fbpx

Танай бизнест тус болох Facebook Messenger Chatbot-н 4 функц

Facebook Messenger Chatbot, маркетерүүд үүний талаар сүүлийн үед маш их ярьцгааж байна. Мэдээж сайнаар. 24 цагийн турш амрахгүй ажиллах энэхүү туслах нь гар утсаа ярихаасаа илүүтэй онлайнаар бараа, бүтээгдэхүүний судалгаа хийх, худалдан авалт, бизнесийн байгууллагуудтай холбогдох, дэлгэрэнгүй мэдээлэл авахад ашигладаг болсон хэрэглэгчидтэй харилцахад илүү хэрэгтэй. 

Facebook-с гаргасан судалгааны дүнгээс харахад хэрэглэгчдийн 56% нь мэссэжээр харилцахыг утсаар ярихаас илүүд үзсэн бөгөөд сард нийтдээ 8 тэрбум мэссэж зөвхөн бизнесийн байгууллагууд болон хэрэглэгчдийн хооронд солилцдог гэнэ. Эдгээр судалгаа, тоо баримт бидэнд чатбот хэрэгтэй бөгөөд заавал байх ёстой маркетинг, борлуулалтын хэрэгсэл мөн гэдгийг сануулсаар…

Хэрэглэгчийн үйлчилгээ гэдэг тийм ч хямд зардалтай зүйл биш. Гэхдээ шинээр гарч буй технологиуд хэрэглэгчдээс давтагдан ирдэг түгээмэл асуултанд хариу өгөх, энгийн хүсэлтийг гүйцэлдүүлэх гэх мэт ажлыг гүйцэтгэснээр зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.

Түүнчлэн зөвхөн хэрэглэгчийн үйлчилгээ ч биш мөн сэжим үүсгэх, борлуулалт өсгөхөд ч чатботыг үр дүнтэй ашиглах өргөн боломжууд бий.

Сэжим үүсгэх, борлуулалт өсгөх, хэрэглэгчийн үйлчилгээний зардлыг бууруулах давуу талтайгаас гадна хэрэглэгчдийн илүүд үзэх харилцааны суваг гээд харахаар чатбот нь бизнесийн байгууллагуудад яах аргагүй хэрэгтэй зүйл. Ингээд чатботыг үр дүнтэй ашиглах 4 функцыг танилцуулъя.

1. Facebook Messenger Chatbot-оо хэрэглэгчдийнхээ өөрийнх нь туслах болго

Чатбот нь танай хэрэглэгчдэд зориулсан цахим туслах. Худалдан авалтын өмнөх болон худалдан авсны дараах хэрэглэгчийн үйлчилгээнд аль алинд нь хэрэглэгчдэд туслах ёстой цахим туслах.

Жишээ нь манай харилцагч iPhone Center төв хэрэглэгчдээс нь ирдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хаяг, байршил, үнэ тариф, банкны лизингтэй холбоотой борлуулалтын өмнөх дахин давтагдах асуултуудаас гадна вэб хуудсан дээрээ тогтмол давтамжтай нэмэгддэг iPhone хэрэглэгчдэд зориулсан мэдээллийг хэрэглэгчдэдээ илгээх ажлыг Facebook Messenger Bot-доо хариуцуулсан.

Мөн манай бас нэгэн харилцагч Таван нүдэн брэнд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ онцгой содон ур хийцийг нь харуулахад Facebook Messenger bot-оо ашигладаг. Ингэснээр утсаар ярьж, текстээр бичих нь хэрэглэгчдэд нүдэнд харагдтал дүрслэн харуулах хангалттай мэдээлэл өгөх боломжгүй үед бид ботоо ашиглаж болно гэсэн үг.

Танд хэрэгтэй холбоосууд:

  1. FACEBOOK MESSENGER ЧАТБОТ ТЕМПЛЕЙТ
  2. Барилгын салбарт зориулсан чатбот темплейт
  3. Сургалтын байгууллагын чатбот темплейт
  4. Үл хөдлөх зуучлалд зориулсан чатбот темплейт
  5. Сүлжээний бизнест зориулсан чатбот темплейт

2. Facebook төлбөртэй сурталчилгаа хийдэг бол мэссэнжер чатботоо хавсарган ашигла

Вэб хуудас руугаа хандуулах эсвэл утсаар холбогдох товч биш харин шууд мэссэнжерээр холбогдохоор Facebook төлбөртэй сурталчилгаагаа үүсгэж эхэл. Ингэснээр хэрэглэгчидтэйгээ хаана байгаа тэр газарт нь, тэдэнд хэрэгтэй мэдээллийг тэр дор нь өгөх, тэр ч байтугай тэднийг таньж, зөвхөн тухайн хэрэглэгчид зориулсан мэдээлэл өгөх боломжтой болно.

Түүнчлэн Facebook төлбөртэй сурталчилгаагаа танай талаар өмнө нь мэдээлэл авсан, мэддэг хүмүүст нэмэлт хэрэгтэй мэдээлэл авахад нь туслах зорилгоор явуулах нь үр дүнтэй. Хэрэглэгчдийн хувьд танай сурталчилгаа хэдийгээр маш ойлгомжтой байсан ч нэмэлт асуулт заавал гарч ирдэгийг анхааралдаа аваарай.

Бид Facebook сурталчилгаагаар дамжуулан манай мэссэнжерт шууд холбогдон бидний тогтмол зохион байгуулдаг сошиал медиа болон дижитал маркетингийн сургалтуудынхаа агуулга, хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч, бүртгэл хийх боломжыг бүрдүүлсэн. Ингэснээр хэрэглэгчдийг заавал Facebook-с гарч, вэб хуудас гэх мэт өөр газардах хуудсанд хандуулахгүйгээр хэрэгцээт мэдээлэл авч, бүртгэл хийлгэх боломжтой болсон.

3. Facebook Messenger Chatbot-оо найдвартай харилцааны суваг болгон хөгжүүл

Хэрэглэгчид тань танайхыг хэзээ л бол хэзээ, 24 цагийн турш тэдний асуултанд харилцахад бэлэн байхыг хүснэ. Энэ нь томоохон компаниудын хувьд асуудал багатай байх харин жижиг, дунд байгууллагуудын хувьд бол чатбот ажиллуулах нь амардаггүй, алжаадаггүй харилцааны ажилтантай боллоо л гэсэн үг.

Манай нэгэн харилцагч байгууллага (Англи хэлний сургалтын төв) өөрийн чатботоо зөвхөн Түгээмэл асуултанд хариу өгөх биш харин зорилтот хэрэглэгчдэдээ тустай хэрэгтэй мэдээлэл өгдөг бот болгох хүсэлтэй байсан. Бид тухайн газрын хүсэлтээр хүсэлт илгээсэн хүнд өдөр бүр шинэ үг хэллэг заах функц бот дээр нь нэмж өгсөн.

Өөрөөр хэлбэл англи хэл сурах сонирхолтой хэн ч байсан өдөр бүр өвөрмөц хэллэг бүхий шинэ үгээр үгийн сангаа баяжуулах боломжтой гэсэн үг. Нэг талаасаа хэрэглэгчдэд нь тустай нөгөө талаас манай харилцагч байгууллага зорилтот хэрэглэгчидтэйгээ өдөр бүр харилцах боломж гарч ирж байна гэж ойлгож болно.

Үр дүнд нь мэссэж хүлээн авсан хэрэглэгчдийн 99% нь эхний өдрийн мэссэжийг нээж үзсэн бол хэдийгээр бид 60 өдөр дараалан өдөр бүр мэссэж илгээсэн ч 60 дахь өдрийн мэссэжийг 85% нь нээж үзсэн дүн гарсан. Энэ нь имэйл маркетингийн имэйл нээж үзэх хувь 25% байдагтай харьцуулах маш өндөр үзүүлэлт юм.

Чатботоо хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах, захиалга, хүргэлтийн талаар асуух асуултанд хариу өгөхөөр хөгжүүлж болно. Энэ нь мэдээж таны эсвэл танай ажилтнуудын цагийг хэмнэнэ. Нөгөө талаас танай чатбот онлайн худалдааны туслах болон ажиллах боломжтой.

Холбоотой мэдээлэл:

4. Facebook Messenger Chatbot-Ботдоо дүр төрх гарга.

Хүмүүс хэн нь мэдэгдэхгүй тэгээд бас хэт модон үг хэллэгтэй автомат хариулагчтай харилцах дуртай биш байдаг. Бот ч мөн адил өөрийн гэсэн дүр төрхтэй байх хэрэгтэй. Тухайн хүнийхээ ярьдаг хэлээр ярь. Emoji ашигла, харилцан ярианы хэлбэрт хариултуудаа оруул. Эцсийн эцэст танай брэндийн л нэг хэсэг шүү дээ.

Эцэст нь

Чатбот нь маш олон дэвшилтэт функцыг гүйцэтгэх боломжтой болсон бөгөөд танай өрсөлдөгч байгууллагууд ч тодорхой хэмжээнд чатбот ашиглаж байгаа нь мэдээж. Чатботын шинэ шинэ боломжуудыг тэднээс түрүүлэн бүрэн дүүрэн ашиглах нь өрсөлдөгчдийнхөө өмнө алхах бас нэгэн арга зам шүү.

Хэрхэн хялбархан чатботтой болох вэ? 

  • Энд дарж манай чатбот хөгжүүлэлтийн үйлчилгээтэй танилцана уу.
  • Хэрхэн ажилладаг, функцууд, ямар зориулалттай талаар богино видео бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг үзэн, чатбот хөгжүүлэх эсэх сонголтоо хийнэ.
  • Сонголтоо хийсэн бол энд дарж нэр, утасны дугаар, имэйл, өөрийн салбар гэх мэт мэдээллээ үлдээж, чатбот хөгжүүлэлтийн үнийн санал, хөгжүүлэлтийн үйлчилгээгээ захиална.
  • Захиалга баталгаажуулснаар манай чатбот хариуцсан мэргэжилтэн таньтай холбогдон шаардлагатай мэдээллийг өгөн хөгжүүлэлтийн ажил эхэлнэ.
TOP