Худалдааны салбарт хамгийн төгс харилцааг туршлагатай, мэдлэгтэй худалдааны зөвлөхгүйгээр төсөөлөх аргагүй. Таныг дэлгүүрт ороход тэр дор нь л эелдэг найрсаг, бүтээгдэхүүнийхээ талаар бүрэн мэддэг ажилтан тосч аваад хэрэгтэй бүхнийг тань хэлж өгөөд туслаад, зөвлөөд өглөө гэж бодъё л доо. Та хэрэгтэй зүйлээ олж аваад, худалдаж аваад гарах магадлал тун ч өндөр болноо доо!
COVID-19-ийн хөл хорио цуцлагдаж, худалдааны байгууллагууд урьдын адил хэрэглэгчидтэйгээ нүүр тулан харилцах боломжтой болсон ч хэсэг хугацаанд хүн бүр айдастай хэвээр байх болов уу даа. Халдвар хамгааллын дэглэм баримтлан, маск зүүх, зай барих гээд л тодорхой арга хэмжээг авсан ч хэрэглэгчдийн олонх нь онлайн худалдаа, захиалгыг илүүд үзэх магадлал тун өндөр гэнэ, бусад улсын туршлагаас харахад.
Тэгэхээр онлайн худалдааны хувьд юу болдог билээ? Бодит нүүр тулсан харилцаа дутаад, хэнээс хэрэгтэй зүйлсээ асуухаа ч мэдэхгүй үлдэх тохиолдол элбэг. Хэрэглэгчийн зүгээс энэ нь хэрэгтэй зүйлээ олж чадахгүйд хүргэнэ, худалдагчийн зүгээс борлуулалт хийгдэхгүй гэсэн үг.
Гэхдээ заавал ч бас ийм байх албагүй гэнэ. Танай хэрэглэгчдэд 24 цагийн турш, найдвартай, үнэн зөв алдаагүй мэдээлэл өгөх, найрсаг туслахтай болох боломж хэзээд нээлттэй байгаа. Онлайн бизнесээ амжилттай өргөжүүлэхэд тус болох Facebook messenger чатботын талаар энэ удаад ярилцахаар бэлтгэлээ.
Facebook нь дэлхий даяар 3.9 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй, тиймээс танай хэрэглэгчид ч бас ашиглаж байх өндөр магадлалтай.
Түүнээс гадна дэлхий даяар 24 сая онлайн худалдааны бизнес идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь асар өндөр өрсөлдөөн бүхий салбар.
Тэгвэл цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч худалдан авагч, худалдагч 2-н дунд урт хугацааны үнэнч харилцаа үүсгэх боломж олгох мэссэнжер чатботын 9 ашиг тусыг хүргэж байна.
1. Чатбот нь хэрэглэгч бүрт тохирсон бүтээгдэхүүнийг нь санал болгож чадна.
Хэрэглэгчдийн 80% нь өөрсдөд нь тусгайлан хандаж, санал болгож буй брэндийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдан авалт хийхийг илүүд үздэг. Мөн 49% нь тэдэнд зориулсан зөвлөмж мэдээллийн дагуу төлөвлөөгүй байсан ч худалдан авалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.
Ийм харилцааг чатбот үүсгэж чадах уу? Яагаад чатбот гэж? Эхний шалтгаан чатбот харилцагчид дарамтгүй, тайван харилцааг бий болгож чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл худалдааны зөвлөхтэй яг нүүр тулаад ярилцаж байгаа шиг дарамт мэдрэхгүй, харин ч мэдээлэл аваад хэсэг хугацааны дараа буцаж холбогдох боломжтой энгийн харилцаа. Ийм үед л санал болгож буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, сонгох магадлал өндөр байдаг гэнэ.
Дараагийн шалтгаан, чатбот QUIZ-СОНЖОО хэлбэрээр хэрэглэгчдээс асуулт асууж, тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл, асуудлыг нь тэр ч байтугай зарцуулахаар төлөвлөсөн төсвийг нь мэдэж авах боломж олгодог. Энэхүү мэдээлэлдээ үндэслэн санал болгох бүтээгдэхүүн, зураг, мэдээлэл, худалдан авах холбоосыг илгээж чадна.
Жишээ нь, дараах видео эмнэлэг, эрүүл мэндийн салбарын чатбот хэрэглэгчдэд асуудлаа танихад нь хэрхэн туслаж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл ямар нэг өвчний шинж тэмдэг, тухайн өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа эсэхийг нь тодорхойлж зөвхөн тэр хүнд тохирох эрүүл мэндийн үйлчилгээг нь санал болгож байгаа юм.
Хэрэглэгчдээс чатботоор QUIZ буюу асуулт, сонжоо асууж тэдний хэрэгцээ, шаардлага, хүслийг мэдэж авах боломжтой гэхдээ дараах зүйлсийг зайлшгүй анхаарах нь зүйтэй.
- Асуулт ойлгомжтой, үнэн зөв байх;
- Хариултууд боломжит бүхий л сонголттой, хялбар богино байх;
- Хэрэглэгчийн асуудлыг, хэрэгцээ шаардлагыг таниулсан байх бөгөөд түүнд нь яг тохирсон бүтээгдэхүүнийг нь санал болгох гэх мэт. Жишээ нь: Хэрэв тухайн хүн зүрхний шигдээсээр өвдөх магадлалтай, шинж тэмдэгийн ихэнх нь илэрсэн бол яаралтай шинжилгээ өгөхийг санал болгох;
- Тэдэнд яг тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохдоо шууд цаг авах эсвэл захиалга хийх цэс, веб сайтын холбоосыг зайлшгүй оруулж өгөх нь зүйтэй;
Мөн 2 дахь сонирхолтой жишээг дурдвал Дэлхийн алдартай тоглоомын брэнд LEGO нь баярын үеэр худалдан авагчдад хайртай дотны хүмүүстээ төгс төгөлдөр бэлэг олоход нь туслажээ. Тэд чатботоор хэрэглэгчдээс бэлэг өгөх гэж байгаа хүнийх нь нас, сонирхол зэргийг асуухын зэрэгцээ тохирох худалдан авалт хийх боломжтой мөнгөн төсвийг нь асууж, яг түүнд нь тохирох шилдэг LEGO тоглоомуудыг санал болгосон байна. Мөн хялбархан шууд худалдан авах холбоосыг ч асуултуудын сүүлд оруулж өгчээ.
2. Чатбот нь сурталчилгааны үр дүнг нэмэгдүүлдэг.
Ирээдүйн худалдан авагчдыг хангалттай татах анхаарал татахуйц, нүд гялбам Facebook эсвэл Instagram сурталчилгаа явууллаа гэж бодъё. Мэдээж гайхалтай! Харин дараа нь яах вэ?
Хэрэглэгчид танай веб сайт, онлайн дэлгүүрээр нэг л удаа зочлоод дахин орж, худалдан авалт хийхгүй байвал яах билээ? Тиймээс төлбөртэй сурталчилгаагаа Facebook messenger чатботтойгоо хоршиж ажиллахаар тохируул! Үүний тулд:
- Вэб сайтаа Messenger chatbot-той холбо. Instagram болон Facebook-т явуулж буй сурталчилгаагаар дамжин танай веб сайт дахь газардах хуудсанд зочилж буй хэрэглэгч нэмэлт мэдээлэл хэрэг болвол чатботтой холбогдох боломжтой байхаар тохируул.
- Шууд мэссэнжер чатботтой холбогдох сурталчилгаа хий. Click-to-Messenger сурталчилгаа ашиглан хэрэглэгчдээ эхлээд чатботтоо оруулаад ир. Хэрэгтэй асуултад нь хангалттай хариу өгсний дараа онлайн худалдааны вэб рүүгээ шилжүүл.
- Чатбот дахь хэрэглэгчдийн мэдээллийг сурталчилгааны дахин чиглүүлэлтэд ашигла. Чатбот нь хэрэглэгчийн нэр, нас, хүйс зэрэг хувийн мэдээллийг бүртгэхээс гадна ямар бүтээгдэхүүн сонирхсон, ямар цэс дээр дарсан, асуулт, сонжоонд хэрхэн хариулсан зэргийг мөн бүртгэдэг. Эдгээр мэдээллийг ашиглан хэрэглэгчдийн сегмент үүсгэн, тэдэнд мөн тэдэнтэй ижил төсөөтэй Lookalike сегмент үүсгэн Facebook сурталчилгаа хүргэх боломжтой.
3. Чатбот нь 24 цаг байнгын идэвхтэй, түргэн шуурхай ажиллах болно.
Түгээмэл асуултуудад хариулах төгс шийдэл, 24 цаг тасралтгүй ажиллах үнэнч туслах бол Facebook messenger чатбот гарцаагүй мөн. Мэдээж хүний оролцоог 100% орлох боломжгүй ч сайтар төлөвлөж, хөгжүүлсэн чатбот нь хэрэглэгчдийн асуултад 80% хангалттай хариу өгдөг.
Түүнчлэн чатботын ухаалаг функцын нэг болох хиймэл оюун ухааны AI функцыг ч ашиглах боломжтой юм. Энэ нь хэрэглэгчдийн бичсэн үг, түлхүүрийг үгийг таньж, автоматаар яг тохирсон мэдээллийг өгөх үүрэгтэй байдаг.
4. Чатбот нь хэрэглэгчдийн онлайн сагсан дахь бараа бүтээгдэхүүнийг нь сануулж, худалдан авалтыг нэмэгдүүлдэг.
Хэдий бүх зүйлсийг зөв хийсэн ч хэрэглэгчид бас л худалдан авалт хийхгүй орхих тохиолдол онлайн худалдааны байгууллагуудад их тохиолддог зүйл. Дунджаар хэрэглэгчдийн 70% нь онлайн сагсан дахь зүйлсээ худалдан авдаггүй гэнэ. Мэдээж сагсанд бараа нэмэхээс өмнө маш сайн мэдээлэл өгөх ёстой. Гэсэн хэдий ч худалдан авалгүй орхих тохиолдол гардаг. Тиймээс сагсанд үлдээсэн барааг нь сануулахаа хэзээ ч мартаж болохгүй.
Онлайн сагсан дахь зүйлсээ худалдаж авах уу? хэмээн мессенжер сануулга илгээж болно. Учир нь Мessenger-ийн нээж үзэлт 80% байдаг бол илгээсэн мэссэж дэх холбоос дээр дарж үзэлт нь 35% байдаг. Имэйлийн хувьд нээж үзэлт 20%, холбоос дээрх даралт 2% гэсэн үзүүлэлттэй харьцуулах аргагүй.
Бид өөрсдийнхөө жишээн дээр л бодоод үзэхэд мянга мянган уншаагүй имэйл inbox-д дүүрэн байдаг биз дээ? Харин хүмүүсийн 90% нь гар утсан дээр нь ирсэн мэссэжийг гурван минутын дотор л нээдэг. Мэссэнжер ч нэг их ялгаа үгүй. Тиймээc оновчтой сонголт мөн байгаа биз.
5. Чатбот нь omni-channel маркетингийн стратеги хэрэгжүүлэхэд тусалдаг.
Google компаниас гаргасан судалгааны тайланд дурьдснаар, маркетинг, борлуулалтын бүхий л сувгийг ашиглан худалдан авалт хийдэг хэрэглэгчид lifetime value буюу амьдралын үнэ цэн нь ганцхан суваг ашигладаг хэрэглэгчдийнхээс 30% өндөр байдаг байна.
Мөн судалгаанд үзүүлснээр, маркетингийн omni-channel стратегийг үр дүнтэй ашигладаг брэндүүд өмнөх хэрэглэгчдээ тогтоон барих боломж бусдаас 90% илүү байдаг байна.
Чатбот энэхүү стратегийг өөрийн байгууллагадаа нэвтрүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Учир нь танд хэрэглэгчдээ илүү сайн таньж мэдэх дараах боломжуудыг олгодог.
- Хэрэглэгчдийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр мэдээллийг нэг дор цуглуулж, хадгалж авах (чатботод холбогдсон огноо, сонирхсон бүтээгдэхүүн, захиалга хийсэн эсэх, утасны дугаар, имэйл хаяг гэх мэт.)
- Уг мэдээллийг ашиглан маркетингийн бусад сувгуудаар мэдээлэл хүргэх. Жишээ нь, чатботын тусламжтайгаар мэссэнжерээр хүлээн авсан хэрэглэгчийн утасны дугаарт мэссэж сануулга илгээх ч боломжтой.
- Түүнчлэн хэрэглэгчийн удирдлагын систем болох CRM, Email маркетингийн автоматжуулалтын аппликейшнуудыг чатботтойгоо харилцан уялдаатай ажиллахаар тохируулах боломжтой.
6. Чатбот ашиглан Facebook хуудаснаасаа боломжит хэрэглэгчидтэй холбогдох ажлыг автоматжуулж болно.
Мэссэнжер чатбот ашиглан Facebook хуудасны постонд сэтгэгдэл үлдээсэн, асуулт асуусан хүмүүст тэр дор нь мэссэж илгээх боломжтой байдаг. Ингэснээр боломжит хэрэглэгчдийн асуултанд тэр дор нь хариулах, сонирхсон бараа бүтээгдэхүүн болон санал болгох бусад бүтээгдэхүүний мэдээллийг мэссэжээр хүргэх боломжтой болно.
7. Өмнөх хэрэглэгчидтэйгээ дахин холбогдоход чатбот тусалдаг.
Хэрэглэгч танай чатботоос нэг удаа л мэдээлэл авсан бол танай хувьд мэссэж хүргэж болох хэрэглэгч болчихлоо гэсэн үг. Facebook-н 24 цагийн стандарт мессежийн цонх буюу ердийн мэссэж илгээх 24 цагийн хугацааг ашиглаж болно. Эсвэл цуврал мэссэж илгээх, нэг удаагийн сануулгын функц, шаардлага гэж үзвэл төлбөртэй мэссэж илгээх ч боломж бий.
8. Чатбот нь үнэнч, байнгын хэрэглэгчдийг бий болгох боломж олгодог.
Хэрэглэгч танайхаас аль хэдийн худалдан авалт хийчихсэн ч байж магад. Гэхдээ түүний худалдан авагчийн замнал хараахан дуусаагүйг санаарай. Худалдан авалтын дараах үйлчилгээ түүнийг “байнгын” “үнэ цэнтэй” үнэнч хэрэглэгч болгох чухал алхам.
Үүний тулд хэрэглэгч худалдан авалт хийсний дараа 24 цагийн дотор дараах төрлийн контентуудыг чатботоороо хүргэж болно. Үүнд:
- Худалдан авалт хийсэн бүтээгдэхүүнд нь заавал хэрэглэх заавар, тусгай тохиргоо шаардагддаг бол хэрэглэгчдэд гарын авлага эсвэл богинохон туслах видео илгээ.
- Хэрэглэгчдэд нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэйг санал болгож, дахин худалдан авалт хийхэд нь зориулж, хөнгөлөлтийн купон санал болго.
- Худалдан авагчдийн сэтгэл ханамжийг үнэлэх үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгааг ч чатботоор явуулж болно.
9. Чатбот үүсгэх нь улам бүр хялбар болсоор.
Та өөрийн байгууллагын Facebook хуудастай холбох чатбот хөгжүүлэхэд заавал код бичих, ямар нэг програмын талаар өндөр мэдлэгтэй байх албагүй. Хялбархан ашиглахад бэлэн загварт зураг, текстийг сольж чатбот үүсгэх боломжтой.
Хэрхэн хялбархан чатботтой болох вэ?
- Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
- Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
- Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
Нийтлэлийг маань энэ хүртэл уншсан эрхэм харилцагч танд баярлалаа. Дараа дараагийн илүү өгөөжтэй шинэлэг нийтлэлүүдээ хүргэхэд тун таатай байх болно.