fbpx

Сошиал маркетерүүдийн зайлсхийх ёстой чатбот түгээмэл 5 алдаа

Зарим алдааг буцааж засахад маш хэцүү. Хэвлэлийн газар алдаатай номыг хэдэн мянган хувь хэвлэж, ачааны машины жолооч аварга том ачааг буруу газарт хүргэж, катерингийн тогооч хэдэн зуун дессертэд элсэн чихэрний оронд давс хийчихвэл яах вэ? Эдгээр алдааг засахад зарцуулах цаг хугацаа, хүчин чармайлтыг төсөөлбөл хэн ч байсан шантрах л болно. 

Гэхдээ Facebook мессенжер чатбот ашиглаж буй таны хувьд азтай. Та чатботынхоо үйлдэл бүрийг дахин хянаж, засвар хийх боломж үргэлж нээлттэй. Харин хэдэн зуун хэрэглэгчийг олж авч, харилцаа үүсгэн амжилттай борлуулалт хийх боломжтой байсан цаг хугацааг дахин нөхөх боломжгүй. Тиймээс танай чатбот анхнаасаа л алдаагүй ажиллавал БИНГО л гэсэн үг. 

Энэхүү нийтлэлээрээ бид дижитал маркетерүүдийн чатбот үүсгэхдээ гаргадаг түгээмэл 5 алдаа, түүнийг хэрхэн шууд засах боломжтой талаар зөвлөмж бэлтгэн хүргэж байна. 

Алдаа #1: Төлөвлөгөөгүй байх 📐

Хэрэв та байшин барьвал хамгийн эхэнд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Нэгэнт барьсан байшингаа нураахгүйн тулд шүү дээ. Чатбот үүнтэй яг ижил. Зорилго тодорхойгүй бол замбараагүй мэдээлэл авахад төвөгтэй чатбот үүсгэнэ гэсэн үг.

Таны чатботын зорилго бол ерөөсөө л хэрэглэгч №1-т! Тэдний асуултад аль болох энгийн, түргэн шуурхай оновчтой хариулангаа итгэл төрүүлж, харилцаа үүсгэх ёстой. 

Өөрөөр хэлбэл, таны мессенжер “inbox” хэрэглэгчдийн асуултаар дүүрчихсэн байна гэж бодъё. Энэ үед нэг л удаагийн автомат хариулагч эсвэл веб сайт дахь түгээмэл асуулт, хариултын холбоос хангалтгүй. Оронд нь, асуултад нь хариулж, харилцан яриа өрнүүлсэн ухаалаг чатбот ажиллуулах нь зүйтэй.

Хэрхэн төлөвлөх вэ?

Чатбот үүсгэхээсээ өмнө цаас бал аваад ерөнхий мэдээллийг зураглаж болно. Эсвэл Microsoft Excel дээр маш энгийнээр төлөвлөлт гаргаж, оруулах мэдээллээ зураглаж болно.

Мөн draw.io хэмээх програмыг ашиглаж болно. Энэхүү програм нь үнэ төлбөргүй бөгөөд ашиглахад тун энгийн ойлгомжтой байдаг. Гаргасан зураглалаа хэн нэгэнтэй имэйлээр share хийж, хамтран ажиллах боломжийг ч олгодгоороо давуу талтай.

Төлөвлөгөөгөө гаргахдаа дараах зүйлсийг зайлшгүй анхаараарай.

  1. Хэрэглэгч мэдээлэл авах явцад аль нэг газар зогсож магадгүй хэсгүүдийг дараагийн алхамд чиглүүлэн мэдээлэл бүхий цэс хангалттай холбосон эсэх
  2. Хэт их алхам заасан цэсүүд дунд хэрэглэгч төөрөлдөх тул тэдэнд төвөгтэй санагдаж магадгүй хэсгүүдийг шалгах, засах гэх мэт.

Ерөөсөө л хэрэглэгчийн үйлдэл, авч болох мэдээллийн уялдаа холбоог алган дээрээ тавьсан юм шиг л харах ёстой. Бүтээгдэхүүний мэдээлэл авсан хэрэглэгч захиалга хийж магадгүй. Захиалга хийсэн хэрэглэгч шууд залгаж, лавлаж магадгүй. Тиймээс бүтээгдэхүүний хэсэгт захиалгын цэсийг харагдахуйц газар холбож, захиалгын дараа утасны дугаарыг шууд залгагдахаар холбох гэх мэт.

Алдаа #2: Ашиглахад хэтэрхий хэцүү байх🥵

Та ресторанд хооллохоор орж ирлээ гэж бодъё. Зөөгч тантай мэндэлж, таны захиалгыг авсан ч та түүнийг ахиж харсангүй. Захиалгаа авахын тулд та ресторанаар явж зөөгчийг хайх хэрэгтэй болно. Гэхдээ яг үүн шиг харилцаа байхгүй, хариу ч байхгүй ийм таагүй нөхцөлд ихэнх нь шууд л орхиж одно. Дахин хэзээ ч орж ирэхгүй, үйлчлүүлэхгүй.

Энэ бол чатботын нэг тод жишээ. Хамгийн чухал дүрэм бол хэрэглэгчдийг Flow буюу чатбот урсгалаар идэвхтэй хөтлөх юм. Үүнд: Танай хэрэглэгч чатботооос мэдээлэл авах явцдаа хаа нэг газар очоод зогсож болохгүй. Та тэдэнд үргэлж сонголт өгч дараагийн алхмыг нь заах ёстой. Яг л найз чинь “Өнөөдөр ямархуу байв даа?” гэж асуухад “Дажгүй шүү. Маш сайн” гэж хариулт өгч буй мэт бай. Үүний тулд: 

  • Үргэлж дараагийн алхмыг заасан байх. “button” буюу цэс, “quick reply” буюу хэвтээ нэмэлт цэс үүсгэх функцийг аль болох ашиглаж хэрэглэгчдийн дараагийн хийх алхмуудыг хялбар болгох хэрэгтэй. Жишээ нь: Захиалга хийгээд дуусахад нь захиалга амжилттай баталгаажсаныг сануулж, дахин бусад бүтээгдэхүүн үзэхийг санал болгох, эсвэл мэдээллийн ажилтантай холбогдох боломжийг өгөх хэрэгтэй.
  • Шинээр орж ирж мэдээлэл авч буй хүмүүст зааварчилгаа өгөх. Чатботод та ямар ч төрлийн хэлбэрээр мэдээллээ хүмүүст өгч болдог. Зураг, албумь, видео, цэсүүд гээд л. Шинэ хэрэглэгчдэд мэдээлэл өгөхдөө аль болох зураг, видео ашигла. Тайлбар текст хэсэгт брэнд, бүтээгдэхүүнийхээ тухай товч танилцуулж, хэрхэн цааш мэдээлэл авах талаар чиглүүлж өгөөрэй.

Мэдээж маш энгийн, ойлгомжтой байх хэрэгтэйг дахин санаарай.

  • “Буцах” цэсийг маш сайн үүсгэх: Хэрэглэгч захиалгын үе шатанд ч бай, бүтээгдэхүүний үнэтэй танилцсан ч бай хүссэн үедээ дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан үндсэн цэсрүүгээ буцах боломжтой байх нь зүйтэй. Тиймээс “Буцах” гэдэг товчийг хаа сайгүй үүсгээрэй.

Алдаа #3: Өөртэйгөө ярьж буй мэт байх 🗣

Харилцаа бол нэг талын мэдээлэл хүргэлт биш, хоёр талын тэнцүү харилцаа байдаг. Та хэрэглэгчдэд зөвхөн тасралтгүй мэдээлэл өгөхөд л анхаарсаар байвал тэднийг огт сонсохгүй байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Хэт их текст ч мөн үр дүнтэй биш. 

Оронд нь, “хэрэглэгч – бот – хэрэглэгч – бот” гэх мэт 2 найз яриа өрнүүлж буй мэт харилцааг өрнүүл. Үгүй бол чатбот нь уйтгартай маркетингийн хэрэгсэл болохоос цаашгүй.

Мөн “Тэгье ээ!”, “Цааш үргэлжлүүлье” гэх мэт хүний ярианы үг хэллэгийг түлхүү ашигла. Ингэснээр хэрэглэгч толгой дохин харилцах боломжийг олгоно гэсэн үг. Ингэхдээ дараах зүйлсийг ч мөн анхаараарай.

  • Мэдээллүүд нь товч тодорхой аль болох богино байх
  • Анхаарал татахуйц байх (GIF, эможи, зураг ашиглах)
  • Хэрэглэгчдийн оролцоог бий болгохын тулд аль болох олон сонголтыг санал болгох гэх мэт.

Хэт их тексттэй мэдээллийг блог эсвэл газардах хуудсандаа даатгаарай.

Алдаа #4: Unsubscribe сонголтыг санал болгохгүй байх 🔒

Unsubscribe сонголтыг санал болгохгүй байх нь Facebook’-ийн Messenger бодлогыг зөрчиж буй хэрэг юм. Таныхаар чатбот тань хичнээн гайхалтай ажиллаж буйгаас үл хамааран, зарим хэрэглэгч мэдээлэл авахаас татгалзаж болно. Энэ үед, тэдэнд unsubscribe хийх буюу чатботоос гарах сонголтыг хялбархан өгөх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол:

  • Тэд хүсээгүй мэдээлэл дахин, дахин илгээж байгаад бухимдаж болзошгүй.
  • Таны Facebook хуудас болон ботыг report хийж болно. Хэрэв тэгвэл Facebook-ээс таны чатбот болон Facebook хуудасны үйл ажиллагааг хязгаарлахад хүргэнэ. 

Энэхүү алдааг засахад 60 секунд магадгүй түүнээс ч бага хугацаа хангалттай.

Мөн та гарах, зогсоох гэх мэт хэрэглэгчийн үгсийг таньж ботоос хасах тохиргоог ажиллуулах боломжтой.

Алдаа #5: Ботоо хийгээд л мартдаг 👋

Хүний оролцоогүйгээр хэрэглэгчидтэй харилцах харилцааг 100% чатботод даатгаж болно. Гэвч, та өөрийн биеэр чатботоо шалгаж тохиргоонуудаа шинэчилж байхгүй бол илүү сайжруулах, хөгжүүлэх боломжоо алдсаар байх болно. 

Та 7 хоногт 1-ээс 2 удаа чатботоо шалгаж, зарим хэсгийг өөрчлөн сайжруулж байх хэрэгтэй. Үүнд: 

  • Шинэ хэрэглэгчдэд туслах үр дүнтэй хэрэгсэл болгон хөгжүүлэх: Messenger сурталчилгаа маш сайн гүйцэтгэлтэй байгаагүй гэж бодъё. Тэгвэл чатботынхоо хэрэглэгчийг сегментчилэх хэсгээ ашиглан Lookalike audience үүсгээд дахин сурталчилгаа явуулан шинэ хэрэглэгч олох боломжтой. Эсвэл нэгэнт эхлүүлсэн сурталчилгаанаас Send message товч даран чатботруу орж ирдэг хэсгийг илүү оновчтой мэдээлэл агуулсан блокууд руу холбоорой.
  • Байнга идэвхтэй байх санал хүсэлтийн хэсгийг сайжруулах: Хэрэглэгчдээс ямар нэг санал гомдол ирмэгц тусламжийн багт шилжүүл. Өөрөөр хэлбэл зөвхөн дан ганц чатбот ажиллана гэхээс гадна хэрэглэгч хүсвэл танай мэдээллийн ажилтан эсвэл  тантай шууд холбох LIVE CHAT хэсгээ идэвхжүүлээрэй. Мөн Save User Input тохиргоог заавал  хийн тэдний үлдээсэн санал хүсэлтийг тогтмол уншиж, хариу өгч байх нь зүйтэй. 

Та дээрх алдаануудыг аль хэдийн гаргасан ч байж магад. Гэхдээ санаа зоволтгүй. Алдаа гаргах нь аливааг илүү сайжруулах боломж байдгаараа давуу талтай. Харин анхнаас нь зорилготой, ойлгомжтой, хэрэглэгчтэй маш сайн харилцаа үүсгэж чадах чатботыг амжилттай хөгжүүлбэл хэдэн мянган шинэ хэрэглэгчдийг олж авч, худалдан авалт хийхэд нь бодитоор чиглүүлж өгдөг.

Хэрхэн хялбархан чатботтой болох вэ? 

  • Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
  • Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
  • Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
TOP