CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Бүх төрлийн Facebook пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа (бэлэн загвар PSD файл татаж авахаар)

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА
Facebook пост бэлтгэх

Хамгийн анх Facebook пост бэлтгэх үед ямар асуудал гардаг байсныг санаж байна уу? Зургийн хэмжээ, постын төрөл гээд толгой эргүүлэх зүйлс мундахгүй байсан л байх. Оруулсан зураг хагас дутуу харагдах, гар утас хэрэглэгчдэд нэг өөр, компьютер хэрэглэж байгаа хүмүүст бас өөрөөр харагдахаас гадна таны сонгосон постын төрлөөс хамааран анхаарах ёстой хэмжээ, харьцаа гээд заавал сурах ёстой зүйлс контент бэлтгэх явцад олон тохиолддог. Тийм ч учраас энэхүү нийтлэл маань энэ бүх асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилготой юм. Энгийн зурган постуудаас гадна хамгийн сүүлийн Canvas хүртлэх бүхий л төрлийн пост бэлтгэх үед заавал анхаарах зургийн хэмжээ, харьцааг эндээс харж бас сурч аваарай. Танд амжилт хүсье.

1. Босоо 2 зурагтай Facebook пост бэлтгэх

 Босоо хэлбэрийн 2 хуудастай пост

Босоо 2 зурагтай пост

Хэмжээ: 450 х 900.

Тайлбар: Таны Баасан гарагийн СТИЛ? гэсэн пост хийж болно. Хамгийн түгээмэл жишээ 2 бүтээгдэхүүнийг харьцуулах Facebook пост бэлтгэх. Мөн 1 зурагтай пост Facebook төлбөртэй сурталчилгаанд ашиглах үед хэт их текст мэдээлэл орсон бол сурталчилгааны зардал нэмэгдэх зарим үед бүр сурталчилгаа батлагдахгүй байх ч тохиолдол байдаг. Ийм үед 2 зурагтай болгон өөрчлөх боломжтой.

2. Хэвтээ 2 зурагтай Facebook пост бэлтгэх

Хэвтээ 2 зурагтай пост

Хэвтээ 2 зурагтай пост

Хэмжээ: 900 х 450.

Тайлбар: Олон мэдээлэл нэг хуудсанд багтаах, босоо дизайн бүхий пост хийхэд тохиромжтой.  Мөн 1 зурагтай пост Facebook төлбөртэй сурталчилгаанд ашиглах үед хэт их текст мэдээлэл орсон бол сурталчилгааны зардал нэмэгдэх зарим үед бүр сурталчилгаа батлагдахгүй байх ч тохиолдол байдаг. Ийм үед 2 зурагтай болгон өөрчлөх боломжтой.

3. Дараалсан 3 зураг бүхий пост

Дараалсан 3 зураг бүхий пост

Дараалсан 3 зураг бүхий пост

Хэмжээ: үндсэн зураг 1800*900, жижиг зургууд: 900*900.

Тайлбар: Ихэвчлэн ижил төрлийн 2 бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгааг харуулахад ашиглахад тохиромжтой.

4. Олон зураг бүхий хэвтээ/босоо Facebook пост бэлтгэх

Олон зураг бүхий хэвтээ/босоо пост

Олон зураг бүхий хэвтээ/босоо пост

Хэмжээ: Үндсэн зураг 900*600, жижиг зургууд 900*900

Олон зураг бүхий хэвтээ/босоо пост

Олон зураг бүхий хэвтээ/босоо пост

Хэмжээ: Үндсэн зураг 600*900, жижиг зургууд 900*900

Тайлбар: Олон зураг бүхий бүтээгдэхүүний танилцуулга, заавар зөвлөгөө зэрэг олон зураг, их хэмжээний текст шаардлагатай постуудыг хийхэд тохромжтой.

5. Альбом хэлбэрийн олон зурагтай Facebook пост бэлтгэх.

Альбом хэлбэрийн олон зурагтай пост.

Альбом хэлбэрийн олон зурагтай пост.

Хэмжээ: 900*900

Тайлбар: Бүтээгдэхүүнийг зургаар харуулахад маш тохиромжтой. Мөн хэт их тексттэй зургийг сурталчилгаанд ашиглах бол өгөгдсөн хэмжээгээр 4 тэнцүү хувааж пост бэлтгэсэн ч болно.

6. Вэб линк бүхий олон бүтээгдэхүүний Facebook пост бэлтгэх.

Вэб линк бүхий олон бүтээгдэхүүний пост.

Вэб линк бүхий олон бүтээгдэхүүний пост.

Хэмжээ: 900*900, видео/зураг

Тайлбар: Зураг бүрт өөрийн гэсэн тайлбар мөн вэб линк оруулах боломжтой тул хэрэглэгчдийг тухайн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцуулах боломжыг олгодог. Вэб сайтын хандалт нэмэгдүүлэх давуу талтай. 5 хүртлэх тооны зураг, видео оруулах боломжтой.

7. Canvas Facebook пост бэлтгэх

Canvas пост.

Canvas үүсгэх

Canvas пост үүсгэх зааврыг эндээс дэлгэрэнгүй авна уу.

Canvas пост.

Canvas пост.

Хэмжээ: Header -882×66, Гар утсанд тохируулсан зураг – 652х1080, мөн 1920 өндөртэй өргөн зураг.

Тайлбар: Canvas нь зөвхөн гар утас хэрэглэгчдэд зориулсан пост. Дэлгэц дүүрэн харагдах том зураг, видео, вэб линк, тескт, зургийн альбом гээд маш их мэдээллийг багтаах боломжтой. Бараа бүтээгдэхүүний бүрэн танилцуулга бэлтгэхэд нэн тохиромжтой.

Төгсгөл 

Таны бэлтгэж буй постууд олон өөр өөр зорилготой байдаг нь мэдээж. Тиймээс яг л тийм өөр өөр зорилготой постуудыг яагаад заавал нэг ижил, уйтгартай загвар хэлбэртэй бэлтгэнэ гэж? Төрөл бүрийн сонирхолтой хэлбэрээр бэлтгэн хэрэглэгчдэд хүргэх нь таны ажлын үр дүнг ч мөн дээшлүүлэх боломжтой шүү. Та дээрх 7 төрлийн постыг туршаад үзээрэй. Мөн энэхүү пост танд таалагдвал SHARE хийгээрэй. Танд амжилт хүсье.

Яг ийм практик сургалтанд хамрагдах уу? Тэгвэл энд дараарай!

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ