fbpx

Үнэнч хэрэглэгчдийг татах мэссэнжер чатбот үүсгэх нь

Хэрэглэгч нэг удаа худалдан авалт хийгээд маргааш нь эсвэл нөгөөдөр, дараа 7 хоногт эсвэл бүр сарын дараа давтан худалдан авалт хийх магадлалтай. Зөвхөн тэдэнтэй дахин харилцаж, зөв мэдээлэл хүргэж, хэрэгцээ хүслийг нь сонссон тохиолдолд!

Туршлагатай маркетерүүд “Одоогийн хэрэглэгчдээ хадгалж үлдэх нь шинэ хэрэглэгчдийг олж авахаас илүү хялбар ажил” гэдэг. Та ч мөн энэ талаар сонссон байх. Мэдээж үнэн! Гэхдээ ихэнх бизнес эрхлэгчид яг үүнд анхаарлаа хандуулдаг эсэх нь эргэлзээтэй.

Байнгын үнэнч хэрэглэгчдийг бий болгох үнэнч хэрэглээний хөтөлбөрийг хялбар бөгөөд хямд зардлаар Facebook Messenger ашиглан бий болгох боломжтой бөгөөд хэрэгжүүлэхэд өндөр төсөв, инженерийн баг, код программын мэдлэг огтхон ч шаардлагагүй байдаг.

Ингээд үнэнч хэрэглээг дэмжих хялбар чатбот хийх аргачлалтай хамтдаа танилцая.

Үнэнч хэрэглээг дэмжих чатбот гэж юу вэ?

Энэ төрлийн чатбот нь хэрэглэгчдэд танай үнэнч хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгч, дахин үйлчлүүлэхэд нь дэмжих байдлаар ажиллана гэсэн үг. Жишээ нь: кофе шопын чатбот 5 кофе худалдаж авах бүрт 1 кофе үнэгүй авах эрх олгох байдлаар ажиллаж болно. Худалдан авалт хийх бүртээ QR код уншуулаад худалдан авалтаа бүртгүүлээд яваад байна яг л “LOYALTY CARD” шиг!

🎁 Ийм байдлаар бусад үйлчилгээний газруудын дижитал маркетерүүд ч жишээ нь гоо сайхны салоны Facebook чатбот хэрэглэгчиддээ арьс арчилгааны тухай тусгайлан зөвлөгөө өгөх булан үүсгэн үйлчлүүлэгчдэдээ хөнгөлөлтийн купон олгох байдлаар ажиллаж болно.

Хэрэглэгчдийг давтан худалдан авалтад чиглүүлэх харилцааны чатботыг яг одоо ашиглах 5 шалтгаан

Энэ төрлийн чатбот хэрхэн хийх вэ гэдгээс өмнө яагаад зайлшгүй бизнесдээ ашиглах хэрэгтэй вэ гэдэг талаар хамтдаа авч үзэцгээе. Үүнд, дараахь 5 үндсэн шалтгаан байдаг.  

#1.Одоогийн хэрэглэгчдээ хадгалж үлдэхэд тусладаг.

Өмнө дурдсанчлан байнгын хэрэглэгчдийг бий болгох харилцааны чатбот нь танайхаар дахин үйлчлүүлэхэд хэрэглэгчдийг үргэлж татаж байдаг. Дундаж бизнесийн байгууллагуудын хувьд, хэрэглэгчдийнх нь 60-70% нь нэг удаа үйлчлүүлээд дахиж ирдэггүй. Харин үнэнч хэрэглээг дэмжих хөтөлбөр бүхий чатбот энэ үзүүлэлтийг эрс багасгахад туслах боломжтой.

Хэрэглэгч давтан худалдан авалт хийхийг дэмжсэн, түүнийг нь урамшуулсан арга хэмжээг энэ төрлийн чатбот хялбархан хэрэгжүүлдэг.

#2. Үнэнч хэрэглэгчдийн тоог 5%-р өсгөхөд ашиг 25% нэмэгддэг.

Мэдээж, хэрэглэгч бүрийг дахин, дахин худалдан авалт хийлгэх боломж хомс байх. Гэхдээ, тэдний 5% -ыг эргүүлэн авчирч чадвал, ашиг 25%-р өсдөг гэнэ шүү. Энэхүү статистик л үнэнч хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөртөө зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна.

#3. Хэрэглэгчдийн 75% нь төрөл бүрийн урамшуулал санал болгодог компаниудыг илүүд үздэг.

Бид бүгд л урамшуулалд дуртай. Тийм биш гэж үү? Ялангуяа, зөвхөн худалдан авалт хийгээд л урамшуулал авдаг бол. Хэрэглэгчдийн 8% хүрэхгүй хувь нь худалдан авалт хийхэд урамшуулал чухал биш гэж үздэг гэнэ. Тэгэхээр үлдсэн 92% нь аливаа бизнесийг сонгож худалдан авалт хийхдээ урамшууллыг чухал хүчин зүйл гэж үздэг болж таарах нь.

Гэхдээ яг ч бүгд биш л дээ. Илүү тодорхой статистик гэвэл хэрэглэгчдийн 75% нь урамшуулал санал болгодог компанийг илүүд үздэг гэж хариулсан байна. Тиймээс хамгийн түрүүнд хэрэглэгчдийг татахын тулд урамшуулал санал болгох нь зүйтэй юм байна шүү. Яг энэ үүргийг хэрэгжүүлэхэд мэссэнжер чатбот тус болно.

#4.Хүмүүс үнэнч брэнддээ илүү их мөнгө зарцуулдаг.

Судалгаанаас харахад хэрэглэгчдийн 43 нь үнэнч брэнддээ илүү их мөнгө зарцуулдаг байна. Хэрэв та үнэнч хэрэглэгчдийг олж авч чадвал тэд хайртай, үнэнч брэндээ үргэлж дэмжсээр байх болно. Мэдээж, мессенжер чатбот нь энэхүү үнэнч хэрэглэгчдийг бий болгоход туслах хамгийн энгийн хирнээ үр дүнтэй хэрэгсэл болсоор!

#5. Үнэнч хэрэглэгчдэд зориулсан тусгай хөтөлбөрт бүртгэлтэй хэрэглэгчдийн 95% нь харилцааны шинэ технологийг ашиглахад бэлэн байдаг.

Өмнөх 4 шалтгаан хэрэглэгчдийг дахин худалдан авалтад чиглүүлэх нь яагаад чухал талаар хангалттай ойлголт өгсөн байх. Харин үүнийг хэрэгжүүлэхэд яагаад чатбот  автоматжуулалт хэрэгтэй талаар одоо тусгая. 😉 

Ганцхан шалтгаан бий. Хүмүүс чатбот шиг хялбар, шинэ технологид дуртай байдаг.  Судалгаанаас үзвэл, үнэнч хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөрт бүртгэлтэй хүмүүсийн  95% нь харилцааны шинэ технологийг ашиглахад дуртай байдаг гэнэ. Хэрэглэгчид тань шинэ, сонирхолтой, хялбар харилцааг хүсч байдаг гэсэн үг. Тиймээс мэссэнжер чатботыг ашигласнаар тэдэнд хамгийн ойр, хамгийн хялбар шийдэл болох нь ээ.

Хэрхэн хэрэглэгчдийг давтан худалдан авалтад уриалсан харилцааны чатбот үүсгэх вэ? 

Хэрэглэгчдийг давтан худалдан авалтад чиглүүлж, байнгын хэрэглэгч болгоход туслах  чатботын хялбар 3 функцыг кофе шопын чатбот дээр жишээ аван хүргэе.

1. Үнэнч хэрэглээг дэмжих хөтөлбөрийг QR код ашиглан хэрэгжүүлэх

Танай кофе шопоос өдөр бүр кофе худалдан авдаг хэрэглэгч ямар замаар аялах вэ? 😊👇

  1. Кофе авах бүртээ QR код уншуулна.
  2. QR код уншуулах бүрт урамшууллын оноо авна.
  3. 5 оноо авахад нэг кофе үнэгүй авах эрхтэй болно.

2. Кофены талаарх сонирхолтой постыг тань сонирхон уншсан, коммент бичсэн хүмүүст үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хүргэх

Мэдээж дуртай кофеных нь талаар сонирхолтой мэдээлэл бүхий постыг сонирхон үзэх, коммент бичих нь танай сошиал хуудсыг дагагчдын дунд байдаг л зүйл. Харин эдгээр сошиал дагагчдаа чатбот ашиглан үнэнч хэрэглэгчид болгох боломжтой. Энэ тохиргоо хэрхэн ажилладагыг харцгаая.

  1. Facebook хэрэглэгч та бүхний нийтлэдэг сонирхолтой постыг амтархан уншдаг, үздэг талархлын коммент үлдээдэг байх. Гэхдээ эдгээр сошиал фенүүд тань танай хэрэглэгч биш ч байж магад!
  2. Харин мэссэнжер чатбот тэдний комментод автоматаар хариу өгч, танай байгууллагын талаар тэр дундаа үнэнч хэрэглэгчдэд зориулсан урамшууллын талаар мэдээлэл өгөх боломжтой. Мэдээж хэрэглэгчдийн ихэнх нь урамшуулалтд дуртай байдаг шүү дээ.

3. Re-engage буюу дахин сануулах, харилцаа үүсгэх

Чатботын хамгийн сонирхолтой мөртлөө үүсгэхэд хялбар функц. Хэрэглэгчдэд урамшууллын оноог нь сануулах гэх мэт тэднийг дахин идэвхжүүлэх ажлыг ч мэссэнжер чатбот тун сайн хийх боломжтой.

Дээрх 3 жишээ нь одоогийн хэрэглэгчдээ давтан худалдан авалтад уриалах, үнэнч хэрэглээг дэмжихэд тань хамгийн ойрын туслах мэссэнжер чатбот автоматжуулалт байж чадна гэдгийг ямар нэг байдлаар харуулж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Хэрхэн хялбархан чатботтой болох вэ? 

  • Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
  • Хэрхэн ажилладаг, функцууд, ямар зориулалттай талаар богино видео бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг үзэн, чатбот хөгжүүлэх эсэх сонголтоо хийнэ.
  • Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
  • Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.

Нийтлэлийг маань энэ хүртэл уншсан эрхэм харилцагч танд баярлалаа. Дараа дараагийн илүү өгөөжтэй шинэлэг нийтлэлүүдээ хүргэхэд тун таатай байх болно.

TOP