fbpx

Яг одоо Facebook сурталчилгаа хийж эхлэх 9 ШАЛТГААН

Сошиал медиа бол бизнесээ зах зээлд таниулж, хэрэглэгчид татах мөн тэднийг үнэнч хэрэглэгч болгон, борлуулалтаа нэмэгдүүлэх ГАЙХАЛТАЙ хэрэгсэл. Тэр дундаа Facebook илүү их боломжуудыг бий болгож байдаг. Үнэхээр том, жижиг аль ч бизнесийн хувьд хэзээ ч ийм хямд зардлаар брэндээ зах зээлд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ шинэ эрэлтийг бий болгох арга хэрэгсэл өмнө нь байгаагүй. Бизнес эрхлэгч Та маркетингтаа Facebook-г ашигладаггүй бол таны 2019 онд хамгийн түрүүнд хийх зүйл тань Facebook сурталчилгаа байх ёстой. Яагаад гэж үү? Танд яг одоо Facebook сурталчилгаа хийж эхлэх 9 УХААЛАГ шалтгааныг танилцуулж байна.

1. Хүмүүс маш их хугацааг Facebook-т өнгөрөөж байна.

Ямар ч бизнесийн байгууллагын хувьд Facebook анзаарахгүй өнгөрөөж боломгүй асар том боломж. Дундаж хэрэглэгч нь нэг удаад 20 минутыг Facebook-т өнгөрөөдөг. Facebook-д минут тутамд 510,000 коммент, 293,000 пост, 136,000 зураг upload хийгдэж байна. Өөрөөр хэлбэл цахим хотын оршин суугчид Facebook-т холбогдох бүртээ зарцуулж буй 20 минутаа маш идэвхтэй өнгөрөөдөг бөгөөд энэ нь л бизнес эрхлэгчдэд хамгийн гол боломжыг нээж өгч байгаа юм.

Мөн өнөөдрийн байдлаар Facebook-т идэвхтэй сурталчилгаа явуулдаг 2 сая бизнесийн байгууллага, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сурталчилж байна. Та тэднээс хоцорч болохгүй шүү.

2. Дэлхий даяар 2.16 тэрбум, харин Монголд 2.1 сая хэрэглэгч

Хамгийн сүүлд шинэчлэн гаргасан мэдээллээр Facebook-т 2.16 тэрбум хүн холбогддог бол эдгээрийн 95% нь гар утсаар дамжуулан Facebook-аа шалгадаг байна. 2018 оны 2-р сард Facebook-т нэг өдөрт холбогддог хүний тоо 1,45 тэрбумд хүрсэн юм. Бас нэгэн сонирхолтой тоо баримтыг дурьдвал 1.15 тэрбум хүн өдөр бүр гар утаснаасаа Facebook ашигладаг гэнэ.

Яг ийм тренд Монголд ч мөн хадгалагдаж байгааг эндээс харж болно. Тэдгээрийн дунд танай ирээдүйн хэрэглэгчид ч өдөр бүр Facebook-г идэвхтэй ашиглаж буй нь лавтай. Тэгэхээр тэдэнд та маркетинг хийх ёстой.

Үүнийг Facebook сурталчилгаа маш үр дүнтэй гүйцэтгэж чадна.

3. Facebook-н органик хүртээмж өдрөөс өдөрт буурч байна.

Хэрэв та Facebook хуудас хөтлөдөг бол танай хуудсыг LIKE дарсан хүмүүсийн маш бага хувь, дундажаар 1-2% нь таны нийтлэсэн постыг (Organic Reach)-ээр буюу сурталчилгаа явуулалгүйгээр харж байгааг анзаарсан байх. Энэ бол ихэнх хуудасны хувьд бодит тоо баримт.

Сүүлийн жилүүдэд Facebook хуудасны хувьд нийтлэсэн постын “REACH буюу ХҮРТЭЭМЖ” хэмээх үзүүлэлт эрс буурч ирсэн. Өөрөөр хэлбэл илүү олон хүнд мэдээллээ хүргэх бол Facebook-н төлбөртэй сурталчилгааг ашиглах шаардлага гарч байна гэсэн үг. Гэхдээ САЙН МЭДЭЭ бас бий. Энэ нь төлбөртэй сурталчилгаа үнийн хувьд харьцангуй хямд.

Дундажаар 10ам.долларын төсвөөр өдөрт 5,000-с 20,000 хүнд мэдээлэл хүргэх боломжтой. Дээрээс нь та хэнд сурталчилгаагаа хүргэх зорилтот сегментээ маш нарийвчлалтай сонгож болно.

4. Контентоо олон хүнд хүргэх боломж

Маркетингийн ямар ч контент бол цаг зав, зардал шаардаг. Бас маркетингийн контент бүрийн цаана бизнесийн зорилго бий. Зорилгодоо хүрч, бизнесийн ашгаа нэмэгдүүлэхийн тулд та өөрийн контентоо худалдан авалт хийх боломжтой бүх хүнд хүргэх шаардлагатай. Үгүй бол цаг зав гарган бүтээсэн контент чинь ямар ч үнэ цэнэгүй зүйл болно. Харин контент түгээх хамгийн гол суваг нь сошиал медиа сүлжээнүүд байдаг. Гэхдээ зөвхөн өөрийн сошиал сүлжээгээр тараах нь хэт бага хүрээг хамран хангалттай биш байдаг.

Тэгвэл Facebook сурталчилгаа таны контентыг илүү олон хүнд гэхдээ танай зорилтот сегментэд хүргэж өгдөг. Мөн төлбөртэй сурталчилгаа нь таны контент сошиал сүлжээнд цааш тархах, хүмүүс бусадтайгаа хуваалцах гол түлхэц болж өгдөг.

САНАЛ БОЛГОХ:

5. Зорилтот сегментээ сонгох ӨРГӨН БОЛОМЖ

Facebook сурталчилгааны хамгийн гол давуу тал нь зорилтот сегментээ сонгох өргөн боломж. Та өөрийн сурталчилгааг хүргэх сегментээ сонгохдоо газар зүйн байршил, хүн ам зүйн үзүүлэлтүүд, нас, хүйс, сонирхол гэх мэт маш олон үзүүлэлтийг ашиглаж болно.

Түүнчлэн Facebook сурталчилгааны сегментчлэлийн боломжыг байнга өргөжүүлж байгаа бөгөөд шинэ, шинэ боломжуудаас нь дурьдвал:

  • Худалдан авалтын зан төлвийн үзүүлэлтүүд.
  • Life-event буюу төрсөн өдөр нь болж буй, шинэ гэрлэсэн гэх мэт сонголтууд.
  • Өөрийн хэрэглэгчдийг сонгон мэдээлэл хүргэх боломжууд (Custom Audiences).
  • Өөрийн хэрэглэгчидтэй ижил төстэй сегмент бий болгох (“Lookalike audiences“).
  • Олон сегментчлэлийг зэрэг ашиглан зорилтот сегментээ нарийвчлан сонгох зэрэг боломжуудыг дурьдаж болно.

6. Дахин онилох – Re-Targeting

Бизнес эрхлэгчдийн хувьд Facebook сурталчилгааг ашиглахгүй байх нь маш том алдаа бол Facebook-н дахин “ОНИЛОХ” функцыг ашиглахгүй байх нь бүүр ч том алдаа байх болно.

Дахин ОНИЛОХ гэдэг нь:

“Ямар нэг байдлаар танай вэб хуудсанд хандсан, танайхаас өмнө нь худалдан авалт хийж байсан эсвэл бүртгэгдсэн хэрэглэгчдэд дахин өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл хүргэх боломж юм.”

Өөрөөр хэлбэл танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах өндөр магадлалтай хэрэглэгчдийг сонгон маркетингийн мэссэжээ хүргэх аргыг ДАХИН ОНИЛОХ гэж үзэж болно. Энэ нь сошиал медиаг маркетингийн зорилгоор ашиглах хамгийн гол шалтгаан байх ёстой. Facebook төлбөртэй сурталчилгааны хувьд дахин онилох сурталчилгааг хийх шаардлага, аргачлалын талаар эндээс дэлгэрэнгүй уншаарай. 

7. Вэб хуудсанд хандсан хүмүүсийг хэрэглэгчээ болгох боломж

Facebook сурталчилгаа вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх өндөр үр дүнтэй арга. Гэхдээ бидний хувьд зөвхөн вэб хандалт биш бодит хэрэглэгчид, борлуулалтын өсөлт хамгийн чухал. Харин Facebook танд вэб хуудсанд тань хандсан хэрэглэгчдийн жагсаалтыг гаргаж өгч, эдгээр хүмүүст өөрийн маркетингийн мэдээллээ хүргэх боломжыг бий болгодог.

8. “Call буюу ДУУДЛАГА ХИЙХ” товч

Дэлхий даяар нийт 1.74 тэрбум хэрэглэгч, Монголд нийт Facebook хэрэглэгчдийн 94% нь гар утас ашиглан Facebook-т холбогддог. Тэгэхээр гар утас хэрэглэгчид сурталчилгааны үнэ цэнэтэй сегмент гэдэг нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл вэб хуудсанд хандах гэхээс илүү тухайн хэрэглэгчтэй шууд утсаар холбогдох нь чухал болж байна гэсэн үг. Тийм учраас л Facebook-н “Call буюу Дуудлага хийх” товч маш чухал функцын нэг болоод байгаа юм. Хэрэглэгч танай сурталчилгааг Facebook дээр хараад “Call Now” гэдэг товч дээр дараад л тантай шууд холбогдох боломжтой гэсэн үг.

9. Facebook сурталчилгаа хийх нь тийм ч хэцүү зүйл биш

Бидний хувьд уулзаж ярилцдаг олон хүмүүс Facebook сурталчилгаа ойлгоход төвөгтэй хэцүү гэсэн бодолтой байдаг. Та ч бас тийм бодолтой байгаа бол бидний зохион байгуулдаг “СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ” нэг өдрийн сургалтанд хамрагдан дээрх арга техникүүдийг эзэмших боломжтой.

Facebook сурталчилгаа таны бизнес амжилтанд маш том нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Холбоотой: 

TOP