Аялал жуулчлалын маркетинг: Интернэт орчинд амжилттай хийх нь
Өмнө нь аялагч аялахаар шийдвэл заавал аяллын байгууллага, агентаар дамжиж, зуучлуулдаг байсан. Тухайн аяллын агент нь хамгийн туршлагатай мэргэжилтэн нь буюу мөрөөдлийн аяллыг тань хэрэгжүүлэхэд тус болох бүхий л мэдээлэл, нүх сүв, түлхүүрийг нь атгагч байлаа.
Аяллын агент мөн хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь гол нөлөөлөгч байсан. Тэд жуулчдад хаашаа, ямар чиглэлээр аялахыг нь чиглүүлэгч, гол зөвлөгч нь байсан бөгөөд үүнийгээ хамтран ажилладаг, түнш байгууллагуудаасаа хамааран чиглүүлдэг байсан.
Харин интернэт хэрэглээ эрчимтэй хөгжиж буй энэ үед, хэрэглэгчид нислэгийн тийз, зочид буудлын өрөөгөө шууд захиалах, аялах газруудаа өөрсдөө судлах, сошиалаас олж мэдсэн найз нөхдийнхөө аяллын туршлага дээр үндэслэн аяллын төлөвлөгөөгөө гаргах боломж нээлттэй болсон. Энэ нь ч аялал жуулчлалын салбарын өсөлтийг хангаж буй гол хүчин зүйлсийн нэг.
Энэ салбарын хурдацтай өсөлт нь нөгөөтэйгүүр хэрэглэгчдийн сонголт нэмэгдэж, хэрэглэгчдийн төлөөх өрсөлдөөн ширүүсэн, хэрэглэгчдийн анхаарлыг татах, тэдний чихэнд хүрч, нүдэнд харагдах хэрэгцээ шаардлага аялалын байгууллагуудын өмнө улам бүр тулгарч байгааг илтгэж байгаа юм. Энэ өрсөлдөөнд тодорч үлдэхийн тулд аялал жуулчлалын байгууллагууд маркетингтаа илүү анхаарч эхэлжээ.
Аялал жуулчлалын маркетинг гэж юу вэ?
Аялалын байгууллагуудын хувьд маркетингийн үйл ажиллагаа брэндийн танигдсан байдлаа нэмэгдүүлэх, харилцаа үүсгэх сэдлийг төрүүлэх, аялалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, борлуулах дараа нь танай тухай хүмүүс эргэн тойрныхондоо санал болгодог болгохыг зорьдог.
Аялал жуулчлалын маркетинг уламжлалт хэвлэмэл сурталчилгаанаас эхлээд сайтар онилсон зорилтот бүлэг бүхий сошиал медиа сурталчилгаа, имэйл маркетинг, видео сурталчилгаа гэх мэт тухайн байгууллагын маркетингийн мессежийг зөв хэрэглэгчдэд зөв цагт нь хүргэх бүхий л боломжийг ашиглаж таарна.
Хэдийгээр маркетингийн стратеги нь бүтээгдэхүүн, үйлчилгээнээс нь хамаарч өөр, өөр байж болох ч аялал жуулчлалын хэрэглэгчийн худалдан авалтын 4 үе шатанд та маркетингийн үйл ажиллагаагаа төвлөрүүлэх нь зүйтэй болов уу.
Аялагчдын хувьд сонголт өргөн, компаниудын хувьд өрсөлдөөн хүчтэй энэ салбарт амжилттай маркетинг хийхийн тулд ХЭНД, ЯМАР үйлчилгээг ХЭРХЭН хүргэх вэ? гэдэг асуултуудад бодитоор хариулах нь чухал.
Асар их өрсөлдөөн дундаас ялгарч, тоглоомоос хасагдахгүй байхын тулд аялал жуулчлалын компаниуд оновчтой, үр дүнтэй маркетинг хийснээр л амжилт олох боломжтой. Тиймээс интернэт орчин дахь маркетингийн талаарх дараах 4 зөвлөмжийг хүргэж байна.
Хэрэглэгчдэдээ, тэдний худалдан авалтын замналын үе шатуудад анхаарал хандуул
Юун түрүүнд сонирхогчийг сэтгэл ханамжтай үйлчлүүлэгч болгох үе шат бүхий зураглалыг нүдэнд харагдахуйцаар тодорхой гарган, аялагчдын онцгой хэрэгцээ юу байх вэ? гэдгийг нарийн тооцоолох хэрэгтэй. Хэрэгцээ бүрд нь тохирсон маркетингийн арга хэрэгсэл ашиглах нь байнгын болон шинэ үйлчлүүлэгчдийг бий болгодог давуу талтай.
1-р шат: Мөрөөдөх
Энэ шатанд аялагчдад аялах тухай санаа төрж, ирээдүйд хаашаа аялж болох тухай бодож эхэлнэ. Тэд зүгээр нэг аялах биш өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаасаа хэсэг хугацаанд “бүрмөсөн зугтах” тухай хүсч байгаа бол тэдэнд энгийн сайхан газар биш харин “урам зориг өгөх, сэргээш” болох зүйл хэрэгтэй.
Нөгөө талаас амралтын газрууд шинэ зүйл турших, адал явдал, дурсамж бүтээх, аяллын сайхныг харуулсан фото зураг, видео бичлэг, блог нийтлэл оруулах хэрэгтэй. Мөн ажлаас түр завсарлан, амралтаа авсны дараа хэрхэн сэргэлт болж, урам зориг авсан тухай аялагчдын хэлсэн үг, сэтгэгдэл, ярилцлага видео зэргээр ажил, амьдралаасаа түр нуугдах, завсарлахыг хүссэн аялагчдыг татахад илүү тохиромжтой.
2-р шат: Төлөвлөлт хийх
Энэ үе шатанд тухайн аялагч зүгээр нэг мөрөөдөх биш, аялах газруудаа судлан, төлөвлөгөө гаргаж эхэлнэ.
Аяллын төлөвлөгөө гаргах үнэхээр амаргүй. Аялах газраа ямар маршрутаар явж хүрэх, хаана байрлах, аялах зуураа ямар энтертайнмент зүйл үзэж, харахаа маш нарийвчлан төлөвлөх хэрэгтэй. Сонголт маш арвин болсон өнөө үед энэ ажил үнэхээр цаг барсан, стресстүүлсэн ажил мөнөөс мөн.
Тиймээс аяллын газрууд аялагчдад төлөвлөгөө гаргахад нь тусалж, боломжийн аяллын хөтөлбөр санал болгох нь зүйтэй.
3-р шат: Худалдан авалт ба захиалга хийх
Судалгаа хийж дууссан бол шийдвэр гаргах цаг ирлээ. Аялагчдын ихэнх нь хямдрал, урамшуулал онцгой саналаас хожимдох тун дургүй.
Тиймээс аяллын компаниуд хямдрал, урамшууллаа байн байн мэдээлж, шийдвэр гаргахад нь яаруулах хэрэгтэй. (Урамшууллын хугацаа дуусахад хэр хугацаа үлдэж буйг харуулах “Тоолуур” байршуулах, мессеж илгээх гэх мэт. Эдгээр нь аялагчдыг шууд үйлдэл хийхэд нөлөөлдөг.)
4-р шат: Дахин харилцах
Хэрэглэгч таны үйлчилгээг авсны дараа маркетингийн мэдээлэл сурталчилгаагаа зогсоож огт болохгүй. Энэ үе шатанд аялагчид зугаатай цаг мөчүүд, дурсамжтай аяллынхаа тухай найз нөхөд, дотны хүмүүстэйгээ хуваалцдаг.
Тиймээс аялагчдаас байрлаж буй газар нь хэр тохитой байгаа эсэхийг лавлаж, ямар нэг туслах зүйл байвал туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч болно. Аяллын дараа ч байнгын хэрэгцээт мэдээллийг нь өгч, дараа дараагийн аялалдаа хийж болох, туршиж үзэх зугаатай зүйлсийг сануулж байх хэрэгтэй. Эдгээр цагаа олсон зөв асуулт, анхаарал халамж нь аялагчдад гүн сэтгэгдэл үлдээж, таны компанийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн төрсөн эерэг сэтгэгдлийнхээ талаар эргэн тойрныхон, найз нөхдөдөө дуулгах болно.
Хэрэгтэй холбоос:
- Худалдан авагчийн персона: Маркетингт хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?
- Хэрэглэгчийн худалдан авалтын замнал: Маркетерүүдийн мэдэх ёстой зүйлс
- Зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийхэд тань хэрэгтэй 3 ҮНЭГҮЙ онлайн хэрэгсэл
Сошиал медиа ашиглан аялагчидтай харилцаа тогтоо
Худалдан авалтын замналаа амжилттай гаргасны дараа аялагчидтай харилцаа тогтооход туслах хамгийн үр дүнтэй сошиал медиа маркетингийн арга хэрэгслүүдийг ашигла.
Видео контент ашиглан байгалийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам, тав тухтай орчин, адал явдалтай, дурсамж үлдээх зугаатай үйл явдлуудыг аялагчдад хүргэх нь тэдний шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх боломж олгодог.
10 хүнээс 6 нь сошиал орчинд видео контентыг сонгож үздэг бол тэд 7 хоногт багадаа 8 цагийг онлайн видео контент үзэхэд зарцуулдаг байна.
Видео контентийн энхүү өндөр хэрэглээ нь аялалын байгууллагуудын хувьд хэрэглэгчдийн анхаарлыг татах таатай боломжийг бүрдүүлж байгаа гэхэд болно.
Үргэлж гайхалтай сайхан байгаль, дуу алдмаар орчины видео бичлэг нийтлэхээс илүүтэй, газар дээрээс нь хийж буй шууд дамжуулалт, бодит аялагчдын туршлагыг харуулах нь сошиал медиа дахь хамгийн үр дүнтэй контентын нэг болоод байгааг сануулах хэрэгтэй байх.
Тэгээд ч шууд буюу Live видео нь илүү хэмнэлттэй, зардал багатайгаас гадна яг бодит байдлыг шууд хүргэдэг давуу талтай.
Харин таны видеог үзсэний дараа ямар үйлдэл хийх танай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэрхэн авах нь ойлгомжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл Facebook дэх видео контент бол “Send message” товч эсвэл коммэнт бичих, Instagram-д нийтэлсэн контент бол Learn more товч, веб сайт дахь контент бол веб чатаар шууд харилцах гэх мэт үйлдэлд дуудсан байх нь зүйтэй шүү.
Experiential Storytelling буюу дурсамж дүүргэх түүх өгүүлсэн контент нь энэ салбарт амжилттай маркетинг хийх чухал арга хэрэгсэл.
Танай хэрэглэгчид өндөр орлоготой аялагч эсвэл миллениал аль ч нь бай, аялалын дурсамж, туулж өнгөрөх адал явдал л чухал.
Skift-ээс гаргасан судалгаанаас үзэхэд өндөр орлоготой аялагчдын 67% нь тансаг зочид буудалд мөнгөө зарцуулахаас илүү ямар нэг идэвхтэй үйл ажиллагаанд зарцуулахыг илүүд үздэгээ илэрхийлжээ.
Дараа нь үлдэх дурсамж, мэдрэмж л аялалын салбарын эцсийн бүтээгдэхүүн. Харин маркетингийн хувьд тэрхүү дурсамж, мэдрэмж, туршлагыг “нүдэнд харагдаж, гарт баригдтал” өгүүлэх нь бодит харилцаа үүсгэх контент болох нь гарцаагүй. Хэрэглэгчидтэй бодит харилцаа үүсгэхийг зорьж буй бизнесийн байгууллагын хувьд түүх өгүүлэх контент бэлтгэх нь өмнө нь шинэлэг, гоё зүйл байсан бол одоо заавал байх ёстой контент болсон шүү.
Мэдээж энэхүү түүх нь энгийн уриа үг, очих газрын гоё зурагнаас илүүтэйгээр уншигч, үзэгчдийн амьдралд үнэ цэн нэмэх, тэднийг сэргээх, урам зориг өгөх зураг, нийтлэл, видео контентын нэгдэл байх болов уу.
Танайхаар үйлчлүүлсэн сэтгэл ханамжтай аялагчийг төлөөлөл болгож, зугаатай, адал явдалтай аялалын явцаас танилцуулж болно. Өөрөөр хэлбэл тав тухтай байрлах зочид буудал, сонирхол татах үзвэр, үйлчилгээ, тэдгээрт зарцуулах хугацаа, хэмнэж болох зардлуудын тухай гэхээсээ илүүтэй тэр бүхний ард буй сонирхолтой түүхийг өгүүлэх нь аялагчдын мөрөөдлийг биелүүлэх аяллын төлөвлөгөөний нэг бүрдэл хэсэг болохын эхлэл.
Хэрэгтэй холбоос:
- Facebook Live хэрхэн маркетингийн зорилгоор үр дүнтэй хийх вэ?
- Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ?
- Facebook маркетингийн төлөвлөгөө гаргах бяцхан жор-2020 (загвар файлтай)
- 2020 оны сошиал медиа маркетингийн хандлага
Интернэт дэх брэндийн нэр хүнддээ анхаар. Ямар нэг магтаал, сайшаал, муулсан сэтгэгдэл эсвэл цуу яриа ч гэсэн цахим орчинд түүдэг гал шиг хурдтай тардаг. Google-ээс хайхад эхний хуудсанд танай тухай ямар мэдээ, вэбийн холбоос гарч байгаагаас брэндийн нэр хүндийн талаарх хамгийн энгийн судалгааг хийж болно.
Тэр эхний хуудсанд танай талаар юу ч гарч ирэхгүй эсвэл сөрөг мэдээ, мэдээлэл байвал яах вэ? Хайлтын системийн оновчлолдоо анхаарал хандуул, сошиал медиа хаягаа идэвхжүүл, чанартай контент байнга тогтвортой нийтлэ, хэрэглэгчдийн асуулт, санал, гомдолд нухацтай, бодолтой хариу өг.
Өөрөөр хэлбэл байнгын мониторинг хийх, хэрэглэгчдээ тэдний санал, хүсэлт, гомдлыг анхаарч сонсч, харилцаа үүсгэх нь интернэт орчинд брэндийн нэр хүндээ авч явахад тун чухал.
Маркетингаа алдартай сэдэв, үйл явдалтай хослуул. Улирлын чанартай үйл ажиллагаа, онцгой тэмдэглэлт өдрүүд, цаг үеийн нөхцөл байдалтай зохицох онцгой контент бүтээж чадвал зорилтот хэрэглэгчдэдээ амжилттай хүрээд зогсохгүй олон шинэ хэрэглэгчдийг татаж чадна.
Зорилготой сурталчилгаа хийх
Hubspot-ын судалгаанаас үзэхэд, B2B компаниудын 85%, B2C компаниудын 60% нь олон төрлийн сошиал болон интернэт сувгууд ашиглан нэгдмэл стратегигүй, тодорхой зорилгогүй эсвэл хоорондоо хамааралгүй бие даасан сурталчилгааг их хэмжээтэй хийсэн ч үр дүнд хүрээгүйгээр барахгүй бүр өөр хоорондоо өрсөлдөж сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн судалгаа гарсан байна.
Сурталчилгаа бүр худалдан авалтын замналын дагуу үйлчлүүлэгч аль үе шатанд байгаагаас хамаарч зорилго нь тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл шууд борлуулалтад чиглэх үү? эсвэл шинэ аялагчдын анхаарлыг татах уу? гэдэг нь ойлгомжтой байх ёстой гэсэн үг.
Мөн сурталчилгаа бүрээ нэгдмэл мэссэж агуулсан, сонирхогчдыг чиглүүлэх үйлдэлд дуудах хэсэг ч нэг байх хэрэгтэй.
Хэрэгтэй холбоос:
- Facebook сурталчилгаа: Custom болон Lookalike Audience үүсгэх аргачлал
- Яг одоо Facebook сурталчилгаа хийж эхлэх 9 ШАЛТГААН
- Google Ads – Google сурталчилгааны АНХАН ШАТНЫ ГАРЫН АВЛАГА
- Сошиал медиа маркетинг: Instagram сурталчилгаа хийх
- Сошиал медиа маркетинг: Твиттер сурталчилгаа хэрхэн явуулах вэ?
Маркетингийн автоматжуулалт ашигла
Олон төрлийн маркетингийн стратеги аргачлал ашиглан төрөл бүрийн сувгаар сурталчилгаа хүргэх нь хүссэн үр дүнг авч ирэх ч энэ бүхнийг удирдах хялбар биш.
Тийм учраас байгууллагууд маркетингийн автоматжуулалт ашигладаг. Маркетингийн автоматжуулалт гэдэг нь имэйл маркетингийн эсвэл мэссэнжер чатботын гэх мэт програм ашиглан маркетингийн үйл ажиллагааг автоматжуулах процесс.
Жишээ нь аялалын байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ вэб хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг бол имэйл маркетингийн автоматжуулалт, харин Facebook хуудсаа идэвхтэй ашигладаг бол мэссэнжер чатботыг ашиглаж болно.
Танай вэб сайтаар зочлогсдоос хэн нь ямар төрлийн контентыг үзсэн, вэб дээр хийсэн үйлдэл зэргээс хамааруулан дараа, дараагийн сурталчилгаа, мэдээлэл хүргэх ажлыг автоматжуулах боломжтой.
Харин манай улсад хэрэглэгчдийн 90% нь Facebook, 50% нь мессенжер ашиглан хэрэгтэй мэдээллээ авдаг. Тиймээс Facebook мэссэнжер чатбот танай хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг нь хэрэгтэй үед нь өгөх хамгийн үр дүнтэй автоматжуулалт болох болов уу.
Мэссэнжер чатбот танай хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь өгөхөөс гадна Facebook постын комментэд хариулж ямар аялалын бүтээгдэхүүн сонирхож, аль мэдээллийг дарж үзсэнийг бүртгэж, сонирхсон аяллын хөтөлбөрийнх нь дагуу нэмэлт зөвлөгөө, мэдээлэл илгээж, бүртгэл (утас, имэйл гэх мэт) хийж, хэрэглэгч, сонирхогчийн жагсаалт үүсгэн, тэдэнд дахин сурталчилгаа хүргэх боломжийг бий болгох боломжтой.
Хэрэв та эдгээр давуу талуудыг багтаасан чатбот автоматжуулалтыг туршиж үзэх бол энд дарна уу.
Хэрэгтэй холбоос:
- Яг одоо Facebook Messenger Chatbot-той болох 10 шалтгаан
- Танай бизнест тус болох Facebook Messenger Chatbot-н 4 функц
- Facebook Messenger Chatbot хэрхэн хийх вэ?
Эцэст нь
Сүүлийн 10 жилийн хугацаанд бүх зүйлс тэр дундаа аялал, жуулчлалын салбар асар хурдацтай өөрчлөгдсөн. Аялалын компани бүхнийг нь мэддэг, чиглүүлэгч байхаа больсон. Хэрэглэгч-аялагч жинхэнэ утгаараа бүх эрх мэдлийг атгагч ХААН болжээ.
Маркетер таны ажил мэдээж маркетингийн төсвөө ухаалгаар, үр дүнтэй зарцуулан, боломжит маркетингийн сувгууд, арга хэрэгслийг ашиглан, хэрэглэгчдийг татаж, тэднийг гэгээрүүлж, сэтгэл ханамжтай үлдээх.
Үүний тулд?
Дараачийн аяллын төлөвлөгөөгөө гаргахын өмнө хэрэглэгчдээ, тэдний худалдан авалтын замналд илүү анхаарал хандуул.
Сошиал медиа маркетинг, брэндийн нэр хүндийн менежментдээ анхаар, тодорхой сэдэв, үйл явдалтай холбосон контентууд бэлтгэ, түүх өгүүл, шууд нэвтрүүлгээр бодит байдлыг газар дээрээс нь танилцуул, эдгээрийг багтаасан иж бүрэн маркетингийн төлөвлөгөө гарга. Түүнчлэн аялал, жуучлалын улирал болоогүй байсан ч идэвхтэй байхаар маркетингийн төлөвлөгөөгөө гарга.
Үр дүнгээ байнга хэмж, шаардлагатай зүйлсийг автоматжуул. Бид мөн аялал жуучлалын байгууллагуудад зориулсан интернэт маркетингийн үйлчилгээ, чатбот загвар темплейт гаргасан, танилцаарай!
Танд амжилт хүсье.