fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
8/22 / Published in БЛОГ

И-мэйл маркетинг хийхэд зайлшгүй анхаарах 13 зүйл

Интернэтийн эринд маркетерүүд, маркетингийн арга хэрэгслүүд ч хувьсан өөрчлөгдөж, хөгжсөөр. Маркетерүүд олон төрлийн шинэ арга хэрэгслийг ашигладаг болсон ч, бага зардлаар өндөр өгөөжийг авч ирдэг имэйл маркетингийг орхигдуулж байгаа нь ажиглагддаг. Тиймээс бид ямар ч салбарын байгууллагын хувьд үнэнч хэрэглэгч бий болгох, тогтмол харилцаа, холбоо тогтоох хамгийн шилдэг арга хэрэгслийн нэг болох имэйл маркетингийн талаарх нийтлэлийг энэ удаад хүргэж байна.

Доорх цонхонд имэйл хаягаа бүртгүүлэн “И-мэйл маркетинг хийхэд зайлшгүй анхаарах 13 зүйл” цахим ном татаж аваарай.

И-мэйл маркетинг хийхэд зайлшгүй анхаарах ёстой 13 зүйл

  1. Хэн нэгний имэйл лист бүү ашигла.
  2. Хамгийн ихдээ л гурван төрлийн үсгийн фонт ашигла.
  3. Цахим гарын үсэг-Email Signature ашигла.
  4. Имэйл листээ тогтмол цэвэрлэж, шинэчлэж бай.
  5. Үндсэн мэссэж болоод “Үйлдэлд дуудах товч”-г эхэнд нь байрлуул.
  6. Тухайн хүний нэрийг нь мэндчилгээндээ багтаа.
  7. Имэйлийн өргөнийг 500-650 пиксел хэмжээнд барь.
  8. Гарчиг (subject), Үйлдэлд дуудах товчийг нь өөрчлөн A/B тэст хий.
  9. Имэйл нээж унших хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх өдөөгч ашигла.
  10. Имэйлийнхээ гарчиг (subject)-г нь сонирхолтой (гэхдээ товчхон) байлга.
  11. Автомат хариулагч ашигла.
  12. Имэйлээ газардах хуудаснуудтай нягт холбо.
  13. Туршиж үз.

1. Хэн нэгний имэйл лист бүү ашигла.

Имэйл маркетингийн амжилт нээж унших хэрэглэгчдийн тооноос хамаардаг. Харин танай хэрэглэгчдээс бүрдсэн биш харин өөр хэн нэгний имэйл лист авч ашиглаж байгаа тохиолдолд имэйл маркетингийн үр дүн тийм ч сайн байхгүй болов уу.

2. Хамгийн ихдээ л гурван төрлийн үсгийн фонт ашигла.

Таны илгээсэн имэйл хэр эмх цэгцтэй харагдана, төдий чинээ зорьсон үр дүнг тань авч ирнэ. Мөн хоёр юмуу гурваас олон төрлийн фонт болон том, жижиг үсэг хольж ашиглах хэрэггүй.

3. Цахим гарын үсэг-Email Signature ашигла.

Хэдийгээр 7 хоног бүрийн шинэ мэдээ илгээхдээ хувь хүний биш компанийн нэрийн өмнөөс харилцагчид руу илгээж байгаа ч уг имэйлийг хэн илгээж байгааг тодорхой илтгэсэн мэдээлэл оруулах ёстой.

Хүмүүс маркетингийн баг биш, харин хувь хүнээс ирсэн гэдгийг мэдвэл уг имэйлийг нээж, унших нь илүү байдаг. Тэгэхээр таны нэр тэдний анхаарлыг татах хэрэгсэл болдог юм шүү.

4. Имэйл листээ тогтмол цэвэрлэж, шинэчлэж бай.

Танай имэйл листэнд байгаа зарим хүмүүс unsubscribe сонголтыг хийгээд листнээс хасагдахгүй ч илгээсэн имэйлийг хэзээ ч нээж үздэггүй байх нь бий. Хэдийгээр олон хүнд имэйл илгээх нь зөв ч юм шиг гэхдээ илгээсэн имэйлийг нээж үздэггүй, оролцоо багатай хэрэглэгчдийг имэйл листдээ хадгалаад байх нь танай open rate буюу имэйл нээлтийн хувийг бууруулах аюултай. Имэйл хэзээ ч нээж үздэггүй хүмүүс танай имэйл маркетингийг үзүүлэлтийг байгаагаас нь ч дор харагдуулж болно.

Тодорхой хугацаанд та имэйл жагсаалтаа эргэн харж, идэвхгүй хүмүүсийг хасч бай. Ингэснээр танай имэйл нээлтийн хувь (open rate)-г бодитой харуулахаас гадна хэрэгцээгүй хүмүүсийг цэвэрлэж өгдөг.

Манай nathouse.mn вэб хуудсанд нэмэгдсэн шинэ мэдээллийг 7 хоног бүр хүлээж авах бол имэйл хаягаа бүртгүүлээрэй.

5. Үндсэн мэссэж болоод “Үйлдэлд дуудах товч”-г эхэнд нь байрлуул.

Имэйлийнхээ эхэн хэсэгт байрлуулаагүйгээр уншигчдын 70% хүртэл хувь нь Үндсэн мэссэж болоод “Үйлдэлд дуудах товч”-г харахгүй байх магадлалтай. Түүнчлэн “Үйлдэлд дуудах товч”-г имэйлийнхээ өөр, өөр хэсэгт хамгийн багадаа 3 удаа байршуулах хэрэгтэй гэнэ шүү.

6. Тухайн хүний нэрийг нь мэндчилгээндээ багтаа.

Имэйлээ нэрээр нь эхлүүлэх нь хүлээн авч буй хүний анхаарлыг тэр дор нь татдаг гэнэ. Гэхдээ санаа зоволтгүй олон хүнд илгээх үед хүн бүрийн нэрийг гараар оруулах шаардлага гарахгүй. Ихэнх имэйлийн маркетингийн хэрэгслүүд нь имэйлдээ хүлээн авагчийн нэрийг автоматаар оруулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл имэйл лист дэх хүмүүсийн нэрийг имэйлдээ байрлуулан илгээх ажлыг таны ашиглаж буй имэйл маркетингийн апп хийчихдэг гэсэн үг. Хүн болгон л зөвхөн өөрт нь зориулан илгээж буй мэт нэрийг нь дурьдсан имэйл хүлээн авна гэсэн үг.

7. Имэйлийн өргөнийг 500-650 пиксел хэмжээнд барь.

Хэрэв таны имэйлийн өргөн нь 650 пикселээс их бол хүмүүсийн гар утасны дэлгэц дээр багтахгүй байх магадлалтай. Тэгэхээр нь имэйлийн өргөн үр дүнг дээшлүүлэх тун чухал зүйл болно шүү.

Бидний зохион байгуулдаг Дижитал маркетингийн сургалтын хөтөлбөрт имэйл маркетингийн хэрхэн үр дүнтэй ашиглах талаар багтсан байдаг. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

8. Гарчиг (subject), Үйлдэлд дуудах товчийг нь өөрчлөн A/B тест хий.

Танай open rate-нээлтийн хувь, click-through rate-холбоос дээр дарах үзүүлэлтүүд тийм ч сайнгүй, өсгөх оролдлогууд амжилтгүй болоод байгаа бол юу болохгүй байгааг туршилтаар илрүүлэх боломжтой.

A/B тестийн аргачлал нь имэйл маркетингт ч биш дижитал маркетингийн бүхий л салбарт контентын үр дүнг сайжруулахад ашигладаг. Имэйл маркетингийн хувьд A/B тестийг хийхдээ имэйл хүлээн авагчдаа хоёр хуваагаад А хэсэгт нь ердийн өмнө илгээдэг хувилбарыг харин B хэсэгт өөрчлөлт хийсэн хувилбарыг илгээдэг. Ингэснээр энэ өөрчлөлт өмнөхөөс илүү үр дүнтэй байж чадах эсэхийг туршдаг. Нээлтийн хувийг өсгөж, холбоо дээр даралтыг нэмэгдүүлж байгаа бол дараа, дараагийн имэйлээ шинэчлэсэн загвартайгаар илгээж болно гэсэн үг.

9. Имэйл нээж унших хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх өдөөгч ашигла.

Имэйлийнхээ гарчиг (Subject)-т уг имэйлийг нээж үзэх сэдэл төрүүлэх үг, хэллэг ашигласнаар нээлтийн хувийг 50% хүртэл нэмэгдүүлэх боломжтой байдаг гэнэ. “Зөвхөн өнөөдөр 30% хүртэл хямдрал”, “Шинээр нэмэгдсэн цахим номнууд: Үнэгүй татаж авахаар” гэх мэт урамшуулал, сэдэл агуулсан гарчиг оруул.

Гэхдээ үнэ, хямдрал гэх мэт борлуулалтын имэйлээр бөмбөгдөхөөс зайлсхийх хэрэгтэй. Мэдээж тухайн хэрэглэгч худалдан авалтын замналын аль хэсэгт байгаагаас хамааран нь илгээх мэдээллийн агуулга өөрчлөгдөнө шүү дээ.

10. Имэйлийнхээ гарчиг (subject)-г нь сонирхолтой (гэхдээ товчхон) байлга.

Имэйлийн гарчиг нь 30-аас 50 тэмдэгтэд багтаж байхаар тооц. Хэт урт бол гарчигийн эхний хэсгийг л үлдээж, бусдыг нь харуулахгүй байхаар таслачихсан харагдуулдаг. Мөн гарчиг (subject) уншигчдыг имэйлээ нээснээр юу хүлээн авч болохыг илтгэсэн байх хэрэгтэй.

11. Автомат хариулагч ашигла.

Танай вэб дээрх бүртгэлийн хуудсаар имэйлээ бүртгүүлсэн тохиолдолд бүртгэл баталгаажсан талаарх мэдээлэл эсвэл татаж авах материалын холбоосыг агуулсан имэйлийг автоматаар илгээхээр тохируул.

12. Имэйлээ газардах хуудаснуудтай нягт холбо.

Таны газардах хуудасны гарчиг, агуулга, харагдах байдал, өнгө төрх имэйлийнхтэй тохирч байх ёстой. Түүнчлэн газар хуудас дээрээ хаанаас, хэн хандаж байгаа, ямар үйлдэл хийж байгааг бүртгэх хэрэгсэл ашиглаарай. Энэ нь дараа, дараагийн имэйл маркетингийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд хэрэг болно.

13. Туршиж үз.

Имэйлээ нийтэд илгээхээсээ өмнө ажлыхандаа эсвэл бизнесийн хамтрагчдаа илгээ. Имэйлийн гол зорилго юу болох талаар тэр дор нь мэдэж авч чадаж байна уу? Өөрчлөх, сайжруулах зүйл юу байна тэднээс хариу ав.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ: АШИГЛАХ ХЭРЭГСЛҮҮДИЙН ТАЛААРХ БИДНИЙ БЭЛТГЭСЭН НИЙТЛЭЛИЙГ ЭНДЭЭС ХҮЛЭЭН АВНА УУ.

Өнөө үед хэрэглэгчдийн анхаарал татах маркетингийн шинэ арга хэрэгслүүд бий болсон гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ имэйл маркетинг бол жинхэнэ цаг хугацааны шалгуурыг давж гарч чадсан, үр дүнтэй арга гэдгийг бид өөрсдийн туршлага дээрээс маш сайн мэдэж авсан. Танд ч бас тийм үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP