fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
11/12 / Published in БЛОГ

Мэдэж амжаагүйн биш биз? Facebook мессенжер бодлогын 3 өөрчлөлт

Өнгөрсөн оны буюу 2020 оны 3-р сарын 4-нд Facebook-ийн зүгээс мессенжер бодлоготой холбоотой 3 шинэ өөрчлөлтийг зарласан. Энэ нь бизнесийн байгууллагуудын хувьд мессенжер автоматжуулалт буюу чатбот идэвхжүүлэхдээ зарим нэг өөрчлөлт хийх шаардлага гарсан гэсэн үг.

📍 Энэ нь Facebook-ийн зүгээс зөвхөн Мессенжерт анхаарал хандуулж буй хэрэг биш бөгөөд 2019 оны Марк Зукербергийн F8 арга хэмжээ дээрх мэдэгдэлтэй холбоотой гэнэ. Үүнд “Facebook цаашид илүү ганцаарчилсан хаалттай харилцааг дэмжинэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудын хувьд хэрэглэгч тус бүртэй илүү үнэ цэнтэй харилцаа тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Мөн Facebook-ээс “Харилцаа бол бизнес, худалдааны салбарынхны хувьд бүх л ирээдүй нь юм” гэж үзсэн нь дээрх Зукерберг захирлын мэдэгдлийг дэмжих мэт. Танай байгууллага ч мөн энэхүү өөрчлөлтүүдийг хэрэгжүүлснээр дараах үр ашигтай байх нь.

  1. Хэрэглэгчдэд цаг тухайд нь хариу өгөх.
  2. Хэрэглэгчидтэй холбоотой шинэ зүйлсийг заавал төлбөртэй сурталчилгаа ашиглахгүйгээр хуваалцах.

Үр дүнд нь: Илүү түргэн хариу өгөлт + Илүү хамааралтай контент, мэдээлэл = Илүү аз жаргалтай хэрэглэгч 😄

Илүү аз жаргалтай хэрэглэгч брэндэд итгэх итгэл өндөр, аман маркетинг сайн, эерэг сэтгэгдэл хуваалцагч байж, өндөр борлуулалт, бизнесийн амжилтад хөтөлж байдаг. 📈

Бидний зорилго бол ердөө л энэ. Мессенжер болон чатбот автоматжуулалт үүнд гарсан өөрчлөлт таны бизнест өгөх үр ашгийг цаг тухайд нь танд хэлж өгөх. Энэхүү нийтлэлд ч Facebook мессенжер өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан нь бизнес тань богино хугацаанд дасан зохицож, хөгжих боломжийг нээх юм.

2020/03/04-нд Мессенжер бодлогод дараах үндсэн 3 өөрчлөлт гарсан байдаг.

  1. 24+1 стандарт мессежийн цонх зөвхөн 24 цагийнх болсон.
  2. Мессеж таг 17 байсан бол 4 болж буурсан.
  3. Subscription messaging буюу зөвхөн зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэглэгчдэд мессеж илгээх боломжтой болсон.

Дээрх 3 зүйлийг та тийм ч идэвхтэй ашигладаггүй байсан байж ч магадгүй. Сонсоогүй анзаараагүй ч байж магад. Мэдээж цааш уншвал бид нэг бүрчлэн энгийнээр тайлбарлаж таны бизнест ямар БОЛОМЖ өгөхийг дэлгэрүүллээ.

1. 24+1 стандарт мессежийн цонх зөвхөн 24 цагийнх болсон.

💡 Тайлбар: 24+1 стандарт мессежийн цонх гэдэг нь сурталчилгааны болон сурталчилгааны бус контентийг буюу мэдээллийг Facebook мессенжерээр хэрэглэгчдэд үнэ төлбөргүй илгээх 24 цагийн цонх болон +1 мэссэж илгээх эрхтэй байсан. Хэрэглэгч мессежид хариу үйлдэл үзүүлэх бүрд дараагийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй мэдээлэл явуулах 24 цагийн цонх нээгдэж, дахин үнэгүй мессеж илгээх боломжтой байсан.

24 + 1 стандарт мессежийн цонх гэдэг нь!

Өөрчлөлт: 24+1 цонх зөвхөн 24 цагийн цонх болон өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, зөвхөн 24 цагийн дотор л мэдээлэл авсан хэрэглэгчдэд үнэ төлбөргүй мессеж илгээх боломжтой. Дараагийн 1 мэссэж эрх байхгүй болсон гэсэн үг.

24 цагийн цонх өөрчлөлт

2. Мессеж таг 17 байсан бол 4 болж буурсан.

💡 Тайлбар: Өмнө дурдсан Facebook стандарт мессежийн цонхноос гадна бизнесийн байгууллагууд мессенжер таг ашиглан хэрэглэгчдэд үнэ төлбөргүй мессеж илгээх боломжтой.

Өөрчлөлт: Энэ таг нь 17 байсан бол 4 болж буурсан. Дараах хүснэгтэд Facebook-ийн албан ёсны тодорхойлолт, зориулалтыг дэлгэрэнгүй орууллаа.

Мессеж тагууд
Мессеж тагийн өөрчлөлт

❗️ 24 цагийн цонхноос гадна илгээх мессежүүдээ зөв ТАГ хийх нь хамгийн чухал. Хэрэв таны хийсэн ТАГ болон илгээх мессеж Facebook дүрмийн дагуу биш бол Facebook-ээс таны пэйжийг дэс дараатай шалгаж таны хуудсыг бүхэлд нь устгах эсвэл мессежүүдийг хаахаас эхлээд хязгаарлалтууд тавьж эхэлдэг шүү.

3. Subscription messaging

💡 Тайлбар: Энэ нь мессеж ТАГ-тай төстэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчилгааны бус мессежийг буюу бэлдсэн мэдээллээ хэрэглэгчдэд үнэ төлбөргүй илгээх боломжтой байсан.

Өөрчлөлт: Бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд биш зөвхөн бүртгэгдсэн, зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн байгууллагууд subscription messaging ашиглах боломжтой. 

Бид дээрх бодлогуудыг харгалзан мессенжерээр харилцах хэрэглэгчдийн бүлэглэл үүсгэхэд нь туслах дараах хүснэгтийг гаргалаа. Ямар аргаар аль боломжийг ашиглахаа сонгон мэдээллээ бэлтгэж хэрэглэгчдээ ч сегментчилээрэй.

Нэмэлт: Facebook-ын One-Time Notification (OTN)

💡 Facebook-ээс 2020 оны 2-р сард One-Time notification API үйлдлийг гаргасан. Энэ нь зөвхөн хэрэглэгч өөрөө мэдээлэл хүлээж авахаар хүсэлт гаргасан тохиолдолд та стандарт мессежийн цонхноос гадна нэг удаа үнэ төлбөргүй мессеж илгээх боломжтой. Жишээ нь, Хэрэглэгчийн хүссэн футфолкны M размер онлайн дэлгүүрт байхгүй байлаа гэж бодъё. Тэр размер нь онлайн дэлгүүрт ирмэгц мессенжерээр нэг удаа мэдэгдэл авахаар хэрэглэгч өөрөө зөвшөөрч хүсэлт илгээнэ гэсэн үг. Гол нь та хүсэлтийг нь хүлээж авах мессежийг One-Time notification API-аараа явуулах нь.

Мессенжер бодлогын өөрчлөлтөд нийцэх 5 зөвлөмж

Энэхүү дэд сэдэвт нийтлэлийн туршид дурдсан өөрчлөлтүүдийн үед хэрэглэгчдэдээ хүрч болох үр дүнтэй 5 зөвлөмжийг хүргэж байна.

Зөвлөгөө 1: Хэрэв танай байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага бол subscription messaging явуулах хүсэлт гаргаж зөвшөөрлөө авах 📰 Хэрэв танайх 24 цагийн стандарт цонхноос гадна хэрэглэгчдэд сурталчилгааны бус мессеж буюу мэдээлэл илгээхээр зорьж буй хэвлэл мэдээллийн байгууллага бол Facebook News Page Index (NPI)-нд хандаж албан ёсоор бүртгүүлж, зөвшөөрөл аваарай.

Зөвлөгөө 2: Төлбөртэй мессеж илгээх. 💬 Төлбөртэй мессеж бол Facebook сурталчилгааны нэг төрөл. Үнэгүй ашиглах боломжгүй гэсэн үг. Гэхдээ хэзээ ч, хэдэн ч мессежийг хэрэглэгчдэд илгээх боломжийг олгодгоороо давуу талтай. Үүний тулд, мөн Facebook харилцааны дүрмүүдийг дагаж мөрдөөрэй.

Бидний туршлагаас үзэхэд 1136 мессежийг 9.19 доллараар нэг дор хэрэглэгчдэд илгээж, тэдгээрээс 282 харилцааг дахин эхлүүлж чадсан бөгөөд энэ нь тус бүр нь 0,03 долларын зардал гаржээ. 😎

💡 Зөвлөгөө: Хэрэв таны төлбөртэй сурталчилгаа өмнө мэдээлэл авч байсан чатбот хэрэглэгчидтэй дахин харилцах зорилготой бол чатбот платформ дахь People эсвэл Audience цэсэн дэх хэрэглэгчдийн жагсаалтаа ашиглаарай.

Зөвлөгөө 3: Маркетинг, борлуулалтын олон сувгийн стратегид төвлөр. 📊 45,000 гаруй худалдан авагчдын дунд хийсэн Харвардын судалгаагаар тэдний 73% нь хэд хэдэн сувгаас худалдан авалт хийдэг болохыг тогтоожээ. Мөн нэг сувгийн худалдан авагчдаас олон сувгийн хувалдан авагчид 3 дахин илүү бөгөөд худалдан авалт бүрдээ илүү их мөнгө зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл Facebook-т танайхыг хараагүй хэрэглэгч Instagram-д олж харж магадгүй. Онлайнаар худалдан авалт хийгээгүй хэрэглэгч танай салбараар үйлчлүүлж магадгүй. Хэрэглэгч ямар ч сувгаар, ямар ч хэлбэрээр танайхтай холбогдож худалдан авалт хийхэд та болон таны бизнес бэлэн байж, олон сувгийн стратегид төвлөрч харилцааг №1-т эрхэмлээрэй. Үүнд мессенжер ч мөн зайлшгүй багтах болов уу.

Зөвлөгөө 4: Инстаграм чатбот турших 📸 Сайхан мэдээ! Зөвхөн Facebook мессенжер биш Инстаграм Direct message-д чатбот холбох боломжтой болсон. Түүн дотроо дараах боломжууд ч бий.

  1. Инстаграм комментод чатбот холбох
  2. Инстаграм story reply-д чатбот холбох
  3. Инстаграм mention-д чатбот холбох гэх мэт.

Зөвлөгөө 3-ыг ч амжилттай хэрэгжүүлж хэрэглэгчидтэй харилцах сувгаа ч илүү тэлэх боломж биш гэж үү.

Зөвлөгөө 5: Хэрэглэгчдийг эхний алхам хийхэд нь урамшуул. 👋 Хэрэглэгч чатботтой харилцаж мэдээлэл авснаар 24 цагийн цонх нээгдэж тэдэнд үнэ төлбөргүй автомат мессеж илгээх боломжтой болно. Тиймээс тэднийг урамшуулахын тулд, таны хийх хамгийн эхний алхам бол чатбот тань яг л хэрэглэгчдэд зориулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд таатай мэдрэмж төрүүлж, хангалттай мэдээлэл өгсөн, асуудлаа шийдэхэд нь тусалсан байх хэрэгтэй гэсэн үг. Хэт албаны бус, дахин харилцах сэдэл төрүүлэхүйц! Үүний тулд:

  • Чатботод холбогдож мэдээлэл үзэх линкийг имэйл болон бусад сошиал сувгууддаа хуваалцаарай. Хуваалцахдаа хэрэглэгчдэдээ яагаад дахин харилцах хэрэгтэй, ямар үр ашигтай талаар хэлэхээ мартуузай.
  • Мессенжер ботоо вэб сайтын чат цонхтойгоо холбоорой. Шинэ хэрэглэгчдийг олж авах гайхалтай арга биш гэж үү?
  • Business page-дээ пост оруулах бүрдээ Get Messages сонголтыг заавал сонгоорой. Ингэснээр таны пэйжээр зочилж буй хүн бүрд мессенжерээр харилцаа үүсгэх боломж олгодог.

Мессенжер маркетингийн ирээдүй гэрэлтсээр… ✨

Facebook-ээс Мессенжер бодлого өөрчлөгдснийг зарласнаар Мессенжер сувагтаа илүү төвлөрөх нь зүйтэйг харуулж байна. Шинэ дүрэм, шинэ стратегийг хэрэгжүүлснээр таны бизнес энд амжилттай ажиллах боломжтойг харуулсаар. Бодлогыг нь амжилттай хэрэгжүүлж буй бизнесийн байгууллагуудыг Facebook-ийн зүгээс урамшуулахаа үргэлжлүүлсээр л байх болов уу.

Шинэ өөрчлөлт, шинэ дасан зохицолт. Мөн ШИНЭ БОЛОМЖ! Танд амжилт хүсье!

Нийтлэлийг минь шимтэн уншсан танд баярлалаа. Дээрх нийтлэлд дурдсан бүх санаа боломжуудыг шингээсэн шилдэг чатботыг бид танай байгууллагад үүсгэж өгөхөд хэзээд БЭЛЭН! 😊

Дэлгэрэнгүй үнийн санал татах бол ЭНД ДАРААРАЙ!

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP