух зэрэг нь бидний өдөр тутмын л амьдралын нэг хэсэг болчихсон.

Түүнээс гадна хэрэглэгчид ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож байгаа, худалдаж авахаар төлөвлөж байгаа бол тухайн бараа, бүтээгдэхүүнийг санал болгож буй газраас илүү дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл асуух шаардлага гардаг.

Судалгааны дүнгээс харахад нийт хэрэглэгчдийн 99%-д нь нэмэлт мэдээлэл хэрэгтэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл таньтай холбогдон нэмэлт мэдээлэл асуух, лавлах хэрэгцээ хэрэглэгчид заавал гарна. Магадгүй тэд өөрсдөө биеэр ирж эсвэл утсаар, имэйлээр асуух байх гэхдээ дийлэнх нь Facebook мэссэнжэрээр асуух болов уу.

Яг ийм нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа хэрэглэгчдэд цаг алдалгүй тэр дор нь хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэг тун амаргүй ажил. Интернэт хэрэглэгчдийн хувьд танай сурталчилгааг харсан даруйдаа л танайхаас асуулт асуух нь дамжиггүй. Харин та тэр дор нь хариу өгөхгүй бол 55% нь хариу өгсөн танай өрсөлдөгчийг сонгодог гэнэ.

Хэлэх гээд байгаа гол санаа маань танай хэрэглэгчид ажлын, ажлын бус цаг, амралтын өдөр гэж ялгахгүйгээр хэзээ танай сурталчилгаа, мэдээллийг олж харна тэр үедээ танайхаас хэрэгтэй зүйлээ лавладаг. Харин та тэр дор нь хариулахгүй бол та уг хэрэглэгчийг алдах магадлал тун өндөр.

Тийм учраас л бизнесийн байгууллагууд Facebook хуудсандаа чатбот ашигладаг. Хурдан, найдвартай, алдаагүй мэдээллийг хэрэглэгчдэд хүссэн үед нь тэр дор нь өгч чаддаг учраас.

Manychat платформд хялбар чатбот үүсгэх нь

Manychat платформд зайлшгүй мэдэх нэр томъёо

Flows дотор нь хэрэглэгчдэд хүргэх зурган, текстэн, альбум хэлбэрийн бүхий л мэдээллийн зохион байгуулалтаа хийдэг.

Go to Basic builder – Дотроо мэдээлэл агуулсан блокуудыг хооронд нь холболт хийж чатботоо үүсгэнэ.

Go to Flow Builder – Мэдээлэл бүхий картуудыг хооронд нь холбож чатбот үүсгэнэ.

Manychat.com нэвтэрч Sign In With Facebook товч дээр дарж чатбот холбох пэйжид админ эрхтэй өөрийн Facebook аккаунтаар нэвтэрнэ.

Үүний дараа Create new account сонголтыг сонгож connect товч даран чатботоо пэйжтэйгээ холбоно.

Бизнесийн чиглэл болон чатботоо ямар зорилгоор ашиглах талаар асуултуудыг таниас асуух бөгөөд эдгээр нь нэг их ач холбогдолтой биш ч та заавал өөрийнхөөрөө бөглөөд цааш үргэлжлүүлнэ.

Үндсэн аккаунт нээгдэж зүүн гар талын цэсүүдээс Automation цэсрүү орж чатбот үүсгэх ажилдаа орно.

Хамгийн эхний Welcome message нь хэрэглэгчийг угтах хэсэг бөгөөд найрсагаар мэндчилж дараагийн мэдээллүүд рүү чиглүүлэх үүрэгтэй байдаг.

Та мэдээллээ ямар хэлбэрээр харуулмаар байгаагаа доорх элементүүдээс (Зураг, видео, текст, альбум, PDF, XLSX файл гэх мэт.) сонгож цэс үүсгэх боломжтой.

ЗААВАЛ ХИЙХ ЗҮЙЛ: Бүх мэдээллээ оруулж дуусаад баруун дээд буланд байрлах Publish товчийг дарна. Үүний дараа зүүн талын цэсүүдээс хамгийн доор байрлах Help цэсрүү орж Refresh Permissions сонголтыг заавал сонгоно. Ингэснээр та бүх оруулсан мэдээллээ эцсийн байдлаар идэвхтэй болгож шинэчилж байгаа хэрэг юм.

Facebook Messenger Chatbot руугаа хэрэглэгчдээ хандуул!

Ингээд эхний Facebook Chatbot-оо бүтээгээд, туршаад, ашиглахад бэлэн боллоо. Одоо Facebook хуудасныхаа Call-to-action буюу үйлдэлд дуудсан товчийг Send Message болгон өөрчлөөрэй.

Мөн хэрэглэгчдийг мэссэнжерийн ботдоо холбогдохийг уриалсан төлбөртэй сурталчилгаа явуулж болно. Үүний тулд сурталчилгааныхаа үйлдэлд дуудах товчийг мэссэнжерийнхээ Landing Page буюу газардах хуудасны холбоостой тохируулаарай.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Түүнчлэн өөрийн вэб хуудсандаа зочлогсдыг мэссэжээр холбогдох боломж олгох мэссэнжерийн Customer Chat PluginENABLE товч дээр даран идэвхжүүлснээр танд вэб дээрээ байршуулах кодыг гаргаж өгдөг.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Мэссэнжер бот – Чатботын талаарх түгээмэл асуултууд

Чатботтой болчихсон эсвэл болох гэж байгаа хэн бүрт дараах асуултууд түгээмэл тохиолддог:

Хэрэглэгч буцаж өмнөх цэс сонгох эсвэл өөр мэдээлэл хэрэгтэй бол яах вэ?

Хэрэглэгчийн текст бичих цонхны хажуугийн 3 зураас бүхий товч нь меню-цэсний сонголт юм. Энд та хэрэглэгчдэд зориулсан цэс оруулах боломжтой. Эндээс тодорхой блокийг сонгох эсвэл дахин эхлүүлэх боломжтой байдаг.

Хэрэв хэрэглэгч хүссэн мэдээллээ манай ботоос авч чадахгүй бол яах вэ? Бид өөрсдөө хариу өгөх боломжтой юу?

Ийм төрлийн чатботын хамгийн давуутай тал нь та хэрэгтэй гэж үзсэн хэзээ ч тухайн хэрэглэгчтэй харилцах боломжтой байдаг. Бот чинь хэрэглэгчийн асуусан хариултанд оновчтой хариу өгөхөөр тохируулагдаагүй бол та хариуг нь өгч болно гэсэн үг.

Үнэ төлбөр нь ямар байдаг юм бол?

Manychat-н хувьд тодорхой тооны хүртэлх хэрэглэгчтэй чатботыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Гэхдээ чатботын хувьд хамгийн багадаа сард 15-20$-н төлбөр төлөх хэрэгтэй болно гэдгийг тооцож төсөвлөх нь зүйтэй шүү.

Танайх Facebook Chatbot хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг үү?

Тийм. Манай Nathouse Creative компани чатбот хөгжүүлэх үйлчилгээ мөн бүхий л салбарын байгууллагуудад зориулсан чатбот үйлчилгээний мэдээллийг эндээс аваарай. Үнийн саналын хувьд та эндээс авах боломжтой.

Төгсгөлд нь

Чатботтой болно гэдэг таныг мэссэнжерээ байн байн шалгах ажлаас 100% чөлөөлөхгүй ч дахин дахин давтагддаг асуултанд хариу өгөх цагийг бол маш сайн хэмнэх боломжтой. Мөн дээр нь цаг алдалгүй хэрэглэгчийн асуултанд тэр дор нь хариу өгнө гэдэг хамгийн чухал биз дээ. Түүнээс ч илүү боломжууд чатбот-д бий. 2021 онд бид ботоо зөвхөн Танай хаяг хаана байдаг вэ? Утасны дугаар? Цагийн хуваарь гэх мэт олон дахин давтагддаг, цөөн хэдэн энгийн асуултанд хариу өгдөг автомат хариулагч биш харин хэрэглэгчдийн асуултанд илүү оновчтой, хурдан хариулт өгдөг, тэднийг таньдаг, байнгын тогтвортой, утга учиртай харилцаа үүсгэх манай маркетингийн багийн нэгэн онцгой гишүүн болгон хөгжүүлэх шаардлага бий болж байгааг дурьдах нь зүйтэй.

Холбоотой нийтлэл: 

TOP