Сошиал медиа маркетинг: Instagram сурталчилгаа хийх
2012 онд Facebook Instagram-г худалдан авахад ихэнх маркетерүүдын дунд сурталчилгааны зах зээлд Instagram хэзээ нээлттэй болох бол гэсэн хүлээлт бий болсон нь мэдээж. Харин одоо Instagram сурталчилгаа хийх нь бүхий л бизнесийн байгууллагын өмнө нээлттэй болсон.
Эхлээд Instagram яагаад чухал гэж? гэдэг асуултанд:
- 400 сая гаруй идэвхтэй хэрэглэгчид
- 80 сая гаруй зураг өдөр бүр нэмэгддэг
- 3.5 тэрбум LIKE өдөрт
Дээрх 3 тоо баримт хангалттай хариулт өгөх болов уу. Өөрөөр хэлбэл маш олон тооны мөн идэвхтэй хэрэглэгчдийн тухай ярьж байгаа нь ойлгогдоно.
Бид ч та бүхэнд энэхүү шинэ боломжыг хэрхэн ашиглах, Instagram-н сурталчилгаа үүсгэх талаарх зааврыг энэхүү нийтлэлдээ багтаалаа.
Ad Objectives буюу Сурталчилгааны компанит ажлын зорилго
Хамгийн эхний эерэг мэдээ бол Instagram-д сурталчилгаа явуулахын тулд Facebook-с гарах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]Facebook сурталчилгаа үүсгэх явцдаа хамтад нь Instagram сурталчилгаа үүсгэнэ[/inlinetweet] гэсэн үг. Ганц нэмэгдсэн зүйл нь Байршил буюу “Ad Placement” хэсэгт Instagram гэсэн сонголт л нэмэгдсэн. Шинээр бас нэгэн цоо шинэ платформ дээр сурталчилгаа үүсгэж сурах шаардлагагүй.
Facebook сурталчилгаа үүсгэхийн тулд хамгийн эхлээд “Ad Objectives” буюу Сурталчилгааны компанит ажлын зорилгоо сонгодог. Харин дараах 3 зорилгын аль нэгийг л сонгосон тохиолдолд л Instagram сурталчилгаа үүсгэх боломжтой гэдгийг анхаарах.
-
“Brand awareness” (Брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх)
-
“Reach” (Постоо олон хүнд хүргэх)
-
“Traffic” (Вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх)
-
“App installs” (Аппликейшн татан авалт)
-
“Engagement” (пост хандалт)
-
“Video views” (Видео олон хүнд хүргэх)
-
“Conversions” (Вэб хуудсаар борлуулалт өсгөх)
Instagram сурталчилгаа хийх дансаа холбох
Хамгийн эхний алхам Facebook Page-дээ өөрийн байгууллагын Instagram дансаа холбох ёстой. Ингэж холбосны дараа л Instagram сурталчилгааг өөрийн Инстаграм хаягаар дамжуулан явуулах боломжтой шүү.
Доорх зурагт харуулсны дагуу Facebook Page-тээ холбогдон “Settings” цэснээс Instagram цэсийг сонгоно.
Дараа нь “Claim New Instagram Account” товч дээр дар.
Өөрийн байгууллагын Instagram дансны мэдээллээ оруулан “Next” товч дээр дар.
Одоо Instagram аккаунтаа Сурталчилгааны аль дансандаа холбохоо зааж өг.
Ингээд Instagram сурталчилгаа үүсгэхэд бэлэн боллоо.
Instagram сурталчилгаа үүсгэх
Ad Manager-ээсээ Power Editor-г сонгон нээ.
“Create a new ad set” товчийг даран шинэ сурталчилгаа үүсгэх ба зурагт харуулснаар бид энэ жишээнд “Objective буюу зорилго” сонгох хэсэгт “Clicks to Website” сонголтыг хийсэн. Өмнө анхааруулснаар Instagram сурталчилгааг үүсгэхийг тулд зөвхөн “Clicks to Website, Mobile App Installs, Video Views” сонголтуудаас сонгох ёстой.
“Ad Placement буюу Байршил” хэсэгт Instagram-г сонгоно.
Жич: Instagram нь гар утасны апп тул таны сурталчилгаа мөн зөвхөн гар утсан дээр харагдана шүү.
Зурагт харуулснаас харахад Instagram сурталчилгаа нь Facebook-ийн Newsfeed-д байрлуулсан сурталчилгаанаас бага зэрэг өөр харагдах болно.
Ялгаатай зүйлс:
- Headline буюу гарчиг байхгүй
- Display URL буюу Вэб линк харагдахгүй
- Link description буюу Вэб линк тайлбар байхгүй
Харагдах байдал, дизайн, текст тайлбар Facebook сурталчилгааны үр дүнд чухал нөлөө үзүүлдэг бол эдгээр нь Instagram сурталчилгаанд бүр илүү чухал нөлөөтэй нь мэдээж.
Ямартай ч Instagram дээр сурталчилгаа явуулах боломжтой боллоо. Харин дараагийн шатанд энэ нь ямар үр дүнтэй бол?, танай маркетингийн зорилгод нийцэх эсэх?, ямар төрлийн сурталчилгаа илүү үр дүнтэй вэ? гэх мэт асуултууд бидний өмнө тулгарах болно. Эдгээр асуултанд та ч бас өөрийн санал, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.