Сошиал медиа маркетингийн зардлын үр өгөөжөө дээшлүүлж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна уу!

Эндээс манай үйлчилгээний багц, үнийн мэдээллийг татаж аваарай.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх вэ?

Хэрэв та, танай байгууллага бизнесийн зорилгоор Facebook Page ашигладаг бол хэрэглэгчид тань Facebook Messenger-р илүү их холбогддог болсныг анзаарсан нь лавтай. Хэрэглэгчдээс асуулт, тусламж хүссэн хүсэлтүүд мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүсэх нь, тэр ч байтугай захиалга өгөх, худалдан авалт хийх нь ч нэмэгдсэн байх тийм үү?

Тийм бол Facebook Messenger chatbot-чатбот танай хэрэглэгчдээс ирдэг түгээмэл асуултуудад цаг алдалгүй хариу өгөх, байнга холбоотой байх гээд маш олон ажлыг танд нугалж өгөх болно.

Энэ удаад бид Facebook Messenger chatbot-чатбот хэрхэн үүсгэх талаарх мэдээлэл бэлтгэлээ.

Яагаад Facebook Messenger чатбот гэж?

Хэрэв Facebook page хөтлөдөг бол Facebook Messenger chatbot үүсгэх боломжтой болсон. Энэхүү chatbot-чатбот нь хэрэглэгчид танай Facebook Page-тэй мэссэж бичихээр Send Message товч дээр дарах үед автомат хариуг илгээхээр тохируулагдсан байдаг.

Асуулт, хариултын меню, цэс хэлбэрээр болон түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчдэд мэдээллийн замыг зааж өгөх нь Facebook Messenger chatbot-н үндсэн үүрэг нь. Энэ нь маркетерүүдийн хувьд мэдээж маш их цаг хэмнэхээс гадна, хүн хүч, зардал ч хэмнэх боломжтой. Бүтээгдэхүүн үзэх, хаяг байршил асуух, меню-хоолны цэс харах, цаг товлох болон түгээмэл асуултуудад хариу өгөх зэрэг ажлыг таны тусламжгүйгээр тун хялбар шийдэх боломж олгодог.

Автомат хариулагч нь хэрэглэгчдийн асуултад хэрэгтэй хариуг нь хугацаа алдалгүй хариу өгөх, ингэснээр дараа, дараагийн алхамыг нь заах чиглүүлэх боломж олгох давуу талтай.

Зөвхөн цэс хэлбэрээр ч биш мөн түлхүүр үгийн тусламжтайгаар хэрэглэгчийн асуусан асуултыг ойлгон хариу өгч чадна. Жишээ нь хэрэв та рестораны бизнестэй бол меню гэдэг түлхүүр үгийг сонгон тохиргоо хийснээр хэрэглэгч меню гэсэн үг орсон мэссэж илгээсэн тохиолдолд ямар хариу өгөхийг ч мөн зааж болно гэсэн үг.

Энэхүү автомат хариулагчийн үүрэг нь чатботын хамгийн энгийн функцын нэг бөгөөд илүү олон үйлдэл хийх, хэрэглэгчийн мэдээллийг хүлээн авч хадгалан, тэднийг дараа холбогдоход таних, бусад дижитал маркетингийн хэрэгслүүдтэй холбоотой ажиллах зэрэг маш олон дэвшилтэт боломжууд бас бий.

Хэрхэн ажилладаг вэ?

Манай байгууллагын Facebook хуудсанд хандсан хэрэглэгчдэд манай чатбот цэс хэлбэрээр болон түлхүүр үг ашиглан хариулт өгдөг. Хэрэв та манай хуудсанд хандан Send Message товч дээр дарвал Facebook Messenger цонх нээгдэнэ.

Эндээс Get Started товч дээр дараад үзээрэй.

Ингэснээр манай байгууллагын Facebook Messenger чатботтой харилцах боломжтой болно.

Хамгийн эхний цонх танд манай вэб дээрх шинэ мэдээллийг хүлээж авах эсэх талаарх асуулт болон хариултын сонголтыг харуулж байна. Харин дараа нь та манай чатботын үндсэн цэст холбогдоно.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Харин та өгөгдсөн цэснээс сонгохгүйгээр мэссэж бичвэл түлхүүр үг ашиглан тохируулсан автомат хариулагч танд хариу өгөх болно. Жишээ нь та Сургалт гэсэн мэссэж бичвэл манай бот танд бидний зохион байгуулдаг сургалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харах цонхыг илгээнэ.

Facebook Messenger Chatbot танай байгууллагад, таны бизнест ямар хэрэгтэй вэ?

Facebook зөвхөн Монголд ч биш дэлхий даяар хамгийн олон хэрэглэгчтэй сошиал медиа платформ, энэ ч утгаараа хүмүүс эндээс маш их мэдээлэл авдаг. Сонирхож буй байгууллага, брэндийн Facebook хуудсанд зочлох, хэрэгтэй мэдээллээ асуух зэрэг нь бидний өдөр тутмын л амьдралын нэг хэсэг болчихсон.

Түүнээс гадна хэрэглэгчид ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож байгаа, худалдаж авахаар төлөвлөж байгаа бол тухайн бараа, бүтээгдэхүүнийг санал болгож буй газраас илүү дэлгэрэнгүй, нэмэлт мэдээлэл асуух шаардлага гардаг.

Судалгааны дүнгээс харахад нийт хэрэглэгчдийн 99%-д нь нэмэлт мэдээлэл хэрэгтэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл таньтай холбогдон нэмэлт мэдээлэл асуух, лавлах хэрэгцээ хэрэглэгчид заавал гарна. Магадгүй тэд өөрсдөө биеэр ирж эсвэл утсаар, имэйлээр асуух байх гэхдээ дийлэнх нь Facebook мэссэнжэрээр асуух болов уу.

Яг ийм нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа хэрэглэгчдэд цаг алдалгүй тэр дор нь хэрэгтэй мэдээллийг өгнө гэдэг тун амаргүй ажил. Интернэт хэрэглэгчдийн хувьд танай сурталчилгааг харсан даруйдаа л танайхаас асуулт асуух нь дамжиггүй. Харин та тэр дор нь хариу өгөхгүй бол 55% нь хариу өгсөн танай өрсөлдөгчийг сонгодог гэнэ.

Хэлэх гээд байгаа гол санаа маань танай хэрэглэгчид ажлын, ажлын бус цаг, амралтын өдөр гэж ялгахгүйгээр хэзээ танай сурталчилгаа, мэдээллийг олж харна тэр үедээ танайхаас хэрэгтэй зүйлээ лавладаг. Харин та тэр дор нь хариулахгүй бол та уг хэрэглэгчийг алдах магадлал тун өндөр.

Тийм учраас л бизнесийн байгууллагууд Facebook хуудсандаа чатбот ашигладаг. Хурдан, найдвартай, алдаагүй мэдээллийг хэрэглэгчдэд хүссэн үед нь тэр дор нь өгч чаддаг учраас.

Хэрхэн Facebook Messenger Chatbot – Чатботтой болох вэ?

Chatfuel, Manychat, Botsify, болон OnSequel зэрэг аппликейшнууд программын анхан шатны ямар нэг мэдлэггүй байсан ч Facebook Messenger Chatbot – Чатбот үүсгэх боломжыг бидэнд олгодог. Энэ удаад бид Chatfuel дээр үнэ төлбөргүйгээр, цэс ашиглан хэрэглэгчдэд хялбар хариу өгөх чатбот үүсгэх зааврыг бэлтгэлээ.

Мөн chatfuel.com ашиглан богино хугацаанд хамгийн энгийн чатботыг хэрхэн үүсгэх талаар заавар, мөн чатбот үүсгэхэд анхаарах зүйлсийн талаар ярилцсан Facebook Live видеог доороос үзээрэй.

Chatbot: зайлшгүй мэдэх нэр томъёо

Чатбот үүсгэхээсээ өмнө хэрэгтэй нэр томъёотой хамтдаа танилцая.

Block-блок гэдэг нэр томъёо хамгийн түрүүнд гарч ирнэ. Үүгээр хэрэглэгчдэд хамтад нь нэг дор илгээх нэг болон хэд хэдэн мэссэж (card)-ийг нэрлэдэг.  Харин тухайн block-г бүрдүүлж буй мэссэжүүдийг тус тусад нь Card ашиглан үүсгэдэг.

Card-карт нь текст, зураг, галлерей болон plugin буюу холбоос хэлбэрээр үүсгэх боломжтой. Мөн картандаа үйлдэлд дуудах товч нэмж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, утсаар холбогдох, вэбд хандуулах боломжтой байдаг.

Картын төрлүүд:

  • Галлерей карт хэд хэдэн зургаас бүрдэх бөгөөд зураг бүр гарчиг, тайлбар, вэб линк, товч агуулсан байдаг.
  • Текст карт текст мэдээлэл, товчоос бүрдэнэ.
  • Зурган карт- хэрэглэгчдэд илгээх зурган мэдээлэл агуулдаг.
  • Plugin буюу нэмэлт холбоос хэлбэрийн карт нь танай вэбээс мэдээ унших, шинэ мэдээ захиалах, IFTTT эсвэл Zapier аппуудыг ашиглан Instagram, Twitter, YouTube хаягаасаа пост илгээх, Google Sheets, CRM холбох гэх мэт маш их боломжыг гаргаж өгдөг.

Chatfuel ашиглан чатбот үүсгэхийн тулд хамгийн эхлээд Chatfuel данс үүсгэх хэрэгтэй болно. Facebook хаягаа ашиглан шинэ данс үүсгэсний дараа шинэ чатбот үүсгэх + товч дээр дараарай.

Дараагийн алхам цоо шинээр эхлэх үү эсвэл бэлэн загвар ашиглах уу гэдгээ сонгох хэрэгтэй болно. Аль ч тохиолдолд өөрийн ботдоо нэр өгөөд Create a Chatbot товч дээр дараарай.

Дараагийн хуудсанд Connect товч дээр дарна.

Энд та өөрийн удирддаг аль нэг Facebook хуудсаа сонгох эсвэл шинэ хуудас нээн ботоо холбож болно.

Одоо зүүн гар талын цэснээс Automate товчыг даран ботоо үүсгэх ажилдаа орно.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Чатботод байх ёстой хамгийн эхний зүйл нь Welcome message буюу мэндчилгээ. Энэ нь танай мэссэнжерт хандсан хэрэглэгчийн хамгийн түрүүнд хүлээн авах мессэж. Өөрөөр хэлбэл хэрэглэгчээ угтан мэндчлэх хэсэг. Тиймээс тухайн хүнд ямар байгууллагын хуудастай холбогдсон, дараа, дараагийн үйлдэл нь юу байх талаарх мэдээлэл өгөх нь зөв. Текст, зураг, галлерей аль ч картыг ашиглаж болно.

Мөн хэрэглэгчид зориулсан цэс, дараагийн үйлдэлд дуудсан товчуудыг заавал багтаагаарай.

Дараагийн заавал байх ёстой блок нь Default answer буюу ерөнхий хариултын хэсэг. Энэ нь хэрэглэгч ямар нэг зүйл асуусан мэссэж илгээхэд танай бот хариулахаар тохиргоо хийгдээгүй тохиолдолд илгээдэг мэссэж гэсэн үг.

Мөн энэхүү ерөнхий хариултын доор товч нэмж болно. Жишээ нь танай хэрэглэгчдийн хамгийн их асуудаг түгээмэл асуулт нь цагийн хуваарь, хаяг, утасны дугаар бол эдгээр мэдээллийг авах товчнууд нэмээд өгч болно гэсэн үг.

Одоо шинэ блок үүсгэх шат. + Add Block товч дээр дараарай.

Шинэ цонх гарч ирэх бөгөөд энд хэрэгтэй картууд, хэрэглэгчдийг чиглүүлэх цэснүүд, товчнуудаа оруулж өгнө.

Одоо үүсгэсэн блокоо туршиж болно. Үүний тулд Test This Chatbot товч дээр дараарай.

View on Messenger.com товч дээр дарснаар мэссэнжерт ирж буй хариултууд зөв байна уу? Харагдах байдал болоод текстийн хувьд асуудалгүй, цэс, товчнууд зөв ажиллаж байгаа эсэхийг туршиж болно.

Мөн бусад хүмүүсийг ч ботын туршилтдаа оролцохыг, ботоо хөгжүүлэхэд, хамтран удирдах боломж олгохоор урих боломжтой.

Түүнчлэн туршилтаа гар утас болоод суурин компьютераас аль, альнаас заавал хийгээрэй.

Chatbot руугаа хэрэглэгчдээ хандуул

Ингээд эхний Facebook Chatbot-оо бүтээгээд, туршаад, ашиглахад бэлэн боллоо. Одоо Facebook хуудасныхаа Call-to-action буюу үйлдэлд дуудсан товчийг Send Message болгон өөрчлөөрэй.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Мөн хэрэглэгчдийг мэссэнжерийн ботдоо холбогдохийг уриалсан төлбөртэй сурталчилгаа явуулж болно. Үүний тулд сурталчилгааныхаа үйлдэлд дуудах товчийг мэссэнжерийнхээ Landing Page буюу газардах хуудасны холбоостой тохируулаарай.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Түүнчлэн өөрийн вэб хуудсандаа зочлогсдыг мэссэжээр холбогдох боломж олгох мэссэнжерийн Customer Chat PluginENABLE товч дээр даран идэвхжүүлснээр танд вэб дээрээ байршуулах кодыг гаргаж өгдөг.

Facebook Messenger Chatbot хэрхэн хийх

Facebook Messenger Chatbot – Чатботын талаарх түгээмэл асуултууд

Чатботтой болчихсон эсвэл болох гэж байгаа хэн бүрт дараах асуултууд түгээмэл тохиолддог:

Хэрэглэгч буцаж өмнөх цэс сонгох эсвэл өөр мэдээлэл хэрэгтэй бол яах вэ?

Хэрэглэгчийн текст бичих цонхны хажуугийн 3 зураас бүхий товч нь меню-цэсний сонголт юм. Энд та хэрэглэгчдэд зориулсан цэс оруулах боломжтой. Эндээс тодорхой блокийг сонгох эсвэл дахин эхлүүлэх боломжтой байдаг.

Хэрэв хэрэглэгч хүссэн мэдээллээ манай ботоос авч чадахгүй бол яах вэ? Бид өөрсдөө хариу өгөх боломжтой юу?

Ийм төрлийн чатботын хамгийн давуутай тал нь та хэрэгтэй гэж үзсэн хэзээ ч тухайн хэрэглэгчтэй харилцах боломжтой байдаг. Бот чинь хэрэглэгчийн асуусан хариултанд оновчтой хариу өгөхөөр тохируулагдаагүй бол та хариуг нь өгч болно гэсэн үг.

Үнэ төлбөр нь ямар байдаг юм бол?

Chatfuel.com-н хувьд 5000 хүртэлх хэрэглэгчтэй чатботыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Харин танай Facebook хуудастай мэссэжээр холбогдсон хэрэглэгчийн тоо 5000-с дээш гарсан тохиолдолд төлбөр төлөх хэрэгтэй болно.

Танайх Facebook Chatbot хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг үү?

Тийм. Манай Nathouse Creative компани чатбот хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Үнийн саналын хувьд та манай мэссэнжерт холбогдон авах боломжтой. Мөн бидний хөгжүүлсэн зарим боттой эндээс бас эндээс танилцана уу.

Төгсгөлд нь

Чатботтой болно гэдэг таныг мэссэнжерээ байн байн шалгах ажлаас 100% чөлөөлөхгүй ч дахин дахин давтагддаг асуултанд хариу өгөх цагийг бол маш сайн хэмнэх боломжтой. Мөн дээр нь цаг алдалгүй хэрэглэгчийн асуултанд тэр дор нь хариу өгнө гэдэг хамгийн чухал биз дээ. Түүнээс ч илүү боломжууд чатбот-д бий. 2019 онд бид ботоо зөвхөн Танай хаяг хаана байдаг вэ? Утасны дугаар? Цагийн хуваарь гэх мэт олон дахин давтагддаг, цөөн хэдэн энгийн асуултанд хариу өгдөг автомат хариулагч биш харин хэрэглэгчдийн асуултанд илүү оновчтой, хурдан хариулт өгдөг, тэднийг таньдаг, байнгын тогтвортой, утга учиртай харилцаа үүсгэх манай маркетингийн багийн нэгэн онцгой гишүүн болгон хөгжүүлэх шаардлага бий болж байгааг дурьдах нь зүйтэй.

Холбоотой нийтлэл: 2019 онд маркетерүүдийн зайлшгүй анхаарах сошиал медиа маркетингийн чиг хандлага

7 хоног бүрийн шинэ мэдээ хүлээн авах бол...

TOP
facebook-messenger-chatbot-8902-nathouse-creative