fbpx

Яг одоо Facebook Messenger Chatbot-той болох 10 шалтгаан

Хэрэв танд хэдхэн өдрийн дотор л хэрэглэгчийн үйлчилгээг тань сайжруулж, зардлыг бууруулж, орлогыг тань нэмэгдүүлэх цахим туслахтай болох боломж байна гэвэл та итгэх үү? Яг ийм боломж олгох Facebook Messenger чатботтой эндээс танилц!

Та Facebook Messenger чатботын талаар одоо л сонсож байгаа бол танай бизнест яг одоо хэрэгтэй зүйлсийн нэг энэ мөн гэдэгт итгэлтэй байж болно. 

Харин та мэссэнжер ботын талаар илүү их мэдээлэл авахаар сонирхож байгаа бол бид танд чатботоо өнөөдөр, яг одооноос эхлүүлэх хамгийн чухал шалтгаануудыг танилцуулж байна.

Facebook Messenger чатбот танай байгууллагад тус болох 10 ЧУХАЛ зүйл:

Facebook хуудсаа жинхэнэ утгаар нь бизнесийн зорилгоор ашиглаж эхэлнэ.

Хэрэв танай Facebook хуудастай олон хэрэглэгчид мэссэжээр холбогддог бол чатботтой болсноор хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулан, дараа, дараагийн маркетингийн мэдээлэл, урамшуулал, хөнгөлөлтийн мэссэжээ хүргэхдээ ашиглаж болно.

Таныг чатботоо үүсгэн Facebook хуудастайгаа холбосон цагаас л бот чинь энэ ажлыг хийж эхэлдэг юм шүү. Тиймээс хэдийгээр төгс төгөлдөр ажиллагаа, онцгой баялаг мэдээлэл бүхий чатбот биш ч танайд хандаж буй хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулан, дараагийн хэрэглэгчийн үйлчилгээ, маркетингийн ажилд бэлэн байхаар тооцож яг өнөөдөр үүсгэн холбож аваарай.

Ингэснээр бидэнд ямар давуу тал үүсэх вэ гэхээр хэрэглэгч бүрт нэг бүрчлэн хандаж мэссэж бичих биш, харин тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхсон гэх мэт үзүүлэлтээр сегмент үүсгэн хэрэгтэй мэдээллийг нь бүгдэд нь нэг зэрэг (масс мэссэж) илгээх боломжтой болно гэсэн үг.

Хэрэглэгчийн асуултанд тэр дор нь хариулж чаддаг болно.

Та мэссэнжер чатботоо хэрэглэгчдээс байнга ирдэг дахин давтагддаг, нийтлэг асуултанд түргэн шуурхай, үнэн зөв, алдаа мадаггүй хариу өгөхөөр тохируулж болно.

Ингэснээр мэдээж хамгийн чухал үр дүн нь нь асуусан асуултандаа тэр дор нь, түргэн шуурхай хариу авсан хэрэглэгч сэтгэл ханамжтай үлдэнэ. Дээрээс нь танай хуудас “Very responsive буюу түргэн хариу өгдөг” гэсэн ногоон тэмдэгтэй болно.

Энэ нь буцаад хүмүүсийг танайх руу мэссэж бичих сэдлийг нэмэгдүүлнэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, хаяг байршил, ажлын цаг, худалдан авах боломжууд, төлбөрийн мэдээлэл, банкны лизинг гэх мэт асуултанд танай мэссэнжер чатбот түргэн шуурхай хариу өгснөөр борлуулалт дэмжих хэрэгсэл болж хувирна.

Ажлын бус цаг, амралтын өдөр танайх руу мэссэж бичсэн хүмүүс хариугаа хүлээж удах гэдэг асуудал байхгүй болно. Худалдан авалт хийхэд нь хэрэгтэй нэмэлт мэдээллийг нь хэрэглэгчдэд цаг алдалгүй амралтын өдөр, ажлын бус цагаар ч өгдөг болно. Ямар ч бизнесийн байгууллагуудад яг хэрэгтэй зүйл мөн биз?

Сурталчилгааны төсвийг үр дүнтэй зарцуулна.

Facebook дээрх төлбөртэй сурталчилгаа хийхдээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосыг вэб хуудас, утасны дугаар биш харин мэссэнжер чатботтойгоо холбосноор төлбөртэй сурталчилгааны үр дүнгийн хамгийн чухал үзүүлэлтүүд болох “cost per click” болон “cost per conversion” үзүүлэлтүүд эрс буурах хандлага ажиглагддаг.

Facebook хэрэглэгчид танай сурталчилгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл лавлахын тулд танай вэб хуудасны линк рүү үсрэхгүйгээр Facebook дотроо эсвэл мэссэнжерт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой байдаг. Ялангуяа танай вэб хуудас удаан дууддаг бол бүр ч олон хүн хангалттай мэдээлэл авахгүйгээр орхиж магадгүй.

Коммент бичсэн хүмүүст автоматаар хариу өгдөг болно.

Facebook хуудасны пост доор коммент бичсэн хүмүүст хариу өгнө гэдэг тийм хялбар ажил биш. Ялангуяа нэгхэн пост биш олон өөр, өөр постууд доорх коммент бүрт хариуг нь тэр дор нь өгнө гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгээд дээрээс нь коммент бичсэн хүмүүсийн мэдээллийг цуглуулан хадгалж аваад, дараа дахин холбогдох боломж бүр байхгүй.

Харин чатботын тусламжтайгаар та өөрийн Facebook хуудасныхаа постонд коммент бичсэн хүмүүст тохирсон хэрэгтэй хариуг нь автоматаар мэссэжээр илгээхээр тохируулж, тэднийг өөрийн чатбот хэрэглэгчдийн жагсаалтанд бүртгэн, дараа, дараагийн мэдээлэл хүргэх боломжтой болдог. Өөрөөр хэлбэл хүмүүс зөвхөн коммент бичээд өнгөрөх биш харин танай мэдээллийг цаашид тогтмол хүлээж авч байх ХЭРЭГЛЭГЧ тань болдог.

Хэрэглэгчийн мэдээлэл бүртгэх, lead үүсгэх хамгийн хялбар арга

Сэжим буюу lead үүсгэх уламжлалт арга нь хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах олон асуулттай хүснэгт, уг хүснэгтэд хэрэглэгч өөрөө мэдээллээ оруулах шаардлага гардаг гэх мэт өнөөгийн гар утас хэрэглэгч, завгүй хэрэглэгчдийн хувьд олон асуудлууд дагуулдаг. Харин танайх мэссэнжер чатботтой бол илүү хялбар аргаар сэжим үүсгэх боломжтой боллоо гэсэн үг.

Мэссэнжер чатбот хэрэглэгчийн өгөгдлийг Facebook-с авч, тэдний зөвшөөрөлтэйгээр бидэнд ашиглах эрхийг өгдөг. Өөрөөр хэлбэл Facebook-т бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаяг гэх мэт мэдээллээ бүртгүүлэхийн тулд тухайн хэрэглэгч заавал гараар оруулахгүйгээр автоматаар илгээх боломжийг чатбот олгодог.

Энэ нь бүртгэлийн маягт нөхөх, имэйл, утасны дугаар гэх мэт мэдээллээ шивж оруулах гэх мэт ажиллагаанаас хэрэглэгчдийг чөлөөлдөг. Энэ нь нэг талаас хэрэглэгчдэд хялбар нөгөө талаас бидэнд сэжим үүсгэх ажлыг маань үр дүнтэй болгодог. 

Жишээ нь манай байгууллагын Facebook хуудасны мэссэнжер чатботоор дамжуулан сошиал медиа маркетингийн сургалтын бүртгэл хийх боломжтой бөгөөд дээрх жишээ зурагт харагдаж байгаагаар тухайн хэрэглэгч өөрийн Facebook-т бүртгэлтэй утасны дугаарыг бидэнд илгээх боломжтой байдаг. 

Имэйл маркетингтай харьцуулахад илүү үр дүнтэй бас хурдтай харилцааны суваг

Facebook Messenger chatbot – чатботын хувьд анхаарал татах статистик үзүүлэлтүүдтэй танилцуулъя. Нэгдүгээрт, имэйл маркетингийн хувьд бидний илгээсэн имэйлийг нээж үзэлт (open rate) нийт илгээсэн хүмүүсийн дундажаар 25%-тай л тэнцүү байдаг бол чатботоор мэссэж илгээхэд энэ үзүүлэлт 80%-д хүрдэг.

Холбоос линк дээр дарах үзүүлэлт (link click) имэйлийн хувьд ердөө 2% байдаг бол чатботын хувьд 20% байх нь элбэг. Нээж үзэх үзүүлэлтийн хувьд 4 дахин, даралтын хувьд 10 дахин өснө гэдэг бол үнэхээр л маркетерүүдийн хүсэн хүлээх гайхалтай үзүүлэлт мөн биз?

Та мэссэнжер чатботынхоо “broadcasts буюу масс мэссэж илгээх” функцийг ашиглан хэрэглэгчдэдээ мэссэж илгээхдээ яг ийм үр дүнг харж болно. Яагаад гэвэл бид имэйлтэй харьцуулбал богино, сонирхолтой мэссэж илгээх боломжтойгоос гадна мэссэнжерт junk folder гэдэг юм байхгүй.

Facebook Messenger апп хүн бүрийн гар утсанд суусан байдгаас гадна хүн бүр бараг л цаг тутамд мэссэнжерээ шалгаж байдаг шүү дээ.

Үйл ажиллагааны зардал хэмнэнэ.

Танай мэссэнжер чатботын хувьд тодорхой ажлуудыг бие даан хүний оролцоогүйгээр хийх боломжтой. Ингэж хийх боломжтой хамгийн чухал ажлуудынх нь нэг нь сэжмийн үнэлгээ. Өөрөөр хэлбэл холбогдсон хэрэглэгч болгонтой та өөрөө ярьж, түгээмэл асуултуудад хариулах, энгийн зүйлсийг тайлбарлах, нийтлэг асуултанд хариулах шаардлага байхгүй болно.

Үнэ тариф, цагийн хуваарь, хаяг байршил гэх мэт хамгийн эхний энгийн асуултуудад хариулж тухайн хэрэглэгчийн хувьд худалдан авалт хийхэд бэлэн үү гэдгийг чатбот чинь тодорхойлсны дараа л борлуулалтын ажилтантай холбохоор тохируулж болдог. Энэ нь бидний цаг, хүн хүчийг хэмнэх тун хэрэгтэй функц.

Манай харилцагч ихэнх байгууллагын хувьд тодорхой цөөн тооны хэдхэн асуулт л мэссэнжерээр холбогдож буй хэрэглэгчдийнх нь 95% нь асуудаг. Үнэ тариф, цагийн хуваарь, хаяг байршил гэх мэт хамгийн энгийн асуултуудад өдөрт хэдэн арван удаа давтан хариулах шаардлагагүй болно гээд төсөөлөөд үзээрэй!

Богино хугацаанд, бага зардлаар ажилд оруулж болно.

Бидний хувьд Manychat хэмээх Facebook Messenger chatbot – чатбот хөгжүүлэх платформын албан ёсны маркетингийн ТҮНШ байгууллагын хувьд, богино хугацаанд бага зардлаар чатбот хөгжүүлэх үйлчилгээг санал болгодог. Цэс, бүтээгдэхүүний болон бусад шаардлагатай мэдээллээ бэлтгэж, загвараа гаргасан тохиолдолд 2 өдрийн дотор ч холбож, хэрэглэгчдэд хариу өгөх боломжтой байдгаарай давуу талтай.

Нөгөө талаасаа ямар нэг програмын хэл, мэргэжлийн програмистын мэдлэг шаардлагагүйгээр, дараа нь өөрсдөө засвар хийж, сайжруулж, өөрчлөх боломжтой байдаг нь хамгийн гол давуу талуудынх нь нэг. 

Бусад аппликейшнуудтай холбогдож ажиллах боломжтой.

Хэрэв та чатбот зөвхөн мэссэж авч, хариу өгөх л боломжтой гэж бодож байгаа бол энд анхаарал хандуулаарай. Чатботууд CRM, Email Marketing, автоматжуулалтын гэх мэт дижитал маркетингийн бүхий л аппликейшнуудтай холбогдон, тэдэнтэй хоршин, хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулалтыг тань дэмжин ажиллах боломжтой.

Жишээ нь бидний хувьд сошиал медиа маркетинг, дижитал маркетингийн сургалтын бүртгэлээ Facebook мэссэнжерээр авч, өөрийн ашигладаг Bitrix24 хэмээх CRM хэрэглэгчийн мэдээллийн програмтайгаа холбон бүртгэж авах, автоматаар имэйл илгээх зэргээр ашигладаг.

Сонирхолтой, тухайн хүнд л хандсан мэссэж илгээж болно.

Мэссэнжер чатбот ашигласнаар хэрэглэгчдээ урт, сонирхолгүй пост, имэйлээр залхаахаа болино. Мэссэнжерийн харилцааны хамгийн гол зүйл нь богино, ойлгомжтой, сонирхолтой мэссэж илгээх. Албаны биш илүү энгийн, харилцан яриа хэлбэрийн мэссэж бичихээс гадна мэссэждээ зураг, GIF хөдөлгөөнт зураг ашигласан ч болно.

Мөн тухайн хэрэглэгчийн нэр, хүйс, одоо байгаа газар гэх мэт мэдээллийг багтаан илүү өөрт нь хандаж буй сэтгэгдэл төрүүлсэн ч болно. Мөн зөвхөн асуулт хариултаас гадна сонирхолтой уралдаан, тэмцээн, сонжоо, судалгаа зэргийг ч мэссэнжер чатботоороо дамжуулан хийхэд тун тохиромжтой.

Мэссэж илгээх нь имэйлийг бодвол илүү сонирхолтой, хүмүүсийн хариу үйлдлийг авч чадах харилцааны хэлбэр болно гэдэгт итгээрэй.

Бизнест тань ийм олон давуу талыг авч ирж чадах зүйлийг хайхрахгүй өнгөрнө гэдэг байж болшгүй зүйл мэт санагдаж байгаа биз?

Хэрхэн хялбархан чатботтой болох вэ? 

  • Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
  • Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
  • Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
TOP